Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 166

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 166/2017/0177/Э/ 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа, 
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа,  
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт ***д холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн 201709000265 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***/РД:***/, 1967 оны 10 дугаар сарын 8-ны өдөр *** төрсөн, 50 настай, тусгай дунд боловсролтой, *** мэргэжилтэй, ам бүл 7,  эхнэр, 5 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн *** тоотод оршин суух, Шинжлэн ухааны академийн ***д манаач ажилтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй. 

Шүүгдэгч *** нь 2017 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын  *** тоотод байх өөрийн гэртээ эхнэр ***тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан эрх чөлөөнд нь халдаж, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд бичигдсэн байдлаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

-Шүүхийн хэлэлцүүлэгт: 

-Шүүгдэгч ***шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2017 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр би ажлаасаа чөлөө аваад хоол хүнсээ бэлдчихээд гэртээ ирээд, усанд орж хувцасаа угаачихаад, арзетак солиод байж байтал эхнэр намайг “хурдан солиоч, ямар 


удаан юм бэ? арчаагүй гэдэг нь” гээд доромжлоод байсан.  Миний уур хүрээд эсэргүүцэж үг хэлтэл миний  ээжийн надад бэлгэнд өгсөн аягыг над руу  шидтэл аяга газарт унаад хагарсан. Тэгэхээр нь би “чи яаж байгаа юм бэ?, ээжийн бэлгэнд өгсөн аягыг шиддэг нь”  гээд уур хүрээд алгадах гэтэл над руу дайраад байхаар нь би нэг цохисон. Тэгсэн намайг “зайл” гээд байхаар нь би хагарсан аягаа хаяж чадахгүй байсан учир хагарсан хэсгийг нь түүж аваад гараад явсан.
…яг тэр үед намайг зайл гэж хэлээд, мөн гэрийн эзний идээний сав болох аягыг минь шидээд хөөхөөр нь гэнэт цочир уур хүрээд ийм асуудал үүсгэсэн.
…Цаашид ийм байдалтай байгаад байвал өөрийн бүтээж босгосон амьдралаа өөрийн гараар нураах юм байна гэсэн бодол төрсөн. Маш их харамсаж байна, цаашид ийм үйлдэл гаргахгүй.
...эмчилгээний зардалд нь 192000 төгрөг төлж, эмчилгээ хийлгэсэн.” гэх мэдүүлэг,  

-Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээлэл шалгасан илтгэх хуудас /хэргийн 6/, 

-Аюулын зэргийн үнэлгээ, хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хэргийн 7-8, 10-11/, 

-Гэр бүлийн хүчирхийллийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ /хэргийн 12-17/, 
-Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хэргийн 18/,
-Хураан авах тогтоол, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 19-21/,

-Хохирогч ***ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “…2017 оны 4 дүгээр сарын 16-ны өглөө манай нөхөр *** хөдөө Бүрэнтолгойн ажлаасаа өглөө 09 цагийн үед ирсэн. Тэгээд өдөр 15 цагийн үед гарч захаас хоол хүнс цуглуулна гэж байгаад том өрөөний разетка янзлаад, жижиг өрөөний разеткыг авч хооронд нь солиод скоч наагаад байхаар нь би уурлаад “заваан юм хийлээ, арчаагүй” гэж хэлсэн чинь *** уурлаад намайг “янхан, шоуддаг” гэж хэлсэн. Тэгэхээр нь миний уур хүрээд шар өнгийн хув аягыг аваад *** руу шидсэн чинь хана оноод хагарсан. Тэгсэн *** тэр үед зогсож байснаа над руу ирээд миний нүүр рүү олон удаа цохьсон. Яг хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна. Би “нүүр ам руу цохьдог чи хэн юм бэ?” гэсэн чинь “яадаг юм” гэж хэлсэн. Түүний дараа жижиг модон түшлэг тавцантай хөл нь төмөр сандалаар миний ар нуруу бөгс рүү хэд хэдэн удаа цохьсон. Тэгсэн түшлэг нь салчихсан, яг аль хэсгээр цохисныг нь би хараагүй, миний нүүр рүү цохиод байхаар нь би нүүрээ дараад тонгойсон чинь араас нөгөө салсан сандалын түшлэгээр нь 2 удаа бөгс нуруу руу цохьсон. 
...шанаа хөхөрсөн байсан, нуруу бас өвдөөд байсан.  Тэр өдөр намайг зодохдоо хоолой багалзуурдаад хананд шахаж байгаад газ асаагаад чамайг хугалаад түлсэн байхад хэн ч мэдэхгүй гээд байсан.  
…Би эмнэлэг цагдаад мэдэгдээгүй, би том охиндоо хэлээгүй, ажлыхандаа ч хэлээгүй. Ажлын хүмүүс миний шанааг хараад яасан юм бэ?, гэж асуухад нь би харанхуйд ажлаасаа бууж яваад хана мөргөчихсөн гэж хэлсэн. Би гомдолтой байна, гэхдээ *** шүүхээр оруулж ял өгөх бодол надад алга. Харин би шүүхээр гэр бүлээ цуцлуулж, хүүхдүүддээ тэтгэмж тогтоолгох хүсэлтэй байна. ” гэх мэдүүлэг /хэргийн 24-25/,  

    -Гэрч *** хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “…би 2016 оны 5 дугаар сарыг дуустал Дархан сумын 9 дүгээр багийн хэсгийн байцаагчаар ажиллаж байсан. 
…яг хэзээг нь санахгүй ч ямар ч байсан уг айлд дуудлагаар очиж байсан санагдаж байна. Тухайн үед нөхөр нь эрүүл байсан бөгөөд зодоон цохион болоогүй. Маргаан болсон байсан учир би зөвлөгөө өгөөд явж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 29/, 
-“…***ийн биед тархи доргилт, баруун, зүүн нүд, баруун шанаа, 
хацар, хамар, дээд уруул, зүүн доод эрүү, зүүн чихний ар хэсэг, зүүн өгзөг, баруун зүүн сарвууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний салстын улайлт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр нэг буюу хэд хэдэн удаа цохигдох үед үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 451 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 31/, 
 
    -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 48/, 
    -Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгийн тодорхойлолт /хэргийн 54/, 
    -Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хохирогч ***ийн гаргасан хүсэлт /хэргийн 62/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч  *** нь 2017 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн *** тоотод байх өөрийн гэртээ эхнэр ***тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан эрх чөлөөнд нь халдаж, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч ***шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…яг тэр үед намайг зайл гэж хэлээд мөн гэрийн эзний идээний сав болох аягыг минь шидээд хөөхөөр нь гэнэт цочир уур хүрээд ийм асуудал үүсгэсэн.” гэх мэдүүлэг, хохирогч ***ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “…би уурлаад “заваан юм хийлээ, арчаагүй” гэж хэлсэн чинь *** уурлаад намайг “янхан, шоуддаг” гэж хэлсэн. Тэгэхээр нь миний уур хүрээд шар өнгийн хув аягыг аваад *** руу шидсэн чинь хана оноод хагарсан. Тэгсэн *** тэр үед зогсож байснаа над руу ирээд миний нүүр рүү олон удаа цохьсон. Яг хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна. Би “нүүр ам руу цохьдаг чи хэн юм бэ?” гэсэн чинь “яадаг юм” гэж хэлсэн. Түүний дараа жижиг модон түшлэг тавцантай хөл нь төмөр сандалаар миний ар нуруу бөгс рүү хэд хэдэн удаа цохьсон. Тэгсэн түшлэг нь салчихсан, яг аль хэсгээр цохьсныг нь би хараагүй, миний нүүр рүү цохиод байхаар нь би нүүрээ дараад тонгойсон чинь араас нөгөө салсан сандалын түшлэгээр нь 2 удаа бөгс нуруу руу цохьсон.” гэх мэдүүлэг /хэргийн 24-25/,  “…***ийн биед тархи доргилт, баруун, зүүн нүд, баруун шанаа, хацар, хамар, дээд уруул, зүүн доод эрүү, зүүн чихний ар хэсэг, зүүн өгзөг, баруун зүүн сарвууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний салстын улайлт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр нэг буюу хэд хэдэн удаа цохигдох үед үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 451 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 31/ болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байх тул түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

Иймд шүүгдэгч Д.*** бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч ***ийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учирсан бөгөөд хэрэг бүртгэлтийн болон шүүхийн шатанд хохирогч *** нь эмчилгээ хийлгэсэн талаар ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй, “…тухайн үед нөхөртөө гомдсон байсан ба одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болно. Иймд энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэх хүсэлт ирүүлсэн /хэргийн 62/, шүүгдэгч ***нь хохирол төлбөрт сайн дураар 192000 төгрөг төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлгээр тус тус нотлогдож байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч ***урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 47/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
 
Шүүгдэгч *** нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд хохирогч *** нь “...тухайн үед нөхөртөө гомдсон байсан ба одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болно. Иймд энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэх хүсэлт ирүүлсэн /хэргийн 62/ байх тул  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар ***д холбогдох 201709000265 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар шүүгдэгч Д.*** эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.
    
Шүүгдэгч *** нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн төмөр сандлын модон аравчийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ***г бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар ***д холбогдох 201709000265 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар шүүгдэгч Д.*** эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
 3.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн төмөр сандлын модон аравчийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***д батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                 Я.ТУУЛ