| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2024/0069/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/87 |
| Огноо | 2024-11-28 |
| Зүйл хэсэг | 22.4.1., |
| Улсын яллагч | ** |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 2024/ШЦТ/87
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
**аймгийн **сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алгирмаа даргалж,
Улсын яллагч ***,
Шүүгдэгч **, түүний өмгөөлөгч Б**,
Шүүгдэгч **, **, **, тэдний өмгөөлөгч **,
Шүүгдэгч **, түүний өмгөөлөгч **,
Гэрч Ц.**,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.**нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
**аймгийн **сум дахь сум дундын Прокурорын газраас Ìîíãîë Уëñûí Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.**, Т.**, Ц.**, З.**, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.**нарт холбогдох эрүүгийн **дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **оны **дүгээр сарын **-ний өдөр **аймгийн **суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт **аймгийн **сумын * дүгээр баг Па**2 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, **овгийн ****РД:/**/,
Монгол Улсын иргэн, **оны **дугаар сарын **-ний өдөр **аймгийн **суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүү эдийн засагч мэргэжилтэй, **аймгийн **сумын ** ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт **аймгийн **сумын * дугаар баг **хороолол 3** тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, **овгийн ** РД:/**/,
Монгол Улсын иргэн, **оны **дүгээр сарын **-ны өдөр **аймгийн **суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ** мэргэжилтэй, **аймгийн **сумын ** ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт **аймгийн **сум ** дугаар баг **хорооллын**** тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, **овгийн **-***РД:/**/,
Монгол Улсын иргэн, **оны **дугаар сарын **-ний өдөр **аймгийн **суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, соёлын менежер мэргэжилтэй, **аймгийн **сумын ** ажилтай, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт **аймгийн **сумын **дугаар баг **хороолол **оотод оршин суудаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, **овгийн ** РД:/**/,
Монгол Улсын иргэн, **оны **дүгээр сарын **-ны өдөр **аймгийн **суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт **аймгийн **-*сумын **дүгээр хороолол **тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, **овгийн ****РД:/**/,
Холбогдсон хэргийн талаар:
-Шүүгдэгч Б.**нь **аймгийн **сумын 1 дүгээр цэцэрлэгийн нягтлан бодогч, ** сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/58 дугаартай "Сургуулийн үдийн цайны гал тогооны цахилгааны засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо байгуулах тухай", мөн сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/54 дугаартай "Сумын төвийн гэрэлтүүлэг тавих, засварлах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо байгуулах тухай" захирамжаар тус тус байгуулагдсан Үнэлгээний хорооны гишүүнээр буюу Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн тайлбарт заасан нийтийн албан тушаалтанд хамаарах түр хугацаагаар байгуулагдсан хамтын шийдвэр гаргах чиг үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүнээр томилогдон ажиллах хугацаандаа "**" ХХК-ийн нэрээр тендер сонгон шалгаруулалтад оролцсон Х.**тус сумын Сургуулийн үдийн цайны гал тогооны цахилгааны засварын ажил, Сумын төвийн гэрэлтүүлэг тавих, засварлах ажлын гүйцэтгэгчээр сонгон шалгарах ашиг сонирхлын үүднээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасны дагуу захиалагчийн тогтоосон чадварын шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангаагүй тендерээс татгалзах албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд Үнэлгээний хорооны дарга, гишүүдээр ажилласан **сумын нийгмийн бодлогын мэргэжилтэн Т.**, Соёлын төвийн дарга 3.**, Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан Ц.**нарын хамт "***" ХХК-ийн нэрээр тендер сонгон шалгаруулалтад оролцсон Х.**2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 2,500,000 төгрөгийн хахууль бэлнээр авах гэмт хэргийг зохион байгуулж гүйцэтгэгчээр хамтран оролцсон, авсан 2,500,000 төгрөгөөс өөртөө 625,000 төгрөгийн хахуул авсан, мөн Х.**2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Хас банкны **дугаартай дансаар 500,000 төгрөгийн хахууль авах гэмт хэргийг,
-Шүүгдэгч Т.**нь **аймгийн **сумын Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлого, хөдөлмөр халамж үйлчилгээний мэргэжилтэн төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалтанаар ажиллаж байх хугацаандаа **сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/58 дугаартай "Сургуулийн үдийн цайны гал тогооны цахилгааны засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо байгуулах тухай" захирамжаар гишүүнээр, мөн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/54 дугаартай "Сумын төвийн гэрэлтүүлэг тавих, засварлах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо байгуулах тухай" захирамжаар ажлын хэсгийн ахлагчаар тус тус томилогдон ажиллахдаа “**" ХХК-ийн нэрээр тендер сонгон шалгаруулалтад оролцсон Х.**тус сумын Сургуулийн үдийн цайны гал тогооны цахилгааны засварын ажил, Сумын төвийн гэрэлтүүлэг тавих, засварлах ажлын гүйцэтгэгчээр сонгон шалгарах ашиг сонирхлын үүднээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасны дагуу захиалагчийн тогтоосон чадварын шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангаагүй тендерээс татгалзах албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Б.**дамжуулан бэлнээр 625,000 төгрөг авч хахууль авах гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэргийг,
-Шүүгдэгч Ц.**нь **аймгийн **сумын Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан буюу Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа **сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/58 дугаартай "Сургуулийн үдийн цайны гал тогооны цахилгааны засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо байгуулах тухай" захирамжаар гишүүнээр, мөн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/54 дугаартай "Сумын төвийн гэрэлтүүлэг тавих, засварлах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо байгуулах тухай" захирамжаар гишүүнээр тус тус томилогдон ажиллахдаа “**" ХХК-ийн нэрээр тендер сонгон шалгаруулалтад оролцсон Х.**тус сумын Сургуулийн үдийн цайны гал тогооны цахилгааны засварын ажил, Сумын төвийн гэрэлтүүлэг тавих, засварлах ажлын гүйцэтгэгчээр сонгон шалгарах ашиг сонирхлын үүднээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 122 дахь хэсэгт заасны дагуу захиалагчийн тогтоосон чадварын шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангаагүй тендерээс татгалзах албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Б.*дамжуулан бэлнээр 625,000 төгрөг авч хахуул авах гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэргийг,
-Шүүгдэгч 3.**нь **аймгийн **сумын Соёлын төвийн эрхлэгч Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа **сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/58 дугаартай "Сургуулийн үдийн цайны гал тогооны цахилгааны засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо байгуулах тухай" захирамжаар гишүүнээр, мөн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/54 дугаартай "Сумын төвийн гэрэлтүүлэг тавих, засварлах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо байгуулах тухай" захирамжаар гишүүнээр тус тус томилогдон ажиллахдаа "**" ХХК-ийн нэрээр тендер сонгон шалгаруулалтад оролцсон Х.**тус сумын Сургуулийн үдийн цайны гал тогооны цахилгааны засварын ажил, Сумын төвийн гэрэлтүүлэг тавих, засварлах ажлын гүйцэтгэгчээр сонгон шалгарах ашиг сонирхлын үүднээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасны дагуу захиалагчийн тогтоосон чадварын шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангаагүй тендерээс татгалзах албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Б.**дамжуулан бэлнээр 625,000 төгрөг авч хахуул авах гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэргийг,
-Шүүгдэгч Х.**нь **аймгийн **сумаас зарласан тендер сонгон шалгаруулалтад "С**" ХХК-ийн нэрээр оролцож **аймгийн **сумын Ерөнхий боловсролын сургуулийн үдийн цайны гал тогооны цахилгааны засварын ажил, Сумын төвийн гэрэлтүүлэг тавих, засварлах ажлын гүйцэтгэгчээр "**" ХХК-ийг сонгон шалгарч ажил гүйцэтгэхэд давуу байдал бий болгох зорилгоор Үнэлгээний хорооны ажлын хэсгийн дарга, гишүүнээр ажиллаж байсан * айм*гийн **сумын Соёлын төвийн эрхлэгч *.**, тус сумын 1 дүгээр цэцэрлэгийн нягтлан бодогч **, Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлого, хөдөлмөр халамж үйлчилгээний мэргэжилтэн **, Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан ** нарын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр **аймгийн **сумын Засаг даргын тамгын газрын гадна авто зогсоол дээр ****улсын дугаартай улаан өнгийн приус 30 маркийн тээврийн хэрэгсэл дотор Б.******уутанд бэлнээр 2,500,000 төгрөг, 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Б.**хамаарал бүхий Хас банкны **дугаартай дансаар 500,000 төгрөгийг өгч хахууль өгөх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгэлтэд бичигдснээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчийн хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлав.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.**, Т.**, ** нар үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд ажиллаж байх хугацаандаа "**" ХХК-ийн нэрээр тендер сонгон шалгаруулалтад оролцсон Х.**тус сумын Сургуулийн үдийн цайны гал тогооны цахилгааны засварын ажил, Сумын төвийн гэрэлтүүлэг тавих, засварлах ажлын гүйцэтгэгчээр сонгон шалгарах ашиг сонирхлын үүднээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасны дагуу захиалагчийн тогтоосон чадварын шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангаагүй тендерээс татгалзах албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд "**" ХХК-ийн нэрээр тендер сонгон шалгаруулалтад оролцсон Х.**2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 2,500,000 төгрөгийн, 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Хас банкны **дугаартай дансаар 500,000 төгрөгийн хахууль авсан,
Шүүгдэгч Х.**нь **аймгийн **сумаас зарласан тендер сонгон шалгаруулалтад "**" ХХК-ийн нэрээр оролцож **аймгийн **сумын ЕБС-ийн үдийн цайны гал тогооны цахилгааны засварын ажил, Сумын төвийн гэрэлтүүлэг тавих, засварлах ажлын гүйцэтгэгчээр "**" ХХК-ийг сонгон шалгарч ажил гүйцэтгэхэд давуу байдал бий болгох зорилгоор үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд ажиллаж байсан Б.**, ** нарт 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 2,500,000 төгрөгийн, 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Хас банкны **дугаартай дансаар 500,000 төгрөгийн хахууль өгсөн үйл баримт нь дараах:
1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад **аймгийн **суманд ** аймгийн Замын сангийн хөрөнгө оруулалтаар эрх шилжүүлсэн 60,000,000 төгрөгийн төсөвт "Сумын гэрэлтүүлэг тавих, засварлах ажил"-ын тендер, **сумын төсвийн хөрөнгө оруулалтаар 34,800,000 төгрөгийн төсөвт Ерөнхий боловсролын сургуулийн үдийн цайны гал тогооны цахилгааны засварын ажил"-ын тендерийн баримт бичигт үзлэг хийж үзлэгийн явцыг бэхжүүлсэн тэмдэглэлүүд (1 дүгээр хавтаст хэргийн 10- 29-р тал),
2. Эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээн авсан тэмдэглэл, **сумын Засаг дарга Ц.**цахимаар ирүүлсэн * фейсбүүк хаяг байршуулсан Б.**зурагтай мэдээлэл баримт (4 дүгээр хавтаст хэргийн 173-р тал),
3. **банкны харилцагч ******дугаартай Дансны дэлгэрэнгүй хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 43-51-р тал),
4.Дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны лавлагаа, хуулга (4 дүгээр хавтаст хэргийн 156-166-р тал),
5. А.****банкны **дансны лавлагаа, хуулга, дансанд үзлэг хийсэн тэмдэглэл (4 дүгээр хавтаст хэргийн 168-170-р тал),
6. "**" ХХК-ийн Сургуулийн үдийн цайны гал тогооны цахилгаан засварын ажил гүйцэтгэх тендерийн баримт бичиг (1 дүгээр хавтаст хэргийн 94-133-р тал),
7. **сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/58 Дугаартай "Сургуулийн үдийн цайны гал тогооны цахилгааны засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо байгуулах тухай" захирамж /4 дүгээр хавтаст хэргийн 104/,
8. **сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/54 дугаартай "Сумын төвийн гэрэлтүүлэг тавих, засварлах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо байгуулах тухай" захирамж (4 дүгээр хавтаст хэргийн 105-р тал),
9. ***сумын сургуулийн үдийн цайны гал тогооны цахилгааны засврын ажил гүйцэтгүүлэх тендерийн баримт бичиг (1 дүгээр хавтаст хэргийн 202-250, 2 дугаар хавтаст хэргийн 1-64-р тал),
10.**сумын төвийн гэрэлтүүлэг тавих, засварлах ажил гүйцэтгүүлэх тендерийн баримт бичиг (2 дугаар хавтаст хэргийн 66-250-р тал, 3 дугаар хавтаст хэргийн 1-17-р тал),
11. Гэрч Э.**"…”**” ХХК нь миний нөхөр **найз ***компани юм. Нөхөр **найз ****хоёр ажил байна, энэ хоёр ажилд оролцох гэсэн юм, чи компаниа ашиглуулаач гэж гуйсан гэж надад хэлж байсан. Тэгсэн **зөвшөөрсөн юм шиг байна лээ, тэгээд материалаа бэлдсэн юм шиг байна. Тендерийн баримтыг нь хэн бүрдүүлсэн талаар мэдэхгүй байна. Бодвол найз нь бэлдсэн юм болов уу. Би дээрх хүмүүсийг танихгүй. Манай хүн ч танихгүй байх. Нөхөр надад ярихдаа тендерийн ажил авах гэж шалгаруулалтын явцад **гэх хүн нь манай нөхрөөс мөнгө зээлээч гэж гуйсан гэж надад хэлж байсан. Тэгээд эхлээд 2,500,000 төгрөг, дараа нь 500,000 төгрөг зээлсэн. Би 2023 оны 05 дугаар сарын 27-ны өдөр өөрийнхөө **банкны хадгаламжийн данснаас 2,6 сая төгрөгийг хадгаламж барьцаалсан зээл аваад, 2,6 сая төгрөгийг нь бэлнээр аваад 2,5 сая төгрөгийг нь нөхөртөө өгөөд 100,000 төгрөгөөр нь шатахуун хийгээд **сум руу нөхрийн хамт явсан. Тэгээд сум дээр очоод би хүүгээ аваад талбай дээр хүүгээ тоглуулсан. Харин нөхөр машиндаа үлдээд **гэх хүнтэй уулзаад 2,5 сая төгрөг өгсөн юм шиг байгаа юм. Ханиа мөнгөө өгчихлөө явах уу гэж надад хэлсэн. Мөнгө өгөх үед нь би хажууд нь байгаагүй, хүүгийн хамт сумынх нь захиргааны урд байх талбай дээр хүүтэйгээ салхилж байсан юм. Дараа нь буюу 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр нөхөр над руу залгаад нөгөө хүн нь дахиад 500,000 төгрөг зээлээч гэж байна гэж надад хэлсэн. Тэгээд би хадгаламжаасаа 550,000 төгрөгийг тэр өдрөө зээлж аваад өөрийнхөө **дугаартай данс руу шилжүүлж аваад, нөхрийнхөө **дугаартай данс руу 500,000 төгрөгийг шилжүүлсэн. Харин нөхөр цаашаагаа 500,000 төгрөгийг шилжүүлж өгсөн байх. Тухайн үед нөхөр **ажилтай байсан. Тэрнээс хойших нарийн зүйлийг мэдэхгүй байна. Дараа мөнгөө авах гэж муудалцсан. Би өөрөө мөнгө авсан хүн рүү нь залгаад зээлсэн мөнгөө өг гэж уурласан. Тэгсэн чинь удахгүй өгнөө эгчээ гэж байсан. Тэгээд сарын дараа билүү дээ ханиа мөнгөө авах гээд байна гэж нөхөр хэлж байсан. Тэгээд 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр миний **банкны **дугаартай данс руу 500,000 төгрөгийг шилжүүлсэн. Уг 500,000 төгрөгийг авахаас өмнө манай нөхөр бэлнээр 1,8 сая төгрөгийг авсан байсан. Гэхдээ хэзээг нь санахгүй байна. Тэгээд үлдэгдэл 700,000 төгрөгийг манай нөхрийн данс руу шилжүүлсэн гэсэн. Хэзээ шилжүүлсэн талаар нь мэдэхгүй байна. Манай нөхөр бол надад хэрэг болно гээд өгсөн гэж хэлж байсан…" гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 35-37, 54-р тал),
12. Гэрч Г.**"...Уг хоёр тендерт манай найз **манай компанийг ашиглаад оролцсон. Тендерийн баримтыг манай компанийн нягтлан бодогч **бүрдүүлсэн. Уг тендерт манай компанийн нэрээр орж шалгарч чадах юм бол **өөрөө гүйцэтгэлийг нь хийх ёстой байсан юм. Найз амьдралд таван төгрөг хэрэг болоод байна гээд тусламж хүсэхээр нь өөрийнхөө компаний нэрээр тендерт орохыг зөвшөөрсөн. Манай компани болон надад ямар нэгэн ашиг байхгүй. Зөвхөн манай компанийн туршлагын түүх л нэмэгдэх юм..." гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 40-41-р тал).
13. Гэрч А.**"...Замын сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй сумын гэрэлтүүлэг тавих 60 сая төгрөгний тендер, ЕБС-ийн үдийн цайны цахилгааны засварын 35 сая төгрөгний тендер зарлагдаж үнэлгээний хорооны гишүүд хуралдаад "**" ХХК-ийн хоёр тендер дээр шалгарсан. Үнэлгээний хорооны гишүүд ерөнхий чадавхыг нь хараад "**" ХХК-ийг шалгаруулсан юм. Үнэлгээний хорооны гишүүд хуралдах үеэр Засаг дарга ***надад танай үнэлгээний хорооны гишүүд мөнгө авсан байна лээ шүү гэдгийг хэлсэн. Үнэлгээний хороо хуралдаад "**" ХХК-ийг шалгаруулсан боловч захиалагч тал танилцаад өгөгдлийн шаардлага хангахгүй байна гээд гэрээ байгуулаагүй..." гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 65-67-р тал),
14. Гэрч ***"...Би **аймгийн Замын сангийн хөрөнгө оруулалттай эрх шилжин ирсэн сумын гэрэлтүүлэг тавих, засварлах ажлын үнэлгээний хороог 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр А/54 дугаартай захирамжаар ажлын хэсгийн даргаар Т.**/нийгмийн бодлогын мэргэжилтэн/, нарийн бичгийн даргаа А.**/нягтлан бодогч/, гишүүдээр 3.**/соёлын төвийн дарга/, *.**/сургуулийн нийгмийн ажилтан/, *.**/цэцэрлэгийн нягтлан бодогч/ нарыг томилсон. Дээрх үнэлгээний хороо 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр тендерийг нээхэд 1 компани тендер ирүүлсэн. "**" ХХК-ийг шалгарууллаа, мэдэгдэл хүргүүлье гэж Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга А.**надад танилцуулсан. Үүнийн дагуу би 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 103 тоот албан бичгээр “**” ХХК-ийн тендерийг хүлээн зөвшөөрсөн, 6-аас доошгүй хоногийн дараа гэрээ байгуулах тухай мэдэгдэл хүргүүлсэн. “**” ХХК-тай дээрх гэрээг байгуулаагүй байхад: Сумын төсвийн хөрөнгөөр сургуулийн үдийн цайны гал тогооны цахилгааны засварын ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр А/58 дугаартай захирамжаар ажлын хэсгийн даргаар Ц.**/сургуулийн нийгмийн ажилтан/, нарийн бичгийн даргаа А.**/нягтлан бодогч/, гишүүдээр 3.**/соёлын төвийн дарга/, Т.**/нийгмийн бодлогын мэрэгжилтэн/, Б.**/цэцэрлэгийн нягтлан бодогч/ нарыг томилсон. Дээрх Үнэлгээний хороо 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр тендерийг нээсэн байсан. Тендерийг нээхэд ямар компани шалгарсан талаар надад мэдэгдээгүй байхад 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Ерөнхий боловсролын сургуулийн захирал П.**манай өрөөнд орж ирээд "манай сургуулийн гал тогооны цахилгааны засварын ажлын тендерт шалгарсан гэх компанийн эрэгтэй, эмэгтэй 2 хүн ирээд гэрээ байгуулъя, ажлаа үзье гэж ирлээ ямар хүчин чадалтай компани бэ? гэж асууж ирэхээр нь би өөрөө мэдээгүй, зохих мэдээлэлгүй байна гэж хэлээд А.**эгчийг дуудаж уулзаад тендерийн баримт бичгийг нь аваад ир, ямар компани шалгарсан юм бэ? мэдэгдэх хуудас өгөөгүй байхад яагаад гэрээ байгуулах гээд сургуулийн захиралтай уулзаад явж байдаг юм бэ? гэхэд А.**эгч өмнөх замын гэрэлтүүлгийн ажилд шалгарсан “**” ХХК шалгарсан гэж хэлсэн. Тендерийн баримт бичигтэй би өөрөө уншиж танилцсан юм. "Сумын гэрэлтүүлэг тавих, засварлах ажил"-ын тендерийн Үнэлгээний хорооны гаргасан өгөгдлийн хүснэгтэд тавьсан шаардлагыг үзэхэд БА-3-1 гэсэн "Цутгамал болон угсармал төмөр бетон арагт бүтээцийн болон иж бүрэн цутгамал бүтээц нь барилгын угсралт, өргөтгөл, засвар шинэчлэлт, тохижилтын ажил гэсэн тусгай зөвшөөрлийг шаардсан байсан. Энэ нь цахилгааны ажилд хамааралгүй тусгай зөвшөөрөл шаардсан өгөгдлийн хүснэгт хийсэн байсан. Энэ тусгай зөвшөөрөл нь цахилгааны ажил гүйцэтгэдэг компанийн тендерт орох боломжийг хаасан гэж үзэж байна. Мөн “**” ХХК-ийн ирүүлсэн тендерт голлох боловсон хүчний мэдээлэлд цахилгааны ажил гүйцэтгэх, тусгай зөвшөөрөлд заасан боловсон хүчин байхгүй. Мөн ижил төстэй ажил гүйцэтгэсэн түүхийг нь үзэхэд цахилгааны ажил биш барилгын засварын ажил гүйцэтгэсэн байсан. Сургуулийн үдийн цайны гал тогооны цахилгааны засварын ажил"-ын тендерийн баримт бичгийг үзэхэд мөн адил БА-3-1 гэсэн тусгай зөвшөөрлийг шаардсан байсан. БА-6-3-д заасан тусгай зөвшөөрлийг шаардсан байсан. Уг тусгай зөвшөөрлийн ажил гүйцэтгэхэд шаардлагатай хүний нөөцийн мэдээлэлд цахилгааны инженер 1, цахилгааны техникч 1, цахилгаанчин 2, хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын инженер 1 гэж заасан байдаг гэтэл “**” ХХК нь 2 цахилгааны инженерийн мэргэжилтний мэдээлэл ирүүлсэн байсан. Бусад мэдээлэл ирүүлсэн хүмүүс нь барилгын чиглэлийн мэргэжилтэй хүмүүс байсан. Мөн ижил төстэй ажил гүйцэтгэсэн түүхийг нь үзэхэд цахилгааны ажил биш барилгын засварын ажил гүйцэтгэсэн байсан. Үүний дараа 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс хойш нээх удаагүй Үнэлгээний хорооны бүх гишүүдийг өрөөндөө дуудаж та бүхний шалгаруулсан тендер хууль бус байна. Тавьсан шаардлага болон сонгон шалгаруулсан байдал хууль зөрчсөн байна. Ийм учраас “****” ХХК-д гэрэлтүүлгийн ажил гүйцэтгүүлэхээр мэдэгдэл хүргүүлснийг хуулийн дагуу буцааж цуцлах арга хэмжээ ав, дараагийн ажил буюу сургуулийн гал тогооны цахилгааны ажлыг хүлээн зөвшөөрөхгүй, та бүгд ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн байна гэж харагдаж байна. Тэгээд би Үнэлгээний хорооны гишүүдэд та нарыг эрсдэлээс хамгаалах гэж хэлсэн юм. Би угаасаа гарын үсэг зурж гэрээ байгуулахгүй гэдгээ хэлчихье. Надад ямар нэгэн ашиг сонирхол байхгүй гэдгээ хэлье гэж хэлээд өрөөнөөсөө гаргасан. Энэ явдлаас хойш дээрх 2 ажлын үнэлгээний хороонд гишүүнээр ажилласан цэцэрлэгийн нягтлан бодогч А.**2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс чөлөө аваад 07 дугаар сард Улсын баяр наадмын өмнө ажилдаа ирсэн. А.**ажилдаа орохоос өмнө "**" гэсэн нэртэй Фэйсбүүк хаягнаас **зар групп дээр "…Энэ залууг мэддэг хүн байна уу, **сумын ЗДТГазрын ажилчидтай нийлж ажил бүтээж өгнө гэж 3,0 сая төгрөг аваад залилсан **гэх энэ нөхөр. Энэ нөхөр утсаа салгаад алга болсон, төрийн нэр барьсан энэ луйварчдыг АТГ, Цагдаа нар нь анхааралдаа авахыг хүсье, жич нотлох баримттай…" гэсэн **зурагтай пост тавьсан байсныг гар утас дээрээ зураг болгон хадгалж авсан. **ажилдаа ирэх үед нь "чи яагаад **сумын ЗДТГазрын нэр хүндийг унагаагаад, өөрөө фейсбүүк дээр тавигдаад яваад байдаг юм бэ" гэж асуухад А.**"Угаасаа үнэнээ хэлье гэж бодож ирсэн юм. “**” ХХК-ийнхан баярлалаа гэж мөнгө өгсөн юм. Тэр мөнгийг **, **, **бид 4 хувааж авсан. Нөгөө 3-таа тус бүрд 600,000 төгрөг, би өөрөө 1,200,000 төгрөгийг нь авсан гэж хэлсэн. Нөгөө 3 маань “**” ХХК-д мөнгөө буцаагаад өгчихсөн байна лээ. Би авсан 1,200,000 төгрөгөөсөө талыг нь өгөөд, үлдсэн талыг нь өгөөгүй байсан чинь намайг Фейсбүүк дээр тавьсан байсныг нь болиоч ээ гэж хэлээд устгуулсан гэж хэлсэн..." гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 75-76-р тал),
15. Шүүгдэгч Ц.**яллагдагчаар өгсөн “...Прокурорын тогтоолд дурдсан болсон үйл явдлыг хүлээн зөвшөөрч байна. **сумын ЕБС-ийн Үдийн цайны гал тогооны цахилгааны засварын 30,000,000 төгрөгийн тендер, **сумын авто замын гэрэлтүүлгийн 60,000,000 төгрөгийн тендерт “**” ХХК-ийг Үнэлгээний хороо шалгаруулсны дараа 2023 оны 05 дугаар сарын сүүлээр дээрх 2 үнэлгээний хороонд гишүүнээр ажилласан Б.**намайг сургуулийн гадаа байж байхад уулзъя гэж хэлээд сумын Соёлын төвийн авто зогсоол дээр байсан ****улсын дугаартай приус 20 маркийн машин дотор Б.**уулзахад "Баярласан агаа" гэж хэлээд цагаан өнгийн гэрэлтдэггүй уутанд бэлэн мөнгө 20,000 төгрөг, 10,000 төгрөг, 5,000 төгрөгийн дэвсгэртээ өгсөн. Би тэгээд ямар учиртай мөнгө юм бэ? гэж хэлэхэд дараа учрыг нь хэлнээ гэж хэлээд утас нь дуугараад утсаараа яриад явсан. Би энэ мөнгийг хэрэглээгүй, машиныхаа дунд хайрцагт хийсэн байж байгаад дараа нь 2023 оны 06 дугаар сарын 7-8-ны үеэр **над руу яриад "Б.**чамд мөнгө өгсөн үү" наад мөнгийг чинь буцааж өгөхгүй бол болохгүй юм байна, сая над руу хүн ярилаа, тэр өгсөн мөнгийг нь аваад ир" гэж хэлэхээр нь би машинд байсан мөнгийг тоолж үзэхэд 625,000 төгрөг байсан. Тэр мөнгийг Т.**буцааж өгье гэж хэлээд миний машинтай 2023 оны 06 дугаар сарын 10-ны үед ****дээр Т.** хамт мөнгийг нэг хүнд аваачиж өгсөн. Тэр хүнийг ямар учиртай хэн гэж хүн байсныг би мэдээгүй. Т.**утсаар ярьж аваачиж өгсөн. Т.**надад хэлэхдээ чамд болон надад өгсөн мөнгө нь “***” ХХК-иас өгсөн мөнгө юм байна тэрийг нь буцааж өгье гэж хэлсэн. “****” ХХК-ийн хүнд нь 3.**, Т.**бид 3-ын тус бүрдээ авсан 625,000 төгрөгийн нийлбэр 1,825,000 төгрөг өгсөн. Би энэ мөнгийг зарцуулаагүй. 10 гаран хоног машиныхаа дунд хайрцагт байлгасан. Тухайн үед гамшгийн бэлэн байдлын сургалттай ажил ихтэй байсан учраас Б.**надад өгсөн мөнгийг зарцуулах боломж байгаагүй. Хэрэв энэ мөнгийг буцааж хэн нэгэн нэхээгүй байсан бол хувийн ахуйн хэрэгцээндээ зарцуулах байсан байх. Б.** надад энэ мөнгийг анх өгөхдөө тендерт шалгарсан “****” ХХК-иас баярлалаа гэж өгсөн шүү гэж өгсөн юм. Тэр үед би “**** “ХХК-иас өгснийг нь мэдсэн" гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 80-82-р тал),
15. Шүүгдэгч Б.**яллагдагчаар өгсөн "...Энэ **банкны **дугаарын данс нь сумын 1-р цэцэрлэгийн багш **байгаа юм. Би тухайн үед өөрийн **банкны интернэт банкны нууц үгийг мартчихсан байсан болохоор **багшаар дансаа өгөөч дансаар чинь хүнээс мөнгө авах гэсэн юм, би интернэт банкны кодоо мартчихсан байна гэж хэлээд **дансаар дээрх 500,000 төгрөгийг ***авсан…” гэсэн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 115-116- р тал),
16. Шүүгдэгч Х.**яллагдагчаар өгсөн "...Би их сургуулийн найз Г.**хандаж чиний компаниар тендерт оролцож ажил төрөл хийж мөнгө төгрөг олдог юм уу гэж гуйхад Г.**надад зөвшөөрсөн. Сумын Засаг даргын тамгын газраас 2 тендерийн ажил зарласан байхаар нь судалж найз Г.**тендерийн материал бүрдүүлээд өгөөч гэж гуйхад Г.**надад тендерийн баримтыг бүрдүүлээд тухайн сум руу цахимаар илгээж өгсөн. **Б.**гэдэг хүн холбогдоод нэг тендерт нь шалгарсан байна гэдгийг хэлээд Б.**гэх хүний дугаарыг надад өгөөд би тэр **гэх хүнтэй холбогдсон. Тэгээд би Б.**холбогдоход ирж гэрээгээ байгуулаарай нэг тендерт нь шалгарсангүй гэдэг зүйлийг хэлсэн. Маргааш нь буюу 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр над руу Батзул утсаар залгаад надад хандаж "Сайн байна уу хувь хүнийхээ талаас гуйх юм байна гэж хэлэхээр нь би түүнд хандаж ямар юм бол оо ярь ярь гэж хэлсэн. Тэгтэл **манай эмээгийн бие тааруу мөнгөний хэрэг гараад байна та тус болох боломж байна уу би удахгүй буцаагаад мөнгийг чинь өгнө зээлж байгаа шүү гэж хэлсэн. 2,500,000 төгрөгийн тусламж үзүүлээч гэж хэлсэн. Тухайн үед би мөнгөний боломжтой байсан учраас 2,500,000 төгрөгийг данснаас аваад **сумын Ерөнхий боловсролын сургуулийн хажуу талын машин зогсоол дээр машинтайгаа зогсож байхад ***миний машинд орж ирсэн. Тэр үед нь би Батзулд мөнгөө өгсөн чинь *надад хандаж та надад юманд ороогоод өгчих гэхээр нь хүүхдийнхээ идэж байсан **гэх чипсний уутанд ороож 2,500,000 төгрөгийг Батзулд өгсөн. Удахгүй буцаагаад өгнө гэж хэлсэн. Мөн **надад хандаж танай байгууллага Сургуулийн тендерт шалгарсан учир одоо хоёулаа сургуулийн захиралтай орж уулзъя гэж хэлээд сургууль руу ороход сургуулийн захирал гэх эмэгтэй байсан. Маргааш нь над уу Г.**утсаар залгаад нөгөө тендерт манай байгууллага шалгараагүй тухай мэдэгдсэн юм ирж байна гэж хэлсэн. Тэгээд би **руу залгаад асуусан. Тэгтэл **судлаад эргээд хэлье, манай Засаг дарга одоогоор байхгүй байна гэж хэлээд дахин надтай холбогдоогүй. Тэгээд хэд хоногийн дараа **над руу утсаар залгаад одоо хүртэл Засаг дарга байхгүй байна. Харин манай эмээ маань бурхан болчихлоо одоо ажил явдалд мөнгөний хэрэг гарчихлаа гэхээр нь би түүнд 500,000 төгрөгөө тус болох зорилгоор шилжүүлсэн. Манай эхнэр өөрийнхөө **утасны дугаараас **мөнгө зээлсэн юм бол цаг хугацаандаа өгөөч ээ гэж хэлэхэд за гэж хэлээд **алга болоод утсаа авахгүй байсан. Тэгээд манай эхнэр ичихгүй бол зураг хөрөгтэй чинь фейсбүүкт байршуулна гэж мессеж бичсэн. Эхнэр ** гэх фейсбүүк хаягаас **зургийг тавиад "... Энэ залууг мэддэг хүн байна уу? луйварчдыг анхааралдаа авахыг хүсье..." гэж байршуулсан. Би ***сумын Засаг даргын тамгын газрын тендерийн үнэлгээний хорооны ямар ч хүнийг танихгүй. Мөн **суманд таньдаг хүн ч байхгүй. “**” ХХК бол манай найз Г.**өмч бөгөөд би найзынхаа компаниар **сумаас зарласан тендерт оролцсон. Манай найз Г.**оролцоогүй...” гэх мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 150-152-р тал),
Шүүгдэгч Б.**шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн үед сумын хөрөнгө оруулалтаар зарлагдсан байсан тендерт нэг компани орж ирсэн. Үнэлгээний хороо хуралдаад компанийг шалгуулсны дараа би өөрөө яриад танай компани шалгасан шүү, эмээгийн бие муу байна. Мөнгө зээлэх боломж байна уу гэж асуусан. ***за гэж хэлсэн. Мөнгө зээлж авсан. Би **төрж өссөн, амьдардаг байсан. Намайг **суманд ажиллаж, амьдарч байх хугацаанд манай 3 ах амьдралд зөндөө тусалдаг байсан. Баяр болох гэж байсан болохоор ах нартаа сэтгэл гаргаад эхнэр, хүүхдээ баярлуул гэж мөнгө өгсөн. Тэрнээс өөр зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Т.**шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тендер дууссан дараа би эх үрсийн баяр гээд сумын төв талбай дээр цаг агаарын нөхцөлөөс болж яаж тэмдэглэх талаар тайз засалтаа хаана хийх вэ гээд их ажилтай гүйж явсан. Тухайн үед би Соёлын төвийн даргатай хамт явж байсан. **намайг ахаа та хүрээд ир уулзах ажил байна гээд дуудсан. Ах нь ажил ихтэй байна гэхэд ганцхан минут гэж хэлсэн. Би яаралтай ажилтай явж байгаад **уулзсан. **надад боодолтой юм өгсөн. Би юу юм бэ гэж асуухад учрыг нь дараа хэлье гэж хэлсэн. Хүүхдүүдээ хаана жагсаах уу, хаана дасгал хийлгүүлэх үү, хэдэн хүүхэд хамруулах уу гээд их ажил байсан тул би буцаад гүйгээд явсан. Сүүлд үзэхэд мөнгө байсан. Тухайн үед ажил ихтэй байсан болохоор үзэж чадаагүй. Завтай байсан бол үзээд ямар учиртай болохыг асуух боломж байсан. Тухайн үедээ үзэж хараагүй дээ одоо бол харамсаж байна...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Ц.**шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хоёр тендерийн үйл ажиллагааны нэгэнд нь ахлагчаар, нөгөөд нь гишүүний үүргээр оролцсон байгаа. Би өөрөө сургуулийн нийгмийн ажилтан хийдэг. Та захирамжаар тендерийн хорооны гишүүнээр орсон гэдэг талаар танилцуулсан. Хурал зарлахаар хүрээд ир гэж хэлсэн. Тухайн хуралд орсон. Тухайн үед хүүхдийн кейсийн асуудал гараад би нэгэн дээр нь хурлын дундаас гарч явсан. Хүүхдийн баяр болох гээд хүүхдийн баярын үйл ажиллагаа яг тулсан байсан. Намайг сургуулийн гадаа байж байхад **машиныхаа түлхүүрийг өгөөч гэж хэлсэн. Тэгээд би яах гэж байгаа талаар асуухад зүгээр гэж хэлсэн. Би машинаа өгч явуулсан. Удаагүй машины түлхүүрийг авчирч өгсөн. Тэгээд агаа эргээд ярья гэж хэлсэн. Сүүлд хүүхдийн баярын үйл ажиллагаа дууссан дараа манайд Онцгой байдлын газраас гамшгаас хамгаалах сургалт болсон. 2,3 өдөр болсон. Тэрийг дуусаад байж байтал **нэг өдөр ярьсан. Тэгээд хөөе чиний машинд мөнгө төгрөг байна уу чи үзээдэх гэж хэлсэн. Дунд талын хайрцагт боодолтой юм байна гэж хэлтэл хүн ярилаа наадахыг чинь аваачиж өгөхгүй бол болохгүй юм байна гэж хэлсэн. Тэгээд энэ залууд бид хэд аваачиж өгсөн...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч З.**шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн үед яг хэдний өдөр гэдгийг санахгүй байна. 05 сарын хорин хэдэнд тендер хурлаа хийнэ гээд дуудсан. Бид нар очсон. Ганцхан компани байна. **нягтлан тендер зарлаж үйл ажиллагаа явуулахгүй бол 05 сарын 28-ний дотор төсөв татагдах гээд байна гэсэн шаардлага тавьсан. Миний хувьд **санаа нэгтэй байна. Сум орон нутгийн ажлыг хойш нь тавьж яах вэ, нэг ч гэсэн ажил хийгдэж байг гэсэн утгаараа дэмжсэн. 06 сарын 01-ний хүүхдийн баярын үйл ажиллагаа гээд цаг агаарын байдлаас болж гадаа тэмдэглэх үү, дотор тэмдэглэх үү гээд ажил ихтэй байсан. **ахаа баярласан шүү машинд чинь юм хийчихлээ гээд битүү юм хэлээд явсан. Юу юм бэ гэж асуухад баярлалаа гээд яваад өгсөн. **үерхдэг хүүхнийх манай гэрийн зүгт нэг байдаг. Миний машинд хааяа нэг дайгдаж явдаг байсан. Би гэр орон руугаа явуулах юм болов уу гэж төсөөлөөд л өнгөрсөн. Тухайн үед хамт яваагүй. Залгуулаад Онцгой байдлын сургалт явагдсан. **над руу утсаар **чамд ** мөнгө өгсөн үү гэж асуусан. Ямар учиртай мөнгө юм бэ гэхэд наадах чинь хүний машинд мөнгө хийсэн юм шиг байна гэж хэлсэн. Тэгээд учрыг нь ойлгоогүй харсан чинь машины хайрцагт мөнгө хийсэн байсан. Тухайн үед өөрөө ажилтай байсан учир мөнгийг **, **хоёроор өгүүлээд явуулсан...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Х.***шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Найз маань зөвшөөрөөд материалыг бэлдүүлээд орсон. **05 сарын 26-ны өдөр над руу утсаар ярьсан. Би энэ хүнийг урьд мэдэхгүй. 26-ны өдөр над руу утсаар ярихдаа танай компани 2 тендерт орсон юм байна. Танайх шалгарсан шүү гээд утсаар ярьсан. Тэгээд **зүгээс гуйлт байна. Манай эмээгийн бие тааруу байна. Та надад 2,500,000 төгрөг зээлээч гэж хэлсэн. Миний зүгээс энэ хүний зовлон жаргалыг ойлгож өөрөө энэ хүн дээр зүс царайг нь ч хараагүй юм чинь биечилж очъё гэж бодсон. Тэгээд 27-ны өдөр 2,500,000 төгрөг бэлнээр авч эхнэртэйгээ ***суманд очсон. **мөнгөө өгсөн. **танайх эхлээд сургуулийн цахилгааны засварын ажилд тэнцсэн шүү. Нэгэнт ирсэн юм чинь дотор хийх ажлыг чинь харуулъя гэж хэлсэн. Тэгээд сургууль орж захиралтай танилцаад хийх ажлуудыг харсан. Гэвч энэ ажил ерөөсөө шалгараагүй ажил байсан. 06 сарын 02-ны өдөр дахиж **утсаар залгасан. Та 500,000 төгрөг зээлээч манай эмээ бурхан болчихлоо, удаахгүй өгнө гэж хэлсэн. Би эхнэрт хэлсэн. Тэгээд хүний зовлон жаргалыг сонсоод **данс руу шилжүүлсэн. Сүүлд нь **утсаа авдаггүй. Залилуулсан гэдгээ ойлгосон. Дээр энэ сууж байгаа /бусад шүүгдэгч нар/ улсуудыг би урьд нь ч танихгүй...” гэх мэдүүлэг зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруугийн талаар шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ: Б.**, Т.**, Ц.**, З.**нар нь **сумын Засаг даргын шийдвэрээр байгуулсан хамтын шийдвэр гаргах чиг үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүнээр томилогдож ажилласан байна. Шалтгаан нь сум, орон нутгийн тодорхой ажиллагааг хийж гүйцэтгүүлэх, бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгүүлэх гэдэгтэй холбоотой ажил гүйцэтгүүлэх хуулийн этгээдийг сонгон шалгаруулах ажлыг үнэлгээний хороо гэдэг байдлаар ажлын хэсэг байгуулагдаад ажилласан байна. 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/58 дугаартай Засаг даргын захирамжаар сургуулийн үдийн цайны, гал тогооны цахилгаан засварын ажлын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулах ажлын үнэлгээний хороо, мөн 05 сарын 10-ны өдрийн А/54 дугаартай Засаг даргын захирамжаар сумын төвийн гэрэлтүүлэг засварлах ажлыг гүйцэтгэгч сонгон шалгаруулах үнэлгээний хорооны ажлын хэсэгт орж ажилласан. Ингэж ажиллахдаа хуульд заасан тодорхой үүрэг хүлээсэн байна. Тухайлбал Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д бусдад шан харамж өгөх, өгөхөөр амлах, зуучлах; 7.1.5-д албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах; 7.1.7-д заасан албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх; албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх хориглосон зохицуулалтууд байна. Мөн Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлд тендерт оролцогчийн чадварын үнэлэхтэй холбоотой, 12.1-д тендерт оролцогчийг тэгш боломжоор хангаж, шударга өрсөлдүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тендерт шалгаруулахад оролцох сонирхсон этгээдийн ерөнхий, санхүүгийн, нийгмийн чадавх болон туршлагыг нь харгалзан үзэж магадална гэж байдаг. Мөн 15.3-д санхүүгийн чадавхыг сүүлийн 5 жилийн байдлаар судалж үзэх тендерт оролцогчийн техникийн чадавхын туршлагыг нь судалж үзэх шалгуур үзүүлэлт шаардах, ажилтан мэргэжлийн ур чадварыг үнэлэх 16 дугаар зүйлд заасан шалгуурыг мөн 27 дугаар зүйлд хянан үзэх үүрэг нь байдаг. 14-16 дугаар зүйлд заасан захиалагчийн тогтоож байгаа чадавх шаардлагыг тавьж ажиллана. 27.1.2-д заасан техникийн тодорхой заасан баримт бичигт заасан нөхцөл байдлыг шаардаж ажиллана. Энэ байдлаар юу хэлээд байна гэхээр тендерийг зохион байгуулж байгаа ажлын хэсэгт орсон эрх бүхий ажилтан албан хаагч нар хуульд заасан үүргээ биелүүлэхгүй байгаад байна. Нэгэнт хүсэлт тавьж өрсөлдөж байгаа намайг сонгоод өгөөч гэж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудын хуулийн шаардлагыг хангуулж шалгах ёстой. Хэрэв шаардлага хангахгүй бол энэ шаардлагыг хангахгүй байна гэсэн үүргээ биелүүлээд шийдвэрлэхээс татгалзах үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй. Харин эсрэгээрээ шаардлага хангахгүй байгаа компанийг нь шалгуулаад тэр сэдэл боломж, нөхцөлөөр нь хангасан. Нэг бүхий иргэн **бэлэн мөнгө гаргуулан авсан байна. Ийм асуудал хэрэгт авагдсан баримтуудаар харагдаж байна. Энэ үйлдлийг прокурорын зүгээс авлига авсан гэж дүгнэж байна. Шүүгдэгч нар сургалтад бүгд хамрагдчихсан, гэрчилгээг нь авчихсан мэдэхгүй байх арга байхгүй ийм үүрэг бүхий субъектүүд болчихсон байгаа. Энэ үүднээс санаатай үйлдэл байна. Энэ үйлдэлд дотор **, **, ** нарыг энэ хэрэгт гүйцэтгэгчээр оролцуулаад Батзул өөрөө зохион байгуулж гүйцэтгэгчээр орсон. Энэ үйлдэл хэрэгт авагдсан шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзэж байна. Нийт 3,000,000 төгрөгийг Х.**авсан. Үүнээс 2,500,000 төгрөгийг тэнцүү хувааж хүн тус бүр 625,000 төгрөгийг авсан. Яагаад тэнцүү хувааж авсан юм бол гэж бас гайхагдахаар асуудал байна. Х.**тухайд юу ч судлахгүйгээр төрийн захиргааны байгууллагаас санал тавьж байгаа ажил руу өөрөө санал тавьж орно гэж хэзээ ч байхгүй. Орохын тулд өөрийнхөө найзын компанийн нэрээр оролцохоор гуйж, сонгон шалгаруулалтад материалаа хүргүүлчихсэн. Хүргүүлэхдээ араас нь мэдэгдлээ ч авч байгаа, татгалзлаа ч авч байгаа. Өөрөө биечилж очиж уулзаж байгаа. Уулзах уулзахдаа огт танихгүй хүнтэй, тэгсэн хэр нь нөгөө хүн нь ажлын хэсгийн хүн байна гэдгийг мэдэх бүрэн боломжтой нөхцөл байдалд надаас зээлсэн юм гэдэг нэрийдлээр ярьж байгаа боловч энэ нь зээлсэн гэдэг агуулгаас илүүтэй ажлаа бүтээлгэсэн гэдэг агуулгаараа ажлын хэсгийнхэнд авлига өгч байна. Ингэхдээ Б.**дамжуулж өгч байна. Шүүгдэгч нар хэрэг бүртгэлийн ажиллагаанд гэрчээр мэдүүлэг өгсөн байдаг. Прокурорын зүгээс энэ дээр яллагдагчаар мэдүүлэг өгсөн асуудлыг үнэлж оруулсан байгаа. Бусад гэрчүүдийн мэдүүлэг тухайлбал: Засаг дарга **, мөнгөтэй холбоотой байдлаар шүүгдэгчийн эхнэрийн өгсөн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг үндэслэж ярьж байна. Тендерийн зөв, буруу явсныг би ярихгүй байна. Тэртээ тэргүй ярих шаардлага үүсвэл би ярина. Тендерийг өөрт боломжтой байдлаар шийдүүлж байна гэдэг агуулгаараа албан хаагч нарт нөлөөлж мөнгө өгөөд байна. Үүнийг нь цаашаа яг ажлын хэсэгт орсон хүмүүс хувааж авч байна. Өнөөдрийн шүүх хуралдаанд ач санаж ах нартаа бэлэг болгож өгсөн гэж байна. Энэ байдал нь нотлогдохгүй байна. Зохион байгуулсан хүн нь энэ ажлын хэсэгт орж байгаа Т.**, Ц.**гээд нэг нь ахлагчаар нөгөө нь гишүүнээр нь орчихсон. З.**нь гишүүнээр нь орчихсон учир начрыг хаана юу болоод байгааг мэдэхгүй байхын аргагүй субъектүүд байгаа. Өнөөдөр шүүхэд өгч байгаа мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үзэж улсын яллагчийн зүгээс шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлт хийж байна.
Иймд шүүгдэгч З.*, Т.**, Ц.**, Б.**нарыг Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар авлига авсан гэж үзэж гэм буруутайд тооцож өгнө үү гэсэн саналыг, шүүгдэгч Х.**Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1-д заасан авлига өгсөн гэж үзэж гэм буруутайд тооцож өгнө үү гэсэн саналыг тус тус гаргаж байна. Энэ гэмт хэргийн хувьд төрд учирсан хохирол байхгүй. Гэхдээ гол нь төрийн үйл ажиллагаанд итгэж байгаа иргэдийн итгэл байна. Итгэл алдарч байна. Энэ нь гэмт хэрэгт учирч байгаа хор уршиг, нийгмийн аюулын хор уршиг болно гэж үзэж байна гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Б.**өмгөөлөгч П.**: Өмгөөлөгчийн зүгээс хэргийн нотолбол зохих байдал яг хахууль авсан гэдэг байдал тогтоогдоогүй гэж үзэж байна. Нийтийн албан тушаалтан өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-д нотолбол зохих байдал 1.3-т гэмт хэргийн сэдэлт зорилго, гэм буруугийн хэлбэрийг заасан байдаг. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7-д хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэж заасан. Улсын яллагч **сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/58 дугаартай захирамжаар сургуулийн үдийн цайны, гал тогооны цахилгаан засварын ажлын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулах ажлын үнэлгээний хорооны гишүүнээр, мөн 2023 оны 05 сарын 10-ны өдрийн А/54 дугаартай Засаг даргын захирамжаар сумын төвийн гэрэлтүүлэг засварлах ажлыг гүйцэтгэгч сонгон шалгаруулах үнэлгээний хороо байгуулах хорооны гишүүнээр тус тус томилогдон ажиллахдаа 1-рт Авлигын эсрэг хуулийн албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах; 7.1.7-д заасан албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх; мөн “С**о” ХХК-ийн нэрээр сонгон шалгаруулахад оролцсон Х.**тус сумын сургуулийн үдийн цайны гал тогооны засвар, сумын төвийн гэрэлтүүлэг тавих завсарлах ажлыг гүйцэтгэгчээр сонгон шалгаруулах, ашиг сонирхлын үүднээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-д дахь хэсэгт заасны дагуу Захиалагчийн тогтоосон чадварын үзүүлэлт шаардлагыг хангаагүй тендерээс татгалзах албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүй байна гэж 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Батзул, **3,000,000 төгрөг авсан гэж улсын яллагч яллаж байна. Х.**, Б.**хоёр яг энэ сонгон шалгаруулалт явагдаж байх үед бие биеийгээ танихгүй, утсаар яриагүй, уулзаагүй. Ямар учраас гүйцэтгээгүй хариуд гэж яллаад байгаа юм. Үүнийг өмгөөлөгчийн зүгээс ойлгохгүй байна. Х.*эхнэр **мөнгө зээлээч гэсэн гэж мэдүүлдэг. Тэгэхээр нь би мөнгө зээлсэн гэж хэлдэг. Эдгээр хүмүүст хууль сануулж гэрчээр өгсөн мэдүүлэгт байдаг. Хоёрдугаарт: Тендер шалгаруулах ажлын хэсгийн гишүүн нийтийн албан тушаалд орох юм уу гэдэг асуудал гарч ирнэ. Төрийн албаны тухай хуульд нийтийн албан тушаалтныг ямар субъект байх талаар зааж өгсөн байдаг. Энэ ажлын хэсэгт томилогдож байгаа гишүүд нийтийн албан тушаалтан мөн үү? Өмгөөлөгчийн зүгээс нийтийн албан тушаалтанд орохгүй гэж үзэж байна. Б.**хувьд цэцэрлэгийн нягтлан бодогч ажилтай. Энэ нь нийтийн албан тушаалд орно. Харин ажлын хэсэгт орж байгаа гишүүний хувьд хамаарахгүй. Тиймээс зүйлчлэлийг өөрчилж өгнө үү. Эрүүгийн хуулийн 22.13-д хахууль авах буюу “Нийтийн албан тушаалтнаас бусад этгээд хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс ажлын чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд, эсхүл хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол” гэж байдаг. Энэ зүйлчлэлээр зүйлчилж өгөхийг хүсэж байна гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Т.**, Ц.**, З.**нарын өмгөөлөгч А.**: Хоёр өмгөөлөгчийн хувьд тус тусын байр суурийг илэрхийлж өмгөөллийн үйл ажиллагаа явуулж, хууль зүйн дүгнэлтийг гаргана. Нэгдүгээрт: Улсын яллагчтай ижил үйл баримтын талаар дүгнэлт хэлнэ. **аймгийн **суманд зохих сертификат авсан эрх бүхий гурван этгээд Засаг даргын томилсон захирамжийн дагуу үнэлгээний хорооны ажлын хэсгийн ахлагч, гишүүнээр ажилласан. Ажилласан зорилго нь хууль зөрчсөн үү зөрчсөн, шаардлага хангаагүй компани байсан уу байсан. Энд ямар зорилго байсан гэхээр 1-т орон нутгаа бодсон. Орон нутагтаа юм хийлгэчихье, дараа нь хяналтаа тавьчихъя. Ерөөсөө бүхий л тендер ийм байдлаар явагддаг гэдэг үүднээс. 2-т мөнгө нь татагдаад авчихвал мөнгө ч үгүй, ажил ч үгүй болчихно гэсэн зорилгыг л агуулсан. Энэ зорилгоо мөрдөн байцаалтын шатанд ч ярьсан. Шүүхийн хэлэлцүүлэгт ч ярьсан. Ингээд тендерт “**”о ХХК нь шалгарлаа гээд ийм асуудал яригдангуут манай үйлчлүүлэгч 3-аас **толгой арай сийрэг юм байна. Нөгөө ** ХХК руу боломж байвал туслаач, мөнгө цаасны боломж байна уу танайх шалгарсан гэж ярьдаг. “**” ХХК-ийг тендерт оруулсан, тэр компанид ямар ч хамааралгүй **гэдэг этгээд нөгөө “**” ХХК-ийн захирал ярьж байгаад хоорондоо холбогдоод ярихад танайх шалгарсан мөнгөний туслалцаа байна уу, боломж байна уу гээд мөнгө авсан. Үүнийгээ зээл гэж яригдсан. Зээлээс өөрөөр хахууль гэж яригдсан асуудал хавтаст хэрэгт тогтоогдоогүй. Баярлалаа гэж мөнгө өгөхөд нь юуг нь ч мэдэлгүй авч байдаг. Тэгээд баярласан мөнгөө аваад буцаагаад өгчихсөн. Хоёр дахь асуудал нь прокурорын эхний яллах дүгнэлтээр нийтийн албан тушаалтан буюу нягтлан бодогч, нийгмийн ажилтан, соёлын төвийн эрхлэгч, төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан гэж яллаж үзтэл болоогүй, анхан шатны шүүхээс шүүгчийн захирамжаар буцаасан. Энэ захирамжаар буцаасны дагуу яллах дүгнэлтээ өөрчилж үнэлгээний хорооны ажлын хэсгийн ахлагч, гишүүн гэж ялласан. Яллахдаа шаардлагыг хангаагүй, “**” ХХК-ийг сонгон шалгуулахаас татгалзах, албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүй хариуд ***дамжуулж, Х.**бэлнээр тус бүр 625,000 төгрөг авсан гэж үзээд нөгөө этгээдийн Х.**үйлдсэн **аймгийн **сумаас зарласан тендер сонгон шалгаруулалтад “**” ХХК-ийн нэрээр оролцож **аймгийн *** сумын ерөнхий боловсролын сургуулийн үдийн цайны гал тогооны цахилгааны засварын ажил, сумын төвийн гэрэлтүүлэг тавих засварын ажлын гүйцэтгэгчээр “Соотон ” ХХК-ийг сонгон шалгарч, ажил гүйцэтгүүлэх хэт давуу байдал бий болгох зорилгоор үнэлгээний хорооны ажлын хэсгийн дарга гишүүнээр ажиллаж байсан З.*******, **арын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан **2,500,000 төгрөг өгсөн. Б.**хамаарал бүхий Хас банкаар дамжуулан 500,000 төгрөгийг өгсөн. Энэ яллах дүгнэлтээс харахад үйл явцыг хахуулийн хэрэгт шууд заасан шунахай сэдэлттэйгээр миний 3-н үйлчлүүлэгч этгээд хэрэгжүүлээгүйн хариуд авч нөгөө “С**” ХХК-ийн нэрээр оролцож байгаа нөхөр давуу байдал олж авахын тулд гэж тэгэхээр тендерийн үйл ажиллагаанаас өмнө болоод байгаа процессыг яллах дүгнэлтэд дурдаад байна. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан баримтаар тендерийн үйл явцтай холбоотойгоор биш шалгарсан гэдгийг мэдэж ** сийрэг толгой ажиллаж мөнгө хэлэхэд нь за өгөхгүй бол болохгүй дараа хэрэг болно гэдэг утгаар тэрнээс биш тэр тендерийг бүр давуу байдал олж авахын тулд биш хэрэгжүүлээгүйн хариуд биш юм. Ийм байдал нь Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлд заасан хахуулын гэмт хэрэг буюу Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гэдэг байдал нь хууль хэрэглээний хувьд үгүйсгэгдэж байна. Дараагийн асуудал нь үнэлгээний хорооны гишүүн ажлын хэсгийн ахлагч гэж Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн тайлбарласан нийтийн албан тушаалтан гэж нийтийн албанд гээд урт нэртэй хуулийн 3.1.4-д заасан албан тушаалтны ойлгоно гэж заасан. Энэ хуулийн 3.1-д нийтийн албан тушаалтан гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг гэж, 4.1-д Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна гэж, 4.1.1-4.1.9 хүртэл байдаг. Энэ дотроос ямар нэгэн байдлаар хамтын шийдвэр гаргах чиг үүрэг бүхий хороо, комиссын гишүүнд байна гэж ямар ч үг өгүүлбэр байхгүй. Зүгээр нэг тайлбар байдаг. Бид өнөөдөр тайлбарыг барих уу, хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн барих уу гэдэг нь гол асуудал юм. Дараагийн асуудал бол гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх ёстой. Авлигын эсрэг гэмт хэрэг бол шууд санаатай, шунахай сэдэлттэй байх ёстой. Гэтэл үйлчлүүлэгч 3-н шүүгдэгчид гэмт хэргийн субьектив шинж буюу шууд санаатай шунахай сэдэлт огт байгаагүй. Дараагийн асуудал нь нийтийн албан тушаалтан гэж үзээд хамтын шийдвэр гаргах чиг үүрэг бүхий гишүүд гэж үзэх юм бол тендер, үнэлгээний хороотой холбоотой хууль эрх зүйн эх сурвалж зайлшгүй яригдана. Үүнийг анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн шүүгчийн захирамжид тодорхой дурдаж өгсөн байсан. Ямар шинжээрээ нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байгааг тогтоох, П.**өмгөөлөгчийн хүсэлтэд гаргаж байгаа төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдах авах тухай хуулийг хэрэгжүүлэх гэрчилгээтэй байна. Энэ нь нотлох баримтын шаардлага хангаагүй. Холбогдох хууль заалтын журмыг эх сурвалжаас нь иш татан тайлбар дүгнэлт гарган мэтгэлцэх эрхтэй болохыг тэмдэглэх нь зүйтэй гэсэн байна. Энэ асуудалд манай **өмгөөлөгч нэлээн тодорхой ярих байх. Сүүлийн хууль зүйн дүгнэлтээ хэлэхэд Засаг даргын үнэлгээний хорооны гишүүнээр томилсон захирамж нь өөрөө хуулийн зүйн шаардлага хангахгүй байна гээд миний бие өмгөөлөгчөөр гэрээ хийснийхээ дагуу **аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад энэ асуудал эрүүгийн хэргийн журмаар шалгагдаж байгаа бол эрүүгийн хэргийг шийдвэрлэсний дараа Засаг даргын үнэлгээний хорооны гишүүнээр томилсон захирамжийн хүчинтэй, хүчингүй эсэхийг Захиргааны хэргийн шүүх шийдвэрлэх боломжтой гэсэн хариу өгсөн. Энэ асуудлыг П.**өмгөөлөгч дэлгэрэнгүй хэлнэ гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.**: А.**өмгөөлөгчийн хууль зүйн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэж байна. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Хахууль авах буюу 22.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй байна. Б.**, Х.***нарын зээл авсан, өгсөн гэсэн асуудал байна. Үүнд миний үйлчлүүлэгч нар хамрагдаж байгаа үндэслэлгүй байна гэсэн үндэслэлийг дэмжиж оролцож байна. Гэмт хэрэг гэж тооцохын тулд Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг, бүх шинжийг хангаж байна уу, үгүй юм уу. Ялангуяа субъект болон обектив, субъектийн талын шинж хэр хангагдаж байна. Энэ нь хавтас хэрэгт авагдсан ямар баримтаар тогтоогдож байна гэдэгт үнэлэлт дүгнэлт өгч байж гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзэж байна. Улсын яллагчийн дүгнэлтээр хангалттай дүгнэлт өгөхгүй байна. Субьектив талын хувьд миний 3-р үйлчлүүлэгчид ямар байдлаар тогтоогдож байна гэхээр шунахай сэдэлтээр, өөрийнхөө ашиг сонирхлын төлөө ч байдаг юм уу ийм зорилгоор энэ гэмт хэргийг тендер шалгаруулалтад “***” ХХК-ийн шалгаруулж байгаа нөхцөл байдал үнэхээр тогтоогдохгүй байна. Юу тогтоогдож байна гэхээр энэ хөрөнгө оруулалт татагдахаар сум орон нутаг маань үйл ажиллагаагаа явуулах боломжгүй байна гэдэг санаа зорилгоор тендерийг шалгаруулаад байгаа юм. Үүнээс үзвэл субьектив талын шинж үгүйсгэгдэж байна. Обьектив талын хувьд мөнгө авсан гэдэг асуудал тогтоогдсон. Гэхдээ мөнгө авснаа мэдээгүй. Тухайлбал з.**хувьд чипсний боодолтой саванд хийсэн юм байсныг тамхи авахдаа мэдсэн гэж байна. 3-4 хоногийн дараа мэдсэн.ц. **хувьд нэг боодолтой юм байсан, тэрийг сүүлд задалж үзсэн. Тэгээд мөнгө байсныг мэдсэн, мэдчихээд ашиглаагүй. Энэ юун мөнгө вэ гэж асуух гэхээр холбоо барих боломжгүй нөхцөл байдал үүссэн гэдэг баримт тогтоогдож байна. Мэдмэгцээ Б.**зүгээс буруу гарын мөнгө байна гэдгийг мэдээд буцаагаад өгсөн. Тухайн үед хахууль авсан гэж үзэхэд эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдож байна. Хахууль авах гэмт хэрэг өөрөө нийтийн албан тушаалтан байхыг шаардаж байна. Өөр албан тушаалтан байвал энэ зүйл ангиар зүйлчлэгдэхгүй. Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан нийтийн албан тушаалтан гэж түр шийдвэр гаргах чиг үүрэг бүхий хорооны гишүүн эдгээртэй адилтгах ажил үйлчилгээ эрхэлж байгаа этгээдийг ойлгоно гэж заасан. Энэ тайлбарын дагуу прокурорын зүгээс нийтийн албан тушаалтан гэж үзэж байна. Ингэхдээ Засаг даргын захирамжаар байгуулагдсан үнэлгээний хорооны гишүүнээр ажиллаж байхдаа энэ үйлдлийг хийсэн учир энэ албан тушаалтанд тооцогдоно гэсэн тайлбар байна. Үнэлгээний хороо гэж юу юм бэ, Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд энэ талаар тодорхойлж өгсөн. Тухайлбал энэ хуулийн 5.1.9-д үнэлгээний хороо гэж энэ хуульд заасан журмын дагуу тендер шалгаруулалтыг зохион байгуулах зорилгоор захиалагчийн байгуулсан ажлын хэсгийг хэлнэ гэж заасан нь энэ хуульд заасан журмын дагуу байгуулагдаагүй бол хууль бус гэж үзнэ. Хуульд заасан журам нь ямар журам байсан юм бэ гэж үзэхээр Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-д Худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах зорилгоор үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд тухайн салбарын мэргэжлийн холбоодын төлөөлөл хувийн хэвшлийн эсхүл төрийн бус байгууллагын 2-оос доошгүй төлөөлөгч нийслэл болон улсын зэрэглэлтэй хотоос бусад орон нутагт аймаг, дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгчөөс томилсон иргэн Засаг даргын тамгын газрын ажилтныг оролцуулна гэж заасан. Энэ хуулийн зохицуулалтаас Засаг дарга ганцаараа зөвхөн төрийн албан хаагчдаас бүрдүүлсэн үнэлгээний хороо байгуулахгүй юм байна. Аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгчөөс томилсон иргэн буюу хөндлөнгийн 2-оос доошгүй гишүүн байх юм байна. Гэтэл шинжлэн судлуулсан 2 Засаг даргын захирамж дээр Ц.** сургуулийн нийгмийн ажилтан, ******* соёлын төвийн дарга, **нийгмийн бодлогын мэргэжилтэн, ** цэцэрлэгийн нягтлан бодогч, **нягтлан бодогч гээд дандаа төрийн албан хаагч нар байна. Хууль бус бүрэлдэхүүнтэй үнэлгээний хороо байна. Үнэлгээний хорооны зохион байгуулалт үйл ажиллагааг Сангийн сайдын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 103 дугаартай тушаалын хавсралтаар зохицуулагддаг. Үнэлгээний хорооны зохион байгуулалт үйл ажиллагаа урамшууллыг зохицуулах, үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орох иргэний мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх журам гэж байгаа. Энэ журмын 2.1-д захиалагч үнэлгээний хороог 5-аас доошгүй сондгой тооны гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулна, 2.2-д үнэлгээний хороо байгуулах шийдвэрт 47.4-д заасны дагуу томилсон иргэнийг хөндлөнгийн гишүүн болохыг тодорхой заах ба түүнийг үнэлгээний хорооны дарга, нарийн бичигт томилохгүй гэж заасан. 2.3-д үнэлгээний хороонд хөндлөнгийн 2-оос доошгүй гишүүн томилох ба нэг тэрүүнд салбарын мэргэжлийн холбоодын төлөөлөл хувийн хэвшлийн эсхүл төрийн бус байгууллагын төлөөлөгчийн сонгоно. Энэ хууль журамд заасны дагуу эрх зүйн актыг Засаг даргын 2 захирамж биелүүлээгүй. Захиргааны ерөнхий хуульд захиргааны акт гэдгийг тодорхой зааж өгсөн. Энэ хоёр Засаг даргын захирамж нь захиргааны актад хамрагдана. Тухайлбал Захиргааны ерөнхий хуулийн 37.1-д Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно гэж заасан. Тэгэхээр нэгэнт захиргааны актад орж байх учир энэ талаар Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж өгөхөд энэ манай харьяаллын хэрэг биш гэж шийдэхгүйгээр эрүүгийн хэргийн дараа шийдвэрлэнэ гэж буцааж байгаа нь захиргааны акт гэдгийг тодорхойлж байна. Засаг даргын захирамж нэгт зөрчилтэй захиргааны акт, хоёрт тамга тэмдэг байхгүй ямар албан тушаалтан тэр захиргааны актыг тогтоосон гэдэг нь тодорхойгүй зүгээр гарын үсэг зураад нэрээ биччихсэн. Хууль бус үнэлгээний хороо байгуулсан, тэдгээрийн гаргасан шийдвэрийг хууль ёсны гэж үнэлэлт дүгнэлт өгөх эрх зүйн боломжгүй болчхоод байна. Эдгээр хүмүүсийг нийтийн албан тушаалтан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг зүйлчилж байгаа нь үндэслэлгүй байна. Шүүх ямар шийдвэр гаргах талаар мэдэхгүй учир хэрэв энэ хүмүүсийг хахууль авсан гэж зүйлчлэх юм бол энэ нь нийтийн албан тушаалтан гэдэг нь нэгэнт тогтоогдохгүй байгаа учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.13 дугаар зүйлд заасан хахууль авах гэмт хэрэгтээ илүү ойрхон байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна гэв.Энэ бүх асуудлыг шүүх шийдвэр гаргахдаа анхаарч үзэхийг хүсэж байна гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Х.**өмгөөлөгч Р.**: Дүгнэлт хэлэхээс өмнө хуульч хүнийхээ хувьд дараах зүйлүүдийг анхаарч үзэхийг хүсэж байна. Өнөөдөр бид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэглэх ёстой. Хэрэглэхдээ өнөөдөр ажиллагаа явуулахдаа хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн нөхцөл байдал байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүх хуралдаан мэтгэлцээний үндсэн дээр явагдахаар хуульчилсан байдаг. Энэ хэрэгт **, **, **гэсэн хүмүүс комиссараар өнөөдөр тодорхой хэмжээгээр нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх, гэрчээс мэдүүлэг авах яллагдагчаас мэдүүлэг авах ажиллагаанд оролцсон байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд албаны даргын эрх, үүргийг хуульчилж тодорхойлж өгсөн. Нэг мөрдөгч эсхүл хэд хэдэн мөрдөгчийг мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар томилно, энэ үүргийг хэрэгжүүлнэ гэсэн байдаг. Энэ дөрвөн хавтаст хэрэгт албаны даргын албан ёсоор энэ мөрдөн шалгах ажиллагааг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг **, **, **нар хэн нь явуулах талаар албаны даргын тогтоол авагдаагүй байгаа. Энэ хүмүүсээс мэдүүлэг авч байгаа нь хуулийн дагуу явагдаж чадсан юм уу, үгүй юм уу гэж өмгөөлөгчийн байр сууринаас үзэж байна. Өмгөөлөгчийн зүгээс байр сууриа илэрхийлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1, 2-д заасныг удирдлага болгож сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлүүлнэ гэсэн заалтаар өмгөөллийн дүгнэлтийг гаргаж байна. Энэ дүгнэлтийг гаргахаас өмнө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7-д заасан хэргийн бодит байдлыг тогтоож чадсан юм уу, үгүй юм уу гэдгийг ярина. Мөн тус хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолж чадсан юм уу гэдэг талаар ярина. Хэргийн бодит байдал нь миний үйлчлүүлэгчийн хувьд бусад 3-н шүүгдэгчтэй ямар ч холбоогүй байдал гарч ирнэ. Зөвхөн өнөөдрийн нөхцөл байдалд **, **нарын хооронд ямар үйл явц болсон юм бэ, үүнийг мөрдөн байцаалтын ажиллагааны явцад үнэхээр тогтоож чадсан юм уу, үгүй юм уу. Сая улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлд зааснаар гэм буруутайд тооцуулахаар шүүхэд санал оруулж байна. Өмгөөлөгчийн зүгээс ийм нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлд зааснаар яллах дүгнэлт дээр өмгөөлөгчийн зүгээс тайлбар гаргана гэдэг нь энэ зүйлтэй холбоотойгоор гарч ирсэн. Эрүүгийн хэрэг үүсгэсэн, яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлтийн хувьд ижилхэн. Яллах дүгнэлт дээр сумын төвийн гэрэлтүүлэг тавих, засварлах ажлын гүйцэтгэгчээр ** ХХК-ийн сонгон шалгарч ажил гүйцэтгүүлэхэд давуу байдал бий болгох зорилгоор үнэлгээний хорооны ажлын хэсэг, гишүүнээр ажиллаж байсан ** нарын албан чиг үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдалтай нь холбогдуулан гэж **2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр бэлнээр 2,500,000 төгрөг, 2023 оны 06 сарын 02-ны өдөр Батзулын хамаарал бүхий Хас банкны дансаар 500,000 төгрөг өгч хахууль өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчлэхээр тогтоосугай гэж яллах дүгнэлт үйлдсэн байна. Өмгөөлөгчийн хувьд давуу байдал бий болгох зорилгоор гэдгийг хуульчдын хувьд анхаарч үзэх ёстой. Аливаа ажлыг бүтээхийн тулд хийхийн тул, хийлгэхийн тулд хэн нэгэн албан тушаалтад хахууль, шан харамж, эд зүйл, баялаг өгөхийг хуульд тайлбарласан. Миний үйлчлүүлэгчийн хувьд ямар ажлыг хэрэгжүүлэхийн тулд өөртөө давуу байдал бий болгохын тулд хэнд хахууль өгсөн юм бэ, хэнд ч өгөөгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад бий зээлүүлсэн гэдэг тайлбарыг ялалдагчийн хувьд албан ёсоор мэдүүлэг тайлбар өгсөн. Энэ тайлбарт юуг дурдаж байна гэхээр ...би **гэдэг хүнд хувийн байдлаасаа энэ хүний гачигдалтай байдлыг сонсоод тусалъя гэдэг байдлаар би мөнгө зээлүүлсэн. Тэр 3,000,000 төгрөг дээр маргаагүй зээлүүлсэн. Зээлүүлсэн гэдгийг **гэр бүлийн хүн **хавтаст хэргийн 35-р хуудаст мэдүүлэг өгсөн. Хууль сануулж мэдүүлэг авсан. Мөнгө зээлээч гэж байна мөнгө зээлүүлэх үү гэж гэр бүлийн хүн болох **асуусан. Ойрын хугацаанд өгөх юм уу гэдэг байдлаар энэ хүн хүүхдийнхээ хадгаламжаас 2,500,000 төгрөг гаргаж Батзулд бэлнээр өгсөн байдаг. Дараа нь 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр зовлон зүдгүүрээ яриад байсан хүний маань эмээ бурхан болсон. Ахдаа чи 500,000 төгрөг зээлүүлээч гэхэд нь хүний мөн чанар, сэтгэл гаргаад 500,000 төгрөгийг зээлүүлэхдээ эхнэр рүүгээ ярьсан. Ямар данс руу шилжүүлэх юм бэ гэтэл **гэдэг хүний дансыг өгсөн учир тэр хүний данс руу шилжүүлж зээлүүлсэн. Хэрэгт хэмжээ хязгаар гэж байгаа. Шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэнэ. Энэ хэрэгт ы өгсөн мэдүүлэг байгаа ...би энэ хүнд тусалж байна. Харин энэ хүн миний сэтгэлийг итгэл алдаад мөнгийг маань өгөхгүй, намайг хууран мэхлээд ... мөнгө авсан. Одоогийн байдлаар би мөнгөө буцаагаад авчихсан байгаа гэдэг мэдүүлэг өгсөн. Өнөөдөр шүүх хуралд **би энэ хүнд зовлон зүдгүүрээ яриад мөнгө зээлсэн. Би энийг тодорхой хугацааны дараа өгөх байсан юм. Гэтэл энийг эхнэр нь фейсбүүк дээрээ тавьчихсан. Би ингээд төлбөрөө төлсөн гэдэг мэдүүлэг өгч байна. Дөрвийн дөрвөн хүний мэдүүлгээр энэ бол хээл хахууль биш юм байна. Энэ бол хүний мөн чанар, хүнд туслах гэсэн үүднээс зээл өгсөн, авсан үйл баримт тогтоогдож байна. Хахууль өгсөн гэдэг зүйл ангиар миний үйлчлүүлэгчийг яллах болон гэм буруутайд тооцох үндэслэл байхгүй байна гэж үзэж байна. Би өнөөдөр шууд цагаатгая гэж хэлээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1, 2-д заасныг үндэслэж сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид эргэлзээ гарах юм бол ашигтайгаар шийдвэрлүүлнэ гэсэн заалтыг барьж байна. Улсын Дээд шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 08-ний өдрийн бүх шүүгчдийн хуралдаанаар гаргасан 24-р тогтоол, 1.15 дугаар зүйлийн 1.2-д сэдэлт зорилго нь хохирол, хор уршиг эргэлзээ бүхий байх юм бол сэжигтэн, яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэхээр зохицуулсан. Нотлох баримтыг эргэлзээгүй, хангалттай, хүрэлцэхүйц байдлаар мөрдөн шалгах ажиллагаа явагдаж, гэмт хэргийг тодорхойлж зүйлчлэл хийхэд анхаарах ёстой. Энэ хууль журмын дагуу шийдвэрлэх боломж байна. Үнэлгээний хорооны гишүүдийн албан тушаалтай нь холбогдуулан энэ хэргийг шалгаж байгаа юм уу эсхүл энэ хүмүүс ийм албан тушаал хашдаг болохоор энэ хэргийг шалгаж байна уу гэдгийг энэ эргэлзээг тайлж чадаагүй. Энэ эргэлзээг тайлахын тулд шүүгчийн 03 дугаартай захирамжаар буцаахад эргэлзээг тайлж чадаагүй зүгээр А/54, А/58 дугаартай захирамж, сертификат хуулбарлаад оруулж ирсэн. Миний үйлчлүүлэгч харин ч залилан мэхлэх гэмт хэргийн хохирогч болж тогтоогдох хууль зүйн үндэслэл байна. Яагаад гэхээр хоёр тендер байж байгаа. Яллах дүгнэлтэд өнөөдөр аль дээр нь өнөөдөр миний үйлчлүүлэгчийг давуу байдал бий болгох гэдэг зорилгоор үзээд байгаа юм бэ гэдэг шинжийг тодорхойлж чадаагүй. Гэрэлтүүлгийн тендерт ****ХХК нь шалгарсан гэдгийг Батзул, **утасдаж хэлдэг. Ганбаяраар дамжуулаад миний үйлчлүүлэгч очсон. Цахилгааны тендерт миний үйлчлүүлэгч шалгараагүй. Батзул шалгараагүй юман дээр үйл явцаараа сургуулийн эрхлэгчтэй захиралтай очиж уулзсан. Энэ үйл явц өнөөдөр залилангийн шинжтэй үйл явц байна. Энэ хэрэгт өнөөдөр **гэдэг хүнийг хохирогчоор тогтоож орж ирэх ёстой байсан. Хүүхдийнхээ хадгаламжаас мөнгө авч **дамжуулж **өгсөн байдаг. Өнөөдөр энэ хүн хохирсон учир мөнгөө авахын тулд фейсбүүк дээр тавьсан. Энэ нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шүүх гэм буруугийн байдлыг тогтоож өгнө үү. Ямар нэгэн байдлаар гэм буруутай үйлдэл байхгүй байна гэх дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг үндэслэн
Шүүх шүүгдэгч ** нар нь **аймгийн **сумын ЕБС-ийн үдийн цайны гал тогооны цахилгааны засварын ажил, Сумын төвийн гэрэлтүүлэг тавих, засварлах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд ажиллаж байх хугацаандаа
-санхүүгийн чадавхын шалгуур үзүүлэлт хангаагүй,
-урьд гүйцэтгэж байсан ижил төстэй ажлын туршлагагүй,
-зохих ажлыг гүйцэтгэх тусгай зөвшөөрөлгүй,
-ажил гүйцэтгэхэд шаардлагатай хүний нөөцийн шалгуур үзүүлэлтийг хангаагүй,
-шаардлагатай техник, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийн шалгуур үзүүлэлт хангаагүй компанийг сонгон шалгаруулж байгаа үйлдэл нь
Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд хахууль авах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан худалдан авах ажиллагаанд ил тод өрсөлдөх, тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг зөрчиж, шалгуур үзүүлэлт шаардлагыг хангаагүй хуулийн этгээдийг сонгон шалгаруулахаас татгалзах албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд мөнгө авч байгаа үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч ** нь **аймгийн **сумаас зарласан тендер сонгон шалгаруулалтад "**" ХХК-ийн нэрээр оролцож **аймгийн **сумын ЕБС-ийн үдийн цайны гал тогооны цахилгааны засварын ажил, Сумын төвийн гэрэлтүүлэг тавих, засварлах ажлын гүйцэтгэгчээр "**" ХХК-ийг сонгон шалгарч ажил гүйцэтгэх давуу байдал бий болгох зорилгоор үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд ажиллаж байсан *** нарт 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 2,500,000 төгрөгийн, 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Хас банкны **дугаартай дансаар 500,000 төгрөгийн хахууль өгсөн үйлдэл нь
Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан хахууль өгөх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байна гэж шүүх дүгнэлээ. Үүнд:
Гэмт хэргийн субъектийн хувьд:
Хууль тогтоогч Эрүүгийн хуульд заасан “нийтийн албан тушаалтан” гэж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.4-т заасан албан тушаалтан, байнга болон түр хугацаагаар байгуулагдсан хамтын шийдвэр гаргах чиг үүрэг бүхий хороо, комиссын гишүүн, эдгээртэй адилтгах ажил, үйлчилгээ эрхэлж байгаа этгээдийг ойлгоно гэж тайлбарласан.
**аймгийн **сумын Засаг Даргын 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/54 дугаартай “Сумын төвийн гэрэлтүүлэг тавих, засварлах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо байгуулах тухай” захирамжаар үнэлгээний хороог байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар *** нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан.
Мөн ** аймгийн **сумын Засаг Даргын 2023 оны 05 дугаар сарын 11-ны өдрийн А/58 дугаартай “Сургуулийн үдийн цайны гал тогооны цахилгааны засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо байгуулах тухай” захирамжаар үнэлгээний хороог байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар Ц.**, гишүүдээр ** нарын бүрэлдэхүүнтэй тус тус байгуулжээ.
Хууль тогтоогчийн тайлбараар тендер сонгон шалгаруулах үнэлгээний хорооны ажлын хэсгийн ахлагч, гишүүд нийтийн албан тушаалтанд хамаарч байна.
Мөн шүүгдэгч ** нь **аймгийн **сумын Цэцэрлэгийн нягтлан бодогч ажилтай, шүүгдэгч ** нь **аймгийн **сумын ЗДТГ-ын нийгмийн бодлого, хөдөлмөр, халамж, үйлчилгээний мэргэжилтэн, шүүгдэгч ** нь **аймгийн **сумын ЕБС-ийн нийгмийн ажилтан, шүүгдэгч ** нь **аймгийн **сумын Соёлын төвийн эрхлэгчийн албан тушаалыг тус тус эрхэлдэг байсан ба шүүгдэгч нар нь тус тусын эрхэлж буй албан тушаалын байдлаараа “нийтийн албан тушаалтан”-нд хамаарна.
“Нийтийн албан тушаалтан” гэж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна.
Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч хуулийн үйлчлэлд хамаарна гэж,
Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг, спорт зэрэг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарахаар хуульчилсан.
Дээрх хуулийн зохицуулалтын дагуу ** аймгийн **сумын Соёлын төвийн эрхлэгч ажилтай ** нь нийтийн албан тушаалтан байна.
Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8-д эрх бүхий байгууллагаас баталсан жагсаалтад заасан албан тушаалтан нийтийн албан тушаалтанд хамаарна.
Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 487 дугаартай Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн батлах тухай тогтоолын хавсралтаар Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлого, хөдөлмөр халамж үйлчилгээний мэргэжилтэн нь төрийн захиргааны албан тушаалын зэрэглэл-ТЗ-9 буюу төрийн захиргааны байгууллагын гүйцэтгэх албан тушаалтан байна.
Мөн Засгийн газрын 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 276 дугаартай Төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай тогтоолын 3-р хавсралтаар цэцэрлэгийн нягтлан бодогч нь Төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэл ТҮ-7, сургуулийн нийгмийн ажилтан албан тушаалын зэрэглэл ТҮ-6 байх ба төрийн үйлчилгээний байгууллагын гүйцэтгэх албан тушаалтанд тус тус хамаарахаар байна.
Шүүгдэгч ** нар нь нийтийн албан тушаалтанд хамаарч байх тул тухайн гэмт хэргийн субъект биш гэх өмгөөлөгч нарын дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.
Шүүгдэгч нарын холбогдсон уг гэмт хэргийн субьектив тал нь гэм буруугийн санаатай хэлбэртэй буюу нийтийн албан тушаалтан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн байдаг.
2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 02 дугаартай хурлын тэмдэглэлд: “**” ХХК 34,219,260 төгрөгөөр ажил гүйцэтгэхээр үнийн санал ирүүлсэн өөр аж ахуйн нэгж ирүүлээгүй байв. Бүгд ирүүлсэн тендерийн бичиг баримттай танилцсан. Саналаа хэлье гэхэд
** “...тендерийн бичиг баримттай танилцаа өөр аж ахуйн нэгж оролцоогүй, ижил төстэй ажил гүйцэтгэсэн байсан санхүүгийн чадавх бусад үзүүлэлтэд нийцэж байна гэж үзэж байна...” гэж,
**: “...тендерийн бичиг баримттай танилцаа “**” ХХК-ийг шалгаруулахад татгалзах зүйлгүй гэж бодож байна...” гэж,
** “...тендерийн бичиг баримттай танилцаа санхүүгийн болон ижил төстэй ажил гүйцэтгэсэн ажлаараа уг ажлыг гүйцэтгэхэд боломжтой гэж бодож байна. Иймд надад татгалзах зүйл алга байна. Санал нэгтэй зөвшөөрч байна...” гэж,
*** “...тендерийн бичиг баримттай танилцаа надад татгалзах зүйлгүй, зөвшөөрч байна...” гэж тус тус хариулж, ажлын хэсгийн 100 хувийн саналаар “**” ХХК-ийг үдийн цайны гал тогооны цахилгаан засварын ажлын гүйцэтгэлд сонгон шалгарууллаа гэж бичигдсэн байх бөгөөд ажлын хэсгийн гишүүд болох ****бусад нь гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
Мөн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 02 дугаартай ажлын хэсгийн хурлын тэмдэглэлд: сумын төвийн гэрэлтүүлгийг шинээр тавих, засварлах ажлыг хийж гүйцэтгэхийг сонгон шалгаруулах, цахимаар нээж гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах гээд ***ирсэн тендерийн материал нэг аж ахуйн нэгжээс ирсэн байна. “**” ХХК 59,571,209 төгрөгөөр бичигдсэн
**: ”**” ХХК нь чадамжтай 60,000,000 төгрөг авах боломжтой. Өгөгдлийн хүснэгтийн дагуу материалыг үзэхэд бүх үзүүлэлт болзол хангаж байгаа тул компанийг шалгаруулахад татгалзах зүйл алга компанийг зөвшөөрч байна...” гэж ,
** “**” ХХК-ийг ижил төстэй ажил гүйцэтгэсэн байсан. Татгалзах зүйл алга...” гэж,
** “...тендерийн материалтай танилцлаа, шалгуур үзүүлэлтэд нийцэж байна. Зөвшөөрч байна...” гэж,
** “...тендерийн материалтай танилцлаа. Манай өгөгдөл шалгуур үзүүлэлтэд нийцэж байгаа учир компанид ирүүлсэн өөр компани өрсөлдөгч алга байна. Бүх үзүүлэлтэд нийцсэн зөвшөөрч байна...” гэж,
** бүх гишүүдтэй санал нэг байна гэсэн байна. Шийдвэрлэсэн хэсэгт бүх гишүүд 100% санал нэгтэйгээр “**” ХХК-ийг сонгохоор шийдвэрлэв. Ажлын хэсгийн ахлагч **нар гарын үсэг зурж, *** гарын үсэг зураагүй байна.
Шүүгдэгч ** дээрх 2 хурлын тэмдэглэлд гарын үсэг зураагүй байгаа боловч “**” ХХК-ийн сонгон шалгаруулахад татгалзах зүйлгүй, хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж тэмдэглэлд тусгагдсан байна.
Шүүгдэгч нар нь ажил үүрэг, албан тушаалын хувьд өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлах албан тушаалтан тул санаатай гэмт хэрэг үйлдсэн байна.
Объектив тал нь албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргээ гүйцэтгээгүй, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлах буюу амлахгүйгээр өөрөө, эсхүл бусдаар дамжуулан хахууль авсан үйлдлээр илэрнэ.
Энэ гэмт хэргийн объект нь төрийн албаны нэр хүнд, иргэдийн эрх ашиг сонирхол бөгөөд уг гэмт хэрэг нь төрийн үйл ажиллагаа шударга, хууль ёсны байх эрх зүйт төрийн үнэт зүйлд болон эд хөрөнгийн эрхэд нь халддаг давхар объекттой гэмт хэрэг юм.
Шүүгдэгч нар нь үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд ажиллаж байх хугацаандаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс чадавхын болон туршлагын шаардлага хангаагүй хуулийн этгээдийг сонгон шалгаруулахаас татгалзах албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд шүүгдэгч ** нар нь шүүгдэгч Б.**дамжуулан, шүүгдэгч ** нь өөрөө шууд мөнгө авч байгаа үйлдэл нь “нийтийн албан тушаалтан хахууль авах” гэмт хэргийн шинжийг,
Шүүгдэгч ** нь чадавхын болон туршлагын шаардлага хангаагүй хуулийн этгээдийг тендэрт сонгон шалгаруулах, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд ажиллаж байсан *** нарт 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 2,500,000 төгрөгийн, 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Хас банкны **дугаартай дансаар 500,000 төгрөгийн хахууль өгсөн үйлдэл нь “хахууль өгөх” гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байна.
Иймд шүүгдэгч *** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1-д заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч ***Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-д заасан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.
Үнэлгээний хороо хуульд заасан журмын дагуу байгуулагдаагүй нь шүүгдэгч нарын хууль бус үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурор эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *.**Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч ** нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 06 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Х.**Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-д зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүх бүрэлдэхүүнд оруулж байна. Энэ хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйл байхгүй. Гэм буруугийн шүүх хуралдаанаар хууль бусаар олсон гэх 3,000,000 төгрөгийг хувь тэнцүүлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн. Дөрвөн шүүгдэгч төлбөрөө төлсөн. Өнөөдөр шинээр гаргаж өгсөн нотлох баримтаар харагдаж байна. Шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзаж үзэх нь зүйтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна. Хорих ялыг нээлттэй дэглэм байх саналыг оруулж байна. Шүүгдэгч **урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж бусад шүүгдэгч нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналыг оруулж байна... гэв.
Өмгөөлөгч **нар нь шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан ял оногдуулж өгнө үү. Мөн шүүгдэгч нарын зүгээс гэм буруугийн талаар маргаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн дүгнэлтийг,
Өмгөөлөгч ***: шүүгдэгч ***2700 нэгжээр торгож өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж байна. Нийтийн албанд ажиллах эрхийг хамгийн бага хугацаагаар хасаж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж байна.
Шүүгдэгч ***нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч ***Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул тэдэнд эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,
Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *** нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч **нарыг нийтийн албанд ажиллах эрхийг 2 жил 06 сарын хугацаагаар хасаж, 2 жил 03 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ***нийтийн албанд ажиллах эрхийг 2 жил 06 сарын хугацаагаар хасаж, 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,0000 төгрөгөөр торгох ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч ** оногдуулсан 2 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч ** нарыг 2 жил 03 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч ***оногдуулсан 5,000,000 төгрөгийн торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөөлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч ** оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялыг, шүүгдэгч *** нарт оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 2 жил 06 сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссаны дараа, шүүгдэгч ***оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 2 жил 06 сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс тус тус хугацааг тоолж эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.
Шүүх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэв.
Өөрөөр хэлбэл тохиолдлын шинжтэй нөхцөл байдал гэдэг нь урьд мэдэх тооцоолох боломжгүй гэнэт үүссэн нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн байхыг ойлгоно.
Шүүх шүүгдэгч нар гэмт хэргийн бүлэглэж үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь мөрдөн шалгах ажиллагааны шатнаас өөрийн хийсэн үйлдлээ, холбогдсон хэргийнхээ зүйлчлэлийг, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг бүгдийг хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгоно.
Шүүгдэгч нар нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцэж оролцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах үндэслэлгүй.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэхдээ гүйцэтгэсэн үүрэг, оролцоо, тэдний хувийн байдал зэргийг харгалзан үзсэнийг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 3,000,000 төгрөгийг шүүгдэгч ** нараас гаргуулж шийдвэрлэснийг шүүгдэгч нар хувь тэнцүүлэн төлсөн болохыг дурдаж шийдвэрлэв.
Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ** нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Х.**авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч **овогт ***, **овогт ****, **овогт ****, **овогт **-****нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1-д заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч **овогт ****Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-д заасан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ** нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ** нарт нийтийн албанд ажиллах эрхийг 2 жил 06 сарын хугацаагаар хасаж, 2 жил 03 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ***нийтийн албанд ажиллах эрхийг 2 жил 06 сарын хугацаагаар хасаж, 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,0000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч ** оногдуулсан 2 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч ** нарт оногдуулсан 2 жил 03 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч ***оногдуулсан 5,000,000 төгрөгийн торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөөлүүлэхээр тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч ** оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялыг, шүүгдэгч ** нарт оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 2 жил 06 сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссаны дараа, шүүгдэгч **оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 2 жил 06 сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс тус тус хугацааг тоолж эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 3,000,000 төгрөгийг шүүгдэгч ** нараас гаргуулж шийдвэрлэснийг шүүгдэгч нар хувь тэнцүүлэн төлсөн болохыг дурдсугай.
7.Шүүгдэгч ** нарыг энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
8.Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
9.Шүүгдэгч ***урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
11.Шийтгэх тогтоолыг шүүгдэгч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор **аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
12.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ** нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч ** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Г.АЛГИРМАА