Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 136

 

 

 

 

 

 

 

 


                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 166/2017/0158/Э/ 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа, 
Хохирогч ***, 
Шүүгдэгч *** /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт ***д холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн 201709000224 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 5 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***, 1986 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, эрэгтэй, халх, 31 настай, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй,  ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 *** тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй. 

Шүүгдэгч *** нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 19 цагийн үед эхнэр ***тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар ***ын нүүрэн тус газарт нь цохиж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд бичигдсэн байдлаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

-Шүүхийн хэлэлцүүлэгт: 

-Шүүгдэгч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2017 оны 3 дугаар сарын 18-ны өдөр би цэргийн баяр тэмдэглэж, архи уусан юм. Тухайн үед би эхнэр ***аар машинаа бариулаад явж байх үедээ ***тай маргалдаж, 19 цагийн үед *** машинаас бууж, найз Маралмаагийн хамт явсан. *** нь 2017 оны 3 дугаар сары 18-ны шөнө гэртээ ирж хоноогүй болохоор би ***ыг 2017 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 22 цагаас 2017 оны 3 дугаар сарын 19-ний 20 цаг хүртэл  хайсан


боловч олдоогүй. Гэтэл 2017 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 20 цагийн үед *** цуг ажилладаг *** гэдэг найзындаа байна гэж хэлж, *** гэртээ ирнэ гэхээр нь би “хүрээд ир” гэсэн. ***ыг гэртээ ирэхэд нь би сэтгэл санаагаар унаад архи уусан байсан болохоор бид хоорондоо маргалдаж, би ***ын толгойн тус газарт нь хэд хэдэн удаа цохисон. 
…согтуу байсан болохоор зодсон. ***д учирсан гэмтэл нь миний үйлдлээс болж үүссэн гэмтэл мөн.
…согтуугаар эхнэрээ хардснаас болоод ийм хэрэг гарсан, дахиж ийм хэрэг үйлдэхгүй.” гэх мэдүүлэг,  

-Хохирогч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2017 оны 3 дугаар сарын 18-ны өдөр манай нөхөр найзуудтайгаа архи уусан. Бид хоёр машинд цуг явж байгаад муудалцаж, би машинаас буугаад найзынхаа гэрт хоноод маргааш нь найзынхаа хамт гэртээ очиход *** манай найзыг гарсны дараа намайг зодсон. Би маргааш нь босож чадахгүй байсан учир нөгөөдөр нь цагдаагийн байгууллагад хандсан. 
…одоогоор гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Бид хоёр эвлэрэх боломжтой, цаашдаа бид хамт амьдарна.” гэх мэдүүлэг,  

-Гэрч ***ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “…тусдаа амьдардаг болохоор тэр талаар нь сайн мэдэхгүй. 
...бид нарын хажууд *** *** нар нь хоорондоо нэг их хэрүүл уруул хийгээд байдаггүй, гайгүй л байдаг юм.” гэх мэдүүлэг /хэргийн 10/, 

-Гэрч Г.***гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “…2017 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 21 цагийн үед би ажил дээр тооцоо хийгээд сууж байсан чинь ***ын нөхөр ***, ***ын утаснаас миний утас руу залгаад “*** байна уу” гэхээр нь “байхгүй” гэсэн чинь *** “танай ажлыхан гадуур гарсан юм биш үү, чи байхгүй байгаа юм уу” гэхээр нь “би гараагүй, ажил дээрээ сууж байна, ажлынхаа газрын хүмүүстэй гарсан байх” гэж хэлсэн. Тэгээд би 23 цагийн үед ажил дээр сууж байхад *** ирээд “гэрийнхээ түлхүүрийг үлдээчихсэн байна, өрөөнд юм хийж байгаад хонодог юм бил үү” гэхээр нь би “ажил дээр хоноод байхдаа яадаг юм, манай гэрт очиж хоно” гээд ***ыг дагуулж яваад гэртээ хонуулсан. Тэгээд маргааш нь амралтын өдөр байсан болохоор хоол хийж идчихээд унтсан. 16 цагийн үед гэрт байж байхад манай ажлын газрын хүүхэн *** над руу залгаад “***ын нөхөр асуугаад байхаар нь танайд байгаа гээд хэлчихсэн шүү” гэж хэлсэн. Тэгээд удаагүй байж байхад ***ын нөхөр *** над руу залгаад “*** байна уу” гээд ***тай утсаар яриад өмнө нь хоорондоо маргалдчихсан байсан юм шиг байна лээ, тэр талаараа утсаар яриад байсан. Тэгээд *** бид 2 ***ын гэрт очсон чинь *** архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсан согтуу 1 шил архи талд нь оруулчихсан сууж байсан. Тэгээд би *** *** хоёрт “та 2 одоо битий хэрэлдэж маргалдаарай” гэж хэлчихээд хаалгыг нь хаагаад гараад явсан. 
…”*** над руу залгаад “би нөхөр ***д зодуулчихсан, гараад явчихсан байна, манай гэрт яваад ир” гэж дуудсан. Тэгээд яваад очсон чинь ***ын зүүн талынх нь нүд нь хөхөрчихсөн байдалтай байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 11/, 

-Гэрч ***ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “…***, *** нар нь хоорондоо гэр бүлийн маргаанаас болж хэрэлдэж маргалдаж байсан гэснийг нь сонсож байснаас бол нэг их учиргүй *** зодууллаа гэж ирж хэлж байгаагүй. Сая л ***д зодуулсан гэснийг л анх удаа сонссон. Манай ***д ч учир байгаа байх. *** бас их дураараа ажилд орсноосоо хойш гадуур найз нартайгаа их явдаг. Нөхөр ***ийн “дургүй үед битий найр наадамд явж бай, бас учиртай явж бай” гээд хэлсэн чинь *** “эрх чөлөөгөө боогдуулна гэж юу байдаг юм” гээд байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 15/, 

-“…***ын биед тархи доргилт, 2 нүдний зовхи, 2 гарын бугалга, шуу, сарвуун дахь цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. ***д учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 384 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 18/, 

-“…***ын биед гэмтэл сорви тогтоогдсонгүй” гэх 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 457 дугаар шинжээчийн дүгнэлт /хэргийн 22/, 

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 34/, 
-Аюулын зэргийн үнэлгээний маягт, гэр бүлийн хүчирхийллийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ /хэргийн 37-50/, 

-Гэр бүлийн хүчирхийллийн талаар иргэн ***, *** нарын асуудлаар хуралдсан хамтарсан багийн хуралдааны тэмдэглэл /хэргийн 51-52/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч  *** нь 2017 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 19 цагийн үед эхнэр ***тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар ***ын нүүрэн тус газарт нь цохиж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…би ***ыг 2017 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 22 цагаас, 2017 оны 3 дугаар сарын 19-ний 20 цаг хүртэл  хайсан боловч олдоогүй. 2017 оны 3 дугаар сарын 19-ний 20 цагийн үед *** цуг ажилладаг *** гэдэг найзындаа байна гэж хэлсэн. *** гэртээ ирнэ гэхээр нь би хүрээд ир гэсэн. ***ыг гэртээ ирэхэд нь би сэтгэл санаагаар унаад архи уусан байсан. Бид хоорондоо маргалдаж, би ***ын толгойн тус газарт нь хэд хэдэн удаа цохисон. …Согтуу байсан болохоор зодсон. ***д учирсан гэмтэл нь миний үйлдлээс болж учирсан гэмтэл мөн.” гэх мэдүүлэг, хохирогч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2017 оны 3 дугаар сарын 18-ны өдөр манай нөхөр найзуудтайгаа архи уусан. Бид хоёр машинд цуг явж байгаад муудалцаж, би машинаас буугаад найзынхаа гэрт хоноод маргааш нь найзынхаа хамт гэртээ очиход *** манай найзыг гарсны дараа намайг зодсон. Би маргааш нь босож чадахгүй байсан учир нөгөөдөр нь цагдаагийн байгууллагад хандсан.” гэх мэдүүлэг,  “…***ын биед тархи доргилт, 2 нүдний зовхи, 2 гарын бугалга, шуу, сарвуун дахь цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг тур хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. ***д учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 384 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 18/, аюулын зэргийн үнэлгээний маягт, гэр бүлийн хүчирхийллийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ /хэргийн 37-50/, гэр бүлийн хүчирхийллийн талаар иргэн ***, *** нарын асуудлаар хуралдсан хамтарсан багийн хуралдааны тэмдэглэл /хэргийн 51-52/ болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байх тул түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

Иймд шүүгдэгч ***ийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Хохирогч Э.Энзул нь “…гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, бид хоёр эвлэрэх боломжтой, цаашдаа бид хамт амьдарна.” гэсэн мэдүүлэг шүүхийн хэлэлцүүлэгт өгч байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

Шүүгдэгч ***ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 34/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
 Шүүгдэгч *** нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан, хохирогч *** нь “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, бид хоёр эвлэрэх боломжтой, цаашдаа бид хамт амьдарна.” гэсэн мэдүүлэг шүүхийн хэлэлцүүлэгт өгч байх тул  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар ***д холбогдох 201709000224 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар шүүгдэгч ***ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.
    
Шүүгдэгч *** нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ***ийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар ***д холбогдох 201709000224 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар шүүгдэгч ***ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***д батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.