| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2018/00397/и |
| Дугаар | 142/ШШ2018/00442 |
| Огноо | 2018-04-30 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 142/ШШ2018/00442
| 2018 оны 04 сарын 30 өдөр | Дугаар 142/ШШ2018/00442 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайвны өргөн чөлөө, *******,*******/ -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянбулаг баг, *******,*******/
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянбулаг баг, *******,*******/ нарт холбогдох
Даатгалын нөхөн төлбөр 12,423,800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: нь Орхон аймаг дах -ийн ээрэх цехэд оператороор ажиллаж байхдаа Худалдаа хөгжлийн банкнаас 2015 оны 01 дүгээр сарын 06-аас эхлэн 36 сарын хугацаатай 8,000,000 (найман сая) төгрөгийн цалингийн зээл авсан бөгөөд 08 дугаар сарын 27-ны өдөр ажлаасаа халагджээ.
нь Орхон аймаг дах Эрдэнэт хивс ХХК-ийн ноос угаах цехэд ялгагчаар ажиллаж байхдаа Худалдаа хөгжлийн банкнаас 2014 оны 10 дугаар сарын 15-аас эхлэн 36 сарын хугацаатай 6,800,000 (зургаан сая найман зуун мянга) төгрөгийн цалингийн зээл авсан бөгөөд 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгджээ.
нь Худалдаа хөгжлийн банктай байгуулсан 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 14-02914030, tdbm 1370 дугаартай Цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын талаар хамтран ажиллах гэрээ-ний 3.1.2-д заасан даатгалын эрсдэл үүссэн гэж үзэн мөн гэрээний 9.1-д зааснаар үндсэн зээл 6,845,655 төгрөг, хүү 240,000 төгрөг, нийт 7,085,655 төгрөг,гийн үндсэн зээл 5,403,957 төгрөг, хүү 204,000 төгрөг, нийт 5,607,957 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр даатгалын нөхөн төлбөрт тус тус олгосон.
Худалдаа хөгжлийн банктай хамтарсан 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 14-029030-1, tdbm 1371 тоот Зээлийн өр төлбөр нэхэмжлэх эрх шилжүүлэх дэд гэрээ-ний 2.1-д "Даатгагч нь даатгалын гэрээний дагуу Даатгуулагчид нөхөн төлбөр олгох үүргийг гүйцэтгэсэн тохиолдолд даатгуулагчид даатгалын гэрээгээр олгосон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр зээлдэгчээс шаардах эрх даатгагчид шилжинэ гэж зааснаар , нараас нэхэмжлэх эрх манай компанид шилжсэн бөгөөд эдгээр зээлдэгчид эхнэр, нөхөр, бие биенийхээ зээлийн батлан даагчийн гэрээнд гарын үсэг зурсан байдаг. Иймээс манай компанийн зүгээс д олгсон 7,085,655 төгрөг,д олгосон 5,607,957 төгрөгийн нөхөн төлбөрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдр буцаан төлсөн 239,814.80 төгрөг, 2017 оны 02 дугаар сард буцаан төлсөн 30,000 төгрөгийг хасч үлдэгдэл 5,338,140 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч , нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: бид нар 12,423,800 төгрөгийн төлбөрийг зөвшөөрч байна. Түрээсийн байранд амьдардаг. Энэ өр зээлийг төлж барагдуулна. Тогтвор суурьшилгүй, ажилгүй тул харж үзнэ үү. 2018 оны 05 дугаар сарын 28-ний өдрөөс эхлэн сар болгон 100,000 төгрөгөөр дээрхи мөнгийг төлж барагдуулна гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь , нарт холбогдуулан даатгалын нөхөн төлбөр 13 716 062 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, төлбөрийг сар бүр 100,000 төгрөгөөр төлж дуусгахаар тайлбар ирүүлснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөгүй.
Худалдаа хөгжил банкнаас 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 2015/000287/0002 тоот цалингийн зээлийн гэрээ байгуулж, 8,000,000 төгрөгийг, 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 2014/000287/3011 тоот цалингийн гэрээ байгуулж, 6,800,000 төгрөгийг тус тус зээлж авсан, цалингийн зээлийн хувийн батлан даалтын гэрээг байгуулсан болох нь авсан болох нь хэрэгт авагдсан цалингийн зээлийн гэрээний хуулбар, цалингийн зээлийн хувийн батлан даалтын гэрээний хуулбараар нотлогдож байна.
нь дээрх цалингийн зээлийн гэрээтэй холбоотой даатгалын нөхөн төлбөрийг шаарджээ.
Миг Даатгал ХХК нь Худалдаа хөгжлийн банктай 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 14-02914030, tdbm 1370 дугаартай Цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын талаар хамтран ажиллах гэрээ-г байгуулсан, хамтран ажиллах гэрээний цалингийн зээлийн эрсдэл үүссэн тул -ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А-262 дугаартай тушаалаар даатгалын нөхөн төлбөрийг Худалдаа хөгжил банкинд олгожээ.
Худалдаа хөгжил банк нь 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 3/4205 дугаартай итгэмжлэлээр -д зээлийн өр төлбөрийг нэхэмжлэх эрхийг шилжүүлсэн байх бөгөөд 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 14-02914030, tdbm 1370 дугаартай Цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын талаар хамтран ажиллах гэрээ, 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 2015/000287/0002 тоот цалингийн зээлийн гэрээ, 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 2014/000287/3011 тоот цалингийн гэрээний дагуу цалингийн зээлийн төлбөрийг нь шаардах эрхтэй байна.
нь Худалдаа хөгжлийн банктай байгуулсан 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 14-02914030, tdbm 1370 дугаартай Цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын талаар хамтран ажиллах гэрээ-ний 3.1.2-д заасан даатгалын эрсдэл үүссэн гэж үзэн мөн гэрээний 9.1-д зааснаар үндсэн зээл 6,845,655 төгрөг, хүү 240,000 төгрөг, нийт 7,085,655 төгрөг,гийн үндсэн зээл 5,164,143 төгрөг, хүү 204,000 төгрөг, нийт 5,338,140 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр даатгалын нөхөн төлбөрт тус тус олгосон байх тул хариуцагч эс 7,085,655 төгрөг, хариуцагчгоос 5,338,140 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч -д олгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь заалтыг баримтлан хариуцагч эс 7,085,655 төгрөг, хариуцагчгоос 5,338,140 төгрөг тус тус гаргуулан -д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 213,730 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч , нараас 213,730 төгрөг гаргуулан -д олгосугай.
3.Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН