| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жалцаны Цэнгэл |
| Хэргийн индекс | 182/2020/03837/И |
| Дугаар | 182/ШШ2021/01025 |
| Огноо | 2021-05-12 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2021 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 182/ШШ2021/01025
| 2021 оны 05 сарын 12 өдөр | Дугаар 182/ШШ2021/01025 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ө.Б
Хариуцагч: Нийслэлийн Эрүүл мэндийн газар /РД:6205399/,
Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговорт 12,483,846 төгрөг гаргуулах тухай тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Анхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.З нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ө.Бнэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А. Анхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө.Бнь 2013 оны 03 сараас 2019 оны 07 сарын 10-ны өдрийг хүртэл Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд тасралтгүй 6 жил ажиллаж байгаад 2019 оны 07 сарын 10-ны өдөр Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын Б/34 тоот тушаалаар ажлаас үндэслэлгүйгээр халагдсан.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 26- ны өдрийн 0002 тоот шийдвэрээр Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2019 оны 07 сарын 10-ны өдрийн Б/34 тоот тушаалыг хүчингүй болгож, намайг урьд эрхэлж байсан Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын алыан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны үндсэн цалин, нэмэгдэлтэй тэнцэх хэмжээний олговорт 6,192,774 төгрөгийг олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыи дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн.
Анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон боловч Нийслэлийн эрүүл мэндийн газар нь дээрх шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01дүгээр сарын 29-ний өдрийн 0944 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж. 0097 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр болсон.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 01 сарын 31-ний өдрийн 20300152 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж эхэлсэн. Хариуцагч Нийслэлийн эрүүл мэндийн газар шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй ,намайг хохироосоор өнөөдрийг хүрлээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно.гэж, мөн хуулийн 36дугаар зүйлийн 36.1.2-т Ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд уг ажил албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй гэж мөн хуулийн 36дугаар зүйлийн 36.2-т ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, лбан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй гэж, мөн хуулийн 40дүгээр зүйлийн 40.2-т Ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө гэж тус тус заасан.
Гэтэл Нийслэлийн эрүүл мэндийн газар нь Ө. Батжаргалыг шүүхийн шийдвэрт заагдсан буюу урьд эрхэлж байсан Баян гол дүүргийн эрүүл мэндийн төвийн даргын ажил албан тушаалд эгүүлэн авахгүй , Жаргалант тосгоны эрүүл мэндийн төвийн даргын ажил албан тушаалд томилохоор тушаал гаргасан ба үүнийг хүлээн зөвшөөрөхгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж үзэхгүй байгаа
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулж байгаа , шийдвэр албадан гүйцэтгэх ажиллагааг ч хүлээн авалгүй , хууль бус шийдвэр гаргаж , шүүхийн шийдвэрт заагдсан ажил албан тушаалд эгүүлэн авахгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байна.
Иймд хариуцагч Нийслэлийн эрүүл мэндийн газраас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шуүхийн 2019 оны 12 сарын 26-ны өдрийн 0002 тоот шийдвэр гарсан өдрөөс хойш 2020 оны 12дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацааны / ажлын 254 хоног/ ажилгүй байсан хугацааны цалин хөлс 12.483.846 төгрөгийг гаргуулах , мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 26-ны өдрийн 0002 тоот шийдвэрээр Ө. Батжаргалын сарын дундаж цалин хөлсийг 1,081,294 төгрөг тодорхойлж, ажлын 22 өдөрт хуваан , нэг өдрийн цалин хөлс 49,149 төгрөг гэж тогтоосон гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ө.Бхариуцагч Нийслэлийн Эрүүл Мэндийн газарт холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 12.483.846 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Иргэн болон хуулийн этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн биеэр болон төлөөлөгчөөр дамжуулан оролцох эрхтэй.
Нэхэмжлэгч Ө. Батжаргал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөөр дамжуулан оролцож байх бөгөөд өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр А. Анхбаярыг томилж, 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр итгэмжлэл олгосон байх баитгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т заасан шаардлагыг хангасан байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ. /х.х-ийн 19 тал/
Хариуцагч Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар , тус газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б. Бябадорж нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тус газрыг төлөөлөн оролцох эрх бүхий этгээдээр Б.Одгэрэлийг томилж, 2021 оны 01 дүгээр сарын 06ны өдөр 1/07 тоот , 2021 оны 02дугаар сарын 26-ны өдөр 1/143 тоот итгэмжлэл тус тус олгосон бөгөөд шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одгэрэлд нэхэмжлэлийг хувийг гардуулан өгч, 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэс болж байгаа байдлын талаарх тайлбар, нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэйг тайлбарлаж өгсөн. /х.х-ийн 24-27,29-30,35,39,44-48 тал/
Хариуцагч Нийслэлийн Эрүүл мэндийн газар нь хуульд заасан хугацаанд тайлбар өгөөгүй, холбогдох нотлох баримтуудыг гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, 42 дугаар зүйлийн 42.1-д зохигчдын шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна гэж, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т Зохигч талын гаргасан тайлбар нотлох баримтын талаар эсрэг тал өөрийн тайлбараа холбогдох нотлох баримтын хамт гаргаж болно гэж зохицуулсан байх тул хариуцагч өөрийн татгалзлаа нотлох холбогдох нотлох баримтуудыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж үзнэ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хавтас хэргийн 8-18 талд авагдсан нотлох баримтуудаас үзэхэд , нэхэмжлэгч Ө. Батжаргалыг урьд эрхэлж байсан Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2020/ 0002 дугаар шийдвэр хүчин төгөлдөр болсон гэж үзнэ.
Ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй.
Хүчин төгөлдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2020/ 0002 дугаар шийдвэрийн дагуу олгогдсон гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх газар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбар , шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна. /х.х-ийн 53-79 тал /
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэдэг.
Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй тул шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс үүсэх эрх зүйн үр дагаврыг хариуцдаг байна.
Хариуцагч тал буюу ажил олгогч Нийслэлийн эрүүл мэндийн газар нь нэхэмжлэгчийг Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын ажил албан тушаалд эгүүлэн аваагүй, хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 09дүгээр сарын 09-ний өдрийн 2-216/32456, 2020 оны 12дугаар сарын 16-ны өдрийн 1-218/41744,2021 оны 03дугаар сарын 02-ны өдрийн 1-218/2723,2021 оны 03дугаар сарын 22-ны өдрийн 1-218/5037 тоот мэдэгдлүүд болон хэргийн үйл баримтаар тогтоогдож байна.
Хэрэгт баримтаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2020 оны 09дүгээр сарын 01-ний өдрийн Б/34 тоот тушаал, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн Б. Бямбадоржоос Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт явуулсан 2021 оны 03дугаар сарын 12-ны өдрийн 1/177 дугаар албан бичиг авагдсан байх ба эдгээрээс үзэхэд хариуцагч Нийслэлийн Эрүүл мэндийн газар , нэхэмжлэгч Ө. Батжаргалыг шүүхийн шийдвэрээр тогтоосон ажилд эгүүлэн авах үүргээ биелүүлээгүй , ажил олгогчийн Б/34 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 36дугаар зүйлийн 36.2,40дүгээр зүйлийн 40.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1,11.2 , Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 103дугаар зүйлийн 103.2,103.3,103.5дах заалтуудад нийцээгүй гэж үзэхээр байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2020/ 0002 дугаар шийдвэр биелэгдээгүй нь хэргийн баримтаар тогтоогдож байх тул Ө. Батжаргал уг шийдвэрээс хойш ажилгүй байсан хугацааны олговрыг шаардах эрхтэй.
Өөрөөр хэлбэл хуулийн дээрх заалтуудыг биелүүлээгүй бол түүнээс гарах үр дагаврыг хариуцагч Нийслэлийн Эрүүл мэндийн газар хариуцах учиртай бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасан ажилгүй байсан бүх хугацаа ... гэдэгт ажилтныг үндэслэлгүйгээр халснаас хойш түүнийг ажилд эгүүлэн авах хүртэлх хугацааг ойлгоно.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохоор заасан, нэхэмжлэгч ажилд эгүүлэн тогтоосон шийдвэр гарсан 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 122 дугаар сарын 07-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг шаардсан нь ажилгүй байсан хугацаанд хамаарна.
Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулахаар шийдвэрлэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь заалттай нийцнэ.
Нэхэмжлэгч Ө. Батжаргалын ажилгүй байсан хугацаа нь 2019 оны 12дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 12дугаар сарын 07-ний өдрийг хүртэл /ажлын 237 хоног /байна.
Хэрэгт нотлох баримтаар авагдсан хүчин төгөлдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2020/ 0002 дугаар шийдвэрт ... Ө. Батжаргалын нэг өдрийн дундаж цалин хөлс 49,149 төгрөг байх-аар тогтоожээ. /х.х-ийн 30-32 тал/
Иймд хариуцагч Нийслэлийн эрүүл мэндийн газраас 11.648.313 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ө. Батжаргалд олгож, нэхэмжлэлээс 835.533 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хариуцагч нь дээрх олговрыг нэхэмжлэгчид олгохдоо нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хасаж тооцох, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх үүрэгтэй талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь заалтаар тус тус заажээ.
Нэхэмжлэгчийн дээрх гомдлын шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128 дугаар зүйлд зааснаар шүүхээр хянан шийдвэрлэх маргааны төрөлд хамаарч байгаа, гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө.
Шүүх хариуцагч Нийслэлийн Эрүүл мэндийн газар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одгэрэлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.5-д заасан журмын дагуу 2021 оны 05 дүгээр сарын 12-ны өдрийн 15цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг 2021 оны 05 дугаар сарын 6-ны өдрийн шүүхийн мэдэгдэх хуудсаар болон 1194 тоот албан бичгээр тус тус мэдэгдсэн бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн эзгүйд хэргий хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг ирүүлсэн тул тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3,100.4-т заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэсэн болно. /х.х-ийн 87-90 тал /
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 11.648.313 /арван нэгэн сая зургаан зуун дөчин найман мянга гурван зуун арван гурван / төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ө. Батжаргалд олгож, нэхэмжлэлээс 835.533 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь зааснаар Нийслэлийн Эрүүл мэндийн газар нь Ө. Батжаргалын дээрх олговроос зохих суутгалыг хийж, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх үүрэгтэй болохыг дурдсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д зааснаар нэхэмжлэгч Ө. Батжаргалын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 214.700 төгрөгийг улсын төсвийн данснаас гаргуулж, нэхэмжлэгч Ө.Батжаргалд буцаан олгосугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Нийслэлийн Эрүүл мэндийн газраас улсын тэмдэгтийн хураамжид 201323 /хоёр зуун нэг мянган гурван зуун хорин гурван / төгрөг гаргуулж улсын төвлөрсөн төсвийн дансанд оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй. Шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүхийн шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг гардан авсан, хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Ж.ЦЭНГЭЛ