Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 2024/ШЦТ/162

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

аймгийн сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж, шүүгч Б.Алтанцэцэг, Б.Эрдэнэмөнх нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд    

Нарийн бичгийн дарга С.Төртулах

Улсын яллагч Г.Тунгалаг

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.*******, түүний өмгөөлөгч Ц.Ганболд

Шинжээч эмч Б.Ган-Эрдэнэ

Иргэдийн төлөөлөгч Б.Хүрэлхүү

Шүүгдэгч У.*******, түүний өмгөөлөгч С.******* нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймаг сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Г.Тунгалагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн У.*******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ******* аймгийн ******* суманд ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл , ээж, 4 дүүгийн хамт амьдрах, аймгийн сумын дугаар баг, № тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, 1 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан,

-2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр аймгийн сум дахь сум дундын шүүхийн № 1 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, овогт *******. /РД:ЙС84**************13/

 

Шүүгдэгч У.******* нь аймгийн сумын Баянхангайн дугаар баг, № тоотод байрлах өөрийн гэртээ 2024 оны ******* дугаар сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Т. бусадтай хардаж маргалдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүний нүүр толгой хэсэгт цохиж зодсоноос гавал тархины битүү гэмтлийн улмаас Т.  амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.*******гийн өгсөн ….  2024 оны ******* дугаар сарын 13-ны өдөр би Төв аймгийн Заамар сумаас 17 цагийн үед алтанд яваад ирсэн. Намайг ирэхэд талийгаач гэртээ байгаагүй. Тэгээд ээжээс асуухад танай хүн чинь архи уугаад явсан гэсэн. Би тэндээс гараад дүү очсон. Тэнд байхад ээж залгаад 2 хүн асуугаад ирлээ гэж хэлэхээр нь би очиход , , гурав байсан. Би гийн гэрт ороход тэр хэд 75-ын архи уугаад тал нь үлдчихсэн байсан. Би гийн гэрт талийгаач зүүн мөр орчимд нэг удаа хөлөөрөө тийрсэн. Архинаас нь 2 удаа уусан. Дэлгүүр орж би д нэг шил архи авч өгчихөөд бид хоёр гэр лүүгээ харихаар явсан. Гэртээ очоод байж байхад манай гэрт орж ирэхээр нь би авсан нэг шил архиа гаргаж уугаад талийгаач чи хүнээс левчик гуйгаад явж байна гэсэн чи тэр тай унтсан юм уу гээд хацар луу нь 2-3 удаа алгадаад цээж рүү нь 2-3 удаа цохиход байсан. Тэр үед 2024 оны ******* дугаар сарын 13-ны 22 цаг болж байсан. Тэгээд талийгаач бид хоёр унтсан. ч манайд хоносон. Өглөө босоход талийгаач унтаж байсан. Би босоод гэрийн гадаа гудамжныхаа 2-3 бацаануудтай архи хувааж уучихаад гэртээ ороод унтаад өгсөн. Өдпөр 12 цагийн үед сэрээд ээжийнд ороход ээж байхгүй байхаар нь авдарнаас иргэний үнэмлэхээ аваад банк орсон. Банкнаас мөнгө авах гэсэн чинь намайг архи уусан байна гээд үйлчлэхгүй гэсэн. Тэгэхээр нь банкны гадаа сааданд унтаж байгаад архи гайгүй болохоор нь банк орж мөнгөө авчихаад Хоёр хүү нэртэй хүнсний дэлгүүрийн тэнд очиход явж таарсан. Тэгээд надад эд нар намайг зодсон гэж хэлэхээр нь би тэнд байсан нэг залууг барьж аваад 2-3 удаа цохисон. Тэгсэн нэг таньдаг залуу гүйж ирээд ахаа юу болсон бэ гээд яриад таксинд явж байгаа гэхээр нь би харьлаа гээд аваад тэр залуугийн таксинд суугаад гэр лүүгээ харьсан. Тэгэхэд өдрийн 1 цаг өнгөрч байсан байх. Гэртээ ирсэн чинь манай гадаа намайг хүлээгээд сууж байсан. Тэгээд би таксины мөнгөө өгчихөөд гэртээ орсон. Талийгаач гэрт ороод гэрийн зүүн хойд талд суусан. Би тай ойр зуур юм ярихад ганц юм аваад өгөөч гэхээр нь бид хоёр дэлгүүр орж 2 шил 750 граммын архи авчихаад гэрт ирэхэд талийгаач гэртээ байхгүй байсан. бид хоёр архиа уусан. Талийгаач гэрт Зулаа, Хүрлээ нартай бөөн зодоон болсон гэж ярьсан. Тэгээд би архиа уучхаад унтаад өгсөн. зүүн орон дээр унтсан. Талийгаач нэг мэдэхэд шалан дээр согтуу унтаж байсан. намайг шөнө сэрээгээд газар унтаж байна гэхээр нь бид хоёр өргөж орон дээр тавиад би хамт унтсан. Өглөө босоход унтаж байсан. Би дэлгүүр орж нэг шил архи бэлэн гоймон авчихаад гэртээ ирсэн. Тэгээд би талийгаачийг сэрээх гэхэд сэрээгүй. Тэгэхээр нь би гэрээс гараад ээжийнд оролгүй ээжийн гэрийн гадна очоод ээжид хэлэхэд ээж орж ирж үзээд нас барсан байна гэж хэлсэн. унтаж байхаар нь би босгосон. Удалгүй цагдаа ирээд намайг аваад явсан гэх мэдүүлэг

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч  Т.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн .... 2024 оны ******* дугаар сарын 15-ны өдөр 12 цагийн үед эгч нас барсан гэдгийг мэдсэн. Эгч чинь өнгөрчихлөө гэж *******гийн талаас мэдэгдсэн. Би такси бариад гэрт нь очиход талийгаачийг эмнэлэг рүү аваад явсан байсан. Талийгаач эгч маань хоёр хүүтэй. Одоо хоёр хүү нь 17, 18 настай бөгөөд миний асрамжинд байдаг. , гэх нэртэй. Миний хувьд маш их гомдолтой байна. Эгч маань *******тай бараг 5 жил хамт амьдарч байсан. Одоо сэтгэл санааны хохирлыг нэхэмжилж байна. Хоёр хүүхдэд нь хэрэг болох байх гэж бодож байна гэх мэдүүлэг

Шинжээч эмч Г.Ган-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн .... Шинжээчээр 11 дэх жилдээ ажиллаж байна. 2024 оны ******* дугаар сарын 15-ны өдөр хүн нас барсан дуудлага гарч үзлэгт орсон. Үзлэгээр цогцос хөрсөн, хөшилт үүссэн, хүүрийн толбо тод үүссэн байсан. Тухайн үед хүний нас барсанг нарийвчлан тогтоох боломжгүй байсан. Цогцосны хөрөлт нас барснаас 1-2 цагийн дараа үүсч 4-5 цагийн дараа бүрэн хөрдөг. Хүүрийн толбо, хөшилт зэргээс үзэхэд хэдийд нас барсныг тогтоох боломжгүй. Тухайн үед мөрдөгчийн тогтоолд заасан асуусан асуултад хэдийд нас барсанг нарийвчлан тогтоох боломжгүй гэж хариулсан. Хүүрийн толбо бол 1-2 цагийн дараа үүсдэг юм гэх мэдүүлэг болон талуудын шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримт болох

Гэрч Ж.Уртнасангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн........ 2024 оны ******* дугаар сарын 14-ний өглөө 08 цагийн үед талийгаач Т. манай гэрт орж ирээд ээж өмсөх гутал байна уу, би өмсөх гуталгүй болчихлоо гэж хэлэхээр нь би дүүгийн чинь тавчиг байна гэж хэлээд нэг тавчиг өгсөн. Тухайн үед талийгаачийн нүүр, шанаа хэсгээр нь зулгарчихсан, үс нь арзайчихсан байхаар нь би яагаад шанаа хэсэг нь зулгарсан талаар асуухад талийгаач надад хандаж "охин нь жоохон юм уугаад халтираад уначихсан юм" гэж хэлсэн. Тухайн үед өглөө болж байсан учир би талийгаачийг цай ууж, гурилан идэх зүйл ид гэж хэлэхэд талийгаач би юм идэх хүсэлгүй байна гэж хэлээд толины хажууд зогсоод шалбарч, зулгарсан шанаа хэсгээ гараараа илж байгаад гараад явчихсан хашаа явсныг нь би мэдэхгүй байна. Улмаар би тус өдөр өөрийн охин гэрт байж байгаад орой 23 цагийн үед гэртээ харьсан. Би гэртээ орохоосоо өмнө хүү *******гийн гэрлүү орж үзэхэд гэрт хүү *******, талийгаач хоёр гэрийнхээ зүүн талын орон дээр хамт унтаж байсан бөгөөд талийгаач доошоо харчихсан, баруун гар нь орноос унжсан байдалтай унтаж байсан. Харин гэрийн баруун талын орон дээр өндөр гэх залуу ганцаараа унтаж байхаар нь би хаалгыг нь хааж гэр лүүгээ орж унтсан. Улмаар 2024 оны ******* дугаар сарын 15-ны өглөө 08 цагийн үед миний хамар битүүрээд сэрж байхад хүү ******* манай гэрт орж ирээд ээж би таны өрийг дарчихсан шүү, // унтаж байгаа та битгий сэрээгээрэй, би хаалгыг нь гаднаас нь цоожилчихлоо гэж хэлээд өндөр г дагуулаад хашаанаас гараад, хашааны гадаа ******* хүнтэй маргалдаад байх шиг байсан. Тэгээд би гэрээс гарч бие засчхаад буцаж гэртээ ороод унтаад өгсөн. Улмаар би 12 цагийн үед сэрээд нөхөр гээс хойд талын айлаар юу болж байна гэж асуухад нөхөр бүгдээрээ унтаж байна, ямар нэгэн чимээ байхгүй байна гэж хэлсэн. Тухайн үед би гэрээс гарч нойл орчхоод хүү *******гийн гэр лүү явж ороход талийгаач дээшээ харчихсан нөхөр ******* хүзүү хэсгээр нь тэвэрчихсэн унтаж байсан. Тухайн үед би талийгаачийн хөлийг өргөж, доогуур нь хөнжил хийх гэтэл хөл хөшчихсөн байсан. Улмаар би *******ыг дуудаж босгоод талийгаачийг цааш нь өргөх гэтэл биө нь хөрөөд, хөшчихсөн байхаар нь муу зүйл болчихлоо гэж бодоод цагдаад дуудлага өгсөн. Ийм л зүйл болсон.Талийгаач Т. нь олон жил архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаа бөгөөд сумын архины хамаарал бүхий бүх иргэдтэй нийлж УУДаг.Өнгөрсөн шөнө *******гийн гэрт хэрүүл маргаан болсон чимээ сонсогдоогүй. Талийгаач гэртээ унтаж байсан.Талийгаач Т., нөхөр ******* хоёр нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоорондоо байнга хэрэлдэж, маргалдаж, зодолдог байсан... гэх мэдүүлэг /Хх-н 28-29 дүгээр хуудас/

Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн....... Би 2024 оны ******* сарын 13-ны өдөр 21, 22 цагийн орчимд өөрийн найз *******гийн гэрт нь очиход *******, өөрийн хамтран амьдрагч , хоёртой архи уулаа янхандлаа гээд хардаад зодоод байсан. Тэр үед ******* гараараа нүүр ам, толгой тархигүй зөндөө олон удаа цохиж зодоод байсан. Тэгээд би өмөөрсөн чинь ******* намайг толгой руу нэг удаа цохисон. Тэгээд чамд хамаагүй шүү, лалар минь, зайл пизда минь гэхээр нь би тэдний гэрээс 2024 оны ******* дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө ******* цагийн орчимд гараад явсан. Тэгээд уржигдар шөнө би *******гийн гэрт *******, бид гурав 0.75 литрийн 1 шил Хараа архийг хувааж уусан. Тэр өдөр ******* Төв аймгийн Заамарын Сов гэдэг газар руу алтанд яваад ирсэн байсан.Тэгээд би тэр шөнө *******гийн гэрээс гарч яваад Баянхангайд байдаг гэдэг дүүгийндээ очиж хоносон. Тэгээд маргааш өглөө нь буюу 2024 оны ******* дугаар сарын 14-ний өдөр 12 цагийн орчимд ногоон байранд байдаг гэдэг ахынд очсон чинь хүн байхгүй байсан. Тэгээд би Төмөр замын Сүрьеэгийн эмнэлгийн хажууд байдаг хөлгүй гийнд очсон чинь нэг танихгүй хөгшин ах, Хараа гэдэг нэг авгай, тэр гурав тэнд архи ууж байсан. Тэгээд би тэднийхээс гарч яваад өлөнтөд байдаг хүүхэн Баяраагийн гэрт очтол хүүхэн Баяраа ах бие өвдөөд байна гэчихсэн эхнэртэйгээ байж байсан. Тэгээд би тэднийхээс гарч яваад өдөр 15 цагийн орчимд *******гийн хашаан дотор нь ороод гэрийнх гадаа очтол ******* гэрийнхээ хаалгыг дотроос нь түгжчихсэн, тэр хоёр гэр дотроо байгаа хэрнээ хаалгаа тайлж өгөхгүй 1 цаг гаран болсон. Тэр үед би гэрийнх нь гадна хүлээгээд суугаад байсан. Тэгж байхдаа би гэрийнх хаяанд нь байсан жаахан шилтэй архийг олоод гадаа нь уугаад дуусаад, хаалгыг нь нүдсээр байгаад ортол гэрийнхээ шалан дээр бандааш ч байхгүй, лээвчик ч байхгүй шав шалдан мэдрэлгүй дээшээ хараад хэвтчихсэн байдалтай байсан. Тэгээд би нүүрийг харахад нүүр ам нь хавдчихсан, ёооё ёооё гээд үе үе ёолоод байсан. Тэгээд би тухайн үед түргэн дуудчихъя гэсэн чинь наадах чинь яавал гэж пиздаа гээд уурлаад байсан. Тэгэхээр нь би өргөж тэврээд гэрийн зүүн талын орон дээр нь дээш харуулж хэвтүүлээд толгойг нь дээш нь уул тал руу нь харуулж тавьчихаад *******тай Дөт гэдэг дэлгүүр лүү архи авахаар явсан. Тэр үед үдээс хойш гадаа гэгээтэй байсан. Тэгээд ******* бид хоёр Дөт дэлгүүрээс 0.75 литрийн 2 шил Хараа архи, 1 шил дарсан өргөст хэмх авсан. Тэгээд дараа нь нөгөө авсан дарсан өргөст хэмх нь муудчихсан байсан болохоор нь би буцаагаад сольж авсан. Тэр үед гадаа бас л гэгээтэй байсан. Тэгээд ороод *******тай хамт 0.75 литрийн 1 шил Хараа архиа задлаад уугаад нэгийг ч бараагүй. Тэгээд би *******тай эхний архиа задалж уугаад сууж байхад гэнэт чимээгүй болчихсон. Тэгэхээр нь би *******гийн аав, ээж хоёрыг нь урд талын гэр лүү нь ороод дуудтал гадаа харанхуй болчихсон байсан ба цаг 00 цаг орчим болж байсан байх тэр үед ах орж ирээд барьж үзсэнээ наадах чинь өнгөрчихсөн байна гэж хэлсэн. Тэгсэн чинь Уртнасан эгч уйлаад байсан. Тэгэхээр нь би итгэхгүй биед нь хүрч үзтэл, бие нь хүв хүйтэн болчихсон хөрчихсөн байсан. Тэгээд би Уртнасан эгчийг цагдаа дууд шүүх эмнэлгийг нь бушуухан дууд гэж хэлээд өөрөө ч айчихсан байсан болохоор тэднийхээс гараад явсан. Тэгээд би тэдний гэрээс шөнө гараад явахад гадаа харанхуй болчихсон 00 цаг өнгөрч байхад би гийн гэрт нь очоод хоёр дахь өдрөө очиж хоносон. Тэгээд би урд шөнө гийн гэрт нь ороод д эгч нь бурхан болчихлоо ******* эхнэрээ зодсоор байгаад алаад хаячихлаа гээд хэлсэн чинь итгэхгүй байсан. Тэгээд би гийнд шөнө ороод унтсан. Тэгээд өнөөдөр өдөр 12 цагийн үед гийн гэрээс гараад 9 айлд байдаг гэрт нь очоод , Жооний, нартай 1 шил архи уучихаад ганцаараа гараад, хүүхэн Баяраагийн очоод, гэртээ байхгүй болохоор гийнд буцаад очсон. Тэгсэн зөрөөд банк явлаа гээд гараад явсан. Тэгээд би тэдний гэрт нэг хэсэг унтаад сэрсэн чинь ирчихсэн таныг ахаа цагдаа асуугаад байна ш дээ хоёр энгийн хувцастай цагдаа байна лээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би гийн утсаар тэр хоёр цагдаатай холбогдож ярьсан. Ийм л зүйл болсон гэх мэдүүлэг /Хх-н 3-37 дугаар хуудас/

Гэрч М.Эрдэнэсансарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... Би 2024.*******.14-ний өдрийн үдээс хойш 14 цагийн үед гэрээсээ гараад зах дээр ирсэн тэгэхэд зах дээр / /, Мөнхбаатар нартай таарсан, 1 шил архи авч уух гээд мөнгөө нийлүүлээд байж байтал босоо Сараа гэж дууддаг эмэгтэй ирсэн босоо ийн нүүрний зүүн хэсгээр хавдаад, уруул нь бас хавдчихсан байхаар нь юу болсон талаар нь асуусан чинь намайг зодоод явчихсан, одоо Заамараас 5 сая гаран төгрөгтэй ирж байгаа гэж хэлээд 2000 төгрөг гаргаж өгөөд бид нар Хараа нэртэй 0.33 литр архи аваад 40 айлын сагсны шийдийн хажууд уусан. Босоо Сараа нэг л татсан өөр уугаагүй. Буцаад бид нар зах дээр ирсэн чинь ирээд босоо ахыг хардаад байсан. надад архи авч өгнө гээд 1500 төгрөг өгсөн. Тэгснээ босоо Сараа, хоёр, зүрх Мийгаагийн хүргэн нэрийг нь мэдэхгүй залуутай хамт такситай яваад өгсөн. Тэрнээс хойш босоо Сараа, нартай таараагүй байна. Босоо Сараа, хоёр хамтран амьдрагч нар байгаа юм. Би тэр хоёрыг хоорондоо зодолдож байсныг нь хараагүй. босоо аймар зодчихдог гэж сэтгэл Зулаа хэлж байсан, архи уудаг хүмүүс ер нь тэгж л яриад байдаг юм. 2024.*******.14-ний өдөр босоо уулзахад намайг зодчихсон гэж хэлж байсан. ер нь бол сагсуу зан ааштай, архи уучихаараа орилж хашигчаад байдаг юм, тэгээд би хамт архи уух дургүй байдаг юм... гэх мэдүүлэг /Хх-н 41 дүгээр хуудас/

Гэрч Г.Баасандоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн....... Би 2024 оны ******* дугаар сарын 12-ны өдөр 10 цаг өнгөрч байхад гэртээ гар утсаа цэнэглээд хаан банкны виза картаа хажууд нь ил тавьчхаад унтаж байгаад өдөр 14 цагийн орчимд сэрсэн чинь манай гэрт байсан миний гар утас виза карт хоёр байхгүй болчихсон байсан. Тэгэхээр нь хэн орж ирээд авчихсан юм бол гэж бодоод найз дугаараас өөрийнхөө гар утас руу залгаж үзсэн чинь эгч миний гар утас болон виза картыг авчихсан байсан. Тэгээд би тэр өдөр эгчийг та миний гар утас виза картыг авчраад өгчхөөрэй гэж хэлээд "Амака" дэлгүүрийн арын гудамжинд эгчийг ганцаараа сууж байхад нь очиж гар утас, виза картаа авсан. Тэгээд би маргааш өглөө нь буюу 2024 оны ******* дугаар сарын 13-ны өглөө 09 цаг өнгөрч байхад Дөт дэлгүүр дотор эгчийн нөхөр *******тай тааралдаад танай эхнэр миний гар утас, виза карт хоёрыг аваад явчихлаа, би арай гэж гар утас, виза картаа олж авлаа гэж хэлэхэд *******, хочит тай хамт юм хум авчихсан явж байсан. Тэгсэн ******* надад 0.5 литрийн 1 шил Хараа архи авч өгөөд, тэр архийг нь би гэрлүүгээ ороод ганцаараа уугаад сууж байхад, манай гэрт манай найз хочит Энхбат, эгч хоёр орж ирсэн. Тэгээд бид гурав тэр архийг дөнгөж хамт уугаад сууж байхад ******* гаднаас ганцаараа орж ирсэн. Тэгээд эгчийг хараад, чи хүний гар утас, виза карт хоёрыг хулгайлдаг хэн бэ? гэж хэлээд нүүр лүү нь шууд нэг удаа өшиглөсөн. Тэгээд нөгөөдөх нь ёооёоо ёооёоо гэж хэлээд, тэгсэн чинь ******* эхнэр аа чирээд аваад гараад явсан. Тэгээд би гэртээ найз Энхбаттай хамт нөгөө архиа хувааж уугаад унтаад өгсөн. Тийм л зүйл болсон. Тэрнээс хойш би эгч болон ******* нартай тааралдаагүй.. эгч тэр өдөр манай гэрт орж ирэхэд нүүр ам нь зүгээр байсан. Биедээ ил харагдах ямар нэгэн гэмтэл шарх байхгүй байсан. Харин Т. эгчийг нөхөр ******* нь нүүр лүү нь өшиглөсний дараа харахад дээд уруул нь бага зэрэг бомбоогоод хавдчихсан байсан. Тухайн уруул амнаас нь бол цус гараагүй. Тэгээд ******* чирээд аваад гарсан. 2024 оны ******* дугаар сарын 14-нээс 15-нд шилжих шөнө намайг гэртээ ганцаараа шөнийн 00 цаг өнгөрч байх хугацаанд унтаж байхад ганцаараа согтуу орж ирчихээд, өнгөрчихсөн байна, би айгаад гараад ирлээ, нэг хөлөө орноосоо унжуулчихаад ухаангүй шалдан хэвтээд байна, , д миний бие нэг л муу байгаад байна, түргэн дуудаач өгөөч гэж хэлэхэд нь, чадахгүй уурлаад гээд байна гэж хэлсэн гээд надад хэлсэн. Тэгээд би тухайн үед нь унтаж байсан болохоор ыг гар гар, яв, яв гээд гэрээсээ хөөгөөд гаргасан... гэх мэдүүлэг /Хх-н 47-48 дугаар хуудас/,

Гэрч Я.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...... Би 2024 оны ******* дугаар сарын 14-ний өдөр талийгаач , Эрдэнэсансар, хөгжим Мөнхөө нарын хамт байж байсан. Бид нар тус өдөр 1 шил Хараа нэртэй 0.33 литрийн хэмжээтэй архи хувааж уусан, тухайн архинаас талийгаач жоохон уусан. Улмаар бид нар тухайн 1 шил архиа ууж дуусаад хүнсний захын хажууд байдаг Хоёр хүү дэлгүүрийн урд талд байж байхад ирээд намайг талийгаачтай хардаад хэдэн удаа цохисон. Улмаар талийгаач аваад яваад өгсөн. Тэр цагаас хойш би болон нартай таараагүй. Тухайн өдөр бид нар архи ууж сууж байхад талийгаач бид нарт хандаж намайг зодсон гэж ярьж байсан. Эрдэнэсансар, хөгжим Мөнхөө бид гурав талийгаачтай маргалдаж муудсан зүйл байхгүй...гэх мэдүүлэг /Хх-ийн 50 дугаар хуудас/

Гэрч Х.Мөнхбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...... Би 2024 оны ******* дугаар сарын 14-ний өдөр талийгаач , Гийлаа , Эрдэнэсансар нарын хамт байж байсан. Бид нар тус өдөр 1 шил Хараа нэртэй 0.33 литрийн хэмжээтэй архи хувааж уусан, тухайн архинаас талийгаач бага уусан. Улмаар бид нар тухайн 1 шил архиа ууж дуусаад хүнсний захын хажууд байдаг Хоёр хүү дэлгүүрийн урд талд байж байхад мангар ирээд ахыг талийгаачтай хардаад ганц хоёр удаа цохих шиг болсон. Улмаар мангар талийгаач дагуулаад яваад өгсөн. Тэр цагаас хойш би болон нартай таараагүй. Тухайн өдөр бид нар архи ууж сууж байхад талийгаач бид нарт хандаж мангар намайг толгой /түрүүгүй/ зодсон гэж ярьж байсан. Тухайн үед талийгаачийн нүүр, ам хамраас цус гарсан байдалтай байсан. Эрдэнэсансар, /Я./ бид гурав талийгаачтай маргалдаж муудсан зүйл байхгүй...гэх мэдүүлэг /Хх-ийн 52 дугаар хуудас/,

Гэрч Б.Нармандахын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн....... 2024 оны ******* дугаар сарын 14-ний өдөр шиг санаж байна би орой 22 цагийн үед би Зүүнхараа-Политехникийн коллежийн хойд талд *******тай таарсан. Тэгсэн чинь ******* намайг хараад сайн байна уу аниа хаа хүрч яваа юм гэсэн. Тэгэхээр нь би энэ зуур гэсэн чинь, та намайг авгайг харав уу би сая хөдөөнөөс орж ирлээ, ажил хийж байгаад гэсэн. Тэгээд бид хоёр, хоёр тийшээ салаад явсан. Тэгээд би тэр орчмоор гадуур явж байгаад орой 23 цаг өнгөрөөд 00 цагийн үед ийн гэрт нь ороход , нөхөр нь болох Болдоо, талийгаач , Түнхэлийн гэх хоёр эмэгтэй, нэг нь жаахан 3-р ангийн бололтой эрэгтэй хүүхэдтэйгээ байсан. Тэгээд тэд нар бүгд согтуу архи уугаад сууж байсан. Тэгсэн чинь намайг орсон чинь та хаа хүрч яваа юм бэ гэхээр нь, би энэ зуур, энэ зуур гэсэн. Тэгсэн чинь , Түнхэлээс манай хоёр найз ирчихсэн байгаа юмаа, бид нар ингээд архи ууцгааж байна гэсэн. Тэгэхэд талийгаач , ийн гэр дотор зүүн талынх нь орон дээр ганцаараа согтуу сууж байсан. Тэгээд намайг орсны дараа надад архи хундаганд хийж өгсөн. Тэгсэн чинь талийгаач , ийг боль боль Нармандах эгч архи уудаггүй юм, надад өгчих, би авчихъя гээд миний хундагатай архийг аваад уучихсан юм. Тэгээд би тэдний гэрт ойролцоогоор 1 цаг орчим тэд нартай хамт суусан. Тэгэхэд тэд нар дуу дуулаад, гэртээ жижигхэн хөгжим тавьчихсан, Болдоогоос бусад нөгөө дөрвөн эмэгтэй нь босч бүжиглээд байсан. Тэгж бүжиглэж байгаад талийгаач гарсан. Тэгсэн чинь араас нь ганцаараа гарсан. Тэгээд гэрийнх гадна хүмүүс зодолдоод байгаа бололтой. дуу чимээ гарсан. Тэгсэн чинь пиздаа алнаа гээд орилж хашгираад байгаа сонсогдсон. Тэгэхээр нь би гэрээс нь хүүе гаръя, наадуул чинь зодоон хийгээд байгаа юм уу гээд бостол талийгаач , заамдчихсан гэртээ оруулж ирсэн. Тэгээд би хартал талийгаач доод уруул нь сэтэрчихсэн, амнаас нь цус гарчихсан, аман доторх шүд нь цус болчихсон байсан. Тэгээд би, ийг чи яагаад наадахаа зодоод байгаа юм бэ? болиоч ээ гэсэн чинь энэ пиздааг би алнаа гээд , талийгаач барьж аваад гэдэс рүү нэг удаа өшиглөөд, дахиж барьж авч алгадаад, түлхэх үед нь талийгаач толгойныхоо баруун талаар ийн гэрт байсан жижигхэн мөлхөө стинкийг өргөчихсөн. Тэгээд талийгаач нэлээн манарчихсан босч ирээд толгойгоо сэгсрээд би юм харахгүй байна, миний толгой өвдөөд байна гэхэд нь дахиж очиж барьж аваад үснээс нь зулгаагаад гэрийнхээ үүд рүүгээ татаж ойртуулаад гэр дотроо газар, толгойных баруун талаар 3 удаа мөргүүлсэн. Тэгсэн чинь Болдоо нь барьж аваад тэр хооронд нь би очиж талийгаач босгоод одоо хурдан гараад зугтаа гэж хэлээд гарах гээд хоёр алхтал араас нь нөхрийгөө түлхээд намайг түлхээд араас нь гараад дахиад талийгаач бариад авсан. Тэгээд гадаа харанхуйд гартаа нэг түлээний мод барьчихсан талийгаач нэг удаа цохиод унагаачихсан. Гадаа харанхуй байсан болохоор хаана нь цохисныг би хараагүй. Тэгээд би талийгаач дөнгөж босготол дахиж гүйж ирээд түлхээд унагаачихсан. Тэгээд би Болдоог нь ийгээ бариад аваач ээ гэж хэлтэл , Болдоог янхан минь чамайг ална шүү гэсэн. Тэгээд гэр лүүгээ гүйж ороод бор иштэй хутга бариад гараад ирсэн. Тэр үед нь би талийгаач босгоод гэрийнх цаад талаар хашааны хаалганы онгорхой хэсгийг зааж өгөөд явуулсан. Тэгсэн , Болдоотойгоо хоорондоо зодолдоод нь Болдоогоо зодоод байсан. Тэгэхээр нь би ойртоогүй. ийг хутгатай байсан болохоор нь би араас нь гараад яасан. Тэгээд намайг хашаанаас нь дөнгөж гартал , нэг хашаанд хамт амьдардаг талийгаач дүү болох *******ын гэрийнх нь хаалгыг очиж тогшсон. Тэгээд пиздаануудаа, энэ лалрыгаа аваач ээ, авахгүй бол энэ пиздааг чинь ална шүү гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр гэр дотроос нэг эмэгтэй хүн хая,гадаа унтуул би авахгүй гэж дуугарсан. Тэгээд би гэрлүүгээ явсан. Тэр үед талийгаач тэдний хашааны хойд хэсэгт нь үлдсэн..гэх мэдүүлэг /Хх-ийн 211-213 дугаар хуудас/

Гэрч Ц. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... Танил дүү Т. хамт 2024 оны 08 дугаар сарын 10-ны орчим Зүүнхараад гудамжинд таараад ийн гэр лүү нь хамт явсан. ийн гэрт 30 орчим насны залуу, 10 орчим насны 2 хүүхэд, тэгээд бид хэд л байсан. Өөр хүн байгаагүй. 0,5 литрийн Хараа архи бөөндөө хувааж ууцгаасан. Их хэмжээгээр согтоод байсан зүйл байгаагүй ээ. Хэрүүл маргаан бол болоогүй ээ. Бид нарыг явсны дара болсон байж магадгүй.. Тухайн өдөр Нармандах // гэдэг хүн эийнд ирснийг мэдэхгүй. Тийм хүн ирээгүй гэх мэдүүлэг /Хх-н 217 дугаар хуудас/

Гэрч Т. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн .... Танил эгч Ц. хамт 2024 оны 08 дугаар сарын 10-ны орчим Зүүнхараад гудамжинд таараад ийн гэр лүү нь хамт явсан. ийн гэрт хэрүүл маргаан бол болоогүй ээ. Бид нарыг явсны дараа болсон байж магадгүй. Сайн мэдэхгүй байна. Тухайн өдөр Нармандах гэдэг тийм хүн ирээгүй гэх мэдүүлэг /Хх-н 219 дүгээр хуудас/

Гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн....... Би он, сар, өдрийг нь бол сайн санахгүй мэдэхгүй байна. Ямар ч байсан талийгаач нь нас барахаасаа 1 сарын өмнө шахуу манайхтай нэг хашаанд хамт байдаг байсан талийгаач нь ирчихсэн байсан. Тэр өдөр 15, 1 цагийн орчимд гадаа бороо ороод Дөрвөн бэрх дэлгүүрийн наад талд хашааны буланд Түнхэлээс ирсэн зүс таних гурван эмэгтэй, нэг жаахан охины хамт дөрвүүлээ бороонд норчихсон зогсож байхаар нь би тэд нарыг гэртээ авч ирээд цай уулгаад талх өгөөд нэг шил 0,5 литрийн Хараа нэртэй архи задлаад уугаад сууж байтал манайхтай нэг хашаанд хамт байсан , талийгаач тай хамт орж ирсэн. Тэгээд талийгаач , хоёр, Түнхэлээс ирсэн манайд байсан 2 хүнтэй хамт, бид хэд манайд архи уугаад сууж байтал талийгаач манайхаас гэнэт гараад явчихсан байсан. Тэгсэн дараа нь гадаа хүн орилоод байхаар нь би гарсан чинь манайхтай нэг хашаанд хамт байдаг дүү болох *******ын эхнэр орилж хашгирчихсан, үс нь сэгсийчихсэн *******ын гэрийнх нь үүдэнд сууж байсан. Тэгсэн дүүгийнхээ амьдралд тус нэмэр болохгүй байж дандаа ингэж гай болох юм гэж хэлж байсан. Тэр үед нэг бор өнгийн том цүнхтэй юм тэднийд оруулж тавих гэж байсан бололтой нөгөө цүнхтэй юмыг нь *******ын эхнэр гадаа шидээд, наадахаа аваад яв гэж хэлж байсан. Тэгсэн талийгаач , ыг дуудаад тэр цүнхтэй юмыг нь аваад хашаан дотор гэрийнхээ урд байрлах халгай руу шидсэн. Тэгээд би гэрлүүгээ сууж байтал , талийгаач хоёр манайд дахиж орж ирээд, араас нь удалгүй дүү болох ******* нь орж ирсэн. Тэгээд *******, манай гэрийн зүүн талын орон дээр сууж байхад нь та ёстой миний амьдралд гай болж ханахгүй юмаа, зүгээр явчхаач дээ гээд цамцнаас түлхсэн. Тэр үед хөлөө жийгээд гарахгүй, чи эгчийгээ яагаад ингээд байдаг юм гэж хэлээд сууж байсан. Тэгсэн *******, манайд тойруулж байсан архийг хараад наадханаасаа явуулаач дээ гээд манай гэрийн зүүн талын орон дээр сууж байтал гаднаас Мөнхнайрамдал цагдаа, хөл эгчийн нөхөртэй хамт манайд орж ирээд асуугаад манайхаас аваад гарсан. Тэгээд гэрийн гадаа аас тэр цүнхтэй' хувцас хаана байна гэж асуухад нь , би цүнхтэй хувцас аваагүй, мэдэхгүй, юун цүнхтэй хувцас яриад байгаа юм гээд байсан. Тэгсэн манайхаас гараад гэрлүүгээ орсон. Тэр үед манай гэрийн гадна , дүү *******, *******ын эхнэр , , би, бид нар байсан. Тэгээд тэр цүнхтэй юмаа зааж өгөхгүй байсан болохоор нь би заагаад өгчихсөн юм. Тэгсэн чинь тэр цүнхтэй юмыг эгчийн нөхөр нь онгойлгож үзчихээд доторх юмнууд нь хаа байна гээд аас асуусан чинь танай авгай чинь надад 20 000 төгрөгийн өртэй, мөнгөө өгөөрэй гээд байсан. Тэгээд тэр эгчийн нөхөр нь тэр цүнхтэй юмыг нь аваад, Мөнхнайрамдал цагдаатай хамт яваад өгсөн. Тэгээд би . *******. бид нар буцаад манай гэрт ороод ууж байсан чинь манай хажуу айлын Лхагванямын охин Заяа, Хаавкагийн банди Монтоорой, эгчийн банди нар орж ирээд бид нараас тамхи асуугаад гараад явсан. Тэгэхдээ манайд байсан Түнхэлийн нэг хэлгүй эмэгтэйн жижигхэн хөгжим /спикер/-ыг хусаад аваад явчихсан байсан. Тэгэхээр нь би тэрийг дараа нь мэдээд эгч рүү утсаар залгаад дуудсан юм. Тэгсэн чинь эгч манайд орж ирээд, та нар хөгжим авсан гээд хүүхэд хардаад байна уу гээд хэрүүл маргаан хийх гэж орж ирсэн. Тэгээд эгч цагдаа руу залгаад утсаар яриад байсан. эгчийг манай гэрт орж ирэхэд манай гэрт Түнхэлээс ирсэн 3 эмэгтэй нэг хүүхэдтэй, *******, , бид нар байсан. Тэр орой манай гэрт ямар ч хэрүүл маргаан зодоон цохион болоогүй.....гэх мэдүүлэг /Хх-ийн 221-222 дугаар хуудас/,

Гэрч Д.Доржсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... Би тухайн өдрийн он, сар, өдрийг нь бол сайн санахгүй байна. Тухайн өдөр манай гэрт болон ийн гэрт ямар нэгэн хэрүүл маргаан, зодоон цохион болоогүй. Манай хадам эгч болох нь нас барахаасаа өмнө дөнгөж хүүхдийн баярын.дараахан ирсэн санагдаж байна. Өөрөөр хэлбэл 2024 оны ******* сарын эхээр ирсэн санагдаж байна. Би тэр өдөр тэртээ хоолоо хийчхээд  нөхөр *******ыг нэг хашаанд хамт байдаг манай урд талын айл болох ийн гэр лүү нь орчихоор нь араас нь нөхрийгөө авах гээд орсон. Тухайн үед манай нөхөр жаахан архи уучихсан халамцуу байсан болохоор нь тэгсэн. Тэгэхэд ийн гэрт нь ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй, тэдний гэрт огт танихгүй 3 эмэгтэй хүн, 1 хүүхэдтэй хамт ирчихсэн байсан. Мөн дээр нь нэмээд ийн гэрт нь , Нармандах, талийгаач , манай нөхөр ******* нар намайг ороход байсан. Тэгээд тэд нар 0.5 литрийн 1 шил Хараа нэртэй архийг тойруулаад уугаад сууж байсан. Тэгээд би удалгүй нөхрийгөө аваад гарах гэтэл гаднаас харуй бүрэнхий үед Мөнхнайрамдал гэдэг цагдаа, нэг эрэгтэй хүнтэй хамт ирээд талийгаач эгчээс тэр чимдаамтай хувцас нь хаана байна гэж асуугаад, талийгаач эгч тэрийг нь ийн гэрийнх урд талд өндөр ургачихсан байсан халгай, зэрлэгэн дотроос гаргаж ирж өгсөн. Тэгээд Мөнхнайрамдал цагдаа, тэр хүнтэй хамт яваад өгсөн. Тэгээд би нөхөр *******ыг эгч хамт аваад гэр лүүгээ ороод эгчид хоол хийж өгөөд эгч манайд 2 аяга хоол идчихээд намайг гаргаад өг гэхээр нь би гэрийнхээ ард талын зам хөндлөн гаргаж өгөөд эгч зүүн тийшээ явлаа гээд яваад өгсөн. Тэгээд би буцаж гэртээ орж ирээд нөхөртэйгөө хамт унтаад өгсөн. Тухайн өдөр ийн гэрт нь ямар нэгэн хэрүүл маргаан зодоон цохион огт болоогүй ээ. Би тэр өдөр орой 20, 21 цагийн орчимд л орсон. Ямар ч байсан нар жаргачихсан харанхуй болох гэж байсан. Гадаа харуй бүрэнхий болж байсан. Ямар ч байсан , талийгаач эгч хоёр бага зэргийн хэмжээний согтолттой байсан. Харин гэрт нь байсан хүмүүсийг би нээх анзаарч хараагүй ээ.Талийгаач эгч манай гэрт орж ирээд, миний өөдөөс харж суугаад 2 аяга хоол идсэн. Тэгэхэд нь би харахад дээд талын уруул нь хавдчихсан байсан. Тэгээд би эгчээс наад уруулаа яачихсан юм гэж асуухад, намайг цохьчихсон юм гэж хэлж байсан Тэгээд би нээх тоогоогүй...гэх мэдүүлэг /Хх-ийн 22-227 дугаар хуудас/

Гэрч М.Мөнхнайрамдалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...... Би тухайн өдрийн он, сар, өдрийг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан 2024 оны 05 дугаар сарын сүүлээр гэдэг айлд очсон. Очсон шалтгаан нь тухайн өдөр, орой 19 цагийн орчимд "Олимп" цэцэрлэгийн хажуу талын айлд хулгай орж эд зүйл алдагдсан байна гэсэн дуудлага мэдээллийн дагуу очиход тухайн айлын байшингийн цонхийг хагалж хүн ороод чимдаамтай хувцсыг нь цонхоор нь аваад гарчихсан байдалтай байсан. Тухайн айлын байшингийн цонхоор орсон хүнийг хөл Одончимэг надад орж авсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би хайгаад төрсөн дүүгийнх нь болох *******ын гэрт нь очсон. Тэгээд тай уулзаад тэр чимдаамтай хувцас хаана байна гэж асуухад надад тэнд байгаа гээд ийн гэрийнх нь хашаан дотор урд талд нь өндөр өндөр ургасан халгай, зэрлэгэн дотор нуучихсан байсан. Тэгээд би тухайн үед аас чи яагаад энэ чимдаамтай хувцсыг нь авсан юм бэ гэж асуухад хөл намайг дарамтлаад архи авахуулаад уугаад байдаг болохоор нь би хорлох гээд чимдаамтай хувцсыг нь аваад нуучихсан юм гэж хэлсэн. Тэгээд би тухайн үед нь хөл гийн нөхөрт нь тэр ягаан өнгөтэй чимдаамтай хувцсыг нь аваад өгөөд явуулж байсан. Тийм л зүйл болсон....гэх мэдүүлэг /Хх-ийн 229 дүгээр хуудас/

Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн магадлагаа 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр № 81/24..... Дүгнэлт: Комисс доорх дүгнэлтийг санал нэгтэй гаргав.

1.Уртнасан овогтой ******* нь одоогоор сэтгэцийн хувьд Эрүүл болно.

2. Уртнасан овогтой ******* нь одоогоор сэтгэцийн хувьд Эрүүл учир  эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай байна. 

3. Уртнасан овогтой ******* нь одоогоор сэтгэцийн хувьд Эрүүл учир хэрэгт ач холбогдол бүхий байдлыг бодитой тусган үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

4. Уртнасан овогтой ******* нь одоогоор сэтгэцийн хувьд Эрүүл сэтгэцийн эмнэлгийн хяналтанд байдаггүй учир эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ шаардлагагүй байна гэх /Хх-н 55 дугаар хуудас/

Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн № 33........ Дүгнэлт:

1.Талийгаач Т. цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр их тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, дух, зүүн нүдний дээд зовхи, баруун хацар, дээд уруул, зүүн хацар, эрүүний доод хэсэг, эрүүний баруун тал, баруун мөрний дээд хэсэг, цээжний урд дээд хэсэг, баруун гарын тохой хэсэг, баруун хөлийн өвдөгний үенд, зүүн хөлийн шилбэний дотор хэсэгт зулгаралт, толгойн хуйхны дотор гадаргуу, хамрын үзүүр, дээд доод уруул, уруул дотор хэсэг, баруун гарын шууны гадна хэсэг, зүүн гарын бугалга, 2 гуя, өвдөг, шилбэнд цус хуралт, дээд доод урууланд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.

2. Дээрх баруун чамархай хэсгийн хуйхны дотор гадаргууд цус хуралт, их тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр, бусад гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Талийгаач Т. биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

4. Амь хохирогч Т. нь 2024 оны ******* дугаар сарын 15-ны өдрийн 13 цаг 20 минутын өмнө хэдийд нас барсанг нарийвчлан тогтоох боломжгүй.

5. Талийгаач Т. нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ гэх /Хх-н 58-0 дугаар хуудас/

            Шинжээчийн дүгнэлт 2024 оны ******* дугаар сарын 25-ны өдөр № 37******* ...... Дүгнэлт:

            1.2.3.Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж нь спиртийн агууламж тодорхойлох шинжилгээнд тэнцэнэ.

            Шинжилгээнд ирүүлсэн Т. 39 настай, эмэгтэй гэж хаягласан цуснаас 0, промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дах 0, промилли спиртийн агууламж нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна гэх /Хх-н 71-72 дугаар хуудас/

            Шинжээчийн дүгнэлт 2024 оны ******* дугаар сарын 25-ны өдрийн № 3704..... Дүгнэлт:

            1.Амь хохирогч Т. гэх цус нь В /lll/ бүлгийн харьяалалтай байна гэх /Хх-н 74 дүгээр хуудас/

            Хавтаст хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн № 1078 ....... Дүгнэлт:

            1.Цогцост хийсэн шүүх эмнэлгийн № 33 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.

            2. Амь хохирогч Т. цогцост учирсан  баруун гарын шууны гадна хэсэг, зүүн гарын бугалга, 2 гуя, өвдөг, шилбэнд цус хуралт, духны зулгаралт гэмтлүүд нь хуучин гэмтэл байна. Харин тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн нүдний дээд зовхи, баруун хацар, дээд уруул, зүүн хацар, эрүүний доод хэсэг, эрүүний баруун тал, баруун мөрний дээд хэсэг, цээжний урд дээд хэсэг, баруун гарын тохой хэсэг, баруун хөлийн өвдөгний үенд, зүүн хөлийн шилбэний дотор хэсэгт зулгаралт, толгойн хуйхны дотор гадаргуу, хамрын үзүүр, дээд доод уруул, уруул дотор хэсэг, дээд доод уруулын зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна.

            3. Амь хохирогч нь тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ. Амь хохирогчийн тархинд үүссэн цусан хураа нь тархийг дарах хүртэл хугацаанд идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой ба тархинд үүссэн цусан хураа нь нас барахаас өмнө 24-48 цагийн өмнө үүссэн байх боломжтой. Нас барсан хугацааг анх цогцосны гадна үзлэг хийсэн эмч тогтооно.

            4. Амь хохирогчид эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг цаг алдалгүй авсан тохиолдолд амь нас аврагдах боломжтой гэх /Хх-н 234-238 дугаар хуудас/

            Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н *******-11 дүгээр хуудас/

            Саарал өнгийн цаицанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 12-14 дүгээр хуудас/

            Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 1-8 дугаар хуудас/

            Шүүгдэгч У.*******гийн иргэний үнэмлэхний мэдээлэл /Хх-н 129 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

            Шүүгдэгч У.******* нь аймгийн сумын Баянхангайн дугаар баг, № тоотод байрлах өөрийн гэртээ 2024 оны ******* дугаар сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Т. бусадтай хардаж маргалдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүний нүүр толгой хэсэгт цохиж зодсоноос гавал тархины битүү гэмтлийн улмаас Т.  амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

            Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, тэднийг байцаахдаа хууль зөрчөөгүй, цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ болон хавтаст хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн бүрэлдэхүүнтэй шинжилгээ зэрэг нь үндэслэл бүхий эргэлзээгүй байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 9-д ”Шүүх хавтаст хэргийн материалд тусгагдсан мэдүүлгийг шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтэй харьцуулан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох эсэхийг шийдвэрлэнэ” гэж заажээ.

Шүүгдэгч У.******* нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ хавтаст хэргийн материалд буюу мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны ******* дугаар сарын 1-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлгээсээ зарим хэсгийг өөрөөр мэдүүлж байгаа боловч сэжигтнээр өгсөн анхны мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох шаардлагатай гэж үзэв.

Шүүгдэгч У.******* 2024 оны ******* дугаар сарын 1-ны өдөр сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө..... Тэгээд тэд нараас аваад такси бариад гэр лүүгээ 2024 оны ******* дугаар сарын 14-ний орой 18, 19 цагийн орчимд гэртээ шууд ирсэн. Тэгээд бид хоёр гэртээ ирчихээд идэж уух юм байхгүй болохоор нь гэрийнхээ тэнд байдаг Дөт дэлгүүрээс идэж уух юм болон 1 шил 075 литрийн Хараа архи аваад гэртээ ирсэн. Тэгээд бид хоёр бэлэн гоймонгоо идчихээд нөгөө архиа хувааж уугаад сууж байтал өндөр // манай гэрт ороод ирсэн. Тэгээд би нөгөө үлдэгдэл архиа өндөр тай хувааж уугаад сууж байтал манай эхнэр гэрт шалан дээр хэвтээд байсан тэгэхээр нь би өндөр тай цуг өргөөд гэрийн зүүн талын орон дээр тавьсан. Тэгээд би нөгөө архиа ууж дуусчихаад эхнэр араар ороод гэрийн зүүн талын орон дээр унтаад өгсөн. Тэгээд би унтаж байгаад маргааш өглөө нь 9, 10 цагийн үед босоод ирсэн чинь өндөр манай гэрийн баруун талын орон дээр унтаж байсан. Тэгээд би босоод хувцсаа өмсөөд дахиж дэлгүүр ороод хоёр бэлэн гоймон, талх, 1 шил 075 литрийн Хараа архи аваад гэртээ ирээд бэлэн гоймонгоо дэвтээх гээд ус буцалгаж байгаад эхнэр сэрээх гэтэл сэрэхгүй байсан. Тэгэхээр нь би урд талын гэр лүү гүйж ороод ээжийг дуудаад энэ сэрэхгүй байна гэсэн чинь ээж ирээд шалгаж үзээд бие нь хөрчихсөн өнгөрчихсөн байна ш дээ гээд уйлаад цагдаа дуудсан тийм л зүйл болсон гэх мэдүүлэг хавтаст хэргийн  92-93 дугаар хуудсанд авагдсан боловч шүүх хуралдаанд шүүгдэгч У.******* нь .... Тэгээд надад эд нар намайг зодсон гэж хэлэхээр нь би тэнд байсан нэг залууг барьж аваад 2-3 удаа цохисон. Тэгсэн нэг таньдаг залуу гүйж ирээд ахаа юу болсон бэ гээд яриад таксинд явж байгаа гэхээр нь би харьлаа гээд аваад тэр залуугийн таксинд суугаад гэр лүүгээ харьсан. Тэгэхэд өдрийн 1 цаг өнгөрч байсан байх. Гэртээ ирсэн чинь манай гадаа намайг хүлээгээд сууж байсан. Тэгээд би таксины мөнгөө өгчихөөд гэртээ орсон. Талийгаач гэрт ороод гэрийн зүүн хойд талд суусан. Би тай ойр зуур юм ярихад ганц юм аваад өгөөч гэхээр нь бид хоёр дэлгүүр орж 2 шил 750 граммын архи авчихаад гэрт ирэхэд талийгаач гэртээ байхгүй байсан. бид хоёр архиа уусан. Талийгаач гэрт Зулаа, Хүрлээ нартай бөөн зодоон болсон гэж ярьсан. Тэгээд би архиа уучхаад унтаад өгсөн. зүүн орон дээр унтсан. Талийгаач нэг мэдэхэд шалан дээр согтуу унтаж байсан. намайг шөнө сэрээгээд газар унтаж байна гэхээр нь бид хоёр өргөж орон дээр тавиад би хамт унтсан. Өглөө босоход унтаж байсан. Би дэлгүүр орж нэг шил архи бэлэн гоймон авчихаад гэртээ ирсэн. Тэгээд би талийгаачийг сэрээх гэхэд сэрээгүй. Тэгэхээр нь би гэрээс гараад ээжийнд оролгүй ээжийн гэрийн гадна очоод ээжид хэлэхэд ээж орж ирж үзээд нас барсан байна гэж хэлсэн. унтаж байхаар нь би босгосон. Удалгүй цагдаа ирээд намайг аваад явсан гэж мэдүүлж байгаа нь хавтаст хэргийн 211-212 дугаар талд авагдсан гэрч Б. мэдүүлэгт нийцүүлэн сэжигтнээр өгсөн мэдүүлгээсээ өөрөөр “Би тай ойр зуур юм ярихад ганц юм аваад өгөөч гэхээр нь бид хоёр дэлгүүр орж 2 шил 750 граммын архи авчихаад гэрт ирэхэд талийгаач гэртээ байхгүй байсан.... Тэгээд би архиа уучхаад унтаад өгсөн. зүүн орон дээр унтсан. Талийгаач нэг мэдэхэд шалан дээр согтуу унтаж байсан. намайг шөнө сэрээгээд газар унтаж байна гэхээр нь бид хоёр өргөж орон дээр тавиад би хамт унтсан” гэж мэдүүлж байна гэж үзэх үндэслэлтэй бөгөөд гэрч Б. 2024 оны ******* дугаар сарын 14-ний өдөр амь хохирогч Т. Б. зодож цохьсон гэж мэдүүлэг өгсний он, сар, өдөр нь гэрч Т.Савила, Ц.Ганчимэг, Д.Доржсүрэн нарын мэдүүлэг болон гэрч Б. /хэсгийн байцаагч/.... “Ямар ч байсан 2024 оны 05 дугаар сарын сүүлээр гэдэг айлд очсон. Очсон шалтгаан нь тухайн өдөр, орой 19 цагийн орчимд "Олимп" цэцэрлэгийн хажуу талын айлд хулгай орж эд зүйл алдагдсан байна гэсэн дуудлага мэдээллийн дагуу очиход тухайн айлын байшингийн цонхийг хагалж хүн ороод чимдаамтай хувцсыг нь цонхоор нь аваад гарчихсан байдалтай байсан. Тухайн айлын байшингийн цонхоор орсон хүнийг хөл Одончимэг надад орж авсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би хайгаад төрсөн дүүгийнх нь болох *******ын гэрт нь очсон. Тэгээд тай уулзаад тэр чимдаамтай хувцас хаана байна гэж асуухад надад тэнд байгаа гээд ийн гэрийнх нь хашаан дотор урд талд нь өндөр өндөр ургасан халгай, зэрлэгэн дотор нуучихсан байсан” гэсэн мэдүүлгээр 2024 оны ******* дугаар сарын 14-ний өдөр Б. нь амь хохирогч Т. зодож цохисон гэдэг нь үгүйсгэгдэж байх тул амь хохирогч Т. 2024 оны ******* дугаар сарын 13, 14-ний өдрүүдэд шүүгдэгч У.*******гаас өөр хүн цохиж зодоогүй болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгээр хангалттай тогтоогдож байна.

Мөн гэрч Б.ын хавтаст хэргийн 3-37 дугаар хуудсанд авагдсан мэдүүлгээр шүүгдэгч У.******* нь амь хохирогч Т. 2024 оны ******* дугаар сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө, мөн 2024 оны ******* дугаар сарын 14-ний орой бусадтай хардан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж цохиж зодсон болох нь нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан гэрч нарын мэдүүлгийн зөрүүг гаргах, У.*******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хэрэг бүртгэлтэд буцаах тухай саналыг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзэн харин хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч У.*******гийн амь хохирогч Т. цохиж зодсон үйлдлийн улмаас түүний биед гавал тархины битүү гэмтэл учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч Т. бусадтай хардан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж цохиж зодон алсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх ба прокуророос энэ зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон байна. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2. дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ” гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч У.*******гийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь хэсэгт заасныг баримтлан ял оногдуулахдаа шүүгдэгч У.*******д 13 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох үндэслэлтэй байна.

Амь хохирогч Т. оршуулах ёслолтой холбоотой зардлыг шүүгдэгч У.*******гийн талаас бүрэн гаргасан тул нэхэмжлэх зүйлгүй гэж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.******* мэдүүлж байгаа боловч харин гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжилж байгаа тул Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасныг баримтлан У.*******гаас хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 99000000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.*******д олгох үндэслэлтэй гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь шүүгдэгч У.******* нь хамтран амьдрагч зодож гэмтээсний улмаас хохирогч амь нас хохирсон гэх хэргийн гэрчийн мэдүүлэг, нотлох баримт зэрэг нь гэм буруутайг нотолж байгаа боловч иргэний зүгээс гэм буруутай гэдэгт эргэлзэж байна гэж дүгнэлт гаргасан нь хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруу нь нотлогдож байгаа боловч иргэн хүний хувьд шүүгдэгчийг гэм буруутай гэдэгт эргэлзэж байна гэдэг нь тухайн хүний хууль эрх зүйн мэдлэгийн түвшнээс хамаарсан ойлголт бөгөөд хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын гэмт хэрэг үйлдэгдсэн буюу амь хохирогч Т. бусдад зодуулсан гэх он, сар, өдрийн хувьд зөрүүтэй мэдүүлснийг хэлж байна гэж үзэн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг хуульд нийцүүлэн дүгнэж ойлгох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон саарал өнгийн цамц 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, У.*******гийн 2024 оны ******* дугаар сарын 1-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 177 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 3.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 3. дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 3.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч овогт *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь хэсэгт заасныг баримтлан У.*******г 13 жилийн хугацаагаар хорих шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан У.*******д оногдуулсан 13 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

            4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон саарал өнгийн цамц 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, У.*******гийн 2024 оны ******* дугаар сарын 1-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 179 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.

            5. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасныг баримтлан У.*******гаас хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 99000000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.*******д олгосугай.

            . Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол У.*******д өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг нь 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

            Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                     Б.ХЭРЛЭН

 

                                            ШҮҮГЧИД                     Б.АЛТАНЦЭЦЭГ

 

                                                                                  Б.ЭРДЭНЭМӨНХ