Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2024/ШЦТ/77

 

               2024        12           20                                          2024/ШЦТ/77

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т

Улсын яллагч Э.А

Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан Х аймгийн Б сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Э.А-с Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х овогт Д-ийн Б-д холбогдох эрүүгийн 2440000000076 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

                                                       

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1988 оны 5 дугаар сарын 28ы өдөр Х аймгийн Г суманд  төрсөн, 36 настай, эрэгтэй, халх, тусгай дунд  боловсролтой, агрофермер мэргэжилтэй, малчин, ам бүл 2, хүүхдийн хамт Х аймгийн Г сумын 1 дүгээр баг “Хар тээг” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Д-ийн Б. /РД:000/

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 19 цагийн орчим Х аймгийн Г сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Г” хүнсний дэлгүүрийн үүдэнд асаалттай орхисон хохирогч Л.Э-н эзэмшлийн 76-45 УНИ улсын дугаартай “Тоёота Приус-20” загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, өмчлөгч Л.Э-н зөвшөөрөлгүйгээр авч явсан хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.  Үүнд:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б “Мэдүүлэг өгөхгүй.” гэв.

Эрүүгийн 2440000000076 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд цуглуулж, бэхжүүлсэн:

1.Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-6 дугаар хуудас/

2.Хохирогч Л.Э-н “...Би 4 настай охины хамт 2024 оны 11 дүгээр сарын 13-ны орой амины цагаан өнгийн 76-45 УНИ улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн машинтай Г сумын “Г" дэлгүүрээр ороод ойр зуурын юм худалдаж аваад 10 орчим минутын дараа эргээд гараад иртэл машин маань алга болсон байсан. Тэгээд би дэлгүүр лүү эргэж ороод дэлгүүрт худалдагч хийж байсан Л эгчийн утсаар цагдаад мэдэгдсэн. Сумын хэсгийн төлөөлөгч удаагүй ирж дэлгүүрийн камерын бичлэгийг үзээд утсан дээрээ хуулж аваад охин бид хоёрыг дагуулаад цагдаагийн хэсэг аваачиж мэдүүлэг авсан юм. Содон шинж тэмдэг гээд байх зүйл байхгүй худалдаж аваад 4 cap гаран болж байна. Би 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотоос "Таван богд" финанс банк бус санхүүгийн байгууллагаас 24,500,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Одоо зах зээлийн ханшаар үнэлнэ гэж бодож байна. Гомдолтой байна. Энэ асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг, /хх-ийн 10-11 дүгээр хуудас/

3.Гэрч Б.Н-йн ...Миний бие Х аймгийн Г сумын Арвин 1 дүгээр багт “Зараагийн хонхоргэх газарт төрсөн охин, ач хүү нарын хамтаар ам бүл гурвуулаа төрсөн аав, ээжтэйгээ айл нутагладаг. Д.Б нь миний хамтран амьдрагч байгаа юм. Тусдаа хүүтэйгээ Г сумын 1 дүгээр багийн нутаг, "Хар тээг" гэх газар мал маллан амьдардаг. Бид хоёрт гэр бүлийн баталгаа байхгүй. 2018 оноос хойш тусдаа амьдарч байна. Би 2024 оны 11 дүгээр сарын    12-ны өдөр Бийнд очиход Б нь мотоциклтой малдаа явлаа гээд ганцаараа гарсан. Тэгтэл Г сумын төвд байдаг Галсүм нэртэй дэлгүүрийн эзэн Баавай гэдэг хүн манай дүүгийн утас руу залгаад Б манай дэлгүүрийн үүдэнд байсан хүний машин эзэнд нь хэлэлгүй унаад явчихсан байна гэж хэлсэн байсан. Энэ талаар би өөрийн дүүгээсээ утсаар сонссон.

...Б нь зан байдлын хувьд дуу цөөнтэй, даруухан, уур байгатай, архи пиво уугаад байдаггүй. Энэ удаад яагаад архи уусан талаар хэлж мэдэхгүй байна...гэх мэдүүлэг  /хх-ийн 14-15 дугаар хуудас/

4.Гэрч Э.Д-ийн “...2024 оны 11 дүгээр сарын 13-ны орой 19 цагийн орчим Х аймгийн Г сумын төвдГ нэртэй дэлгүүрийн үүдэнд машин дотроо сууж байхад бараан өнгийн дээлтэй хүнГ дэлгүүрээс гарч ирээд над руу ирээд намайг баруун байранд хүргэж өгөөч гэхээр нь би хүүхдүүдтэйгээ явж байна хүргэж өгөх боломжгүй байна гэж хэлээд хөдөлсөн. Тухайн үед миний машины урд нэг цагаан өнгийн приус-20 маркийн машин зогсож байсан. Тэр машины гэрэл асаалттай харагдаж байсан болохоор машин нь асаалттай байсан байх гэж бодож байна. Түүнээс хойш би юу болсон талаар хэлж мэдэхгүй байна. Цагаан өнийн приус-20 маркийн машин байсныг тод санаж байна...гэх мэдүүлэг   /хх-ийн 19 дүгээр хуудас/

5.Хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2024/ШД-418 дугаартай шинжээчийн “...76-45 УНИ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг 2024 оны 10 сарын байдлаар 22,000,000 төгрөг байх боломжтой...гэх дүгнэлт /хх-ийн 29-32 дугаар хуудас/

6.Х аймгийн Г сумынГ 8 нэрийн хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ин 53-57 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан  журмын дагуу цуглуулж  бэхжүүлсэн, хэргийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй бөгөөд шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул шүүгдэгч Д.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 19 цагийн орчим Х аймгийн Г сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Галсүм” хүнсний дэлгүүрийн үүдэнд асаалттай орхисон хохирогч Л.Э-н эзэмшлийн 76-45 УНИ улсын дугаартай “Тоёота Приус-20” загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, өмчлөгч Л.Э-н зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, хохирогч         Л.Энх-Отгон, гэрч Э.Даваадорж нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Б нь мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “...Би өөрт сонсгосон зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Санал хүсэлт байхгүй. ...Би бусдын авто машиныг зөвшөөрөлгүй авч явсан буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруу болон зүйлчлэлийн талаар маргаангүй байгааг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйл нь “Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэрэг бөгөөд 1 дэх хэсэгт “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан нь хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй бол” гэж гэмт хэргийн шинжийг тодорхойлжээ.

 

Шүүгдэгч Д.Б нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Би хүнсний дэлгүүр ороод надад архи өгөхгүй гэхээр нь гарч байснаа санаж байгаа, тэгээд л юу ч санахгүй байгаа ба камерын бичлэг үзээд л хийсэн хэргээ мэдсэн юм. Дэлгүүр хооронд явсан юм билээ. Би найзынхаа машиныг гэж бодсон байх. Хохирогчийг таних бөгөөд өс хонзон, өр авлага байхгүй...” гэж мэдүүлсэн.

 

Шүүгдэгч Д.Б нь согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн үедээ хохирогч Л.Э-н өмчлөлийн “Тоёота Приус-20” маркийн 76-45 УНИ улсын дугаартай автомашиныг зөвшөөрөлгүйгээр авч явсан болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

           Иймд шүүгдэгч Х овогт Д-ийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

           Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн байдал нөлөөлжээ.

 

Хохирогч Л.Энх-Отгон “...Миний машинд эвдрэл гэмтэл учраагүй болохоор надад гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 61 дүгээр тал/ өгсөн байх тул шүүгдэгч Д.Бийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцож шийдвэрлэв.

 

            Хоёр: Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

  Шүүхээс шүүгдэгч Д.Бийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар  Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж заасан байна. 

 

           Хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримт болон шүүх хуралдаанд авсан биеийн байцаалтаар шүүгдэгч  нь 36 настай, тусгай дунд боловсролтой, малчин, ам бүл 2, 13 настай хүүгийнхээ хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдсон болно. 

 

           Шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон ба энэ талаар гаргасан улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй.

 

           Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялын төрөлтэй хуульчлагджээ.

 

           Шүүгдэгч Д.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийг согтуугаар үйлдсэн, хохирогчид машиныг буцаан хүлээлгэн өгснөөр хохирол арилсан, хохирогчийн гомдол саналгүй гэх мэдүүлэг,  шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болон  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

 

Тодруулбал: Шүүгдэгч Д.Б нь 13 настай хүүгийн хамтаар хоёул амьдардаг болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдсон, тэрээр 2023 онд 1125 толгой мал тоолуулсан, малаа өөрөө маллан амьдардаг зэрэг хувийн байдалтай холбоотойгоор түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял болон зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл оногдуулах боломжгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүхээс оногдуулсан 450,000 төгрөгний торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, уг ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Бд тайлбарлах нь зүйтэй.

 

           Шүүгдэгч Д.Б нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, түүнд урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол үргэлжлүүлэн авах нь зүйтэй.

 

           Эрүүгийн 24400000000.. дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Х овогт Д-ийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Х овогт Д-ийн Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь шүүхээс оногдуулсан 450,000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарласугай.

5.Шүүгдэгч Д.Б нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

           6.Шүүгдэгч Д.Бд урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

           7.Эрүүгийн 24400000000... дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Бямбэцэвэлд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.БОЛОР-ЭРДЭНЭ