Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 136/ШШ2020/00075

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Д аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

            Нэхэмжлэгч:, Г овогт Мын Б /РД:Д6666666/-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: 1, Ш овогт Дийн М /РД:Е888888/-д холбогдох

Адуу худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд төлсөн 10 000 000 төгрөг буцаан гаргуулах, зээлийн хүү төлсөн 1 500 000 төгрөг, нийт 11 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, хариуцагч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Саранчимэг нар оролцов.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч М.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2019 оны 02 дугаар сард адуу авахаар явж байгаад Д.Мийнд очоод хурдан морь болох соёолон насны “Сартай хүрэн үрээ”-г нь авахаар болж 10 000 000 төгрөгийг эхнэр Цгийн 00000дугаарын данс руу 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр шилжүүлсэн. Өмнө нь энэ хүнээс 6 500 000 төгрөгөөр шүдлэн Шга алаг үрээ авч байсан. Мөн зараад өгөөч гээд Шга даага өгч явуулаад зарагдахгүй мөнгийг нь нэхээд байхаар нь өөрөө худалдаж аваад 4 000 000 төгрөгийг нь өгч байсан. Гэвч худалдаж авсан адуунууд нь хурдан биш, ямар ч амжилт үзүүлээгүй, овооны наадамд ч айрагдаагүй тул адуу нь хурдан биш болохоор нь худалдаж авахаа болихоор болсон. Би худалдаж авсан соёолон хүрэн халзан үрээг авч яваагүй. Одоог хүртэл Мийн адуунд байгаа. Мөн энэ хугацаанд төрсөн ахын эхнэр ходоодны хорт хавдартай болох нь оношлогдож байгаа тул мөнгөний хэрэг маш их гарч 2-3 удаа Мтэй ярьж мөнгөө нэхсэн боловч сүүлдээ утсаа ч авахаа больж сураг тасарсан. Би эдгээр хүмүүс банкнаас зээл авч 10 000 000 төгрөгийг өгсөн. Сарын 2,5 хувийн хүүтэй, сарын хүү нь 250 000 төгрөг болно. Мөнгөө өгөөд 6 сар болж байна. Иймд үндсэн мөнгө болох 11 500 000 төгрөгийг гаргуулан намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н шүүхэд гаргасан тайлбартаа: 2019 оны 02 дугаар сард М, Б нар зээрд халзан будан үрээг 15 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон. Б хурдан гэдгийг нь мэдэхгүй учир адууг сойлгож, хурдан гэдгийг нь нотолсны дараа адууг авахаар болсон. Үүний дагуу Б нутагтаа ирээд 10 000 000 төгрөг шилжүүлээд хурдан гэдэг нь нотлогдвол 5 000 000 төгрөгийг өгнө гэж тохирсон. Иргэний хуульд заасан 39, 42 дугаар зүйлд зааснаар аман гэрээ хийгдсэн. Гэтэл М адууг сойгоогүй, унаач хүүхэд байхгүй, тэжээл байхгүй гэх үндэслэлээр адууг хурдан гэж нотлоогүй. Б Мийн эхнэрийн данс руу 10 000 000 төгрөг шилжүүлсэн. Энэ мөнгийг Б банкнаас 1,5 хувийн хүүтэй зээлж Мт өгсөн. Энэ 2 хүний хооронд үүссэн гэрээний үүрэг биелэгдээгүй учир, гэрээг цуцлах эрх Бд байгаа учир өгсөн 10 000 000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн зээлийн гэрээний хүү 1 500 000 төгрөгийг нэхэмжилж байна. М 5 сарын хугацаа өгөөч гэж хэлэхэд хугацаа өгсөн ч хохирлыг барагдуулаагүй. Иймд Бгийн нэхэмжлэлийг хангаж өгнө үү? Нийт 11 500 000 төгрөг нэхэмжилж байна

Тухайн үед тэжээлийн үе байсан учир уяа, сойлго нь таараагүй байсан. Тэгэхээр 5 сард уяа сойлго нь таарахаар хурдан гэдгийг нотлоод өг тэгээд авъя гээд итгээд явсан. Одоо адуу хязаалан болсон. Өмнө нь даага, шүдлэн байхдаа хурдлаагүй гэжээ.

Хариуцагч Д.М шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2018 оны 05 дугаар сард 1 даагыг 4 000 000 төгрөг, 1 шүдлэн үрээг                7 000 000 төгрөгөөр тус тус худалдсан. Сүүлд 2019 оны 02 дугаар сард М.Б нь Д суманд ирж, надаас дахин адуу авъя гэж зээрд будан халзан үрээг авсан. Тухайн үед би энэ зарагдсан үрээг М.Бд зарах сонирхол надад байгаагүй. Нэгдүгээрт өмнөх 2 адууны мөнгийг надад өгөөгүй, олон удаа нэхүүлсэн. Хоёрдугаарт зээрд халзан үрээг би зарахгүй гэхэд гуйсаар байгаад авсан. Гэхдээ үрээгээ авч явахгүй, танай адууны уяа, сойлгыг би тааруулж чадахгүй, та уяж өгөөч гэж гуйгаад орхисон. Миний хувьд би өөрөө олон морь уядаг, унаач хүүхэд олдоогүй, тэжээл өвснийхөө үнийг өгөөгүй учир үрээг уяж чадаагүй. Энэ үрээ нь одоо манай адуунд эрүүл саруул байгаа. Мөн М.Баясгала нь 2019 оны 02 дугаар сард үрээг авсан боловч наймааг буцаая гэж тухайн үед хэлээгүй. 2019 оны 05 дугаар сард утсаар анх хэлсэн... Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. М.Бд зээрд будан халзан үрээг 11 500 000 төгрөгөөр өгөхөө зөвшөөрч байна. Үлдэгдэл авах ёстой  3 500 000 төгрөгийг татгалзаж байна  гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч М.Б нь Д.Мт холбогдуулан адуу худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд төлсөн 10 000 000 төгрөгийг буцаан гаргуулах, зээлийн хүүд төлсөн 1 500 000 төгрөг, нийт 11 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Д.М “...М.Б нь зээрд будан халзан зүсмийн соёолон насны үрээг уралдуулж үзээд авсан. Тэжээлийн мөнгө, унаач хүүхдийн мөнгийг төлөөгүй учир, уяж сойж чадаагүй юм. Хурдан удмын үрээ тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж маргана.

М.Б Д.М нар нь 2019 оны 02 дугаар сард Зээрд будан халзан зүсмийн соёолон насны үрээг 15 000 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 10 000 000 төгрөгийг Д.Мт төлсөн, зээрд будан халзан зүсмийн соёолон насны үрээ  Д.Мийн эзэмшилд байгаа зэрэг үйл баримт тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй болно.

 Талуудын хооронд үүссэн дээрх харилцаа нь худалдах худалдан авах гэрээний үндсэн шинжийг агуулсан байх бөгөөд гэрээг бичгийн хэлбэрээр байгуулаагүй боловч гэрээний талууд гэрээний гол нөхцөлийн талаар тохиролцож, харилцан тохиролцсоны дагуу мөнгийг шилжүүлэн өгснөөр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д гэрээгээр тогтоосон тоо хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ гэж заасан.

Талууд гэрээний зүйлийн чанарын талаар харилцан тохирлцсон бөгөөд хурдан удмын гэдэг үндэслэлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч худалдан авсан зээрд будан халзан зүсмийн соёолон насны үрээг хурдан удмын биш гэж үзэж гэрээнээс татгалзаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зохигч хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх, мөн хуулийн 25 дугаар зүйлд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах, үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргийг зохигч хүлээхийг тус тус зохицуулсан ба үүний дагуу нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх нотлох баримтуудыг шүүхэд ирүүлэх үүргээ хариуцагч биелүүлээгүй байна.

Тайж хурд морин спорт уяачдын холбооны 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн тодорхойлолтод “...Д аймгийн Д сумын Аманшанд багийн иргэн Д овогтой М нь хурдан удмын угшил болох Г, Д тайж угшилын адууг өсгөн үржүүлж сүрэг болгон уяж хурдлуулж байгаа уяач юм. Иймд түүний зарсан зээрд будан халзан зүсмийн соёолон насны үрээ ньГ, Д тайж угшлын адуу мөн болохыг тодорхойлж байна...” гэжээ.

Хариуцагч дээрх тодорхойлолтоор зээрд будан халзан зүсмийн соёолон насны үрээ хурдан гэдэг нь нотлогдож байгаа гэж тайлбарлах боловч уг үрээ ньГ, Д тайж угшилын мөн болохыг л тодорхойлж байна гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийн биет байдлаар нь түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан.

Шүүх хариуцагчийн татгалзал нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Иймд хариуцагч Д.Мээс худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд төлсөн 10 000 000 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч М.Бд олгох нь зүйтэй.

Харин зээлд төлсөн 1 500 000 төгрөг нотлох баримтаар нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Мөн нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1-д заасан заалтуудыг буюу худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдах үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:    

           1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч Д.Мээс 10 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 500 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т  зааснаар нэхэмжлэгч М.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 198 950 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 174 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Г.АЛГИРМАА