Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 2024/ШЦТ/86

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

``аймгийн ``сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алгирмаа`даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.*,

Улсын яллагч П.**,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.**,

Шүүгдэгч ````* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            **аймгийн **сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн `` нарт холбогдох эрүүгийн **дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, **оны **дугаар сарын **-ны өдөр **хотод төрсөн, эрэгтэй, ``настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, **аймгийн ** суманд Ус дулаан шугамд туслах ажилтай, ам бүл 7, ээж, аав, эгч, 2 дүүгийн хамт **хот **дүүрэг ** хороо ** тоотод оршин суух, **овогт ** /РД:**/, 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, **оны **дугаар сарын **-ны өдөр **хотод төрсөн, ``настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, **хотод P** ресторанд тогооч ажилтай, ам бүл 4, өвөө, эмээ, ах нарын хамт **хотын **дүүрэг **-р хороо ** хороолол ** тоотод оршин суух, ** овогт ****/РД:**/,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, **оны **дугаар сарын **-ны өдөр **хотод төрсөн, ``настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, **дээд сургуульд архитектурын ** дамжааны оюутан, ам бүл 4, аав, ээж, эгчийн хамт **хотын **дүүрэг **-р хороо ** тоотод оршин суух, **овогт **А**  РД/**/,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.**нь Ж.**, Б.** нартай бүлэглэж 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр **аймгийн **сумын 2** дугаар багийн нутаг **гэх газарт **аймгаас Д**л аймаг явах чиглэлийн төв асфальтан замын зүүн урд хэсэгт **УБҮ улсын дугаартай Тоёота ``загварын тээврийн хэрэгслээр Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис тэдгээрийн түүхий эд болох НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол агууламжтай "өвс" гэх нэршилтэй хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, тээвэрлэсэн,

Шүүгдэгч ``*нартай бүлэглэж 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр *аймгийн **сумын 2 дугаар багийн нутаг **гэх газарт **аймгаас Д** аймаг явах чиглэлийн төв асфальтан замын зүүн урд хэсэгт **``улсын дугаартай Тоёота ``загварын тээврийн хэрэгслээр хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис тэдгээрийн түүхий эд болох НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол агууламжтай "өвс" гэх нэршилтэй хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, тээвэрлэсэн,

Шүүгдэгч Б.А** нь яллагдагч Ж.**, Б.**нартай бүлэглэж 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр **аймгийн **сумын ** дугаар багийн нутаг **гэх газарт **аймгаас ** аймаг явах чиглэлийн төв асфальтан замын зүүн урд хэсэгт *``улсын дугаартай Тоёота ``загварын тээврийн хэрэгслээр хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис тэдгээрийн түүхий эд болох НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол агууламжтай "өвс" гэх нэршилтэй Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.**шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2024 оны 08 дугаар сарын 23-ны орой  хотоос гарсан. Бид нар **орох зорилготой гарсан. Тэгээд **орсон. Цалин мөнгө ороогүй учир буцаад хот явах болсон. Хиймэл нуур үзэхээр явах зорилготой байсан. Замдаа бие засах гээд машинаас буутал ургамал байсан. Ургамал танил харагдаад байхаар нь түүсэн. Тэгээд тамхины дүнсийг асгаж байгаад дотор нь хийгээд асаагаад сорсон. **-**машин барьсан. **бид хоёр ард нь унтаж явсан. Тэгээд цагдаа зогсоосон.  Машин жолоодох эрхийн үнэмлэхгүй байсан болохоор зугтчихсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.  

Шүүгдэгч Э.**шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хотоос гарах болсон. Маргааш өдөр нь цалин орохоор болсон. Би  шөнөжин ``рүү машин барьж явсан. **дээр ирэхэд цалин орохооргүй болсон. Бид нар юм идчихээд буцаад явах болсон. Би ядарсан байсан учир буцахдаа **д жолоогоо шилжүүлж өгсөн. **бид хоёр машины ард унтаад явсан. Тэгээд даваа өнгөрөөд бие засахаар зогссон. Тэгтэл ургамал ургасан байсан. Бид нар ургамал түүсэн. Тамхиныхаа дүнсийг унагааж байгаад навчийг нь хийж, шатаагаад сорсон. Ургамал нойтон байсан болохоор сайн асаагүй. Машин дотор унтаж байгаад нэг сэрэхэд ** цагдаа зогсоосон, үнэмлэхгүй байсан болохоор зугтчихлаа гэж хэлсэн. Бид гурав тэгж болохгүй гэж ярилцаад буцаж очихоор болсон. Буцаж очих замдаа өвсөө хаясан. Тэгээд цагдаа дээр очсон. Бид нар хийсэн хэрэгтэй гэмшиж байна. Гэм буруугаа хүлээж байна...” гэв,

Шүүгдэгч Б.** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Бид хэд 2024 оны 08 дугаар сарын 23-ны орой **орж үзье гэж ярьсан. Тэгээд маргааш нь цалин орчих байх гэж бодсон. Цалин ороогүй болохоор **12 цагийн үед буцах болсон. ** шөнөжин машин барьсан болохоор ядарсан. Тэгээд намайг жолоо барь гэж хэлсэн. Замдаа бие засах гэж зогстол өвс ургасан байсан. Энэ талаар хичээл орж байсан болохоор хараад таньсан. Тэгээд бид нар ургамлыг түүсэн. Замын цагдаагийн пост дээр зогсоосон. Надад жолооны үнэмлэх байхгүй, аваагүй болохоор би шууд зугтсан. Тэгээд энэ хоёрыг сэрээгээд цагдаа зогсоохоор нь зугтсан талаараа хэлсэн. Энэ хоёр тэгж болохгүй буцаж очиж уулзъя гэж хэлсэн. Тэгээд буцаж ирсэн...” гэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад:

 

1. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, Эд зүйлд хийсэн үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 07-22 дугаар хуудас/,

           2. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02-03 дугаар хуудас/,

           3. 2024 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл/хх-ийн 17-19 дүгээр хуудас/,

           4.2024 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 20-34 дүгээр хуудас/,

           5. Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, /хх-ийн 35-39 дүгээр хуудас/,

           6. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн Шүүх Шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн химийн шинжээч Б.**2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 4938, шинжээч О.**2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 4939, 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 4937 дугаартай дүгнэлтүүд, /хх-ийн 58-89 дүгээр хуудас/,

           7. Шүүгдэгч Б.** яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Халгай шиг, ногоон өнгөтэй ургамал байсан. Би шарилжны харшилтай тул ойртоогүй юм. **ах, **2 түүж уутанд хийгээд би уутны амыг нь барьж өгсөн. Намайг машин бариад явж байхад арын суудалд сууж явсан *, **янжуур тамхины доторх дүнсийг нь гаргаж байгаад ургамлаа хийгээд асаагаад татсан. Би тэрнээс нь 2 сорсон. Би урьд өмнө нь хэрэглэж байгаагүй. Би урьд өмнө нь огт хэрэглэж байгаагүй. Ямар нэгэн зорилго байхгүй. Надад ямар зорилгоор түүж байгаа талаар хэлээгүй. ``гараад явж байхад л зам дагуу байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 135 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн, хязгаарласан байдал тогтоогдоогүй болно.

 

Гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

 

            Шүүх хуралдаанд шүүгдэгч нар нь өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, тэдний өмгөөлөгч Д.**эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, улсын яллагч шүүгдэгч нарын гэм бурууг нотлох, яллах байр суурьтай оролцсон болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Б.**, Э.**, Б.** нар нь бүлэглэж 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр ** аймгийн **сумын ``дугаар багийн нутаг ``газарт 99аймгаас 99 аймаг явах чиглэлийн төв асфальтан замын зүүн урд хэсэгт ``улсын дугаартай Тоёота ``загварын тээврийн хэрэгслээр хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис тэдгээрийн түүхий эд болох НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол агууламжтай "өвс" гэх нэршилтэй хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан үйл баримт тогтоогдлоо.

 

Энэ үйл баримт нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, Эд зүйлд хийсэн үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 07-22 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02-03 дугаар хуудас/,

           2024 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл/хх-ийн 17-19 дүгээр хуудас/,

           2024 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 20-34 дүгээр хуудас/,

           Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, /хх-ийн 35-39 дүгээр хуудас/,

           Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн Шүүх Шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн химийн шинжээч Б.992024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 4938, шинжээч О.992024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 4939, 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 4937 дугаартай дүгнэлтүүд, /хх-ийн 58-89 дүгээр хуудас/ шүүгдэгч Б.99, Э.99, Б.99 нарын мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

           Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, Мансууруулах эмийн тухай 1961 оны НҮБ-ын конвенц, Сэтгэцийн нөлөөт бодисуудын тухай 1971 оны НҮБ-ын конвенцийн жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг ойлгоно.

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгэт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр олж авсан, бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн үйлдэл байдаг.

           Шүүгдэгч нарын хууль бус үйлдэл нь дээрх гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангаж байна.

            Хууль бусаар бэлтгэсэн гэж зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр байгальд ургадаг мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг түүж цуглуулах, тарьж ургуулах, хураан авахыг, хууль бусаар хадгалсан гэж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар, нууц далд аргаар олж авсан, бэлтгэсэн, тэдгээрийг орон байр, тээврийн хэрэгсэл бусад газарт нууц байдалд байлгахыг тус тус ойлгоно.

 

            Иймд улсын яллагчийн шүүгдэгч нарыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх” гэж хуульчилсан ба шүүгдэгч нар нь бүлэглэж гэмт хэргийг үйлдсэн нь нотлох баримтуудаар тогтоогдсон.

 

Шүүгдэгч Б.99, Э.99, Б.99 нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, тэдний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна.

 

Иймд шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.   

 

Иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 7,000,000 төгрөгийг шүүгдэгч тус бүрээс хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

Өмгөөлөгч Д.99: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч нарт оногдуулах ялыг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргав.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн байдлыг эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсоныг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч нар нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд тэдний насны байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Б.99, Э.99, 99 нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д заасныг тус тус журамлан шүүгдэгч нарыг 2 жилийн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээ авч хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн ууттай 2724,1 грамм ургамал, жижиг тунгалаг ууттай 0,1190 грамм хатсан 1 ширхэг ургамалыг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

 Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч 99овогт 99, **х 99овогт ****, **овогт Б** нарыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр түүж бэлтгэсэн, хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Б.**, Э.**, Б.** нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д заасныг тус тус журамлан шүүгдэгч нарыг 2 жилийн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээ авч хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүгдэгч нарт тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, мөн тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан журмын дагуу ял оногдуулахыг шүүгдэгч нарт мэдэгдсүгэй.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн ууттай 2724,1 грамм ургамал, жижиг тунгалаг ууттай 0,1190 грамм хатсан 1 ширхэг ургамалыг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэргийн хамт ирсэн бичлэг бүхий 1 ширхэг флашийг хэрэгт хавсаргасугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 7,000,000 төгрөгийг шүүгдэгч Б`` нараас хувь тэнцүүлэн гаргуулж, улсын орлогод оруулсугай.

7.Энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9.Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ``аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Г.АЛГИРМАА