Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2022/0636

 

 

 

 

 

2022 09 05 128/ШШ2022/0636

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г*** ХХК

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.М*** ,

Хариуцагч: Н.и.т.х***

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Г*** ***

Гуравдагч этгээд: Б.Ц*** ХХК

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Т****

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч: А.Б***

Нэхэмжлэлийн шаардлага: н.и.т.х 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 7*** дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М*** , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г*** , гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т*** , гуравдагч этгээдийн өмгөөлөгч А.Б*** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О*** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нь Н.и.т.хд холбогдуулан н.и.т.х 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 7*** дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагаар маргаж байна.

2. Маргаан бүхий үйл баримтын талаар дурдвал:

2.1. Г*** ХХК нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчтай 2016 оны 05 сарын 20-ны өдөр Нийслэлийн Засаг даргын Т.г байрыг спорт заалны хамт буулгаж шинээр барих төслийн Зураг төсөл боловсруулах-барих шилжүүлэх, Зураг төсөл боловсруулах-барих-өмчлөх-ашиглах төрлийн онцгой эрх олгох УБ2015/32/***-1 дугаартай Концессын гэрээг байгуулсан.

2.2. Маргаан бүхий Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Тогтоол хүчингүй болгох тухай 7*** дугаар тогтоолоор Х*** дүүргийн 4,8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нийслэлийн нутгийн захиргааны цогцолбор барилга баригдаж байгаатай холбогдуулан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 20/... дугаар тогтоолын хавсралтын 1.. дахь хэсэг, н.и.т.х 1.. дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн.

2.3. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 1.. дугаар сарын 07-ны өдрийн 02/733 дугаар албан бичгээр дээрх 7*** дугаар тогтоолыг нэхэмжлэгчид хүргүүлсэн.

2.4. Тус шүүх Г*** ХХК-ийн н.и.т.х 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 7*** дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Н.и.т.хд холбогдуулан захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

 

2.5. Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, ихэсгээгүй болно.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

3.1. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын "Тогтоол хүчингүй болгох тухай" 7*** дугаар тогтоол нь агуулгын хувьд ямар ч хууль зүйн үндэслэлгүйгээр Концесс эзэмшигч Г*** ХХК-д олгосон Концессын онцгой эрхийг хүчингүй болгож хууль ёсны ашиг сонирхолд халдсан бөгөөд дараах үндэслэлүүдээр Захиргааны ерөнхий хуулийн 47-д заасан илт хууль бус захиргааны акт болсон гэж үзэж байна. Үүнд:

1.Тогтоолын үндэслэл болж буй Концессын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дах заалтын талаар: Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр "Тогтоол хүчингүй болгох тухай" 7*** тоот тогтоол гаргахдаа Концессын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дах заалтыг хууль зүйн үндэслэл болгосон байдаг. Гэтэл тус 7 дугаар зүйлийн 7.2 дах заалт нь тогтоолын агуулгатай нийцээгүй байдаг. Хуулийн 7.2-т Н.и.т.хд дараах эрхүүдийг олгогдсон. Үүнд: 1/орон нутгийн өмчийн концессын зүйлийн жагсаалтыг батлах, түүнд өөрчлөлт оруулах; 2/ тус хуулийн 6.1.2, 6.1.4-т бүрэн эрхийг хэрэгжүүлэх буюу концесс олгох шийдвэр гаргаж, концессын гэрээ байгуулах эрхийг энэ хуулийн 6.2 /концессын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага/-т заасан байгууллагад олгох.

Өөрөөр хэлбэл, тогтоолын үндэслэл болгож буй заалт нь концессын гэрээг байгуулах эрх олгосон болохоос биш концессын гэрээг цуцлах, эрх олгосноо хүчингүй болгох утга агуулга огт байхгүй байгаа юм. Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6.иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй; 47.3.Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах үндсэн үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна гэж тус тус заасан байдаг.

Иймд Н.и.т.х нь Концессын гэрээг цуцлах, эрх олгосноо хүчингүй болгох хуульд заасан үндэслэл бүрдээгүй байхад хуулийн хамааралгүй зүйл заалтыг үндэслэн Г*** ХХК-ийн хууль ёсны эрх ашиг сонирхолд халдсан шийдвэр болсныг тодорхой харуулж байна.

2.Тогтоолын үндэслэл болж буй Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 болон 25.4 дэх хэсгүүдийн талаар,

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Тогтоол хүчингүй болгох тухай 7*** тоот тогтоол гаргахдаа дээрх хуулийн 25.1 болон 25.4-г дараагийн үндэслэл болгосон.

Тус хуулийн 25.1.Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар тус тус батална;, 25.4.Хурлаас гаргасан тогтоол, бусад шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газар, тухайн асуудлыг харьяалах дээд шатны байгууллагаас гаргасан шийдвэрт нийцээгүй бол түүнийг тухайн Хурал өөрчлөх буюу хүчингүй болгоно гэж тус тус заасан. Гэтэл тухайн хүчингүй болгож буй Н.и.т.х 2016 оны 1.. 0 дугаар тогтоол нь: 1/ямар нэг хууль зөрчөөгүй; 2/ Концессын тухай болон МУ-н Засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу байгуулагдсан; 3/Монгол Улсын Засгийн газраас Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 1..  дугаар тогтоол, тогтоолын дагуу байгуулагдсан Концессын гэрээг өөрчилсөн, цуцалсан, хүчингүй болгох гэх мэт ямар ч шийдвэр өнөөдрийг хүртэл гараагүй; 4/асуудлыг харьяалах хамгийн дээд шатны байгууллага нь Н.и.т.х өөрөө юм.

Өөрөөр хэлбэл, хуульд тогтоож өгсөн дээрх 4 үндэслэлийн аль ч бүрдээгүй байхад хуулийн зүйл заалтыг үндэслэл болгон тогтоол гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.1.утга агуулгын илэрхий алдаатай; 47.1.6.иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй, 47.3. Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна, гэж заасанчлан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулж байна.

3.Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана гэсэн заалтыг зөрчсөн талаар,

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Тогтоол хүчингүй болгох тухай 7*** тоот тогтоолыг гаргахдаа Х*** дүүргийн 4, 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нийслэлийн нутгийн захиргааны цогцолбор барилга баригдаж байгаа учраас 1.. 0 дугаартай тогтоолыг хүчингүй болгож байна гэсэн байдаг. Концессын гэрээний талууд гэрээгээр баригдах барилгаас 5560 м.кв-г нийслэлийн өмчид үнэ төлбөргүй шилжүүлэх гол нөхцөлийг тохиролцсон бөгөөд концессын гэрээнд өөр аль нэг газар Нийслэлийн нутгийн захиргааны цогцолбор барилга баригдсан тохиолдолд гэрээг цуцлах, хүчингүй болгох тухай заалт байхгүй. Мөн түүнчлэн, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 1.. 0 дугаар тогтоолд Нийслэлийн нутгийн захиргааны цогцолбор өөр газар баригдвал тогтоолыг хүчингүй болгоно, цуцална гэсэн заалт байхгүй.

Үүнээс гадна бодит байдал дээр тус 7*** тоот тогтоол болон Х*** дүүргийн 4, 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нийслэлийн нутгийн захиргааны цогцолбор барилга шинээр баригдаж ашиглалтад орсноос ул хамааран Концессын зүйл болох одоогийн Нийслэлийн Засаг даргын Т.г байр нь Нийслэлийн өмчлөлөөс гараагүй, одоо ч Нийслэлийн Засаг даргын тамгын газарт ашиглагдсаар байгаа. Өөрөөр хэлбэл тогтоолд дурдсан нөхцөл байдал нь өмнөх тогтоолыг хүчингүй болгох бодит нөхцөл байдлыг бий болгоогүй байгаа нь тодорхой харагдаж байгаа юм.

4.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 5 дугаар сарын 11-ны Тогтоол хүчингүй болгох тухай 7*** тоот тогтоолыг гаргахдаа Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд тавигдах дараах хуулийн шаардлагуудыг биелүүлээгүй. Үүнд:

Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4, 24.5, 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг огт биелүүлээгүй бөгөөд ашиг сонирхол нь шууд хөндөгдөж байгаа Г*** ХХК-д урьдчилан мэдэгдээгүй, тогтоол гарснаас хойш бүтэн 5 сарын дараа албан тоотоор ирүүлсэн. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5-д захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах шаардлагатайг хуульчлан тогтоож өгсөн. Гэтэл тус тогтоолд гомдол гаргах этгээд болон хугацааг огт зааж өгөөгүй гэв.

3.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч компани нь н.и.т.х 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 7*** дугаар тогтоол мөн нэхэмжлэл гаргах цаг үед үйлчилж байсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд Н.и.т.х болон Тэргүүлэгчдийн хурлын эрх, үүргийг ялгамжтай тогтоохдоо 7 дугаар зүйлд Удирдлагын тогтолцоог хуваарилсан. Тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д аймаг нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т энэ хуулийн 7.1.1, 7.1.2-т хурлын хуралдааны чөлөөт цагт тэдгээрийн Тэргүүлэгчид гэж заасан, 9 дүгээр зүйлийн 9.1-д Нутгийн өөрөө удирдах байгууллага нь дараах тогтолцоотой байх бөгөөд үүнд 9.1.1-д аймаг, Н.и.т.х, 9.2-т энэ хуулийн 9.1.1-9.1.3-т заасан Хурлын хуралдааны чөлөөт цагт бүрэн эрхийг нь тэдгээрийн Тэргүүлэгчид хэрэгжүүлнэ гэж заасан. Эдгээр заалтуудаас хурлын чөлөөт цагт хурлын эрх, үүргийг Тэргүүлэгчдийн хурал хэрэгжүүлэх нь тодорхой харагдаж байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын Тэргүүлэгчид энэ хуулийн 18.1.1. е, 18.1.1 ж, 18.1.2. г, 18.1.2. з, 18.1.3 г, 18.1.3. к, 18.1.3. л, 18.1.3. н-д заасан Хурлын бүрэн эрхийг Хуралд дараа тайлагнахаар Хурлын чөлөө цагт хэрэгжүүлж болохоос гадна дараах асуудлыг өөрийн бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ гэж зааснаас харахад концесс, нийслэлийн өмч, концессын зүйлийн жагсаалтад өөрчлөлт оруулах, үүнтэй холбоотой тогтоолыг хүчингүй болгуулах энэ хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-18.1.8, мөн хуулийн 20 дугаар зүйлийн аль ч заалтад хүчингүй болгох ямар ч эрх байхгүй.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлд зааснаар маргаан бүхий 7*** дугаар тогтоолыг гаргах эрх байхгүй. Үүнээс харахад Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хуульд тодорхой заагаагүй эрхээр 7*** дугаар тогтоолыг гаргасан. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасан тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэдэгт шууд хамаарч байна гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна.

Тус маргаан нь концессын гэрээний маргаан бөгөөд маргаан бүхий 7*** дугаар тогтоолыг Концессын хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1.орон нутгийн өмчийн концессын зүйлийн жагсаалтыг батлах, түүнд өөрчлөлт оруулах, энэ хуулийн 6.1.2, 6.1.4-д заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэх гэж заасан. Концессын тухай хуулиар иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тодорхой эрх олгосон болохоос Тэргүүлэгчдийн хурлаар нарийвчилсан хуульд ч мөн адил концесстой холбоотой асуудлаар шийдвэр гаргах эрх олгогдоогүй. Шийдвэр гаргахад концессын эрхийг эзэмшиж байсан этгээдэд мэдэгдээгүй. Маргаан бүхий 7*** дугаар тогтоолыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан ажиллагаануудыг хэрэгжүүлээгүй учраас Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд зааснаар илт хууль бус захиргааны акт байх үндсэн шинжид хамаарч байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Концессын тухай хуульд зааснаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн Хуралд 7*** дугаар тогтоолыг гаргах эрх дээрх хуульд зааснаар олгогдоогүй учраас Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасан үндэслэл бий гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. гэв.

4. Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

... н.и.т.х 2020 оны 7*** дугаар тогтоолоор 2 тогтоолыг хүчингүй болгосны нэг нь н.и.т.х 2016 оны 1.. 0 дугаар тогтоол. Уг тогтоолыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид гаргасан учраас өөрсдөө хүчингүй болгох бүрэн эрхтэй. Тогтоолтой холбогдуулан концессын эрх олгосон хурлын жагсаалтыг хүчингүй болгосон. Концессын эрх олгосон 1.. 0 дугаар тогтоолыг хүчингүй болгосноор концессын жагсаалтад байх Нийслэлийн Засаг даргын Т.г барилгыг барих уралдаан шалгаруулах ажиллагаа үлдэж байгаа учраас хамтад нь хүчингүй болгосон. н.и.т.х 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 73*** дугаар тогтоолоор нь Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад нэмэх төслүүдийн нэгдүгээр хавсралтад Нийслэлийн Засаг захиргааны нэгдүгээр байрыг Нийслэлийн Засаг даргын Т.г байрыг нэмж оруулсан. Энэ нь маргаан бүхий 7*** дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоосон тохиолдолд анх концессын зүйлийн жагсаалтад Нийслэлийн Засаг даргын Тамгын газрыг оруулсан 2016 оны 73*** дугаар тогтоол нь хүчингүй болох нөхцөл байдал үүснэ. Мөн Тэргүүлэгчдийн хурлаар концессын асуудлыг шийдвэрлэсэн.

Маргаан бүхий 7*** дугаар тогтоолыг хүчингүй болгох эрх н.и.т.х хуралд байхгүй, тиймээс уг асуудлыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид шийдвэрлэх эрхгүй гэж тогтоовол 73*** дугаар тогтоолд ч тэр Тэргүүлэгчдэд эрх олгогдоогүй гэж үзэх үндэслэл бий болно. Нийслэлийн Засаг даргын Т.г*** байрыг концессын зүйлийн жагсаалтад оруулсан тогтоол нь хүчингүй болчихвол уг маргаан нь мөн адил хүчингүй болно. гэв.

5. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хурал дээр гаргасан тайлбартаа:...Маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй буюу тус акт нь нэхэмжлэгч рүү чиглэсэн үйлчлэлгүй болно.

Маргаан бүхий актаар хүчингүй болгосон актууд нь нэхэмжлэгчид эрх үүсгэсэн, эерэг үйлчлэл бүхий актууд биш. Нэхэмжлэгчийн маргаж буй акт болох Хурлын 2020 оны 7*** дугаар тогтоолоор дараах хоёр тогтоолыг хүчингүй болгосон. Үүнд: а) Хурлын 2018 оны 20/... дугаартай Тогтоолын хавсралтын 1.. дахь хэсэг, b) Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 1.. 0 дугаар Тогтоолыг тус тус хүчингүй болгосон. Хүчингүй болсон дээрх хоёр Тогтоол нь нэхэмжлэгчид эрх үүсгэсэн, эерэг үйлчлэл бүхий захиргааны актууд биш юм. ... Хурлын 2016 оны 1.. 0 дугаар тогтоол нь дотогш чиглэсэн шийдвэр бөгөөд нэхэмжлэгчид шууд концессын эрх үүсгээгүй. Иймд тус тогтоолыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн ямар нэгэн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй. Хурлын 2016 оны 1.. 0 дугаар Тогтоолын үйлчлэл сэргэлээ гээд нэхэмжлэгчийн ямар нэгэн эрх, ашиг сонирхол сэргэхгүй юм.

Түүнчлэн, Хурлын 2016 оны 1.. 0 дугаар тогтоол нь аль хэдийн хэрэгжсэн.

Концессын гэрээ байгуулах эрх Нийслэлийн Засаг даргад үүсэж байгаа болохоос нэхэмжлэгч компани шууд концессын эрхтэй болохгүй. Иймд Хурлын 2016 оны 1.. 0 дугаар тогтоол нь гагцхүү Нийслэлийн Засаг даргад чиглэсэн буюу дотогш чиглэсэн акт бөгөөд нэхэмжлэгчид концессын эрх үүсгээгүй. Харин Нийслэлийн Засаг дарга нь Хурлын 2016 оны 1.. 0 дугаар тогтоолоор олгогдсон зөвшөөрлийн дагуу нэхэмжлэгчтэй 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Концессын гэрээ байгуулснаар нэхэмжлэгчид концессын эрх үүсэх байсан юм.

Гэвч нэхэмжлэгчийн байгуулсан концессын гэрээ нь хүчин төгөлдөр болоогүй тул түүнд концессын эрх үүсээгүй. Концессын гэрээний 1.1-т ... урьдчилсан нөхцөл бүрэн хангагдсан өдрөөс эхлэн гэрээ хүчин төгөлдөр болно гэж, 1.4-т ...Концессын гэрээний урьдчилсан нөхцөлийг биелүүлэх хугацаа гэрээнд гарын үсэг зурсан өдрөөс хойш 90 хоног байна. гэж, 1.11-т Доор дурдсан урьдчилсан нөхцөлийг гэрээнд талууд гарын үсэг зурснаас хойш 3 сарын хугацаанд биелүүлснээр концессын гэрээ хэрэгжих урьдчилсан нөхцөл хангагдсанд тооцогдож энэхүү гэрээ хүчин төгөлдөр болно. гэж тус тус заасан. Гэрээний эдгээр заалтуудын дагуу гэрээний 1.11-т заасан нөхцөлүүд бүрэн биелэгдсэнээр гэрээ хүчин төгөлдөр болох юм. Гэвч гэрээний тус хэсэгт заасан урьдчилсан нөхцөлүүдийн нэг нь ч биелэгдээгүй. Ийнхүү гэрээний урьдчилсан нөхцөлүүд бүрэн хангагдаагүй тул гэрээ хүчин төгөлдөр болоогүй юм. Нэхэмжлэгч нь бид тус гэрээний үндсэн дээр Концессын эрх эзэмшдэг гэх боловч гэрээ хүчин төгөлдөр болоогүй тул тус гэрээний үндсэн дээр нэхэмжлэгчид концессын эрх үүсэхгүй юм. Концессын гэрээний хугацаа дуусгавар болсон тул гэрээ үйлчлэлгүй юм. Концессын гэрээний 1.4-т Концессын гэрээний хугацаа гэрээнд гарын үсэг зурснаас хойш 3 жил байна гэж, гэрээний 21 дэх талд Концессын хугацаа гэж Концессын гэрээг байгуулснаас хойш 3 жил, мөн цааш сунгасан хугацааг гэж тус тус заасан байна. Гэрээг 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан тухай гэрээний 3 дахь талд тусгасан байх тул гэрээ нь 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаатай байсан байна. Концессын тухай хуулийн 3.1.7-д эрх бүхий этгээд гэж нийслэлийн Засаг даргыг гэж. 22.2-т ... концессын гэрээний хугацааг эрх бүхий этгээд сунгана. гэж тус тус заасан байна. Хуулийн эдгээр заалтуудын дагуу концессын гэрээний хугацааг сунгах шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга гаргах юм. Гэвч Нийслэлийн Засаг дарга тийнхүү шийдвэр гаргаагүй тул гэрээ сунгагдаагүй буюу 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болсон юм. Иймд тус хугацаанаас хойш Концессын гэрээ нь нэхэмжлэгчид ямар нэгэн эрх, үүрэг үүсгэхгүй юм. Маргаан бүхий захиргааны акт гэх Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7*** дугаар тогтоол гарах үед нэхэмжлэгч ийнхүү дээрх байдлаар Концессын эрх эзэмшигч биш байсан бөгөөд одоо ч концесс эзэмшигч биш юм. Иймд тус тогтоолын улмаас нэхэмжлэгчийн концесс эзэмшигчийн эрх хөндөгдөөгүй болно.

2. Маргаан бүхий акт нь илт хууль бус акт эсэх тухай: Нэхэмжлэгч нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7*** дугаар тогтоолыг захиргааны ерөнхий хуулийн 47.1.1-т утга, агуулгын илэрхий алдаатай гэж заасны дагуу илт хууль бус гэж тайлбарласан байна. Гэвч энэ нь дараах байдлаар үндэслэлгүй тайлбар байна. Нэхэмжлэгч нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7*** дугаар тогтоолыг яагаад утга, агуулгын илэрхий алдаатай гэж үзэж буй үндэслэлээ тодорхой тайлбарлаагүй байна. Мөн уг тогтоолоор Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 20/... дугаартай тогтоолын хавсралтын 1.. дахь хэсэг, н.и.т.х 2016 оны 1.. 0 дугаар Тогтоолыг тус тус хүчингүй болгосон тухай тодорхой тусгасан.

Ийнхүү Тогтоолын агуулга нь тодорхой байх тул утга, агуулгын илэрхий алдаатай гэж үзэх үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч нь Хурлын 2020 оны 7*** дугаар Тогтоолыг захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй" гэж заасны дагуу илт хууль бус захиргааны акт гэж маргасан байна. Гэвч энэ нь дараах байдлаар тус тус үндэслэлгүй юм. Хурлын хувьд дараах үндэслэлүүдээр маргаан бүхий захиргааны актыг батлах гаргах, бүрэн эрхтэй болно. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25.4-т "Хурлаас гаргасан Тогтоол, бусад шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газар, тухайн асуудлыг харьяалах дээд шатны байгууллагаас гаргасан шийдвэрт нийцээгүй бол түүнийг тухайн Хурал өөрчлөх буюу хүчингүй болгоно" гэж, 18.1.1.ж-д "Тухайн хурлын Тэргүүлэгчдийн шийдвэр хууль тогтоомж, Засгийн газар, тухайн асуудлыг харьяалах дээд шатны байгууллагаас гаргасан шийдвэрт нийцээгүй бол хүчингүй болгох" гэж тус заасан. Иймд Хурал нь өөрийн шийдвэр болох Хурлын 2018 оны 20/... дугаартай Тогтоолын хавсралтын 1.. дахь хэсэг болон Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 1.. 0 дугаар Тогтоолыг тус тус хүчингүй болгох бүрэн эрх, чиг үүрэг бүхий байгууллага болно. 

Концессын тухай хуулийн 7.2.1-т зааснаар Хурал нь орон нутгийн өмчийн концессын зүйлийн жагсаалтыг батлах, түүнд өөрчлөлт оруулах эрхтэй. Энэ хүрээнд ямар зүйлийг концессын зүйлийн жагсаалтад оруулах, хасах, өөрчлөх шийдвэрийг гаргах бүрэн эрхтэй юм. Өнгөрсөн хугацаанд нийслэлийн концессын зүйлийн жагсаалтад нэмэлт, өөрчлөлт, хасалтуудыг хийж ирсэн. Маргаан бүхий тогтоолоор концессын зүйлийн жагсаалт баталсан Хурлын 2018 оны 20/... дугаартай Тогтоолын Хавсралтын 1.. дахь заалт болон Концессын гэрээ байгуулах зөвшөөрөл олгосон Хурлын 2016 оны 1.. 0 дугаар Тогтоолыг хүчингүй болгож байгаа нь Концессын зүйлийн жагсаалтаас хасалт хийж, маргаан бүхий барилга болох Нийслэлийн Засаг даргын Т.г*** байр болон спорт заалны хувьд концесс хэрэгжүүлэхгүй байхаар шийдсэн шийдвэр юм.

Өөрөөр хэлбэл, концессын зүйлийн жагсаалтаас Нийслэлийн Засаг даргын Т.г байр болон спорт заалыг хасаж буй шийдвэр тул Концессын тухай хуулийн 7.2.1-т зааснаар Хурал тус чиг үүрэг, бүрэн эрхийг хэрэгжүүлэх юм. Түүнчлэн, нэхэмжлэгч компанитай концессын гэрээ байгуулах зөвшөөрөл олгосон агуулга бүхий шийдвэр болох Хурлын 2016 оны 1.. 0 дугаар тогтоол нь Хурлын 2015 оны 32/... дугаар Тогтоол болон Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 73*** дугаар Тогтоолыг үндэслэж гарч байсан. Гэтэл Хурлын 2018 оны 20/... дугаартай Тогтоолын 5 дахь заалтаар тус хоёр тогтоолыг хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл, Хурлын 2016 оны 1.. 0 дугаартай тогтоол гарах үндэслэл болсон хоёр тогтоол 2018 онд хүчингүй болсон юм. Иймд хүчингүй болсон Тогтоолуудыг үндэслэж гарсан Хурлын 2016 оны 1.. 0 дугаартай тогтоолыг хэрэгжүүлэх боломжгүй юм.

Нэхэмжлэгчтэй Концессын гэрээ байгуулах зөвшөөрөл олгосон суурь, гол шалтгаан нь маргаан бүхий барилга болох Т.г байр, спорт заалыг Хурлын 2015 оны 32/... дугаар тогтоол болон Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 73*** дугаар Тогтоолын дагуу нийслэлийн концессын зүйлийн жагсаалтад оруулсан явдал байсан. Өөрөөр хэлбэл, тус барилгуудыг концессын зүйлийн жагсаалтад оруулсан шалтгааны улмаас нэхэмжлэгчтэй концессын гэрээ байгуулах зөвшөөрлийг Хурлын 2016 оны 1.. 0 дугаар тогтоолоор нэхэмжлэгчид олгосон юм. Гэтэл 2018 оны 20/... дугаартай тогтоолын 5 дахь заалтаар тус хоёр тогтоолыг хүчингүй болгосноор маргаан бүхий барилга нь концессын зүйлийн жагсаалтаас хасагдсан. Иймд маргаан бүхий барилгад өмнөх тогтоолуудын дагуу концесс хэрэгжүүлэх боломжгүй юм. Харин 2018 оны 20/... дугаартай Тогтоолын Хавсралтын 1.. дахь заалтаар маргаан бүхий байрыг шинээр концессын зүйлийн жагсаалтад оруулсан нь нэхэмжлэгчийн хувьд хамааралгүй шийдвэр юм. Учир нь, тус шийдвэрийн үндсэн дээр нэхэмжлэгчид ямар нэгэн эрх олгогдоогүй, нэхэмжлэгчтэй концессын гэрээ байгуулах үндэслэл нь тус Тогтоол байгаагүй юм. Гагцхүү тус барилгад шинээр концесс хэрэгжүүлэх агуулгатай шийдвэр юм.

Тодруулбал, тус тогтоолын хавсралтын 1.. дахь заалтыг 2020 оны 7*** дугаар тогтоолоор хүчингүй болгоогүй бол шинээр концесс хэрэгжих буюу уралдаант шалгаруулалт хийгдээд явах учиртай байсан. Эцэст нь хэлэхэд, Нийслэлийн Засаг даргын Т.г*** байрыг шинээр Х*** дүүрэгт барьж байгаатай холбоотой одоогийн байрыг шинэчлэх шаардлагагүй болсон байна. Учир нь, анх Т.г байрыг спорт заалны хамт буулгаж, шинээр барихаар төлөвлөж байх үед Т.г байрыг түүгээр сайжруулах, шинэчлэхийг зорьж байсан. Одоо Х*** дүүрэгт шинээр байртай болж байгаа тул тус концессыг хэрэгжүүлэх шалтгаан, зорилго арилсан байна. Өөрөөр хэлбэл, улсын төсөв, орон нутгийн өмчийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах үүднээс давхардуулан Нийслэлийн Засаг даргын Т.г байр барих шаардлагагүй болжээ. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21.4.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6.1, 46.1.4-т төрийн өмчийн үр ашигтай захиран зарцуулах учиртайг тус тус хуульчилсан байна. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

6. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэгдүгээрт, Г*** ХХК-д концессын эрх олгогдсон 3 акт байгаа. Үүнд: Концессын гэрээг харвал Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 32/... дүгээр тогтоол, н.и.т.х 2016 оны 73*** дугаар тогтоол мөн гэрээ байгуулах эрх олгосон 1.. 0 дугаар тогтоол, 1.. 0 дугаар тогтоолын дагуу байгуулагдсан Концессын гэрээ байна. Эдгээр тогтоолуудаас Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 32/... дүгээр тогтоол, н.и.т.х 2016 оны 73*** дугаар тогтоолууд буюу Концессын өмчийн зүйлийн жагсаалт оруулсан уг 2 тогтоолыг Н.и.т.х өөрөө хүчингүй болгосон. Концессын өмчийн зүйлийн жагсаалтад оруулсан хэсгийг Н.и.т.х өөрөө хүчингүй болгосон. Үүнийг тодруулж ярьснаар 2018 оны 20/... дугаар тогтоолын 5 дахь заалтыг нотлох баримт шинжлэн судлах шатанд судлуулсан. 2018 оны 20/... дугаар тогтоолын 5 дахь заалтад 2015 оны 32/... дүгээр тогтоол, 2016 оны 73*** дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгосон бөгөөд энэ нь Хурлын шийдвэр байсан. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийг эрх олгогдоогүй асуудлаар шийдвэр гарга ёсгүй байсан гэж тайлбарлаж болохгүй.

Хоёрдугаарт, гэрээ байгуулах эрх олгох тухай, н.и.т.х 2016 оны 1.. 0 дугаар тогтоолыг мөн Тэргүүлэгчид өөрсдөө хүчингүй болгосон. Тэргүүлэгчдийн тогтоолыг Тэргүүлэгчид өөрсдөө хүчингүй болгож байгаа нь орон нутгийн өмч болон Концессын өмчийг шийдвэрлэж байгаа асуудал биш 2018 онд Хурал нь өөрөө өмнө гаргасан тогтоолуудаа хүчингүй болгосон учраас тэдгээр тогтоолуудад үндэслэж гарсан 2016 оны 1.. 0 дугаар тогтоолыг Тэргүүлэгчид өөрөө хүчингүй болгож байгаа юм. Тэгэхээр Тэргүүлэгчид Хурлын чөлөөт цагт хурлын бүрэн эрхийг хэрэгжүүлэх эрх хэмжээнд хамаарахгүй гэх асуудал ярихгүй.

Нэгдүгээрт 2018 оны 20/... дугаартай тогтоолтой маргаагүй бөгөөд уг тогтоолын 5 дахь заалт нь эсрэгээрээ манай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч бидний маргаж байгаа тогтоолуудыг хүчингүй болгосон заалт. Г*** ХХК-д 2018 оны 20/... дугаартай тогтоолын хамааралтай хэсэг нь 5 дугаар заалт хамааралтай байсан. Учир нь Г*** ХХК-д концессын эрх олгосон тогтоолыг хүчингүй болгосон учраас хамааралтай гэж үзэж байна. Гэтэл Г*** ХХК дээрх заалттай маргаагүй харин 2018 оны 20/... дугаартай тогтоолыг хүчингүй болгосонтой нь маргаж байна. Хэрвээ 2018 оны 20/... тогтоол Г*** ХХК-д концессын эрх олгосон бол бидний эрхийг хөндөж, олгогдсон эрхийг хүчингүй болгосон гэж маргах эрхтэй байсан. Маргаан бүхий 7*** дугаартай тогтоолоор 2 асуудлыг шийдвэрлэсэн учраас 2018 оны 20/... дугаар тогтоолын хүчингүй болгосон хэсэгт нэхэмжлэгч компани маргах эрхгүй гэж тайлбар гаргасан. Г*** ХХК-д концессын эрх олгосны дараа гарсан нэхэмжлэгч компанид хамааралгүй. Маргаан бүхий тогтоолоор 2 асуудал шийдвэрлэж, нөгөөх нь нэхэмжлэгч компанид хамааралгүй байхад хамааралгүй хэсэгтээ маргах эрхгүй. 2018 оны 20/... дугаар тогтоолтой Г*** ХХК маргах эрхгүй, компанийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй. 2016 оны 1.. 0 дугаартай тогтоолыг хүчингүй болгосон хэсэг буюу 7*** дугаартай тогтоолтой холбоо бүхий хэсэг дээр маргах эрх байгаа. Өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар шийдвэр гаргасан нь илт хууль бус юм гэж маргаж байгаа. Үүнтэй холбогдуулан чиг үүрэг гэдэг бол бүрэн эрх биш бөгөөд ерөнхий ойлголт.

Хоёрдугаарт, өмнөх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т илт хууль бус тогтоолуудыг жагсаасан. Тус хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т акт гаргах эрх хэмжээгүй бол илт хууль бус байна гэж заасан байдаг. Маргаан бүхий захиргааны актаас ялгагдахгүй байсан учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль буюу шинэчилсэн хуулийг батлахдаа эрх хэмжээгүй гэдгийг чиг үүрэгт үл хамаарах асуудал гэж заасан. Тэгэхээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж байгаа чиг үүрэг, бүрэн эрх гэдэг нь ялгаатай. Илт хууль бус гэдэг нь чиг үүрэгт үл хамаарах гэсэн ойлголтод хамаарна, харин хуучин захиргааны процессын хуульд бол эрх хэмжээний асуудлаар гаргасан захиргааны акт илт хууль бус гэсэн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэг нь хуучин процессын хууль буюу Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь заалт биш. Хэрвээ энэ агуулгаар тайлбарлавал маргаан бүхий захиргааны актаас ялгагдахгүй.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт иргэн хуулийн этгээдийн ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж заасан. Үүнийг нэхэмжлэгч тайлбарлахдаа акт үндэслэлгүй байсан гэж тайлбарлаж байгаа. Хэрвээ акт үндэслэлгүй байвал маргаан бүхий захиргааны акт илт хууль бус байх үндэслэлийн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтыг дээрх байдлаар тайлбарлах юм бол илт хууль бус байх гэдэг ойлголтыг маргаан бүхий захиргааны акт дотроо агуулж байгаа мэтээр ойлгогдоно. Илт хууль бус акт хязгаарлагдмал ойлголт. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт иргэн хуулийн этгээдийн ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж байгаа учраас эмэгтэй хүнийг цэрэгт татчихвал энэ нь ашиг сонирхолд халдаж байна гэсэн үг. ... Н.и.т.х өмч, концессын асуудлыг шийдвэрлэж байна гэж нэхэмжлэгч тал маргаж байгаа. Гэтэл энэ нь Захиргааны ерөнхий хуульд заасан тухайн байгууллага гаргасан актаа цуцалж, хүчингүй болгох гэсэн ойлголт. Хэрвээ Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдэд концесс эрх олгож, шийдвэр гаргасан тохиолдолд концессын зүйлээр шийдвэр гаргаж байна гэж маргах байсан. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч ...Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6-т заасан тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан... гэж, хариуцагчаас Н.и.т.х болон Тэргүүлэгчдийн Хурал тогтоолыг хүчингүй болгож байгаа нь чиг үүрэгт нь үл хамаарах асуудал биш. Захиргааны ерөнхий хуульд тухайн захиргааны байгууллага нь өөрийн гаргасан захиргааны актыг хүчингүй болгож, цуцалж болно ... гэж , гуравдагч этгээдээс ...шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь заалтад орохгүй, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах, хууль заасан ажиллагаануудыг хийгээгүй гэдэг үндэслэлд орохгүй, мөн хуулийн 47 дугаар зүйлд заасан захиргааны акт илт хууль бус байх гэсэн үндэслэлд хамаарахгүй ... гэж тус тус маргажээ.

3. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай 32/... дүгээр тогтоолын 1, 2 дугаар хавсралтаар Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг шийдвэрлэжээ.

Уг тогтоолын нэгдүгээр хавсралтаар нийслэлийн өмчийн концессын зүйлийн нэмэх жагсаалтуудыг баталсан байх бөгөөд уг жагсаалтын 1-т Нийслэлийн Засаг захиргааны 1 дүгээр байр буюу Нийслэлийн Засаг даргын Т.г байрыг буулгаж барихаар уралдаант шалгаруулалт явуулахаар шийдвэрлэсэн байна.

4. Мөн н.и.т.х 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалт-д өөрчлөлт оруулах тухай 73*** дугаар тогтоолын 1, 2, 3 дугаар хавсралтаар Нийслэлийн өмчийн концессын зүйлийн төслүүдэд нэмж, хасаж, өөрчлөлт оруулах асуудлыг шийдвэрлэжээ.

Уг тогтоолын гуравдугаар хавсралтаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хурлын 2015 оны 32/... дүгээр тогтоолоор Концессын нэр: Нийслэлийн Засаг захиргааны 1 дүгээр байр буюу Нийслэлийн Засаг даргын Т.г байрыг буулгаж, шинээр барих гэж батлагдсаныг Нийслэлийн Засаг захиргааны 1 дүгээр байр буюу Нийслэлийн Засаг даргын Т.г байр, Нийслэлийн Засаг даргын Т.г спорт заалны хамт барилгыг буулгаж шинээр барих Концессын төслийг: зураг төсөл боловсруулах-барих-шилжүүлэх гэж батлагдсаныг зураг төсөл боловсруулах-барих-шилжүүлэх, зураг төсөл боловсруулах-барих-өмчлөх-ашиглах болгон өөрчилсөн байна.

5. Дээрх Нийслэлийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 32/... дүгээр тогтоол, Нийслэлийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 73*** дугаар тогтоолыг тус тус үндэслэн Нийслэлийн Засаг дарга, Г******* ХХК-ийн гүйцэтгэх захирал нар Нийслэлийн засаг захиргааны 1 дүгээр байр буюу нийслэлийн засаг даргын Т.г байрыг спорт заалны хамт буулгаж шинээр барих төслийн зураг төсөл боловсруулах-барих-шилжүүлэх, зураг төсөл боловсруулах-барих-өмчлөх-ашиглах төрлийн онцгой эрх олгох концессын гэрээ-г байгуулжээ.

6. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалт батлах тухай 20/... дугаар тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэг, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх заалт, Концессын тухай хуулийн 7 дугаар 7.2.1 дэх заалт, 1.. дугаар зүйлийн 1.. .2 дахь хэсгийг тус тус үндэслэн Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалт-ыг баталж, уг тогтоол гарсантай холбоотойгоор Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 21/31 дүгээр тогтоол, 2015 оны 32/... дүгээр тогтоол, н.и.т.х 2015 оны 82 дугаар тогтоол, 2015 оны 147 дугаар тогтоол, 2016 оны 73*** дугаар тогтоол, 2016 оны 119 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгосонд тооцсон байна.

Уг тогтоолын хавсралтад Нийслэлийн засаг захиргааны 1 дүгээр байр буюу Нийслэлийн Засаг даргын Т.г байрыг спорт заалны хамт буулгаж шинээр барих уралдаант шалгаруулалт явуулах гэжээ.

7. н.и.т.х 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Концессын гэрээ байгуулах зөвшөөрөл олгох тухай 1.. 0 дугаар тогтоолоор Концессын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 32/... дүгээр тогтоол, н.и.т.х 2016 оны 73*** дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/3***дугаар захирамжаар байгуулагдсан Концессын эзэмшигчийг сонгон шалгаруулах уралдаант шалгаруулалтын комиссын дүгнэлтийг тус тус үндэслэн Нийслэлийн Засаг захиргааны 1 дүгээр байр буюу Нийслэлийн Засаг даргын Т.г байрыг спорт заалны хамт буулгаж шинээр барих төслийг хэрэгжүүлэхээр Г*** ХХК-тай Концессын гэрээ байгуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид зөвшөөрч шийдвэрлэсэн байна.

8. Маргаан бүхий н.и.т.х 2020 оны 05 дугаар 11-ний өдрийн Тогтоол хүчингүй болгох тухай 7*** дугаар тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай 25 дугаар зүйлийн 25.1, 25.4 дэх хэсэг, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх заалт, Концессын тухай хуулийн 7 дугаар 7.2 дахь хэсэг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 20/... дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 01/2173 дугаар албан бичгээр өргөн мэдүүлсэн саналыг тус тус үндэслэн Х*** дүүргийн 4,8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нийслэлийн нутгийн захиргааны цогцолбор барилга баригдаж байгаатай холбогдуулан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 20/*** дугаар тогтоолын хавсралтын 1.. дахь хэсэг, н.и.т.х 2016 оны 1.. 0 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

9. Дээрх маргаан бүхий тогтоолын агуулгаас үзвэл, Концессын гэрээгээр Нийслэлийн засаг захиргааны 1 дүгээр байр буюу Нийслэлийн Засаг даргын Т.г байрыг спорт заалны хамт буулгаж шинээр барих барилгын ажлыг нэхэмжлэгч Г*** ХХК-аар гүйцэтгүүлэх эрх олгосон буюу орон нутгийн өмчийг захиран зарцуулах эрх олгосон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Тэргүүлэгчдийн тогтоолуудыг хүчингүй болгосон тогтоол байна.

1.. . Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйл. Захиргааны акт илт хууль бус болох, 47.1.Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно:, 47.1.3.тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан; гэж заажээ.

11. Хуулийн дээрх заалтын агуулгаас үзвэл, захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт хамааралгүй, хуулиар тусгайлан эрх олгогдоогүй асуудлаар захиргааны акт гаргавал тухай захиргааны акт илт хууль бус акт байхаар байна.

12. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /2006 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хүчин болсон/ хуулийн 18 дугаар зүйл.Сум, дүүргийн Хурлын бүрэн эрх, 18.1.3.орон нутгийн өмчийн талаар:, а/орон нутгийн өмчийн зүйлсийн өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэх;, б/орон нутгийн нийтийн зориулалттай өмчид хамаарах эд хөрөнгийн жагсаалтыг батлах, хууль тогтоомжид заасан журмын дагуу түүнийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах;, 19 дүгээр зүйл.Аймаг, нийслэлийн Хурлын бүрэн эрх, 19.1.Аймаг, нийслэлийн Хурал нь харьяалах нутаг дэвсгэртээ энэ хуулийн 18 дугаар зүйлд зааснаас гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: гэж тус тус заажээ.

13. Хуулийн дээрх заалтуудын агуулгаас үзвэл, орон нутгийн нийтийн зориулалттай өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг Аймаг, Н.и.т.х хэрэгжүүлэхээр байна.

14. Мөн хуулийн 20 дугаар зүйл.Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрх, 20.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын Тэргүүлэгчид энэ хуулийн 18.1.1."е", 18.1.1."ж", 18.1.2."г", 18.1.2."ж", 18.1.2."з", 18.1.3."в", 18.1.3."г", 18.1.3."ж", 18.1.3."з", 18.1.3."к", 18.1.3."л", 18.1.3."н"-д заасан Хурлын бүрэн эрхийг Хуралд дараа тайлагнахаар Хурлын чөлөө цагт хэрэгжүүлж болохоос гадна дараахь асуудлыг өөрийн бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ: гэж заажээ.

15. Хуулийн дээрх заалтаас үзвэл, хуулиар Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд орон нутгийн нийтийн зориулалттай өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулахтай холбоотой эрх олгогдоогүй байна.

16. Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл, маргаан бүхий тохиолдолд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь маргаан бүхий Тэргүүлэгчдийн 2020 оны 05 дугаар 11-ний өдрийн 7*** дугаар тогтоолоор орон нутгийн нийтийн зориулалттай өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулахтай холбоотой асуудлыг шийдвэрлэсэн нь өөрийн чиг үүрэгт хамааралгүй, хуулиар тусгайлан эрх олгогдоогүй асуудлаар захиргааны акт гаргасан байна гэж үзэх үндэслэлтэй байна.

17. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн н.и.т.х 2020 оны 05 дугаар 11-ний өдрийн Тогтоол хүчингүй болгох тухай 7*** дугаар тогтоолыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

18. Харин нэхэмжлэгчийн тайлбарт дурдсан маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй; гэх шинжийг агуулаагүй байх бөгөөд дээрх үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус захиргааны акт гэж үзэх боломжгүй байна.

Тодруулбал, иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэдгийг хуульд байхгүй үндэслэлээр иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан байхыг ойлгох бөгөөд маргаан бүхий тохиолдолд дээрх нөхцөл байдал үүсээгүй байна гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.. 6 дугаар зүйлийн 1.. 6.1, 1.. 6.3, 1.. 6.3.2, 1.. 6.3.12-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г*** ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, н.и.т.х 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Тогтоол хүчингүй болгох тухай 7*** дугаар тогтоолыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7*** ,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНБАТ