| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дайрийжав |
| Хэргийн индекс | 106/2024/0975/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/13 |
| Огноо | 2024-12-26 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Г.Нандин-Эрдэнэ |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 2025/ШЦТ/13
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Батцэцэг хөтлөн,
шүүгдэгч ***** түүний өмгөөлөгч П.Ганцэцэг,
хохирогч ***** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***** овогт *****ын *****д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2403006180841 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1992 оны 3 дугаар сарын 30-нд Говь-Алтай аймагт төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, “*****” ХХК-д токарьчин ажилтай, ам бүл 6, нөхөр, 4-11 насны дөрвөн хүүхдийн хамт Налайх дүүргийн *****од оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД: *****/, ***** овогт *****ын *****.
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:
Шүүгдэгч ***** нь Баянгол дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 08 цаг 05 минутын орчимд “Toyota Sai” маркийн ***** УЕЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Арван тав. Уулзвар нэвтрэх 15.1. Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч *****ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***** мэдүүлэхдээ “Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Машинаа зараад хохирлоо нөхөн төлнө. Эрүүл мэндийн даатгалаас гарсан хохирлыг нөхөн төлнө.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ***** мэдүүлэхдээ “***** нь над руу нэг ч удаа залгаж уучлалт гуйгаагүй. Би сарын 1.800.000 төгрөгийн цалин авдаг. Энэ осол болсноос хойш ажилдаа 3 сарын хугацаанд ажилдаа явж чадаагүй. Ажилгүй байсан хугацааны цалин 5.400.000 төгрөг болон эмчилгээний зардал 600.000 төгрөг нийт 6.000.000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэв.
Хоёр: Эрүүгийн 2403006180841 дугаартай хэсгээс.
1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 03 дахь тал)
2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 07-09 дэх тал)
3. Зам тээврийн осол дээр тогтоосон акт (хавтаст хэргийн 05-06 дахь тал)
4. Жолоочийг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 10 дахь тал)
5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч *****ын өгсөн: “Би тэр өдрийн өглөө “Содон” хороололд байх гэрээсээ гараад ажилдаа явдаг замаараа явж байгаад станцын зам дагуу мот буудлага нэртэй автобусны буудал дээр буугаад ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш явган явж зам хөндлөн явган хүний гарцаар гарч байгаад машинд мөргүүлсэн. Зам түгжрээгүй сийрэг байсан. Би ганцаараа зам хөндлөн гарсан гарцаараа явж байсан. Би явган хүний гарцаар гарахдаа хоёр тийшээ сайн харж байгаад гарсан машин холоос ирж байсныг харсан. Би зүүн талаараа газар унасан миний зүүн гарын тохойноос гарын сарвуу хүртэл шалбарчихсан хоёр ташаа зулгарчихсан зүүн хөлийн булчин хэсгээр хөхөрчихсөн байсан. Би мөргүүлээд газар унасан. Одоо биеийн байдал баруун гарын эрхий хуруу нугалагдахгүй, баруун талын хавирга хөндүүрлэж хатгаж өвдөж байгаа. Шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн магадлагаатай танилцсан санал хүсэлт байхгүй. Эрүүл мэндтэй холбоотой зардлаа нэхэмжилнэ. Баримт гаргаж өгнө.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дахь тал)
6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч С.Сувд-Эрдэнийн өгсөн: “...*****ын ***** нь Баянгол дүүргийн 29-р хороо Тэнүүн Өлзий ХХК-ийн зүүн талын замд 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 08 цаг 05 минутын орчимд “Toyota Sai” маркийн ***** УЕЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч нь явган зорчигч *****ыг мөргөж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч ***** нь 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн хэвтэн эмчлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас ***** нь 715.960 төгрөг гарсныг яллагдагч *****гаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дахь тал)
7. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 10770 дугаартай “*****ын биед баруун 4, 5-р хавирганы хугарал, эрүү, баруун бугуйн үе, сарвуу, гуя, зүүн сарвуунд зулгаралт, зүүн шуу, сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна..” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 43-45 дахь тал)
8. Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 1601 дугаартай магадлагаа (хавтаст хэргийн 63 дахь тал)
9. Автотээврийн үндэсний төвийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 40748059 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 55-60 дахь тал)
10. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч *****гийн өгсөн: “Би 2024 оны 8 дугаар сарын 13-ны өглөө 06 цагийн үед гэрээсээ өөрийн “Toyota Sai” маркийн ***** УЕЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг бариад Налайхаас таван шарын Таван толгойн түлш ХХК ажил руугаа явж байгаад Баянголын замын цагдаагийн уулзвар дээр буцаж эргээд чигээрээ явж байгаад баруун гар тийшээ эхний гарцаар эргээд явтал явган хүний гарц өнгөрөөд явтал машины зүүн урд талд түс гэж дугараад зүүн талын толинд хартал цэнхэр хувцастай хүн газар унасан байсан. Тэгээд би машинаа зогсоогоод машинаас буугаад нөгөө мөргүүлсэн хүн дээр очоод гайгүй юу гэж хэлээд машиндаа суулгаад гэмтэл ороод үзүүлсэн, буцаад цагдаа руу очоод осол болсон газар очиж цагдаа нар хэмжилт хийгээд явсан. Би гэр рүүгээ харьсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 75-76 дахь тал)
11. Хохирогчийн эрүүл мэнд, хохиролтой холбоотой баримтууд (хавтаст хэргийн 22-23, 46-48 дахь тал)
12. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор түүний иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 79 дэх тал), оршин суух хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 81 дэх тал), жолоочийн лавлагаа (хавтаст хэргийн 80 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 77 дахь тал) зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Гурав: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар ***** нь Баянгол дүүргийн 29 дүгээр хороо, “Тэнүүн Өлзий” ХХК-ийн зүүн талын замд 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдөр “Toyota Sai” маркийн ***** УЕЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Арван тав. Уулзвар нэвтрэх 15.1. Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч *****ыг мөргөж унагасан хэргийн үйл баримт тогтоогджээ.
Энэ зам тээврийн ослын улмаас *****ын бие махбодид баруун 4, 5-р хавирганы хугарал, эрүү, баруун бугуйн үе, сарвуу, гуя, зүүн сарвуунд зулгаралт, зүүн шуу, сарвуунд цус хуралт гэмтэл буюу хүндэвтэр хохирол учирсан нь:
Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 03 дахь тал), Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 07-09 дэх тал), Зам тээврийн осол дээр тогтоосон акт (хавтаст хэргийн 05-06 дахь тал), Жолоочийг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 10 дахь тал), хохирогч *****ын өгсөн: “...автобусны буудал дээр буугаад ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш явган явж зам хөндлөн явган хүний гарцаар гарч байгаад машинд мөргүүлсэн…Би зүүн талаараа газар унасан миний зүүн гарын тохойноос гарын сарвуу хүртэл шалбарчихсан хоёр ташаа зулгарчихсан зүүн хөлийн булчин хэсгээр хөхөрчихсөн байсан. Би мөргүүлээд газар унасан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дахь тал), иргэний нэхэмжлэгч С.Сувд-Эрдэнийн өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дахь тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 10770 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 43-45 дахь тал), Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 1601 дугаартай магадлагаа (хавтаст хэргийн 63 дахь тал), Автотээврийн үндэсний төвийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 40748059 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 55-60 дахь тал) зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи бичгийн нотлох баримтуудаар яллагдагч *****гийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн: “...явган хүний гарц өнгөрөөд явтал машины зүүн урд талд түс гэж дугараад зүүн талын толинд хартал цэнхэр хувцастай хүн газар унасан байсан. Тэгээд би машинаа зогсоогоод машинаас буугаад нөгөө мөргүүлсэн хүн дээр очоод гайгүй юу гэж хэлээд машиндаа суулгаад гэмтэл ороод үзүүлсэн...” гэсэн мэдүүлэг нь (хавтаст хэргийн 75-76 дахь тал) давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлэх үндэслэл болно.
***** нь тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Арван тав. Уулзвар нэвтрэх 15.1. Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.
Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч *****г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч оролцсон болно.
Улсын яллагчаас гаргасан гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгч *****г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.
Дөрөв: Хохирол төлбөрийн талаар.
“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.
Хэргийн хохирогч *****ын биед учирсан хүнд гэмтэл бүхий эрүүл мэндийн хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдоно.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоос “Би сарын 1.800.000 төгрөгийн цалин авдаг. Энэ осол болсноос хойш ажилдаа 3 сарын хугацаанд ажилдаа явж чадаагүй. Ажилгүй байсан хугацааны цалин 5.400.000 төгрөг болон эмчилгээний зардал 600.000 төгрөг нийт 6.000.000 төгрөгийг нэхэмжилнэ.” гэж мэдүүллээ.
Шүүгдэгч *****гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан хохирогч *****аас мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгсөн хавтаст хэргийн 22-23 дахь талд авагдсан эмчилгээ болон эм тарианы зардлын нийт 1.334.611 төгрөгийн баримт, хохирогчийн эмнэлгийн тусламж үйлчилгээний төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын сангаас нөхөн төлүүлсэн 715.960 төгрөгийн баримтууд хавтаст хэргийн 33-34 дэх талд тус тус авагджээ.
Шүүхэд хэрэг хянагдаж байх явцад шүүгдэгч *****гаас Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан 715.960 төгрөгийг нөхөн төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн дансны хуулгын баримтаар тогтоогдож байх ба шүүх хуралдааны явцад хохирогчийн баримтаар нэхэмжилсэн 1.334.611 төгрөгийн хохирлоос 335.000 төгрөгийг шүүгдэгч нөхөн төлж, үлдэх хохирлыг өөрийн эзэмшлийн автомашинаа зарж нөхөн төлөхөө илэрхийлсэн болно.
Хохирогчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй холбоотой 5.400.000 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримтгүй учир тооцоолон бодож хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүх хэлэлцээгүй орхисон болно.
Иймд хохирогч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлж шүүгдэгчээс Иргэний шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрх нь нээлттэй.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ хийх үндэслэл, журмыг хуульчилсан бол дүгнэлт гаргах журмыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батлахаар, нөхөн төлбөрийн хэмжээг Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.9-д заасан бүрэн эрхийн хүрээнд Улсын дээд шүүхээс баталсан жишиг аргачлалыг баримтлан шийдвэрлэхээр зохицуулжээ.
Уг жишиг аргачлалд Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, хохирогчийн гэм буруутай байдал, гэм хор учруулагчийн гэм буруу, гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар, багадаа гэмтэл авсан хүний хохирлын тооцоо нь өндөр настай хүний хохирлын тооцооноос илүү байх, гэр бүлийн гишүүн нь хохирогчтой байнга хамт эсвэл дотно байсан эсэх зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэнэ гэж заасан.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд нарын 2023 оны А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралт болох “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэг нь гуравдугаар зэрэглэлд хамаарч байх бөгөөд хохирогчид тухайн жишиг зэрэглэлийг хүлээн зөвшөөрч тусгайлсан маягтад гарын үсэг зурж, сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжилнэ гэжээ.
Сэтгэцэд учирсан гэм хорын гуравдугаар зэрэглэлийн нөхөн төлбөрийн хэмжээ нь Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 25 дугаар тогтоолын хавсралт болох “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д зааснаар Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй байхаар тогтоогджээ.
Шүүхээс хохирогчид учирсан гэмтлийн зэргийг харгалзан хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг энэ гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд буюу 2024 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660.000 төгрөгийг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 8.580.000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч *****гаас гаргуулж хохирогч *****д олгохоор шийдвэрлэв.
Тав: Эрүүгийн хариуцлагын талаар.
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч *****г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн,
-шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...хамгийн бага нэгжээр торгож өгнө үү...” гэсэн санал дүгнэлтийг гаргаж оролцлоо.
“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч *****д Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.
*****д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөлд хамаарна.
Шүүгдэгч ***** нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, урьд ял шийтгэгдэж байгаагүй хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно.” гэсэн зааснаар шүүгдэгч *****д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 3.000.000 төгрөгийн торгох ялыг нийт 02 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хассан эрх хасах ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор тогтоов.
Зургаа: Бусад асуудлын талаар.
Энэ хэрэгт шүүгдэгч ***** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Шүүгдэгч *****г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *****д оногдуулсан торгох ялыг хоёр жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, энэ хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасах ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор тогтоосугай.
5. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *****д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Хохирогч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлж шүүгдэгчээс Иргэний шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *****гаас хохирогчийн эмчилгээний зардал 1.000.000 төгрөг, сэтгэцийн хор уршгийн зардалд 8.580.000 төгрөг, нийт 9.580.000 төгрөгийг гаргуулж хохирогч *****д олгосугай.
8. Хэрэгт шүүгдэгч ***** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний жолооны үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ДАЙРИЙЖАВ