| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дайрийжав |
| Хэргийн индекс | 106/2023/0764/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1009 |
| Огноо | 2024-12-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Нандин-Эрдэнэ |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1009
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхтуул хөтлөн,
улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ,
шүүгдэгч **********, түүний өмгөөлөгч Ө.Батбаяр, Т.Сайнбаяр,
хохирогч **********, түүний өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн,
шинжээч С.Эрдэнэцэцэг /цахимаар/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ********** овогт ********** **********ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2203001490222 дугаартай 3 хавтаст хэргийг 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1967 оны *** дүгээр сарын ***-нд Увс аймгийн Цагаан хайрхан суманд төрсөн, **** настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч, инженер мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн **********од оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:**********/, ********** овогт ********** **********.
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:
Шүүгдэгч ********** нь 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 17 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын удирдах газрын **********, **********ын албаны даргын ********** тоот өрөөнд тус нийгэмлэгийн хууль зүйн албаны дэд дарга **********г түлхэн унагаж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ********** мэдүүлэхдээ “Тэр өдөр ажил дээрээс гарах гэж байхад гэрч ********** миний өрөөнд орж ирсэн. Учир нь ажил дээрээ байхдаа алдаа дутагдал гаргасан учир би **********сайхан, ********** нарыг хална гэсэн чиглэл өгсөн байсан. Намайг гадуур явж байсан чинь миний нарийн бичиг утасдаад таны цагийн бүртгэлийг **********, **********сайхан хоёр авна гээд байна гэсэн асуудлыг ярихад би намайг очтол байж бай гэж хэлсэн. Би дөнгөж өрөөндөө орж ирээд **********ыг дуудаад чи миний цагийн бүртгэлийг шалгах эрхтэй юу, миний цагийн бүртгэл чамд ямар хэрэгтэй юм гэж хэлсэн. Надтай маргаад миний өрөөний хаалгыг хаагаад гарсан. Удалгүй гурав орчим минутын дараа ********** орж ирсэн. Надтай уулзмаар байна гэж хэлэхэд би асуудлаа цэгцэл, чамтай уулзах шаардлага байхгүй гэж хэлсэн. Намайг Улаанбаатар төмөр замын удирдах газрын **********, **********ын албаны даргаар ажиллаж байх хугацаанд ********** нэг ч удаа миний өрөөнд орж ирж байгаагүй бөгөөд бид хоорондоо ажил төрлийн харилцан хамааралгүй хүмүүс. Өмнө нь Төмөр замын байгууллагаас хууль зүйн албанд хийсэн шалгалтын үр дүнгээр 770,000,000 гаруй төгрөгийг 15 хүн үндэслэлгүйгээр шагнасан байсныг илрүүлсэн. Үүнд төмөр замд ажилладаг гурван орос ажилтан, арван таван монгол ажилтан байсны нэг нь ********** байсан бөгөөд өөртөө 55,000,000 гаруй төгрөгийн шагнал авсан байсныг манай дотоод хяналт шалгаад байгууллагад буцаан төлүүлэх шийдвэрийг гаргасан байсан. Энэ асуудлыг өөр талаас нь шийдэж өгөөч гэх асуудлыг тавихад би үгүй гэж хэлж байсан бөгөөд зохион байгуулалттайгаар ********** миний албан ажлын өрөөнд орж ирээд өрөөнөөс гарахгүй байсан. Би гадуур хувцасаа өмсөөд өрөөнөөсөө гарах гэхэд ********** өрөөний үүдэнд чагталж зогсоод намайг гаргахгүй байсан. Тэгэхээр нь би буцаж ирээд ширээнийхээ ард суусан. Гэнэт л ********** муухай орилоод доош суусан. Тэгэхэд гаднаас **********, дараалан **********сайхан араас нь орж ирсэн. Би **********, **********сайхан нарт наадхаа аваад өрөөнөөс гар гэж хэлсэн чинь юу яриад байгаа юм бэ та гэж хэлсэн. Би ерөөсөө архи уугаагүй байхад та архи уусан байна, таниас архи үнэртэж байсан гэх асуудлыг таамгаар ярьсан. Тэр хүмүүсийн харилцан яриагаар тохирсон үеийн зарчмаар явж байгаа болохоос биш цагдаагийн байгууллага ирж намайг үлээлгэж согтуу байсан гэх асуудлыг тогтоосон баримт огт байхгүй. Би хурандаа болтлоо төрийн тусгай албанд 40 гаруй жил хариуцлагатай ажиллаж байгаад тэтгэвэртээ суусан. Төрийн ажлыг хийж яваад насны эцэст би хохирч байна. Би ********** руу дөхөж ч очоогүй, түүнийг зодоогүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч С.Эрдэнэцэцэг цахимаар оролцож мэдүүлэхдээ “Нэг удаагийн түлхэлтээр нэг талын хэсэгт нь үүсэх боломжтой. Нэг талаас нь цохигдсон тохиолдолд цохигдсон талдаа үүснэ, унасан тохиолдолд нөгөө хэсэгтээ талбайн хэмжээнээс шалтгаалж үүсэх боломжтой. Түлхэх үед нэг талаараа унасан талд гэмтэл үүснэ гэсэн үг. Түлхэхэд 2 талаараа унана гэсэн ойлголт байхгүй. Шалыг хатуу мохоо зүйл гэж үзнэ. Шалан дээр унасан хүний түрүүлж хүрсэн талбайгаараа, эсвэл цохилтын хүч үйлчилсэн талбайд хөхрөлт няцралт үүснэ. Шалан дээр унах үед гуянд үүсэж болно. Унахдаа биеийнхээ аль хэсгээр унаж байна, биеийнхээ ямар талбайгаар унаж байна тэр хэсэгт цус хуралт үүснэ. Хоёр талын гуян дээрх тус тусдаа гэмтэл үүссэн. Нэг гуяан дээр хоёр тусдаа гэмтэл үүсээгүй. Хүний махны булчин нь тэгш шал шиг гадаргуутай биш, хүний биеийн онцлогоос хамаараад овгор товгор, янз бүр байна...Зүүн гуяны гадна дунд хэсэгт үүссэн гэмтэл шалтай харьцахад үүсэх боломжгүй харагдаж байна. Зүүн гуяны гэмтэл өшиглөх үед үүсэх боломжтой.” гэв.
Хоёр: Эрүүгийн 2203001490222 дугаартай хэргээс.
1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 05 дахь тал)
2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хавтаст хэргийн 09-19 дэх тал)
3. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хавтаст хэргийн 20-30 дахь тал)
4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч **********гийн өгсөн: “2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр мэдүүлэг өгөх үедээ мэдүүлэг дутуу өгсөн байсан. Тухайн өдөр шокийн байдалтай байсан болохоор дутуу өгсөн. **********, **********ын албаны дарга ********** намайг газар унасны дараа миний зүүн гуяны гадна дунд хэсэгт нэг удаа өшиглөсөн. Тухайн өдрийн Улаанбаатар Төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн коридор болон үүдний постын хяналтын камераас тодорхой харагдана. Тухайн өдөр гэрчийн мэдүүлэг өгөх үедээ гэрчийн мэдүүлэг авсан байцаагчдаа зүүн хөл өвдөж байгаа талаар хэлсэн. Одоо миний толгой маш их өвдөж байгаа. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4776 дугаартай дүгнэлттэй танилцлаа. Өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол болон түүнийг эмчлэн сувилуулахтай холбоотой зардал, өмгөөлөгчийн ажлын хөлс зэргийг нэхэмжилнэ мөн ажлын байрны дарамт учруулсан, түүнчлэн нэр төрд халдсан, ажлын байранд согтуугаар танхайрсан зэрэг үйлдэлд нь гомдолтой байна. 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр **********, **********ын албаны дарга ********** нь мөрний доод хэсэг рүү түлхэж унагаасан. Тэгээд намайг унасны дараа миний зүүн гуя руу хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Би унах үедээ баруун талын гуя хэсгээр хүчтэй унасан. Унах үедээ ямар нэгэн эд зүйл мөргөж унасан эсэхээ анзаараагүй. ********** даргын өрөөнд урьд өмнө орж байгаагүй учир ямар эд зүйл байсан талаар мэдэхгүй байна. 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 16 цаг 40 минутын орчим ажил хэргийн шугамаар өрөөнд нь явж орсон. Явж ороод Улаанбаатар төмөр замын дотоод дүрэм журмаа зөрчөөд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээнд шалгалтын материалыг байршуулж үүнтэй холбоотойгоор өөрөө хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярилцлага өгсөн үйлдэл нь буруу гэдэг талаар хэлэхэд надтай зүй бусаар харьцаж захиалгаар энэ асуудлыг тавьсан гэдгээ хэлж байсан. Тухайн өдөр дуудлагаар ирсэн цагдаагийн албан хаагчид өгсөн тайлбартаа энэ хүн ажлын байрны дарамт учруулж хэл амаар доромжилсон талаар би тодорхой хэлсэн. Би хүсэлт тавимаар байна энэ хүн ажлын байран дээрээ согтуурсан байдалтай байсныг мэдэж цагдаагийн байгууллагын 102 дугаарт дуудлага өгсөн мөн тухайн өдрийн жижүүрийн бүрэлдэхүүн болон жижүүрийн цагдаа нар **********ын согтолтын зэргийг тогтоосон баримт байгаа эсэх, хэрвээ согтолтын зэргийг тогтоолгохоос татгалзсан бол энэ талаар цагдаагийн алба хаагч тэмдэглэл үйлдэж гарын үсэг зуруулсан баримт зэргийг нотлох баримтын журмаар хэрэгт хавсаргуулмаар байна. ********** согтуугаар бусдын биед халдсан тул бие авч явах чадваргүй гэсэн тухайн өдрийн эрүүлжүүлэх байран дахь эрүүлжүүлсэн эсэх хэрэв эрүүлжүүлсэн бол тухайн баримтыг авч хавсаргах. Энэ баримтаас шалтгаалан дараа дараагийн хүсэлт, гомдлоо өгөх болно.” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 57-58 дахь тал)
5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч О.**********сайханы өгсөн: “2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 17 цагийн орчим өрөөндөө сууж байхад эсрэг талын өрөөнд манай албаны даргын дуу чанга, чанга дуугараад мөн эмэгтэй хүний дуу гараад түс тас хийх чимээ гараад эмэгтэй хүн чанга уйлаад чимээ гаргахаар нь **********ын **********ын албаны даргын өрөөнд эхлээд манай ********** түрүүлж орсон, түүний араас би орсон намайг орох үед хаалга нь онгорхой байсан. Намайг орох үед ********** тэр эмэгтэйн хажууд зогссон **********ын хөл доор тэр эмэгтэй газар унасан байдалтай орилоод хэвтээд байсан. Тэгээд би тухайн эмэгтэйг манай ажилтан байна гээд харсан чинь Хууль зүйн албаны орлогч дарга ********** байсан. **********гаас яасан бэ гэж асуухад танай энэ согтуу дарга түлхээд унагаачихлаа гэж хэлсэн. Тэгээд **********ыг харсан согтуу хажууд нь зогсож байсан. Тэгээд **********г өргөж босгоод өөрийнхөө өрөөнд оруулаад буйдан дээр суулгасан. ********** тухайн үед доголоод явж чадахгүй байхаар нь би хажуу талаас нь түшиж өөрийнхөө өрөөнд оруулсан. **********г буйдан суулгах үед танай дарга согтуу байж хэл амаар доромжилсон намайг мөн түлхэж унагаасан гээд уйлаад байсан. Манай байгууллагын үүдний харуул буюу вохр орж ирсэн түүний дараа удалгүй цагдаа хүрээд ирсэн...********** даргын өрөөнд намайг орох үед ********** дарга нь газар шалан дээр хажуу талаараа унасан, уйлсан байдалтай байж байсан тэгээд уйлаад байсан. Намайг ********** даргыг өргөөд босгох үед хөл нь доголоод тэгш зогсож чадахгүй байсан. Царай зүс ил харагдах шарх, сорви байхгүй харин уйлсан нулимстай нүүр харагдсан. ********** дарга эрүүл байсан. Намайг түшээд буйдан дээр суулгах үед ямар нэгэн согтууруулах ундааны зүйл үнэртэхгүй байсан. Харин ********** даргаас үнэртэж байсан, манай хүн согтохоороо царай зүс нь тийм болчихдог юм. ********** даргын өрөөнд хяналтын камер байдаг эсэхийг сайн мэдэхгүй байна. 2 дугаар давхарт хяналтын камер байх ёстой хэвийн ажиллагаатай байсан эсэхийг би мэдэхгүй байна. **********г газар унасан байдалтай уйлсан хэвтэж байхаар нь **********гаас юу болсон талаар асуухад танай дарга чинь түлхээд унагаасан гэж байсан. Би ойлгохдоо шал руу түлхээд унагаасан юм байх гэж бодсон. ********** нь би буруу зөрүү хийсэн зүйл байхгүй гээд ********** руу хандаж яриад байсан, тэгж байхад цагдаа нар ирсэн. Манай өрөөн дотор орж ирээд тэр хоёр маргалдаж байх үед **********, **********, **********, миний бие байсан. Тухайн үед ********** дарга нь гомдолтой байна гээд байхаар нь орхиод явж чадаагүй цагдаагийн байгууллага ирэхээр нь би яваад өгсөн. Би нарийн сайн хараагүй ба **********г өргөж босгоод өрөөндөө оруулж буйдан дээр суулгасан өөр зүйлийн талаар мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 66-68 дахь тал)
6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч О.**********сайханы дахин өгсөн: “**********, **********ын албаны дарга **********ын ********** тоот өрөөний хаалгаар орж ирэх үед ********** нь газар биеийн зүүн тал хэсгээр газар унасан мөн цааш харсан байдалтай хэвтэж байхаар нь араас нь очоод яасан бэ зүгээр үү гэж асуутал танай наад согтуу дарга чинь намайг түлхээд унагаачихлаа гэж хэлсэн. Тухайн үед ил харагдах шарх сорви байгаагүй.” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 70-72 дахь тал)
7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ч.**********ын өгсөн: “2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 16 цагийн орчим Улаанбаатар Төмөр замын **********ын **********ын албаны даргын өрөөнд албаны дарга ********** чанга чанга дуугаар ярьж байгаа нь сонсогдсон. Ямар нэгэн дуу чимээ гарч эмэгтэй орилж уйлах чимээ сонсогдсон. Энэ үед юу болов гээд **********сайхан бид хоёр болон ********** байсан болов уу очоод ********** даргын өрөөний хаалгыг онгойлгосон. Хаалга цоожгүй хаалттай байсан бөгөөд хаалгыг түлхэж ороход хууль зүйн албаны орлогч дарга ********** эвхэрсэн байдалтай хаалганы дэргэд шалан дээр ёолон уйлсан байдалтай хэвтэж байсан. Албаны дарга ********** бидний өөдөөс гаргах гээд хаалга руу зүтгэж байсан. Юу болов яав гээд ********** даргыг хорьж **********сайхан нь ********** даргыг босгож байсан. Энэ үед ********** даргаас спиртийн зүйл үнэртэж байсан бөгөөд би ариун цэврийн өрөө рүү орно гээд гадуур хувцсаа өмссөн мөн цүнхээ үүрсэн байдалтай зогсож байсан. Тухайн үед манай ажлын хүмүүс юу болов гээд хүрээд ирсэн. Тэгээд тэр дундаас нэг нь вохрыг дуудсан. Вохр ирсний дараа мөн цагдааг дуудсан талаар ярьсан. Энэ хооронд ********** дарга болон ********** нар нь хоорондоо маргалдаж байсан ба бид нар тэр хоёрыг зайг нь бариулан хоёр өөр газар суулгаад цагдааг хүлээлгээд сууж байсан. Тэгээд цагдаагийн алба хаагч ирсэн. Би Улаанбаатар төмөр замд Дотоод **********ын байцаагчаар ажилладаг бөгөөд миний ажлын үндсэн зорилго бол Төмөр замын нийт бие бүрэлдэхүүн салбар нэгжүүдээр Монгол Улсын хууль тогтоомж, Замын даргын тушаал шийдвэр, холбогдох эрх зүйн актуудын хэрэгжилтийг хангуулдаг шалгадаг заавар зөвлөгөө өгдөг чиг үүрэгтэй ажилладаг. Би тухайн хоёр хүнийг хоёуланг нь танина. Хоёулаа манай Удирдах газрын албаны дарга нар мөн ажлын холбоотой гэдгээр мэднэ түүнээс тухайн хоёр хүнтэй ямар нэгэн байдлаар садан төрлийн холбоо байхгүй. ********** даргын өрөөнд ороход хаалганы дэргэд эвхэрсэн байдалтай шалан дээр хажуу тийш харан ёолон уйлсан байдалтай хэвтэж байсан. Би тийм юм ажиглаж хараагүй надад тийм ажиглагдаагүй гэхдээ бөхийсөн доголсон явж байсан. ********** бол архи хэрэглэсэн эсэхийг мэдэхгүй надад ямар нэгэн байдлаар гуйвсан, дайвсан, хэл ам нь орооцолдсон архи үнэртсэн зүйл ажиглагдаагүй. ********** дарга нь харин согтуу байсан. Хэл ам нүдний харц, үйл хөдөлгөөн хэл яриа тультирсан, ам цангаад байна гээд ус уусан байдалтай мөн бохь зажлаад суусан энэ байдлаар нь би согтуу байгаа гэдгийг нь мэдэж байна. Тухайн давхарт нэг камер байдаг энэ камер ажиллагаатай эсэхийг мэдэхгүй. ********** даргын өрөөнд камер байгаа эсэхийг мэдэхгүй ********** дарга өөрөө миний өрөөнд камер байгаа гэдэг талаар ярьж байсан. ********** надад яагаад шалан дээр хэвтэж байсан талаараа яриагүй. Намайг ********** даргын өрөөнд орох үед ********** шалан дээр эвхэрсэн байдалтай мөн ёолсон, уйлсан хэвтэж байсан. Урд өмнө хэрэлдэж маргалдаж байсан талаар мэдэхгүй байна. Тухайн өдөр юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй. ********** чи ажлын байран дээр архи уугаад намайг захилгаар ажлаас халуулах гээд байгаа юм уу гээд маргалдаад байсан. Тэр үед ********** дарга нь за болъё бүх юмыг тэглэе гэж хэлээд чи ажиллаа хий та нар ч ажиллаа хий гээд маргалдаж байсан. ********** даргын өрөөнд ямар нэгэн архи согтууруулах ундааны зүйл байсан талаар анзаараагүй мэдэхгүй байна. Даргын өрөөнд орох үед шалан дээр болон эд зүйл эвдэрсэн зүйл ажиглагдаагүй болно.” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 75-77 дахь тал)
8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ч.**********ын дахин өгсөн: “********** нь баруун талаараа эвхэрсэн мөн толгой нь шкаф руу харсан байдалтай хаалга руу нуруугаа харуулсан хөлөө эвхэрсэн байдалтай хэвтэж байсан. Тухайн үед ********** нь уйлж ёолж байсан буюу ********** хажуу талд гаргах гээд хаалга руу зүтгэж байсан.” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 80-81 дэх тал)
9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.**********ын өгсөн: “Би Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгт 2017 онд ажилд орж, **********, **********ын албанд байцаагчаар томилогдож, 2019 оны сүүлээр тухайн албанд ахлах байцаагч болж одоог хүртэл тухайн албан тушаалд ажиллаж байна. ********** нь Улаанбаатар төмөр замын **********, **********ын албаны дарга, ********** нь Улаанбаатар төмөр замын Хууль зүйн албаны орлогч дарга. Би **********тай таарсан. 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр өрөөндөө ажил үүргээ цагийн хуваарийн дагуу гүйцэтгэж байхад 17 цагийн орчим эмэгтэй хүн орилох чимээ гарахаар нь үүд рүү гараад хартал ********** даргын өрөөний гадна **********сайхан, ********** өөр албаны хүмүүс бужигнаад байсан. Удалгүй ********** даргын өрөөнөөс ********** нь уйлж байгаа юм шиг муухай царай гаргаад өрөөнөөс нь гараад ирсэн. Би очоод яасан юу болов гэхэд учир байдлаа тайлбарлах гэтэл намайг өшиглөөд авлаа гэж хэлээд, газар суух маягтай тонгойгоод суугаад байсан. Тухайн үед манай албаны дүн бүртгэлийн ажилтан Дарь гэх жирэмсэн эмэгтэй маш их сандарсан байдалтай байгаад байхаар нь би өрөө рүүгээ аваад орсон. **********сайхан гэх манай албаны хэлтсийн дарга орж ирээд цагдаа дуудсан уу гэж надаас асуугаад гарсан, гарахдаа хаалга онгорхой орхисон байсан, цагдаа нар бололтой хар хувцастай хүмүүс үүдээр явсан, хар хувцастай хүмүүстэй ********** дарга гараад явж байсан. Тэр хүмүүсийн араас ********** явж байхыг нь хартал доголсон байдалтай цавиа дараад явж байсан. Надад өөр мэдэх зүйл байхгүй. Цавиа дарсан байдалтай баруун хөл нь доголоод байсан.” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 84-85 дахь тал)
10. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.**********гийн өгсөн: “2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн өглөөний 08 цагт ажил хүлээн авч харуулын үүрэг гүйцэтгэсэн. Ажлын цаг дуусаад ажилчид 17 цаг 10 минутын орчим **********ын **********ын албаны байцаагч Энхбаатар, Барс********** нар ирж танайх Төмөр зам дахь цагдаагийн газар дуудлага өгдөг үү гэж асуусан. Түүний дагуу юу болсон талаар тодруулахад манайхан дотооддоо маргалдаад цагдаад дуудлага өгөх гэсэн юм гэж ярьсан. Тэгээд дээш 2 давхарт гарч болж байгаа байдлыг ерөнхийд нь харсан. 278 тоот өрөөнд очиход үүдэнд нь **********ын хяналтын байцаагч **********, **********сайхан хоёр зогсож байсан. Өрөөнд нь хууль зүйн албаны орлогч дарга ********** сууж байсан. ********** дарга өрөөнөөс гарна гээд ********** гаргахгүй гээд зогсож байсан. Болсон байдлыг ерөнхийд нь ажиглачхаад харуулын постоо удаан орхиж болохгүй гэж хэлээд цагдаа дуудсан. Цагдаа ирэхээр оруулъя гээд буцаад өөрийн ажлын байр руу явсан. Ажлын байран дээр байж байхад Төмөр зам дахь цагдаагийн газраас цагдаа ирээд ********** даргыг аваад явсан. Би ********** гэдэг хүнийг хууль зүйн албаны орлогч дарга гэдгээр нь танина, түүнээс ямар нэгэн найз нөхдийн харилцаа холбоо байхгүй. Манай байгууллагын хоёрдугаар давхрын хяналтын камер ажиллагаагүй болоод удаж байгаа. Уг камер ажиллахгүй болоод 2, 3 жил болж байгаа байх тодорхой санахгүй байна. Тухайн 278 тоот өрөөнд хяналтын камер байдаг эсэхийг бол мэдэхгүй байна. Тухайн үед ********** даргын биед ямар нэгэн ил харагдах шарх, сорви байсан эсэхийг ажиглаж хараагүй өрөөнд ********** дарга сууж байхыг нь харсан. Тэнд байсан хүмүүс архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн талаар мэдэгдээгүй.” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 100-101 дэх тал)
11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 4776 дугаартай: “**********гийн биед баруун, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь шинэ байна.” гэсэн дүгнэлт (1-р хавтаст хэргийн 103-104 дэх тал)
12. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч С.Эрдэнэцэцэгийн мэдүүлсэн: “Гэмтлийн зэрэг тогтоох журмын дагуу уг дүгнэлтийг гаргасан. 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан А/216-422 тушаалаар баталсан гэмтлийн зэрэг тогтоох журмыг баримталж дүгнэлтийг гаргадаг. **********гийн биед зүүн гуяны гадна дунд 13х10.5, баруун гуяны гадна хэсэгт 15х14 см цус хуралттай, эд хавантай, эмзэглэлтэй байсан. Тухайн гэмтэл биеийн гадаргуу 1 хувиас дээш хувийн талбайг эзэлсэн тул эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэргийн 2,4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Би **********г 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр үзсэн. **********гийн биед учирсан гэмтэл нь шинэ байх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цохигдож унах үед нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Тухайн үеийн хяналтын камерын бичлэг нь цаг хугацаагаараа байгаа.” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 109-111 дэх тал)
13. Хяналтын камерын бичлэг үзлэг хийсэн: “Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг Удирдлагын асуудал хариуцсан замын орлогч дарга Н.**********оос 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 19/1105 дугаартай албан бичгээр ирүүлсэн 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 08:00-17:00 цагийн хоорондох харуулын үүдэн дэх хэсгийн хяналтын бичлэгт үзлэг хийхээр тогтов. Хэрэг бүртгэлтийн 220300149 дугаартай хэрэгт Улаанбаатар төмөр замын удирдах газрын шалган нэвтрүүлэх байрны харуулын үүдэн дэх хэсгийн хяналтын камерын бичлэгийг шүүж, хэргийн оролцогч **********, ********** нарын орсон болон гарсан цаг, минут болон зам маршрутыг тогтоохоор DVD-нд бичигдсэн файлыг нээж үзэхэд нийт 11 бичлэг байв. Эхний бичлэг болох 07 дугаартай бичлэгийг тоглуулахад дэлгэцийн баруун дээд буланд 2022-03-22 07:00:43 гэсэн бичиглэлтэй Улаанбаатар төмөр замын удирдах газрын шалган нэвтрүүлэх байр харагдаж байна. Бичлэгийн нийт хугацаа 01:00:00 цаг байв. Бичлэгийг шүүж үзэхэд **********, ********** нарын орсон гарсан хөдөлгөөн байхгүй байв. 8 дугаартай бичлэгийг тоглуулахад дэлгэцийн баруун дээд буланд 2022-03-22 08:00:00 гэсэн бичиглэлтэй Улаанбаатар төмөр замын удирдах газрын шалган нэвтрүүлэх байр харагдаж байна. Бичлэгийн нийт хугацаа 01:00:00 цаг байв. Бичлэгийг шүүж үзэхэд ********** нь 08:44:33 цагт хар өнгийн кепкен малгайт, цэнхэр өнгийн амны хаалттай цагаан цамц, хүрэн улаан өнгийн зангиатай, хар өнгийн богино куртик, хар өнгийн өмд, оосортой хар өнгийн цүнхтэй үйл хөдлөл хэвийн ажил руугаа орж байгаа дүрс бичлэг харагдаж байна. Бичлэгийг цааш үргэлжлүүлэн үзэхэд ач холбогдолтой дүрс бичлэг харагдахгүй байна. 9 дугаартай бичлэгийг тоглуулахад дэлгэцийн баруун дээд буланд 2022-03-22 09:00:00 гэсэн бичиглэлтэй Улаанбаатар төмөр замын удирдах газрын шалган нэвтрүүлэх байр харагдаж байна. Бичлэгийн нийт хугацаа 01:00:00 цаг байв. Бичлэгийг шүүж үзэхэд **********, ********** нарын орсон гарсан хөдөлгөөн байхгүй байв. 10 дугаартай бичлэгийг тоглуулахад дэлгэцийн баруун дээд буланд 2022-03-22 10:00:00 гэсэн бичиглэлтэй Улаанбаатар төмөр замын удирдах газрын шалган нэвтрүүлэх байр харагдаж байна. Бичлэгийн нийт хугацаа 01:00:00 цаг байв. Бичлэгийг шүүж үзэхэд ********** нь 10:21:14 цагт шалган нэвтрүүлэх байр, Улаанбаатар төмөр замын удирдах газраас гарч яваа дүрс бичлэг харагдаж байна. Бичлэгийг цааш үргэлжлүүлэн тоглуулахад хэрэгт ямар нэгэн ач холбогдолтой дүрс бичлэг олдохгүй байна. 11 дугаартай бичлэгийг тоглуулахад дэлгэцийн баруун дээд буланд 2022-03-22 11:00:00 гэсэн бичиглэлтэй Улаанбаатар төмөр замын удирдах газрын шалган нэвтрүүлэх байр харагдаж байна. Бичлэгийн нийт хугацаа 01:00:00 цаг байв. Бичлэгийг шүүж үзэхэд **********, ********** нарын орсон гарсан хөдөлгөөн байхгүй байв. 8 дугаартай бичлэгийг тоглуулахад дэлгэцийн баруун дээд буланд 2022-03-22 12:00:00 гэсэн бичиглэлтэй Улаанбаатар төмөр замын удирдах газрын шалган нэвтрүүлэх байр харагдаж байна. Бичлэгийн нийт хугацаа 01:00:00 цаг байв. Бичлэгийг шүүж үзэхэд **********, ********** нарын орсон гарсан хөдөлгөөн байхгүй байв. 9 дугаартай бичлэгийг тоглуулахад дэлгэцийн баруун дээд буланд 2022-03-22 13:00:00 гэсэн бичиглэлтэй Улаанбаатар төмөр замын удирдах газрын шалган нэвтрүүлэх байр харагдаж байна. Бичлэгийн нийт хугацаа 01:00:00 цаг байв. Бичлэгийг шүүж үзэхэд **********, ********** нарын орсон гарсан хөдөлгөөн байхгүй байв. 10 дугаартай бичлэгийг тоглуулахад дэлгэцийн баруун дээд буланд 2022-03- 22 14:00:00 гэсэн бичиглэлтэй Улаанбаатар төмөр замын удирдах газрын шалган нэвтрүүлэх байр харагдаж байна. Бичлэгийн нийт хугацаа 01:00:00 цаг байв. Бичлэгийг шүүж үзэхэд **********, ********** нарын орсон гарсан хөдөлгөөн байхгүй байв. 11 дугаартай бичлэгийг тоглуулахад дэлгэцийн баруун дээд буланд 2022-03-22 15:00:00 гэсэн бичиглэлтэй Улаанбаатар төмөр замын удирдах газрын шалган нэвтрүүлэх байр харагдаж байна. Бичлэгийн нийт хугацаа 01:00:00 цаг байв. Бичлэгийг шүүж үзэхэд **********, ********** нарын орсон гарсан хөдөлгөөн байхгүй байв. 12 дугаартай бичлэгийг тоглуулахад дэлгэцийн баруун дээд буланд 2022-03-22 16:00:00 гэсэн бичиглэлтэй Улаанбаатар төмөр замын удирдах газрын шалган нэвтрүүлэх байр харагдаж байна. Бичлэгийн нийт хугацаа 01:00:00 цаг байв. Бичлэгийг шүүж үзэхэд ********** нь 16:25:48 цагт Улаанбаатар төмөр замын удирдах газрын шалган нэвтрүүлэх байр, ажил руугаа нэвтрэн орох ба бичлэгт үйл хөдлөл хэвийн харагдаж байна. ********** нь 16:52:40 цагт, гар утсаар ярьсан байдалтай, цагаан өнгийн масктай, цагаан хар өнгийн цамц, саарал өнгийн жинсэн өмд түрүүтэй гуталтай Улаанбаатар төмөр замын удирдах газрын үүдний камерт ертөнцийн зүгээр зүүн жигүүрээс баруун жигүүр рүү явж байгаа дүрс бичлэг харагдаж байна. 13 дугаартай бичлэгийг тоглуулахад дэлгэцийн баруун дээд буланд 2022-03-22 17:00:00 гэсэн бичиглэлтэй Улаанбаатар төмөр замын удирдах газрын шалган нэвтрүүлэх байр харагдаж байна. Бичлэгийн нийт хугацаа 01:00:00 цаг байв. Бичлэгийг шүүж үзэхэд 17:22:01 цагт цагдаагийн алба хаагчид Улаанбаатар төмөр замын удирдах газрын шалган нэвтрүүлэх байраар нэвтрэн орж ертөнцийн зүгээр баруун жигүүр рүү явж байна. 17:28:30 цагт ********** нь цагдаагийн алба хаагч нартай шалган нэвтрүүлэх байр, Улаанбаатар төмөр замын удирдах газраас гарч явж байна. ********** нь ертөнцийн зүгээр зүүн жигүүрээс гарч ирэхдээ зүүн хөл доголсон байдалтай баруун жигүүр рүү явж байгаа дүрс бичлэг харагдаж, ********** нь 16:52:40 цагт гар утсаар ярьсан байдалтай, цагаан өнгийн масктай, хар цагаан өнгийн дөрвөлжин хээтэй цамц, саарал өнгийн жинсэн өмд түрүүтэй гуталтай Улаанбаатар төмөр замын удирдах газрын үүдний камерт ертөнцийн зүгээр зүүн жигүүрээс баруун жигүүр рүү явж байгаа дүрс бичлэг харагдаж байна. 17:52:30 цагт ********** нь баруун талын жигүүрээс хар өнгийн пальто өмссөн зүүн хөл доголсон байдалтай Улаанбаатар төмөр замын удирдах газраас гарч явж байна. Бичлэгийг цааш үргэлжлүүлэн үзэхэд хэрэгт ач холбогдолтой дүрс бичлэг олдоогүй болно.” гэсэн тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 114-117 дахь тал)
14. Хяналтын камерын бичлэг үзлэг хийсэн: “2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 17 цаг 10 минутад Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг цэрэгжүүлсэн хамгаалалт онцгой байдлын харьяа удирдах газар дахь цэрэгжүүлсэн хамгаалалтын тасгийн дарга ажилтай Г.**********гөөс ********** дугаарын утсаар Улаанбаатар төмөр замын удирдах газрын **********, **********ын албаны дарга нь ажлын өрөөнд согтууруулах ундааны зүйл хэрэглэж алба хаагч нараа зодож танхайрсан гэх гомдол, мэдээлэлд очсон цагдаагийн алба хаагчийн энгэрийн камерын бичлэгт үзлэг хийхээр тогтов. Хэрэг бүртгэлтийн 220300149 дугаартай хэрэгт тухайн үеийн үйл явдлыг тогтоохоор файлыг нээж үзэхэд Баянгол дүүргийн 3 дугаар хороо Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн удирдах газрын шалган нэвтрүүлэх байрны үүдний хэсгээр орж байгаа дүрс харагдаж байна, бичлэгийн доод хэсэгт 2022/03/22 18:27:40 гэсэн бичиглэлтэй нийт хугацаа 07:50 минутын бичлэг байв. Бичлэгийг тоглуулахад цагдаагийн алба хаагч үүдний харуул дээр очиж, хэрэг хаана болсон талаар тодруулахад 2 давхарт 278 тоот гэж харуул хэлж, цагдаагийн алба хаагч нэвтрэн орж зүүн эргэж 2 давхар руу шатаар гарч коридор хэсгээр явж урагш харсан хүрэн бор өнгийн хаалгатай, хаалганы баруун дээд талын хана хэсэгт, **********, **********ын алба гэсэн хаягтай О.**********сайхан, Ч.**********, **********, ********** гэсэн нэртэй тухайн өрөөнөөс, цагдаагийн алба хаагчийг халимаг үстэй, нүдний шилтэй, цагаан өнгийн маск, цагаан өнгийн судалтай цамцтай, хүрэн өнгийн костюм өмссөн хүн дуудлага энд өгсөн гэж цагдаагийн алба хаагчийг дуудаж тус өрөөнд ороход хар цагаан өнгийн буурал үстэй, цэнхэр цамц, хар өнгийн ноосон хантаазтай хүн гар утсаараа бичлэг хийгээд зогсож байна, тухайн өрөөний зүүн урд талын булангийн ширээний ар талын сандал дээр Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн **********, **********ын албаны дарга ********** нь хар өнгийн сортой малгайтай, цагаан цамц улаан хүрэн өнгийн хээтэй зангиатай, хар өнгийн куртиктэй хоёр гараа урдаа салаавчилсан байдалтай сууж байна, цагдаагийн алба хаагч, цагдаагийн ахлах дэслэгч ********** нь тухайн дуудлагад очиж өөрийн албан тушаал, цол, нэрээ танилцуулж байна, **********оос юу болсон талаар тодруулахад юу ч болоогүй, харилцан маргасан, би хэнд ч халдаагүй, өөр юм байж магадгүй, би зүгээр байж байна гэж хэлэхэд, камерын бичлэгийн дуунд үл таних эрэгтэй хүн энд хохирсон эмэгтэй сууж байна гэж хэлэхэд ********** нь цагдаагийн алба хаагчдад танай ажил дээр очоод ярина гэж хэлэхэд, цагдаагийн алба хаагч нь **********оос таны бичиг баримт байна уу гэж асуухад, миний өрөөнд байгаа гэж хэлээд тухайн өрөөнөөс гарч зэргэлдээ хойшоо харсан хаалганы үүдний хэсэгт очиход хаалганы баруун дээд хэсэгт дарга ********** гэсэн хаягтай байв. ********** нь хар өнгийн цүнхнээс түлхүүрээ хайж байгаад, орлогчоос түлхүүр аваад ирье гэж хэлэхэд, цагдаагийн алба хаагч та энд байж бай гэхэд дахин цүнхээ уудалж өрөөний түлхүүрээ гаргаж өрөөгөө онгойлгон ороод ширээн дээрээ цүнхээ тавьж гадуур хувцсаа тайлж үүдний өлгүүрт өлгөж, өрөөнд хүн орж ирсэн хэрүүл хийсэн би гарах гэсэн тэгээд болоо гэж тайлбар гаргаж байна. Өлгүүр рүү нааш цааш явж, бохь зажилсан байдалтай, цагдаагийн алба хаагч өрөөндөө архи уусан юм уу гэж асуухад тийм зүйл байхгүй гэж хэлж, цагдаагийн алба хаагч та биднийг дагаад явна уу, таны согтуурлын зэргийг шалгах гэсэн юм, та бичиг баримтаа аваарай, танд хэрэг болно гэхэд ********** нь тэгье гэж хэлж, гадуур хувцсаа өлгүүрээс авч өрөөгөө түгжиж гарч, нэг давхар руу бууж Улаанбаатар төмөр замын удирдах газрын үүдний хэсгээр гарч, цагдаагийн алба хаагч нарыг даган явж тухайн бичлэг 18:35:19 цагт дуусав. Дараагийн бичлэгийг тоглуулахад дэлгэцийн голын доод хэсэгт 2022/03/22 18:49:02 гэсэн бичиглэлтэй нийт хугацаа 03:53 минутын бичлэг байв. Бичлэг хийгдсэн газар нь Төмөр зам дахь цагдаагийн газрын шуурхай удирдлагын жижүүрийн өрөөнд байна. ********** нь дүрсэнд харагдаж, цагдаагийн алба хаагч таны согтолтын зэргийг шалгах гэсэн юм гэхэд ********** нь манай өмгөөлөгч одоо хүрээд ирнэ, ямар ч асуудал байхгүй, муухай байдлаар хүмүүст харагдаж байгаа даа гомдож байна гэж хэлж байна. Цагдаагийн алба хаагч та ямар шалтгааны улмаас согтуурлын зэргээ шалгуулахгүй байгаа талаараа тайлбарлана уу гэхэд ********** нь би заавал өмгөөлөгч байлцуулна, энэ бол хүний эрхийн асуудал, одоо ирж яваа, төмөр замын тусгай зөвшөөрөл гээд миний эсрэг юм явж байгаа юм байна, энэ асуудал биш, хамт уучхаад буцаад намайг матдаг нь муухай юм байхгүй юу гэхэд цагдаагийн алба хаагч хэнтэй хамт уусан юм гэхэд ********** нь би өчигдөр, уржигдрын асуудлаа ярьж байна, цэргийн баяр болсон ойлгомжтой шүү дээ, би уржигдар уусан, өчигдөр уусан, би өөрөө цэргийн хүн, цагдаагийн алба хаагч та өнөөдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үү гэж асуухад ********** нь хэрэглээгүй элэг муутай болохоор асуудал байна, урьд орой нь уусан болохоор асуудал байна, би өөрөө элэгний цериозтой болохоор ялгаруулах чадвар муутай асуудал байгаа, би та нартай адилхан цэргийн хүн гэх тайлбар гаргаж байна. Цагдаагийн алба хаагч таны өрөөнд маргаан болсон юм уу анх ороход сууж байсан өрөөнд маргаан болсон юм уу гэж асуухад, ********** ямар ч маргаан болоогүй би гарах гэсэн өөдөөс гаргаагүй, мэдээж гарч байгаа юм чинь эсэргүүцнэ тийм зүйл л болсон, тэгээд яахав захиалсан л юм байна лээ, би өөрөө төмөр замын **********, **********ын дарга шүү дээ хүнийг шалгана, яллана зөндөө л ажил хийж байгаа, харин сүүлийн үед 421,000,000 төгрөгийн асуудал гаргаад тавьсан чинь хүмүүс миний эсрэг байгаад байгаа, хэсэг хүмүүс юм аваад идчихсэн. Хэрлэн дарга төлүүл гэсэн асуудал ярьсан, би төлүүлэх гээд явж байгаа, төлөхгүй бол танайд өгнө тэгээд шүүхээр шийдэгдэнэ, өөр зүйл байхгүй гэснээр тухайн бичлэг 18:52:54 цагт дуусав. Дараагийн бичлэгийг тоглуулахад дэлгэцийн голын доод хэсэгт 2022/03/22 18.56.14 гэсэн бичиглэлтэй, нийт 01:01 минутын бичлэг байв. Бичлэгт ********** нь Төмөр зам дахь цагдаагийн газрын шуурхай удирдлагын жижүүрийн өрөөнд сандал дээр суусан байдалтай өмгөөлөгч ирэхээр мэдүүлэг өгнө гэж хэлж байна. Цагдаагийн алба хаагч таны биед камерын хяналтын доор үзлэг хийнэ гэхэд ********** нь босож, ар талын өмдний халааснаас бичиг баримт гаргаж буруу харж цагдаагийн алба хаагчид үзүүлж, ерөнхий газраас хүмүүс ирж байгаа гэж хэлээд сандал дээр сууж бичлэг дуусав. Дараагийн бичлэгийг тоглуулахад дэлгэцийн голын доод хэсэгт 2022/03/22 19:21:09 гэсэн бичиглэлтэй, нийт 02:38 минутын бичлэг байв. Бичлэг хийгдсэн газар нь Төмөр зам дахь цагдаагийн газрын шуурхай удирдлагын жижүүрийн өрөөнд байна. ********** нь утсаар ярьж байгаа байдалтай, нэг давхарт байна чи ороод ир гэж утсаар ярьж байна. Цагдаагийн алба хаагч согтуурлын зэрэг шалгагч драгер багаж барьсан байдалтай урд нь зогсож байна. Бичлэг энд жижүүрийн өрөөний хаалганы гадна хэсгээс цэнхэр өнгийн амны хаалттай саарал өнгийн малгайтай цамцтай, хар өнгийн куртиктэй, цэнхэр жинсэн өмдтэй хүн, наад хүн чинь утсаар яриад гараа кармандаа хийгээд төмөр зам дээрээ байгаа юм шиг, цагдаагийн байгууллагыг доромжлоод байна гэж хэлээд явав. Жижүүрийн өрөөнд гаднаас хар өнгийн пальто өмссөн, хар өнгийн масктай, цагаан өнгийн цамцтай хүн орж ирээд **********той уулзахад ********** нь нөгөө миний сөхсөн асуудлыг гаргаад тавьсан чинь миний эсрэг байгаад байна, гэхэд цагдаагийн алба хаагч, согтуурсан үедээ танхайрсан гэх дуудлага ирсэн гэж тухайн иргэнд тайлбарлахад утсаар яриад хая гэж хэлээд гарч явснаар тухайн бичлэг дуусав. Дараагийн бичлэгийг тоглуулахад дэлгэцийн голын доод хэсэгт 2022/03/22 19:48:20 гэсэн бичиглэлтэй, нийт 01:03 минутын бичлэг байв. Бичлэг хийгдсэн газар нь Төмөр зам дахь цагдаагийн газрын шуурхай удирдлагын жижүүрийн өрөөнд байна. Бичлэг энд цагдаагийн алба хаагч драгер багаж барьсан байдалтай **********ын өмнө зогсож байх ба үлээх шаардлага тавихад, ********** нь би үлээмээргүй байна, үлээх шаардлага байхгүй, би зүгээр юм чинь үлээхгүй би зүгээр байгаа, коронагийн үед үлээхгүй гэх тайлбар гаргаж тухайн бичлэг дуусав. Дараагийн бичлэгийг тоглуулахад дэлгэцийн голын доод хэсэгт 2022/03/22 19:53:20 гэсэн бичиглэлтэй, нийт 27:00 секундийн бичлэг байв. Бичлэг хийгдсэн газар нь Төмөр зам дахь цагдаагийн газрын шуурхай удирдлагын жижүүрийн өрөөнд байна. Бичлэгт цагдаагийн дэд хурандаа ********** нь **********од хандан та өрөөндөө уугаагүй бол нэр төрөө хамгаалж, манай цагдаагийн алба хаагч нарыг дагаж яваад согтуурлын зэргээ шалгуулах шаардлагатай, дараа нь ямарваа нэгэн асуудал гарахад энэ зүйл таныг хамгаална гэж хэлснээр тухайн бичлэг дуусав. Дараагийн бичлэгийг тоглуулахад дэлгэцийн голын доод хэсэгт 2022/03/22 21:32:07 гэсэн бичиглэлтэй, нийт 01:24 минутын бичлэг байв. Тухайн бичлэг нь Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэх байрны үүдний хэсэгт бичигдсэн байв. Бичлэгийг тоглуулахад ********** эрүүлжүүлэх байрны үүдний хэсэгт нь зогсож байх боловч ямар нэгэн яриа өгүүлэл байхгүй тухайн бичлэг дуусав. Дараагийн бичлэгийг тоглуулахад дэлгэцийн голын доод хэсэгт 2022/03/22 21:45:07 гэсэн бичиглэлтэй, нийт 04:45 минутын бичлэг байв. Тухайн бичлэг нь Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэх байрны үүдний хэсэгт бичигдсэн байв. Бичлэгийг тоглуулахад ********** эрүүлжүүлэх байрны үүдний хэсэгт нь зогсож байна, эрүүлжүүлэх байрны цагдаагийн алба хаагч **********од та драгер үлээнэ үү гэхэд коронагийн үед үлээхгүй гэж байна, цагдаагийн алба хаагч, тэгвэл танд шинэ задлаагүй хошуу хийж үлээлгэе гэхэд ********** нь үлээхгүй өмгөөлөгч ирэхээр болно гэхэд, цагдаагийн алба хаагч та тэгвэл та ууцан л байна, уугаагүй бол та өөрийгөө тодорхойл гэхэд, ковидын хууль дуусаагүй байхад тэгж болохгүй, өмгөөлөгч ирэхээр болно, надад ямар ч асуудал байхгүй, энэ бол хүний эрхийн асуудал гэх тайлбар гаргаж, эрүүлжүүлэх байрны эмч нь согтуурлын зэрэг шалгуулаагүй учир эрүүлжүүлэх боломжгүй гэх тодорхойлолт гаргаж тухайн бичлэг дуусав...” гэсэн тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 118-122 дахь тал)
15. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч **********ын өгсөн: “********** гэдэг хүнийг танина. Манай албаны даргаар ажиллаж байсан. Садан төрлийн холбоо байхгүй ажил үүргийн холбоотой байсан. Намайг ажиллах хугацаанд манай албаны даргаар 10 хүн солигдсон байдаг. Тэр хүмүүсийн нэгэн адил даргаар томилогдож чөлөөлөгдсөн хүн. Би ********** гэдэг хүнийг мөн ажил үүргийн дагуу танина. Ямар нэгэн садан төрөл, найз нөхдийн холбоо байхгүй. Би 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр тухайн үйл явдал болох үед ажлын байрандаа байгаагүй. Энэ маргаан үүссэнтэй холбогдуулж над руу манай албаны Ариунцэцэг гэх эмэгтэй утсаар мэдэгдсэний дагуу ажлын байран дээрээ 17 цаг 20 минутын үед ирэхэд ажил дээр үйл явдал болоод дууссан төмөр замын цагдаад дуудлага өгөөд холбогдох хүмүүс нь ирчихсэн байсан. Би тэр өдөр 17 цагт ажлаас гарахдаа ********** даргын өрөөний үүдээр явахад ********** дарга ********** даргын өрөөнд сууж байсан. Би ажлаас гараад ойролцоогоор 20 минут орчим болоод дуудагдаж ирсэн. Намайг ирэхэд ажлын 2 давхрын коридорт цагдаа ирчихсэн ********** даргыг драйгер үлээлгэнэ гээд өрөөнийх нь үүдэнд зогсож байсан ба хажууд нь **********, **********сайхан, ********** нар мөн эсрэг талын өрөөнд байсан. ********** дарга драйгер үлээхгүй байсан тул цагдаа нар төмөр замын цагдаагийн газар руу ********** даргыг аваад явсан. Би тэгээд өрөөндөө үлдсэн. Би сайн мэдэхгүй байна. ********** дарга руу ойртоогүй. Надад бол согтолтын байдал ажиглагдаагүй. Цагдаагийн алба хаагчид ирсэн байсан учраас хоорондоо нээх юм ярихгүй байсан. Байцаагч ********** нь ********** даргад ********** дарга гар хүрсэн гэдгийг надад хэлж байсан. ********** даргын биед ил харагдах шарх сорви харагдаагүй. Би алхаж явахыг нь хараагүй. ********** байцаагчийн өрөөнд ********** дарга сууж байсан.” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 165-167 дахь тал)
16. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч **********ын өгсөн: “Би Улаанбаатар төмөр замын **********, **********ын албаны орлогч даргаар 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр томилогдон өдийг хүртэл ажиллаж байна. ********** гэдэг хүн нь манай албаны даргаар, би орлогч даргын албан ажлын харилцаатай байсан. Өмнө нь огт таньдаггүй байсан. ********** нь манай ажлын хуулийн албаны орлогч даргаар ажиллаж байсан. Тухайн хүнийг ажлын шугамаар таньдаг. Би 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр цагийг нь сайн санахгүй байна ********** дарга над руу утсаар залгаад миний ирцийг яахаараа ********** шалгадаг юм гэж асуухад би мэдэхгүй байна гэж хэлсэн. Удалгүй ********** дарга ажил дээрээ ирээд намайг өрөөндөө дуудаад намайг яахаараа ********** шалгадаг юм гэж дахиад асуухаар нь би мэдэхгүй байна, таныг шалгах удирдамж батлагдаагүй гэж хэлээд гарсан. Би өрөөндөө сууж байгаад удирдлагын асуудал эрхэлсэн даргад материал танилцуулахаар коридорт гараад явж байхад 2 давхрын шатан дээр ********** дарга надтай зөрөөд явсан. Удирдлагын асуудал эрхэлсэн дарга хүнтэй байсан тул тэнд 5 минут орчим хүн нь гарахыг хүлээгээд гарахгүй болохоор нь буцаад өрөөндөө иртэл 2 давхрын коридорт ********** даргын гараас ********** байцаагч барьчихсан, хажууд нь **********сайхан ********** нар ********** даргын өрөөнөөс гараад коридорт явж байсан. ********** дарга намайг хараад орлогчоо энэ байцаагч чинь гараас бариад явуулахгүй байна гэж орилсон. Би юу болоод байгаа талаар асуухад ********** байцаагч надад энэ чинь согтуу **********г зодчихлоо шүү дээ гэж хэлсэн. Тэр үед ********** дарга **********сайхан дарга хоёр хажуугаар өнгөрөх үедээ ********** дарга бага зэрэг ярвайчихсан **********сайхантай юм яриад явж байгаад надад танай энэ согтуу дарга намайг өшиглөчихлөө гэж хэлэхэд цаана нь зогсож байсан ********** дарга би ширээний цаанаас чамайг яаж өшиглөдөг юм гээд хэлж байсан. ********** дарга гадуураа куртикээ өмсчихсөн жижиг цүнхээ үүрчихсэн явна гэхэд ********** байцаагч явуулахгүй гээд гараас нь барьчихсан зууралдаад зогсож байсан. Би өрөөндөө ороход миний араас ********** дарга манай өрөөнд ороод ирсэн. Би та согтуу байгаа юм уу гэсэн чинь үгүй ээ би эв эрүүл байна, эд нартай нэгийгээ үзнэ, ********** нь орж ирээд 750.000.000 саяын шагналын тушаалтай холбоотой юм яриад тэр асуудлыг эндээ дар гэхээр нь би тэгж болохгүй гэсэн чинь манай өрөөнөөс гарахгүй орилоод байхад нь ********** орж ирээд намайг зодлоо барилаа гээд хүн явуулахгүй юм гэхээр нь би та согтуу байгаа юм уу гэхэд би эрүүл байна гэж хэлсэн. Ингээд ********** дарга манай өрөөнөөс гараад гадагш явах гэхэд ********** байцаагч явуулахгүй гээд ********** дарга өөрийнхөө өрөөнд орчихсон. Удалгүй хоёр цагдаа ирээд би өрөөндөө ороод хаалгаа хаагаад суучихсан. Надад архи огт үнэртээгүй. Намайг та уучихсан юм уу гэхэд над руу уугаагүй гээд бүр үлээхэд юм үнэртээгүй. Дараа нь харин **********, **********сайхан нар нь согтуу байсан гээд юм ярьж байсан...” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 169-171 дэх тал)
17. Баянгол дүүргийн эрүүлжүүлэх байрны эмчийн тодорхойлолт (1-р хавтаст хэргийн 07 дахь тал)
18.Улаанбаатар төмөр замын **********, **********ын албаны аудиторын 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Т-63/03/03 дугаартай “Үндэслэлгүй олгосон шагнал төлүүлэх тухай” акт (1-р хавтаст хэргийн 175 дахь тал)
19. Хохиролтой холбогдох баримтууд (1-р хавтаст хэргийн 215-219 дэх тал)
20. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 197 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1-р хавтаст хэргийн 195 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хэлэлцэж, тухайн хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй гэж шүүх дүгнэлээ.
Гурав: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудыг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг шүүх дүгнэвэл;
2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 16 цаг 40 минутаас 17 цагийн орчимд Улаанбаатар төмөр замын удирдах газрын **********, **********ын албаны дарга **********ын ********** тоот албан ажлын өрөөнд тус нийгэмлэгийн хууль зүйн албаны дэд дарга ********** орж “Улаанбаатар төмөр замын дотоод дүрэм журмаа зөрчөөд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээнд шалгалтын материалыг байршуулж үүнтэй холбоотойгоор өөрөө хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярилцлага өгсөн чинь буруу” гэж хэлснээс маргалдаж улмаар ********** албан өрөөнөөсөө гарах гэхэд ********** нь “та согтуу байна, цагдаад шалгуулна.” гэхчилэнгээр өрөөнөөс нь гаргахгүй саад хийснээс шалтгаалан ********** нь **********г түлхэж биеийн баруун хэсгээр нь газарт унагааж, зүүн гуя орчимд нь өшиглөж баруун, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дараах бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч **********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг хохирогчийн өмгөөлөгч дэмжиж оролцсон болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батбаяраас “...Миний үйлчлүүлэгчийн хувьд гэм буруутай эсэхийг тогтоох эргэлзээ бүхий нөхцөл байдлууд үүсэж байна...Иймд миний үйлчлүүлэгч **********ыг гэм буруугүйг тооцож цагаатгаж өгнө үү.” гэсэн,
шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Сайнбаяраас “... **********гийн эхний мэдүүлгээр ********** хаалгаар гарах гээд би гаргахгүй хориод байсан юм гэж мэдүүлсэн. ********** гарах гэхэд ********** гаргахгүй актын талаар ярина гэхэд энэ гэмт хэрэг үйлдэгдсэн юм биш үү, тэгвэл үүнийг яагаад санаатай гэж үзэх юм бэ. **********ыг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй. Эрүүгийн хэрэн хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эргэлзээтэй байна гэж үзэж байна...Иймд шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч **********ыг цагаатгаж өгнө үү.” гэсэн агуулга бүхий тайлбар санал дүгнэлт тус тус гаргаж оролцлоо.
Шүүгдэгчийн өмгөөлөгчдөөс гаргасан “...**********ыг цагаатгаж өгнө үү...” гэсэн санал, дүгнэлтийн тухайд;
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэж тус тус заасныг баримтлан хэрэгт хохирогчоор тогтоогдсон хохирогч ********** мөрдөн шалгах ажиллагааны явцад “...**********, **********ын албаны дарга ********** намайг түлхэж газарт унагасны дараа миний зүүн гуяны гадна дунд хэсэгт нэг удаа өшиглөсөн...” гэж **********той маргалдсан шалтгаан нөхцөл, түүний эрх чөлөөнд халдсан үйл явдлын бодит дүр төрх, дэс дараалал, үйлдэл зэргийг тодорхой зааж мэдүүлсэн төдийгүй гэрч Ч.**********, О.**********сайхан, Д.**********, Г.********** нарын мэдүүлэг, хяналтын камерын бичлэг зэргээр давхар нотлогдон тогтоогддог.
Шүүх хэргийн бодит байдлыг бүх талаас нь бүрэн бодитой тогтоох шаардлагыг хангах хүрээнд хэргийн оролцогч нарын зүгээс гаргасан ач холбогдол бүхий хүсэлтийг зохих журмын дагуу хангаж тусгай мэдлэг шаардагдах нөхцөл байдлыг тогтоох үүднээс Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч С.Эрдэнэцэцэгийг шүүх хуралдаанд онлайнаар оролцуулж, мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн гаргасан дүгнэлт, шинжээчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...нэг талаас нь цохигдсон тохиолдолд цохигдсон талдаа үүснэ, унасан тохиолдолд нөгөө хэсэгтээ талбайн хэмжээнээс шалтгаалж үүсэх боломжтой. Түлхэх үед нэг талаараа унасан талд гэмтэл үүснэ. Шалыг хатуу мохоо зүйл гэж үзнэ. Хурц ир, үзүүртэй зүйлээс бусад зүйлийг мохоо зүйлийн үйлчлэл гэнэ. Би тайлбар дээрээ хэлсэн байгаа. Шалан дээр унасан хүний түрүүлж үүссэн талбайгаараа, эсвэл цохилтын хүч үйлчилсэн талбайд хөхрөлт няцралт үүснэ. Шалан дээр унах үед гуянд үүсэж болно. Унахдаа биеийнхээ аль хэсгээр унаж байна, биеийнхээ ямар талбайгаар унаж байна тэр хэсэгт цус хуралт үүснэ... Хоёр талын гуян дээрх тус тусдаа гэмтэл үүссэн. Нэг гуяан дээр хоёр тусдаа гэмтэл үүсээгүй.” гэсэн мэдүүлгүүдээр хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд ямар нэгэн эргэлзээгүйгээр тогтоосон байна.
Дээрхи шинжээчийн дүгнэлт, мэдүүлгээс дүгнэхэд 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 17 цагийн орчимд ********** нь **********г түлхэж биеийн баруун хэсгээр газарт унагааж, түүнийг газарт унасан байхад нь зүүн гуя орчимд өшиглөснөөс хохирогчийн бие махбодид баруун, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учирсан шалтгаант холбоо тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учирсан байхыг шаарддаг, өөрөөр хэлбэл гэм буруутай этгээдийн хууль бус үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол хоорондын шалтгаант холбоо нь уг гэмт хэргийн обьектив шинжийг бүрдүүлдэг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон шүүгдэгч ********** нь хохирогчийг түлхэн унагааж, өшиглөсөн үйлдлийн улмаас хохирогч **********д баруун, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч ********** нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Хэргийн хохирогч **********гийн эрүүл мэндэд учирсан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч **********ын гэм буруутай үйлдлээс үүссэн ба, түүний үйлдлийн улмаас хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчдөөс гаргасан “...цагаатгаж өгнө үү...” гэсэн агуулга бүхий хүсэлтийг шүүхээс хүлээн авах хууль зүйн боломжгүй юм.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт ********** нь “би гэмт хэрэг үйлдээгүй, ********** нар намайг зохион байгуулалттай гэмт хэрэгт гүтгэж байна.” гэж удаа дараа тогтвортой мэдүүлсэн байдаг боловч түүний мэдүүлэг нь бусад нотлох баримтуудаар давхар тогтоогдоогүй учир шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.
Шүүх хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон гэж дүгнээд шүүгдэгч **********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.
Дөрөв: Хохирол хор уршгийн талаар.
“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.
Хохирогч **********гийн биед учирсан хөнгөн гэмтэл нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдоно.
Хавтаст хэрэгт хохиролтой холбоотой нийт 633.743 төгрөгийн баримт авагдсан байх ба эдгээр нь хэрэгт хамааралтай нотлох баримтын шаардлага хангасан байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********оос 633.743 төгрөгийг гаргуулж хохирогч **********д олгохоор шийдвэрлэв.
Тав: Эрүүгийн хариуцлагын талаар.
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч **********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” санал дүгнэлтийг гаргаж оролцлоо.
Шүүгдэгчийн өмгөөлөгчдөөс “гэм буруу дээр маргаж оролцсон учир эрүүгийн хариуцлагын талаар санал дүгнэлт илэрхийлэхгүй.” гэсэн болно.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч **********ыг Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тус тус тогтоогдоогүй, хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас шалтгаалан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг, 1.4 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Шүүхээс шүүгдэгч **********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.
Шүүгдэгч ********** энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ********** овогт ********** **********ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч **********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол **********од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********оос 633.743 төгрөгийг гаргуулж хохирогч **********д олгосугай.
6. Хэргийн хамт ирүүлсэн компакт диск 4 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
7. Хэрэгт ********** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн болон хураагдсан эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ДАЙРИЙЖАВ