Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 136/шш2022/00076

 

 

 

 

 

2022 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 136/ШШ2022/00076

Дорноговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Д аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б1 танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 19** оны 03 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, эмэгтэй, Х аймаг, Мн сум, * дугаар баг, ** гудамж, ** тоотод оршин суух, Х овогт Сгийн Халиунаа /РД:*********/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 19** оны 04 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн, эрэгтэй, Д аймаг, С сум, * дугаар баг, Г гудамж, 1** дугаар байрны ** тоотод оршин суух, Ш овогт Сдын М-О /РД:*********/-т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч С.Х /цахимаар/, хариуцагч С.М-О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн нарыг оролцуулан хэргийн хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Х нь гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэлдээ дараах байдлаар тодорхойлж байна. С.Х миний бие 2010 онд С.М-Отой танилцсан. 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гэрлэлтийн 017***** тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон билээ. Бидний гэр бүл байх хугацаанд 2012 оны 10 дугаар сарын 27-ны өдөр охин М.А төрсөн. ... Бид цаашид гэр бүл байх боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү .... Хүүхдийг миний асрамжид үлдээж, эцэг С.М-Ооос хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

Хариуцагч С.М-О шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.М-О миний бие 2010 онд С.Хтай танилцсан. 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гэрлэлтийн 017***** тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон. Бидний гэр бүл байх хугацаанд 2012 оны 10 дугаар сарын 27-ны өдөр охин А төрсөн. С.Х бид 2 үзэл бодол, зан харилцааны таарамжгүй байдлын улмаас хамтран амьдрах боломжгүй болж 2018 оноос хойш 4 жил тусдаа амьдарч байна. Бид гэр бүлийн тус тусын амьдралтай,миний хамтран амьдрагч одоо 9 сартай жирэмсэн . Иймээс бид цаашид гэр бүл байх боломжгүй тул гэрлэлтийг цуцалж өгнө үү.

Миний охин Аыг С.Хгийн асрамжид үлдээж, С.М-О би хүүхдийн тэтэгэлэг өгөхөд татгалзах зүйлгүй. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-2/, 017**** тоот гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-3/, 6701****** тоот охин М.Аын төрсний гэрчилгээний хуулбар /хх-4/, Өрхийн эмнэлгийн тодорхойлолт /хх-5/, Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерийн тодорхойлолт /хх-6/, Х аймгийн М сумын *-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-7/, Д аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ** тоот Эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл /хх-8/, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн тухай баримт /хх-9, 10/

Хариуцагчаас: Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-18/ , тайлбар зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Х нь С.М-От холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

С.Х, С.М-О нар нь 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж гэр бүл болсон, тэднийг хамтран амьдрах хугацаанд 2012 оны 10 дугаар сарын 27-ны өдөр охин М.А төрсөн болох нь гэрлэлтийн лавлагаа /хх-3/, төрсний гэрчилгээний хуулбар /хх-4/ болон талуудын тайлбараар нотлогдон тогтоогдож байна.

Охин М.А нь Х аймгийн М сумын А сургуулийн 4-* ангид суралцдаг, эрүүл бойжиж байгаа бөгөөд эх С.Хгийн асрамжид байдаг болох нь тус сургуулийн сургалтын менежерийн тодорхойлолт, мөн өрхийн эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Д аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчаас 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ** дугаартай Эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл-ээр талуудын хооронд явагдсан эвлэрүүлэн зуучлах ажиллагааны уулзалт үр дүнд хүрээгүй, цаашид үр дүнд хүрэхгүй болох нь ойлгомжтой болсон тул Эвлэрүүлэн зуучлалын ажиллагааг дуусгавар болгосон тухай тэмдэглэн ирүүлжээ.

Гэрлэгчид 2018 оноос хойш тусдаа амьдарч байгаа, гэрлэгчдийн хэн аль нь хамтран амьдрагчтай болсон, хариуцагч С.М-Оын хамтран амьдагч нь жирэмсэн гэх, цаашид хамтран амьдрах боломжгүй гэдгээ шүүх хуралдаанд тайлбарласан болон хэрэгт цугларсан нотлох баримт, урьдчилан шийдвэрлүүлэхээр эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч амжилтгүй болсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4 дэх хэсэгт зааснаар гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлтийг шууд цуцлах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д зааснаар эцэг, эх нь хүүхдээ энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй.

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар охин М.Аыг сар бүр 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг С.М-Ооор тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар гэрлэгчид нь 2012 оны 10 дугаар сарын 27-ны өдөр охин М.Аын асрамжийн талаар маргаагүй бөгөөд эх С.Хгийн асрамжид үлдээхээр харилцан тохиролцсон.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэг, 26.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Х нь хариуцагч С.М-Оыг хүүхэдтэйгээ чөлөөтэй уулзах боломжоор хангах, мөн хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн аль хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх, хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрх ба энэхүү эрхийг хязгаарлаж болохгүйг дурдъя.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь эд хөрөнгийн маргаангүй гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.М-Ооос 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Хаад олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Х овогт Сгийн Х /РД:**********/, Ш овогт Сдын М-О /РД:*********/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2012 оны 10 дугаар сарын 27-ны өдөр охин М.А нь эх С.Хгийн асрамжид байгаа болохыг дурдсугай.

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дах хэсэгт зааснаар 2012 оны 10 дугаар сарын 27-ны өдөр охин М.Аыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг С.М-О тэжээн тэтгүүлсүгэй.

4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэг, 26.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Х нь хариуцагч С.М-Оыг хүүхэдтэйгээ чөлөөтэй уулзах боломжоор хангаж, хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүйг дурдсугай.

5.Хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурдсугай.

6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт заасныг баримтлан гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгүүлсэн иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Чинбаярт даалгасугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.М-Ооос 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Хаад олгосугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэг, 119.4 дэх хэсэг, 119.5 дахь хэсэг, 119.7 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ