| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 170/2024/0100/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/118 |
| Огноо | 2024-12-18 |
| Зүйл хэсэг | 17.12.1., 21.5.1., 23.2.1., 17.12.2.2., 17.12.2.4., |
| Улсын яллагч | Ц.Мөнх-Эрдэнэ |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 2024/ШЦТ/118
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж,
Нарийн бичгийн дарга Ц.Энхтөр
Улсын яллагч Ц.Мөнх-Эрдэнэ
Шүүгдэгч Э.С
Л.Д
С.Э
Л.Э
Б.С
Хохирогч Э.О
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Э
Б.А
Хохирогч Г.Ш өмгөөлөгч Б.Б
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Л…, Б… нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар, шүүгдэгч Л… Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар, шүүгдэгч Б… Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч С… Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э…, Л…, С…, Л…, Б… нарт холбогдох … дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ....-ний өдөр Завхан аймгийн .... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-..., .... .... хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн .... сумын .... багийн .... ..... хэсгийн .... тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, .... овогт .... ..... /Регистрийн дугаар: ...... /
Шүүгдэгч Б.С..... нь 2024 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр Завхан аймгийн .... сумын .... багийн нутаг дэвсгэр ..... гэдэг газарт бэлчээрт байсан Г.Ш..... эзэмшлийн .... тооны адууг хулгайлж хохирогч Г.Ш.... 5,400,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
Шүүгдэгч Л.Э..... нь 2023 оны 10 дугаар сард Завхан аймгийн .... сумын .... багийн нутаг “.....” гэдэг газарт бэлчээрт байсан хохирогч М.Д.... өмчлөлийн .... тооны адууг хулгайлж 8.950.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
Б.С..., Л.Д..., Л.Э... нар нь бүлэглэн 2024 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Завхан аймгийн .... сумын ... багийн нутаг “...." гэдэг газарт бэлчээрлэж байсан хохирогч Э.О.... эзэмшлийн хонин сүргээс 2 тооны хонийг Л.Э.... эзэмшлийн Марк-2 маркийн .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж, түүнд 380,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
Шүүгдэгч Э.С... нь 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд Завхан аймгийн .... сумын .... багийн нутаг дэвсгэрт “...” гэдэг газарт бэлчээрт байсан хохирогч Б.Д...., Б.М.... нарын өмчлөлийн ... тооны адууг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас хохирогч нарт 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд Завхан аймгийн ... сумын ... багийн нутаг дэвсгэрт “...” гэдэг газарт бэлчээрт байсан хохирогч Б.Д..., Б.М... нарын өмчлөлийн ... тооны адууг завшсан үйлдлээ нуун далдлах зорилгоор гэрч Д.Х..., Б..., Ж.Б..., хохирогч Б.Д... нарыг “...... тооны адууг Ж.Б... авсан гээд гэрчлээд өгөөч, ...10-15 сая төгрөг өгнө гэх зэргээр” зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан, шан харамж амласан гэмт хэрэгт,
2024 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр Завхан аймгийн .... сумын нутаг дэвсгэрт малын гарал үүслийн буюу мал эмнэлгийн гэрчилгээг иргэн С... хуурамчаар үйлдүүлж, хуурамч болохыг нь мэдсээр байж ашиглаж, иргэн С.Б... нэр дээр ..., О.М... нэр дээр .... тооны адуу нийт .... тооны адууг тус тус бүртгэж, худалдан борлуулж баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэгт,
Шүүгдэгч С.... нь 2024 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр Завхан аймгийн .... сумын нутаг дэвсгэрт малын гарал үүслийн буюу мал эмнэлгийн гэрчилгээ, эдийн баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичиг буюу иргэн С... нэр дээр ..., О.... нэр дээр ... тооны адуу нийт ... тооны адууны гарал үүслийн гэрчилгээг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүгдэгч Л..., Б.С... нарын холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2,4-т заасан олон тооны мал хулгайлсан, бүлэглэн машин механизм ашиглан мал хулгайлсан гэмт хэрэгт,
шүүгдэгч Л.Д... холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасан бүлэглэн машин механизм ашиглан мал хулгайлсан гэмт хэрэгт,
шүүгдэгч Б.С... холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул мал завших гэмт хэрэгт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч баримт бичиг ашиглах гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэрч хохирогчид хууль бусаар нөлөөлөх гэмт хэрэгт,
шүүгдэгч С... холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч баримт бичиг үйлдэх гэмт хэрэгт тус тус хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Тухайн байгууллагын албан ёсны харилцаа холбооны хэрэгсэл ашиглан оролцогчийг дуудаж болно” гэж заасан журмын дагуу хохирогч Г.Ш..., Б.М..., Б.Д..., М.Д... нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.
Хохирогч нар нь шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж заасан учир хохирогч нарыг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
Нэг. Шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох:
1.1 Шүүгдэгч Б... нь 2024 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр Завхан аймгийн ... сумын ... багийн нутаг дэвсгэр .... гэдэг газарт бэлчээрт байсан Г.Ш... эзэмшлийн ... тооны адууг нууц, далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр авсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтаар тогтоогдож байна. Тухайлбал:
... тооны адуугаа хулгайд алдсан тухайгаа мэдүүлсэн хохирогч Г.Ш... “...Би ...Ц.Б... гэдэг хүнээр өөрийн унаган хурдан адуу төрүүлэх зорилготойгоор үржлийн адуу маллуулдаг байсан. Гэтэл 2024 оны 1 дүгээр сарын 03-ны өдрөөс 04-ний өдрийн хооронд миний адуу малладаг малчин айл маань танай ... азаргатай адуу харагдахгүй байна гэхээр нь 2024 оны 01 сарын 10-ны өдөр аймгийн төвөөс гарч ... сум руу очиж адуу байсан газар болон түүний ойр орчмоор адуугаа хайж хоносон. ...Миний алдсан адуунууд бол зөв буруу талын 2 гуяндаа ... ... тамгатай, морин дэлтэй, жижгэвтэр биетэй ... настай азарга, зөв гуяндаа ... тамгатай шар халтар зүсмийн ... настай гүү, зөв гуяндаа ... .... тамгатай хар хүрэн зүсмийн ... настай гүү, сэрээтэй .... тамгатай .... зүсмийн .... настай байдсан гүү, мөн .... тамгатай, хээр зүсмийн .... настай байдас буюу 1 азарга, 4 гүү, нийт 5 тооны адуугаа хулгайд алдсан юм. ...Ер нь бол би эдгээр адуунуудыг удам угшил сайтай азарга, гүү энд тэндээс худалдан авч бөөгнүүлж гайгүй хурдан удмын адуу гаргаж авах зорилгоор маллаж байсан...Надад энэ хэргийн улмаас мөнгөөр тооцвол адууны үнэ, эрж хайсан зардал, маллагааны хөлс, нааш цааш ачиж тээвэрлэх, өвс тэжээлийн үнэ гээд миний бүтэн 2 жилийн хөдөлмөр үгүй болж надад 20,000,000 төгрөгийн хохирол учирсан...” гэсэн мэдүүлгээр,
Өөрийнх нь хариулгад байсан хохирогч Г.Ш... адуу хулгайд алдагдсан тухай мэдүүлсэн гэрч Ц.Б... “...Би 2023 оны 8 дугаар сараас хойш Ш... гэдэг хүний бор азаргатай 5 тооны адууг харж хариулж байна. 2024 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр би адуугаа үзэхэд манай адуу .... сумын .... багийн нутагт... байсан. 2024 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр 11 цагийн үед үзэхэд Ш... 5 тооны адуу алга болчихсон байсан...” гэсэн мэдүүлгээр,
Б.... 5 тооны адуу худалдаж авсан тухайгаа шууд тусган мэдүүлсэн гэрч Э.... “...2023 оны 12 сарын 20-ны өдрөөс эхлэн Завхан аймгийн ... сумын нутаг болох .... гэдэг нэртэй газарт Б.... адуу цуглуулсан... ... зөв гуяндаа ... ... тамгатай бор зүсмийн азарга, шар хээр /халтар/ гүү, хээр гүү, 2 ... буюу 1 азарга 4 гүүтэй нийт 5 тооны адуу авч ирж өгсөн... үнэ ханшаа тохироод 5 адууг 3,900,000 төгрөгөөр худалдан авч мөнгийг бэлнээр өгсөн...” гэсэн мэдүүлгээр,
Э.С.... Б.... 5 тооны адуу худалдаж авсныг шууд тусган мэдүүлсэн гэрч Э.... “...Тухайн өдөр орой адуу ачиж .... ... руу авч явах тээврийн хэрэгсэл ирчихсэн өндөрлөгөө хийгээд байж байхад .... сумын харьяат .... 5 тооны адуу авч ирж өгсөн. ...” гэсэн мэдүүлгээр болон шүүгдэгч Б.... хохирогч Г.Ш... 5 тооны адууг хулгайлснаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Б... үйлдлийн улмаас хохирогч Г.Ш... 5,400,000 төгрөгийн хохирол учирсан нь “....” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин Н.Э... 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн №04 дугаартай шинжээчийн “Нийт 5 тооны адууны зах зээлийн үнийг ...5,400,000 / таван сая дөрвөн зуун мянган/ төгрөг гэж тогтоов” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна.
1.2 Шүүгдэгч Л... нь 2023 оны 10 дугаар сард Завхан аймгийн .... сумын ... багийн нутаг “...” гэдэг газарт бэлчээрт байсан хохирогч М.Д... өмчлөлийн 8 тооны адууг нууц, далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр авсан хэргийн үйл баримт нь
Адуугаа хулгайд алдсан тухай мэдүүлсэн хохирогч М.Д....: “... 2023 оны 10 дугаар сарын эхээр .... сумын ... багийн нутаг ... гэдэг нэртэй газраас өөрийн эзэмшлийн 8 тооны адуугаа алдсан. ... Тухайн үед манай адууг манай адуучин Ш.... гэдэг залуу харж байсан...6 настай зөв талын гуяндаа дээшээ харуулж дарсан ... үсгэн тамгатай, сэрвээн дээрээ жаахан цагаан үстэй хар халтар азарга, 7 настай зөв талын гуяндаа дээшээ харуулж дарсан ... үсгэн тамгатай хөх бор гүү, халтар даагатай, 6 настай зөв талын гуяндаа дээшээ харуулж дарсан ... үсгэн тамгатай ягаан бор зүсмийн гүү, 6 настай зөв талын гуяндаа дээшээ харуулж дарсан ... үсгэн тамгатай хар зүсмийн гүү, 5 настай зөв талын гуяндаа дээшээ харуулж дарсан ... үсгэн тамгатай хар гүү, 7 настай зөв талын гуяндаа дээшээ харуулж дарсан ... үсгэн тамгатай хээр зүсмийн гүү, 4 настай зөв талын гуяндаа дээшээ харуулж дарсан ... үсгэн тамгатай хүрэн зүсмийн гүү зэрэг 8 тооны адуу байсан... Тухайн алга болсон адуу бүгдээрээ нэг дор байсан өөр адуу бол байгаагүй...” гэсэн мэдүүлгээр,
хохирогч Ш.... 8 тооны адуугаа асууж сураглаж байсан тухай мэдүүлсэн гэрч Э.... “... 2023 оны 12 дугаар сарын 20-ны үед би адуугаа алдчихаад, ... сумын ... багийн нутаг ... гэдэг нэртэй газарт өвөлжиж байсан .... ахынд адуугаа сурсан чинь .... халтар азаргатай 8 тооны адуу алга болчхоод хайгаад бас олохгүй байна. Чи энд тэнд явахдаа асууж сураглаж байгаарай гэж захиж хэлж байсан. ...Халтар азаргатай 2 бортой 8 тооны адуу байгаа шүү гэж хэлж байсан. ..... ахынх адууныхаа зөв талын гуяндаа дээшээ харсан ... үсгэн тамга дардаг...” гэсэн мэдүүлгээр,
гэрч С... “...2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ... ..., .... адууг алдаад 2 сар гаруй болж байна. Хойд гол руу сураг гарч магадгүй байна. Маргааш өглөө эрт явна гэж надад ярьсан. Тэгэхээр нь би адуу чинь алга болоод удаж байгаа юм бол сумын төв орж бүртгүүл хулгайч аваад явчихсан юм биш биз дээ, цаг алдалгүй цагдаад бүртгүүл гэж хэлсэн. Тэгээд 2023 оны 12 дугаар сарын 28-ны үеэр би ... утсаар яриад адууны чинь сураг гарсан уу гэж асуусан чинь ямар нэг сураг гарсангүй гэж надад хэлсэн. ...... 2023 оны 10 дугаар сард .... сумын .... багийн нутаг дунд .... гэдэг нэртэй газарт өвөлжиж байсан. ...Малын тоогоор 2023 оны 12 дугаар сарын 07-нд .... очиход 8 адуу алдчихаад олохгүй байна гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлгээр,
гэрч Ц... “... Манай баз ... 2023 оны 12 дугаар сарын 02-ны үед сумын төв дээр манай гэрт ирэхдээ дүү нь 2023 оны 10 дугаар сард .... 8 тооны адуугаа алдчихаад хайгаад ерөөсөө олохгүй байна. Та энд тэндээс сураг ажиг олж өгөхийг бодоорой сураг гарвал надад мэдэгдээрэй гэж захиж хэлж байсан. Тэгээд тэр цагаас хойш одоог хүртэл энд тэндээс хүнээс асууж сураглаж байгаа боловч ерөөсөө сураг гарахгүй байна. ...8 тооны 2 бортой бусад нь бараан зүсмийн дээшээ харсан ... үсгэн тамгатай адуунууд байгаа гэж надад хэлсэн...” гэсэн мэдүүлгээр,
гэрч Ш.... “... М.... ...манай хоёр 2023 оны 10 дугаар сард ... сумын ... багийн нутаг ... гэдэг нэртэй газарт хоорондоо ойрхон 2 өөр газарт өвөлжиж байсан. Би ерөнхийдөө .... адууг хариулдаг, адуучин нь байгаа юм. Би хамгийн сүүлд 2023 оны 10 дугаар сарын 10-нд ... гарч адуугаа харсан чинь манай халтар азаргатай 2 бортой, 1 хүрэнтэй, 2 хартай, 1 хээр гүүтэй, 1 халтар даагатай 8 тооны адуу бүрэн бүтэн байж байсан. Тэгээд 2023 оны 10 дугаар сарын 20-ны үед ахиад очоод үзсэн чинь байхгүй болчихсон байсан...Тухайн адуунууд бүгдээрээ зөв талын гуяндаа дээшээ харсан ... үсгэн тамгатай байсан. Сэрвээн дээрээ жаахан цагаан үстэй хар халтар азарга, 7 настай хөх бор гүү халтар даагатай, 6 настай ягаан бор зүсмийн гүү, 6 настай хар зүсмийн гүү, 5 настай хар гүү, 7 настай хээр зүсмийн гүү, 4 настай хүрэн зүсмийн гүү зэрэг 8 тооны адуу байсан...” гэсэн мэдүүлгээр,
гэрч Б.... “... ... надад халтар азаргатай хоёр бортой нэг халтар даагатай бусад нь бараан зүсмийн 8 тооны адуугаа алдсан гэж захиж хэлж байсан. ... манай 2 олон жил нэг багт амьдарч байгаа болохоор би тэдний адуу малыг сайн танина. Би тэдний халтар азаргыг 3 жилийн өмнө худалдаж авах гээд очиж үзэж байсан. Тухайн азарга дэл нь шувтарсан хэсэг дээр өндөр сэрвээн дээрээ барагцаагаар ундааны бөглөөний хэмжээтэй цагаан үстэй, зөв талын гуяндаа хөндлөн дарсан ... үсгэн тамгатай хар халтар зүсмийн биеэр нэг их том биш азарга байсан. Би одоо харвал тэр содон шинж тэмдгээр нь шууд танина. Тухайн азарга нь хурдан удмын азарганы төл нь байсан болохоор би худалдаж авах гэж сонирхож байгаад больчихсон юм...” гэсэн мэдүүлгээр,
шүүгдэгч Л.... 4 ширхэг адууны ширийг мөрдөгчид хүлээлгэн өгсөн тухай 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн эд зүйл хүлээн авсан тэмдэглэлээр,
Ш.... өөрийн адууны тамгаа мөрдөгчид хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэсэн тэмдэглэлээр,
Л... гаргаж өгсөн 4 адууны ширээс 3 адууны ширэн дээр байгаа тамга нь Ш... гаргаж өгсөн тамгаар дарагдсан болохыг нотолсон Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн криминалистикийн шинжээчийн 2024 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн ... дугаартай “1. Шинжилгээнд ирүүлсэн 4 ширхэг арьс шир нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжлэгдэж буй 4 ширхэг арьс шир нь адууны арьс шир байна. 3. 1-дугаараар тэмдэглэсэн адууны шир нь "хар халтар" зүсмийн адууны шир, 2 дугаараар тэмдэглэсэн адууны шир нь "хүрэн" зүсмийн адууны шир, 3 дугаараар тэмдэглэсэн адууны шир нь "хар саарал" зүсмийн адууны шир, 4 дугаараар тэмдэглэсэн адууны шир нь "улаан саарал" зүсмийн адууны ширнүүд байна. Шинжлэгдэж буй адууны арьс ширнүүдээс нас тогтоох боломжгүй. 4. 1-дугаараар тэмдэглэсэн "хар халтар" зүсмийн адууны шир, 2 дугаараар тэмдэглэсэн "хүрэн" зүсмийн адууны шир, 3 дугаараар тэмдэглэсэн "хар саарал" зүсмийн адууны ширнүүдийн зүүн гуяны хэсэгт түлэгдэж сорвижсон тамганы дардас байна. 1 дугаараар тэмдэглэсэн "хар халтар" зүсмийн адууны шир, 3 дугаараар тэмдэглэсэн "хар саарал" зүсмийн адууны ширнүүдийн зүүн гуяны хэсэгт дарагдсан тамганы дардаснууд нь харьцуулах шинжилгээнд ирүүлсэн ... үсгэн тамгаар дарагдсан байна. 5. 1-дугаараар тэмдэглэсэн "хар халтар" зүсмийн адууны шир, 3 дугаараар тэмдэглэсэн "хар саарал" зүсмийн адууны ширнүүдийн зүүн гуяны хэсэгт дарагдсан тамганы дардаснууд нь харьцуулах шинжилгээнд ирүүлсэн ... үсгэн тамганы дардастай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирч байна.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр,
шүүгдэгч Л... гаргаж өгсөн адууны ширийг хараад өөрийн алдсан адуу мөн болохыг таньсан тухай мэдүүлсэн хохирогч М... “...1 дугаартай зураг дээр байгаа халтар зүсмийн шир бол миний хулгайд алдсан халтар азарганы ерөнхий зүстэй таарч байна, бусдаар бол тамга тэмдэг нь харагдахгүй байгаа болохоор сайн мэдэхгүй байна. Миний халтар азарга өндөр сэрвээн дээр ундааны бөглөөний дайтай цагаан үстэй болохоор тэр таних тэмдгээр нь сайн танина. 2 дугаартай зураг дээр байгаа бор зүсмийн адууны шир нь хулгайд алдсан бор ягаан зүсмийн гүүний зүстэй адилхан харагдаж байна. Яагаад гэвэл духан дээр байгаа жижиг сараар нь таньж байна. 3 дугаартай зураг дээр байгаа бор зүсмийн адууны шир нь хулгайд алдсан бор гүүний шир мөн байна. Би тухайн гүүг ерөнхий зүсээр нь шууд хараад таньж байна. ...Эхний 3 зураг дээр байгаа ширийг бол шууд хараад л таньж байна.” гэсэн мэдүүлгээр,
мөн тухайн адууны ширийг М... алдсан адууны зүстэй тохирч байна гэж таньсан гэрч Ш.... “...1 дугаартай зураг дээр байгаа халтар зүсмийн шир бол ... хулгайд алдсан халтар азарганы шир мөн байна. Би ширийг дэлэн дээр байгаа цагаан үс болон зөв тулын гуя дээр байгаа ... үсгэн тамга болон ерөнхий зүсээр нь шууд хараад л таньж байна. 2 дугаартай зураг дээр байгаа бор зүсмийн адууны шир нь хулгайд алдсан бор ягаан зүсмийн гүүний шир мөн байна. Яагаад гэвэл духан тээд байгаа жижиг сар болон зөв гуя дээр байгаа ... үсгэн тамга болон ерөнхий зүсээрээ яг таарч байна. 3 дугаартай зураг дээр байгаа бор зүсмийн адууны шир нь хулгайд алдсан бор гүүний шир мөн байна. Би тухайн гүүг ерөнхий зүсээр нь шууд хараад таньж байна...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Л.... хохирогч М.... 8 тооны адууг хулгайлсан үйлдлийн улмаас хохирогчид нийт 8,950,000 төгрөгийн хохирол учирсан нь “.... ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин Х.С.... 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн №... дугаартай шинжээчийн “Нийт 8 тооны адууны зах зээлийн үнэлгээг ...8,950,000 / найман сая есөн зуун тавин мянган/ төгрөг гэж тогтоов” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна.
1.3 Шүүгдэгч Л...., Л...., Б... нар нь бүлэглэн 2024 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Завхан аймгийн .... сумын .... багийн нутаг “...." гэдэг газарт бэлчээрлэж байсан хохирогч Э.... эзэмшлийн хонин сүргээс 2 тооны хонийг Л.... эзэмшлийн Марк-2 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлсан хэргийн үйл баримт нь:
Хохирогч Э.... “... 2024 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 17 цагийн үед манай хонь хотлох гэж байхаар нь манай нөхөр хониныхоо сүүлчийг харах гээд хонь руугаа явсан чинь нэг машинтай хүмүүс манай хонийг тууж харгана руу шахаад хонь бариад ачаад явсан юм шиг байна гэж гэртээ ирж надад хэлэхээр нь би нөхөр ... хамт нөгөө машины мөрийг хөөгөөд явж байтал манай саахалт айл болох ... гадаа нөгөө машины мөр очсон. Тэгээд тэр айлд ортол ... дүү ...., ...., наана нь бас нэг танихгүй залуу хамт байсан. Би шууд та нар яагаад хониноос ямаа хулгайлаад аваад явчихав гэсэн чинь ... нь бид 3 ямаа аваагүй хонь авсан гэсэн. Тэгээд гадаа байсан машиных нь хойд тээшний хаалгыг онгойлгосон чинь манай 2 тооны хонь байхаар нь энэ 2 хонио авсан шигээ аваачиж өг гэсэн. Тэгээд би нөхрийн хамт гэр рүүгээ явсан. Удалгүй араас ..., ...., нөгөө танихгүй залуу 3 манай гадаа ирээд хулгайлсан 2 хонио буулгаад .... нь уучлаарай гэж хэлээд явсан. Манай 2 тооны хонийг ..., ..., бас нэг танихгүй залуу 3 нийлж бэлчээр дээрээс нь барьж аваад өөрсдийн унаж явсан ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачаад айлын гадаа очсон байсан. Манай хонь сүүлэн дээрээ ... будагтай, 2 чих нь урдаасаа ганзага, зөв чих тайрхай ...” гэсэн мэдүүлгээр,
гэрч Д.... “... 2024 оны 01 дүгээр сарын 18-ны... орой 17 цагийн орчимд ... хонин дээрээ очоод хартал нэг машины мөр байсан. Тэр машинаас 2-3 хүн буугаад манай хониноос барьж аваад явсан мөр байхаар нь ...Эхнэр бид хоёр машинаа асаагаад нөгөө мал барьж авч явсан машины мөрийг хөөж дагаж явсан. Тэр машины мөр манай доод талд байдаг ... гэдэг айлын гадаа очсон байхаар нь эхнэр бид 2 шууд очоод гэрийн нь гадаа зогстол гэр дотроос хэд хэдэн хүн гарч ирсэн. Тэгэхээр нь ... та нар яагаад хүний хониноос ямаа хулгай хийгээд явчихав гэж хэлтэл .... гэдэг залуу дуугүй зогсож байгаад ямаа аваагүй хонь авсан гэхээр нь ... нөгөө машиных нь тээшийг онгойлготол манай 2 хонийг тээшиндээ хийчихсэн байсан. Тэгсэн чинь .... хүний малыг ингэж хулгайлж болдог юм уу? хулгайлж авсан шигээ авч ирж өгөөрэй гэж хэлээд бид 2 машиндаа суугаад явсан. Бид 2 гэртээ очоод байж байтал араас нөгөө хонь хулгайлж ачиж авч явсан нөхөдүүд ирээд хонио буулгаад уучлаарай гэж хэлээд яваад өгсөн... ” гэсэн мэдүүлгээр,
гэрч Л... “...Тэр өдөр хэдний өдөр байсныг сайн санахгүй байна. ....Л..., Л..., Б.... гурав манайд орж ирээд дөнгөж цай уугаад сууж байтал тэр гурвын араас манай гэрийн гадаа нэг машин ирэхээр нь бид нар гарсан чинь манай багийн ... буюу ..., эхнэр .... хамт гэрийн гадаа машинтайгаа ирж зогссон. Тэгээд ..., ... нар машинаас бууж ирээд манайд ирсэн ..., ..., ... нарыг хонь ачаад аваад явсан байна гээд хэрүүл болсон. Хэрүүл болоод байхаар нь би гэртээ орсон чинь ... машинаа асаагаад явсан. Тэгээд араас нь ..., ..., ... нар машинаа асаагаад явсан буцаж ирээгүй. Л.... эзэмшлийн хар өнгийн улсын дугаарыг нь сайн мэдэхгүй машинаар манайд тэжээл авч ирсэн. Хонь мал ачаад аваад явсан байна гэж яриад тэгээд хэрүүл уруул болоод цагдаа дуудсан гэж ярьж байгаад явсан.” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Л..., Л...., Б... нарын хохирогч Э... 2 хонийг хулгайлсан үйлдлийн улмаас хохирогч Э... 380000 төгрөгийн хохирол учирсан нь “...” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин Н... 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн №03 дугаартай шинжээчийн “Нийт 2 тооны хонины зах зээлийн үнийг ...380,000 / гурван зуун наян мянган/ төгрөг гэж тогтоов” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна.
1.4 Шүүгдэгч Э... нь 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд хохирогч Б.... 2 адуу, хохирогч Б.... 1 тооны адуу Завхан аймгийн .... сумын ... гэх газраас ижил сүргээсээ тасарч, хэн нэгний хариулгагүйгээр ... сумын .... багийн “...." гэдэг газар Э.... худалдан авч байсан адуунд нийлсэн байсныг мэдсэн боловч тухайн адууг төхөөрч худалдсан хэргийн үйл баримт нь
Адуугаа алдсан тухайгаа шууд тусган мэдүүлсэн хохирогч Б.... “... сумын ... багийн нутаг .... гэдэг газар миний зөв гуяндаа бичмэл ... үсгэн цагаан тамгатай, сартай хээр зүсмийн хязаалан насны үрээ, Б... ташаан дээрээ улаан будагтай хээр даагатай хар гүү, Ц.... бор үрээ, ... бор үрээ зэрэг манай багийн иргэдийн нийт 5 тооны адуу 2023 оны 12 дугаар сарын сүүлээр хамт байсан. ...2024 оны 01 дүгээр сарын эхээр ... гэх залуу ..., .... сумдын залгаа нутаг болох ... гэх газарт адуу худалдан авч ... ... руу ачсан бөгөөд тухайн адуунууд дотор улаан будагтай адуу ачигдсан байна гэж сонсогдоод байхаар нь Б... улаан ... адуутай цуг байсан тул хамт ачигдсан байж магадгүй гэж бодоод адуугаа үзэх гэж бэлчээрлэж байсан газарт нь хайгаад олоогүй. ...2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Ж...., ... нар үл таних 2 залуугийн хамт манайд ирээд .... байсан тухайн 5 адуунаас би 2 үрээг нь ... худалдсан. Харин наад гурвыг нь буцаагаад бэлчээр рүү нь туусан, би мэдэхгүй гэж хэлсэн бөгөөд таны алдагдсан үрээг би төлөөд өгье гэж Ж.... хэлсэн...” гэсэн мэдүүлгээр,
Хохирогч Б.... “...Миний өөрийн эзэмшлийн зөв ташаан дээрээ ... үсгэн тамгатай нас гүйцсэн хар гүү, хээр зүсмийн даагатай нь хамт алдсан дааганы хүзүүнд нь хадаг уясан байгаа бөгөөд 2 адууны зөв ташаан дээгүүр улаан будгаар будсан. ...Хамгийн сүүлд буюу 2023 оны 12 сарын 25-ны өдөр даагатай гүүгээ үзэхэд тус сумын ... багийн нутаг ... гэх газарт байсан. Миний даагатай гүүг ... гэх газарт байхыг манай сумын ... багийн харьяат ... хочит Ж.... гэгч харсан талаараа над руу тухайн үед гар утсаараа хэлж байсан. Тэгээд шинэ жил болоод хэд хоног очиж үзээгүй байж байгаад 2024 оны 1 дүгээр сарын эхээр очоод үзэхэд олдоогүй. Хүмүүсээс сураглаад ... сумын нутаг болох ... зүүн талд айлын гадна ....с ирж адуу худалдан авч байсан .... гэх хүнд зарагдаж, .... ... руу орсон сураг гарсан. ...Би алдсан даагатай гүүгээ сураглаад байтал манай сумын иргэн Ө...., Р.... нар ... гэгчийн худалдан авсан адуун дотор улаан будагтай, адуу ачигдсан байна гэж надад ярьсан...” гэсэн мэдүүлгээр,
Б..., Б... нарын бэлчээрт байсан 5 адуунаас 2 адууг нь салгаж авч 3 адууг нь үлдээсэн тухайгаа мэдүүлсэн Ж... “...Би 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ... манай гэрийн хойшоо адуу авч байгаа газрын наад талын хоолойд 5 тооны адуу байхаар нь очиж үзэхэд, ... сумын ... буюу .... гэдэг хүний 3 тооны адуу, бор азарган үрээ, мөн бор үрээ байхаар нь тэр хоёр бор үрээг салгаж аваад өөрийнхөө тууж явсан адуутай нийлүүлээд, цааш аваад явсан...”гэсэн мэдүүлгээр,
гэрч Ц.... “...2024 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр хувийн ажлаар ... хотод очсон байхад над руу, Б.... гар утсаар яриад, ... ... .... гэх газраас адуу ачиж, .... хот эмээлт зах руу оруулсан байна. Тухайн адуунууд дотор улаан будагтай адуу ачигдсан, сураг гараад миний зөв ташаан дээрээ улаан будгаар будсан хүзүүндээ хадагтай хээр гүү, хар даага, алга болсон байна гэж ярихаар нь би миний бор үрээ бас хамт байсан тул ... зах ороод мах нядалгааны газрын камерын бичлэг шүүж, үзтэл манайхны хамт байсан адуунууд камерын бичлэгт тод харагдаж байсныг би гар утсан дээрээ давхар бичиж авсан... Миний бор үрээтэй Б... зөв ташаан дээрээ улаан будагтай хээр даагатай хар гүү, Б.... сартай хээр үрээ...байсан.” гэсэн мэдүүлгээр,
Э... хамт адуу худалдан авч байсан гэрч Э... “....2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхэлж .... адуу авсан. ... 2024 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр 23 цагийн үед ... сумын ... багийн нутаг "....." гэдэг газраас хөдлөөд, ... сум руу явж байгаад ... хөндий гэдэг газар адуу ачсан том машины жолооч хоноод, ...., ...., .... бид 4 .... ээжийнд хоноод, 2024 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр 12 цагийн үед ... сумаас .... хот руу гараад, 2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн орой .... хот ... зах руу ороод "...." мах нядалгааны газар руу адууг нь хашилцаж, оруулж өгчхөөд 3, 4 дүгээр хороололд эгчийнх рүүгээ хүргүүлсэн... .... хотод .... "...." мах нядалгааны газрын хяналтын бичлэгийг ... адууны эздэд харуулаад байсан... Нөгөө 3 тооны адууг бол би огт мэдэхгүй байна. Яаж байгаад тухайн адуу руу ороод ... хот руу явсан талаар мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлгээр,
Э... өөрийнх нь худалдаж авсан адуунд 3 тооны адуу нийлсэн байсан тухай ... сумын ... багийн засаг дарга Б.... утсаар мэдэгдсэн тухай мэдүүлсэн гэрч Б.... “...Э.... танина, учир нь энэ залуу сүүлийн жилүүдэд манай сумаар явж мал худалдан авдаг учраас танина. ... ... надаас дээрх 3 тооны адууг сураглаж ярьж байсан. Мөн ... над руу утасдаж ... сураглаад байсан адуунуудын эздийг мэдэх үү, миний ачиж ирсэн адуун дунд ачигдаад ирж ээ, би ... ахад хэлсэн танаас сурагласан уу? гэж ярихаар нь би түүнд тийм ээ ... над руу ярьж энэ гурван адууг эзэн нь байвал сураглаадхаарай гэж захиж байсан гэж хэлсэн. Би тухайн үедээ ... багийн засаг дарга ... гэж хүнээс нөгөө 3 адууг сураглаж байсан, харин нөгөө 2 багийн дарга нараас сураглах гэтэл утас нь холбогдоогүй. Ингээд байж байтал 4-5 хоногийн дараа ... ахтай ярьж нөгөө сураглаад байсан адуу мал юу болсон бэ? гэж асуухад эзэн нь олдсон юм шиг байна лээ гэж хэлэхээр нь би дахиж нөгөө 3 адууг хүн амьтнаас сураглаагүй.” гэсэн мэдүүлгээр,
мөн сумын .... багийн засаг дарга Б.... өөрийнх нь худалдаж авсан адуунд 3 тооны адуу нийлсэн, эзнийг нь хайж өгөөч гэж утсаар хэлсэн тухай мэдүүлсэн гэрч Б.... “... Э.... гэж залуу бол манай сумаар мал худалдан авдаг малын ченж залуу байгаа юм. ... ... гэж залуу над руу утасдаж миний худалдаж авсан адуун дунд хүзүүндээ хадагтай дэлтэй хар гүү, хар сарваатай, мөн хээр халзан үрээ ачигдаад ... хотод ирчихжээ, би худалдаж авсан адуунуудаа шөнө бөөгнүүлж ачсан чинь хамт ачигдсаныг нь мэдсэнгүй хотод ирчихжээ. Та наад хавиасаа энэ 3 адууны эзнийг сураглаад өгөөч гэж ярихаар нь би адуу малд явж байхдаа ..., ... гэх хүмүүсээс сурагласан. Мөн ..., ... хоёр ... эзнийг нь сураглаад өгөөч гэсэн 3 адууг надаас сураглаж бас хүн амьтнаас сураглаад өгөөрэй гэж ярьсан. Би тэр 3 адууг багийнхаа хүмүүсээс сурагласан боловч эзэн нь гараагүй... .... адуу сурагласнаас нь хойш 6-7 хоногийн дараа утсаар ярьж асуусан чинь эзэн нь гараагүй махны үйлдвэрийн хашаанд хийчихсэн байсан чинь хашаандаа адуу оруулах гээд байна адуугаа ав гээд байхаар нь нядалгаанд өгчихлөө наана чинь очиж эзнийг нь олж үнэ хөлсийг нь өгөхөөс гэж байсан.” гэсэн мэдүүлгээр,
Э.... өөрийнх нь адуунд хамт ачигдаж ирсэн 3 тооны адууны эзнийг мэдэх эсэх талаар асууж байсан талаар мэдүүлсэн гэрч Б.... “... ... нь 2023 оны 12 дугаар сарын 20-ны үеэр хотоос манайд ирж адуу худалдан авч цуглуулсан юм. Тэгээд 2024 оны 01 сарын 03-наас 04-нд шилжих шөнө худалдаж авсан адуугаа ачаад хот руу авч явсан юм. Тэгээд 2024 оны 01 сарын 05, 06-ны өдрийн үед хот ороод над руу утасдаж "миний авсан адуунд хар гүү, халтар даага, сартай хээр үрээ гэсэн 3 тооны адуу ачигдаад ирчихжээ, та таних уу" гэхээр нь би танихгүй юм байна гэсэн чинь тэгвэл та наад хавиараа сураглаадахаа гэхээр нь би ойр тойронгийн айлуудаас дээрхи 3 адууг сураглахад манай тэр хавийнхан ийм будагтай адуу байхгүй гэсэн. ... гэж дууддаг ... сумын гаралтай манай тэнд отроор өвөлжсөн хүнээс асуухад байхгүй гэж байсан, зарим хүмүүс нь .... аймгийн хүмүүс отроор ирээд одоо нутаг руугаа буцсан болохоор сайн танихгүй юм. ... өөрийнхөө ... гэсэн дугаараасаа миний ... гэсэн дугаар луу залгаж ярьсан санагдаж байна. ... гэж ... ... гэж ... суманд Байгаль орчны байцаагч хийдэг хүн байдаг юм утас нь ... гэсэн дугаар барьдаг байсан юм одоо ямар дугаар барьдгийг мэдэхгүй юм. ... гэж өмнө нь .... сумын ... багийн хурлын дарга хийж байсан ... ... гэж хүн байдаг юм одоо ... сумын ... багт малчин, утас нь ... гэсэн дугаартай байгаа.” гэсэн мэдүүлгээр,
гэрч У...: “... ... буюу ... 2024 оны 1 дүгээр сарын 05, 06-ны өдрийн үед ... суманд гэртээ байж байхад утасдаж миний авсан адуунд хүзүүндээ хадагтай, дэлтэй хар гүү, хар сарваатай, хээр халзан үрээтэй гурван адуу хүрээд ирчихжээ энэ адууг сураглаад өгөөч гэхээр нь би ... багийн дарга ..., ... багийн дарга, ... нартай утсаар холбогдож ... сураглаад байсан 3 тооны адууг хэлж ийм адуу алдсан хүн байна уу, энэ адууг таних уу гэж асуухад мэдэхгүй гэхээр нь ... рүү утасдаж нэлээд хэдэн хүнээс сураглалаа мэдэх хүн алга аа гэж хэлсэн. Эхнэр ... утсаар ... ярьсан. Намайг манай сумынхан ... гэж нэрээр минь ер нь дуудахгүй ээ ... гэж л дууддаг юм. Энэ ... гэдэг нэрийг намайг бага байхад 3 настай байхаас л эхлэн дууддаг болсон юм.” гэсэн мэдүүлгээр,
гэрч Ц... “... Намайг Завхан аймгийн ... сумын ... бүс нутаг ... ... гэдэг газарт гэртээ байж байхад 2024 оны 01 сарын 06-ны өдөр ... над руу утасдаж миний авсан адуун дунд хүзүүндээ хадагтай, зөв гуяндаа ... үсгэн тамгатай хар гүү, ташаан дээрээ улаан будгаар ... зурчихсан халтар даага, сартай хээр үрээ нь цагаан үсэн тамгатай ийм адуу ирчихжээ, та наад хавиасаа сураглаадахаа гэхээр нь би ойр хавийнхаа хүмүүс болох ..., ... гэх хүмүүсээс асуухад тийм адуу алдаагүй энэ хавиар ийм адуу алдсан гэж дуулдаагүй гэхээр нь ... сумын ... багийн дарга ... руу залгаж дээрх 3 адууг алдсан хүн байна уу гэж сураглахад бас л мэдэхгүй байна гэхээр нь энэ талаар ... буцаж хэлсэн. .... .... гэсэн дугаараас .... .... гэсэн дугаар луу нь залгаж ярьсан юм. Намайг манай сумынхан ... гэж дууддаг.” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.
1.5 Шүүгдэгч Б.... нь 2024 оны 01 дүгээр сарын 15-наас 2 дугаар сарын 01-ний хооронд хохирогч Б...., Б.... нарын өмчлөлийн 3 тооны адууг завшсан үйлдлээ нуун далдлах зорилгоор гэрч Д...., Б...., Ж...., Э.... хохирогч Б.... нарыг “...3 тооны адууг Ж.... авсан гээд гэрчлээд өгөөч, ...10-15 сая төгрөг өгнө гэх зэргээр” зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан, шан харамж амласан хэргийн үйл баримт нь хохирогч Б.... “...Э.... нь хэрэгт холбогдсоноосоо хойш гар утсаар яриад, өөрийн биеэр хүртэл ирж надтай уулзсан. ... Э.... нь хамгийн сүүлд 2024 оны 02 дугаар сарын 01-ний орой 22 цагаас 23 цагийн хооронд ирж уулзсан. Тэгэхдээ та аймаг ороод миний талд мэдүүлэг өгөөд намайг авраач, та би Ж... өөрийнхөө адууг зар гэж хэлсэн юм. Тэгээд Ж... нь миний адууг зарсан байна гээд мэдүүлэг өгчхөөч тэгвэл би тэнсэн ял аваад, салах гээд байна. Би танд 15.000.000 төгрөг өгье гэж надаас гуйгаад байсан. Мөн түүнээс хойш та аймаг орж ирээд, мэдүүлэг өгөөч гэж гар утсаар ярьсан. Харин Ж.... бол ямар нэгэн юм яриагүй. ...Би Ж.... болон өөр хэн нэгэн хүнд өөрийнхөө адуу малыг зарж, худалдан, борлуулах талаар зөвшөөрсөн зүйл огт байхгүй. Миний малыг надаас өөр захиран, зарцуулах эрхтэй хүн байхгүй. ...Тухайн орой Э... нь Ж... болон бас 1 танихгүй залуугийн хамт гурвуулаа ирсэн. Тэр үл таних залуугийн машинтай явж байгаа бололтой ... дугаартай цагаан өнгийн Приус маркийн машинтай ирсэн. ...” гэсэн мэдүүлгээр,
гэрч Д... “... 2024 оны 01 дүгээр сарын 14-нөөс 16-ны үед яг өдрийг нь сайн санахгүй байна. ... байж байхад ..., ..., ... 3 над дээр ирээд, ... .... надад өгсөн 3 тооны адууг та надад гэрчлээд өгөөч, ташаа дээрээ будагтай хар зүсмийн гүү, хээр даага, сартай хээр зүсмийн үрээг ... надад өгсөн гээд гэрчлээд өгөөч гэхээр нь үгүй гэж хэлсэн. ... сум руу явлаа гэхээр нь би хамт явж бензин авна гэж хэлээд ..., ..., ... нартай хамт явж байгаад .... сумын харьяат .... эхнэртэй нь аваад хамт ... сум руу явсан. ... сум руу очоод ..., ...., ...., ...., .... нар хоорондоо уулзалдаж байгаад буцаад хүрээд ирсэн. ...Би .... адууг ачиж өгч байхад тухайн 3 тооны адуу байсан. Би тэр 3 тооны адууг харсан. ...Тухайн үед чиний өгсөн 3 тооны адууны бичлэг чинь надад байна. .... болохоор би өгөөгүй гэж хэлж байсан. ...” гэсэн мэдүүлгээр,
гэрч Б.... “... 2024 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр ... ... сумын харьяат .... гэдэг хүнтэй уулзаад .... .... 5 тооны адуу надад өгсөн биздээ хойноос ... би даагатай гүү авна. Тэр гүүг чи аваарай гэж ... ... хэлж байсан. Маргааш өглөө хүрээд ирээрэй адууны хүмүүстэй хамт уулзъя гэж хэлээд маргааш нь ... сум төв орж ... гэдэг хүнтэй уулзсан. Тэгээд хөдөөгөөр ..., ... гэдэг хүмүүстэй уулзсан. Нэг хүнийх нь нэрийг би сайн мэдэхгүй байна. Тэгээд ... гэдэг хүнтэй уулзсаныхаа дараа ... нь ... 2.000.000 төгрөг нэмж өгье гэж хэлсэн. Тухайн үед ... нь ... ямар шалтгаанаар мөнгө, адуу өгөх гээд байгаа талаар бол би мэдэхгүй байна... 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ... бид 2 аймгийн цагдаагийн газрын Эрүүгийн мөрдөгч Д... гэдэг хүнтэй уулзаад байж байхад цагдаагийн газрын гадаа ... чи ... сүүлийн дэлтэй хар зүсмийн гүү, бор хээр даага, сартай хээр үрээг надад авчирч өгсөн гэж хэлээрэй, одоо чамаас байцаалт авах байх наад ... чинь надад өгчхөөд өгөөгүй гэж хэлж байна лээ гээд надад хэлсэн. ...” гэсэн мэдүүлгээр,
гэрч Ж.... “... 2024 оны 1 дүгээр сарын 15-ны шөнө 22 цагийн үед ..., ..., ... 3 манай гадаа ирээд, намайг дуудаад уулзсан. Тухайн үед ... над руу чи яагаад 5 адуу өгчхөөд, 4 адуу өгсөн гээд байгаа юм гээд байсан. Тэгэхээр нь чи юу яриад байгаа юм бэ? Танай ... ах намайг бор азарган үрээ, бор үрээ, бор халзан соёолон адуу, хул зүсмийн морь өгсөн талаар мэдэж байгаа шүү дээ, чи юун 5 адуу яриад байгаа юм гэхэд ... наадах чинь 5 адуу өгчхөөд, 4 адуу өгсөн гээд гүрийгээд байгаа юм гэж хэлснээ, наад адууны чинь эзэнтэй уулзаж, учраа ольё. Би чамд даагатай гүү өгье, надаас даагатай гүүгээ маргааш авсан ч болно. Гэхээр нь ямар даагатай гүү яриад байгаа юм. Би даагатай гүү авахгүй гэж хэлэхэд, ... би чамд даагатай гүү өгнө гээд чамд хэлье гэж байна гэж хэлснээ чамд одоо мөнгө олдохгүй. Би чамд 10.000.000 төгрөг зээлээр өгье, хоёулаа гэрээ хийе, чи надад мөнгөө хавар өгөхдөө нэмээд, 11.000.000 төгрөг болгож өг гэж хэлж байсан.
Маргааш өглөө нь буюу 2024 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр өглөө 09 цагт ... манайд хүрч ирээд, манай гэрт орж ирэхэд манай эхнэр ... манай нөхөр чамд 4 адуу өгсөн юм уу? 5 адуу өгсөн юм уу? гэж хэлэхэд, .... манай эхнэрт 4 адуу надад өгсөн гэж хэлээд ... намайг аваад явсан. ... буюу ... гэдэг хүнтэй очиж уулзаад, ... шууд таны адууг ... авсан гээд шууд над руу дайраад байсан. Тэгэхээр нь би тухайн үед ... ахад таны адууг дүү нь авчихсан юм, хэдэн төгрөг төлөх үү гэж хэлэхэд, сартай хээр үрээг 2.000.000 төгрөг гэж байсан. Тэгээд ... ахынхаас гараад явж байхад ... би наад адууны чинь мөнгө 2.000.000 төгрөгийг бэлнээр нь чамд өгнө гэж хэлсэн. Тэгээд ... сумын төв ороод ... буюу ... гэдэг хүнтэй уулзахад, ... би 5 адуу авсан гээд хэлчих хоёулаа тохиръё, би чамд даагатай гүү, 2.000.000 төгрөг өгье, чи наад хүмүүстэйгээ тохиролцчих гэж хэлчхээд, ... ... ахтай уулзаад, шууд над руу чи авсан биз дээ гээд дайраад байсан. Тухайн үед би ... ахад би авсан гэж хэлсэн. Тухайн үед ... надтай 5 тооны адуу чи авсан гээд хэлчих гэж хоорондоо ярьж байгаад миний бичлэгийг хийж аваад байсан.
2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр манайд хөдөө гэрт ... хүргэж өгөхдөө надад чамайг хэргээ хүлээсэн бичлэг байна. Чи ямар ч байсан яаж гүрийсэн ч 5 адуу дээр хэрэг үйлдсэн чинь нотлогдоно. Би чамайг өмгөөлөгчтэйгөө уулзуулаад, чиний асуудлыг янзлаад өгье, гэж хэлчхээд, гэрт хүргэж ирээд явсан. 2024 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр манайд бас ирээд манай эхнэрийг аваад ... буюу ... ахтай дахиж уулзаад ... над руу дахиад чи авчирч өгсөн биздээ гээд дайраад байсан. Тухайн үед ... ах энэ хүнийг өгсөн гэх нотлох баримт чамд байгаа юм уу? адуу авсан бүртгэл, зураг чамд байгаа юм уу? цагдаагаар учрыг нь олно гэж хэлж байсан. Тэрнээс хойш надад 10.000.000 төгрөг бэлнээр өгье, чи 5 адуу өгсөн гээд хүлээчих, би чамайг өмгөөлөгчтэйгөө уулзуулж, зөвлөгөө өгнө. Тэгээд хэргийг чинь аргалаад өгье гэж удаа дараа хэлж ярьж байгаа. ... 2024 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр 2 адуу зарах гээд явж байхад ... сумын .... багийн отрын бус нутгийн ... ... гэх газар 5 тооны адуу байсан. ...2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр би эхнэртэйгээ сүлжээ дээр гарах гээд уулын орой дээр байхад, манай гэрийн арын улаан толгой гэх газрын хоолойд тухайн 3 тооны адуу байсан. Тэрийг би харсан манай эхнэр ч тэр 3 адууг харсан. ... ... сумын .... гэдэг залууд .... сартай хээр зүсмийн үрээ, дэлтэй хар гүү, хадагтай хээр даага гурвыг ... авчирч өгсөн гэж цагдаа асуувал хэлээрэй гэж хэлсэн байсан. Мөн .... сумын .... залууд .... сартай хээр зүсмийн үрээ, дэлтэй хар гүү, хадагтай хээр даага гурвыг .... авч ирж өгсөн гэж цагдаа асуувал хэлээрээ гэж байсан. Мөн .... сумын ... гэдэг залууд бас намайг авчирч өгсөн гээд гэрчлээд өгөөч гэж хэлж ярьж байсан. ...” гэсэн мэдүүлгээр,
гэрч ... “... 2024 оны 1 дүгээр сарын 15-ны шөнө 22 цаг үед адуу худалдан авч байсан. ... гэдэг залуу манай гадаа ирээд, манай нөхөр ... гэрийн гадаа машин дотор уулзаж байгаад манай нөхөр гэртээ орж ирээд, 5 адууны мөнгө гэж 10.000.000 төгрөгийг ... надаас зээл, хавар 11.000.000 төгрөг болгож өг гэж хэлээд, хэл амнаас салъя гэнээ. Тэгээд намайг нөгөө 2 адуутайгаа ... ахын 3 тооны адууг даачих гэж байна гэж надад хэлсэн.
Маргааш өглөө нь буюу 2024 оны 1 дүгээр сарын 16-ны өглөө 10 цагийн үед ... гэдэг залуу, ..., ... нар манай гадаа ирээд ... уулзахаар нь би араас нь гараад, ... гэдэг залуугаас манай нөхөр чамд хэдэн адуу өгсөн юм гэхэд .... 4 тооны адуу өгсөн гэхээр нь ... ахын 3 тооны адуу юу болоод байгаа юм гэж асуухад, ... харин тиймээ ... руу ороход ... ахын 3 тооны адуу миний худалдан авсан адуутай хамт байсан. Тэгээд 2024 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр 16 цагийн үед ..., ..., ..., ... нартай хамт манай нөхөр бид 2 ... сумын төв ороод, ... ахтай уулзсан. Тэгээд би сумын төв рүү орчихсон байхад ... манай нөхрийг шууд 5 тооны адуу надад өгсөн гээд хэлж яриад байна гэж надад хэлсэн. Тэгээд намайг ирэхэд, ... ах та нар шийдэж чадахгүй бол би цагдаагаар шийдүүлнэ гэхэд ... би таны адууг төлж өгнө. ... данс руу мөнгө хийнэ, тэгээд та адууныхаа мөнгийг ... аваарай гэж хэлсэн байсан...” гэсэн мэдүүлгээр,
гэрч Э.... “... Э.... ... сумын ... гэдэг хүнтэй 2024 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 15 цагийн үед очиж уулзсан. Тухайн үед ... чи надад 7 тооны адуу өгсөн гэж хэлсэн. ... болохоор үгүй би 4 тооны адуу чамд өгсөн гэж хэлж байсан. Тэгээд тэр 2 машины гадаа хоёулаа уулзаж байгаад машинд орж ирэхдээ ... 7 тооны адуу авсан гэж хэлж ярьж байсан. Тэгээд ... банкны мөнгө хэрэгтэй гэж хэлэхэд, .... надаас 2.000.000 төгрөг авчих, оронд нь би чамаас бог ямаа авна гэж хэлсэн. Тэгээд ... сумын харьяат ... гэдэг хүнтэй ..., .... нар .... гэдэг хүний машин дотор суучхаад, хоорондоо юм яриад байсан.
...Тэгээд уулзаад гарч ирэхдээ ...., .... 2 хавар төлөхөөр болчихлоо хоорондоо тохиролцчихлоо гэж хэлж ярьж байсан. Тэгээд ... тэндээ үлдээд ...., ..., .... бид 3 гэр рүүгээ явсан. ...Тэгээд тэр өдрөөс хойш .... холбоо бариагүй байж байгаад 2024 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр .... над руу утсаар яриад, энэ адууны хэрэг ерөөсөө болохгүй байна. Чи ирээд гэрчийн мэдүүлэг өгмөөр байна гээд наашаа Завхан аймаг руу хүрээд ир гэж хэлсэн. Тэрнээс хойш таг байж байгаад 2024 оны 1 дүгээр сарын 29-ны өдөр .... аймаг руу шууд хүрээд ир гэж хэлсэн. Би 2024 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 18 цагийн автобусны суудал бичүүлээд, 2024 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр ирсэн. Намайг замд явж байхад .... над руу утсаар яриад, чи ... буюу .... 7 тооны адуу .... өгсөн. Сүүлийн 3 тооны адууг ... надад авч ирж өгсөн гэж хэлээрэй, гээд надад халтар зүсмийн сарвай, сартай хүрэн гүү, хар гүүг надад өгсөн гэж хэлээд надад адууны зүсийг хэлсэн...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.
1.6 Шүүгдэгч .... нь 2024 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр ... тосон хоршооны нэр дээр .... Завхан аймгийн .... сумын иргэн .... 24 тооны адуу бэлтгэсэн гэж .... дугаартай мал эмнэлгийн гэрчилгээг, О.... 18 тооны адуу, адуу бэлтгэсэн гэж .... дугаартай мал эмнэлгийн гэрчилгээ тус тус хуурамчаар үйлдсэн, шүүгдэгч Э.... нь 2024 оны 01 дүгээр сарын 04-нөөс 06-ны хооронд С... гаргасан дээрх хуурамч мал эмнэлгийн гэрчилгээг ашиглан өөрийн худалдаж авсан адуунуудаа ... руу тээвэрлэж, төхөөрч худалдсан хэргийн үйл баримт нь:
Б..... мал худалдаагүй тухай мэдүүлсэн гэрч ... “...Би ... гэгч хүнийг огт танихгүй юм байна. ...2023 онд нэг ч адуу мал худалдан борлуулаагүй. Мөн ... гэдэг залууд адуу мал худалдан борлуулаагүй...2024 оны 1 дүгээр сард адуу мал худалдан борлуулж, малын гарал үүслийн гэрчилгээ гаргуулсан зүйл байхгүй. Тэгээд яагаад миний нэр дээр гарал үүслийн гэрчилгээ бичиг хийсэн талаар нь мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлгээр,
гэрч О.... “...Би ... гэдэг хүнийг огт танихгүй юм байна. Танаас анх удаа нэрийг нь сонсож байна. .... Би 5 хэсэг 100 орчим тооны адуутай. ... 2024 оны 1 дүгээр сард адуу мал худалдан борлуулаагүй... 2024 оны 1 сард адуу мал худалдан борлуулж, малын гарал үүслийн гэрчилгээ гаргуулсан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлгээр,
гэрч Б.... “...Э.... нь ... 2024 оны 01 дүгээр сарын 03-ны шөнө адуу ачилцаад өгөөч гэж гар утсаар ярихаар нь би очиж ачилцсан. Э.... нь адуугаа ачиж дуусгаад, тэр шөнөдөө аймаг явсан бөгөөд маргааш нь 2024 оны 01 сарын 04-ний өдөр над руу гар утсаар яриад, ахаа би аймгаас ... руу гарж чадахгүй байна. Танд малын гарал үүсэл хийлгэчихмээр таньдаг хүн байна уу? гэж ярихаар нь би багийнхаа малын эмч С... гар утсаар холбогдоод, миний дүү наана чинь 1 хүн гарал үүсэл авах гээд байна хийгээд өгөх боломж байна уу? гэхэд С... адуунуудынх нь зураг нь байгаа юм уу? гэж асуухаар нь байгаа байх адуугаа ачиж яваа гэж хэлээд С.... гар утсаны дугаарыг Э... өгсөн тэгээд дахин холбогдоогүй. С..., Э... нар хоорондоо холбогдоод учраа олсон байх. ...” гэсэн мэдүүлгээр,
гэрч Ц... “... 2024 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр манай мал эмнэлгийн тасгаас малын гарал үүслийн бичиг гарсан талаар би сайн мэдэхгүй байна. Мал эмнэлгийн нэгдсэн систем ... сангаас шүүж байж тухайн гарал үүслийн бичгийг мэдэх болон тодруулах боломжтой. ... Хариуцсан мал эмнэлгийн нэгжийн эмч С... малын гарал үүслийн гэрчилгээг бичээд, цахимаар явуулдаг. Тухайн цахимаар ирсэн гарал үүслийн гэрчилгээг мал эмнэлгийн улсын байцаагч хянаж баталгаажуулдаг. 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр ... сумын иргэн ... 24 тооны адууны гарал үүслийн гэрчилгээг мал эмнэлгийн нэгжийн эмч ... цахимаар илгээсэн бичгийг хянаад, баталгаажуулсан. Мөн тус сумын иргэн ... 18 тооны адууны гарал үүслийн гэрчилгээг мөн адил цахимаар ирүүлж, түүнийг хянаж баталгаажуулж ажилласан. .... ... дүүрэг .... ...-р хороонд худалдан борлуулахаар зорилгоор гарал үүслийн гэрчилгээ бичүүлсэн байсан. Тухайн нийт 42 тооны адууг ... улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж явсан. ...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгалаа.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Мөн шүүгдэгч нарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар давхар батлагдаж байх тул тэдний мэдүүлгийг яллах баримтаар үнэлсэн болно.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан ба дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэг, 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шийдвэрийнхээ үндэслэл болголоо.
2.1 “Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа малыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууц далд аргаар авахыг ойлгодог бөгөөд гэмт этгээд хулгайлсан малаа эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог. Мал хулгайлах гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь иргэний шударгаар өмчлөх үндсэн эрх, эрх чөлөөг зөрчсөн байдагт оршино.
Өөрөөр хэлбэл мал хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээдийн идэвхтэй үйлдлийн үр дүнд эд хөрөнгийн шилжилт хийгдсэн байдаг ба эд хөрөнгийг эзэмшигч, өмчлөгчид мэдэгдэхгүйгээр хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авах байдлаар илэрнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “олон тооны мал гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно” гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд олон тооны мал хулгайлсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан.
Шүүгдэгч Б... нь хохирогч Г... 5 тооны адууг, шүүгдэгч Л... нь хохирогч М... 8 тооны адууг буюу олон тооны малыг хулгайлсан нь олон тооны мал хулгайлах гэмт хэргийн шинжтэй байх тул шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Гэмт хэргийг бүлэглэн үйлдэх гэдэг нь хоёр ба түүнээс олон хүн нэг гэмт хэргийг хамтран үйлдэхдээ хүн бүр өөрийн үүрэгтэй оролцож санаа бодол, үйлдэл хөдөлгөөнөө нэгтгэж, гэмт хэргээ туйлд нь хүргэхэд чиглэсэн үйлдэл хийсний улмаас хор уршиг учирсан байдаг.
Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Л…, Л…, Б…. нар нь урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч нэгнийхээ хууль бус үйлдлийг дэмжин гэмт хэрэг үйлдэх явцдаа хамтран оролцсон учир шүүгдэгч нарыг мал хулгайлах гэмт хэргийг гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж үзнэ.
Мөн шүүгдэгч Б..., Л...., Л.... нар нь Л.... машинтай явж байхдаа Э.... бэлчээрт байсан хониноос 2 тооны хонийг машиндаа хийж хулгайлсан мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ машин механизм ашигласан байна.
Шүүгдэгч Б..., Л.... нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан олон тооны мал хулгайлах, бүлэглэн машин механизм ашиглаж мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Л.... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасан бүлэглэн, машин механизм ашиглаж мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй байна.
2.2 Алдуул мал гэдэг нь хэн нэг этгээдийн ямар нэг оролцоогүйгээр ижил сүргээсээ тасарсан, байнга бэлчээрлэх нутаг газраасаа холдож, өөр нутаг бэлчээрт шилжин байрласан, өмчлөгч, эзэмшигч нь хэн болох нь тодорхойгүй, мэдэгдэхгүй байгаа малыг ойлгох ба Монгол Улсын Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт “алдуул мал олсон этгээд нь энэ тухай орон нутгийн засаг захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлган маллах буюу орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүрэгтэй” гэж заасан.
Шүүгдэгч Э.... нь өөрийн худалдаж авч байсан адуунд 3 тооны адуу нийлсэн байсан гэдгийг ... очсон үедээ мэдсэн гэж мэдүүлдэг ба үүнийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Тэрээр тухайн 3 адууны талаар Завхан аймгийн ... сумын ... багийн засаг дарга Б..., ... багийн засаг дарга Б.... нарт утсаар мэдэгдсэн байна. Багийн засаг дарга нь Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд зааснаар нутгийн захиргааны байгууллагын бүрэлдэхүүн учир шүүгдэгчийг Иргэний хуулийн 117 дугаар зүйлийг 117.1 дэх хэсэгт заасан алдуул малын талаар орон нутгийн засаг захиргааны байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлсэн гэж үзнэ.
Иргэний хуульд алдуул мал олсон этгээд орон нутгийн байгууллагад мэдэгдэх хэлбэрийг тусгайлан заагаагүй учир утсаар мэдэгдэх боломжтой гэж шүүх үзсэн.
Мал хулгайлах болон алдуул мал завших гэмт хэргүүдийн хувьд хууль ёсны эзэмшигчээс далд аргаар үйлдэгддэгээрээ хоорондоо төстэй боловч хууль ёсны эзэмшлээс гэмт этгээдийн эзэмшилд шилжиж буй байдлаараа ялгагдан зүйлчлэгдэнэ. Гэмт этгээдийн идэвхтэй үйлдлийн үр дүнд эд хөрөнгийн шилжилт хийгдэх нь хулгайн гэмт хэрэг бөгөөд мал өөрийн хөлөөр эсхүл гэмт этгээдээс үл хамаарах хүчин зүйлийн үр дүнд түүний эзэмшилд шилжин ирсэн бол завших гэмт хэргийн шинжтэй гэж үзнэ.
Тухайлбал, хулгайлах гэмт хэрэг ихэвчлэн эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах байдлаар илэрдэг бол … алдуул мал завших гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийдэггүй ба хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэлт төрж, шамшигдуулсан, захиран зарцуулдаг болно.
Энэ хэргийн тухайд Э…. Завхан аймгийн … сумын … багт бусдаас олон тооны адуу худалдаж авч байсан ба тухайн олон тооны адуунд нийлсэн хохирогч Б…., Б…. нарын 3 тооны адууг нөхцөл байдлыг ашиглан машин механизм ашиглан тээвэрлэж борлуулсан үйлдэл нь завших гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан байна.
Шүүгдэгч Б.... нь худалдаж авч байсан адуунд нийлсэн байсан 3 адууг бусдын эзэмшил ашиглалтад байгаа өөрөө захиран зарцуулах эрхгүй гэдгээ мэдсээр байж төхөөрч бусдад худалдан үнийг өөртөө завшиж хохирогч нарт Б...., Б.... нарт бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул мал завших гэмт хэргийн шинжтэй байх тул шүүгдэгч Б.... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул малыг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
2.3. Мал амьтны мэндийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсгийн 7.4.2-т “… худалдах, төхөөрөх зорилгоор малыг сум, дүүргийн нутаг дэвсгэрээс гаргахдаа мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчаас мал эмнэлгийн гэрчилгээ авч бүртгүүлэх” ээр заасан ба ийнхүү бүртгүүлэхэд мал эмнэлгийн үйлчилгээний нэгжээс ирүүлсэн тодорхойлолтыг үндэслэн бүртгүүлэхээр заасан.
Шүүгдэгч С… нь дээрх мал эмнэлгийн тодорхойлолтыг “Б…. О…., С…. нараас нийт 42 тооны адуу худалдаж авсан” гэж хуурамчаар үйлдэн малыг захиран зарцуулах тээвэрлэх боломжийг Б…. олгосон байна.
Баримт бичиг гэдгийг Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүн хуулийн этгээд, албан тушаалтан баталсан бичсэн байхыг ойлгохоор заасан байна. Өөрөөр хэлбэл баримт бичиг гэж тодорхой мэдээллийг дамжуулах, хадгалах, зорилгоор бүтээгдсэн бодит зүйл байна. Баримт бичиг нь аливаа асуудлын талаарх бодит байдлын тухай мэдээллийн эх сурвалж байдаг.
Мал эмнэлгийн тодорхойлолт, гэрчилгээ нь цахимаар хийгдэж байгаа боловч тухайн асуудлын талаар бодит эх сурвалж болж малыг сум дүүргийн нутаг дэвсгэрээс гаргах, цааш худалдан борлуулах үндэслэл болох учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн халдлагын зүйл болох баримт бичигт хамаарна.
Шүүгдэгч С…. уг баримт бичгийг хуульд зааснаар үнэн зөв үйлдэх үүргээ зөрчиж санаатай хуурамчаар үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч баримт бичиг үйлдэх гэмт хэрэгт хамаарч байх тул шүүгдэгч С…. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч баримт бичиг үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
2.4 С.... хуурамчаар үйлдсэн мал эмнэлгийн тодорхойлолтыг үндэслэн мал эмнэлгийн улсын байцаагч мал эмнэлгийн гэрчилгээг гаргасан ба шүүгдэгч Э.... нь уг гэрчилгээг хуурамч гэдгийг мэдсээр байж ашиглан худалдаж авсан адуунуудаа Завхан аймгийн .... сумаас .... хүртэл тээвэрлэж улмаар .... .... мал нядалгаанд оруулсан байх тул түүнийг хуурамч баримт бичиг ашигласан гэж үзнэ.
Хуурамч баримт бичиг ашиглах гэмт хэргийн шинжийн хувьд уг баримт бичгийг хэрэглэж тодорхой үр дүнд хүрсэн байдаг бөгөөд шүүгдэгч Э.... мал эмнэлгийн гэрчилгээ хуурамч гэдгийг мэдсээр байж ашиглаж малыг ... борлуулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байх тул Б.... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
2.5 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ” гэж тодорхойлсон бөгөөд гэрч нь өөрийн мэдэх зүйлээ үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй. Гэрчид хэн боловч хөндлөнгөөс нөлөөлөхийг хуулиар хориглосон. Гэтэл шүүгдэгч Э.... нь алдуул мал завшсан үйлдлээ нуух зорилгоор нэр бүхий гэрч хохирогчийг мэдүүлэг өгөхдөө “ өөрийн завшсан 3 адууг ... худалдсан гэж хэлээд өгөөч” гэж ятгасан, “10-15 сая төгрөг өгнө гэж амласан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Иймд шүүгдэгч Б.... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэрч хохирогчид хууль бусаар нөлөөлсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
3.1 Шүүгдэгч Э.... нь хохирогч Б...., Б.... нарт учирсан хохирлыг нөхөн төлсөн болох нь хохирогч нарын гаргасан хүсэлтээр, шүүгдэгч Б...., Л...., Л.... нар нь хохирогч Э.... учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байна. Мөн шүүгдэгч Б.... нь хохирогч Г..... учирсан бодит хохирлыг нөхөн төлсөн нь шүүгдэгч Б.... шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, түүний мэдүүлгийг баталсан өмгөөлөгчийн тайлбараар тогтоогдож байх тул шүүгдэгч Э...., Л...., Б...., С.... нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Харин шүүгдэгч Л.... 8950000 төгрөгийн хохирлыг гаргуулж хохирогч М.... олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.... хохирогч Г.... өмгөөлөгч сэтгэцэд учирсан хор уршигт нийт 8,573,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг шүүх хангах боломжгүй байна. Учир нь:
Сэтгэцэд учирсан хор уршиг гэдгийг гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болох нийгмийн байр сууриа алдах бусадтай хэвийн харилцах чадваргүй болох хувийн зан байдал сөргөөр өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудсаныг ойлгоно гэж тодорхойлсон бөгөөд шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт шинжээчийн дүгнэлтийг үндэслэн...хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж дээд доод хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэхээр заасан.
Хэдийгээр хохирогч Г... сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох хүснэгтийн дагуу сэтгэцийн эмгэгийн 2 дугаар зэрэглэл гэснийг хүлээн зөвшөөрсөн боловч тухайн хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийхэд шүүх хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг зэрэглэл тогтоосон хүснэгтээр шууд тогтоож шийдвэрлэх боломжгүй. Учир нь уг хүснэгт нь тухайн хүний сэтгэцийн байдлыг ерөнхийд нь тодорхойлсон бөгөөд тухайн хохирогчийн тухайд сэтгэцэд учирсан хор уршгийг тодорхойлсон шинжээчийн дүгнэлт гараагүй байна.
Иймд хохирогч Г... нь сэтгэцэд учирсан хор уршгаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй.
Шүүгдэгч шүүх хуралдаан завсарласан хугацаанд 8,950,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан болох нь хохирогч М.... эзэмшлийн ХААН банкны ... дугаарын дансанд 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 8000000 төгрөгийг, 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 950,000 төгрөгийг шилжүүлсэн баримтаар тус тус тогтоогдож байх тул шүүгдэгч Л... энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б..., Л... нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Л... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Э... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1, 23.2 дугаар зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд шүүгдэгч С... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Б..., Л...., Л...., Э.... нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.
Шүүгдэгч Б...., Л...., Э...., С.... нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д зааснаар шүүгдэгч Л.... 1 жил 4 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.... 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэх, шүүгдэгч Э.... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял,Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял, шүүгдэгч С.... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Л... нь өмнө нийт 3 удаа ял шийтгүүлж, уг ялаа эдэлж дууссан болох нь иргэний эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй.” гэж заасан байна.
Шүүгдэгч Л...., Л...., Б... нар нь Э... бэлчээрт байсан хониноос 2 хонь хулгайлсныг хохирогч тухайн үед нь мэдсэн ба хохирогчийг мэдсэн даруйд шүүгдэгч нар 2 хонийг буцаан өгсөн хэргийн үйл баримтад дүгнэлт хийхэд Л..., Л..., Б... нарын үйлдэл нь нийгмийн хор аюулаар бага, бодит хор уршиг учраагүй, хохирогч эд хөрөнгөө буцаан авсан нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Л... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч нарт оногдуулсан дээрх ял нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна“ гэж заасан шударга ёсны зарчимд, Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.
Шүүгдэгч Л..., Л..., Б... нар нь хохирогч Э... 2 хонийг хулгайлахдаа Л... эзэмшлийн Марк-2 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашигласан болох нь тогтоогддог бөгөөд тухайн тээврийн хэрэгсэл нь 3,700,000 төгрөгийн үнэтэй болох нь ...” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин Н... 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн №... дугаартай шинжээчийн “Toyota марк-2 маркийн автомашины зах зээлийн үнэлгээг 3700000 төгрөгөөр тогтоолоо” дүгнэлтээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ нь эрүүгийн хариуцлагын нэг төрөл бөгөөд эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг үндэслэн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгч Л..., Л..., Б... нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгож, тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хүчингүй болгон шүүгдэгч Л... буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 4 ширхэг адууны ширнээс 1 ширийг шүүгдэгч Л... буцаан олгосон болохыг дурьдаж, 3 ширхэг адууны ширийг цаашид ашиглах боломжгүй тул устгасан болно.
Шүүгдэгч Л..., Л..., Б..., Э..., С... нар нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.5, 1.6, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ... овогт ..., ... овогт ... нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 заасан олон тооны мал хулгайлсан, бүлэглэн, машин механизм ашиглан мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч ... овогт ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасан бүлэглэн, машин механизм ашиглан мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч ... овогт ... 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэрч хохирогчид хууль бусаар нөлөөлсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч баримт бичиг ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч ... овогт ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч бичиг баримт үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч ... 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч ... 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Л... 1 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Э... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч С... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг тус тус нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,000,000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л... оногдуулсан 1 жил 4 сарын хугацаатай хорих ялыг, шүүгдэгч Б... оногдуулсан 1 жил 2 сарын хугацаатай хорих ялыг, шүүгдэгч Л... оногдуулсан 1 жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С... оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 /таван зуу мянга/ төгрөгөөр торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, шүүгдэгч Э... оногдуулсан 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,000,000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр хэсэгчлэн тэнцүү хэмжээгээр төлөхөөр тус тус тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С..., Э... нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.
7. Шүүгдэгч Э..., С... нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, шүүгдэгч Л..., Л..., Б... нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3 /гурав/ ширхэг адууны ширийг устгасугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б..., Л..., Л... нараас тус бүр 1,233,334 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
10. Шүүгдэгч Л... эзэмшлийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаартай тогтоолыг хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүүгдэгч Л... буцаан олгосугай.
11. Шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Л..., С..., Э..., Б... нарын эд хөрөнгийг битүүмжлээгүй, хохирогч Г... нь шүүгдэгч Б... сэтгэцэд учирсан хор уршгаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ