Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 142/ШШ2017/00202

 

2017 оны 02 сарын 08 өдөр

         Дугаар 142/ШШ2017/00202

*******

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д холбогдох Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Эрдэнэт үйлдвэр ХХК-д даалгах тухай” нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Уламсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээМиний бие “Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн Спорт ордоны нарийн бичгээр 2006 оны 08 сарын 28-ны өдөр ажилд орсон бөгөөд 2016 оны 10 сарын 2- ны өдөр хүртэл нийт 10 жил тасралтгуй ажилласан. Ийнхүү ажиллаж байх хугацаандаа Хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргалгүй Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ чанартай гүйцэтгэж хариуцлагатай ажиллаж байсан.

Миний бие охин Ч.Бадамгарав, хүү Ч.Ананд, охин Д.Энхриймаа нарын гурван хүүхдийн хамт өрх толгойлон амьдардаг бөгөөд өрхийн хэрэгцээгээ ганцаараа ажиллаж зохицуулж амьдардаг. Бага охин Д.Энхриймаа нь миний төрсөн эгчийн хүүхэд бөгөөд одоо 6 настай 1-р ангид суралцдаг түүний эх нь 2014 онд, эцэг нь 2015 онд нас барж бүтэн өнчин ганцаараа үлдэхэд нь миний бие асран хамгаалагчаар нь тогтоолгож өөрийн гэр бүлдээ авч эцэг эхийн хайраар дутаалгүй өсгөн хүмүүжүүлж байна. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Спорт ордны нарийн бичгээр ажиллаж байх үед байнга компьютертэй ажилладгаас шалтгаалан толгой өвддөг болсон бөгөөд одоо мэдрэлийн эмчийн хяналтанд байдаг билээ.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлын, 2016 оны 10 сарын 20-ны өдрийн Б/1300 дугаартай тушаалаар намайг ажлаас халсан бөгөөд үүнийг хүлээн зөвшөөрөхгуй байна. Учир нь миний бие 2016 оны 07 сарын 06-ны өдөр дарга Ш.Цогтбаатараас 2016 оны 09 сарын 01-ны өдрөөс 2016 оны 09 сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд ажлаас чөлөө олгож өгөөч гадаад улсад эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа тухайгаа хэлэхэд дарга хүлээн зөвшөөрч чөлөө олгосон. Чөлөөний хугацаа дуусч 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ажилдаа ирээд ажлаа хийж байтал ажлаас халах тухай асуудал яригдаж ажилуулахгүй гэсэн тул ажилгүй 2016 оны 10 дугаар сары 20-ны өдөр хүртэл байсан. Гэтэл Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/1300 дугаартай тушаалаар ажлаас 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс ажлаас халсан. Ийнхүү ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахдаа миний амьдралын байдал, чөлөө авсан зэргийг харгалзан үзээгүйд гомдолтой байгаа бөгөөд хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Спорт ордоны нарийн бичгийн албан тушаалаас үндэслэлгүй халагдсан тул ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Д.Уламсайхан нь 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил таслаж, эмнэлэгийн бичгийг хуурамчаар бүрдүүлсэн зэрэг ноцтой зөрчил гаргасан нь Тамгын хэлтэсийн архивын товчооны даргын 2016 оны 09  дүгээр сарын 16-ны өдрийн илтгэх хуудас, ажилтан Д.Уламсайхны 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр болон 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн тайлбар зэргээр тогтоогсон.

Д.Уламсайхан нь компанийн хөдөлмөрийн дотоод журмын 8.9.1, 8.9.4 дэх зээлтууд мөн түүнтэй байгуулсан 43/43 дугаартай хөдөлмөрийн гэрээний 4.2, 4.4.3 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн гэрээгээр урьдчилан тохиролцсон ноцтой зөрчил гаргасан тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/1300 тоот Ерөнхий захирлын тушаалаар цуцалсан болно гэжээ.

Шүүх зохигчдын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Íýõýìæëýã÷ Д.Уламсайхан íü “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Эрдэнэт үйлдвэр ХХК-д даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч мэтгэлцэж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Д.Уламсайханыг Ýðäýíýò ¿éëäâýð ÕÕÊ-í Спорт ордны нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад Ерөнхий захиралын 2016-10-20-ны өдрийн Б/1300 дугаартай тушаалаар Ìîíãîë Óëñûí Õºäºëìºðèéí õóóëèéí 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт,131 ä¿ãýýð ç¿éëèéí 131.1.3 äýõ õýñýã,Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.9.1, 8.9.4 дэх заалтууд, хөдөлмөрийн гэрээний 4.2,4.4.3 дахь заалтыг үндэслэн 2016-09-01-ний өдрөөс 09 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил тасалж, эмнэлгийн бичгийг хуурамчаар бүрдүүлсэн ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлжээ.

Нэхэмжлэгч Д.Уламсайхан нь 2006 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Спорт ордоны даргын нарийн бичгийн байнгын ажлын байран дээр хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан болох нь зохигчдын тайлбар, Эрдэнэт үйлдвэрийн Спорт цогцолборын захирлын 2006 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 43 дугаар тушаал, хөдөлмөрийн гэрээгээр тус тус нотлогдож байна.

Д.Уламсайхан нь 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Спорт ордны захиргаанд хандаж 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр ээлжийн амралтаа авсан боловч ажиллаж байгаад 07-р сарын 08-ны өдрөөс эхлэн ээлжийн амралтаа биеэр эдлэх,мөн цааш нь үргэлжлүүлэн толгойдоо эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа тул 2016 оны 09 сарын 30-ны өдрийг хүртэл цалинтай чөлөө олгохыг хүсэж өргөдөл гаргасан байна. Дээрх өргөдөлд Спорт ордны дарга нь хүний нөөцийн менежер ******* гэж хүнд цохолт хийж амралт болон чөлөөг журмын дагуу олгохыг зөвшөөрч гарын үсэг зурсан байна. Ийнхүү нэхэмжлэгч нь ээлжийн амралт болон чөлөөний асуудлыг шийдвэрлэсэн гэж ойлгон Солонгос улсад 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүртэл байсан болох нь Гадаадын иргэн харъяатын газрын 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн №05/943 дугаартай албан бичгээр батлагдаж байна.

Ийнхүү “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Тамгийн хэлтэсийн Архивын товчооны 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр бичиг хэргийн ажилтны ажлын байранд хийсэн зорилтод шалгалтаар Д.Уламсайхан нь ээлжийн амралтыг 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 07 дугаар сарын 18-ны өдрүүдэд авсан боловч эдгээр өдрүүдэд өөрийн хүсэлтээр ажиллаж байгаад 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс удирдлагад утсаар мэдэгдэн ээлжийн амралтыг биеэр эдлэхээр явсан, энэ хугацаанд жижүүрийн бүртгэсэн ажлын цагийн бүртгэлд Д.Уламсайханыг 2016 оны 06 дугаар сард бүтэн ажилласанаар, 07 дугаар сарын 07-ны өдрөөс чөлөөтэй гэж бүртгэсэн. Хүний нөөцийн менежерийн бүртгэсэн ажлын цагийн бүртгэлд 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 07 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл амралттай, 07 дугаар сарын 18-ны өдрөөс 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Д.Уламсайханыг ажилласанаар бүртгэсэн болохыг илтгэх хуудсанд бичжээ.

Уг шалгалтаар Д.Уламсайханыг “ээлжийн амралт авах, амралтаа биеэр эдлэх хүсэлтээ удирдлагад бичгээр гаргаагүй,чөлөө олгох асуудал шийдэгдээгүй байхад ажлын байрыг дур мэдэн орхиж явсан зөрчил илэрсэн гэж дүгнэжээ.

Д.Уламсайханыг Õºäºëìºðèéí õóóëèéí 40 дүгээр зүйлийн 40.1.4-д зааснаар “...Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор  хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэн 131 ä¿ãýýð ç¿éëèéí 131.1.3 äýõ õýñýãт зааснаар ажлаас халсан бөгөөд дээрх зөрчлийг 2016-09-16-ны өдрийн шалгалтаар илрүүлсэн байна. Өөрөөр хэлбэл Д.Уламсайханы зөрчлийг илрүүлсэнээс хойш 34 хоногийн дараа 2016-10-20-ны өдрийн Б/1300 дугаартай тушаалаар ажлаас халсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-д заасан “...Сахилгын зөрчлийг илрүүлсэнээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл оногдуулах хуулийн заалтыг зөрчсөн байна. Түүнчлэн 2016-10-20-ны өдрийн Б/1300 дугаартай тушаалд Хөдөлмөрийн гэрээг зөрчил гаргахаас өмнө буюу 2016-09-01-ний өдрөөс цуцалж үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь буруу байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Д.Уламсайханыг ажилд нь эгүүлэн тогтоох ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах үндэстэй байна. Нэхэмжлэгч Д.Уламсайхан нь 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүртэл ажлын 80 хоног ажилгүй байсан байх бөгөөд үүнийг сараар тооцвол 2 сар 20 хоног ажилгүй байсан байна. Нэг сард ажлын 21.5 хоног байх хуулийн заалтаар тооцвол 21.5х2=43 хоног, үүн дээр 20 хоногийг нэмж нийт 63 ажилгүй байсан хугацааг тооцох, түүний 3 сарын дундаж цалин 1.638.688: 21.5=76.218 төгрөг, нэг өдөрт 76.218 төгрөгийн цалин болж байна. Үүнийг 63 хоногоор үржүүлэхэд 4,801,734 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэстэй байна. Түүнчлэн ажил олгогч ажлаас халагдсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн даатгуулагчийн халагдахын өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогын дунджаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож даатгуулагчийг ажилдаа эргэж орсоноос хойш хуульд заасан хугацаанд нэг удаа даатгалын зохих санд төвлөрүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгахаар шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар Д.Уламсайхан нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд зааснаар чөлөөлөгдөх ба хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжинд 161,978 /70,200+91,778/ төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.

Ìîíãîë Óëñûí Èðãýíèé õýðãèéã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 115 äóãààð ç¿éëèéí 115.2.3, 116, 118 äóãààð ç¿éë¿¿äýä çààñàíûã óäèðäëàãà áîëãîí ÒÎÃÒÎÎÕ íü:

1.Ìîíãîë Óëñûí Õºäºëìºðèéí òóõàé õóóëèéí 128 äóãààð ç¿éëèéí 128.1.2-ò çààñàíûã áàðèìòëàí Дорлиг îâîãòîé Уламсайханыг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Спорт ордны нарийн бичиг-бичээчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2.Ìîíãîë Óëñûí Õºäºëìºðèéí òóõàé 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 4,801734 төгрөгийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-наас гаргуулан нэхэмжлэгч Д.Уламсайханд олгосугай.

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.146.2-т зааснаар дээрх олговроос шимтгэл тооцон эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч байгууллагад үүрэг болгосугай.

4.Íýõýìæëýã÷ íü Óëñûí òýìäýãòèéí õóðààìæèéí òóõàé õóóëèéí 41 ä¿ãýýð ç¿éëèéí 41.1.5-ò çààñíààð óëñûí òýìäýãòèéí õóðààìæíààñ ÷ºëººëºãäñºí бөгөөд хариуцагчаас 161,978 төгрөг гаргуулан Төрийн санд оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Б.БЯМБАСҮРЭН