| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2021/02750/и |
| Дугаар | 184/ШШ2021/03228 |
| Огноо | 2021-12-13 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 184/ШШ2021/03228
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, дугаар байр, тоотод оршин суух, Ц б овогт Бын Б /РД:УС/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, 1 дүгээр хороолол, дугаар байр, тоотод оршин суух, Б овогт Гын Б /РД:УУ/,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 7 дугаар хороо, хувьсгалчдын гудамж, тоотод оршин суух, Х овогт Цгийн Н /РД:УП/ нарт холбогдох,
4,487,1************** төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Г.Б, Ц.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Номинжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б овогтой Б миний бие 2*******19 оны 7 дугаар сарын 3-ны өдөр зуслангийн газар авах зорилгоор фейсбүүкийн зуслангийн газраас Сонгинохайрхан дүүргийн 21 дугаар хороо, Ар гүнтэд эзэмшлийн *******,7 га газар зарах зарын дагуу утсаар ярьж уг газрыг газар дээр нь очиж үзэхээр тохиролцож 2*******19 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнт гэдэг газар очиход Н гэж өөрийгөө танилцуулсан хүн зарах газраа зааж өгч бичиг баримтаа танилцуулсан. Уг газрын бичиг баримтыг үзэхэд Тэмүүлэн хүчтэн ХХК-ийн *******,7 га газрын хил заагийг газарт бэхэлсэн 4 эргэлтийн цэгийг тодорхойлж хүлээлгэн өгсөн кадастрын зурагтай эзэмшигч Г.Б гэсэн бичиг баримт бүрэн газар байсан тул харилцан тохиролцож 4,5**************,********************* төгрөгөөр худалдан авахаар тохиролцож уг газрын кадастрын зургийн дагуу шалгуулж үзэхэд тохирч байсан учир 2*******19 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд эзэмшигч солиулахаар өргөдөл өгөхөөр очиход уг газрын хууль ёсны эзэмшигч Г.Б
өөрийн биеэр ирээгүй байсан учир Наас асуухад Б миний хамаатны ах хөдөө ажлаар явж байгаа учир надад итгэмжлэл хийж өгсөн гээд наториатаар баталгаажуулсан итгэмжлэлээ үзүүлсний дагуу газар эзэмшигч Г.Бийн итгэмжлэл хийж өгсөн газрын гэрчилгээ, кадастрын зургийн дагуу Ц.Нтай Сонгинохайрхан дүүргийн тойргийн наториатч О.Жд очиж гэрээ хийж баталгаажуулж Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд нэр шилжүүлэхээр өргөдлөө өгсөн. Газрын гэрчилгээ 2,3 сар болж гарна гэж хэлж байсан. Гэрчилгээ гараагүй байхад мөнгөө өгч аваад, бичиг баримтаа газрын албанд өгчихөөд үлдэж болох уу гэж асуухад газрын албанд бүртгүүлээд бичиг баримтаа өгсөн учир та бүтээн байгуулалтаа хийгээд байж болно гэж Н ч, газрын албаны хүн ч хэлсэн. Тэгээд тэр өдрөө буюу 2*******19 оны 7 дугаар сарын 29-ний өдөр газрын үнэ болох 4,5**************,********************* төгрөгийг Ц.Нын Хаан банкны 5 дансанд бүрэн шилжүүлсэн. Ингээд 2*******19 оны 8 дугаар сард авсан газартаа бүтээн байгуулалт хийж уг газар нь малын өвөлжөөний зориулалтаар ашиглаж байсан тул малын өтөг бууц шарилж ихтэй хазгай газар байсан тул Аж баян ХХК-д захиалга өгч талбайг цэвэрлүүлж, газар тэгшлэх, машин орох зам тавих зэрэг техник хүн хүч шаардсан ажлыг 1,7**************,********************* төгрөгөөр хийлгэсэн. Мөн зуслангийн төмөр хашааг явган хүн, машин орох хаалгатайгаар Уран төмөр хийц ХХК-иар 1,89*******,********************* төгрөгөөр хийлгэж амины орон сууц барихад бэлэн болгож цоожилж орхисон. Үүнээс хойш 2*******19 оны 11 сарын 19-ний өдөр газрын гэрчилгээ гарсан, уг гэрчилгээ нь миний анх үзэж байсан Ц.Наас авахаар тохирсон кадастрын зурган дээрх газар биш байсан учир газрын албаны байцаагч Мөнхбатаас учрыг асуухад тэрийг мэдэхгүй өгсөн материалаар чинь гэрчилгээ гарсан гэж хэлээд хувийн болон албаны программ өөр байдаг, тоонууд нь зөрдөг гэж тайлбарласан. Үүнээс хойш 2*******2******* оны 7 дугаар сарын сүүлд амины орон сууц барих мэргэжлийн хүмүүстэй уг газар ирэхэд хашааг эвдэж ороод барилга барьж эхэлсэн байсан. Учрыг лавлахад Гэрлээ гэгч хүн Г.Боос 7,*********************,********************* төгрөгөөр худалдаж аваад эзэмшигч болсныг мэдэж Г.Бтой холбогдоход утсаа таслаад хэл амаар доромжлоод байсан тул Ц.Нтай холбогдоход Н нь кадастрын зургийн дагуу зөв газар зааж өгч мөнгөө авсан яагаад солигдож гэрчилгээ гарч таны бүтээн байгуулалт хийсэн газар чинь солигдсоныг мэдэхгүй байна гэсэн. Ийм болсон учир 2*******2******* оны 8 сараас СХД-н Цагдаагийн 1 дүгээр хэлтэст уг хэргийг шалгуулахаар өгсөн бөгөөд 2*******21 оны цар тахлын улмаас хэрэг удааширч 2*******21 оны 8 сарын 16-нд Сонгинохайрхан дүүргийн прокуророос иргэн Г.Б нь 2 эзэмшлийн газартай байсан ба эзэмшигч газар эзэмших эрх шилжүүлэхдээ андуурсан гэсэн үндэслэлээр Иргэний шүүхэд хандаж гарсан хохиролоо барагдуулах шийдвэр гарсны дагуу эзэмшигч Г.Б түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н нар анх үзүүлсэн газраа гэрээний дагуу шилжүүлээгүй, анхнаасаа намайг газартай болох гэсэн итгэлийг минь далимдуулж өөр кадастрын зураг үзүүлсэн, уг газар дээр бүтээн байгуулалтын ажил хийсээр байтал Б ирж уулзалгүй байсаар дараа ондоо Гэрлээ гэгчид 7,*********************,********************* орчим төгрөгөөр зарсан зэрэг нь анхнаасаа намайг залилан мэхэлсэнд маш их гомдолтой байна. Хариуцагч Г.Б, Ц.Нын зааж өгсөн уг газарт 2*******19 оны 8 сард мөнгөн дүнгээр 3,675,********************* төгрөгийн бодит зардал гарсан бөгөөд үүн дээр нэмээд хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй явсаар өдий хүрсэн тул хашаа газар тэгшилсэн зардал болох 3,675,********************* төгрөгөн дээр 2 жилийн хүүг банкны хүүгээр /8,6%/ тооцож бодож 632,1************** төгрөг, хуулийн зөвлөгөөнд зарцуулагдсан 25*******,********************* төгрөг, бензин тосны зардал-18*******,********************* төгрөг нийт 4,487,1************** төгрөг мөн нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамж болох 86,743 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилж байна.
Миний хувд хариуцагч нар анхнаасаа надад зааж өгсөн газраа өгөөгүй. Зааж өгсөн газраасаа 12******* м зайтай газар гэрчилгээ гаргаж өгсөн байсан. Ц.Нтай анх уулзахдаа үзүүлсэн кадастрын зургийг би хувийн компанид 8*******,********************* төгрөг төлж шалгуулахад надад анх зааж өгсөн газар мөн байна гэж хэлж байсан. Зарна гэж тохирсон газар дээр нь би хөрөнгө зардал гаргаж засаж, хашаа барьсан. Энэ газрыг Ц.Н надад анх зааж өгч байхдаа хажуу талын хашаатай газрыг нь та 1******* сая төгрөгөөр авч болно гэж хэлж байсан. Тэр газрыг гэрчээр мэдүүлэг өгсөн Ц.Н өөрийнх нь эгчийнх нь гэлүү хамаатны хүний газар гэдгийг зөвшөөрч байсан. Тэгэхээр би дураараа хүний газар очоод хашаалчихсан хэрэг биш болж таарч байгаа. Анх надад өгсөн кадастрын зураг, нотариатаар гэрчлүүлсэн зураг нь газрын албанд өгсөн, тэндээ устгаад өөр гэрчилгээ, зураг гарч ирсэн тул одоо тэндээс гарч ирэхгүй байгаа юм.
Намайг энэ хүмүүс 2 жил гаран чирэгдүүлж хохироож байгаа. Би тэгүл хашаагаа аваад, газар тэгшилсэн зардлаа өгчих гэхэд Ц.Н танд 1 сая төгрөг өгье, та тэгээд хашаагаа буулгаад авчих гэсэн боловч шинээр худалдаж авсан Цолмон гэж хүн энэ газрыг хашаатай нь би бэлэн хашаалсан газар гээд 7,5**************,********************* төгрөгт Г.Боос худалдаж авсан учир өгөхгүй та Г.Бтойгоо учраа ол гэж надад хэлсэн. Надад Ц.Н бол зөв газар зааж өгсөн байгаа юм. Тэгсэн хирнээ одоо ингээд мэдэн будилаад байгааг гайхаж байна. Би уг нь энэ хүмүүсийг миний хашааны үнэ, газар тэгшилсэн зардлыг л гаргаад өгчих гэж хэлээд байгаа. Одоо миний нэр дээр гэрчилгээтэй газрыг зарж байж төлбөрийг төлнө гэж хэлээд байгааг зөвшөөрөхгүй. Авахад хэд байсан билээ, одоо ямар үнэ ханштай байгаа билээ. Би энэ хүмүүс миний мөнгийг гаргаад өгвөл хамаагүй тэр газар дээрээ хашаа бариад авмаар байна гэв.
Хариуцагч Ц.Н шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б гуайн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Ц.Н миний бие уг хэрэгт гэм буруугүйг мэдсэн хэрнээ шүүхэд нэхэмжлэл гаргаж буйд гомдолтой байгаа болно. Иргэн Г.Бийн итгэмжлэлийн дагуу тус эзэмших гэрчилгээтэй газрын эзэмших эрхийн нэрийг нэхэмжлэгч болох Б гуайн нэр дээр шилжүүлэн, худалдсан нь үнэн бөгөөд нэхэмжлэлд дурьдсанаар залилан мэхэлсэн гэдэг нь худал бөгөөд гүтгэлэг гэж үзэн хариу тайлбар гаргав.
Тус газрын гэрчилгээний хавсралтаар газрын дөрвөн булан (цэг)-ийг тодорхойлсон дугаар (код) той бичиг баримт болон бусад бичиг баримтыг газрын албанд бүрдүүлэн Б гуайн хамтаар нэр шилжүүлэх хүсэлт гарган өгсөн болно. Тухайн үед миний эхнэр Ганбат овогтой Энхцэцэг болон Б гуайн эхнэр хамт байлцсан болно. Тухайн газрын байршил солигдон гарсныг миний бие үнэхээр мэдэхгүй байгаа болно.
Мөн миний хувьд ч байцаалт өгөхөөр нааш цааш олон удаа явж, цаг хугацаа, бензин тосны зардлаар хохирсон юм. Өмнөх байцаагчийн болон прокурорын дүгнэлтээр хэрэгт гэм буруугүйг тогтоож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч хэргийг ахин шалгуулахаар хүсэлт гарган, мөн шүүхэд ийнхүү нэхэмжлэл гаргаж чирэгдэл учруулж буйд гомдолтой байна.
Газрын гэрчилгээ нь өөрийнх нь нэр дээр гараад ирчихсэн байгаа. Өөрөө хувийн компаниар эргэлтийн 4 цэгээ тодорхойлуулахад яг тэр газар гарч ирсэн байгаа. Тэр хашааг 1,89*******,********************* төгрөгөөр бариулсан гээд бүхлээр нь надаас нэхэмжилээл байгааг ойлгохгүй байна. Хашаа нь өөрт нь, газар нь өөрт нь байхад надаас мөнгө нэхэмжилээд байгааг гайхаж байна. Тухайн үед газрын 4,5 сая төгрөгөөр Б гуайд зарсан. Тэр үед тухайн байршилд газар 1*******,******* сая байсан. Б гуайл учрыг нь тайлбарлаж хэлсэн боловч намайг 2,3 жил цагдаа шүүхээр шалгуулаад явуулж залхааж байна. Б гуайд газрыг нь зараад би нэг ч төгрөг авалгүйгээр мөнгийг нь гаргаад өгч болж байна. Түүнээс надад одоо энэ хүнд өгөх мөнгө байхгүй. Одоогоор ажил эрхлэхгүй, байнгын эмчилгээ хийлгэж байгаа, 3 хүүхэдтэй амьдрал хэцүү байна гэж хэлэхэд хүлээж аваагүй. Одоо нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна гэв.
Хариуцагч Г.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Г.Б миний бие Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Ар гүнт гэх гэр бүлийн хэрэгцээнд тус тус 7************** м.кв хоёр газар эзэмшиж байсан нь үнэн болно. Тус хоёр газар нь хоорондоо 1**************-15******* метрийн зайтай бөгөөд хоёр гэрчилгээ, хоёр кадастрын зурагтай бүх бичиг баримт бүрэн хүчинтэй. Дээрх хоёр газрын нэгийг Ц.Н гэх ажлын хамтрагчтай өр төлбөртөө шилжүүлсэн. Ингэхдээ Ц.Нын төрсөн дүү болох Ц.Нт итгэмжлэл хийж шилжүүлж өгсөн болно.
Миний бие тухайн газрыг Ц.Н зарсан эсэхийг мэдээгүй байсан. Г.Б миний бие дээрх газрыг Б гэх хүнд зарагдсан гэдгийг ч мэдээгүй. Гэтэл Б гэх хүн гэнэт надтай холбогдож, “Газар зарж залилан хийсэн” хэмээн дарамталж, цагдаад хандсан. Цагдаагийн байгууллагад одоо дөрвөн удаа байцаагч солигдоод явж байна. 2*******21 оны 1******* дугаар сарын 25-нд Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсээс Алтанбүргэд гэх байцаагч 88*******65428 дугаараас залгаж, энэ асуудлаар бид очиж уулзсан. Гэтэл Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн шүүхэд хандсанд гайхаж байна. Миний бие энэ асуудалд огт холбогдолгүй хэрнээ гэмт хэрэг хийсэн мэт дарамтанд өртөж байгаад гомдолтой байна. Тиймээс энэ асуудлын үнэн мөнийг шийдэж өгнө үү.
Газрын алба бол огт дутуу материал хүлээж авдаггүй. Газар Бийн нэр дээр шилжээд оччихсон. Энэ хүний газар болон бүтээн байгуулалт хийсэн н.Солонгын газар 2 нь хоорондоо 1************** м гаран зайтай газар байгаа. Өөрөө газар худалдаж авч байж хариуцлагатай байх хэрэгтэй, хувийн компанийн зураг барьчихаад өөрөөсөө баахан зардал гаргачихаад зураг, газар солигдсон гэж хэлж болохгүй. Зөвшөөрөхгүй байна. Энэ газрыг би өрөндөө өгсөн. Хэдэн төгрөгөөр хэнд зарныг би мэдээгүй байж шүүх цагдаагаар шалгагдаж дуудагдаж 2-3 жил явж байна. Миний хариуцах асуудал биш. Өөрийнх нь хариуцлагатай холбоотой асуудал байхад бусдаас буруу хайж байгааг гайхаж байна. Газрын албанд бүртгүүлээд Э дугаартай гэрчилгээ гарсан бол солигдоно, өөрчилөгдөнө гэж байхгүй. Энэ хүн өөрөө хувийн компанид 4*******,********************* төгрөг төлж дуртай газраа очиж зураг гаргуулчихаад энэ минийх гээд дайраад авдаг бол газрын алба гэж байсны хэрэг байхгүй биз дээ. Андуурч хүний газар дээр зардал гаргаж бүтээн байгуулалт хийчихээд надаас гаргуулахаар нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Энэ Б, Цолмон нарын нэр дээр байгаа 2 газар урьд нь 2-лаа миний нэр дээр байсан нь үнэн. Тэр андуурч хашаа барьсан газрын би өөрөө Цолмон гэж хүнд зарсан нь үнэ. Манай найз Цолмон одоо тэр газар дээр цэцэг тарих гээд ч ургадаггүй, газрын хөрсийг нь хусаад хаячихсан. Мөн тэр 2-3 төмөр хашаа байгаагаа аваад яв гэж хэлсэн. Цолмон одоо энэ хүн дээр нэхэмжлэл гаргах гээд бэлдэж байгаа. Би энэ хүнтэй наймаа хийгээгүй. Надад хамаагүй тул үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Г.Б, Ц.Н нарт холбогдуулан 4,487,1************** төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон талуудын гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлгээр дараах үйл баримтууд тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Б.Б нь 2*******19 оны 7 дугаар сард хариуцагч Ц.Нт Г.Боос 2*******19 оны 7 дугаар сарын *******1-ний өдөр олгосон итгэмжлэлд дурдагдсан *********************73214******* тоот гэрчилгээтэй, 18635329866*******8******* нэгж талбарын дугаартай, 7************** м.кв талбай бүхий Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо, Ар гүнтэд байрлалтай, зуслангийн газар худалдан авахаар харилцан тохиролцсон байна. Уг хэлцлийн дагуу Б.Бээс Ц.Нт газрын үнэ 4,5**************,********************* төгрөгийг төлсөн, улмаар газар эзэмших эрх шилжүүлэн бүртгүүлэхээр Сонгинохайрхан дүүргийн газрын албанд хандан бичиг баримт бүрдүүлэн өргөдөл гаргасан үйл баримтын талаар талууд маргахгүй байна.
Улмаар дүүргийн Засаг даргын 2*******19 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн А/483 дугаартай шийдвэрийн үндэслэн Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо, Ар гүнтэд байрлах нэгж талбарын 18******* дугаар бүхий, 699.******* м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлийн Э-22дугаарт бүртгэн Газар эзэмших эрхийн ****************************48317 дугаартай гэрчилгээг 2*******19 ны 11 дүгээр сарын *******9-ний өдөр Б.Бд олгосон болох нь хэрэгт авагдсан Иргэний газар эзэмших эрхийн ****************************48317 дугаартай гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч уг өөрийн эзэмшилд бүртгэгдсэн дээрх газрыг анх Ц.Нтай хэлцэл хийж худалдан авахаар тохиролцсон газар биш гэж тайлбар гаргаж байгаа боловч энэхүү газрын эзэмшилтэй холбогдуулан шаардлага гаргаагүй байна.
Харин Ц.Нтэй байгуулсан хэлцлийн дагуу анх худалдан авахаар тохиролцсон Г.Бийн эзэмшлийн *********************73214******* тоот гэрчилгээтэй, 18635329866*******8******* нэгж талбарын дугаартай, 7************** м.кв талбай бүхий Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо, Ар гүнтэд байрлалтай, зуслангийн газрыг түүнтэй хамт очиж үзэн, авахаар тохиролцож, холбогдох байгууллагад бичиг баримтаа бүрдүүлэн өгснөөс хойш буюу 2*******19 оны 8 дугаар сард уг газрын эргэлтийн 4 цэгийн тогтоолгон улмаар өөрийн зардлаар 1,89*******,********************* төгрөгийн хашаа бариулан, уг газрыг тэгшлэх, цэвэрлэж тохижуулах ажилд 1,7**************,********************* төгрөг зарцуулсан байхад уг газрын эзэмших эрхийн гэрчилгээ газрын албанаас гарч ирэхдээ өөр байршилд, өөр нэгж талбарын дугаартай гарч ирсэн, улмаар Г.Б нь бусдад худалдсан байх тул дээрх газарт хийсэн бүтээн байгуулалтад гаргасан бодит зардалд 3,675,********************* төгрөгийг, 2 жилийн банкны хүү 8,6 хувиар тооцон 632,1************** төгрөгийн хохирол, хуулийн зөвлөгөөнд зарцуулсан 25*******,********************* төгрөг, бензин тосны зардалд 18*******,********************* төгрөг нийт 4,487,1************** төгрөгийг гаргуулахаар шаардаж байна.
Хариуцагч Ц.Н нэхэмжлэлийг эс зөвшөөрч тайлбарлахдаа уг газар нь Г.Бийн эзэмшлийн газар байсан, түүний итгэмжлэлээр Бд худалдсан. Би өөрөө Г.Бийн зааж өгсөн газрыг зөв зааж өгч, өгсөн бичиг баримтыг газрын албанд өгсөн тул түүнээс гарсан зардлыг хариуцахгүй гэж маргадаг. Харин хариуцагч Г.Б мөн нэхэмжлэлийг эс зөвшөөрч миний эзэмшиж байсан нэг газрыг Ц.Нын ах Ц.Нт би өрөндөө өгсөн. Хэдэн төгрөгөөр хэнд зарсныг мэдэхгүй. Нөгөө газрыг маань манай найз Цолмон худалдан авсан. Тэр газарт Б.Б андуурч хашаа барьж, газрын цэвэрлэж тэгшилсэн тул би хариуцахгүй. Газрын албанаас нэгж талбарын дугаар, гэрчилгээний дугаар солигдож гарахгүй. Би мөнгө аваагүй, наймаа хийгээгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гаргаж байна.
Нэхэмжлэгч Б.Бийн эзэмшилд шилжүүлэн өгсөн Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо, Ар гүнтэд байрлах нэгж талбарын 18*******2611211 дугаар бүхий, 699.******* м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний эрхийн улсын бүртгэлийн Э-22*******1**************6627 дугаарт бүртгэгдсэн, Газар эзэмших эрхийн ****************************48317 дугаартай гэрчилгээ бүхий газар мөн хариуцагч Ц.Нт Г.Боос 2*******19 оны 7 дугаар сарын *******1-ний өдөр олгосон итгэмжлэлд заагдсан *********************73214******* тоот гэрчилгээтэй, 18635329866*******8******* нэгж талбарын дугаартай, 7************** м.кв талбай бүхий Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо, Ар гүнтэд байрлалтай, зуслангийн газар нь тус тус хариуцагч Г.Бийн эзэмшилд бүртгэлтэй байсан болохыг хариуцагч Г.Б хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байна.
Мөн хариуцагч Г.Бийн эзэмшилд бүртгэлтэй газарт түүний олгосон итгэмжлэлийг үндэслэн хариуцагч Ц.Н нь нэхэмжлэгч Б.Бтэй хэлцэл хийж түүнд эзэмших эрхийг шилжүүлэн өгөхөөр тохиролцож 4,5**************,********************* төгрөгийг хүлээн авсан. Уг газарт Б.Б хашаа барьж, талбайг цэвэрлэн тэгшилсэн үйл баримтын талаар талууд маргадаггүй. Уг нэхэмжлэгчийн өөрийн зардлаар засан сайжруулж хашаалж тохижуулсан газрыг хариуцагч Г.Б иргэн А.Цолмонд худалдаж түүний эзэмшилд шилжүүлэн өгсөн болохоо хүлээн зөвшөөрч байна.
Талуудаас гаргаж ирүүлсэн Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын албаны кадастрын зургаар Адьяадоржийн Цолмонгийн эзэмшилд нэгж талбарын 18*******2618466 дугаартай газар, Бын Бийн эзэмшилд нэгж талбарын 18*******2611211 дугаартай газар, Гын Бийн эзэмшилд нэгж талбарын 18635329866*******8******* дугаартай газар тус тус бүртгэгдсэн байна.
Талууд хэн аль нь эдгээр нэгж талбарын дугаар бүхий газрын эзэмшил, өмчлөлтэй холбогдуулан нотлох баримт цуглуулах, гаргаж өгөх талаар хүсэлт санал гаргадаггүй. Мөн А.Цолмон, Б.Б нарын эзэмшилд шилжсэн дээрх газрууд урьд нь хариуцагч Г.Бийн эзэмшилд байсан болохыг хариуцагч Г.Б өөрөө хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргадаг.
Шүүх хариуцагч Г.Бийн хүсэлтээр хариуцагч Ц.Нын ах Ц.Ныг гэрчээр асууж мэдүүлэг авсан ба гэрч Ц.Н мэдүүлэхдээ “...Г.Боос би авлагатай байсан. Авлагатаа энэ газрыг надад өгсөн. Нэрийг нь шилжүүлэхгүй байж байгаад газрыг би төрсөн дүү Ц.Нтаа өгсөн. 7************** м.кв талбайтай газар байсан. Г.Боос Ц.Нт итгэмжлэл хийлгүүлж 4,*********************,********************* төгрөгөөр зарсан..., .. Би өөрийн төрсөн Ц.Нт бэлэглэсэн гэж болно..., ...Ц.Н Б гэж хүн зарсан гэснээс хойш удалгүй Б залгаад залилан хийлээ гэхээр нь би бичиг баримт нь бүрэн байгаа, дахиад сайн нягтлаарай, өөрсдөө учраа ол гэж хэлсэн..., ... газрыг би урьд нь өөрөө очиж үзэж байсан. Налуу биш тэгш өмнө нь айл амьдарч байгаагүй газар байсан. Жалга байгаагүй, баруун, урд талдаа блокон хашаатай, баруун хойд өнцөгтөө хажуу талд нь хундамтай байсан. ...хажуу талд нь миний төрсөн эгчийн нэр дээр байдаг газар байдаг...” гэж мэдүүлдэг.
Талуудын тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Г.Бийн эзэмшлийн эдгээр газрыг Б.Б, А.Цолмон нар түүнээс худалдан авсан, нэхэмжлэгч Ц.Б өөрийн зардлаар худалдан авахаар тохиролцсон газарт хашаа барьж, газар талбайг тэгшилж цэвэрлэсэн ба уг бүтээн байгуулалт нь А.Цолмонгийн эзэмшлийн газарт хийгдсэн ба энэ нь Б.Б уг газрыг А.Цолмонд шилжүүлэн өгөхөөс өмнө болсон үйл баримт байх тул энэ хэмжээгээр Г.Б үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Б.Б нь Г.Бийн эзэмшлийн газарт 1,89*******,********************* төгрөгөөр төмөр хашаа бариулсан болох нь түүний гаргаж ирүүлсэн Уран Төмөр хийц ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний хуулбар, 2*******19 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Бээс 1,89*******,********************* төгрөг төлсөн тухай Уран төмөр хийц ХХК-ийн кассын орлогын ордер, хашаа барьсан газрыг харуулсан фото зураг зэрэг баримтуудаар тогтоогдож байх бөгөөд уг төмөр хашаа бүхий газрыг хариуцагч нар одоо А.Цолмонгийн эзэмшилд шилжүүлэн худалдсан газар, түүн дээр барьсан хашаа мөн эсэх талаар маргадаггүй.
Мөн 1,7**************,********************* төгрөгөөр уг газрыг тэгшилж, цэвэрлүүлж, тохижуулсан болох нь Аж баян ХХК-ийн 1,7**************,********************* төгрөгийг хүлээн авсан тухай төлбөрийн нэхэмжлэх баримтаар тогтоогдож байна. Хариуцагч тал мөн уг газарт нэхэмжлэгч өөрийн зардлаар тохижилт хийсэн болохыг үгүйсгэдэггүй.
Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.2-т үндэслэлгүй олж авсан зүйлийн чанар байдлын улмаас буюу өөр шалтгаанаар түүнийг буцааж өгөх боломжгүй бол олж авсан этгээд түүний үнийг төлнө гэж заасан байна.
Хариуцагч Ц.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...2-3 жил энэ асуудлаар маргаан үүсгэж, залхааж байгаа учир Б.Б ахад би хашаагаа эргүүлээд авчих, тэгээд 1 сая төгрөг өгий гэхэд тохиролцож чадаагүй, одоо түүний нэр дээр байгаа газрыг зараад мөнгийг буцааж өгмөөр байна...” гэж, хариуцагч Г.Б “...Б.Б газрыг хусаж, тэгшилж байна гээд өвс ногоо ургахааргүй болгосон байна гэж манай найз Цолмон хэлсэн учир хохирол нэхэмжилнэ..., ...андуурч барьсан нь миний буруу биш...” гэж, нэхэмжлэгч “...хашаагаа аваад гаргасан зардлаа гаргуулахаар ярилцсан боловч Цолмон гэгч эмэгтэй уг газрыг бэлэн хашаатай газар байсан учир 7,5**************,********************* төгрөгөөр авсан гэж гээд хашааг маань өгөхгүй гэсэн...” гэж тус тус тайлбар гаргадаг. Энэ бүх талуулын тайлбараас үзвэл иргэн А.Цолмонгийн эзэмшилд шилжсэн хашааны үнэ, тохижуулалт хийсэн зардлыг хариуцагч Г.Б хариуцан үнийг төлөх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2-т Хэн нэг этгээд өөр этгээдийн хөрөнгөд сайн дураараа өөрөө мэдэж буюу андуурч зардал гаргасан бөгөөд нөгөө этгээд үүний улмаас хөрөнгөжсөн бол зардал гаргасан этгээд түүнээс зардлаа нөхөн төлөхийг шаардах эрхтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Б.Б нь өөрийн гаргасан зардлыг хариуцагч Б.Боос шаардах эрхтэй байна.
Иймд хариуцагч Г.Боос хашааны үнэ 1,89*******,********************* төгрөг, газар цэвэрлэж тохижуулахад гаргасан зардал 1,7**************,********************* төгрөг нийт 3,59*******,********************* төгрөгийг гаргуулах нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Харин хариуцагч Ц.Н нь Г.Боос олгосон итгэмжлэлийн дагуу түүний эзэмшлийн газрыг 4,5**************,********************* төгрөгөөр тооцон нэхэмжлэгчид шилжүүлэн өгөхөөр тохиролцсон ба дээрх нэхэмжлэгчээс гарсан зардлыг хариуцах үүрэг үүсээгүй байна.
Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.4-т бусдын эрхийг зөрчсөн этгээд илтэд болгоомжгүйн улмаас өөрийгөө эрхгүй болохыг мэдээгүй бөгөөд үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл байхгүй тохиолдолд түүнийг хариуцлагаас чөлөөлж болно гэж заасан ба хариуцагч Ц.Н нь нэхэмжлэгч Б.Бд хэлцлээр шилжүүлэхээр тохиролцсон Г.Бийн эзэмшлийн газрыг зааж өгөхдөө өөрийн буруугүй болохоо нотолсон баримтыг шүүхэд гарган ирүүлээгүй боловч түүнийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй тул холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч нартай удаа дараа эвлэрэх хүсэлтээ илэрхийлэн “...хашааны мөнгө, газар тэгшилсэн зардлыг гаргаад өгчихвөл тэр газрыг булаацалдахгүй...” гэх тайлбарыг гаргадаг бөгөөд хохиролд нэхэмжилж буй 632,1************** төгрөгийн шаардлага, хууль зүйн зөвлөгөө авахад зарцуулсан 25*******,********************* төгрөг, бензин тосны зардалд нэхэмжилсэн 18*******,********************* төгрөгийн шаардлага, түүнийг нотолсон баримтыг шүүхэд гарган ирүүлээгүй. Нэхэмжлэгч өөрийн ХААН банк дахь харилцах дансны гүйлгээний 2*******21 оны дансны хуулгыг нотлох баримтаар шүүхэд гарган ирүүлсэн боловч уг баримт нь эдгээр шаардлагыг шууд нотолсон баримт биш, өөрийн шаардлага, түүний үндэслэл, тайлбараа нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх цуглуулах үүрэгтэй байдаг бөгөөд талууд нотлох баримтаа анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж, шүүх хэргийг оролцогчийн гаргасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж хэргийг шийдвэрлэдэг.
Иймд нэхэмжлэгчийн нийт 4,487,1************** төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 897,1************** төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангасан бол нэхэмжлэгч, хариуцагч нар тэр хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцдаг. Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86,743 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Боос 72,39******* төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.2, 495 дугаар зүйлийн 495.4, 496 дугаар зүйлийн 496.2-т зааснаар хариуцагч Г.Боос 3,59*******,********************* төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгож, нэхэмжлэлээс үлдэх 897,1************** төгрөгийг шаардлага болон хариуцагч Ц.Нт холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86,743 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Боос 72,39******* төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 12******* дугаар зүйлийн 12*******.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН