| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2024/0076/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/88 |
| Огноо | 2024-11-28 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | ** |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 2024/ШЦТ/88
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
***аймгийн ***сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж,
Улсын яллагч **,
Хохирогч **,
Хохирогчийн өмгөөлөгч Б.**,
Шүүгдэгч С.*,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.**,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.**нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
***аймгийн ***сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ** овогт ****холбогдох эрүүгийн **тоот хэргийг 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **оны **дугаар сарын **-ний өдөр ** аймгийн **суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт, ** аймгийн **сум, **дугаар баг, ** дугаар хороолол, ** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ****овогт ****(РД:***),
Холбогдсон хэргийн талаар:
-Шүүгдэгч С.***нь "2023 оны 08 дугаар сарын 06-ны өдөр ***аймгийн ***сум ** дугаар багийн нутаг, ** аймгаас **аймгийн чиглэлийн тов асфальт засмал замын ** дүгээр тэмдэгтэд ** улсын дугаартай Тоёота **маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчин эсрэг урсгалаар хөдөлгөөнд оролцож явсан ***ийн жолоодож явсан 1** улсын дугаартай Тоёота ***о **маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гарч хохирогч Л.**-**эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Н.**эрүүл мэндэд хөнгөн хохирол, учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар),
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлав:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.**мэдүүлэхдээ: “...Өмнөх шүүх хуралдаанд болсон зүйлийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.**-**мэдүүлэхдээ: “...Өмнө нь мэдүүлэг өгсөн учир өөр мэдүүлэх зүйл байхгүй... “ гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад:
1. Хохирогч Л.**н өгсөн: "...2023 оны 08 дугаар сарын 06-ны өдөр **хотоос **аймаг руу оройны 17 цагийн орчим Баруун 4 замаас эхнэр ***хамт өөрийн эзэмшлийн ** улсын дугаартай саарал өнгийн *********/буруу рультэй машин/ маркийн тээврийн хэрэгсэлтэй гарсан. Шөнийн 22 цагийн орчим ***аймгийн ***сумын **тосгоныг өнгөрөөд явж байтал урд явж байсан тээврийн хэрэгсэл хурдаа хасаад 2 тийшээ мурилзаад, тоормосоо гишгэхээр нь би хурдаа хасаад баруун гар талаа бариад зөөлөн явсан. Гэтэл эсрэг урсгалаас ирж байсан машин урд явж байсан машиныг өнгөрөөгөөд миний унаж явсан машины зүүн урд дугуйг мөргөөд манай машин зам дээр эргэлдээд, гулсаад нэг мэдсэн эсрэг талын замын хажуу руу онхолдсон байсан. Би яагаад мурилзсан талаар сайн мэдэхгүй байна. Тухайн машин **манай машиныг гүйцэт түрүүлсэн юм. Тухайн үед би 80 орчим километр цагийн хурдтай явж байгаад урд талын машиныг хурдаа хасах үед дагаад хурдаа хассан. Урд машин манай машинаас 400 орчим метрийн зайтай явсан. Би бодохдоо замын налуугаас юм уу? замын нөхцөлөөс болсон байх гэж бодсон. Тэгээд хурдаа хассаны дараа 1-2 минутын дараахан урдаас машин гарч ирээд л мөргөчихсөн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 130-131 дүгээр хуудас/,
2. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн10 дугаар хуудас/,
3. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11- 27 дугаар хуудас/,
4. Эрх бүхий албан тушаалтны 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 1.4 шинжилгээний объектын талаарх мэдээлэл: 2023 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 22 цаг 10 минутын үед **аймгийн **сумын **-р багийн нутаг ** аймгаас **чиглэлийн автозамын 48-49 дэх км-т жолооч С.**нь ** улсын дугаартай Тоёота **маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад жолооч Л.**-**жолоодож явсан ***улсын дугаартай Тоёота ***** маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гарсан байна.
1.5 шинжилгээний аргачлал, явцын талаар: **Ланд ****маркийн ****улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Л.**-**нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна.
1.6 Тоёота **маркийн *****улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч С.**нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Арван нэг Тээврийн хэрэгсэл байрлан явах 11.3 эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно... гэсэн заалтын зөрчсөн байх үндэслэлтэй байна гэх магадалгаа /хх-ийн 28 дугаар хуудас/,
5. Шүүх Шинжилгээний Ерөнхий Газрын 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 3337 дугаартай
1. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн материал, Тоёота **маркийн ** улсын дугаартай, Тоёота *** маркийн 1**улсын дугаартай тээврийн хэрэгслүүдэд үүссэн эвдрэл гэмтэлд үндэслэн Котыкын арга ашиглан шинжлэхэд уг тээврийн хэрэгслүүд зүүн урд хажуу талаар хурц өнцөг үүсгэн шүргэлцэн мөргөлдсөн байх үндэслэлтэй байна.
2. ** улмын дугаартай ****маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолооч С.***нь Монгол Улсын Замын хөдөлгөөний зөрчсөн эсэх нь шинжилгээний тусгай мэдлэгийн хүрээнд хамаарахгүй тул хариулах боломжгүй.
3. Тоёота *** маркийн 1** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Л.**-**Монгол Улсын Замын хөдөлгөөний зөрчсөн эсэх нь шинжилгээний тусгай мэдлэгийн хүрээнд хамаарахгүй тул хариулах боломжгүй.
4. Тээврийн хэрэгслүүд хурц өнцөг үүсгэн шүргэлцэн мөргөлдөж осол гарсан байна.
5. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, бүдүүвч зураг, гэрэл зургийн зүг чиг хоорондоо тохирохгүй байна...” гэх дүгнэлт, шинжээчийн дүгнэлтэд хавсаргах зургийн үзүүлэлт, /хх-ийн 77-85 дугаар хуудас /,
6.Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн багш Ч.**2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн шинжээчийн
Уг ослын газрын үзлэгийн тэмдэглэлд асфальтан зам эвдэрсэн байсныг осол гарсан цэгээр тогтоож “А1” үсгээр тэмдэглэв гэжээ. Гэрэл зургийн үзүүлэлтээс харахад зорчих хэсэг эвдэрсэн эсэх нь сайн мэдэгдэхгүй байна. Иймээс “А1” цэгийг хэрхэн тогтоосныг тодорхой болгох, гэрэл зургийн чанарыг сайжруулах шаардлагатай байна.
Ослын газрын бүдүүвч зурагт “А1” цэгээс 1 гэсэн цэг хүртэл зайг хэмжээгүй, 1 цэгээс үргэлжилсэн тэмдэглэл хүртэл зай тодорхойгүй зэргээс дүгнэлт гаргах боломжгүй байна.
Жолооч Л.**-**мэдүүлгээс үзэхэд “...яагаад мурилзсан, тоормос гишгэх болсон талаар тодруулах шаардлагатай байна. Дээрх асуудлыг тодруулсны дараа дүгнэлт гаргах боломжтой.
Дээрх асуудлыг тодруулсны дараа дүгнэлт гаргах боломжтой гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 92-93 дугаар тал/,
7. **-ийн М* сургуулийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 07/26 дугаартай:
8. 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 07/26-1 дугаартай шинжээчийн
МУ-ын Шүүх шинжилгээний тухай хуулийн 17.1-д “Шинжээчийн дүгнэлт нь шинжилгээний бодит үр дүнг тусгасан, шинжлэх ухааны тодорхой арга зүйд тулгуурласан, шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд гарсан байна.”, 17.2-д “Шинжээч гаргасан дүгнэлтийнхээ үндэслэлийг хариуцна” гэж заасан байдаг. Тиймээс шинжээчид нь бусад шинжээчийн тоймлон харуулсан зурагт үндэслэн дээрх асуултад хариулах боломжгүй байна гэх дүгнэлт /хх-ийн 117-118 дугаар хуудас/,
9. Гэрч Ч.**“...тухайн үед шинжээчид “А” үсэг байхгүй “А1” тэмдэглэсэн цэг болон тухайн цэгээс **аймгийн чиглэлд асфальтан замын дээр үүссэн 1 тоогоор тэмдэглэсэн урт мөр тухайн ослын газар... **аймаг явах чиглэлийн эгнээнд мөргөлдсөн машинуудын эвдрэлүүд их хэмжээгээр эмх цэгцгүй хөглөрсөн байдалтай байсан тул тухайн мөрнүүдийг үндэслэн А цэгийг А1 цэгээр тэмдэглэн тогтоосон гэх мэдүүлэг /хх-ийн 189 дүгээр хуудас/,
10. Гэрч Л **“...тухайн үед А үсэг байхгүй учраас А1 гэсэн тэмдгээр тэмдэглэж гэрэл зургаар бэхжүүлж авсан. Хэргийн газрын үзлэгээр тухайн хэрэгслүүдийн зүүн урд талын дугуйны хайлшин обуднууд 2 уулаа хагарсан байсан ба бусад дугуйнууд нь бүтэн байсан. Тэгэхээр тухайн осол **аймгийн чиглэлийн урсгалд үйлдэгдсэн гэж үзэх үндэслэлтэй байсан. *****маркийн тээврийн хэрэгсэл ** аймгаас **аймгийн чиглэлд замын хөдөлгөөнд оролцож байсан тээврийн хэрэгсэл юм. Тухайн 2 тээврийн хэрэгсэл мөргөлдсөн тохиолдолд буцаж ухарч ул мөр үүсгэх боломжгүй явж байсан чиглэлдээ ул мөр үүсгэх боломжтой тул 1 тоогоор үүссэн ул мөрийг **-**маркийн тээврийн хэрэгслийн ул мөр гэж үзсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 191 дүгээр хуудас/,
11. Гэрч Х.**“...2023 оны 08 дугаар сарын 06-нд тус цагдаагийн хэлтсийн зохицуулагчаар үүрэг гүйцэтгэх хугацаанд зам тээврийн осол гарсан гэх бүрэлдэхүүнд ослын газар очиж үзлэг хийхэд замын нөхцөл байдал 2 тээврийн хэрэгсэл мөргөлдсөний улмаас эд ангиуд нь ** аймгаас **аймгийн чиглэлд их унасан байсан. Мөн ослын улмаас тээврийн хэрэгслийн обудны мөр мөн л **аймгийн чиглэлд байсан тийм учраас зам тээврийн осол гарсан газрын А цэгийг ** аймгаас **аймгийн чиглэлийн авто замын хэсэгт авсан. Криминалистикийн шинжээчид “А” тэмдэглэгээ байхгүй байсан учир “А1” гэсэн тэмдгээр тэмдэглэж “А” цэгийг авсан. Ослын бүдүүвч зурагт бичигдсэн байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 193 дугаар хуудас/,
12. ***аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр гаргасан 699 дугаартай шинжээчийн дүгнэлтийн
1. **н биед бүсэлхий 1,2,3,4 дүгээр нугалмуудын баруун хажуугийн сэртэнгийн цээжний баруун талын 11 дүгээр хавирганы хугарал, хоёр талын ташаанд цус хуралт, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Уг гэмтлүүд нь хатуу зүйлийн уланд цус Үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3-1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна,
4. Ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт хэсэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/,
13. **аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр гаргасан 698 дугаартай шинжээчийн дүгнэлтийн
1. Н.**биед тархи доргилт, зүүн хөлийн шилбэнд шарх, нүүр, хоёр өгзөг, баруун ташаа, гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Уг гэмтлүүд нь хатуу зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Тархи доргилт, зүүн хөлийн шилбэнд шарх, нүүр, хоёр өгзөг, баруун ташаа, гуянд цус хуралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.
4. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт хэсэг /хх-ийн 41-42 дугаар хуудас /,
14. Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний **” ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 1324 дугаартай Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 65-69 дүгээр хуудас/,
15. Иргэний нэхэмжлэгч Б.**өгсөн: "...2012 онд бэлэн 27 сая төгрөгөөр худалдаж авч байсан, миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. 2022 онд "****" ББСБ-д 7 сая төгрөгөөр барьцаанд тавиад зээл авсан юм. Тухайн өдөр 2 хүүхэд маань **байсан ба эхнэр ****2 хүүхдээ авах гэж ирээд, авчхаад буцаж яваад зам тээврийн осолд орсон байсан. Осол гарах үед эхнэр ** жолоодож явсан. Би өөрөө **тариан талбай дээр байсан юм. Тухайн тээврийн хэрэгслийг ихэвчлэн эхнэр **барьдаг, ашигладаг юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 172-173 дугаар хуудас/,
16. Иргэний нэхэмжлэгч Н.***өгсөн "...2023 оны 08 дугаар сарын 06-ны өдөр **хотоос **аймаг руу оройны 17 цагийн орчим Баруун 4 замаас нөхөр Л.**-**хамт ** улсын дугаартай саарал өнгийн ** маркийн ****маркийн тээврийн хэрэгсэлтэй гарсан. Шөнийн 22 цагийн орчим **аймгийн **сумын **тосгоныг өнгөрөөд бид 2 хоорондоо ярилцаад, би утсаа үзээд явж байтал нөхөр энэ урд яваа машин яагаад байгаа юм болоо гэхээр нь хартал гэнэт л урдаас нэг машины гэрэл тусаж орж ирээд манай машиныг мөргөөд бид нөгөө урсгалын замын хажуу руу онхолдчихсон..." гэх мэдүүлэг,
Иргэний хариуцагч Б.**2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр өгсөн “..** улсын дугаартай **маркийн тээврийн хэрэгслийг 2012 онд хүнээс 27 сая төгрөгөөр худалдаж авч байсан юм. **-д 7 сая төгрөгийн барьцаанд тавиад зээл авсан. Эзэмшигч нь би байгаа юм. Тухайн өдөр ****хүүхдүүдээ авах гэж **машин авч явсан юм. Ер нь тухайн тээврийн хэрэгслийг би өөрөө унадаг байсан юм. Тэр өдөр ч мөн грашид хийчихсэн байхад ****явах гээд гаргаж унаж явсан юм…” гэх мэдүүлэг/хх-ийн 135 дугаар хуудас/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байх тул эдгээр нотлох баримтыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Үйл баримтын дүгнэлт:
Улсын яллагчаас гэм буруугийн талаарх дүгнэлтдээ шүүгдэгч С.**нь ** улсын дугаартай Тоёота **маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчин эсрэг урсгалаар хөдөлгөөнд оролцож явсан **ийн жолоодож явсан ** улсын дугаартай Тоёота ** маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гарч хохирогч **ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Н.**эрүүл мэндэд хөнгөн хохирол, учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүний эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай, хохирогч Л.** 34,438,286 төгрөг төлөгдөөгүй болохыг дурдаж, зохих дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.**: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг болгоомжгүйгээр үйлдэгддэг. Тухайн зам тээврийн осолтой холбогдолтой гэмт хэрэг байвал хэн нь буруутай вэ гэдгийг шинжээчийн дүгнэлтээр маш сайн тогтоосны дараа асуудлыг шийдвэрлэдэг онцлогтой хэрэг байгаа. Хавтаст хэрэгт 3 удаагийн шинжээчийн дүгнэлт байдаг. Энэ шинжээчийн дүгнэлт тус бүр дандаа эргэлзээтэй, хоёрдмол утгатай. Хэн нь ямар дүрэм журам зөрчсөн, тухайн нөхцөл байдалд ямар буруутай үйлдлээс болж осол аваар гарсан талаар бодит дүгнэлт хавтаст хэрэгт байхгүй байна гэж үзэж байна. Анх 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 3337 дугаартай **шинжээчийн дүгнэлт дээр хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар анхнаасаа А цэг А1 цэгийг байрлуулсан энэ нөхцөл байдлаас авхуулаад хэрэгт байгаа баримтын хүрээнд тодорхой зүйлүүд дээр дүгнэлт гаргах боломжгүй гэдэг нөхцөл байдал анхны шинжээчээс авхуулаад сүүлийн шинжээчийн дүгнэлтүүд дээр явж байгаа. Анхнаасаа тухайн гэмт хэрэг болоход очиж хэргийн газрын үзлэг хийж, хэмжилт хийсэн цагдаагийн албан хаагч нар яг дүрэм журмын дагуу бодитой бүрэн дүүрэн зураглалыг гаргаж хавтаст хэрэгт баримтаа бэхжүүлж авч чадаагүй улмаас хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд туйлбартай нэг утга агуулгаар ойлгогдохоор дүгнэлтийг гаргаж болохооргүй байгаа талаар баримтууд байгаа. Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байгаа тохиолдолд миний үйлчлүүлэгчийг гэм буруутай гэж үзэхэд эргэлзээ үүсэж байна...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бодитой харьцуулсан шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч С.**нь 2023 оны 08 дугаар сарын 06-ны өдөр **аймгийн **сум ** дугаар багийн нутаг, *л аймгаас **аймгийн чиглэлийн төв асфальт засмал замын 48-49 дүгээр тэмдэгтэд ** улсын дугаартай Тоёота **маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3. заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчин эсрэг урсгалаар хөдөлгөөнд оролцож явсан **ийн жолоодож явсан ** улсын дугаартай ** маркийн тээврийн хэрэгслийг мөргөж **н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Н.**эрүүл мэндэд хөнгөн хохирол, учруулсан үйл баримт нь:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн10 дугаар хуудас/,
-Хэргийн газарт буюу **аймгийн **сумын ****-р багийн нутаг дэвсгэр ** аймгаас **аймгийн чиглэлийн төв асфальтан замын 48-49 дэх км-т замд үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгээр тогтоогдсон байдал /хх-ийн 11-27 дугаар хуудас/,
-Хохирогч **йн 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр өгсөн мэдүүлэг /хх-ийн 130-131 дүгээр хуудас/,
-Иргэний нэхэмжлэгч Б.*2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр өгсөн мэдүүлэг /хх-ийн 172-173 дугаар хуудас/,
-Иргэний нэхэмжлэгч Н.**2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн мэдүүлэг /хх-ийн 176-177 дугаар хуудас/,
-Гэрч Ч.***2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр өгсөн мэдүүлэг /хх-ийн 189 дүгээр хуудас/,
-Гэрч Х.**2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр өгсөн мэдүүлэг /хх-ийн 193 дүгээр хуудас/,
-Гэрч Л.**2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр өгсөн мэдүүлэг /хх-ийн 191 дүгээр хуудас/,
-Мөрдөгчийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн магадалгаа /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,
-Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 3337 дугаартай дүгнэлт /хх-ийн 77-85 дугаар хуудас/,
-Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн багш Ч.**2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 192-193 дугаар хуудас/,
-**ик, Тээврийн сургуулийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн 07/26 дугаартай, 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 07/26-1 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 105-106, 117-118 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтыг шүүх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар бүхэлд нь хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг нь магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт тогтоогдсон тул хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 3337 дугаартай дүгнэлтэд:
1.Шинжилгээнд ирүүлсэн хэргийн материал, Тоёота **маркийн ** улсын дугаартай, Тоёота ** маркийн **улсын дугаартай тээврийн хэрэгслүүдэд үүссэн эвдрэл гэмтэлд үндэслэн Котыкийн арга ашиглан шинжлэхэд уг тээврийн хэрэгслүүд зүүн урд хажуу талаар хурц өнцөг үүсгэн шүргэлцэн мөргөлдсөн байх үндэслэлтэй байна. Жолооч нарын МУ-ын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэх нь шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хамаарахгүй тул хариулах боломжгүй гэж,
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн багш Ч.**2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд:
Уг ослын газрын үзлэгийн тэмдэглэлд асфальтан зам эвдэрсэн байсныг осол гарсан цэгээр тогтоож “А1” үсгээр тэмдэглэв гэжээ. Гэрэл зургийн үзүүлэлтээс харахад зорчих хэсэг эвдэрсэн эсэх нь сайн мэдэгдэхгүй байна. Иймээс “А1” цэгийг хэрхэн тогтоосныг тодорхой болгох, гэрэл зургийн чанарыг сайжруулах шаардлагатай байна.
Ослын газрын бүдүүвч зурагт “А1” цэгээс 1 гэсэн цэг хүртэл зайг хэмжээгүй, 1 цэгээс үргэлжилсэн тэмдэглэл хүртэл зай тодорхойгүй зэргээс дүгнэлт гаргах боломжгүй байна.
Жолооч **ийн мэдүүлгээс үзэхэд “...яагаад мурилзсан, тоормос гишгэх болсон талаар тодруулах шаардлагатай байна. Дээрх асуудлыг тодруулсны дараа дүгнэлт гаргах боломжтой гэж,
***, Тээврийн сургуулийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн 07/26 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 07/26-1 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад 4 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан байх ба шинжээч нарт эрх, үүрэг, худал дүгнэлт гаргавал хариуцлага хүлээх талаар урьдчилан сануулсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримт байх бөгөөд хэргийн үйл баримтад нөлөөлөх хэмжээний зөрүүтэй дүгнэлт авагдаагүй, шинжээчийн дүгнэлтүүд нь агуулгын хувьд зөрүүгүй гэж шүүх дүгнэв.
Ослын газрын бүдүүвч зурагт “А1” цэгээс 1 гэсэн цэг хүртэл зайг хэмжээгүй, 1 цэгээс үргэлжилсэн тэмдэглэл хүртэл зай тодорхойгүй, 2 автомашины хурдыг, үзэгдэх орчныг, автомашины гэрэлтүүлгийн нөхцөл ямар байсныг тогтоох боломжгүй байна. Хэмжилтийн бүдүүвч зурагт тоормосны мөр авагдаагүй зэргийг тус тусын шинжээчийн дүгнэлтэд дурдсан байгаа хэдий ч шүүгдэгчийг тухайн Зам тээврийн осолд буруугүй гэж үзэх үндэслэлгүй юм.
Өөрөөр хэлбэл гэрч Х.**, Л.**, Ч.**нарын мэдүүлэгт “...2023 оны 08 дугаар сарын 06-нд тус зам тээврийн осол гарсан гэх бүрэлдэхүүнд ослын газар очиж үзлэг хийхэд замын нөхцөл байдал 2 тээврийн хэрэгсэл мөргөлдсөний улмаас эд ангиуд нь ** аймгаас **аймгийн чиглэлд их унасан байсан. Мөн ослын улмаас тээврийн хэрэгслийн обудны мөр мөн л **аймгийн чиглэлд байсан. Тийм учраас зам тээврийн осол гарсан газрын А цэгийг ** аймгаас **аймгийн чиглэлийн авто замын хэсэгт авсан...” гэж, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд ** аймгаас **аймгийн чиглэлийн зорчих хэсэг дагуу асфальтан зам дээр эвдрэл үүсэж хатуу зураасан мөр гарсан байсныг 1 тоогоор тэмдэглэв гэж тус тус дурдсан байгаа ба тухайн үйл баримт нь мөрдөгчийн магадалгаа, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 3337 дугаартай, **, **сургуулийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 07/26 дугаартай, 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 07/26-1 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдээр давхар нотлогдон тогтоогдож байна.
Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан, эсхүл хохирол хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан.
Мөн авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчих тухай хууль зүйн ойлголт нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөд хохирол учруулах шинжээр тодорхойлогдох бөгөөд гэм буруутай этгээдийн үйлдэл, хохирол, хор уршгийн хооронд шалтгаант холбоог шаардана.
Хэргийн үйл баримт, мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч С.**нь Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-д заасан заалтыг зөрчсөн үйлдэл нь хууль бус ба өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол, хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас бусдад хохирол, хор уршиг учруулсан байх тул гэмт хэргийг болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.
Мөн шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. Шүүгдэгч замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн заалт баримтлаагүй, анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй хандсан нь гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.
Иймд шүүгдэгч С.**үйлдлийг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэслэлтэй, хэргийн бодит байдал хуульд нийцсэн тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж,
Мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заасан ба гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь гэмт хэргийн хохирол буюу шууд үр дагавар болох бөгөөд хохирогчийн эрүүл мэндийн хохирлын улмаас үүссэн зардлыг хор уршигт тооцно” гэж, 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж бодит хохирлыг нөхөн төлүүлэх” гэж тус тус хуульчилжээ.
Нөгөө талаар “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэц, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд хохирогч эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.
Шүүгдэгч С.**жолоодож явсан **улсын дугаартай Тоёота **маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигчээр Б.**бүртгэлтэй талаар лавлагаа авагдсаныг үндэслэн эд хөрөнгийн хохирлыг хариуцвал зохих этгээдээр буюу иргэний хариуцагчаар тогтоож, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан.
Иргэний нэхэмжлэгч, хариуцагчаар тогтоогдсон ** нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...** **улсын дугаартай Тоёота **маркийн тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. 2022 онд "**л" ББСБ-д 7 сая төгрөгийн барьцаанд тавиад зээл авсан юм. Тухайн өдөр 2 хүүхэд маань **байсан ба эхнэр ****2 хүүхдээ авах гэж ирээд, авчхаад буцаж яваад зам тээврийн осолд орсон байсан. Осол гарах үед эхнэр **жолоодож явсан. Би өөрөө **тариан талбай дээр байсан юм. Тухайн тээврийн хэрэгслийг ихэвчлэн эхнэр **барьдаг, ашигладаг юм...” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн “...тухайн үед нөхөр **гэрийн гадаа машинаа орхичихсон байсан. Машины түлхүүрийг хүмүүс дамжуулж аваад унаад байдаг байсан. Тэгэхээр нь би машины түлхүүр хаана байгааг асуусан чинь обуд дээр тавьчихсан байгаа гэсэн. Би 2 хүүхдээ чи хүргээд өгчхөөч гэсэн чинь машин аваад явчих гэж хэлээд зөвшөөрлөөр нь авч явж 2 хүүхдээ авах гэж явсан...” гэх мэдүүлгээс дүгнэхэд тухайн тээврийн хэрэгслийг шүүгдэгч С.**өмчлөгч өөрөө шилжүүлэн өгсөн байдал тогтоогдож байна.
Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4.-т “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан тул хохирлыг иргэний хариуцагч Б.**гаргуулж, хохирогчид олгох нь зүйтэй гэж дүгнэв.
Тус гэмт хэргийн улмаас хохирогч Б.** эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогчоос мөрдөн шалгах ажиллагааны явцад дараах нэхэмжлэл гаргасан.
Үүнд: Эм тариа, зураг авхуулсан, эмнэлэгт хэвтсэн 355,280 төгрөг,
Цалингийн зөрүү 935,987 төгрөг,
Тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 28,635,000 төгрөг,
Бусад зардалд 564,500
Үнэлгээний ажлын хөлс 1,672,000 төгрөг,
Үнэлгээний ажилчдын дуудлагын хөлс 50,000 төгрөг,
Машины ачилтын төлбөр 500,000 төгрөг,
Машин оношилгооны төлбөр 46,000 төгрөг, нийт 32,758,767 төгрөгийг нэхэмжилсэн.
Шүүх хуралдааны шатанд хохирогч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, эм тарианы зардал, замын зардал 438,519 төгрөгийг нэхэмжилж, нийт 33,197,286 төгрөг нэхэмжилж байна.
Иргэний нэхэмжлэгч Н.***эм тариа, зураг авхуулах, эмнэлэгт хэвтсэн төлбөр 120,000 төгрөг, гоо сайхны барааны хохирол 1,121,000 төгрөг, нийт 1,241,000 төгрөгийг нэхэмжилжээ.
2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 50,000 төгрөг, мөн өдөр 100,000 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 31-ны өдөр 61,500 төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 43,000 төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 70,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 88,619 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 14-ны өдөр 100,800 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 80,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 73,900 төгрөг, нийт 767,819 төгрөгийн /хх-ийн 141-142/,
Шүүх хуралдааны шатанд гаргаж өгсөн эм тарианы зардал 80,325 төгрөгийн баримт,
Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “**” ХХК-ийн үнэлгээгээр тогтоогдсон 28,635,000 төгрөгийн /хх-ийн 65/,
Үнэлгээ хийлгэсэн төлбөрт төлсөн 1,672,000 төгрөгийн /хх-ийн 64/,
Ажилгүй байсан хугацааны цалин хөлсний зөрүү 935,987 төгрөгийн /хх-ийн 143-151/ баримтууд нь баримт нотлох баримтын шаардлага хангасан баримт гэж дүгнэв.
Иймд иргэний хариуцагч Б.**32,090,144 төгрөгийг гаргуулж, хохирогч Л.Б**нэд олгож шийдвэрлэв.
Хохирогч Л.***ийн нэхэмжилсэн нэхэмжлэлээс 1,107,142 төгрөгийг баримтгүй нэхэмжилсэн байна.
Иргэний нэхэмжлэгчийн 2023 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 11 нэр төрлийн 1,121,000 төгрөгийн гоо сайхны бараа худалдаж авсан нь /хх-ийн 169/ нотлох баримт байгаа боловч тухайн бараа ослын улмаас эвдэрч ашиглах боломжгүй болсон талаар нотлох баримтгүй, мөн эмчилгээ сувилгаанд 120,000 төгрөг зарцуулсан нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүйг дурдах нь зүйтэй.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар иргэний хариуцагч Б.**32,090,144 төгрөгийг гаргуулж хохирогчид олгож, цаашид гарах гэм хорын хохирлыг хохирогч, иргэний нэхэмжлэгч нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Шүүгдэгч С.**Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар гэм буруутайд тооцсон тул түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, эд хөрөнгөд хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.**тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 02 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүх бүрэлдэхүүнд оруулж байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: Шүүхээс миний үйлчлүүлэгчийг гэм буруутай гэж дүгнэсэн учир түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар дараах дүгнэлтийг хэлье. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд эрүүгийн хариуцлагын зорилгыг маш тодорхой зохицуулж өгсөн байдаг. Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан. Тэгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн учир эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг анхаарч үзэх нь зүйтэй байх гэх саналыг оруулж байна. Мөн эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал байгаа эсэхийг анхаарах нь зүйтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн бол эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж үзнэ гэж зохицуулж өгсөн. Нэгдүгээрт: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг бол болгоомжгүйгээр үйлдэгддэг гэмт хэрэг юм. Хоёрдугаарт: Миний үйлчлүүлэгчийн тухайд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас болгоомжгүйгээр үйлдэгддэг зам тээврийн ослын гэмт хэрэгт анх удаагаа холбогдож байгаа. Энэ нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлын шинжийг бүрэн агуулж байна гэж үзэж байна. Хохирол төлбөрийг иргэний хариуцагчаар төлүүлэхээр шийдвэрлэсэн учраас С.**нь бусдад төлөх төлбөргүй байна. Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт зааснаар ял шийтгэл оногдуулахдаа хоёр бага насны хүүхэдтэй, нааш, цааш зөөдөг тээврийг хэрэгсэл жолоодох шаардлагатай байдаг учир хамгийн багаар буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах нь зүйтэй байна. Зорчих эрхийг хязгаарлах, нийтэд тустай ажил хийлгэх хариуцлагын хувьд нийгэмд ажлаа хийгээд амьдарлаа зохицуулаад явах нөхцөл бүрдүүлсэн байх ёстой гэж үзэж байна. Тэгэхээр зорчих эрхийг хязгаарлах, нийтэд тустай ажил хийлгэх хариуцлагын хувьд зохимжгүй гэж үзэж байна. Үйлчлүүлэгчтэйгээ ярилцсаны үндсэн дээр түүнд 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж өгөхийг хүсэж байна. Бусдад төлөх төлбөргүй байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцнэ гэж үзэж байна гэв.
Хохирогчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: Өнөөдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон. Шүүгдэгчийн хувьд өнөөдрийн байдлаар хохирогчид ямар нэгэн хохирол төлөөгүй. Түүнээс уучлалт гуйгаагүй. Хохирогчийн машин анх гэмтсэн байдлаараа хашаанд нь байгаа. Дахин ашиглах боломжгүй нөхцөл байдалтай байгаа. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрөх, бусдаас уучлалт гуйх нь эрүүгийн хариуцлага оногдуулахад маш ач холбогдолтой зүйл байдаг. Өнөөдрийн шүүх хуралдаан дээр хүртэл шүүгдэгч гэм буруугаа хүлээгээгүй. Хохирогчийн буруутай үйлдэл мэт ярьж байсан. Үүнийг шүүх харгалзан үзэхийг хүсэж байна. Хохирогчийн хувьд эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэл санаа, олох байсан орлогоороо хохирсон. Хохирогч маш хүлээцтэй хандсан. Өнөөдөр шүүхээс 32,000,000 төгрөг гаргуулж байгаа боловч бодит зардлыг нэхэмжлээгүй. Машины байдлыг харахад хохирогч нас барах боломжтой байсан. Энэ талаар бид нар гаргаж яриагүй. Үүнийг шүүгдэгч бас ойлгох ёстой байх. Гэм буруугийн дараа зориулж хэлье гэж бодсон. Машин 2-3 удаа өнхрөхөд хамгаалалтын дэр гарч ирснээр л энэ хүмүүс гайгүй өнгөрсөн. Муу машин байсан бол нас барах аюул байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилго бол гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, хохирлыг нөхөн төлүүлэх байдаг. Машины хохирлыг эзэмшигчээс гаргуулахаар шийдвэрлэсэн боловч шүүгдэгч хохирол төлөхгүйгээр орж ирж байгаа нь хүндрүүлэх нөхцөл байдалд орно. Тээврийн хэрэгсэл өөр хүний нэр дээр байгаа боловч тээврийн хэрэгслийг жолоодсон жолооч өөрөө Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчихгүй, бусдын амь нас, эд хөрөнгөнд хохирол учруулахгүй байх үүрэгтэй. Өнөөдөр шүүгдэгч энэ үүргээ зөрчсөнөөс асуудал үүсэж байна. Улсын яллагчийн зүгээс оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял нь эрүүгийн хариуцлага, хохирогчид учирсан хохирол, хохирол нөхөн төлөгдөөгүй байдал зэргийг харгалзсан тохирсон ял шийтгэл байна гэж үзэж байна гэв.
Шүүгдэгч С.**тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
С.**нь 2023 оны 08 дугаар сарын 06-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн байна. Тухайн цаг хугацаанд үйлчилж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял оногдуулахаар хуульчилж өгөөгүй.
Гэвч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан үндсэн ял дээр нэмж эрх хасах ялыг оногдуулж болно гэж заасны дагуу шүүгдэгчид 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч С.**ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага оногдуулав. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.**тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэж уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч С.**оногдуулсан 3,000,000 төгрөгийн торгох ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, хэргийн хамт ирсэн хэргийн газрын үзлэг бүхий CD-ийг хэрэгт хавсаргав.
Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.**урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ** овогт ****Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.**тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч С.**оногдуулсан 3,000,000 төгрөгийн торгох ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлөөлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар иргэний хариуцагч Б.**32,090,144 төгрөгийг гаргуулж хохирогчид олгож, цаашид гарах гэм хорын хохирлыг хохирогч, иргэний нэхэмжлэгч нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, хэргийн хамт ирсэн хэргийн газрын үзлэг бүхий CD-ийг хэрэгт хавсаргасугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛГИРМАА