Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 2024/ШЦТ/84

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

**аймгийн **сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Г.Алгирмаа даргалж,

Улсын яллагч Н.**,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.**,

Шүүгдэгч А.**,

Шүүх нарийн бичгийн дарга Б.**нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ** овогт ****холбогдох эрүүгийн **тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, **оны **дугаар сарын **-ны өдөр **аймгийн **суманд төрсөн, эрэгтэй, ``настай, боловсролгүй, хувираа, ажилтай, **аймгийн **сум, *** дугаар багт оршин суух хаягтай, ** овогт ****/РД:**/,

 

Үйлдсэн хэргийн талаар: Шүүгдэгч А.**нь 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр **аймгийн **сумын ``**дугаар багийн нутаг **дугаар ``гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэг холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч А.**нь 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр **аймгийн **сумын *** дугаар багийн нутаг **дугаар ``гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн болох нь:

1.Гомдол мэдээллийг 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр **аймгийн **сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст бүртгэлийн №253/1100-3819/ дугаарт хүлээн авч бүртгэсэн тухай тэмдэглэл /хх-ийн 2-р хуудас/,

2. 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Б.**, Б.**нарын биед үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-8, 9-10-р хуудас/,

3. **аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 760 дугаартай ... Б.**биед цээжний зүүн дээд хэсэг, хүзүү, баруун сарвууны ар хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна. Шинжээч эмч Г.**... гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 13-14-р хуудас/,

4. ** аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 759 дугаартай “...Б.**биед баруун завжинд өнгөц язарсан шарх, эрүү хүзүүнд зулгаралт, баруун хацарт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна. Шинжээч эмч Г.**...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20-21-р хуудас/,

5. Хохирогч Б.**“... Би 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр **сумын сум дундын цагдаагийн хэлтэст цагдаа жолоочоор үүрэг гүйцэтгэж байсан. 20-ноос 21-нийг шилжих шөнө над руу жижүүрээс 02 цаг 20 минутад залгаад **суманд гэр бүлийн хүчирхийллийн дуудлаганд явах болоод би **хамтаар дуудлаганд **улсын дугаартай албаны тээврийн хэрэгсэлтэй 02 цаг 35 минутад яваад дуудлага дээр 03 цаг 18 минутад очсон. Дуудлага мэдээллийн дагуу очиход дуудлага өгсөн гэх **гээд настай эгч тосож аваад "эхнэрээ зодоод байсан манай хүү **хашаан дотроо машиндаа унтаж байна" гээд хашаанд байрлах ****маркийн тээврийн хэрэгслийг заасан. Тэгээд тухайн машин дээр очиж үзэхэд жолоочийн эсрэг талын суудал дээр нэг эрэгтэй хүн унтаж байсан. Тэгэхээр нь **хандаж "**нь одоо унтаж байгаа юм чинь авч явах хэрэг байна уу? Тэр чигээр нь унтуулчих хэрэгтэй" гэсэн чинь **тийм юм байхгүй наадах чинь сэрээд эхнэрээ ална гээд унана та нар аваад явсан нь дээр гэж хэлэхээр нь би **сэрээгээд юу болсон талаар тодруулахад **нь "манай эхнэр өөр хүнтэй яваад байна гээд хардсан гэсэн. Тэгээд машинд суух хэрэгтэй гээд хашааны гадаа байсан албаны машин руу **хамтаар аваад явж байхад хашааны гадаа **эхнэр **байсан. Харин энэ үед **нь нөхрөө цагдаад өгч явуулахгүй, би гомдол, саналгүй гэж байсан. Гэтэл **нь эхнэр **зайл, ална шүү гичий, янхан минь пизда гэх мэтээр харааж цохих гэж дайрахад би баруун гарыг нь барьж аваад машинд суулгах гэхэд зүүн гараараа машины хаалганаас зуурчхаад машинд суухгүй шаардлага эсэргүүцээд байсан. Энэ үед **нь ***зүүн гарыг бариад суулгах гэтэл **нь гараа саваад зүүн гараа тавиулаад **нүүр лүү нь зүүн гараараа цохиод араас нь хэвлий рүү нь хөлөөрөө жийж газар унагаахаар нь би өөдөөс нь тэвэрч салгасан чинь намайг мөргөх гэсэн. Тэр үед нь гараараа хааж болиулаад ард нь гараад эхлээд зүүн гарыг нь гавлаад дараа нь баруун гарыг нь гавлах гэтэл нэг танихгүй эмэгтэй ирээд наадах чинь миний гар утсыг авсан байгаа халаасанд нь миний утсыг үзчихээч гээд гавлуулахгүй байсан. Яг тэр үед **эргэж хараад миний баруун шанаа руу цохичихсон. Түүнийг би тайвшруулаад салаад зогсож байхад дахиад миний баруун шанаа руу цохиод авсан. Тэгэхээр нь би өргөөд машины нөгөө талд нь гаргаад тайвшруулаад машинаас нь тамхийг нь авхуулж тамхи татуулаад машинд суулгасан. Миний баруун шанааны хацарны дотор хэсэгт язарчихсан байгаа. Өөр ямар нэг гэмтэл шарх байхгүй. Одоо толгой жоохон өвдөж байна. ****нар аль аль нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. **согтолт тийм их байгаагүй. Харин **нэлээд согтуу байсан. **согтолтын зэргийг драгер багаж үлээлгэж шалгахад 1,24 хувийн согтолттой байсан. Харин **согтолтын зэргийг шалгаагүй. Би хүний эрх чөлөөнд халдаж зодож цохисон ямар нэг асуудал байхгүй. Харин хууль ёсны шаардлага буюу албаны машинд суух талаар хэлэхэд **хүч хэрэглэн эсэргүүцсэн. Тэр хүний үйлдлийг таслан зогсоох зорилгоор машинд суулгах гэж түлхэж шахаж байсан тэрнээс зодож цохисон асуудал байхгүй. Дуудлага өгсөн гэх **ээж **, эхнэр **мөн танихгүй эмэгтэй, хүргэн гэх залуу, мөн хөгжлийн бэрхшээлтэй хүн байсан. Энэ хүмүүс бүгд болсон асуудлыг мэдэж байгаа. Би цагдаа жолоочоор үүрэг гүйцэтгэж байсан ба надад ямар нэг энгэрийн камер байгаагүй. Харин **энгэрийн камер байсан хэзээ хэрхэн яаж бичлэг хийсэн талаар мэдээгүй. Намайг сүүлд **цохиод авахаар нь **хандаж чи наад камераараа бичлэг хийж байгаа биз дээ гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/,

6. Хохирогч Б.**... Би 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр **сумын сум дундын Цагдаагийн хэлтэст жижүүрийн офицероор үүрэг гүйцэтгэж байсан. 20-ноос 21-нд шилжих шөнө 01 цаг 50 минутад **сумын Сум дундын Цагдаагийн хэлтсийн **дугаарын утсанд Д.**гэх хүнээс **дугаарын утаснаас "**сумын ** дугаар баг Хөдөө тоотод манай хүү А.**нь эхнэрээ зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд байна гэх дуудлага мэдээлэл ирүүлсний дагуу **сумын хэсгийн төлөөлөгч ахлах дэслэгч Б.****дугаарын утас руу албаны **дугаарын утаснаас 9 удаа залгасан боловч утсаа аваагүй учраас тэр үед эрүүгийн цагдаагийн хэсгийн дарга, цагдаагийн хошууч Г.**нөхцөл байдлыг танилцуулаад би жижүүрийн цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Б.**хамтаар дуудлагад **улсын дугаартай албаны тээврийн хэрэгсэлтэй 02 цаг 35 минутад яваад дуудлага дээр 03 цаг 18 минутад очсон. Дуудлага мэдээлэлд очиход дуудлага өгсөн **нь тосож аваад эхнэрээ зодоод байсан гэх А.**хашаан дотроо Тоёота ``маркийн тээврийн хэрэгсэл дотор унтаж байна гэж хэлсэн. Эхнэр **хажуу айл руугаа орсон байсан. Бид нарыг очсоны дараа араас орж ирээд гомдол санал байхгүй, битгий авч яваач гэхээр нь би болсон асуудлын талаар тодруулахад "манай нөхөр **миний гэдэс рүү цохисон. Би жирэмсэн, зулбачихсан байж магадгүй сайн мэдэхгүй байна цус алдаад байна" гэж хэлсэн. Энэ үед анх дуудлага өгсөн **нь бид 2-т хандаж наад **аваад яваарай манай хүү хүний аминд хүрэхээ алдлаа, эхнэрээ ална гээд байна та 2-ыг явсны дараа дахиад зодож магадгүй гэсэн учраас дахин зөрчил, гэмт хэрэг гаргуулахгүйн үүднээс **эрүүлжүүлэх шаардлагатай болсон. Ингээд **машинаас нь сэрээж албаны машинд ямар учраас суух шаардлагатай болсныг тайлбарлаж машины арын суудалд суу гэсэн шаардлага цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Б.**тавихад би тамхиа авна гэтэл хажуугаас эхнэр **нь би нөхрөө явуулахгүй гээд ирэхэд А.**нь эхнэрээ янхан, пизда, ална шүү гэх мэтээр харааж дахин цохих гээд байхаар нь үйлдлийг таслан зогсоох гээд ***араас нь татаж урд талаас нь хувцаснаас нь бариад авахад **А.**нь заамдаад боох үед би хажуугаас нь салгах гээд **зүүн гарыг салгаад гарыг нь гавлах гэтэл **нь **нүүр хэсэг рүү мөргөх үед **гараараа хамгаалсан. Би зүүн гарыг нь мөн гавлах гэхэд гав гацаад байсан. Тэгэхэд **нь гараа савлаад надаас гараа салгаад зүүн гараараа миний нүүрний ам хэсэгт 1 удаа цохисон. Тийм болохоор би **ар талд нь зогсоод хүзүүгээр зүүн гарын шуу хэсгийг оруулаад хойш татаж байхад хажуугаар тэнд байсан хөгжлийн бэрхшээлтэй хүн дундуур орж ирээд салгах гээд намайг түлхсэн. Энэ үед би **тавьсан чинь **эргэж хараад миний гэдэс рүү хөлөөрөө нэг удаа жийсэн. Мөн надтай ноцолдож байгаад миний зүүн талын хөхний хэсгээс хумсалж шалбалсан. Ингээд **ахлах ахлагч тухайн хүнийг тамхи татуулъя гэж тайвшруулаад салгаад 2 тийш болоод **машинаасаа тамхиа авч  татсан. Үүний дараа машинд суулгахад ямар нэг шаардлага эсэргүүцээгүй машинд суугаад ``суманд авч ирээд эрүүлжүүлсэн. Миний нүүрний ам хэсэг рүү **нэг удаа цохисон, гэдэс нэг удаа өшиглөж хувцаснаас зуурсан. Нүүр лүү цохиж, хэвлий хэсэг рүү өшиглөхөд ил харагдах ямар нэг гэмтэл учраагүй харин хувцаснаас зуурах үед зүүн талын хөхний орчим зулгарсан байгаа. ****нар аль аль нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. **согтолт тийм их байгаагүй **нэлээд согтуу байсан. **согтолтын зэргийг драгер багажаар үлээлгэж шалгахад 1,24 хувийн согтолттой байсан. Хууль ёсны шаардлага буюу албаны машинд суух талаар хэлэхэд **хүч хэрэглэн эсэргүүцэж **бид 2-ыг цохисон. Тэрнээс **бид 2 **цохиж зодсон асуудал байхгүй. Үйлдлийг таслан зогсоох гэж биеийн хүч хэрэглэсэн. Би тэр үед шаардлага эсэргүүцэж эхлэх үед ямар нэг энгэрийн камер ажиллуулаагүй. Харин миний нүүр лүү цохиод хэвлий хэсэг рүү өшиглөсний дараа би энгэрийн камер ажиллуулсан. Уг бичлэгт ***нь шаардлага эсэргүүцэж **ноцолдож зууралдаж байгаа дүрс бичигдсэн ба өмнөх нь бичигдээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-р хуудас/,

7. Гэрч Х. **“... 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр өөрийн нөхөр **хамт **аймгийн **сумын төвд ирж дүүгээсээ авах байсан мөнгөө аваад хүнсний зүйлээ цуглуулаад гэртээ буцах замдаа хонь худалдаж аваад гэртээ харьсан. Тэгээд бурэнхий болохоос өмнө малаа гаргуулна гээд **гэдэг хуурай танил дүүгээ дуудаж малаа гаргуулсан. Тэгээд хүнс цуглуулахдаа 2,5 литрийн савлагаатай 2 ширхэг Сэнгүр пиво байсны 1-г задалж уусан. Тухайн үед арай харанхуй болоогүй байсан. Тэгээд би гэртээ ****нарыг үлдээгээд айлын аккумлятор цэнэглэгч хүргэж өгөөд ирсэн. Намайг ирэхэд нөгөө үлдсэн 1 сав пивоо тэр хоёр задлаад уугаад сууж байсан. Мөн малын гэдсээ арилгачихсан байхаар нь би чанасан. Тэгээд найз болох **гэх эмэгтэйг хоол ид гэж дуудсан. Тэгээд ууж байсан пивоноосоо ***бид хоёрт хийж өгсөн. Тэгээд бид хоёр та хоёрын пивоноос уухгүй гэсэн чинь энэ Сэрүүн гэдэг бүтэн пиво байна гээд гаргаж өгөхөөр нь **бид хоёр тухайн пивыг **гэрт оруулж уусан юм. Тэгээд тэр пивоо ууж дуусаад **бас нэг пиво гаргаж ирээд тэрийг уугаад байж байсан. Тэгсэн чинь хаалга цохисон онгойлгосон чинь манай нөхөр **ганцаараа орж ирсэн. **нөгөө пивоноосоо хийж өгсөн Тэр үед би нэлээд согтох маяг орсон орон дээр хойшоогоо налаад суучихсан байсан. Тэгээд **нөхөр **урьд нь суух гэж байсан ``гэдэг нэртэй эмэгтэй манай нөхөр рүү чат бичээд байдаг байсныг би мэддэг байсан. Тэгээд согтуудаа ****гэдэг эмэгтэйтэй хардаад **та хоёр ноотойдоо гэж хэлээд гараад явсан. Тэгсэн чинь **уурлаад үлдсэн. Тэгээд араас гарч ирээд айлын гадаа миний хөл рүү өшиглөөд миний үснээс татсан, тэгээд би гарыг нь тавиулаад гэр рүүгээ зугтаасан. Тэгээд би хадам ээжийн гэрт ороод **зодуулсан гэж хэлээд хадам дүү **, хүргэн **нарыг дуудаад аваад гарсан. Тэгээд гарахад **хашаанд орилоод байж байхаар нь тэр хоёроор бариулж байгаад би зугтаачихсан юм. Тэгээд би гадуур нуугдаад гэртээ харилгүй хэсэг байсан. Шуугиан намжихаар нь гэр рүүгээ ойртож байсан чинь манай хүргэн ****машиндаа унтчихсан битгий оч гэж хэлсэн. Би цагдаа дуудсан талаар мэдээгүй байсан. Тэгээд хадмын гадаа ирээд амбаарын хажууд зогсож байсан чинь хадам дүү хэлэхдээ ээж цагдаа дуудсан, цагдаа ирчихсэн байна. Энэ хар машин гэж хэлсэн. Тэгээд тухайн машинд хүргэн дүү, ээж тэд нар сууж манай гадаа очихоор явсан, би гүйгээд гэрийн гадаа ирэхэд цагдаа машинаас буугаад **хаана байна гэж асуухаар хүргэн **бид хоёр **машиндаа унтаж байна авч яваад хэрэггүй гэж хэлсэн чинь хадам ээж хажуугаас аваад яв эхнэр нь зулбачихсан гээд байсан. Манай машин хашааны гадаа байсан бөгөөд цагдаа **авахаар явах үед би хашаа руу орчихсон юм. Тэгээд 2 цагдаа **сугадаад хашааны үүдэнд авчрах үед би хашааны гадаа гарсан. Тэгэхэд манай нөхрийн хамраас цус гарсан байдалтай байсан. Тэгээд яагаад цус гарчихсан талаар цагдаагаас асуухад өөрөө мөргөөд байсан гэж хэлсэн. Би мөргөсөн эсэх талаар хараагүй. Тэгээд би тухайн 2 цагдаад маргааш очиж авъя гэж хэлсэн. Тэр үед манай нөхөр **тэр цагдаа нарт тамхиа авъя гэж хэлсэн. Тэгсэн машинд суу гээд маргасан. Тэгээд **нөгөө цагдаатай зууралдаад заамдалцаад би салгах гээд **зүүн гараас татаад хүргэн ****араас татаад байсан. Нөгөө нэг цагдаа нь бичлэг хийгээд байсан. Тэгээд цагдаа нар **гавлаад машиндаа суулгаад аваад явсан. Би зууралдаад байхаар нь салгах гээд **гарнаас зуураад байсан. Тэр хоёр хэн нь хэнийг хэдэн удаа цохисон эсэх талаар хараагүй. Миний мэдэхээр заамдалцаад зууралдсан байсан. Би тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан учраас согтолттой байсан. Тухайн үед хадам ээж **, хүргэн ***, хадам дүү **, тэгээд 2 цагдаа  байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41-р хуудас/,

8. Гэрч М.**“... Би 2024 оны 08 дугаар сарын 20-ны орой ** аймгаас ажлаасаа 22 цаг өнгөрч байхад ирсэн. Тэгээд эхнэр хүүхдүүд хадам ээжийнд байсан учир тэнд унтаж байсан чинь орой 23 цаг өнгөрч байхад хадам ээжийн хаалгыг хүн цохиод нүдээд байсан. Тэгээд би онгойлгож өгсөн чинь **орж ирээд намайг **зодоод байна цагдаа дууд гэсэн. Тэгтэл араас нь **орж ирсэн. Тэгээд **зодох гэж дайрахаар нь би **авч гараад өөрийнх нь гэр рүү авч явсан. Миний араас **хэлний бэрхшээлтэй дүү болох **гарч ирээд бид хоёр авч явсан. Тэгээд гэрт нь очиход эхнэр нь араас ирээд гэрээсээ юмаа аваад яваад өгсөн. Тэгээд эхнэрийнхээ араас явах гээд байхаар нь **бид хоёр хашаан дотор байсан машинд нь **дарж байгаад унтуулчихсан. Тэр үед ээж **ирээд би цагдаа дуудчихсан гэж хэлсэн. Тэгээд байж байсан чинь машинтай 2 цагдаа ирээд **унтаж байгаа юм чинь үлдээгээд явчих юм уу авч явах шаардлага байна уу гэж асуусан чинь хадам ээж **хэлэхдээ "хүүхдээрээ хүн амьтан алуулмааргүй байна, сэрээгээд аваад яв" гээд байсан. Тэгээд 2 цагдаа машинд унтаж байсан **сэрээгээд хашааны гадаа машин руугаа аваад явж байсан чинь **ирсэн. Тэгээд **цагдаа руу яах гээд манай нөхрийг авч явах гээд байгаа юм бэ гээд байсан. Тэгсэн **тамхиа авна гээд цагдаагаас салаад эхнэр рүүгээ дайрах гээд байсан чинь цагдаа **хориод явуулахгүй бариад байж байхад **явна гээд цагдаатай зууралдаад эсэргүүцэл үзүүлээд байсан. Тэгээд цагдаа намайг тамхинд нь яваад ир гэхээр нь машин дээр нь очиж тамхийг нь хайгаад олохгүй ирсэн чинь **хамраас цус гарчихсан байсан. Тэгээд цагдаатай зууралдаад зогсож байсан. Тэгээд **цагдаагаас яагаад манай нөхрийн хамраас цус гарчихсан юм бэ гэсэн чинь цагдаа хэлэхдээ намайг мөргөх гэж байгаад хамраас нь цус гарчихлаа шүү дээ гэж хэлсэн. Тэгээд цагдаа нар авч явах гээд дийлэхгүй **орилоод зураалдаад байсан **зүүн гарыг нь гавлачихсан нөгөө гартай нь холбож гавлах гээд чадахгүй намайг барьж байгаач хөгшөөн гэхээр нь би **араас нь тэвэрсэн. Тэр үед **2 цагдаагийн арай настай 3 зураастай цолтой цагдааг зүүн гараараа заамдчихсан нөгөө цагдаа нь гарын тавиулж гавлах гээд заамдсан гартай нь зууралдаад байсан. Нөгөө нэг 2 жижиг таван хошуутай цолтой цагдаа нь бичлэг хийгээд гавтай гарнаас барьчихсан байсан. Тэгээд зууралдаж байхад 3 зураастай цолтой цагдаа /**/-г 2-3 удаа зүүн шанаа орчимд нь **цохиод авсан. Тэгээд машинд суухгүй байсан чинь цагдаа **чи яах гээд байгаа юм гэсэн чинь тамхиа авна гэсэн. Тэгээд 2 цагдаа **тайвшир гээд дагуулж машин дээрээс нь тамхийг нь авхуулаад буцаж ирээд машиндаа суулгаад аваад явсан. Дуудлагад очсон цагдаагийн алба хаагч нар хууль бус шаардлага тавьж **эрх чөлөөнд халдсан зүйл байхгүй. Дуудлагын дагуу ирлээ цагдаагийн байгууллага руу авч явна гээд сэрээгээд дагуулаад явсан. Анх зүгээр дагаад машинд нь суух гэж байсан чинь эхнэр нь тааралдаад эхнэрээ хараад уурлаад цагдаа нарт тамхи авна гэх шалтгаанаар муудалцсан. Эхнэрээ цагдаад дуудлага өгсөн байна гэж уурлаад эхнэр рүүгээ чи муу гээд дайрах гэсэн чинь цагдаа хориглосон. Миний бодлоор тамхиар шалтаглаад эхнэр рүүгээ дайрах гээд байсан байх. **, **нар нэлээд согтуу байсан. Би согтууруулах ундаа хэрэглэдэггүй учир эрүүл байсан. Тухайн үед 03 цаг өнгөрч байсан байх. Тэнд хадам ээж **, хэлний бэрхшээлтэй дүү **, **, **, 2 цагдаа, бид хэд байсан. Цагдаа шаардлага тавихдаа зохисгүй хэллэг хэлж бие эрх чөлөөнд халдсан асуудал байхгүй **цагдаатай байх хугацаандаа сиймхий гарвал эхнэр рүүгээ дайрах гээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-р хуудас/,

9. Яллагдагч А.**“... Би 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр гэртээ мал янзлуулаад мал янзалсан **хамт 2 ширхэг 2,5 литрийн Сэнгүр нэртэй пиво уусан. Тэгээд ``явуулчхаад **гэдэг айлд эхнэрийнхээ араас ороод бас 2 ширхэг 2,5 литрийн пиво байсныг эхнэр **, найз **бид 3 уусан. Тэнд эхнэр намайг хүнтэй хардаад бид хоёрын дунд маргаан үүссэн. Тэгээд би эхнэрээ үсдээд зодох гэхэд зугтаачихсан. Тэгээд араас нь гэр рүүгээ явсан. Намайг манай хүргэн **, дүү **нар машинд унтуулсан байсан. Би тухайн үед согтоод болсон асуудлыг сайн санахгүй байна. Тэгээд хүн татаад байхаар нь сэрсэн чинь цагдаа ирчихсэн сэрээж байсан. Тэгээд намайг авч явна гээд дагуулаад хашааны гадаа машинд нь суух гэсэн чинь миний тамхи байхгүй байсан. Тэгээд тамхиа авна гээд цагдаатай маргалдсан. Уурандаа нэг хэсэг өөрийн гэсэн ухаангүй болчихсон байсан. Тамхиа авна гээд цагдаатай маргаж байснаа санаж байна. Миний санаж байгаагаар **гэдэг цагдааг нэг удаа цохиж байсан. Тэгээд зууралдаад байсан. Зарим зүйлийг санахгүй байгаа. Би **яваад асфальтан зам дээр ирээд л ухаан орсон. Би **гэдэг цагдаагийн бие халдсан үйлдлээ сайн санахгүй байна. Ямар ч байсан нэг гар гавлагдсан би нөгөө гараа гавлуулахгүй гээд л гараа савчаад эсэргүүцээд байсан юм. Тэр үед цохигдсон байж магадгүй. Өөрийн гэмт буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 58-р хуудас/,

10. **аймгийн **сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн жижүүр харуул, эргүүлийн үүрэг гүйцэтгэх алба хаагчдын зааварчилгаа авсан тухай баримт /хх-ийн 90-р хуудас/,

11. **сумын Сум дундын Цагдаагийн хэлтсийн 2024 оны 08 дугаар сарын 19- ний өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрүүдэд гарч ажиллах ёс журмын эргүүл, шугаман эргүүл, хар хэсэг, жижүүр, харуул эргүүлд ажиллах хуваарь зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлон тогтоогдож байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч талуудын эрхийг хязгаарласан байдал тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон байна гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана” гэжээ.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч А.**нь 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр **аймгийн **сумын ****дугаар багийн нутаг **дугаар точка гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэгт тооцогдохоор заасан үйлдэл байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд А.**Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч А.**нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа болно.

 

Иргэний нэхэмжлэлийн хувьд:

Хохирогч Б.**, Б.**нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч А.**Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн асрамжид байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байдаг нь **дүүргийн ХБХЭМБНХ-ын салбар комиссын тодорхойлолтоор тогтоогдож байна.

Шүүгдэгч А.**Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин, бусад орлого олох боломжийг нь харгалзан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосон болно.

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялыг хорих ялаар солихыг шүүгдэгч А.**мэдэгдэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж хэргийн газрын үзлэгийн явцыг баримтжуулсан 1 ширхэг СД-г хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.

Хохирогч Б.**, Б.**нар нь өөрийн хүсэлтээр шүүх хуралд оролцоогүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ****овогт *****хууль сахиулагчийн албан үүрэгтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч А.**Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч А.**оногдуулсан торгох ялыг 3 жил хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нь торгох ялыг дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, хураагдаж ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэргийн хамт ирсэн 1 ширхэг СД-ийг хэрэгт хавсаргасугай.

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, иргэний хариуцагч, иргэний нэхэмжлэгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ``аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.АЛГИРМАА