Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 136/шш2022/00077

 

 

 

 

 

2022 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 136/ШШ2022/00077

Дорноговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Д аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б1 танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 19** оны 09 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, эмэгтэй, Д аймаг, С сум, * дугаар баг, 3** дугаар байрны ** тоотод оршин суух, Д овогт Мийн М /РД:*********/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 19** оны 08 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, эрэгтэй, Д аймаг, С сум, * дугаар баг, Д гудамж, **-4 тоотод оршин суух, Б овогт Аын Б /РД:********/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах тухай,

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч М.М, хариуцагч А.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн нарыг оролцуулан хэргийн хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.М нь гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргасан.

М.М миний бие 2015 онд А.Бтай танилцан 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр гэрлэлтийн 4401******* тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон. Биднийг гэр бүл байх хугацаанд 2016 оны 10 дугаар 06-ны өдөр охин Б.Б төрсөн. Манай нөхөр А.Б нь 2019 оноос эхлээд тусдаа амьдарч, ямарч харилцаагүй болсон. А.Баас хүүхдийн тэтгэлэг авахгүй, бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.

Хариуцагч А.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: А.Б миний бие М.Мийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байна. Миний бие М.Мтэй 2015 онд танилцаж 2019 оны 05 дугаар сард гэрлэлтээ батлуулж албан ёсны гэр бүл болсон. Бидний дундаас 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр охин Б.Б төрсөн. Бид 2019 оны 10 дугаар сараас хойш тус тусдаа амьдарч байна. Бид зан харилцааны хувьд таарч тохирохоо больсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүүхдийн асрамж, тэтгэлгийн талаар маргаан байхгүй, мөн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-3/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-4/, охин Б.Бгийн 4401********тоот төрсний гэрчилгээний хуулбар /хх-5/, Д аймгийн С сумын * дугаар багийн ажлын албаны 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2/** тоот албан бичиг /хх-6/, М м өрхийн эрүүл мэндийн төвийн эмч А.Сгын тодорхойлолт /хх-7/, Д аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн ** тоот Эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл /хх-8/, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн тухай баримт /хх-9, 10/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.М нь А.Бд холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

М.М, А.Б нар нь 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж гэр бүл болсон, тэдний дундаас 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр охин Б.Б /РД:***********/ төрсөн болох нь гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-4/, 4401******** дугаартай төрсний гэрчилгээний хуулбар /хх-5/ болон талуудын тайлбараар нотлогдон тогтоогдож байна.

Охин Б.Б нь С сумын * дүгээр цэцэрлэгт хүмүүждэг, эрүүл бойжиж байгаа бөгөөд эх М.Мийн асрамжид байдаг болох нь Мт м өрхийн эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Д аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн ** тоот Эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл-ээр талуудын хооронд явагдсан эвлэрүүлэн зуучлах ажиллагааны уулзалт үр дүнд хүрээгүй, цаашид үр дүнд хүрэхгүй болох нь ойлгомжтой болсон тул Эвлэрүүлэн зуучлалын ажиллагааг дуусгавар болгосон тухай тэмдэглэн ирүүлжээ.

Гэрлэгчид 2019 оноос хойш тусдаа амьдарч байгаа, цаашид хамтран амьдрах боломжгүй гэдгээ шүүх хуралдаанд тайлбарласан болон хэрэгт цугларсан нотлох баримт, урьдчилан шийдвэрлүүлэхээр эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч амжилтгүй болсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4 дэх хэсэгт зааснаар гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар гэрлэгчид нь 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр охин Б.Б /РД:**********/-гийн асрамжийн талаар маргаагүй бөгөөд эх М.Мийн асрамжид үлдээхээр харилцан тохиролцсон болохыг дурдах нь зүйтэй.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэг, 26.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.М нь хариуцагч А.Бг хүүхэдтэйгээ чөлөөтэй уулзах боломжоор хангах, хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах,хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүйг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь эд хөрөнгийн маргаангүй гэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Баас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Мт олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д овогт Мийн М /РД:*********/, Б овогт Аын Б /РД:**********/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр охин Б.Б /РД:***********/ нь эх М.Мийн асрамжид байгаа болохыг дурдсугай.

3.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэг, 26.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.М нь хариуцагч А.Бг хүүхэдтэйгээ чөлөөтэй уулзах боломжоор хангаж, хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулж, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүйг дурдсугай.

4.Хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурдсугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт заасныг баримтлан гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгүүлсэн иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Чинбаярт даалгасугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Баас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Мт олгосугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэг, 119.4 дэх хэсэг, 119.5 дахь хэсэг, 119.7 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ