| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2024/0084/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/92 |
| Огноо | 2024-12-02 |
| Зүйл хэсэг | 12.1.2.2., |
| Улсын яллагч | ** |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 2024/ШЦТ/92
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8,36.10-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1.Шүүгдэгч *ын *ыг 14-өөс дээш 18 насанд хүрээгүй буюу 15 нас 28 хоногтой хохирогч *нийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч *т 05 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д заасныг журамлан шүүгдэгч *т ***аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/55 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь хэсэгт заасан заалтыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2-д заасныг журамлан энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 05 жил 06 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолын дагуу оногдуулсан 06 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэж шүүгдэгч *ын нийт эдлэх ялыг 06 жилийн хугацаагаар тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *т оногдуулсан 06 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *ын энэ хэрэгт цагдан хоригдсон 32 хоногийг хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
7.Шийтгэх тогоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч нь хохирогчид хохиролд 8,000,000 төгрөг төлсөн болохыг дурдаж, сэтгэцэд учирсан хохиролд 15,173,400 төгрөгийг шүүгдэгч *аас гаргуулан насанд хүрээгүй хохирогч *нэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7,189,099 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
9.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг дотоожийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
10.Энэ хэрэгт шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
12.Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ***аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
13.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛГИРМАА
ШҮҮГЧИД Г.САРАНТУЯА
Г.ДЭЛГЭРСАЙХАН