| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2018/00385/и |
| Дугаар | 142/ШШ2018/00443 |
| Огноо | 2018-04-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 142/ШШ2018/00443
| 2018 оны 04 сарын 30 өдөр | Дугаар 142/ШШ2018/00443 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Булаг баг *******,*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Яргуйт баг Ундаргын *******,*******/ холбогдох
525 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2018 оны 03 дугаар сарын 330-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Заяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2017 оны 10 дугаар сарын 10-нд ******* жижиг оврын Япон суудлын автомашин ДЭҮ матиз машин 500,000 төгрөгөөр, тухайн үед бэлнээр 500,000 төгрөг, үлдэх 500,000 төгрөгийг хувийн гэрээгээр 2018 оны 03 дугаар сарын 15-нд дуусгахаар тохирч зарсан. *******ийг урьд нь танихгүй байсан ба Энхбаяр гэх залуугаар дамжуулж уг машиныг зарсан. Тэр үед энэ залуу мөнгөгүй ба эхнэр, нэг хүүхдийн хамт амьдардаг. 2017 оны 12 дугаар сард зээл дуусна. Тэгээд боломжтой болно гэж хэлсэн юм. Гэр хорооллын цаана байдаг хүүхдээ цэцэрлэгт хүргэх, өвлийн хүйтэн болж байна гэх мэт бэрхшээлтэй зүйл ярьж байсан зэргийг бодолцон эвдэрхий машиныг 500,000 төгрөгөөр үнэлж үнэлгээндээ оролцуулж авсан ба уг машин задаргаанд 200,000-300,000 хооронд авах уу үгүй тийм муу эвдэрхий хроптой машин байв. Харин би өөрийн хүү, зээ нарын адил бодож өрөвдөх сэтгэл гаргасан ба наймаа хийхдээ 100,000 төгрөгөөр нэг таслаад өгөөрэй гэж хэлсээн. Энэ хугацаанд гэр бүлийн хөгшин бөөрний хүнд хагалгаанд орох болж мөнгөө нэхэж 10 гаруй удаа очиход өгнө гэж хэлээд өдий хүрлээ. Мөн наймаа хийгээд удаагүй байхад надаас авсан машиныхаа шинэ аккумляторыг өгөөч гэхэд нь өгсөн. Одоо хүртэл өгөөгүй байна. Дараа нь нэг уулзахад би утасгүй болчихлоо гэхэд нь надад шинэ зарах утас байна гэхэд би 25000 төгрөгөөр авъя 2017 оны 12 дугаар сарын 30-ны дотор өгнө гээд өгөөгүй, тэр үед хадам ээж нь утасны мөнгийг одоо өгөөч гэхэд хүртэл өгөхгүй байв. Энэхүү ******* нь хүний тусыг бодохгүй хөгшин хүнийг үл тоомсорлож байна гэж дүгнэж байна. Иймд эдгээр хүмүүсээс 525,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Гагарингийн Гантөмөр нь Х.Сандогсом ахаас ниссан куб маркийн 53-60 ОРО улсын дугаартай автомашиныг 1 500 000 төгрөгөөр авахаар болж тохиролцсон ёсоор тухайн үед бэлэн 500 000 төгрөг матиз маркийн 21-89 ОРО улсын дугаартай автомашиныг 500 000 төгрөгөнд бодож өгөөд үлдсэн 500 000 төгрөгийг 2018 оны 03 дугаар сарын 15-нд өгөхөөр тохирсон боловч боломжгүй болсон тул 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 3 хувааж 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 125 000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 200 000 төгрөг, 2018 ооны 08 дугаар сарын 01-ний өдөр 200 000 төгрөгийг тус бүр төлөх боломжтой байгаа учир хүсэлтийг хүлээн авна уу? гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан 525,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, маргахгүй байна.
Зохигчид 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр арилжааны гэрээ байгуулж, нэхэмжлэгч ******* Ниссан куба маркийн суудлын автомашиныг хариуцагч *******т 1,500,000 төгрөгөөр худалдаж, хариуцагч ******* ДЭҮ матез маркийн суудлын автомашиныг 500,000 төгрөгөөр бодож нэхэмжлэгч *******д шилжүүлж, бэлнээр 500,000 төгрөгийг өгч, үлдэгдэл төлбөр 500,000 төгрөгийг 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр өгөхөөр харилцан тохиролцжээ.
Хариуцагч ******* үлдэгдэл төлбөр 500,000 төгрөгийг тохирсон хугацаандаа төлөөгүй байна.
Мөн нэхэмжлэгч ******* 25,000 төгрөгийн гар утсыг хариуцагчид худалдсан, хариуцагч гар утсыг хүлээн авч, төлбөрийг төлөөгүй талаарх маргахгүй байна.
Иймд хариуцагч *******өөс 525,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгохоор шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 16,400 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******өөс 16,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгохоор заалаа.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д зааснаар хариуцагч *******өөс 525,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгосугай.
2.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 16,400 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******өөс 16,400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН