| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ширчингийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 138/2017/01010/И |
| Дугаар | 138/ШШ2018/00075 |
| Огноо | 2018-01-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 138/ШШ2018/00075
| 2018 оны 01 сарын 19 өдөр | Дугаар 138/ШШ2018/00075
| Дорнод аймаг
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Алтанцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* ******* ******* тоотод байрлах, ******* регистрийн дугаартай, ******* хязгаарлагдмал хариуцлагатай компаний нэхэмжлэлтэй,
Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар багт байрлах, 53241*******5 регистрийн дугаартай, Дорнод аймгийн д холбогдох,
Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 743891,*******0 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 10 сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат,
Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч ,
Хариуцагч байгууллагын төлөөлөгч нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* хязгаарлагдмал хариуцлагатай компанийг төлөөлөн *******ын Дорнод салбарын эрхлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:******* хязгаарлагдмал хариуцлагатай компани нь Дорнод аймгийн ******* сумын тэй 201******* оны 9 сарын 1*******-ны өдөр ЖМ1*******/*******58 дугаартай Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж 39**************000 төгрөгийн үнэ бүхий гар утас, дугаарын хамт 10 сарын хугацаатай зээлээр худалдсан. Дээрх зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргээс 3308800 төгрөгийг төлж үлдэгдэл *******57200 төгрөгийг төлөөгүй байна.
Иймд Дорнод аймгийн ******* сумын өөс ЖМ1*******/*******58 дугаартай гэрээний үлдэгдэл төлбөр *******57200 төгрөг, гэрээний 3.3-т заасан ...гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд 0.3 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлнө гэж заасны дагуу 2017 оны 04 сарын 30-ны өдрөөс хойшхи хугацааны алданги 8**************91.*******0 төгрөг нийт 743891.*******0 төгрөгийг гаргуулан өгч манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Дорнод аймгийн ******* сумын ийг төлөөлөн тус д нярав ажилтай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллагын нягтлан бодогч зээлээр худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зураагүй учраас тухайн нэхэмжилж буй мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Дорнод аймгийн д холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 743891.*******0 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хариуцагч Дорнод аймгийн авто ийг төлөөлөн шүүх хуралдаанд оролцсон Нарантунгалаг нь Зээлээр худалдах худалдан авах гэрээнд байгууллагын ня-бо зөвшөөрөл өгч, гарын үсэг зураагүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гарган маргадаг.
Нэхэмжлэгч ******* хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Дорнод аймгийн авто төй иргэний хуулийн 2*******2.1 дэх хэсэгт заасны дагуу Зээлээр худалдах-худалдан авах тухай гэрээг 201******* оны 09 сарын 1*******-ны өдөр бичгээр байгуулж , 10 сарын хугацаатай 39**************000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг /гар утас, дугаар/ Дорнод аймгийн д эд хөрөнгийн үнийг төлөх хуваарь гарган эд хөрөнгийг шилжүүлж, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх, гэрээнд заасан төлбөрийг зохих хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног дутамд 0.3 хувьтай тэнцэх алданги тооцохоор тохирсон болох нь нэхэмжлэгч талын тайлбар болон хэрэгт ирүүлсэн бичмэл нотлох баримт болох 201******* оны 09 сарын 1*******-ны өдөр ******* хязгаарлагдмал хариуцлагатай компани болон Дорнод аймгийн хоёрын хооронд байгуулагдсан жм1*******/*******58 дугаартай Зээлээр худалдах, худалдан авах гэрээ, зээлээр авсан бараа материал, үйлчилгээний нэр, төрөл, тоо, үнэ зэргийг жагсаалтаар гаргасан баримт, зээлээр авсан бараа материалын үнийг эргэн төлөх хуваарь, зээлээр авсан бараа материалыг хүлээлгэн өгсөн акт зэрэг бичмэл баримтаар тогтоогдож байна.
Зээлээр эд хөрөнгө /гар утас, дугаар/ худалдан авсан Дорнод аймгийн нь 201******* оны 9 сарын 1*******-ны өдөр ЖМ1*******/*******58 дугаартай зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу авсан эд хөрөнгийн үнэ *******57200 төгрөгийг төлөөгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 23******* дугаар зүйлийн 232.******* дахь хэсэгт зааснаар ...хууль, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэх бөгөөд хариуцагч Дорнод аймгийн нь гэрээнд заасан хугацааг дууссанаас хойш нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд хэтрүүлсэн байх бөгөөд гэрээнд заасан 0.3 хувийн алдангийг хариуцагч тал төлөх үүрэгтэй байна.
Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг байгууллагын нябо зөвшөөрөл өгч, гарын үсэг зураагүй учир төлбөрийг төлөхгүй гэсэн тайлбарыг шүүхэд болон шүүх хуралдаанд гарган маргаж буй боловч татгалзлынхаа үндэслэлийг нотлоогүй байна. Талуудын хооронд байгууллагдсан Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-нд худалдан авагч талыг төлөөлөн Дорнод аймгийн ийн дарга / / зөвшөөрч гарын үсэг зурж, тамга дарсан нь гэрээ хуулийн шаардлагад нийцсэн байна гэж үзлээ.
Хэрэгт авагдсан 201******* оны 09 сарын 1*******-ны өдрийн Жи-Мобайл ХХК Дорнод ийн хооронд байгуулагдсан ЖМ1*******/*******58 дугаартай зээлээр худалдах, худалдан авах гэрээ, зээлээр авсан бараа материал, үйлчилгээний нэр, төрөл, тоо, үнийг тогтооосон бичмэл баримт, зээлээр авсан бараа материалын үнийг эргэн төлөх хуваарь, зээлээр авсан бараа материалыг хүлээлгэн өгсөн акт зэрэг бичмэл баримтууд нь хуулийн шаардлагад нийцсэн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий баримт байх тул хариуцагчийн төлөөлөгчийн зээлээр худалдах, худалдан авах гэрээнд байгууллагын нябо зөвшөөрөл өгч гарын үсэг зураагүй тул гэрээ нь хуульд нийцээгүй нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж шүүх үзэв.
Иймээс хариуцагч Дорнод аймгийн өөс зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэг *******57200 төгрөг, алданги 8**************91,*******0 төгрөг нийт 743891.*******0 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 11*******, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хуулийн 2*******2 дугаар зүйлийн 2*******2.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Дорнод аймгийн өөс Зээлээр худалдах худалдан авах гэрээ-ний үүргийн биелэлт 743891.*******0 төгрөгийг гаргуулан ******* хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22404 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод үлдээж, хариуцагч Дорнод аймгийн өөс улсын тэмдэгтийн хураамжид 22404 төгрөгийг гаргуулан ******* хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч талууд шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Ш.АЛТАНЦЭЦЭГ