Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 135

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 166/2017/0117/Э/

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, шүүгч Г.Гэрэлт-Од, Т.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй,

Иргэдийн төлөөлөгч Б.Цогтсайхан, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг,  

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Идэр,

Хохирогч ***,

Хохирогчийн өмгөөлөгч ***,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Гэнэндулам, Д.Нарангэрэл, Ө.Өлзиймаа,

Шинжээч эмч Д.Туяа

Гэрч ***,

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***т холбогдох 201609000425 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, ***, 1968 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан мэргэжилтэй, Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар цэцэрлэгт нягтлан бодогч ажилтай, ам бүл 3, 20-24 насны 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын *** тоотод оршин суух бүртгэлтэй, Санхүү, банкны тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнагдаж байсан, ял шийтгэлгүй.

Холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “***” цогцолбор сургуулийн “Б” байранд үйл ажиллагаа явуулах “Боловсрол соёлын газар”-т хохирогч ***тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, түүний нүдэн тус газар цохиж баруун нүдийг хараагүй болгож хөдөлмөрийн чадварыг тогтонги 65 хувь алдагдуулан хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

-Шүүхийн хэлэлцүүлэгт:

-Шүүгдэгч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2016 оны 7 дугаар сарын 15-

C:\Users\B.Goomaral\Desktop\gerelt od shuugchees awsn.docx

ны өдөр амралтын өдөр байсан. 2017-2019 оны төсвийн төсөл, санхүүгийн тайлан авах байсан тэр талаарх бэлтгэл ажлыг хангах зорилгоор өөрийн албан өрөөнд ажлаа хийж байхад өдрийн 15:30 цагийн үед ***, 18 дугаар цэцэрлэгийн нягтлан бодогч, 16 дугаар цэцэрлэгийн нягтлан нар манай өрөөнд орж ирж төсөв санхүүтэй холбоотой зүйл асууж, бид ярилцсан. Нягтлан бодогч нарт урамшуулал олгох тухай захирамжийг танилцуулахад *** урамшуулал авахгүй гэж уурлаад миний өөдөөс салаавч гаргаад дайраад байсан. Би дараа нь тайлбарлаж өгье гэж хэлээд бид 2 ойлголцоод *** надаас уучлалт гуйгаад баяр болж байхад гээд  *** 1 шил  архи авч ирсэн. Тэр үед *** гадаа хүүхэд хүлээж байгаа гэж хэлээд гараад явсан. Дараа нь дахин 0.75 гр архи ууж байхад “Насан туршийн боловсрол төв”-ийн *** нягтлан бодогч хаалгаар шагайгаад тайлангаа өгөх гэхээр нь “би архи уусан байна, одоо авахгүй” гэж хэлсэн. Гэтэл *** “нягтлан бодогч чинь архи ууж байна, чи яагаад юм авч ирж өгдөггүй юм бэ?” гэж хэлэхэд *** 0.75 гр нэг шил архи авчирч өгчихөөд гараад явсан. Тэр архиа ууж байгаад *** бид 2 бас маргалдахад *** намайг ширээн дээр боож үүд рүү чирээд тухайн үед миний ухаан балартаж байсан. Тэр үед бөгөөд зүүн гараараа хойшоо савахад ***ын нүүрэн тус газар оносон. Цагдаа 10:30 цагийн үед ирж намайг цагдаагийн газар луу, ***ыг эмнэлэг рүү авч ирсэн. Маргааш өглөө нь миний хөл өвдөөд доголсон, хүзүү зулгаралттай улайсан байсан.

…Хохирогчийг 2007 онос хойш таньдаг болсон, 2 эмэгтэй хүний хажууд хуруугаа бөгсөндөө хийчихээд салаавч өгөөд байсан, би тухайн үед тэвчээд чимээгүй л байсан. Өмнө нь бид хоёрын дунд ямар нэгэн өс хонзонгийн зүйл байхгүй. 

…Ажлын байранд архи ууж болохгүй, тэр миний буруу. Архи уугаагүй бол ийм зүйл болохгүй байсан байх. Шинжээчийн дүгнэлттэй санал нийлж байгаа, санамсаргүй ийм зүйл боллоо. Бид хоёрын дунд өмнө нь ямар нэгэн зөрчил байгаагүй, олон жил хамтран ажилласан, болгоомжгүй гэмтэл учруулсан, гар савахдаа яаж онсонг сайн мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг,

-Хохирогч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Төсвийн төсөл авах хугацаа дөхсөн байсан. *** бид 3 ямар байдлаар авч байгаа талаар асууя гэж ярилцаад ***тын ажил дээр очсон. Төслийн талаар ярилцаж байгаад  дараа нь би наадам өнгөрсөн юм чинь нэг архи ууя гэж хэлээд гаднаас 1 шил архи авч ирсэн. Тэр үед  *** гэр рүүгээ явсан. ***, *** бид 3 үлдсэн. Гэтэл ***  “чамайг өөрийнхөө оронд тавина, би төрийн сангийн дарга болох гэж байгаа” гэж хэлж байснаа сүүлдээ “би бүгдийг чинь хална” гээд агсам тавиад болохоо байгаад ирэхээр нь би “энэ ажлаа хийж чадахгүй байж төрийн сангийн дарга хийж чадахгүй” гэж хэлтэл *** бид 2-г коридорт хөөж  гаргачихаад араас гарч ирээд миний  хамар руу цохисон. Яг тэр үед *** нойл руу явсан байсан. Миний хамраас цус гараад *** намайг нойл руу дагуулан явж миний хамарны цусыг угааж өгчихөөд яваад өгсөн. Би ***т “чамтай маргалдахгүй” гэтэл миний нүд рүү цохихоор нь нүдээ нээтэл нүд юм харахгүй байхаар нь “чи миний нүдийг сохолчихлоо” гээд би “цагдаа руу залгая” гэтэл *** миний утсыг булаагаад авсан. Би өрөөнд нь ороод өрөөнийх нь утсаар залгах гэтэл ширээн дээр байсан утсаа над руу шидсэн. Би өрөөнөөс нь гараад үүдний  жижүүр дээр очоод цагдаа дуудаад өг гэтэл дуудаж өгөөгүй, өөрөө гадаа гараад цагдаа дуусан.

…баруун талын нүд харахгүй, нүднээс байнга нуух гоожиж байгаа, харагдах байдлаасаа нөгөө талын нүд шигээ нүд хийлгэмээр байна. Нөгөө нүд шигээ ижил нүд хийлгэчихвэл өөр гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг,

-Шинжээч эмч Д.Туяагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2017 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Насанжаргал, Эрдэнэтулга нарын хамт давтан бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргасан. ***ийн биед өвдөгний үе, тойг ясны цуурал үүссэн байсан. Энэ гэмтэл нь хэрэг учрал болох үед гэмтсэн байх боломжгүй гэж үзсэн. Учир нь *** нь 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр  хүртэл эмчид үзүүлээгүй байсан. Хэрвээ 7 дугаар сарын 15-ны өдөр тойгны яс хугарсан тохиолдолд  эмнэлгийн тусламж авахгүйгээр 8 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл явах боломжгүй, баруун мөрний үрэвсэл шинээр үүссэн бол мөр үеэрээ хөдлөх боломжгүй, өвдөлт өгөх ёстой.” гэх мэдүүлэг,

-Гэрч ***гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Дуудлагын дагуу 7 дугаар сургууль дээр яваад очтол байрны хажууд *** гэх хүн нүүр нь цус болсон баруун нүд нь хавдаад цус гарсан байдалтай байсан бөгөөд “*** гэж хүн намайг зодчихлоо, одоо өрөөндөө байгаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь 7 дугаар сургуулийн үүдэнд очтол урдаас  дээгүүрээ нүцгэн эрэгтэй хүн гарч ирсэн. Юу болсон талаар тодруулахад “архи уугаад бага зэргийн маргаан болсон” гэж хэлсэн. 2 давхар руу гараад ***ийн өрөө рүү нь ортол шалыг арчсан байдалтай байхаар нь яагаад ийм байдалтай байгааг асуутал “цэвэрлэгээ хийсэн” гэж хэлж байсан. Тэгээд ***, *** нарыг хоёуланг нь эргүүлийн машинд суулгаад явуулсан.

…*** цээж хэсгээрээ шалдан байсан учир цээж хавиар нь маажсан харагдаж байсан, хэвийн согтолттой байсан. Хохирогчийн нүднээс цус гарч, хувцас нь цус болсон  байсан. 

... жижүүрийн бүрэлдэхүүнээс дуудлага өгсөнөөс хойш 10 минутын дараа хэргийн газар очсон. Намайг хэргийн газар очиход Буянцогт 1 эмэгтэй хүн ирж цамц өгч байсан.” гэх мэдүүлэг,

-Гэрч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…***нь анх машинд суухад архи үнэртэж байсан. Гэхдээ бол их согтоогүй байсан. Архи уухыг ***санаачлаад өөрөө мөнгө гаргаж өгсөн.  Тэгэхэд ***“тэгье, ууя” гэж хэлээгүй, бас “үгүй, хэрэггүй ч гэж хориглоогүй.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 14/,

-Гэрч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Тэр өдөр төсвийн мэргэжилтэн ***нь 12:10 минутад түлхүүр аваад өрөөндөө орсон. Хүн орж байсныг  би мэдээгүй, сургууль засвар хийж байсан учраас би тэнд юм хийгээд явж байсан. 20:40 минутын орчим би сургуулийнхаа гадна хаалганы гадна талд сууж байтал БСГ-ын талын ордог хаалганы түгжээтэй талыг нь өшиглөөд зодолдсон бололтой хамар нүднээс нь цус гарсан байдалтай нэг залуу гарч ирсэн.  Ардаас нь ***гарч ирсэн. Тэгэхээр нь би явж очоод “яагаад хаалга өшиглөв” гэхэд “энэ намайг зодчихлоо, цагдаа дуудаад өг” гэхэд нь би “юу болоов” гэхэд юм хэлээгүй өөрөө цагдаа дуудна гээд яваад өгсөн. Би бодохдоо Буянцогийн өрөөнд тэднийг тайлан тооцоогоо хийж байсан байх гэж бодсон, архи ууж байгаа гэж ерөөсөө мэдээгүй. ***тэр үед надад “ах аа, энэ хаалгыг янзлаач ээ, хааж цоожлооч ээ, эвдчихлээ” гэж байсан.  Тэр хаалга нэг тал нь хавтасаараа цуураад салчихсан байсныг би хадаас олж хадсан. Удаагүй хэдэн минутын дараа цагдаагийн машин ирээд аваад явсан.

…Өдөр болохоор тойрч шалгаагүй юм. Би тэр хүмүүст найдсан юм. Обьект доторхоо шалгаагүй. Би ажлаа хийх ёстой хэмжээнд хийж байсан.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 15/,

-Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…тэр үед Буянцог, ***2 согтоод жаахан маргалдаад ам зөрөөд эхэлсэн. Тэр нь төсвийн нягтлан бодогч нарын урамшуулал олгох тухай яриад маргалдаад ам зөрөөд эхэлсэн. Тэгснээ ***нь уурлаад ***руу салаавч түй май гээд “чи ажлаа хийж мэддэг юм уу” гээд ***хариуд нь “чи үгээ олж яриарай” гээд зүгээр сууж байсан. Тэгээд арай гайгүй болсноо дахиад л маргалдах шинжтэй байгаад байсан. Тэгээд сүүлдээ ***уурлаад босоод хаалгаа онгойлгоод өөрөө хаалганыхаа гадна талд гараад “та 2 ер нь өрөөнөөс гар” гэсэн. Тэгэхэд нь би түрүүлж гараад ***миний араас гарч ирсэн. Би гарангуутаа коридорын нөгөө талд байгаа 00 руу очиж бие засчихаад эргээд гараад ирэхэд үүдний өргөн коридорт байгууллагуудын тугнууд байдаг хэсэгт ***газар өвдөглөөд тонгойчихсон, гараараа газар тулчихсан, нүүр амнаас нь цус гарчихсан байсан. ***хажууд нь зогсож байсан бие бие рүүгээ дайрсан байдалтай байсан. Тэгэхэд нь би ***ыг босгож ирээд 00 руу оруулаад цусыг нь угааж өгөөд “явъя” гэхэд ***явахгүй хэрүүл хийгээд зогсоод байсан. Тэгэхээр нь “би явлаа шүү” гээд яваад өгсөн.

…Анх намайг уулзаад машинд суухад ***халамцуу байсан. *** бол эрүүл, машины урд суугаад машиныг ***гийн охин нь барьж явсан. ***бол сүүлдээ нилээн согтуу байсан. Миний нүдэн дээр цохиж зодолдсон зүйл огт болоогүй.

…Намайг ***ыг 00-н өрөө рүү дагуулж оруулж нүүрнийх нь цусыг угаалгахад Ч.***ын хамарнаас нь цус гарч байсан, нүднээс нь цус гараагүй байсан бөгөөд баруун нүднийх нь орчим бага зэрэг хавдартай байсан.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 16, 201/,

-“…***ын биед баруун нүдний алим авах мэс заслын дараах байдал баруун нүдний алимны доргилт, эвэрлэгийн урагдал, доторх агууламжийн гадагшлалт, алимны цус харвалт, торлогын ховхрол, баруун дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулайн хуйх, баруун тахиманд шарх гэмтэл тогтоодлоо. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7, 31.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги 65% алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо болон ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.” гэх 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 10471 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 20/,

-“…***ийн биед өвдөгний үений битүү хугаралтай хуучин гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь 2016 оны 7 дугаар сарын 15-ны өдөр үүссэн байх боломжгүй бөгөөд энэ нь амбулаторийн картад бичигдсэн 2016 оны 8 дугаар сарын 18-ны рентгэний бичгээр байрлал хэвэндээ бороо дутуу гэсэн байх бөгөөд энэ нь 22 хоногт бороо үүсэх боломжгүй юм.” гэх 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 893 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 25/,

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 дэх хавтаст хэргийн 36-37/,

-Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл /1 дэх хавтаст хэргийн 39-41/

-Хохирогч ***ын өвчний түүх /1 дэх хавтаст хэргийн 46-51/,

-Хохирогч ***ын иргэний эрүүл мэндийн дэвтэр / 1 дэх хавтаст хэргийн 52-54/,

-Хохирогч ***ын хэвтэн эмчлүүлсэн зардлын баримтууд /1 дэх хавтаст хэргийн 55-90, 2 дахь хавтаст хэргийн 5-6/

-***ийн ажлын байрны тодорхойлолт, ажилд орсон болон чөлөөлөгдсөн тушаал /1 дэх хавтаст хэргийн 93-99/,

-Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 7 дугаар сарын 15-ны өдөр ***19 цагийн орчим миний гар утас руу залгаад “би архи уусан байна, намайг ирээд аваач, би ажил дээрээ байна” гэж хэлсэн юм. Ингээд  би 19 цаг 10 минутын орчим ***ын ажил дээр очоод өрөөний хаалгыг нь татсан чинь ***өрөөндөө нэг эрэгтэй, нэг эмэгтэй хүнтэй хамт сууж байсан бөгөөд хоорондоо хэрүүл хийгээд байх шиг байсан. Тэгэхээр нь би хаалгыг нь буцааж хаагаад, буцаж гараад Боловсрол соёлын газрын гадаа буюу 4/3 дугаар байрны гадаа суугаад ***ыг хүлээгээд сууж байгаад ***ын гар утас руу нь залгахад ***ын утас холбогдохгүй байсан юм. Би бараг 30 орчим минут хүлээгээд суусан. Тэгэхэд *** миний гар утас руу залгаад “чи хаана байгаа юм, өрөөнд ороод ирээч” гэж намайг дуудсан бөгөөд би ***ийн ажил руу яваад ороход үүдний хаалга цоож хэсгээрээ эдвэрсэн байсан ба үүдний коридор хэсэг нь цусны дусал болсон байсан. ***ийн өрөө рүү явдаг нарийн коридор бас цусны дусал болсон байсан. Буянцогийн өрөөний үүдний хэсэг нил их цус болсон байсан. Буянцогийн өрөөнд ороход өрөөний эд хогшил эмх замбараагүй болсон байсан бөгөөд нэг жижиг ширээ газар унаад булан нь хугарсан байсан. Мөн ус буцалгагч бас газар унасан байсан бөгөөд би ***оос “юу болсон юм бэ?” гэж асуухад “****** хоёр өрөөнд тэврэлдэхээр нь би уурлаад ***тай зодолдлоо” гэж надад хэлсэн. Тэгэхэд ***гаднаас орж ирсэн бөгөөд ***ын баруун нүд хавдаад цус гарсан байдалтай байсан. Тэгээд “би чамайг амьтан болгоно, шоронд явуулнаа” гээд байсан.  Тэгээд би таньдаг айл руугаа яваад ***ийн дээгүүрээ өмсөх подволка аваад ирэхэд цагдаа нар ирсэн байсан.

…***ын баруун нүд нь хавдаад хөхөрсөн, хувцас нь нилэнхүүдээ цус болсон байсан. Намайг гаднаас орж ирэхэд ***ийн зүүн хөл нь доголсон байдалтай, хүзүү нь боолгосон бололтой улаан хүрэн өнгөтэй болсон, гар нь цус болсон байсан юм.

…Намайг боловсрол соёлын газар руу ороход гадна хаалга онгорхой байсан. Боловсрол соёлын газрын гадна хаалга нь 2 хавтастай хаалга байсан бөгөөд нэг нь онгорхой, нэг нь түгжээтэй байсан. Жижигхэн дөрвөлжин ширээ байсан. Би өнгийг нь сайн санахгүй байна, саарал өнгийн ширээ байсан л санагдаж байна. ***ийн өрөө онгорхой байсан. *** дотор нь танихгүй эмэгтэй, эрэгтэй 2 хүнтэй маргалдаад хэрүүл хийж байсан. *** ***ыг өрөөнөөсөө хөөгөөд гар зайл гэж хэлж байхыг би сонссон.

…Буянцогийн өрөөг би цэвэрлэж өгсөн, өрөөний эд хогшилыг би цэгцэлээд коридор болон ***ийн өрөөний шалан дээр байсан цусны толбыг би арчиж цэвэрлэж өгсөн юм. Намайг ***ийн өрөөнд ороход зодоон болсон шинжтэй, ширээн дээр байсан бичиг баримтан дээр нь цус болсон байсан бөгөөд нөөтбүүк газар унасан, 2 сандал бас газар унасан байсан. Бас нэг ширээ газар унаад булан нь хугарсан байсан байдалтай байсан. Мөн боловсрол соёлын газрын үүдний хэсэгт ***ын гар утас газар унасан байсан.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 106-107, 113/,

-Гэрч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…би 2016 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 20 цаг 30 минутын орчим сургуулийн  гадаа сууж байхад Боловсрол соёлын газрын гадна хаалгыг ***гэх залуу өшиглөөд гараад ирсэн. Боловсрол соёлын газрын гадна хаалга 2 хавтастэй бөгөөд нэг хавтас нь байнгын түгжээтэй, нэг хавтас нь онгойж хаагддаг юм. Тэгсэн чинь ***байнга түгжээтэй байдаг хаалгыг өшиглөөд гараад ирсэн юм. ***ын нүүр цус болсон байсан бөгөөд намайг “цагдаа дуудаад өг, *** намайг зодчихлоо” гэж надад хэлсэн юм. Тухайн үед миний утасны цэнэг дууссан байсан болохоор цагдаа дуудаж өгч чадаагүй юм.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 114/,

-Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 130-132/,

-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 133-134/

-“…***ийн биед өвдөгний үений битүү хугарал /хуучин/, гэмтлийн дараах баруун мөрний үений үрэвсэлтэй гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлийг хэдийд үүссэнийг нарийн тогтоох боломжгүй тул гэмтлийн зэрэгт тогтоох боломжгүй.” гэх 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 49 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 136/,

-Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 7 дугаар сарын 17-ны өдөр би хөдөө явах гээд төсвийн төслөө ***тод өгөөд явъя гээд ***ийн гар утас руу залгаад *** утсаа авахгүй байсан юм. Тэгэхээр нь би Боловсрол соёлын газар руу яваад ороход *** үүдний хэсэгт ганцаараа зогсож байсан бөгөөд “өрөөнд ороод хэрэггүй, өрөө муухай байна” гэж хэлсэн. Тэгээд *** бид 2 коридорт 20 орчим минут зогсож байгаад би явах гэхэд “өрөөнд ороод блансны нүүр солиод өгөөч, балансны нүүрүүд цус болсон байгаа юм” гэж надаас гуйсан.  Тэгээд би “за за, тэгье” гээд үүдний хэсгээс ***ийн өрөө рүү явахад уг коридорын шал цус болсон байсан. Мөн өрөөнийх нь сандал, ширээн дээр нь байсан бичиг цааснууд нь цус болсон бөгөөд өрөөг нь танихгүй хүн цэвэрлэж байсан. Тэгээд би цус болсон блансны нүүрүүдийг нь сольж өгөөд явсан юм.

…Үүдний хэсгээс ***ийн өрөө рүү явдаг урд коридорын шал цус болсон байсан. ***ийн өрөөний бариул цус болсон байсан, өрөөнд ороод харахад сандал болон ширээн дээр байсан цэцэрлэгийн блансууд цус болсон байсан.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 139/,

-Гэрч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…надаас өөр үйлчлэгч байхгүй, би ганцаараа цэвэрлэгээ үйлчилгээ хийдэг юм.  Би тэр талаар мэдэхгүй байна, намайг ээлжийн амралт авахын өмнө хугараагүй байсан, ээлжийн амралт дуусаад ажилдаа ороход тэр шар ширээний булан хугарсан байсан.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 144/,

-Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…*** баруун гарынхаа ядам хураанд дөрвөлжин тольтой монетон бөгж зүүдэг байсан. Дөрвөлжин толин дээрээ товгор хээтэй бөгж зүүдэг байсан. Товгор хээ нь хонины дүрс байсан санагдаж байна. Намайг ***ийн ажлыг авах гээд очиход хуруунд нь бөгж байгаагүй. *** надад ярихдаа “ёстой баларсаан, би ***ын нүд рүү цохиод нүдийг нь гэмтээсэн” гэж надад хэлж байсан.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 175/,

-Хохирогч ***ын хаан банкны 5045080580 гэх данс руу шилжүүлэг хийсэн баримт /1 дэх хавтаст хэргийн 183-184/

-“…урьд гаргасан 2016.08.22-ны өдрийн ¹893 тоот дүгнэлт, 2016.12.26-ны өдрийн ¹49 тоот нэмэлт дүгнэлтүүд үндэслэлтэй болно. ***ийн биед өвдөгний үений /тойг ясны/ битүү хуучин хугарал, баруун мөрний үений үрэвсэл, баруун суганы баруун хүрэн өнгийн сорви тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь 2016 оны 7 дугаар сарын 15-ны өдөр гэмтсэн байх боломжгүй байна. *** нь хэрэгт авагдсан материалаар 2016.8.18 хүртэл эмчид эмнэлэгт үзүүлсэн тэмдэглэл байхгүй байх бөгөөд дүгнэлтийн 2-т бичигдсэн гэмтэл болох өвдөгний үений /тойг ясны битүү хуучин хугарал, баруун мөрний үений үрэвсэл шинээр үүссэн тохиолдолд эмнэлгийн тусламж авахгүй байх боломжгүй. ***ийн биед илэрсэн өвдөгний үений /тойг ясны/ битүү хуучин хугарал, баруун мөрний үений үрэвсэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 170 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 195-196/,

 -Бичиг баримтад үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 229/,

-Албадан саатуулсан хүний бүртгэл, тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 230-231/,

-Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /1 дэх хавтаст хэргийн 232/

-Эд хөрөнгийн үнэлгээний тайлан /1 дэх хавтаст хэргийн 238-244/

-Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би 2012 онд Буянцогоос 6781ДАХ улсын дугаартай Киа Бонго маркын тээврийн хэрэгслийг манай аав Олонбаяр Буянцогоос худалдан авч байсан учраас би хэдэн төгрөгөөр хэрхэн худалдан авсан талаар сайн мэдэхгүй байна. Одоо энэ машин нь Дархан-Уул аймаг дахь Дархан сумын 15 дугаар баг Мангирт 2-48 тоот хашаанд байгаа. Би бичиг баримтыг нь урд жил гээгдүүлчихээд дахин авах гээд саяханаас хөөцөлдөөд явж байгаа юм. Ямар ч байсан татварын гэрчилгээг нь авчихсан байгаа мөн замын цагдаад хураалгаагүй гэсэн бичгийг замын цагдаагийн тасгаас авсан.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 249/,

-Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Тухайн үед хэргийг шалгаж байх хугацаанд ***нь “би зодуулсан” гэж надад ярьж байсан учраас би 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Буянцогийн биед шинжээч томилсоны дагуу 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр шинжээчийн дүгнэлт гаргахад Буянцогын биед өвдөгний үений хуучин гэмтэл тогтоогдсон. Энэ нь 2016 оны 7 дугаар сарын 15-ны өдөр учирсан байх боломжгүй гэсэн дүгнэлт байсан. Тэгээд би тэрнээс хойш дүгнэлтийг танилцуулж амжилгүй ажлаа албан ёсоор хүлээлгэн өгч уг хэргийг мөрдөн байцаагч Эрхэмзаяад хүлээлгэн өгсөн. Тэрнээс би Буянцогын биед хүнд гэмтэл учирсан талаар огт яриагүй. Буянцогын биед хүнд гэмтэл гарсан гэж хэлж танилцуулах ямар ч үндэслэл байхгүй. Мөн Буянцогын биед хүнд гэмтэл гэхээр зүйл байхгүй байсан. Буянцогт би хэлэхдээ “***ын биед хүнд зэргийн гэмтэл гарсан” гэж байсныг андуурч буруу ойлгосон байж магадгүй. Тэрнээс би Буянцогтод дүгнэлт танилцуулаагүй. ***яагаад намайг дүгнэлт танилцуулсан гэж хүсэлт гаргасныг мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 250/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч  *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “***” цогцолбор сургуулийн “Б” байранд үйл ажиллагаа явуулах “Боловсрол соёлын газар”-т хохирогч ***тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, түүний нүдэн тус газар цохиж баруун нүдийг хараагүй болгож хөдөлмөрийн чадварыг тогтонги 65 хувь алдагдуулан хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Тэр архиа ууж байгаад *** бид 2 бас маргалдаад тэгтэл *** намайг ширээн дээр боож үүд рүү чирээд тухайн үед миний ухаан балартаж байсан бөгөөд зүүн гараараа хойшоо савахад ***ын нүүрэн тус газар оносон. Цагдаа 10:30 цагийн үед ирж намайг цагдаагийн газарлуу ***ыг эмнэлэг рүү авч ирсэн.” гэх мэдүүлэг, хохирогч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…би ***т “чамтай маргалдахгүй” гэтэл намайг дахин цохисон. Гэтэл нүдээ нээтэл нүд юм харахгүй байхаар нь “чи миний нүдийг сохолчихлоо” гээд би “цагдаа руу залгая” гэтэл *** миний утсыг булаагаад авсан. …Баруун талын нүд харахгүй, нүднээс байнга нуух гоожиж байгаа, харагдах байдлаасаа нөгөө талын нүд шигээ нүд хийлгэмээр байна. Нөгөө нүд шигээ ижил нүд хийлгэчихвэл өөр гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг, гэрч ***гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…*** цээж хэсгээрээ шалдан байсан учир цээж хавиар нь маажсан харагдаж байсан, хэвийн согтолттой байсан. Хохирогчийн нүднээс цус гарч хувцас нь цус болсон  байсан.” гэх мэдүүлэг, гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “…би гарангуутаа коридорын нөгөө талд байгаа 00-руу очиж бие засчихаад эргээд гараад ирэхэд үүдний өргөн коридорт байгууллагуудын тугнууд байдаг хэсэгт ***газар өвдөглөөд тонгойчихсон, гараараа газар тулчихсан, нүүр амнаас нь цус гарчихсан байсан.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 16, 201/, “…***ын биед баруун нүдний алим авах мэс заслын дараах байдал баруун нүдний алимны доргилт, эвэрлэгийн урагдал, доторх агууламжийн гадагшлалт, алимны цус харвалт, торлогын ховхрол, баруун дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулайн хуйх, баруун тахиманд шарх гэмтэл тогтоодлоо. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7, 31.1-д зааснаар ерөний хөдөлмөрийн чадварын тогтонги 65% алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо болон ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.” гэх 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 10471 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 20/, гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “…Буянцогийн өрөөний үүдний хэсгийн нил их цус болсон байсан. Буянцогийн өрөөнд ороход өрөөний эд хогшил эмх замбараагүй болсон байсан бөгөөд нэг жижиг ширээ газар унаад булан нь хугарсан байсан. Мөн ус буцалгагч бас газар унасан байсан бөгөөд би ***оос юу болсон юм бэ? гэж асуухад “****** хоёр өрөөнд тэврэлдэхээр нь би уурлаад ***тай зодолдлоо гэж надад хэлсэн. Тэгэхэд ***гаднаас орж ирсэн бөгөөд ***ын баруун нүд хавдаад цус гарсан байдалтай байсан тэгээд “би чамайг амьтан болгоно, шоронд явуулнаа” гээд байсан.  …***ын баруун нүд нь хавдаад хөхөрсөн хувцас нь нилэнхүүдээ цус болсон байсан. Намайг гаднаас орж ирэхэд ***ийн зүүн хөл нь доголсон байдалтай, хүзүү нь боолгосон бололтой улаан хүрэн өнгөтэй болсон, гар нь цус болсон байсан юм. …Буянцогийн өрөөг би цэвэрлэж өгсөн, өрөөний эд хогшилыг би цэгцэлээд коридор болон, ***ийн өрөөний шалан дээр байсан цусны толбыг би арчиж цэвэрлэж өгсөн юм. Намайг ***ийн өрөөнд ороход зодоон болсон шинжтэй ширээн дээр байсан бичиг баримтан дээр нь цус болсон байсан бөгөөд нөөтбүүк газар унасан 2 сандал бас газар унасан байсан. Бас нэг ширээ газар унаад булан нь хугарсан байсан байдалтай байсан. Мөн боловсрол соёлын газрын үүдний хэсэгт ***ын гар утас газар унасан байсан.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 106-107, 113/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар тус тус нотлогдож байх тул аймгийн прокурорын газраас түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

Иймд шүүгдэгч ***ийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

Хохирогч *** нь эмчилгээний зардалд 3,138,000 төгрөг зарцуулсныг мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шүүгдэгч *** төлж барагдуулсан бөгөөд энэ талаар шүүгдэгч, хохирогч нар маргахгүй байх тул шүүх энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй байна.

Харин сэтгэл санааны хохиролд 100,000,000 төгрөг, Солонгост хийлгэх эмчилгээний болон орчуулагчийн зардалд 55,588,000 төгрөг, нийт 155,588,000 төгрөг нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь Солонгост хийлгэх эмчилгээний болон орчуулагчийн зардлыг 55,588,000 төгрөг гэж тооцож нотлох баримт ирүүлсэн боловч тухайн эмчилгээг хэзээ, хэрхэн хийлгэх, мөн валютын ханшийн өөрчлөлтөөс шалтгаалж эмчилгээний зардал өөрчлөгдөх боломжтой учир шүүх энэ зардлыг урьдчилан тооцож гаргах боломжгүй байна.

Иймд хохирогч *** нь цаашид гарах эмчилгээний болон орчуулагчийн зардал, сэтгэл санааны хохирлоо холбогдох эмчилгээг хийлгэсний дараа нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэв. 

   Шүүгдэгч ***ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /1 дэх хавтаст хэргийн 36-37/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс “***ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас хуулийн шаардлага хангаагүй, Цагдаагийн ерөнхий газрын лавлагааны сангаас тодруулаагүй” гэж мэтгэлцэж байгаа боловч 1 дэх хавтаст хэргийн 37 дахь талд авагдсан “ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-т “Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл судалгааны төвийн лавлааны санд бүртгэгдээгүй” гэж 2016 оны 8 дугаар сарын 7-ны өдөр тэмдэглэж, эрх бүхий албан тушаалтан гарын үсгээ зурсан,  шүүгдэгчийн өмгөөлөгч “*** ял шийтгэлтэй эсэх, ял шалгах хуудаст дурдагдсан ял шийтгэлгүй” гэх тэмдэглэгээний агуулгын талаар маргаагүй байх тул дээрх үндэслэлээр хэргийг мөрдөн байцаалтад буцаах үндэслэлгүй байна гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл *** урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч ***оос гаргуулах төлбөргүй байх тул  ***ийн өмчлөлийн *** улсын дугаартай Киа Бонго авто машиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

   Шүүгдэгч *** нь гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нотлох баримтын хэмжээнд нөхөн төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэн өөрчлөхөөр шийдвэрлэв.

Шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаад

 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  

1.Шүүгдэгч ***ийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар шүүгдэгч ***т 5 жил 6 сар /таван жил зургаан сар/-ын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.2-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5.Хохирогч ***ын “сэтгэл санааны хохирол болон цаашид гарах эмчилгээний зардал гаргуулах”  нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхисон бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2-т зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч нь уг нэхэмжлэлээ холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй” бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар ***ийн өмчлөлийн *** улсын дугаартай Киа Бонго авто машиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ялыг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн тоолсугай

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ***т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Я.ТУУЛ

ШҮҮГЧИД                                                                  Г.ГЭРЭЛТ-ОД

Т.ЭНХЖАРГАЛ