Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/89

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

***аймгийн ***сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж,

Улсын яллагч П.**,

Хохирогч Д.**/цахим/,

Хохирогчийн өмгөөлөгч П.**,

Шүүгдэгч П.**,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.**,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.**нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

******* аймгийн ******* сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **овогт ****холбогдох эрүүгийн **тоот хэргийг 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, **оны **дүгээр сарын **-ний өдөр **аймгийн ***суманд төрсөн, эмэгтэй, 50 настай, бүрэн дунд боловсролтой, н*** мэргэжилтэй, Шатахуун түгээх станцад операторчин ажилтай, ** аймгийн **сумын **-р баг, ****гудамжны-**тоотод оршин суух **овогт ****/РД: **/,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

-Шүүгдэгч П.**нь 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр **аймгийн ***сумын төв чиглэлийн авто замд Тоёота приус маркийн ****улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12, Тээврийн хэрэгслийн хурд 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж зорчигч Д.***эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан,

-Энэ хуулийн 27.10 дугаар зүйлд заасан 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 12 цагийн орчимд Сант сумын төв чиглэлийн авто замд Тоёота приус маркийн ****улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлав: Үүнд:

 

1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дүгээр хуудас/,

2. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 04- 10, 11-25 дугаар хуудас/,

3. Мөрдөгчийн 2024 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн  “...Жолооч П.***нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Арван хоёр Тээврийн хэрэгслийн хурд 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, осол тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэж үзэв гэх магадалгаа /хх-ийн 12 дугаар хуудас/,

4. ** аймгийн бүсийн Шүүх шинжилгээний төвийн шинжээч эмчийн 579 дугаартай

1. Д.**биед баруун лямбада заадаснаас зүүн тийш зулайн ар хэсгээр зүүн хөхлөг сэртэн рүү үргэлжилсэн хугарал, баруун 1,2,3 баруун доод 1.2 зүүн доод 1,2,3,4,5-р шүдний булгарал, хамар яс зүүн талын 10 дугаар хавирганы хугарал, тархи доргилт, дээд доод уруулын дотор салст, эрүүний зүүн хэсэгт язарч няцарсан шарх, гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3.Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2-д зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Баруун лямбда заадаснаас зүүн тийш зулайн ар хэсгээр зүүн хөхлөг сэртэн рүү үргэлжилсэн хугарал гэмтэл нь баруун лямбада заадаснаас зүүн тийш зулайн ар хэсгээр зүүн хөхлөг сэртэн рүү үргэлжилсэн хугарал гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2-д зааснаар хохирлын хүнд зэрэг, баруун дээд 1,2,3, баруун доод 1,2, зүүн доод 1,2,3,4,5-р шүдний булгарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул тус журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг, хамар яс, зүүн талын 10-р хавирганы хугарал, тархи доргилт, дээд, доод уруулын дотор салст, эрүүний зүүн хэсэгт язарч, няцарсан шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул тус журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /50-52 дугаар хуудас/,

 

5. Хохирогч Д.**“...2024 оны 05 дугаар сарын 05-ны өдөр ***аймгийн **сумын нутагт **голын эрэг орчимд найз **, **, эхнэр **нарын хамт ногоо тарьсан. Би ирсэн цагаасаа хойш ногоон дээр ажилласан. Тэгтэл 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр **манай охин **амттан авч өгнө, дэлгүүр дагуулж явна гэхээр нь манай эхнэр **, охин **, **, **бид хэд **сумын *****гэх газар очиж ус аваад буцах замдаа *****дэлгүүр орж амттан, архи, ундаа аваад ногооны талбай руу гаа буцсан. Тэгээд талбай руу явж байх замд **хөгжим тавиад рүлээ хоёр тийш хөдөлгөж байгаад замын зүүн гар тал руу яваад орчихсон. Тэгээд тухайн үед охиноо урдаа тэврээд авсан ба арын суудал, урд суудал, хаалга мөргөсөн. Тэгээд зогсохоор нь буухад миний баруун хавирга өвдөж байсан, амнаас их хэмжээний цус гарч байсан. Тэгтэл ***ээ писда бүгд зүгээр биз дээ гэхээр нь зүгээр зүгээр гээд машинаас буусан. Тэгтэл манай эхнэр рүү эгч **залгаж таараад эгчид болсон явдлаа хэлсэн чинь бид нарыг осол болсон газраас ирж авсан. Тэгээд би ** аймгийн нэгдсэн эмнэлэгт очиж анхны тусламж авахад хүлээн авахын эмч миний амнаас шүд мулталж аваад оёо хийсэн ба тухайн үед миний 1 шүд унаад алга болчихсон байсан. Хаана унасныг нь мэдээгүй. Маргааш өдөр нь эмнэлэгт цаг авч очиход шүдний дэлгэмэл зураг авхуул гэхээр нь өөрийн төрсөн ах **болсон явдлаа хэлтэл **хотод үзүүлнэ гээд намайг 05 дугаар сарын 18-ны өдөр ирж авсан. **хотод гэмтлийн эмнэлэгт үзүүлтэл гавлын яс цуурсан, хамар хугарсан, хавирга хугарсан байсан. Тэгээд гэмтлийн эмнэлэгт 1 хоноод **ирсэн ба ** аймгийн Нэгдсэн эмнэлэгт 5 хоног хэвтэн эмчлүүлсэн Эмнэлгээс гарахад шүд өвдөөд болохгүй болохоор нь **дуудаад хамт "**" эмнэлэг орж шүдээ үзүүлтэл 4 шүдийг маань заавал авах шаардлагатай гэж хэлээд 4 шүдийг маань 06 дугаар сарын 06, 08-ны өдрүүдэд тус тус авсан. Миний бие эрүүл мэндээрээ хохирчхоод байхад ***, **нар нь мөнгө байхгүй гэх шалтгаанаар огт хайхрахгүй байгаа болохоор цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-30 дугаар хуудас/,

 

6. Гэрч О.**“...2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр **, **, нөхөр **, охин **нарын хамт явж байгаад замын хажуу руу орж осолд орсон. Тухайн үед машинаас буухад манай нөхрийн амнаас нь цус гарч байхаар нь эгч **дуудахад найз болох **эгч машинтайгаа ирж аваад ** аймгийн нэгдсэн эмнэлэгт очиж үзүүлсэн. Эмнэлэгт очоод үзүүлэхэд намайг зөөлөн эдийн гэмтэлтэй байна 72 цаг биеэ ажиглаарай гэсэн. Манай охин **рентген зургийг аваад мөн адил 72 цаг ажигла гэж хэлсэн. Манай нөхрийн 5 шүд ямар ч найдваргүй болчихсон байна гэж хэлээд шүдийг нь түүж аваад аман дотор нь 3 оёдол тавиад эрүү нүүрний мэс засалд цаг авч үзүүлээрэй гэж хэлсэн. Тэгээд маргааш нь эмнэлэгт очиж үзүүлсэн. 05 дугаар сарын 18-ны өдөр ах **, дүү ***нарын хамт гэмтэл согог судлалын эмнэлэгт нөхөр, охины хамт очиж үзүүлэхэд охин бид хоёрыг бэртэл бага байна одоохондоо мэдэгдэх зүйл байхгүй байна дараа ирж үзүүлээрэй гэж хэлсэн. Харин нөхрийн гавлын яс цуурч, хамрын самсаа бяцарсан байна, тархинд цус хурах магадлалтай яаралтай хэвт гэж хэлсэн Тэгээд эмнэлэг дээр 1 хоноод ** аймгийн нэгдсэн эмнэлэгт ирж манай нөхөр 5 хоног хэвтэн эмчлүүлсэн. Хүнд гэмтсэн болохоор нь нөхрөө л эмнэлэгт хэвтүүлж эмчлүүлж байсан болохоос мөнгөний бололцоогүйн улмаас охин бид хоёр дахин эмнэлэгт үзүүлж чадаагүй. Тэгээд манай нөхөр эмнэлгээс гарч ирчхээд дахин эмчилгээ хийлгэх шаардлагатай учраас **, **хоёр луу холбогдож эмчлүүлээд өгөөч гэж гуйсан боловч мөнгөгүй гэдэг шалтгаанаар ирэхгүй байсан юм...” гэх мэдүүлэг хх-ийн 34-35 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болох хууль зүйн дүгнэлт:

 

Улсын яллагчаас гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч П.**Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11  дүгээр зүйлийн 1-д зааснаар гэм буруутайд тооцох саналыг шүүхэд оруулж байна...” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.**: “...Шүүгдэгчийн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн хувьд маргах зүйлгүй...” гэсэн дүгнэлтийг гаргаж тус тус маргаж мэтгэлцэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

 

Шүүгдэгч П.**нь 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр ******* аймгийн Сант сумын төв чиглэлийн авто замд Тоёота приус маркийн ****улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12, Тээврийн хэрэгслийн хурд 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж зорчигч Д.**эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан,  

-Энэ хуулийн 27.10 дугаар зүйлд заасан 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 12 цагийн орчимд ***сумын төв чиглэлийн авто замд Тоёота приус маркийн **улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт нь

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дүгээр хуудас/,

 

-Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 04- 10, 11-25 дугаар хуудас/,

 

-Мөрдөгчийн 2024 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн  “...Жолооч П.**нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Арван хоёр Тээврийн хэрэгслийн хурд 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, осол тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэж үзэв гэх магадалгаа /хх-ийн 12 дугаар хуудас/,

- ** аймгийн бүсийн Шүүх шинжилгээний төвийн шинжээч эмчийн 579 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн /,

- Хохирогчийн Д.*мэдүүлэг /1-р хх-ийн 50-52 дугаар хуудас/,

- Гэрч О.**мэдүүлэг /1-р хх-ийн 34-35 дугаар хуудас/,

Яллагдагчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдааны шатанд мэдүүлсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтыг шүүх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар бүхэлд нь хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг нь магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт тогтоогдсон тул хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

Хууль зүйн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан, эсхүл хохирол хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан.

 

Мөн Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчих тухай хууль зүйн ойлголт нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөд хохирол учруулах шинжээр тодорхойлогдох бөгөөд гэм буруутай этгээдийн үйлдэл, хохирол, хор уршгийн хооронд шалтгаант холбоог шаардана.

 

Хэргийн үйл баримт, мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч Д.**нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.Тээврийн хэрэгслийн хурд 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн үйлдэл нь хууль бус ба өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол, хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас бусдад хохирол, хор уршиг учруулсан байх тул гэмт хэргийг болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

Мөн шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. Шүүгдэгч замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн заалт баримтлаагүй, анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй хандсан нь гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.

 

Иймд шүүгдэгч П.**үйлдлийг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэслэлтэй, хэргийн бодит байдал хуульд нийцсэн тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Замын хөдөлгөөний дүрмийн 3.5-д заасан Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: a/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэсэн заалтыг шүүгдэгч П****зөрчиж, хэргийн газрын орхиж зугтаасан байна.

Шүүгдэгч П.**нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэж, хэргийн газрыг зориуд орхиж зугтааж явсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлд зааснаар “Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах” гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирол төлбөрийн тухайд хүний сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 25 дугаартай тогтоол гарсан.

Энэ тогтоолын дагуу мөрдөгч тухайлсан гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хүснэгтээр гаргаж хохирогчид танилцуулсан байна.

Энэ зэрэглэлээр хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг 5-р зэрэглэлээр тогтоосон нь хууль зөрчөөгүй байна гэж үзлээ.

Шүүх хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, гэм хор учруулагчийн буюу шүүдэгчийн гэм буруу, гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар зэргийг харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 46 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний 30,360,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр шүүгдэгч П.**4,500,000 төгрөгийг хохирогчид төлсөн байна.

Хохирогч эмчилгээний зардал бусад зардалд 557,000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн. Шүүгдэгчийн төлсөн 4,500,000 төгрөгөөс 557,000 төгрөгийг хасаж, үлдэгдэл 3,943,000 төгрөгийг сэтгэцэд учирсан хор уршигт нөхөн төлсөн гэж үзэж 30,360,000 төгрөгөөс 3,943,000 төгрөгийг хасаж, шүүгдэгчээс нийтдээ 26,417,000 төгрөгийг хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн хохирол гэж гаргуулж шийдвэрлэж байна.

 

Хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан тул цаашид гарах  эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч П.**Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар шүүгдэгч П.**тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар 500 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг тус тус шүүхэд оруулж байна...” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Сая прокурор тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах гэсэн санал оруулж байна. Энэ саналыг дэмжиж байна. Эрх хязгаарлахдаа шүүгдэгч ***аймгийн *суманд ногоо тарьдаг. Тэндээс амьдарлаа залгуулдаг. Хэдэн хэдэн хүнээс газар түрээсэлсэн. Иймд ** аймгаас ***сум, ***сум гэж зорчих эрхийг хязгаарлаж өгнө үү гэсэн саналыг оруулж байна...” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч П.**ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

Шүүгдэгч П.**нь ** аймаг дахь ***т ажилладаг, ** аймгийн **сумын **-р баг, ****гудамжны-*тоотод оршин суудаг байна.

Шүүгдэгч П.**Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг, мөн хуулийн тусгай ангийн 27.11  дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч П.**Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11  дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэж нийт эдлэх ялыг 1 жил 1 сарын  хугацаагаар тогтоож, шүүгдэгч П.**оногдуулсан 1 жил 1 сарын  хугацаагаар хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг ** аймгийн нутаг дэвсгэрээр тогтоож, тухайн бүсчлэлээс гарахыг хориглож шийдвэрлэлээ.

Зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэхээс гадна түүнийг нийгмээс бүрэн тусгаарлахгүйгээр засарч, хүмүүжих, зүй зохистой, зөв амьдралд ороход нь туслах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах, өөрийгөө хөгжүүлэх, ажил хөдөлмөр эрхэлж гэр бүл, үр хүүхдээ тэжээн тэтгэх, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх боломжийг олгох, гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгыг давхар агуулдаг.

Шүүх гадагш зорчихгүй байх хязгаарлалтын бүсийг хэт өргөнөөр буюу **-**аймаг болон **аймгийн нутаг дэвсгэрээр тогтоох нь ялын зорилго, хэрэгжилтэд сөрөг нөлөө үзүүлэхээр байна гэж үзсэнийг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тооцохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 37.10-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч **овогт ****Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм  хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11  дүгээр зүйлийн 1-д заасан жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцсугай.

2.Шүүгдэгч П.**Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11  дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 сарын зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч П.**Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11  дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэж нийт эдлэх ялыг 1 жил 1 сарын  хугацаагаар тогтоосугай.

4.Шүүгдэгч П.***оногдуулсан 1 жил 1 сарын  хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг ** аймгийн нутаг дэвсгэрээр тогтоож, тухайн бүсчлэлээс гарахыг хориглосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тооцохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч *** нь хохирогч Д.**эмчилгээний зардал, бусад зардалд 557,000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн хохиролд 3,943,000 төгрөгийг тус тус төлснийг дурдаж, шүүгдэгч П.**хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн хохиролд 26,417,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.**олгосугай.

8.Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

9.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн автомашины 1 ширхэг дугуйг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

10.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

13.Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ***аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

14.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Г.АЛГИРМАА