Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1000

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,       

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уугантамир,                

улсын яллагч Г.Ган-Эрдэнэ,

хохирогч Д.О, Х.М  

шүүгдэгч У.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,    

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Б****р овогт У-н Э-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2405*********** дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

 

Монгол Улсын иргэн, 20** оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Т**т ***а тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б****р Овогтой У-н Э /РД:УО********/.

 

Холбогдсон хэргийн талаар

  

Шүүгдэгч У.Э нь 20** оны ** дугаар сарын **-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хорооллын эцсийн замын урд талд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан иргэн Д.О-н толгой хэсэгт тоосгоор цохиж биед нь хамар ясны цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, дагз, хамрын хянганд шарх, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл,

мөн хохирогч Х.М-н толгой хэсэгт пивоны шилээр цохиж биед нь зүүн чамархайд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Э мэдүүлэхдээ:  “...мэдүүлэг өгөхгүй...” гэв /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.О мэдүүлэхдээ: “...Би 8 дугаар сарын 24-ний өдрөөс 25-ны өдрийн шилжих шөнө 2 найзтайгаа хамт баарнаас гарч ирээд харих гээд явж байхад цаанаас 7,8 орчим хүн ирээд Э шууд намайг цохисон. Эхлээд толгой руу цохиод эргээд харахад нүүр рүү цохисон. Би цагдаа дуудах гээд яриад буцаж ирэхэд Э манай найзыг цохисон байсан. Бид гурав цагдаа дуудаад байж байхад Э дахиж ирээд цохих гээд дайраад байсан. Цагдаа ирэх хооронд Э гүйгээд явсан. Удалгүй эмнэлгийн машин ирээд бид гурвыг аваад явсан. Би хамрын хагалгаанд орсон. Хагалгааны төлбөр 3,500,000 төгрөг болсон. Энэ хохирлыг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.М: “...Би 8 дугаар сарын 24-ний өдрөөс 25-ны өдрийн шилжих шөнө 2 найзтайгаа хамт бааранд ороод ууж сууж байгаад харихаар болоод баарнаас гарсан. Бид нарыг гараад ирэхэд манай найзтай Э ярилцаад зогсож байсан, тэгээд очих үед манай найзтай маргалдаад түүнийг тоосгоор цохисон. Дараа нь шилээр миний шанаа руу цохисон. Дараа нь дахин нэг залуутай ирээд цохих гээд дайраад байхад нь Д*****м болиулсан. Тэгээд Э энэ баараа өөрөө даагаарай гэж хэлчхээд гүйгээд яваад өгсөн. Би эмчилгээ хийлгэж эмнэлгээр яваагүй учраас хохирлын баримт байхгүй. Ажилгүй 20 хоног гэртээ байсан учраас ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

мөрдөн байцаалтад хохирогч Д.О-ний өгсөн: “...Би 2024 оны 08 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө буюу 00 цагийн үед М, Д****м гэх 2 найзын хамтаар Vibe нэртэй бааранд орж 0,75 литрийн хэмжээ бүхий 1 шил Эдэн нэртэй архи, дахин нэг нэг шил архи захиалж ууцгаасан. Бааранд байхад ямар нэг хэрүүл маргаан болоогүй. Бид 3 бүжгийн талбай дээр бүжиглэж байхад хэн нэгэнтэй хэрүүл үүсгэсэн асуудалгүй хэвийн үйлчлүүлж байгаад 2 шил архины тооцоог Д****м хийсэн. Бид 3 тухайн баар хаахаар нь 04 цагийн орчимд гарахад баарны хаалгаар гараад дөнгөж зүүн эргэхэд баарны булан хавьцаа явган хүний зам дээр 8-9 үл таних эрэгтэй хүн зогсож байсан. Бид 3 хажуугаар нь өнгөрөх үед манай 2-ын нэг нь тэдгээр хүмүүстэй мөрлөлцөж маргаан үүсгэсэн байх гэж бодож байна тэр дунд байсан нэг үл таних залуу нь "наашаа хүрээд ир харанхуйд халз тулья, би шорон оронгоор явсан" гэх утгатай зүйлс ярихад Д нь тухайн залуутай маргалдаад байх үед өнөөх залуу Д-г дагуулж төв замаас доошоо уруудаад ойролцоогоор 20-30 метр яваад харанхуй газарт Д******г дагуулж явсан залуу нь дээгүүрээ нүцгэлсэн байдалтай, цээжний баруун хэсэгтээ бүргэд шувууны шивээстэй, 25-30 орчим насны туранхайвтар биетэй, 175-180 орчим см нурууны өндөртэй, үсэндээ хими хийлгэж буржгар болгосон, шар царайтай үл таних залуу нь шууд миний толгой хэсэг рүү гартаа барьж байсан хатуу биетээр толгой руу цохиж хагалсан. Би босож ирээд цагдаа дуудах хооронд буцаж ирээд өнөөх хатуу зүйлээрээ хамар хэсэг рүү нэг удаа цохиод зугтаагаад явсан. Харин манай найз М нь толгойны зүүн хэсэг рүүгээ архины шилээр цохиулсан байсан гэхдээ би яаж цохиулсныг нь хараагүй. Намайг зодсон залуу нь гартаа пивоны хагархай шил барьж явахыг нь харсан. Зодоон хийж бид 2-ыг зодсон залуутай хамт явж байсан хүмүүс нь юу ч хийлгүй хараад зогсож байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад хохирогч Д.О-н дахин өгсөн:“...Би өөрт учирсан бодит хохирлыг бүрэн барагдуулж авмаар байна. Одоогоор надад нэг ч төгрөг төлөөгүй байгаа. Би ойролцоогоор 3,700,000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Баримтаа гаргаж өгье. Би эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас хөнгөлөлт эдлээгүй, өөрөө төлсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас/,

 

мөрдөн байцаалтад хохирогч Х.М-н өгсөн: “...2024 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 22 цагийн орчимд ажлаасаа буугаад ажлын найзууд болох Д О нартай хамт хорооллын эцсийн вайб гэх баар руу очсон. Тэнд ууж бүжиглэж байгаад 04 цагийн үед харихаар баарнаас гарч ирсэн. Тэр үед баарны үүдний хажууд 8-9 залуутай муудалцсан. Тэгээд тэр нартай муудалцаж байхад нэг үл таних залуу нь миний толгой руу пивоны шилээр 1 удаа маш хүчтэй цохисон тэгэхэд би манарсан. Тэр үед нь намайг шилээр цохисон залуугийн хамт явж байсан найзыг бариад авсан тэгсэн чинь миний толгой руу шилээр цохидог залуу хүрч ирээд манай найз О-ний толгой руу тоосгоор цохисон О газарт унасан. Тэгээд бидний бариад байж байсан залууг О болон миний биед халдсан залуу “Баараа өөрөө даагаарай гээд” хэргийг нь өөрөө хийчхээд зугтаад яваад өгсөн. Тэгээд бид нар цагдаа дуудаад дараа нь гэмтэл рүү очиж оёдол тавиулсан. Толгой харагч олон тооны оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас/,

 

мөрдөн байцаалтад хохирогч Х.М-н дахин өгсөн: “...Дүгнэлттэй танилцлаа. Дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй, дээрх гэмтлүүдийг бүгдийг нь тэр намайг цохисон гэх залуу учруулсан. Тэр залуу ганцаараа л намайг цохисон. Би үүнийг хүлээн зөвшөөрч байна. Би тухайн үед эмчилгээ хийлгэсэн ч гэсэн баримт гэхээр зүйл байхгүй учраас яг тэдэн төгрөг нэхэмжилнэ гэж хэлж мэдэхгүй байна. Би тэр залууд огт хүрээгүй ээ, халдсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/,   

 

            мөрдөн байцаалтад гэрч О.А-ы өгсөн: “...Би 2024 оны 08 дугаар сарын 24-ний өдөр оройн 22 цаг өнгөрч байхад хорооллын Москва рестораны автобусны буудал дээр найз н.Э, У.Э-н найраа бүтэн нэрийг нь сайн мэдэхгүй У.Э-н 3 дүү нэрийг нь мэдэхгүй бид нар уулзаад караоке орсон хорооллын эцэс хавьцаа очсон яг хаягийг нь сайн мэдэхгүй байна. Тэр караокеноос гараад бид нар хорооллын вайб бааранд орсон би нилээн согтсон байсан болохоор яг цаг минутыг нь санахгүй байна. Бааранд ороод бүжиглэж байснаа санаж байна нэг мэдэхэд хэдэн ах нар гадаа намайг барингуутаа одоо найзуудын чинь оронд чамайг цагдаад өгнө гээд надтай ноцолдоод байсан тэрнээс хойш санахгүй байна. Би нэлээн согтуу байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 11347 тоот: 1. Д.О-ний биед хамар ясны цөмөрсөн хугарал, таславчийн муруйлт, дагз, хамрын хянганд шарх, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2024 оны 9 дүгээр сарын 06-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 11*** тоот: 1. Х.М-н биед зүүн чамархайд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 4. 5. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын ХӨНГӨН зэрэг тогтоогдлоо. 6. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой...” гэх дүгнэлт хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:       

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 57 дугаар хуудас/,

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 55 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

            Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдсэн байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж дүгнэлээ.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч У.Э нь 2024 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хорооллын эцсийн замын урд талд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан иргэн Д.О-н толгой хэсэгт тоосгоор цохиж биед нь хамар ясны цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, дагз, хамрын хянганд шарх, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл, мөн Х.М-н толгой хэсэгт пивоны шилээр цохиж биед нь зүүн чамархайд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулах хэргийн үйл баримт тогтоогдож байна.   

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

        

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч У.Э-г. эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогч Д.О баримтаар нэхэмжилсэн 1,747,780 төгрөгийг гаргуулах, мөн хохирогч Д.О Эрүүл мэндийн даатгалын сангаас 2,158,560 төгрөгийн эмчилгээ үйлчилгээ авсан, хохирогч Х.М 78,000 төгрөгийн эмчилгээ үйлчилгээ авсныг тус тус шүүгдэгчээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэх саналтай байна...” гэх дүгнэлтийг гаргажээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

Шүүгдэгч У.Э нь 2024 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хорооллын эцсийн замын урд талд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан иргэн Д.О-н толгой хэсэгт тоосгоор цохиж биед нь хамар ясны цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, дагз, хамрын хянганд шарх, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл, мөн Х.М-н толгой хэсэгт пивоны шилээр цохиж биед нь зүүн чамархайд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

мөрдөн байцаалтад хохирогч Д.О-ний өгсөн: “...Би 2024 оны 08 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө буюу 00 цагийн үед М, Д гэх 2 найзын хамтаар Vibe нэртэй бааранд орж 0,75 литрийн хэмжээ бүхий 1 шил Эдэн нэртэй архи, дахин нэг нэг шил архи захиалж ууцгаасан. Бааранд байхад ямар нэг хэрүүл маргаан болоогүй. Бид 3 бүжгийн талбай дээр бүжиглэж байхад хэн нэгэнтэй хэрүүл үүсгэсэн асуудалгүй хэвийн үйлчлүүлж байгаад 2 шил архины тооцоог Д****м хийсэн. Бид 3 тухайн баар хаахаар нь 04 цагийн орчимд гарахад баарны хаалгаар гараад дөнгөж зүүн эргэхэд баарны булан хавьцаа явган хүний зам дээр 8-9 үл таних эрэгтэй хүн зогсож байсан. Бид 3 хажуугаар нь өнгөрөх үед манай 2-ын нэг нь тэдгээр хүмүүстэй мөрлөлцөж маргаан үүсгэсэн байх гэж бодож байна тэр дунд байсан нэг үл таних залуу нь "наашаа хүрээд ир харанхуйд халз тулья, би шорон оронгоор явсан" гэх утгатай зүйлс ярихад Д****м нь тухайн залуутай маргалдаад байх үед өнөөх залуу Д****г дагуулж төв замаас доошоо уруудаад ойролцоогоор 20-30 метр яваад харанхуй газарт Д******г дагуулж явсан залуу нь дээгүүрээ нүцгэлсэн байдалтай, цээжний баруун хэсэгтээ бүргэд шувууны шивээстэй, 25-30 орчим насны туранхайвтар биетэй, 175-180 орчим см нурууны өндөртэй, үсэндээ хими хийлгэж буржгар болгосон, шар царайтай үл таних залуу нь шууд миний толгой хэсэг рүү гартаа барьж байсан хатуу биетээр толгой руу цохиж хагалсан. Би босож ирээд цагдаа дуудах хооронд буцаж ирээд өнөөх хатуу зүйлээрээ хамар хэсэг рүү нэг удаа цохиод зугтаагаад явсан. Харин манай найз М нь толгойны зүүн хэсэг рүүгээ архины шилээр цохиулсан байсан гэхдээ би яаж цохиулсныг нь хараагүй. Намайг зодсон залуу нь гартаа пивоны хагархай шил барьж явахыг нь харсан. Зодоон хийж бид 2-ыг зодсон залуутай хамт явж байсан хүмүүс нь юу ч хийлгүй хараад зогсож байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад хохирогч Д.О-н дахин өгсөн:“...Би өөрт учирсан бодит хохирлыг бүрэн барагдуулж авмаар байна. Одоогоор надад нэг ч төгрөг төлөөгүй байгаа. Би ойролцоогоор 3,700,000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Баримтаа гаргаж өгье. Би эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас хөнгөлөлт эдлээгүй, өөрөө төлсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас/,

 

мөрдөн байцаалтад хохирогч Х.М-н өгсөн: “...2024 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 22 цагийн орчимд ажлаасаа буугаад ажлын найзууд болох Д*****м О нартай хамт хорооллын эцсийн вайб гэх баар руу очсон. Тэнд ууж бүжиглэж байгаад 04 цагийн үед харихаар баарнаас гарч ирсэн. Тэр үед баарны үүдний хажууд 8-9 залуутай муудалцсан. Тэгээд тэр нартай муудалцаж байхад нэг үл таних залуу нь миний толгой руу пивоны шилээр 1 удаа маш хүчтэй цохисон тэгэхэд би манарсан. Тэр үед нь намайг шилээр цохисон залуугийн хамт явж байсан найзыг бариад авсан тэгсэн чинь миний толгой руу шилээр цохидог залуу хүрч ирээд манай найз О-ний толгой руу тоосгоор цохисон О газарт унасан. Тэгээд бидний бариад байж байсан залууг О болон миний биед халдсан залуу “Баараа өөрөө даагаарай гээд” хэргийг нь өөрөө хийчхээд зугтаад яваад өгсөн. Тэгээд бид нар цагдаа дуудаад дараа нь гэмтэл рүү очиж оёдол тавиулсан. Толгой харагч олон тооны оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас/,

 

мөрдөн байцаалтад хохирогч Х.М-н дахин өгсөн: “...Дүгнэлттэй танилцлаа. Дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй, дээрх гэмтлүүдийг бүгдийг нь тэр намайг цохисон гэх залуу учруулсан. Тэр залуу ганцаараа л намайг цохисон.Би үүнийг хүлээн зөвшөөрч байна. Би тухайн үед эмчилгээ хийлгэсэн ч гэсэн баримт гэхээр зүйл байхгүй учраас яг тэдэн төгрөг нэхэмжилнэ гэж хэлж мэдэхгүй байна. Би тэр залууд огт хүрээгүй ээ, халдсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/,  

 

            мөрдөн байцаалтад гэрч О.А-ны өгсөн: “...Би 2024 оны 08 дугаар сарын 24-ний өдөр оройн 22 цаг өнгөрч байхад хорооллын Москва рестораны автобусны буудал дээр найз н.Э, У.Э-ийн найраа бүтэн нэрийг нь сайн мэдэхгүй У.Э-ийн 3 дүү нэрийг нь мэдэхгүй бид нар уулзаад караоке орсон хорооллын эцэс хавьцаа очсон яг хаягийг нь сайн мэдэхгүй байна. Тэр караокеноос гараад бид нар хорооллын вайб бааранд орсон би нэлээн согтсон байсан болохоор яг цаг минутыг нь санахгүй байна. Бааранд ороод бүжиглэж байснаа санаж байна нэг мэдэхэд хэдэн ах нар гадаа намайг барингуутаа одоо найзуудын чинь оронд чамайг цагдаад өгнө гээд надтай ноцолдоод байсан тэрнээс хойш санахгүй байна. Би нэлээн согтуу байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 11347 тоот: 1. Д.О-ний биед хамар ясны цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, дагз, хамрын хянганд шарх, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2024 оны 9 дүгээр сарын 06-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 11499 тоот: 1. Х.М-н биед зүүн чамархайд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 4. 5. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын ХӨНГӨН зэрэг тогтоогдлоо. 6. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой...” гэх дүгнэлт хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь хүний эрүүл мэндэд хохирол учруулсан идэвхтэй үйлдэл байдаг.

Түүнчлэн гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдэнэ өөрөөр хэлбэл хүн өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж, хөнгөн хохиролд зориуд хүргэсэн субьектив санаа зорилготой байхыг шаардаж байдаг.

 

Иймд Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч У.Э-д  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч У.Э нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.  

Хохирлын талаар

Хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Гэмт хэргийн улмаас хохирогч Х.М Эрүүл мэндийн даатгалын сангаас 78,000 төгрөгийн эмчилгээ үйлчилгээ авсан мөн хохирогч Д.О 307,300 төгрөгийн эмчилгээ үйлчилгээний зардалтай холбоотой баримт тус тус гаргаж өгсөн.

Иймд шүүгдэгч У.Э-с 78,000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгуулах, 307,300 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Од тус тус олгуулахаар шийдвэрлэлээ.

Мөн хохирогч Д.О, Х.М нар нь цаашид эмчилгээ үйлчилгээ хийлгэх шаардлагатай гэх тул гэмт хэрийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүх хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Улсын яллагч:  “...Шүүгдэгч У.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах...” гэх саналыг гаргав.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхэд хохирол төлсөн байдал нь эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд хамаарч байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

  Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Б****р овогтой У-н Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Э-д 700 /долоон зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар У.Э-д оногдуулсан 700 /долоон зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай..    

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Э-с 78,000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгуулах, 307,300 төгрөгийг гаргуулж хохирогч Д.О-д олгуулж, хохирогч Д.О, Х.М нар нь гэмт хэрийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч У.Э-с Иргэний хэрэг шүүх хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.   

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол У.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ц.МӨНХ-ЭРДЭНЭ