| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дайрийжав |
| Хэргийн индекс | 106/2024/0977/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1005 |
| Огноо | 2024-12-13 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Г.Түвшинбаяр |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1005
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхтуул хөтлөн,
улсын яллагч Г.Түвшинбаяр,
шүүгдэгч ***** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***** овогт *****гийн *****т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205034991647 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 7 дугаар сарын 21-нд Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн *****, Стадион оргил Махатма ганди гудамжны ***** оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Хан-Уул дүүргийн ***** ***** оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, /РД:ЙЮ*****/, ***** овогт *****гийн *****.
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:
Шүүгдэгч ***** нь цонх нийлүүлнэ гэж “*****” ХХК-ийн захирал Г.*****д итгүүлэн “*****” ХХК-ийн захирал *****ын нэрээр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 012/2022 дугаартай “Хуванцар цонх нийлүүлэлт, угсралтын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар Г.*****г төөрөгдөлд оруулж “*****” ХХК-ийн эзэмшлийн Хаан банкны ***** дугаартай дансаар урьдчилгаа төлбөрийг шилжүүлэн авч “*****” ХХК-д 20.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүгдэгч ***** нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ***** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Өнөөдөр өглөө хохирогчид хохирол 20.000.000 төгрөгөө нөхөн төлсөн. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Гурав: Эрүүгийн 2205034991647 дугаартай хэргээс
1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 02 дахь тал)
2. Г.*****гийн эзэмшлийн Хаан банкны *****дугаарын данснаас 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр ***** дугаарын данс руу 20.000.000 төгрөг шилжүүлсэн дипозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 40 дэх тал)
3. “*****” ХХК-ийн захирал Г.*****, хувьцаа эзэмшигч ***** нараас ирүүлсэн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 89/2024 дугаартай “...хэрэгт хохирогчийг төлөөлөн тус компанийн захирал Г.***** оролцохыг зөвшөөрөв...” гэсэн албан бичиг (хавтаст хэргийн 36 дахь тал)
4. Улсын бүртгэлийн 000023115 дугаартай гэрчилгээ, регистрийн ***** дугаартай "*****” ХХК-ийн дүрэм (хавтаст хэргийн 41-47 дахь тал)
5. Улсын бүртгэлийн ***** дугаартай гэрчилгээ, регистрийн ***** дугаартай “*****” ХХК-ийн дүрэм (хавтаст хэргийн 50-55 дахь тал)
6. “*****” ХХК-ийн “...2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 100 хувийн хувьцаа эзэмшигчээр *****, 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 100 хувийн хувьцаа эзэмшигчээр *****, 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 100 хувийн хувьцаа эзэмшигчээр ***** нар тус тус өөрчлөгдөж байсан...” талаарх хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 58-59 дэх тал)
7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.*****гийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр өгсөн: “Миний бие барилгын угсралт, засал чимэглэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “*****” ХХК-ийн захирлаар ажилладаг бөгөөд манай компани нь 2022 оны 8 дугаар сарын 03-ны Эрүүл мэндийн яамнаас зарласан ЭХЭМҮТ-ийн зургаагийн 4 дүгээр блокийн З66 мкв цонх солих ажлын тендерийг компанийнхаа нэр дээр авч уг ажлыг хийж гүйцэтгэх тулсан гүйцэтгэгч компани хайхад таньдаг хүн маань хуванцар цонхны үйл ажиллагаа явуулдаг “*****” гэх нэртэй компанийг санал болгосны дагуу “*****” ХХК-ийн инженер ***** гэх залуутай тухайн ажлыг хийж гүйцэтгүүлэхээр дөрвөн удаа уулзаж, ЭХЭМҮТ дээр хамт ирж хийж гүйцэтгэх ажлаа хараад, хэмжилт хийгээд тухайн ажлыг 116.000.000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохирч урьдчилгаа мөнгө гэхээр нь би 20.000.000 төгрөгийг эхний ээлжид өгөхөөр тохирч “*****” ХХК-ийн Хаан банкны ***** дугаарын данс руу 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 20.000.000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд ***** бид хоёр тохиролцохдоо мөнгө аваад эхний 7 хоногийн дотор нэг давхрын 70 ширхэг цонхыг сольж хийхээр тохиролцсон байсан боловч тухайн ажлыг огт хийж гүйцэтгэхгүй байхаар нь ***** руу залгаж асуухад тухайн ажлыг хийж гүйцэтгэх резин, түгжээ тасарсан гэж хоёр долоон хоног хойшлуулсан бөгөөд хэд хоногийн дараа дахиад залгахад материалаа авах гэж байна гэх мэт худал зүйлс хэлсээр өдийг хүрсэн. ***** бид хоёр тухайн ажлыг хийж гүйцэтгэхээр манай компани болон “*****” ХХК-ийн нэр дээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан бөгөөд ***** нь надтай байгуулсан гэрээгээ авч ирэхдээ захирал ***** гэдэг хүнээрээ зуруулсан гээд бэлдсэн гэрээний загвар авч ирэхээр нь би гэрээн дээр нь гарын үсэг зурж байсан. Түүнээс хойш ***** нь гэрээнийхээ дагуу ажлаа хийж гүйцэтгэхгүй байхаар нь би компанийнхан захирал ***** гэгчтэй холбогдож танай компани гэрээнийхээ дагуу ажлаа хийж гүйцэтгэхгүй байна гэж утсаа холбогдоход надад наад компанийн чинь үйл ажиллагаа хамаагүй, ханддаг газраа ханд гэж хэлсэн. Би тухайн ажлыг хийж гүйцэтгүүлэхээр “*****” ХХК-ийн захирал гэх ***** гэж хүнтэй нэг ч удаа уулзаж, холбогдож байгаагүй. Харин тухайн компанийн инженер ажилтай гэж өөрийгөө танилцуулж байсан ***** гэх залуутай уулзаж, хийж гүйцэтгэх ажлыг нь үзүүлж харуулаад, үнэ хөлсөө тохиролцоод түүний авч ирсэн гэрээн дээр нь гарыг үсэг зураад, урьдчилгаа мөнгө болох 20,000,000 төгрөгийг “*****” ХХК-ийн Хаан банкны ***** дугаартай данс руу шилжүүлэн залилуулсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 89 дэх тал)
8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.*****гийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр өгсөн: “Миний бие барилгын угсралт, засал чимэглэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “*****” ХХК-ийн захирлаар ажилладаг бөгөөд манай компани нь 2022 оны 8 дугаар сарын 03-ны Эрүүл мэндийн яамнаас зарласан ЭХЭМҮТ-ийн зургаагийн 4 дүгээр блокийн 366 м.кв цонх солих ажлын тендерийг компанийнхаа нэр дээр авч уг ажлыг хийж гүйцэтгэх туслан гүйцэтгэгч компани хайхад таньдаг хүн маань хуванцар цонхны үйл ажиллагаа явуулдаг “*****” гэх нэртэй компанийг санал болгосны дагуу “*****” ХХК-ийн инженер ***** гэх залуутай тухайн ажлыг хийж гүйцэтгүүлэхээр дөрвөн удаа уулзаж, ЭХЭМҮТ дээр хамт ирж хийж гүйцэтгэх ажлаа хараад, хэмжилт хийгээд тухайн ажлыг 116.000.000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохирч урьдчилгаа мөнгө гэхээр нь би 20.000.000 төгрөгийг эхний ээлжинд өгөхөөр тохирч “*****” ХХК-ийн Хаан банкны ***** дугаарын данс руу 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 20.000.000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд ***** бид хоёр тохиролцохдоо мөнгөө аваад эхний 7 хоногийн дотор нэг давхрын 70 ширхэг цонхыг сольж хийхээр тохиролцсон байсан боловч тухайн ажлыг огт хийж гүйцэтгэхгүй байхаар нь ***** руу залгаж асуухад тухайн ажлыг хийж гүйцэтгэх резин, түгжээ тасарсан гэж хоёр долоон хоног хойшлуулсан бөгөөд хэд хоногийн дараа дахиад залгахад материалаа авах гэж байна гэх мэт худал зүйлс хэлсээр өдийг хүрсэн. ***** бид хоёр тухайн ажлыг хийж гүйцэтгэхээр манай компани болон “*****” ХХК-ийн нэр дээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан бөгөөд ***** нь надтай байгуулсан гэрээгээ авч ирэхдээ захирал ***** гэдэг хүнээрээ зуруулсан гээд бэлдсэн гэрээний загвар авч ирэхээр нь би гэрээн дээр нь гарын үсэг зурж байсан. Түүнээс хойш ***** нь гэрээнийхээ дагуу ажлаа хийж гүйцэтгэхгүй байхаар нь би компанийнх нь захирал ***** гэгчтэй холбогдож танай компани гэрээнийхээ дагуу ажлаа хийж гүйцэтгэхгүй байна гэж утсаар холбогдоход надад наад компанийн чинь үйл ажиллагаа хамаагүй, ханддаг газраа ханд гэж хэлж байсан. Би тухайн ажлыг хийж гүйцэтгүүлэхээр “*****” ХХК-ийн захирал гэх ***** гэж хүнтэй нэг ч удаа уулзаж, холбогдож байгаагүй. Харин тухайн компанийн инженер ажилтай гэж өөрийгөө танилцуулж байсан ***** гэх залуутай уулзаж, хийж гүйцэтгэх ажлыг нь үзүүлж харуулаад, үнэ хөлсөө тохиролцоод түүний авч ирсэн гэрээн дээр нь гарыг үсэг зураад, урьдчилгаа мөнгө болох 20.000.000 төгрөгийг “*****” ХХК-ийн Хаан банкны ***** дугаартай данс руу шилжүүлэн залилуулсан...***** гэх хүнээс учирсан хохиролоо бүрэн барагдуулж авмаар байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 92-94 дэх тал)
9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *****ын гэрчээр өгсөн: Тухайн *****” ХХК-ийг мэднэ. Тухайн компани нь анх 2011 онд миний өөрийн үүсгэн байгуулж байсан компани тухайн компани үйл ажиллагаа цааш үргэлжлүүлэн авч явуулахаар өөрийн гэр бүлийн хүн болох эхнэр Г.*****д 2016 онд албан ёсоор шилжүүлж байсан. Тухайн шилжүүлсэн оноос хойш компанийн үйл ажиллагаанд оролцохоо байсан. Тухайн үед манай гэр бүлийн хүн болох Г.***** нь өөрийн хийж гүйцэтгэж буй ажиллан туслан гүйцэтгэгч компани болох “*****” ХХК-ийн Хаан банкны ***** дугаарын данс руу 20.000.000 төгрөг шилжүүлж байсан. Харин тухайн хүмүүс ямар гэрээ байгуулсан талаар мэдэхгүй надад манай эхнэр хэлэхдээ хийж байгаа ажлын цонх хариуцсан компани урьдчилгаа мөнгө гэж хэлж байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 96 дахь тал)
10. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *****ын гэрчээр өгсөн: “Би “*****” ХХК-д 2018-2020 оныг хүртэл тус компанийн бичиг цаасны ажил болон 2019-2020 онд захирлын ажлыг тус тус хийж гүйцэтгэж байсан. Тус компани нь барилга угсралт, вакум цонх хийдэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байсан бөгөөд уг компанийн үүсгэн байгуулагч нь манай хамаатны ах ***** байгаа юм. Миний хувьд 2018 онд тус компанид ажилд ороод, барилга угсралттай холбоотой бичиг цаасны ажлыг хариуцан ажиллаж байгаад ***** ах ойр ойрхон хөдөө орон нутаг руу явах ажил гардаг байсан учраас “*****” ХХК-тай холбоотой ажил явагдахад ***** ах гарын үсэг зурахад хүлээгдэх гэх мэт асуудал үүсээд байсан учир 2019 онд компанийн захирлын албан тушаалыг над руу шилжүүлэн, би хийж гүйцэтгэж байгаад 2020 онд ковид өвчин гарч, үйл ажиллагаа нам зогсож, 2021 оны 9 сард би “*****” ХХК-ийн захирлын ажлыг ***** ахын төрсөн дүү *****гийн Сайнхүүд шилжүүлж өгөөд, тухайн компаниас гарч өөр барилгын ажил хийж гүйцэтгэх болсон. Тэрнээс хойш би “*****” ХХК-тай холбоотой ямар нэгэн үйл ажиллагаанд огт оролцоогүй боловч Сайнхүү нь “*****” ХХК-ийн нэрийг өөрийнхөө нэр дээр шилжүүлж авалгүй явсаар, нотариатынх нь хугацаа нь дуусаад, одоог хүртэл “*****” ХХК одоо хүртэл миний нэр дээр бүртгэлтэй явж байгаа байх. Намайг ажилладаг байхад “*****” ХХК нь компанийнхаа нэр дээр Худалдаа хөгжлийн банкны данстай, уг дансаараа байгууллагын үйл ажиллагаатай холбоотой мөнгөн гүйлгээг хийдэг байсан. 2021 оны 9 сараас хойш би “*****” ХХК-тай холбоотой ямар нэгэн үйл ажиллагаа огт оролцоогүй бөгөөд надад үзүүлсэн гэрээн дээрх гарын үсэг миний гарын үсэг биш байна. Мөн надад уг гэрээтэй холбоотой ямар нэгэн мэдэж байгаа зүйл огт байхгүй. 2022 оны 10 сарын дундуур “СКУДО” ХХК-ийн захирал гэх эмэгтэй залгаж би ***** нэртэй танай компанитай цонх хийлгэхээр гэрээ байгуулж, *****т урьдчилгаа мөнгө өгсөн боловч ажлаа хийж гүйцэтгэхгүй байна” гэхээр нь би өөрийгөө тухайн компанитай 2021 оноос хойш ямар нэгэн холбоо огт байхгүй, гэрээ байгуулсан *****тайгаа холбогдож, учраа ол гэж хэлээд утсаа тасалсан. Мөн тухайн эмэгтэйг хэдэн төгрөгийн урьдчилгаа өгсөн эсэхийг би мэдэхгүй. Би ***** ахыг ямар банканд, хэд гэсэн дугаарын данс эзэмшдэг талаар ямар нэгэн зүйл огт мэдэхгүй, Хамгийн сүүлд бид хоёр 2022 оны 10 сард хамаатны хүний маань буяны ажил дээр таарсан бөгөөд надад ямар нэгэн зүйл огт яриагүй. Түүнээс хойш 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр намайг уг асуудлаар цагдаагийн газраас дуудахад нь би ***** ах руу залгаж “надтай холбоогүй асуудлаар намайг цагдаагийн газраас дуудаад байна. Та наад асуудлаа цэгцлээчээ” гэхэд “за, ах нь мэдэж байгаа хөдөөнөөс хот руу явж ороод, уулзчихна” гэж хэлээд утсаа тасалснаас хойш огт холбоо бариагүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 100-101 дэх тал)
11. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *****ын яллагдагчаар өгсөн: “Би Г.***** гэх хүнтэй хүнтэй 2022 оны 9 дүгээр сард найз *****ар дамжуулан ***** гэх хүнтэй уулзахад тухайн хүн Эх хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төвийн дотор засварын ажлыг хийхээр өөрийн “*****” ХХК-ийн дээрээ тендер аван ажиллаж байсан. Тухайн ЭХЭМҮТ-ийн З66 мкв талбайн цонх солих ажил дээр туслан гүйцэтгэгч компани хайж байсан ба тухайн газрын цонх солих ажлыг манай компани буюу “*****” ХХК-н хийж гүйцэтгэхээр “*****” ХХК-ийн захирал Г.*****тай 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр гэрээ байгуулан тухайн ЭХЭМҮТ-н Зббм.кв талбайн цонх солих ажлын нийт төлбөрийг 116.000.000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр хоорондоо гэрээ байгуулан тохиролцсон. Гэрээний нөхцөлийн дагуу урьдчилгаа төлбөр болох 20.000.000 төгрөгийг захиалагч талаас гаргуулан авахаар тохиролцсон. Тухайн гэрээнд заасан нөхцөлийн дагуу “*****” ХХК-нийн нэр дээрх Хаан банкны ***** дугаарын дансанд 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр “*****” ХХК-ийн захирал Г.*****гаас шилжүүлэн авсан. Тухайн үед “*****” ХХК-ийн захирлаар манай үеэл дүү болох ***** ажиллаж байсан тухайн “*****” ХХК-тай байгуулсан ажлын гэрээг мэдэхгүй байсан гэрээн дээрх захирал болох *****ын гарын үсгийг өмнөөс нь би гарын үсгийг нь зурсан. Тухайн ажиллах гэрээ байгуулсныг ***** мэдээгүй байсан. Тухайн “*****” ХХК-тай буюу Г.***** гэх хүнтэй байгуулсан буюу ЭХЭМҮТ-ийн З66 мкв талбайн цонх солих ажлаа эхлүүлээгүй. Тухайн үед нь “*****” ХХК-ийн захирал Г.*****гаас авсан урьдчилгаа мөнгө болох 20.000.000 төгрөгийг зориулалтын бус зүйл буюу өөрийн зээлтэй байсан хүмүүс өгөх, өөрийн хувийн худалдан авалт, зэрэг зүйлүүдэд зарцуулж дуусгасан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 113-114 дэх тал)
12. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 120 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 119 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Дөрөв: Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт.
Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос *****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш оролцох эрхтэй талуудын хүсэлтээр шинжлэн судалсан хохирогч, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг болон бусад бичгийн баримт зэргийг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг шүүх дүгнэвэл;
Шүүгдэгч ***** нь цонх нийлүүлнэ гэж Эрүүл мэндийн яамнаас зарласан ЭХЭМҮТ-ийн 6-4 дүгээр блокийн 366 м.кв цонх солих ажлын тендерийн ажлаас туслан гүйцэтгэх компани хайж байсан “*****” ХХК-ийн захирал Г.*****г хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, “*****” ХХК-ийн захирал *****ын нэрээр 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 012/2022 дугаартай “Хуванцар цонх нийлүүлэлт, угсралтын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж Хаан банкны ***** дугаартай дансаар урьдчилгаа 20.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан үйл баримт авагджээ.
***** нь бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Г.*****гаас 20.000.000 төгрөг залилж авсан болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 02 дахь тал), Г.*****гийн эзэмшлийн Хаан банкны *****дугаарын данснаас 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр ***** дугаарын данс руу 20.000.000 төгрөг шилжүүлсэн дипозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 40 дэх тал), “*****” ХХК-ийн захирал Г.*****, хувьцаа эзэмшигч ***** нараас ирүүлсэн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 89/2024 дугаартай “...хэрэгт хохирогчийг төлөөлөн тус компанийн захирал Г.***** оролцохыг зөвшөөрөв...” гэсэн албан бичиг (хавтаст хэргийн 36 дахь тал), Улсын бүртгэлийн 000023115 дугаартай гэрчилгээ, регистрийн ***** дугаартай "*****” ХХК-ийн дүрэм (хавтаст хэргийн 41-47 дахь тал), Улсын бүртгэлийн ***** дугаартай гэрчилгээ, регистрийн ***** дугаартай “*****” ХХК-ийн дүрэм (хавтаст хэргийн 50-55 дахь тал), “*****” ХХК-ийн “...2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 100 хувийн хувьцаа эзэмшигчээр *****, 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 100 хувийн хувьцаа эзэмшигчээр *****, 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 100 хувийн хувьцаа эзэмшигчээр ***** нар тус тус өөрчлөгдөж байсан...” талаарх хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 58-59 дэх тал), Г.*****гийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр өгсөн: “...туслан гүйцэтгэгч компани хайхад таньдаг хүн маань хуванцар цонхны үйл ажиллагаа явуулдаг “*****” гэх нэртэй компанийг санал болгосны дагуу “*****” ХХК-ийн инженер ***** гэх залуутай тухайн ажлыг хийж гүйцэтгүүлэхээр дөрвөн удаа уулзаж, ЭХЭМҮТ дээр хамт ирж хийж гүйцэтгэх ажлаа хараад, хэмжилт хийгээд тухайн ажлыг 116.000.000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохирч урьдчилгаа мөнгө гэхээр нь би 20.000.000 төгрөгийг эхний ээлжид өгөхөөр тохирч “*****” ХХК-ийн Хаан банкны ***** дугаарын данс руу 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 20.000.000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд ***** бид хоёр тохиролцохдоо мөнгө аваад эхний 7 хоногийн дотор нэг давхрын 70 ширхэг цонхыг сольж хийхээр тохиролцсон байсан боловч тухайн ажлыг огт хийж гүйцэтгэхгүй байхаар нь ***** руу залгаж асуухад тухайн ажлыг хийж гүйцэтгэх резин, түгжээ тасарсан гэж хоёр долоон хоног хойшлуулсан бөгөөд хэд хоногийн дараа дахиад залгахад материалаа авах гэж байна гэх мэт худал зүйлс хэлсээр өдийг хүрсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 89 дэх тал), Г.*****гийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр өгсөн: “...ЭХЭМҮТ дээр хамт ирж хийж гүйцэтгэх ажлаа хараад, хэмжилт хийгээд тухайн ажлыг 116.000.000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохирч урьдчилгаа мөнгө гэхээр нь би 20.000.000 төгрөгийг эхний ээлжинд өгөхөөр тохирч “*****” ХХК-ийн Хаан банкны ***** дугаарын данс руу 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 20.000.000 төгрөгийг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 92-94 дэх тал), *****ын гэрчээр өгсөн: “...Г.***** нь өөрийн хийж гүйцэтгэж буй ажиллан туслан гүйцэтгэгч компани болох “*****” ХХК-ийн Хаан банкны ***** дугаарын данс руу 20.000.000 төгрөг шилжүүлж байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 96 дахь тал), *****ын гэрчээр өгсөн: “*****” ХХК-тай холбоотой ажил явагдахад ***** ах гарын үсэг зурахад хүлээгдэх гэх мэт асуудал үүсээд байсан учир 2019 онд компанийн захирлын албан тушаалыг над руу шилжүүлсэн...2021 оны 9 сараас хойш би ***** ХХК-тай холбоотой ямар нэгэн үйл ажиллагаа огт оролцоогүй бөгөөд надад үзүүлсэн гэрээн дээрх гарын үсэг миний гарын үсэг биш байна. Мөн надад уг гэрээтэй холбоотой ямар нэгэн мэдэж байгаа зүйл огт байхгүй. 2022 оны 10 сарын дундуур “*****” ХХК-ийн захирал гэх эмэгтэй залгаж би ***** нэртэй танай компанитай цонх хийлгэхээр гэрээ байгуулж, *****т урьдчилгаа мөнгө өгсөн боловч ажлаа хийж гүйцэтгэхгүй байна” гэхээр нь би өөрийгөө тухайн компанитай 2021 оноос хойш ямар нэгэн холбоо огт байхгүй, гэрээ байгуулсан *****тайгаа холбогдож, учраа ол гэж хэлээд утсаа тасалсан. Мөн тухайн эмэгтэйг хэдэн төгрөгийн урьдчилгаа өгсөн эсэхийг би мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 100-101 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч *****ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...“*****” ХХК-ийн захирлаар манай үеэл дүү болох ***** ажиллаж байсан тухайн “*****” ХХК-тай байгуулсан ажлын гэрээг мэдэхгүй байсан гэрээн дээрх захирал болох *****ын гарын үсгийг өмнөөс нь би гарын үсгийг нь зурсан. Тухайн ажиллах гэрээ байгуулсныг ***** мэдээгүй байсан. Тухайн “*****” ХХК-тай буюу Г.***** гэх хүнтэй байгуулсан буюу ЭХЭМҮТ-ийн З66 мкв талбайн цонх солих ажлаа эхлүүлээгүй. Тухайн үед нь “*****” ХХК-ийн захирал Г.*****гаас авсан урьдчилгаа мөнгө болох 20.000.000 төгрөгийг зориулалтын бус зүйл буюу өөрийн зээлтэй байсан хүмүүс өгөх, өөрийн хувийн худалдан авалт, зэрэг зүйлүүдэд зарцуулж дуусгасан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 113-114 дэх тал)-д давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх хуулийн үндэслэл болно.
Залилах гэмт хэргийн хувьд бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг ба залилан мэхлэх гэмт хэргийн арга нь хуурах, баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, итгэлийг урвуулан ашиглах зэрэг аргаар үйлдэгддэг.
Тухайн хэргийн хувьд шүүгдэгч ***** нь тус гэмт хэргийг амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, “*****” ХХК-ийн захирал *****ын нэрээр 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 012/2022 дугаартай хуванцар цонх нийлүүлэлт, угсралтын 116.000.000 төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээг Г.*****тай байгуулж, урьдчилгаа 20.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, 7 хоногийн дотор нэг давхрын 70 ширхэг цонхыг сольж хийнэ гэж, ажлыг хийж гүйцэтгэх резин, түгжээ тасарсан, материалаа авах гэж байна гэхчилэнгээр худал хэлж хохирогч Г.*****д итгэл үнэмшил төрүүлэн өөрийн хийж хэрэгжүүлж чадахгүй зүйлийг боломжтой мэтээр итгүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, залилсан нь гэм буруугийн хэлбэрийн хувьд шууд санаатай үйлдлээр, шунахай сэдэлттэй үйлдэгдсэн байна.
Шүүгдэгч ***** нь “цонх нийлүүлнэ” гэж хохирогч Г.*****тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан нь залилах гэмт хэргийн халхавч болсон гэрээ хэлцэл хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар нөгөө талаа хохироох зорилгоор хийгдсэн байх ба, гэрээ анхнаасаа биелэгдэх бодит боломжгүй байсан нь мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоогдсон, хохирогч тал хууртаж байгаагаа мэдээгүй байсан нь залилах гэмт хэрэг гэж үзнэ.
Шүүгдэгч *****ын дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” буюу “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч *****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч *****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгчээс гэм буруу болон хэргийн зүйлчлэлтэй маргаж мэтгэлцээгүй хүлээн зөвшөөрч оролцсон болно.
Тав: Хохирол төлбөрийн талаар.
“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.
***** нь залилах гэмт хэргийн улмаас хохирогч Г.*****д 20.000.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хохирогч Г.*****гийн эзэмшлийн *****дугаартай Хаан банкны данс руу 20.000.000 төгрөгийг шилжүүлсэн байх тул шүүгдэгч *****ыг энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Зургаа: Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагчаас шүүгдэгч *****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах гэсэн санал дүгнэлтийг гаргаж оролцлоо.
“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.
*****т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, анх удаа гэмт хэрэг үйлдэж, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөлд хамаарна.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн ял шийтгэх нь зүйтэй.
Шүүгдэгч *****ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, баримтын хүрээнд хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа хувийн байдал зэргийг нь харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “...хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч *****ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэг, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч ***** тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд нь хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурдаж байна.
Хэрэгт ***** энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ***** овогт *****гийн *****ыг “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч *****ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасныг баримтлан шүүгдэгч тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг *****т мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *****т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Хэрэгт ***** энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ДАЙРИЙЖАВ