Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 136/ШШ2020/00052

 

 

 

 

 

2020 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 136/ШШ2020/00052

Д аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Д аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: 1988 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, 31 настай, эмэгтэй, Д аймаг, Х сум, 4-р баг, Ж гудамж, 5-02 тоотод оршин суух, Ц овогт Б.ийн М /РД:Е66666661/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: 1987 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, Д аймаг, Х сум, 4-р баг, Ж гудамж, 5-02 тоотод оршин суух, Б овогт Эын Э /РД:Е666666/-д холбогдох

 

 Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.М, хариуцагч Э.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Саранчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2007 онд Этой танилцан 2009 оны 02 дугаар сарын 16-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Биднийг гэр бүл байх хугацаанд 2009 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр охин Э төрсөн. Гэр бүл байх хугацаанд олон удаагийн маргаан зөрчилдөөний улмаас цаашид амьдрах боломжгүй болж 2012 онд тусдаа амьдарч салсан. Хувийн шалтгаантай байсны улмаас гэр бүлийн бичиг баримтаа салгалгүй 7 жил болсон. Хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй, мөн эд хөрөнгийн маргаан байхгүй. Охин маань одоо Х суманд эмээгийнхээ асрамжид байгаа, охиноо өөрийн асрамжиндаа авна би охинтойгоо харилцаа холбоотой байгаа. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Э.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.М бид 2009 оны 02 дугаар сарын 16-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Биднийг гэр бүл байх хугацаанд 2009 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр охин Э төрсөн. Бид цаашид гэр бүл байх боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцлаж өгнө үү. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй, охин маань миний ээжийн асрамжид байгаа, охиноо ээжийнх нь асрамжид өгөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчийн хүсэлтээр шинжлэн судлаад

 

                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч Э.Эт холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч Б.М, хариуцагч Э.Э нар нь 2007 онд танилцаж, 2009 оны 02 дугаар сарын 16-ны өдөр гэр бүл болсоныг 2009 оны 02 дугаар сарын 16-ны өдөр гэрлэлтээ батлуулж, тэдний дундаас 2009 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр охин Э төрсөн  болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

  Гэрлэгчид нь 2012 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа, хэн аль нь өөр хүнтэй гэр бүлийн харилцаа тогтоосон цаашид хамтран амьдрах боломжгүй, гэрлэлтээ цуцлуулна гэснийг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4 дэх хэсэгт зааснаар гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

  2009 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр охин Э.Э одоо Х сумын төвд эмээгийнхээ асрамжид байгаа болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т  зааснаар нэхэмжлэгч Б.Мгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн        70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Эоос 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

   Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

                                                                                

  1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Ц овогт Б.ийн М, Б овогт Эын Э нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. 2009 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр охин Э.Э нь одоо Х сумын төвд эмээгийнхээ асрамжид байгаа болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т  зааснаар нэхэмжлэгч Б.Мгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн        70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Эоос 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

4.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Д аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Чинбаярт даалгасугай.

 

  5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.НАРАНЦЭЦЭГ