Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 146

 

             

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2017/0161/Э/

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.***, 

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Идэр,

Шүүгдэгч ***ын өмгөөлөгч А.Мөнхбат,

Шүүгдэгч ***гийн өмгөөлөгч Ө.***,

Хохирогч ***

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанааар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т заасан гэмт хэрэгт ***, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт *** нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201709000153 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1.Монгол Улсын иргэн, *** 1972 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ган хайлагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын *** тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,

 

2.Монгол Улсын иргэн, *** 1990 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын *** тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,

                       

Шүүгдэгч *** нь 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 22 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн 21 дүгээр байрны 8 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн ***тэй маргалдаж, баруун гарын богтос ясыг нь хугалж, бусдын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан,

Шүүгдэгч *** нь 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 22 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн 21 дүгээр байрны 8 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас  иргэн ***той маргалдаж, баруун талын 7, 8 дугаар хавиргыг хугалж, үүдэн дээд баруун талын 1 дүгээр шүдийг хугалж, бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

-Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн өглөө би цасны баярт явсан. Үдээс хойш нь Дархан руу орж ирээд “Стиль салон”-д үргэлжлүүлж архи уусан юм. Дараа нь салоноос гарч ***гийн гэрт орж архи уусан. ***гийн гэрт архи ууж байхдаа ***тэй маргалдаж, би ***гээс зугтаагаад ***ийнд орж цагдаа дуудсан.

..Хүүхэд шигээ хүнтэй архи ууж согтуурсандаа гэмшиж байна. ***гийн биед учирсан гэмтэл нь миний үйлдлээс болж учирсан гэж үзэж байна, би маш их харамсаж байна, уучлаарай.” гэх мэдүүлэг,

 

-Шүүгдэгч ***гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Тэр өглөө цасны баярт явсан. *** цасны баяраас ирээд манайд орж архи уусан. Шатны уруу намайг түлхэж унагаахад нь миний уур хүрээд түүнийг цохиж, шүдийг нь унагаасан байсан.” гэх мэдүүлэг,

 

-Хохирогч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…миний үүдэн шүд, 2 хавирга хугарсан. Одоогоор биеийн байдал хэвийн байгаа. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, бид сайн дураараа эвлэрсэн.” гэх мэдүүлэг,

 

-Хохирогч ***гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “….миний баруун гарын богтос яс хугарсан. Эмчилгээний зардал 250000 төгрөг болсон. ***оос 1000000 төгрөг авсан. Одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг,

 

-Бичиг баримтад үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хэргийн 19-21/,

-Зөрчил гаргасан этгээдийг захиргааны журмаар албадан саатуулах тухай тэмдэглэл /хэргийн 22-23/,

 

-Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр миний ажилладаг “Стиль” салон цасны баяраа тэмдэглэх гээд  гэр бүлээрээ Эрдэнэтийн гүүрний ойролцоо очиж тэндээ цасны баяраа тэмдэглээд буцаад 18 цагийн орчим ирээд бид нар “Стиль” салон руу ороод цасны баяр руу авч яваад үлдсэн ганц хоёр шил архийг тэндээ уухаар болсон. Би салон руу ороод хүүхэд харах хүн байхгүй болохоор тэндээсээ удалгүй гэр рүүгээ хүүхдээ авч яваад гэртээ ороод том өрөөндөө унтаад өгсөн. Тэгээд намайг унтаж байхад манай нөхөр “гар гар” гээд гараа савчаад байхаар нь би сэрээд яагаад гараа савчаад байгаа юм бол гээд асуугаад гарыг нь илж өгч байгаад унтаад өгсөн. Тэгээд буцаад унтаад удаагүй байж байсан чинь манай гэрт гаднаас 2 цагдаагийн хамт *** орж ирээд “энэ *** миний шүдийг ийм болгочихлоо” гээд үүдний нэг шүдээ харуулахад шүд нь онгорхой байсан. Тэгээд дагуулж ирсэн 2 цагдаа нь манай нөхрийг аваад явчихсан. Манай нөхрийг аваад явчихсаны дараагаар *** нь надад би маргааш шүүх цагдаагаар явж мөнгө төгрөг нэхэмжилнэ гээд яваад өгсөн.

...***од үлдсэн 2 сая төгрөгөө аваачиж өгөхдөө манай нөхөр машиндаа сууж байгаад “миний гар эвгүй болчихсон байна, яачихсан юм” гэхэд *** бид хоёрт “би чамайг шатны уруу түлхээд унагачихсан юм. Тэгээд жаахан эвгүй болсон юм байгаа биз дээ” гэж байсан.

…танай нөхөр чинь ийм болгочихлоо гээд шүдээ үзүүлээд байсан. Гэхдээ тэр үед намайг харахад уруул ам нь хавдаж хөхөрсөн зүйл байгаагүй. Хөмсөгний дээр нь бага зэрэг газар хөхөрсөн байсан. Манай нөхрийн баруун гарын шуу хэсэг зулгарсан, гар нь хавдчихсан байсан. Маргааш нь эрүүлжүүлэхээс гарч ирсний дараагаар нь гар нь улам их хавдсан байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 31-32/

 

-Гэрч Л.*** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Салонд сууж байхад *** *** эгч рүү агсам тавих янзтай дуугаа өндөрсгөж байсан. Тэрнээс өөр ямар нэг маргаан болоогүй, би яагаад юунаас болоод маргалдсан талаар мэдэхгүй байна.

…шөнө гэртээ байж байхад *** манай *** руу залгаад ***ийг гэрт нь оруулаад ир гэсэн. Тэгээд манай нөхөр гэрээсээ гараад удалгүй над руу залгаад *** зодуулчихсан байна гэж хэлж байсан. Би тэгж л мэдсэн, тэрнээс өөр зүйл мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хэргийн 34-35/,

 

-Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2017 оны 2 дугаар сарын 5-ны өдөр би салоны хамт олонтойгоо 2 хүүхдийн хамт цасны баяр тэмдэглэх гээд Эрдэнэтийн гүүрний цаахна гараад тэндээ цасны баяр тэмдэглэж байгаад 7 цаг өнгөрч байхад Дархандаа буцаж ирээд бүгдээрээ солан руугаа ороод би буцаад 2 хүүхдээ аваад гэртээ харьчихсан тэрнээс өөр ямар нэг зүйл мэдэхгүй байна.

…Цасны баяр тэмдэглэж байхад ямар нэг хэрүүл маргаан үүсээгүй, машин барьж байснаас бусад хүмүүс бага зэрэг уусан.” гэх мэдүүлэг /хэргийн 36/

 

-Гэрч Ж.***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2017 оны 2 дугаар сарын 5-ны өдөр манай эхнэр *** ажиллуулдаг үсчин гоо сайхны салоны хамт олон гэр бүлээрээ цасны баяр тэмдэглэхээр болж бид нар 11 цаг өнгөрч байхад Эрдэнэтийн гүүрний хажууханд очиж цасны баяраа тэмдэглэж байхад манай найз *** араас ирсэн.

…тэгээд гэртээ ороод байж байсан чинь ***ийн эхнэр *** над руу залгаад “*** ах чинь байхгүй байна, олж ирээч ээ” гэхээр нь би ***гийн гэр рүү орох үед гэрийнх нь том өрөөнд ***, ***, *** нар нь нэг шил архи хувааж уугаад эхнэр нь орон дээрээ хүүхдийнхээ хамт унтаж байсан. Тэгэхэд *** нилээд согтуу байсан болохоор би түшээд гэр рүү нь хүргэж өгөх гээд аваад гарахдаа ***од “хамт гаръя” гэсэн чинь “би удахгүй араас чинь гаръя” гээд ***тэй юм яриад үлдсэн.

...би ***гийн гэрээс гараад 4 дүгээр орцонд байдаг ***ийг гэр рүү нь оруулж өгөөд 10-15 минут орчим болоод байж байтал *** араас орж ирээд “би ***д зодуулчихлаа” гээд үүдэн нэг шүд хугарчихсан, нүдэндээ цохиулчихсан байхаар нь юу болсон талаар асуусан чинь “*** зодоод явуулахгүй, шатаар доош буулгахгүй, дээш гаръя гэхэд гаргахгүй байхаар нь аргадаж байж зугтааж ирлээ” гэж бид нарт хэлж байсан. Тэгээд *** өөрийн найз Батбаатар гэдэг найзыгаа дуудсан чинь ирээд уулзаад цагдаа дуудсан.” гэх мэдүүлэг /хэргийн 37-38/,

 

-Гэрч А.***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...намайг шөнө унтаж байхад *** манай гэрт орж ирээд “***д зодуулчихлаа” гэж байсан. Мөн маргааш нь намайг гэрээсээ гараад явж байхад манай эхнэртэй ***гийн эхнэр ***, ***ын эхнэр Уянга нар хамтдаа “***г эрүүлжүүлэхээс аваад явж байна” гэж хэлж байсан. Тэгээд намайг очих үед *** “надаас та *** ахыг таньдаг юм чинь өргөдөл өгүүлэхгүй, буцааж авахуулаад өгөөч” гээд байхаар нь бид нар *** дээр очоод ***тэй хохирлоо тохироод өргөдлөө буцааж аваад гомдол саналаа татчихаач гэхэд *** “за за би урд шүдээ хийлгэх мөнгөө авъя, миний шүдийг 2.5 сая төгрөгөөр суулгана гэж байна” гээд эхний ээлжинд ***ээс 500000 төгрөг аваад орой *** *** 2 манай эхнэрээс 2 сая төгрөг зээлээд бас ***од аваачиж өгсөн.” гэх мэдүүлэг /хэргийн 39-40/,

 

-Гэрч Д.***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…***ын баруун нүд хавдчихсан, нэг нүдний зовхи зулгарч шалбарсан байсан. Үүдэн нэг шүд байхгүй байсан. *** маргаан болсны шөнө манай гэрт зодуулчихлаа гэж орж ирэхээр нь би зодуулсан зургийг нь авч байсан. Тэгээд ***, *** 2 эвлэрчихээр нь би гар утсан дээр дарсан зургаа устгачихсан.

…2017 оны 2 дугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнө 00 цагаас 01 цагийн үед манай гэрийн хаалга тогшихоор нь тайлсан чинь *** ганцаараа “найз нь  зодуулчихлаа” гэж орж ирсэн. Тэгээд “яасан, юу болсон” гэсэн чинь “*** намайг зодсон” гээд зүүн нүд нь хавдаад хөхөрчихсөн, үүдэн дээд шүд нь уначихсан гээд онгойгоод буйл нь улаан хүрэн болчихсон байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 41-43/,

 

-Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…намайг үүрэг гүйцэтгэх хугацаанд *** овогтой *** нь эрүүлжүүлэгдсэн. Тухайн үедээ эрүүлжүүлэгдэхдээ гэртээ бусдын эрх чөлөөнд халдсан гэсэн зөрчилтэй ирсэн. Одоо намайг эрүүлжүүлж байхад бие нь өвдлөө гэдэг талаар ямар нэг юм хэлээгүй орж ирээд шууд унтаад өгсөн. Маргааш өглөө нь ямар нэг юм хэлээгүй гарсан.” гэх мэдүүлэг /хэргийн 44/,

 

-Гэрч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…намайг үүрэг гүйцэтгэх хугацаанд *** овогтой *** нь эрүүлжүүлэгдэж байсан. Харин эрүүлжүүлэгдэх үедээ ямархуу байдалтай байсан талаар тодорхой сайн санахгүй байна. Ямар ч байсан орж ирээд ямар нэг юм яриагүй унтаад өгсөн.” гэх мэдүүлэг /хэргийн 45/,

 

-Гэрч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…тухайн үед дуудлага ирэхээр нь дуудлага өгсөн хүний утсаар ярьж байгаад *** гэдэг хүнтэй уулзахад манай 21 дүгээр байрны 8 тоотод ***тэй хамт архи уугаад жаахан юман дээрээс болоод маргалдаад намайг цохиод миний үүдэн шүдийг унагаачихлаа гэж хэлээд архи уусан байраа өөрөө зааж өгөөд тэр байр руугаа хамтдаа явсан. Намайг дуудлага өгсөн хүнтэй уулзахад уруул ам нь хавдсан, шүд нь уначихсан байсан. Тэгээд бид нарыг орох үед гэрийнх нь хаалга нь онгорхой байсан учраас яваад орох үед том өрөөнд нь эхнэр нь орон дээрээ унтаж байсан. Харин маргалдсан залуу газар шалан дээр унтаж байсан. Тэгэхээр нь тэр залууг босгоход эхнэр нь “чи хүний шүд цохьчихсон байна шүү дээ” гэсэн чинь эхнэр рүүгээ орилоод хэл амаар доромжлоод эхнэр рүүгээ дайрч давшлаад байсан. Тэгээд бас хамт үүрэг гүйцэтгэж байсан дэд ахлагч Төрбат руу дайрч байхаар нь би тэр залууг гавлаад цагдаагийн машинд суулгаад саатуулах байр рүү хүргүүлсэн. Тэр үед нилээд согтуу байсан. Хүн зодож цохиж шүд хугалснаа ч мэдэхгүй байсан.

…тухайн үед бага хэмжээгээр эсэргүүцэл үзүүлээд үсчих гээд байсан. Тэгэхээр нь үүдэн дээр аваачаад гавлаад авч гарсан. Гавлахдаа газар унагаж байгаад гарыг нь ард нь гавлаад аваад гарсан. Тэрнээс гарыг нь мушгиж цохиж зодоогүй. Энэ бүгдийг эхнэр нь хажууд нь харж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 47-78/,

 

-“…***ын биед 2 хувирганы хугарал, 1 шүдний үгүй байдал, нүүрний цус хуралт тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно. ***од учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5%-р алдагдуулна.” гэх 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 238 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 51/,

 

-“…***гийн биед баруун богтос ясны битүү хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 214 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 55/,

 

-Шинжээч эмч Э.Отгончимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…***гийн биед баруун богтос ясны битүү хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн тохойд зулгаралт гэмтэл тогтоогдсон.  Энэ гэмтэл хүнд цохиулсаны улмаас үүсэх боломжтой, мөн гараа дарж тулж унах үед хугарах боломжтой. Энэ гэмтэл нь 2017 оны 2 дугаар сарын 5-ны өдөр үүссэн байх боломжтой.” гэх мэдүүлэг /хэргийн 58/,

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 77, 112/,

-Asaf сангийн илэрц /хэргийн 81-83/,

-Хохирогч ***ын хохирлын талаарх нотлох баримтууд /хэргийн 84/,

-Хохирогч ***гийн хохирлын талаарх нотлох баримтууд /хэргийн 85-87/,

 

-Хохирогч ***гийн өвчний түүх /хэргийн 88-101/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч *** нь 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 22 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн 21 дүгээр байрны 8 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн ***тэй маргалдаж, баруун гарын богтос ясыг нь хугалж, бусдын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,  хохирогч ***гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “….миний баруун гарын богтос яс хугарсан. Эмчилгээний зардал 250000 төгрөг болсон. ***оос 1000000 төгрөг авсан. Одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг, гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...намайг унтаж байхад манай нөхөр “гар гар” гээд гараа савчаад байхаар нь би сэрээд яагаад гараа савчаад байгаа юм бол гээд асуугаад гарыг нь илж өгч байгаад унтаад өгсөн. Тэгээд буцаад унтаад удаагүй байж байсан чинь манай гэрт гаднаас 2 цагдаагийн хамт *** орж ирээд “энэ *** миний шүдийг ийм болгочихлоо” гээд үүдний нэг шүдээ харуулахад шүд нь онгорхой байсан. Тэгээд дагуулж ирсэн 2 цагдаа нь манай нөхрийг аваад явчихсан.” гэх мэдүүлэг /хэргийн 31-32/, “…***гийн биед баруун богтос ясны битүү хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 214 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 55/, шинжээч эмч Э.Отгончимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…***гийн биед баруун богтос ясны битүү хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн тохойд зулгаралт гэмтэл тогтоогдсон.  Энэ гэмтэл хүнд цохиулсаны улмаас үүсэх боломжтой, мөн гараа дарж тулж унах үед хугарах боломжтой. Энэ гэмтэл нь 2017 оны 2 дугаар сарын 5-ны өдөр үүссэн байх боломжтой.” гэх мэдүүлэг /хэргийн 58/, хохирогч ***гийн хохирлын талаарх нотлох баримтууд /хэргийн 85-87/, хохирогч ***гийн өвчний түүх /хэргийн 88-101/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар,

Шүүгдэгч *** нь 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 22 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн 21 дүгээр байрны 8 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас  иргэн ***той маргалдаж, баруун талын 7, 8 дугаар хавиргыг хугалж, үүдэн дээд баруун талын 1 дүгээр шүдийг хугалж, бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч ***гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…миний үүдэн шүд, 2 хавирга хугарсан. Одоогоор биеийн байдал хэвийн байгаа. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, бид сайн дураараа эвлэрсэн.” гэх мэдүүлэг, гэрч Ж.***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…би ***гийн гэрээс гараад 4 дүгээр орцонд байдаг ***ийг гэр рүү нь оруулж өгөөд 10-15 минут орчим болоод байж байтал *** араас орж ирээд “би ***д зодуулчихлаа” гээд үүдэн нэг шүд хугарчихсан, нүдэндээ цохиулчихсан байхаар нь юу болсон талаар асуусан чинь “*** зодоод явуулахгүй, шатаар доош буулгахгүй, дээш гаръя гэхэд гаргахгүй байхаар нь аргадаж байж зугтааж ирлээ” гэж бид нарт хэлж байсан. Тэгээд *** өөрийн найз Батбаатар гэдэг найзыгаа дуудсан чинь ирээд уулзаад цагдаа дуудсан.” гэх мэдүүлэг /хэргийн 37-38/, гэрч А.***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...намайг шөнө унтаж байхад *** манай гэрт орж ирээд “***д зодуулчихлаа” гэж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 39-40/, гэрч Д.***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…***ын баруун нүд хавдчихсан, нэг нүдний зовхи зулгарч шалбарсан байсан. Үүдэн нэг шүд байхгүй байсан. *** маргаан болсны шөнө манай гэрт зодуулчихлаа гэж орж ирэхээр нь би зодуулсан зургийг нь авч байсан. Тэгээд ***, *** 2 эвлэрчихээр нь би гар утсан дээр дарсан зургаа устгачихсан.” гэх мэдүүлэг /хэргийн 41-43/, “…***ын биед 2 хувирганы хугарал, 1 шүдний үгүй байдал, нүүрний цус хуралт тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно. ***од учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5%-р алдагдуулна.” гэх 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 238 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 51/, хохирогч ***ын хохирлын талаарх нотлох баримтууд /хэргийн 84/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул аймгийн прокурорын газраас тэдний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

 

Иймд шүүгдэгч ***ыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч ***г бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч *** нар урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 77, 112/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Шүүгдэгч *** нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг өөрийн сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3. 55.1.9-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч *** нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан, хохирогч *** нь “…Миний үүдэн шүд, 2 хавирга хугарсан, одоогоор биеийн байдал хэвийн байдалдаа орсон. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, бид сайн дураараа эвлэрсэн.” гэх мэдүүлэг өгч байх тул  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар Шаргалзуут овгийн ***ын ***д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар шүүгдэгч ***г эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.

           

Шүүгдэгч *** нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ***ыг бусдын бие махбодид хүндэвтэр  гэмтэл санаатай учруулсан, шүүгдэгч ***г бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар Шаргалзуут овгийн ***ын ***д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар шүүгдэгч ***г эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар шүүгдэгч ***од 1 жил 6 сар /нэг жил зургаан сар/ хорих ял шийтгэсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч ***од оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298 дугаар зүйлийн 298.1.2-т заасныг баримтлан шүүгдэгч *** нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор ***од оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 жилийн /нэг жил/ хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

 

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн ***од хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг ***од мэдэгдсүгэй.

 

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч ***од  батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шүүгдэгч, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл *** нарт батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Я.ТУУЛ