Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 155/ШШ2019/00024

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х.Бны Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй,

ХариуцагчХөвсгөл аймгийн Мөрөн сумын ***************** тоотод оршин суух, Б овогт С.М /****************/,

Хариуцагч: Улаанбаатар хот, ******************************  тоотод оршин суух, И овогт Д.Г/****************/

Хариуцагч: Хөвсгөл аймгийн ********************* оршин суух, Б овогт С.А /******************** / нарт холбогдох

Зээлийн төлбөр 24.381.065 /хорин дөрвөн сая гурван зуун наян нэгэн мянга жаран тав / төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 201оны 10 дугаар сарын 29ий өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Манлайбаяр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Гончиг, хариуцагч, С.МС.Анар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Бны Хөвсгөл салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн С.М Д.Гнар нь Х.Бтай 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 1170011400 дугаартай зээлийн гэрээ байгуулан 18.000.000 төгрөгийг жилийн 20,52 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатайгаар, хашаа байшин барьж дуусгах зориулалтаар авсан. Банк нь 2013 оны 05 сарын 17-ны өдөр зээлдэгч С.МХ.Б дахь 5000932337 дансанд 18.000.000 төгрөгийг шилжүүлэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээл олгосон. Мөн С.МД.Гнар нь Х.Бтай 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 1170020012 дугаартай зээлийн гэрээ байгуулан 8.000.000 төгрөгийг жилийн 30.0 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Банк нь 2016 оны 03 сарын 18-ны өдөр зээлдэгч С.МХ.Б дахь 5000932337 дансанд 8.000.000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэтэл зээлдэгч банктай байгуулсан 1170011400, 1170020012 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс хойш төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 465 хоног хугацаа хэтрүүлээд байна. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22.7, Иргэний хууль болон талуудын байгуулсан гэрээнд хэсэгчлэн төлөх үүргээ биелүүлээгүй зөрчөөр байна. Х.Б нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд гэрээний үүргээ биелүүлээгүй төдийгүй 2018 оны эхнээс хариуцагч нартай уулзах гэсэн боловч олдохгүй оршин суугаа газар нь тодорхойгүй шалтгаанаар зээлийн гэрээнд заасны дагуу арга хэмжээ авч чадахгүй байсан тул эрэн сурвалжлуулж амьдран сууж байгаа хаягийг тодорхойлуулсан. Зээлдэгч С.МД.Гнарын зээлийн үлдэгдэл 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар 1170011400 дугаартай зээлийн үндсэн төлбөр 14.461.830 төгрөг, хүү 3.544.446 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 42.891 төгрөг нийт 18.049.167 төгрөг, 1170020012 дугаартай зээлийн үндсэн төлбөр 4.666.666.7 төгрөг, бүгд нийлээд 24.347.565.7 төгрөг болоод байна. Зээлдэгч С.МД.Гнар нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж байгаа тул зээлийн гэрээний 5.1.1 дэх заалтын дагуу банкны санаачлагаар 117001140, 1170020012 тоот зээлийн гэрээнүүдийг цуцалж байна. 1170011400,1170020012 дугаартай зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэлийг хангуулахаар 2013 оны 05 сарын 16-ны өдрийн 1170011400 дугаартай баталгаат ипотекийн гэрээгээр, 2015 оны 05 сарын 13-ны өдрийн 1170016844/01 дугаартай баталгаат ипотекийн гэрээгээр 2016 оны 03 сарын 18-ны өдрийн барьцааны гэрээгээр дараах хөрөнгүүдийг тус тус барьцаалсан.

1/ С.Мөмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Y-1723006395 дугаар, Үл хөдлөх эд хөрөнгийн 000198410 дугаар гэрчилгээтэй 9-48-16 тоотын 77 кв.м хашаа байшин,

2/ С.Мөмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Г-1723003594 дугаар, Үл хөдлөх эд хөрөнгийн 000169445 дугаар гэрчилгээтэй 9-48-16 тоотын 583.8 кв.т өмчлөх эрхтэй газар,

3/ С.Аөмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Y-1723007349 дугаар, Үл хөдлөх эд хөрөнгийн 000352050 дугаар гэрчилгээтэй 5-32-9 тоотын 47 кв.м хашаа байшин

4/ С.Аэзэмшлийн нэгж талбарын 210702192 дугаартай, 0043320 дугаар гэрчилгээтэй 5-32-9 тоотын 400 кв.м эзэмших эрхтэй газар

5/ Бизнест ашиглагдаж байгаа бэлэн мөнгө, бүх төрлийн сэлбэг хэрэгсэл болох эргэлтийн хөрөнгө

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэсний дагуу барьцаа хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар зохих ёсоор тусгаж өгнө үү.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1170011400 дугаартай зээлийн үндсэн төлбөр 14.461.830 төгрөг, хүү 3.544.446 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 42.891 төгрөг, нийт 18.049.167 төгрөг, 1170020012 дугаартай зээлийн үндсэн төлбөр 4.666.666 төгрөг, хүү 1.521.003 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 110.729 төгрөг, нийт 6.298.398 төгрөг, бүгд нийлээд 24.347.565 төгрөг, нотариатын төлбөр 33.500 нийт 34.381.065 төгрөгийг С.МД.Гнараас гаргуулж өгнө үү.

Хөвсгөл аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр 2018 оны 10 сарын 29-ний өдөр хариуцагч С.МД.Гнарт холбогдох нэхэмжлэл гаргасан. Уг зээлд С.А нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөө барьцаалсан гэрээний нэг тал тул хамтран хариуцагчаар татан оролцуулах хүсэлтэй байна. Иймд С.Ахолбогдох нэхэмжлэлийг гардуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Гшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ бүрэн дэмжиж оролцож байна. Хариуцагч С.Мзээлийн төлбөрийг сар бүр тодорхой хэмжээний мөнгөөр төлж барагдуулна гэх тайлбарыг хүлээж авах боломжгүй. Учир нь хариуцагч нар зээлээ төлөхгүй жил гаруй хугацаа өнгөрсөн, энэ хугацаанд хаана байгаа нь мэдэгдэхгүй манай байгууллагын зүгээс хариуцагч нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж байж хаягийг олж тогтоосон. Ийм учраас тодорхой хугацаа аваад сар бүр зээлийн төлөлтийг хийж байна гэх тайлбарыг хүлээж авах боломжгүй. Мөн хариуцагч С.Атухайд зээлийн төлбөрийг гаргуулахад түүний оролцоо заавал шаардлагатай гэж үзэж байгаа. Учир нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж заасан байгаа. Иймд тус зээлийн харилцааны ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшигч нь С.Амөн учир түүнээс гаргуулах боломжтой. Хэрэв тус хэрэг шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд очих болж барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахад түүнд мэдэгдсэн байх шаардлагын үүднээс түүнийг уг хэрэгт хариуцагчаар оролцуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч С.МД.Гнар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Д.Мөнх-Эрдэнэ нь эхнэр Д.Ганчимэгтэй хамтран 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 1170011400 дугаартай зээлийн гэрээ байгуулан 18.000.000 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 1170020012 дугаартай зээлийн гэрээ байгуулан 8.000.000 төгрөгийг Хөвсгөл аймаг дахь Х.Бнаас зээлж авсан юм. Х.Бнаас нэхэмжилж байгаа мөнгийг хүлээн зөвшөөрч байна. Х.Бнаас зээлж авсан мөнгөөр мал махны наймаа хийгээд, удаа дараа хөдөө сумдаар яваад ашиггүй болж алдагдалд орсон. Мал махны наймаа хийж байх эхний явцад Х.Бинд мөнгийг цаг хугацаанд нь төлж байсан. Мал махны наймаа хийж байх явцад эхнэр Ганчимэгийн биеийн байдал муудаж Улаанбаатар хот руу байнга эмчилгээ, шинжилгээ хийлгэх болсон. Эхнэр Ганчимэгийн биеийн байдал муудаад төлөлтийг цаг хугацаанд хийж чадахгүй болсон талаараа Х.Бны ажилтан болох Г өөр бусад зээлийн ажилтанд удаа дараа хэлж байсан. Манайх хоёр хүүхэдтэй ба хоёр хүүхэд маань хоёулаа Улаанбаатар хотод дээд сургуульд сурдаг оюутан юм. Эхнэр Ганчимэг хоёр хүүхдээ хараад биеэ эмчлүүлээд Улаанбаатар хотод түрээсийн хашаа байшинд амьдардаг. Би өөрөө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5-32-9 тоотод ээж Жүгдэрийнд амьдарч байгаа. Би өөрөө ажил хөдөлмөр эрхлээгүй, эхнэр өвчтэй, хүүхдүүд оюутан, амьдрал маань хүнд болсон тул зээлийг цаг хугацаанд төлөөгүй өдийг хүрсэн. Цаашид Х.Бнаас нэхэмжилж байгаа 24.381.065 төгрөгийг төлж барагдуулж банкыг хохиролгүй болгоно гэжээ.

Хариуцагч С.Ашүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Аби Х.Бны Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох бүгд 24.347.565 төгрөгийг зээлдэгч С.МД.Гнар нь төлж барагдуулах үүрэгтэй. Өөрсдөө төлж барагдуулна гэдгээ зөвшөөрсөн. Банкнаас зээл авах гэтэл барьцаа хөрөнгө шаардлагатай байна, туслаач гэхээр нь би өөрийн хашаа байшингийн бичиг баримтаа өгсөн нь үнэн. Харин С.Анамайг хариуцагчаар оролцуулж зээлийн төлбөрийг шаардаж байгааг зөвшөөрөхгүй. Би энэ зээлийн мөнгөнөөс нэг ч төгрөг өөртөө авч ашиглаагүй байж надаас төлбөр гаргуулахаар нэхэмжилснийг зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч С.Мшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Бны нэхэмжилсэн зээлийн төлбөрийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ миний зүгээс банктай тохиролцож сар бүр тодорхой хэмжээний мөнгө төлж байхаар эвлэрэх хүсэлтэй байгаа боловч энэ саналыг хүлээж авах боломжгүй гэдэг хариу өгдөг. Зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт ямар нэгэн маргах маргаан байхгүй би төлөх нь үнэн. Миний ах С.Ань энэ зээлийн төлбөрөөс нэг ч төгрөг аваагүй, миний гуйлтаар хөрөнгөө барьцаалсан гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Бны Хөвсгөл салбар нь хариуцагч С.М Д.ГС.Анарт холбогдуулан зээлийн үндсэн төлбөр 19.128.496 төгрөг, хүү 5.065.449 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 153.620 төгрөг, нотариатын төлбөр 33.500 төгрөг, нийт 24.381.065 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн нийт шаардлагаас нотариатын үйлчилгээний хөлс 33.500 төгрөгийг хасаж, үлдэх төлбөр болох 24.347.565 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжилжээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Х.Бны Хөвсгөл салбар нь 201оны 05 дугаар сарын 16-ны өдөр 1170011400 дугаартай зээлийн гэрээг С.МД.Гнартай байгуулж, зээлдэгч нар нь 18.000.000 төгрөгийг амины байшин барьж дуусгах зориулалтаар 120 сарын хугацаатай, 2016 оны 03 сарын 18-ны өдөр 8.000.000 төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 36 сарын хугацаатай тус тус зээлсэн байх бөгөөд зээлийн барьцаанд

2013 оны 07 сарын 05-ны өдрийн 1170011400 дугаар баталгаат ипотекийн гэрээгээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9-48-16 тоот хаягт орших үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн Y-1723006395 дугаартай 77 кв.м талбайтай хувийн сууцыг 22.000.000 төгрөгөөр үнэлж, /хх-ийн 14-19-р тал/,

2015 оны 02 сарын 13-ны өдөр 1170016844/01 дугаартай баталгаат ипотекийн гэрээг хариуцагч С.Абайгуулж түүний өмчлөлийн Хөвсгөл аймгийн Мөрөн сум 5-32-9 тоотод байрлалтай, эрхийн улсын бүртгэлийн Y-1723007349 дугаартай 47 кв.м талбай бүхий палкан байшин, НТД-210702192 дугаар бүхий 400 кв.м талбай бүхий эзэмшлийн газар зэргийг 8.000.000 төгрөгөөр үнэлж, /хх-ийн 23-26-р тал/

2016 оны 03 сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5-32-9 тоотод байрлалтай бизнест ашиглагдаж буй гэх сэлбэг хэрэгсэл, бэлэн мөнгийг 3.000.000 төгрөгөөр үнэлж 1170020012-1 дугаартай барьцааны гэрээг хариуцагч С.МД.Гнартай тус тус байгуулжээ. /хх-ийн 29-33-р тал/

Зохигчийн хооронд байгуулагдсан дээрх гэрээнүүд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 165 дугаар зүйлийн 165.1-д заасан бичгээр байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлагыг хангасны дээр талуудын хүсэл зоригийн үндсэн дээр байгуулагдаж, эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурсан байх тул шүүх хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ.

Зохигч нь зээл болон барьцааны гэрээ байгуулсан тухайд болон гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд маргаагүй ба харин хариуцагч С.Мнь зээлийн төлбөрийг сар бүр 400.000 орчим төгрөгөөр төлж барагдуулъя гэж, хариуцагч С.Ань би уг зээлсэн мөнгөнөөс нэг ч төгрөг өөртөө авч ашиглаагүй, төрсөн дүүгээ гуйсны учир хөрөнгөө барьцаалсан тул зээлийн төлбөрийг төлөхгүй гэж маргаж байна.

Хариуцагч С.МД.Гнар нь 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс хойш зээлийн хуваарьт төлөлтийг хийгээгүй талаар нэхэмжлэгч тайлбарласныг хариуцагч нар үгүйсгээгүй, баримт гаргаж мэтгэлцээгүй тул шүүх үүргийг мөн хугацаанаас зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй тул түүнээс хойш 465 хоногийн дараа нэхэмжлэгч Х.Бны Хөвсгөл салбар зээлийн гэрээг цуцалж, шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх зохицуулалтад нийцжээ.

Талуудын хооронд байгуулагдсан зээл болон ипотекийн гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байх ба, дээрх гэрээнүүдийг үндэслэн нэхэмжлэгч нь хариуцагч нараас зээлийн төлбөр гаргуулахаар шаардах эрхтэй.

Талуудын байгуулсан гэрээнээс үзвэл зээлдэгч буюу хариуцагч нар нь зээлийн гэрээгээр тохирсон ёсоор төлбөрийг төлөх, үүрэг гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийг хангах талаар харилцан тохиролцсон байна.

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж заасан байх тул зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж , үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.

Иймд хариуцагч буюу зээлдэгч С.МД.Гнараас үндсэн зээлийн үлдэгдэл 19.128.496 төгрөг, хүү 5.065.449 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 153.620 төгрөг, нийт 24.347.565 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгоххариуцагч нар нь зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9-48-16 тоот хаягт орших үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн Y-1723006395 дугаартай 77 кв.м талбайтай хувийн сууц, хашаа, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5-32-9 тоотод байрлалтай, эрхийн улсын бүртгэлийн Y-1723007349 дугаартай 47 кв.м талбай бүхий палкан байшин, нэгж талбарын 210702192 дугаар бүхий 400 кв.м талбай бүхий эзэмшлийн газрыг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаанд оруулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 279.855 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.МД.Гнараас 279.855 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Бны Хөвсгөл салбарт олгож шийдвэрлэв.

Хариуцагч Д.Гшүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдлаа.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан Бонхоо овогт С.М /*****************/, И овогт Д.Г /*******************/ нараас үндсэн зээлийн үлдэгдэл 19.128.496 /арван есөн сая нэг зуун хорин найман мянга дөрвөн зуун ерэн зургаа/ төгрөг, хүү 5.065.449 /таван сая жаран таван мянга дөрвөн зуун дөчин ес/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 153.620 /нэг зуун тавин гурван мянга зургаан зуун хорь/ төгрөг, нийт 24.347.565 /хорин дөрвөн сая гурван зуун дөчин долоон мянга таван зуун жаран тав/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.Бны Хөвсгөл салбарт олгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь төлбөрөө сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгө болох Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9-48-16 тоот хаягт орших үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн Y-1723006395 дугаартай 77 кв.м талбайтай хувийн сууц, хашаа, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5-32-9 тоотод байрлалтай, эрхийн улсын бүртгэлийн Y-1723007349 дугаартай 47 кв.м талбай бүхий палкан байшин, нэгж талбарын 210702192 дугаар бүхий 400 кв.м талбай бүхий эзэмшлийн газрыг тус тус албадан дуудлага худалдаагаар борлуулж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 279.855 /хоёр зуун далан есөн мянга найман зуун тавин тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.МД.Гнараас 279.855 /хоёр зуун далан есөн мянга найман зуун тавин тав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Бны Хөвсгөл салбарт олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН