Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 142/ШШ2017/00272

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Монгол хусны чага” ХХК-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д холбогдох “54,450,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “Монгол хусны чага” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ЦД-Т-12/122 тоот бүх тендерээс татгалзах тухай, Сангийн яамны 2016 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн 5/7062 тоот гомдол хянан үзсэн тухай шийдвэрүүдийг хүчингүй болгуулах тухай “Монгол хусны чага” ХХК компани нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-наас зарласан “Хор саармагжуулах хүнсний бүтээгдэхүүн худалдан авах” ИХ-2016/09-018Н тендэрт оролцсон бөгөөд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-аас бүх тендерээс татгалзаж байгаа тухай 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ЦД-Т-12/122 тоот албан мэдэгдлийг ирүүлсэн.

Манай компаниас уг мэдэгдэлд дурьдсан Захиалагчийн шийдвэрийг эс хүлээн зөвшөөрч, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсгийг үндэслэн холбогдох гомдлыг Сангийн яаманд гаргасан ба тус яамнаас гомдлыг хянан үзээд 2016 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн 5/7062 тоот шийдвэрүүдийг гарган ирүүлээд байна.

Манай компани “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ЦД-Т-12/122 тоот бүх тендерээс татгалзах тухай, Сангийн яамны 2016 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн 5/7062 тоот гомдол хянан үзсэн тухай шийдвэрүүдийг эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:

А. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны 2016 оны 11 дүгээр сарын 03-ны вдрийн ЦД-Т-12/122 тоот шийдвэрийн тухай:

1.3ахиалагчийн мэдэгдэлийн 1 дэх хэсэгт “Танай санал болгосон бүтээгдэхүүнийг хэрэглэж болох эсэх, хүний эрүүл мэнд, аюулгүй байдалд хохирол учруулахгүй байхыг баталгаажуулсан Стандартчиллын төв байгууллага, Стандартчилал, хэмжилзүйн газрын тохирлын гэрчилгээ ирүүлээгүй тул Техникийн тодорхойлолтыг 2.1-д заасан “Бүтээгдэхүүнийг Мэргэжлийн хяналтын газрын лабораторийн сорьцын шинжилгээний дүн, дүгнэлт холбогдох техникийн ерөнхий шаардпагыг хангаж байгааг нотлох баримт гэсэн заалтыг зөрчиж байна гэжээ. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны тендерийн баримт бичигт “Стандартчиллын төв байгууллага, Стандартчилал, хэмжилзүйн газрын тохирлын гэрчилгээ ирүүлэх” талаар ямар нэгэн заалт байхгүй бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 15.3-т заасан баримт бичгээс тухайн тендер шалгаруулалтад ирүүлэх баримт бичгийг тендерийн баримт бичигт заана” гэж заасан байна. Үүнээс дүгнэж үзэхэд Захиалагч нь энэхүү хуулийн заалтыг зөрчин тендерийн баримт бичигт заагаагүй баримт,

нотлох баримтыг тендерт оролцогчдоос шаардсан байна гэж үзэж байна. Түүнчлэн Захиалагч нь тендерт санал болгож буй бүтээгдэхүүний Мэргэжлийн хяналтын газрын лабораторийн сорьцын шинжилгээний дүн, дүгнэлт холбогдох техникийн ерөнхий шаардлагыг хангаж байгааг нотлох баримтыг ирүүлэхийг шаардсан байх ба Тохирлын гэрчилгээг Стандартчиллын төв орон нутгийн байгууллага олгодог ба Мэргэжлийн хяналтын байгууллага олгодоггүй болно. Мөн манай компани уг тендерт оролцохдоо тендерийн баримт бичигт шаардсаны дагуу тендерт санал болгож буй бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын шаардлагын талаар Мэргэжлийн хяналтын байгууллагаас олгосон улсын байцаагчийн дүгнэлт, лабораторийн шинжилгээний дүн зэрэг бүхий л баримт бичгийг бүрдүүлэн, хүргүүлсэн болно. Энэ нь тендерийн баримт бичгийн 31-36 дугаар хуудсанд байгаа болно.

2.3ахиалагчийн мэдэгдлийн 2 дах хэсэгт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А-105 дугаар тушаалын 2 дугаар хавсралт “Ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээ”, мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 240 дүгээр тушаалын

     2 дугаар хавсралт “Байгалийн ургамал ойн нөөц ашиглах эрхийн бичиг” зэрэг нотлох баримт ирүүлээгүй байгаа нь Техникийн тодорхойлолтын 2.3-д заасан “Түүхий эд бүтээгдэхүүний гарал үүслийг нотлох баримт болон импортын бүтээгдэхүүн нь дистрибютор байгууллагын гэрчилгээг баталгаажуулсан байна” гэсэн заалтыг хангахгүй байна гэжээ. Энэхүү үндэслэл нь мөн адил Захилагч нь тендерийн баримт бичигт заагүй “Ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээ , Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 240 дүгээр тушаалын 2 дугаар хавсралт “Байгалийн ургамал ойн нөөц ашиглах эрхийн бичиг”-ийг тендерт оролцогчоос шаардсан байна.

З.Захиалагчийн мэдэгдлийн 3 дах хэсэгт “Санал болгосон бүтээгдэхүүний сав баглаа боодлын эрүүл ахуйн шаардлагыг Мэргэжпийн хяналтын байгууллагын лабораторийн шинжилгээнд хамрагдсан сорилын шинжилгээний дүн байхгүй байгаа нь 2.2-д заасан “Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн холбогдох заалтууд, савласан хүнсний бүтээгдэхүүний шошголтонд тавих шаардлага МЫ5 САС 1:2007, Сав баглаа боодлын материалд агуулагдах хүнсний бүтээгдэхүүнд шилжиж болзошгүй химийн бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ МЫ5 5684:2006 стандартуудыг бүрэн хангасан байна” гэсэн байна. Манай компани тендерт санал болгож байгаа Барагшун амин дэмээр баяжуулсан хусны чага мөөгний хандмалыг “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн холбогдох заалтууд, савласан хүнсний бүтээгдэхүүний шошголтонд тавих шаардлага МЫ5 САС1.2007, Сав баглаа боодлын материалд агуулагдах хүнсний бүтээгдэхүүнд шилжиж болзошгүй химийн бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ” МЫ5 5684:2006 стандартуудын шаардлагыг бүрэн хангасан нийлэг уутанд савлан гаргадаг ба энэ талаарх шинжилгээний сорилтын дүнг тендерийн материалын 48-51дэх хуудсанд бэлтгэн Захиалагчид хүргүүлсэн болно.

Дээрхи нөхцөл байдлаас дүгнэхэд Захилагч нь илт хууль бус шийдвэр гарган манай компаний санал болгосон тендерээс татгалзсан байх үндэслэлтэй байна.

Б.Сангийн яамны 2016 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн 5/7062 тоот гомдол хянан үзсэн тухай шийдвэрийн тухайд:

Сангийн яамны шийдвэрт “Тендерт оролцогчийн ирүүлсэн материалыг хянан үзэхэд, техникийн тодорхойлолт болон хүснэгт 3-ийн 3.1-д заасан төрөл бүрийн жимс жимсгэнэ, ногооны шүүсний техникийн шаардлага МЫ5 687-1:2012 сиандартыг хангаж байгаа талаар ямар нэгэн нотолгоо байхгүй, техникийн тодорхойлолтын хүснэгтийн 3-ын 2.2 буюу сав баглаа боодлын материалд агуулагдах хүнсний бүтээгдэхүүнд шилжиж болзошгүй химийн бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь МЫ55684.2006 стандартын бүрэн хангасан шаардлага тавьсан атал оролцогч нь МЫ55548:2005 стандартын хангасан гэж ирүүлсэн нь техникийн тодорхойлолтонд заасан шаардлагад нийцэхгүй байна гэжээ

Дээрх дүгнэлтээс үзэхэд, сангийн яам нь уг шийдвэрийг гаргахдаа хүнсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн эрх бүхий байгууллагаас зөвлөмж тодруулга аваагүй, хүнсний аюулгүй байдлын талаар ойлголт мэдлэггүй субектийн дүгнэлтэд үндэслэн гаргасан нь илт байна. Тухайлбал,

1.Аливаа хүнсний бүтээгдэхүүнийг эрдэс, амин дэмээр баяжуулах, эсхүл цэвэршүүлэн гаргаж авах замаар хүний бие махбодийн үйл ажиллагааг дэмжих, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх үйлчилгээ бүхий “биологийн идэвхт бүтээгдэхүүн”-ийг гаргаж авдаг. Хүнсийг эрдэс амин дэмээр баяжуулсанаар тухай бүтээгдэхүүний стандарт илүү нарийвчлагдан тухайлсан стандартаар зохицуулагддаг. Жишээлбэл: Манай улсад БНСУ-аас ихээр импортлогдож байгаа энергийн витаминжуулсан ундаануудын зарим нь /“Улаан чавганы ундаа”, “Таурин”, “Бөөрөлзгөний ханд” “Вит С” ...г.м/ төрөл бүрийн ундааны ангилалд ордог буюу МЫ5 687-1:2012 стандартаар зохицуулагддаг ба энэ нь амин дэм, эрдэсийн агууламж болон үйлчлэгч бодисын агууламж бага байгаатай холбоотой юм. Харин энэхүү ундаануудад амин дэмийн агууламж их болох тусам биологийн идэвхит хүнсний нэмэлт бүтээгдэхүүнд хамаарч нарийвчилсан тус тусын стандартаар зохицуулагддаг. Тухайлбал “Бакус Д” нь биологийн идэвхит хүнсний бүтээгдэхүүнд хамаардаг. Хэрэв “Бакус Д”-д агуулагдах амин дэм, эрдэсийн агууламж бага байсан бол энэ бүтээгдэхүүн нь МЫЗ 687-1:2012 стандартаар зохицуулагдах юм.

Манай компаний үйлдвэрлэн гаргаж байгаа “Барагшун амин дэмээр баяжуулсан хусны чага мөөгний хандмал” нь антиоксдант идэвхитэй, дархлааг дэмжих, шарх анагаах, бодисын солилцоог идэвхжүүлэх, хордлого тайлах, бие организмд хуримтлагдсан хорт нэгдлийг саармагжуулан организмаас ялган гадагшлуулах үйлчилгээтэй бөгөөд хавдар, чихрийн шижин өвчний эсрэг идэвхитэй үйлчлэлтэй биологийн идэвхит төрөл бүрийн ундааны төрөлд хамаарах бүтээгдэхүүн бөгөөд өөрийн тухайлсан СЗ 11- 0147:2011 стандартаар зохицуулагддаг. Үүнийг Эрүүл мэндийн яам, Хүнс, хөдөө аж ахуйн яамны хамтарсан “Биологийн идэвхит хүнсний нэмэлт бүтээгдэхүүний асуудал хариуцсан комисс”-оос судлан тогтоож, уг бүтээгдэхүүнийг биологийн идэвхит бүтээгдэхүүний улсын бүртгэлд бүртгэн №1350 тоот гэрчилгээг олгосон. Мөн манай бүтээгдэхүүн нь Захиалагчийн тавьсан МЫЗ 687-1:2012 бүрэн хангаж байгаа бөгөөд Сангийн яамнаас энэ стандартад заасан ямар шаардлагыг хангаагүй болохыг тодорхойлоогүй байж МЫЗ 687- 1:2012 стандартыг хангаж байгаа талаар ямар нэгэн нотолгоо байхгүй гэж дүгнэсэн нь хэт өрөөсгөл мэргэжлийн бус дүгнэлт юм. Манай компани уг тендерт оролцохдоо тендерийн баримт бичигт заасан МЫЗ 687-1:2012 стандартын дагуу Мэргэжпийн хяналтын байгууллагаас хийж болох бүхий л шинжилгээнд бүтээгдэхүүнээ хамруулж, гарсан улсын байцаагчийн дүгнэлт, лабораторийн шинжилгээний дүнг хүргүүлсэн болно. Энэ нь тендерийн баримт бичгийн 31-36 дугаар хуудсанд байгаа болно.

2.MNS 5684-2006 стандартаар уламжпалт болон нийлэг сав, баглаа боодлын материалаас хүнсний бүтээгдэхүүнд шилжиж болзошгүй химийн бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээг тогтоодог ба хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодлын материал нь хадгалалтын хэвийн нөхцөлд бүтээгдэхүүний шинж чанар, улмаар хүний эрүүл мэндэд гаж, хортой нөлөө үзүүлэх химийн бодис ялгаруулахгүй, гадаад орчны нөлөөнд тэсвэртэй байх шаардлагыг тавьдаг. Харин ММ55548:2005 стандарт нь ММ5 5684-2006 стандартад заасан үзүүлэлт шаардлагыг шинжлэн тогтооход ашигладаг шинжилгээний аргын стандарт нь юм.

Манай компани тендерт санал болгож байгаа бүтээгдэхүүнээ “Сав баглаа боодлын материалд агуулагдах хүнсний бүтээгдэхүүнд шилжиж болзошгүй химийн бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ” ММЗ 5684:2006 стандартуудын шаардлагыг бүрэн хангасан нийлэг уутанд савлан гаргадаг ба энэ стандартын шаардлагыг хангаж байгааг ^N55548:2005 шинжилгээний аргын стандартын дагуу шинжилсэн талаарх МХЕГ-ийн шинжилгээний сорилтын дүнг тендерийн материалын 51 дэх хуудсанд бэлтгэн Захиалагчид хүргүүлсэн. Үүнийг Сангийн яамнаас ташаа ойлгон манай бүтээгдэхүүний сав баглаа боодол нь “М1*45 5684:2006” шаардлагыг хангаагүй харин ММ55548:2005 стандартыг хангасан мэтээр тодорхойлсон нь хэт мэргэжлийн бус ташаа дүгнэлт гаргасаны илрэл юм. Түүнчлэн сав баглаа боодолд тавигдах шаардлагыг түүнийг шинжилэн судлах арга аргачлалыг тогтоосон стандарттай харьцуулах нь шинжлэх ухааны талаас авч үзвэл ямар ч боломжгүй юм. /Тендерийн материалын 51 дэх хуудсанд хүргүүлсэн шинжилгээний бичигт “шинжилгээний аргын стандарт ММ55548:2005” гэснийг анхааран үзнэ үү.

Дээрхи нөхцөл байдлуудаас дүгнэж үзэж үзэхэд, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ЦД-Т-12/122 тоот бүх тендерээс татгалзах тухаи, Сангийн яамны 2016 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн 5/7062 тоот гомдол хянан үзсэн тухай шийдвэрүүд нь манай компаний хууль ёсны эрх ашгийг илтэд зөрчиж байх тул хүчингүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье.

Мөн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 46 дугаар зүйлд заасан захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж болохгүй нөхцөл байдал үүсэхгүй байх тул “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ЦД-Т-12/122 тоот, Сангийн яамны 2016 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн 5/7062 тоот шийдвэрүүдийг тус тус түдгэлзүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагадаа: Нэхэмжлэгч “Монгол хусны чага” ХХКомпанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Сэргэлэнбат би дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. Манай компани нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай 2014 оны 02 сарын 14-нд хамтран ажиллах Т-2013/01 тоот гэрээг байгуулж хор саармагжуулах эрүүл мэндийн бүтээгдэхүүнээ нийлүүлж ирсэн билээ.2016 оны 09 сарын 28-ны нэмэлт гэрээгээр гэрээний сунгалтыг шинээр тогтоож гэрээний хүчинтэй хугацааг дараагийн тендерт шалгарсан компанитай гэрээг байгуулах хугацааг хүртэл гэж тодорхой заасан. Гэвч “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь гэрээний үүргээ зөрчиж ГБТТрейдинг мөн “Оргилуун рашаан” ХХКомпаниудтай шууд худалдан авалт хийж манай компаний хор саармагжуулах бодис,нэмэлт хүнсний бүтээгдэхүүнээр үйлчилгээ үзүүлэх гэрээг цуцалсан юм.

Өнгөрсөн 2016 оны 12 сар энэ оны 1 сар нийтдээ 2сарын хугацаанд 54 450 000 төгрөгийн борлуулалт манай компани хийх байсан боловч “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хууль бус шийдвэрээс болж компанид санхүүгийн болон үйлдвэрлэлийн хохирол учираад байгаа бөгөөд,цаашлаад бид үйлдвэрийнхээ хүчин чадал ажлын байраа нэмэгдүүлэх зорилгоор бизнесийн зээл авсан байсан нь банкны төлбөрөө төлөхөд хүндрэлтэй болоод байна.Иймд танай шүүхэд гаргасан нэмэмжлэлийн шаардлагаа өөрчилж “Эрдэнэт үйлдвэр” ХХК гэрээнээс үндэслэлгүй татгалзсанаас манай компанид учирсан хохирол блох 54,450 000 /тавин дөрвөн сая дөрвөн зуун тавин мянга/төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Монгол хусны чага” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д холбогдох гэрээнээс үндэслэлгүй татгалзсанаас дээрх компанид учирсан хохирол болох 54.450.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК нь “Монгол хусны чага” ХХК-тай 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрнйн 5 070-14 тоот Хэвийн бус нөхцөлтэй ажлын байранд ажил үүргээ гүйцэтгэдэг ажилтнуудад хор саармагжуулах бодис, нэмэлт хүнсний бүтээгдэхүүнээр үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний дагуу “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь тус компанид одоогоор нийт 862.571.814.90 / Найман зуун жаран хоёр сая таван зуун далан нэгэн мянга найман зуун арван дөрвөн төгрөг ерэн мөнгө/ шилжүүлсэн байна. Харин 2016 оны 11 дүгээр сарын бүтээгдэхүүн нийлүүлэлтийн тооцоо 23.163.250 /Хорин гурван сая нэг зуун жаран гурван мянга хоёр зуун тавин/ төгрөгийн нэхэмжлэх ирүүлсэн байх бөгөөд одоогоор тооцоо нийлсэн акт хийгдэж байна.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн зарласан “Хор саармагжуулах хүнсний бүтээгдэхүүн” худалдан авах ИХ-2016/09-018Н тоот тендерт оролцсон “Монгол Хусны Чага” ХХК нь дараах шаардлагуудыг зөрчиж тендерт шалгараагүй болно.

“Монгол Хусны Чага” ХХК-ийн ирүүлсэн Тендерийн баримт бичиг Тендерийн баримт бичгийн Бүлэг-5 Техникийн тодорхойлолт хэсгийн Хүснэгт №3-ийн дараах шаардлагыг хангахгүй байна. Үүнд:

1. Санал болгосон бүтээгдэхүүн нь хүний эрүүл мэнд, аюулгүй байдалд хохирол учруулахгүй байхыг баталгаажуулсан Стандартчиллын төв байгууллага, Стандартлал. хэмжилзүйн газрын Тохирлын гэрчилгээ ирүүлээгүй тул Техникийн тодорхойлолтын 2.1-д заасан “Бүтээгдэхүүнийг Мэргэжлийн хяналтын газрын лабораторийн соръцын шинжилгээний дүн, дүгнэлт, хог.богоох техникийн ерөнхий шаардлагыг хангаж байгааг нотлох баримт” гэсэн заалтьп' зөрчиж байна.

2 Хүнс. хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2015 оны 08-р сарын 24-ны өдрийн А-105 тоот тушаалын 2-р хавсралт “Ургамал, түүний гаралтай хүнсний т\үхий эд, бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээ”, мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 240 тоот тушаалын 2-р хавсралт "Байгалийн урга.мал ойн нөөц ашиглах эрхийн бичиг” зэрэг түүхий эдийн гарал үүслийг нотлох баримт ирүүлээгүй байгаа нь Техникийн тодорхойлолтын 2.3-д заасан “Түүхий эд бүтээгдэхүүний гарал үүслийг нотлох баримт болон импортын бүтээгдэхүүн нъ дистербыотер байгууллагын гэрчилгээг баталгаажуулсан байна” гэсэн заалтыг хангахгүй байна”

Санал болгосон бүтээгдэхүүний сав баглаа боодлын эрүүл ахуйн шаардлагыг Мэргэжлийн хяналтын байгууллагын лабораторийн шинжилгээнд хамрагдсан сорилын шинжилгээний дүн байхгүй байгаа нь 2.2-д заасан “Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн холбогдох заалтууд, Савласан хүнсний бүтээгдэхүүний шошголтод тавих шаардлага МИ8 САС 1:2007, Сав баглаа боодлын материалд агуулагдах хүисний бүтээгдэхүүнд шилжиж болзошгүй химийн бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ МАГ5 5684:2006 стандартуудыг бүрэн хангасан байна” гэсэн заалтуудыг тус тус хангаагүй, нотлох баримтууд ирүүлээгүй тул Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн зарласан “Хор саармагжуулах хүнсний бүтээгдэхүүн” худалдан авах ИХ-2016/09-018Н тоот тендерийн шаардлагыг тус тус хангаагүй.

2014-2016 онуудад “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ажилчдад Чага бүтээгдэхүүнийг олгохоор байгуулсан ТҮ-2013/01 тоот гэрээний 4.7.6 дахь заалтыг ноцтой зөрчиж МХГ-ын улсын байцаагч нь “Бүтээгдэхүүний шинжилгээний дүнгийн тухай” 2015.07.08-ны өдрийн 14/120 тоот “Хусны чага мөөгний хандмал нь стандартын шаардлага хангахгүй байгаа” тухай дүгнэлт гаргасантай холбогдуулан хор саармагжуулах бүтээгдэхүүнийг цаашид худалдан авахаас татгалзсан болно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

                                                             ҮНДЭСЛЭХ нь:

            “Монгол Хусны чага” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д холбогдуулан гэрээний үүргээ биелүүлээгүй, гэрээнээс үндэслэлгүйгээр татгалзсаны улмаас учирсан хохирол 54.450.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

            Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд хэрэгсэхгүй болгохыг шаардаж байна.

            Нэхэмжлэгч хариуцагч нар нь 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдөр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хэвийн бус нөхцөлтэй ажлын байранд ажил үүргээ гүйцэтгэдэг ажилтнуудад хор саармагжуулах бодис, нэмэлт хүнсний бүтээгдэхүүнээр үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүртэл бүтээгдэхүүн нийлүүлэхээр тохиролцсон байна.

            Ийнхүү гэрээний дагуу бүтээгдэхүүн нийлүүлж байгаад 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр талууд нэмэлт гэрээ байгуулж өмнөх гэрээний үйлчлэх хугацааг заасан 2.3 дахь заалтыг гэрээний үйлчлэх хугацааг 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс дараагийн гүйцэтгэгч шалгарч гэрээ байгуулах хүртэл сунгахаар харилцан тохиролцов гэж өөрчилсөн байна.

            Энэ хугацаанд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-нь “Хор саарамгжуулах хүнсний бүтээгдэхүүн худалдан авах ИХ-2016/09-01Н тоот тендер зарлаж уг тендерт “Монгол Хусны чага” ХХК, Милко ХХК, Витафит инвест ХХК, Ти Ай Эм ХХК, ГБТ трейдинг ХХК, Си Си Эс Эл Эм Жи Эл ХХК-нууд тендерт саналаа ирүүлж оролцсон байна. Гэвч тендерт оролцсон нэг ч компани шаардлага хангаагүй тул “Эрдэнэт үйлдвэр” ХХК-аас 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ЦД-Т-12/122 тоот албан мэдэгдлээр бүх тендерээс татгалзсан байна.

           Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа бүтээгдэхүүн худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлд бүх тендерээс татгалзах тохиолдлыг зохицуулсан байна. “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь дээрх хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1-д заасан шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй үндэслэлээр бүх тендерээс татгалзжээ. Гэтэл хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь тендерийн шаардлага хангаагүйн улмаас татгалзсан ГБТ трейдинг ХХК, Милко ХХК,Си Си Эс Эл Эм Жи Эл ХХК-тай шууд гэрээ байгуулсан нь буруу байна. Бүх тендерээс татгалзсан тохиолдолд гаргах шийдвэрийн талаар мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.4-д зохицуулсан байна.

          Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа бүтээгдэхүүн худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.1-д тендер шалгаруулалт амжилтгүй болсон шалтгааныг судалж, тендерийн баримт бичгийн агуулгад шаардлагатай өөрчлөлт оруулж нээлттэй тендер шалгаруулалт явуулах, 30.4.2-д энэ хуулийн 30.1.3,30.1.4-т заасан нөхцөл үүссэн бөгөөд тендер шалгаруулалт амжилтгүй болсон шалтгаан нь зөвхөн худалдан авах бараа,ажил,үйлчилгээний тоо хэмжээ,цар хүрээтэй холбоотой бол тэдгээртэй холбоотой өөрчлөлтийг тендерийн баримт бичигт оруулж ,хязгаарлагдмал тендер шалгаруулалт явуулахаар зохицуулжээ. Гэтэл хариуцагч эдгээр 2 шийдвэрийн алиныг ч гаргаагүй шууд гэрээ байгуулжээ. Дээрх хуулийн 30.4.3-т энэ хуулийн 30.4.1, 30.4.2-т заасны дагуу явуулсан тендер шалгаруулалтын үр дүнд 30.1-д заасан нөхцөл байдал үүсвэл шууд гэрээ байгуулахаар зохицуулжээ. Гэтэл тендер шалгаруулалт амжилтгүй болсон шалтгааныг судалсан баримт байхгүй, нээлттэй болон хаалттай тендер шалгаруулалт явуулж, үүний дараа бүх тендерээс татгалзах тохиолдол үүссэн үед шууд гэрээ байгуулах тухай хуулийн заалтыг хариуцагч зөрчсөн байна. Зохигчид 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр нэмэлт гэрээ байгуулж өмнөх гэрээний үйлчлэх хугацааг заасан 2.3 дахь заалтыг “гэрээний үйлчлэх хугацааг 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс дараагийн гүйцэтгэгч шалгарч гэрээ байгуулах хүртэл сунгахаар харилцан тохиролцсон болох нь батлагдаж байгаа бөгөөд дараагийн гүйцэтгэгч шалгарч гэрээ байгуулаагүй байхад гэрээнээс татгалзсан нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна. Хэрвээ хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлсэн бол 2016 оны 12-р сар, 2017 оны 1-р сард нэхэмжлэгч нийлүүлэх ёстой байсан бүтээгдэхүүний үнийн дүнгээр орлого олох ёстой байсан хэмжээгээр хохирол учирсан гэж үзэж байгаа нь үндэстэй байна. Иймд 2016 оны 10 дугаар сарын 29, 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан тайлан, түүнд заасан хэмжээгээр урьд нэхэмжлэгчид шилжүүлж байсан мөнгөөр тооцон 47.410.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож нэхэмжлэлийн шаардлагаас 7.040.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.

            Монгол Улсын Ирэгний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,116,118 дугаар зүйлүүдэд заасаныг удирдлага болгон ТОГТООХ нь :

            1.Монгол Улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1,227 дугаар зүйлийн 227.1,227.3-д заасныг баримтлан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-наас 47.410.000 төгрөг гаргуулан “Монгол хусны чага” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7.040.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

           2.Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 500,400 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангаас 70,200 төгрөг, хариуцагчаас 395,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Монгол хусны чага” ХХК-д олгосугай.

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                   Б.БЯМБАСҮРЭН