Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 124/ШШ/2022/31

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ

татгалзсан татгалзлыг  батлах тухай

 

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг би “Э Э А Э” ХХК-ийн “Өндөрхангай сумын Засаг даргын Тамгын газрын даргатай 2022 оны 04 сарын 22-ны өдөр байгуулсан гэрээг баталгаажуулахгүй байгаа сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож тухайн гэрээг баталгаажуулахыг даалгуулах, Үнэлгээний хорооны 2022 оны 05 сарын 02-ны өдрийн 01 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах, тухай шийдвэрийг үндэслэж гарсан Өндөрхангай сумын Засаг даргын 2022 оны 05 сарын 10-ны өдрийн А/45 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Үнэлгээний хорооны 2022 оны 04 сарын 29-ний өдрийн 01 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах, тухайн шийдвэрийг үндэслэж гарсан Өндөрхангай сумын Засаг даргын 2022 оны 05 сарын 10-ны өдрийн А/44 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, дахин тендер явуулахыг даалгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг дарга, Өндөрхангай сумын Үнэлгээний хороонд холбогдох захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

“Э Э А Э” ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Манай компани нь 2011 онд байгуулагдсан, барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Орон нутгийн бүтээн байгуулалтад 11 жил хувь нэмрээ оруулан үйл ажиллагаа явуулж байна. Өндөрхангай сумын Засаг даргын Тамгын газраас зарласан “Алаг толгойн” хогийн цэгийг цэгцлэх  ажлын тендер 2022 оны 03 сарын 18-ны өдөр зарлаж 2022 оны 04 сарын 18-ны өдөр нээсэн. Манай компани тухайн тендерт оролцсон ба 2022 оны 04 сарын 21-ний өдөр үнэлгээний хорооны 01 дугаартай зөвлөмж гарч уг тендерт манайхыг шалгарсан талаар тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга утсаар мэдэгдсэн. Ингээд миний бие Өндөрхангай сумын ЗДТГ-ын даргатай 2022 оны 04 сарын 22-ны өдөр гэрээ байгуулсан. Гэтэл тухайн гэрээг сумын Засаг дарга Г.Тбаталгаажуулахаас татгалзсан ба үнэлгээний хороог дахин хуралдуулна гэж үнэлгээний хороонд нөлөөлсөн. Улмаар үнэлгээний хороо дахин хуралдаж 2022 оны 04 сарын 28-ны өдөр ЗДТГ-аас танай компани дахин шалгарч гэрээ байгуулах зөвлөмж ирлээ гэж мэдэгдсэн. Гэтэл Өндөрхангай сумын Засаг дарга гэрээг дахин баталгаажуулаагүй.

Гэтэл үнэлгээний хороо 2022 оны 05 сарын 02-ны өдөр дахин хуралдаж тендрийн шардлага хангаагүй “Бест вүүдэн хаус” ХХК-ийг шалгаруулсан хууль бус үйлдэл гаргасан байна. Ингээд үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслэн тус сумын Засаг дарга 2022 оны 05 сарын 10-ны өдрийн А/45 дугаар захирамжаар “Б.В.Х” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон байна.

Өндөрхангай сумын үнэлгээний хороо нэг тендерт 3 удаа шийдвэр гаргасан байх ба ингэхдээ өмнөх шийдвэрээ хүчингүй болгоогүй, тендрийн үнэлгээний хорооны шийдвэрүүд бүгд 01 гэсэн дугаартай байна. Өндөрхангай сумын Алаг толгойн хогийг цэгцлэх ажлын тендерт эхлээд манай компанийг шалгаруулсан хэрнээ ямар үндэслэлээр өмнө нь шаардлага хангаагүй гэж үзсэн “Б.В.Х” ХХК-ийг шалгаруулах болсон нь ойлгомжгүй байна. Хэрэв шаардлага хангасан компани тендерт оролцоогүй бол тухайн тендерийг дахин зарлах хуультай байдаг.

Манай компанийн зүгээс “Б.В.Х” ХХК-ийн тендерийн материалтай танилцах хүсэлт гаргасан боловч танилцуулахаас татгалзсан. Мөн “Б.В.Х” ХХК-ийг тендерт дахин шалгаруулсан талаараа манай компанид мэдэгдээгүй.

Захиалагч Өндөрхангай сумын Засаг даргын Тамгын газраас зарласан сумын төвийн тохижилтын ажлын тендерт манай компани мөн оролцсон. Тухайн тендер 2022 оны 03 сарын 20-ны өдөр зарлаж 2022 оны 04 сарын 20-ны өдөр нээх ёстой байсан. Гэтэл тоон гарын үсэг болохгүй байна гэх шалтгаанаар хойшлуулж 2022 оны 04 сарын 29-ний өдөр нээж хуралдаад “Б.В.Х” ХХК-ийг шалгаруулсан байсан. Манай компанийг уг тендерт яагаад шалгаруулаагүй талаар хариу мэдээгүй ба манай зүгээс “Б.В.Х” ХХК-ийн тендерийн материалтай танилцах хүсэлт гаргасан боловч мөн зөвшөөрөөгүй. Сүүлд сонсоход манай компанийг Сангийн яамны төрийн худалдан авах ажиллагааны хар жагсаалтад орсон гэдэг үндэслэлээр татгалзсан гэдгийг олж мэдсэн. Манай компани Сангийн яамны хар жагсаалтад орсон гэдгээ мэдээгүй байсан ба учрыг тодруулж хүсэлт гаргасан. Энэ нь КОВИД-19 цар тахалтай холбоотой хязгаарлалт тогтоосон нөхцөл байдлаас үүдэж манай компанийн тендер хугацаандаа дуусаагүй шалтгаан байсан. Энэ нь манай компаниас шалтгаалахгүй нөхцөл байдал байсан гэдгийг нотолж баримт материалаа Сангийн яаманд хүргүүлсэн. Хэрэв бид хар жагсаалтад орсон гэдгээ мэдэж байсан бол тухайн тендерт оролцохгүй байсан.

Тендерийн үндсэн шалгуур үзүүлэлтийг хангахгүй байгаа “Б.В.Х” ХХК-ийг сумын төвийн тохижилтын ажлын тендерт шалгаруулж байгаа нь хууль бөгөөд энэ нь манай компанийн эрх ашгийг зөрчиж байна.

Иймд Өндөрхангай сумын Засаг даргын Тамгын газрын даргатай 2022 оны 04 сарын 22-ны өдөр байгуулсан гэрээг баталгаажуулахгүй байгаа сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож тухайн гэрээг баталгаажуулахыг даалгуулах, Үнэлгээний хорооны 2022 оны 05 сарын 02-ны өдрийн 01 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах, тухай шийдвэрийг үндэслэж гарсан Өндөрхангай сумын Засаг даргын 2022 оны 05 сарын 10-ны өдрийн А/45 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Үнэлгээний хорооны 2022 оны 04 сарын 29-ний өдрийн 01 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах, тухай шийдвэрийг үндэслэж гарсан Өндөрхангай сумын Засаг даргын 2022 оны 05 сарын 10-ны өдрийн А/44 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, дахин тендер явуулахыг даалгаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч “Э Э А Э” ХХК-иас шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: "Э Э А Э" ХХК-ны захирал Батмөнхийн Анхбаяр миний бие тус шүүхэд хандаж Өндөрхангай сумын засаг даргын тамгын газрын даргатай 2022 оны 04 сарын 22-ны өдөр байгуулсан гэрээг баталгаажуулахгүй байгаа тус сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, тухайн гэрээг баталгаажуулахыг даалгуулах, Өндөрхангай сумын Үнэлгээний хорооны 2022 оны 05 сарын 02-ны өдрийн 01 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, тухайн шийдвэрийг үндэслэж гарсан Өндөрхангай сумын Засаг даргын 2022 оны 05 сарын 10-ны өдрийн А/45 дугаар захирамжийг хүчингүй болгуулах,

Өндөрхангай сумын Үнэлгээний хорооны 2022 оны 04 сарын 29-ны өдрийн 01 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, тухайн шийдвэрийг үндэслэж гарсан Өндөрхангай сумын Засаг даргын 2022 оны 05 сарын 10-ны өдрийн А/44 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, дахин тендер явуулахыг Өндөрхангай сумын засаг даргад даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан билээ.

Миний бие Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т заасан үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна. Иймд миний татгалзлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Э Э А Э” ХХК-ийг төлөөлөн захирал Б.А шүүхэд “Өндөрхангай сумын Засаг даргын Тамгын газрын даргатай 2022 оны 04 сарын 22-ны өдөр байгуулсан гэрээг баталгаажуулахгүй байгаа сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож тухайн гэрээг баталгаажуулахыг даалгуулах, Үнэлгээний хорооны 2022 оны 05 сарын 02-ны өдрийн 01 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах, тухай шийдвэрийг үндэслэж гарсан Өндөрхангай сумын Засаг даргын 2022 оны 05 сарын 10-ны өдрийн А/45 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Үнэлгээний хорооны 2022 оны 04 сарын 29-ний өдрийн 01 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах, тухайн шийдвэрийг үндэслэж гарсан Өндөрхангай сумын Засаг даргын 2022 оны 05 сарын 10-ны өдрийн А/44 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, дахин тендер явуулахыг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Э Э А Э” ХХК-ийн захирал Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байгаа илэрхийлэн нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлт гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах эрхтэй бөгөөд нэхэмжлэгчээс 2022 оны 06 сарын 17-ны өдөр нэхэмжлэлээсээ татгалзсан тухай тайлбарыг ирүүлжээ.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж шийдвэрлэх үндэслэлтэй.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувийг буцаан олгох нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Э Э А Э” ХХК-ийн “Өндөрхангай сумын Засаг даргын Тамгын газрын даргатай 2022 оны 04 сарын 22-ны өдөр байгуулсан гэрээг баталгаажуулахгүй байгаа сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож тухайн гэрээг баталгаажуулахыг даалгуулах, Үнэлгээний хорооны 2022 оны 05 сарын 02-ны өдрийн 01 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах, тухай шийдвэрийг үндэслэж гарсан Өндөрхангай сумын Засаг даргын 2022 оны 05 сарын 10-ны өдрийн А/45 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Үнэлгээний хорооны 2022 оны 04 сарын 29-ний өдрийн 01 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах, тухайн шийдвэрийг үндэслэж гарсан Өндөрхангай сумын Засаг даргын 2022 оны 05 сарын 10-ны өдрийн А/44 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, дахин тендер явуулахыг даалгуулах” тухай нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталсугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төрийн санд хэвээр үлдээсүгэй

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болно.

 

 

 

ШҮҮГЧ                                   Д.АЛТАНЦЭЦЭГ