Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 142/ШШ2017/00223

 

2017 оны 02 сарын 13 өдөр

       Дугаар 142/ШШ2017/00223

                       *******

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******,*******, “Болор санчир” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******-д холбогдох 3,140,470 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Болор-Санчир” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Цахилгаан шат бүхий оршин суугчдаас ЭБЦТС ТӨХК нь үйлчилгээний хөлсийг цуглуулан авч манайд шилжүүлж байхаар харилцан тохиролцож гэрээг 2012 оны 03 дугаар сарын 01-нд байгуулсан. Манай компани сар бүрийн тооцоогоо нийлж гэрээнийхээ үүргийг биелүүлж байсан. 2013 оны 03 дугаар сард ажилласан өдрийн цагийн тодорхойлолтыг өгөхөөр 4 дүгээр хороололын 18 дугаар байрны тооцооны нягтлан бодогч, эдийн засагч Солонгоод өгсөн боловч “Манай нягтлан бодогч Шийлэгмаа битгий ав гэж хэлсэн би авахгүй” гэсэн. Бид албан ёсоор албан бичгээр гэрээний заалтын дагуу хүсэлтээ удаа дараа гаргасан боловч хүлээж авахгүй, тэр энэ мэднэ гэх мэтээр удаашруулж хугацаа авсаар одоог хүргэсэн учир ЭБЦТС ТӨХК-аас 2-2, 3-2, 4-1, 4-3, 6-2, 7-1, 7-2-р зүйл заалтанд заасны дагуу манайд төлөх ёстой 2,093,647 төгрөг дээр хугацаа хэтэрсэн хоногийн 50 хувийн алданги 1,046,823 төгрөгийг хамтаар тооцож 3,140,470 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ******* дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд Болор санчир ХХК-ийн захирал *******ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад доорхи тайлбарыг гаргаж байна. 1. “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК нь “Болор санчир” ХХК нар 2012 оны 03 дугаар сарын 12-ны өдөр “Орхон аймгийн Орон сууцны цахилгаан шатны засвар үйлчилгээний хамтын ажиллагааны гэрээ”-г байгуулсан. Дээрхи гэрээгээр хүлээсэн үүргээ тус компани биелүүлэх явцад 2013 оны 03 дугаар сарын 13-нд “Эрдэнэт-Ус” ДТС  ОНӨХК-иас лифтний төлбөрийн тухай 86 тоот албан бичиг ирсэн. Уг албан бичигт цахилгааны шатны засвар үйлчилгээг эрхлэх сонгон шалгаруулалтанд тус компани шалгарсан тул Болор санчир ХХК-тай төлбөр тооцоогоо дуусгана уу гэсэн байсан тул 2013 оны 03 дугаар сарын цахилгаан шатны засвар үйлчилгээний хөлсийг орон сууцны оршин суугчдаас хураагаагүй болно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                                          ҮНДЭСЛЭХ нь: 

              Нэхэмжлэгч нь хариуцагчаас цахилгаан шатны үйлчилгэний хөлсийг цуглуулан авч шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж 3.140.470 төгрөг нэхэмжилж байна.

               Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохыг шаардаж байна.

            Талуудын хооронд 2012 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймгийн орон сууцны цахилгаан шатны засвар үйлчилгээний хамтын ажиллагааны гэрээ нэртэй гэрээг байгуулсан байна.

            Дээрх гэрээний дагуу “Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК нь цахилган шат бүхий орон сууцны оршин суугчдаас үйлчилгээний хөлсийг цуглуулан авч шатны засвар үйлчилгээ эрхлэгч болох “Болор Санчир” ХХК-нд шилжүүлж байх, хариуцагч төлбөрийн дүнгээс 15 хувиар үйлчилгээний хөлс мөнгийг суутган авч байхаар харилцан тохиролцож үүрэг хүлээсэн байна.

            Гэтэл хариуцагч нь “Эрдэнэт-Ус дулаан түгээх сүлжээ ОНӨХК нь цахилгаан шатуудын засвар үйлчилгээг эрхлэх сонгон шалгаруулалтанд шалгарсан, 2013- оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 86 тоот албан бичиг ирсэн гэдэг үндэслэлээр гэрээний үүргээ биелүүлэхээс татгалзсан нь үндэслэлгүй байна.

             “Эрдэнэт-Ус дулаан түгээх сүлжээ” ОНӨХК-наас “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ны захиргаанд явуулсан 2013 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн № 86 тоот албан бичигт “Орхон аймгийн*******ын орон сууцны 9 давхар байруудын 16 ширхэг цахилгаан шатуудын засвар үйлчилгээг эрхлэх сонгон шалгаруулалтанд манай компани шалгарч 2013 оны 04 дүгээр сарын 01-нээс үйл ажиллагаа эхлэн явуулах болсон. Иймээс “Болор Санчир” ХХК-тай цахилгаан эрчим хүчний төлбөр тооцооны асуудал байвал 2013-04-01-ний дотор барагдуулж авахыг анхааралдаа авна уу” гэжээ. 

            Өөрөөр хэлбэл хариуцагч “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК нь гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу 2013 оны 3-р сарын цахилгаан шатны засвар үйлчилгээний хөлсийг оршин суугчдаас цуглуулан авч нэхэмжлэгчид шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу үйлчилгээний хөлсийг гаргуулах, харин алданги нэхэмжилсэнийг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна. Учир нь  хариуцагчаас хамаарахгүй шалтгаанаар 2013 оны 4-р сараас эхлэн өөр компани  цахилгаан шатны засвар үйлчилгээг эрхлэх болсон байна.

           Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Монгол Улсын Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 476 дугаар зүйлийн 476.1-д заасныг баримтлан “Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-наас 2,093,647 төгрөг гаргуулан “Болор Санчир” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,046,823 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Монгол Улсын ИХШХШТХуулийн 57 дцгаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн храамжинд төлсөн 65,197 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж хариуцагч “Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-наас 48,448 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Болор Санчир” ХХК-д олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                Б.БЯМБАСҮРЭН