| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ширчингийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 138/2016/01588/И |
| Дугаар | 138/ШШ2017/00626 |
| Огноо | 2017-05-26 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 138/ШШ2017/00626
| 2017 оны 05 сарын 2 өдөр | Дугаар 138/ШШ2017/00626 | Дорнод аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Алтанцэцэг даргалан, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд явуулан,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* дугаар байрны ******* а тоотод оршин суух, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дорнод аймгийн сумын дүгээр баг, дүгээр байрны тоотод оршин суух , тоот регистрийн дугаартай, овогт ын д холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 12 сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг,
Нэхэмжлэгч Д.*******
Хариуцагч Б. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.тай 2011 оны 11 сарын 20-ны өдөр хууль ёсоор гэрлэлтээ бүртгүүлэн хамтран амьдарсан. Хамтран амьдрах явцад 2012 оны 11 сарын 22-ны өдөр хүү төрсөн, одоо настай, эх миний асрамжид хүмүүжиж, амьдарч байна. Хамтран амьдарсан эхний үед бие биедээ халамжтай, хамтран үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж байсан. Сүүлийн үед үзэл бодол таарч тохирохгүй болж, гэрийн дотор хэрүүл, маргаан тасрахаа больсон. Гэр бүл салах болсон өөр нэг шалтгаан нь Б. нь өөр эмэгтэйтэй гэр бүлийн харьцаа тогтоож, гэр орондоо ирэхгүй олон хоногоор гадуур хонодог байснаас болсон. Б.Баттулгын энэ байдал хүүгийн маань хүмүүжилд муугаар нөлөөлж, намайг сэтгэлийн байнгын дарамтанд оруулах болсон учир цаашид хамтран амьдрах боломжгүй болсон.
Иймд гэрлэлтийг цуцлаж, хүүхдийг миний асрамжинд үлдээж, хуулийн дагуу тэтгэлэг гаргуулан авна. Мөн шүүхийн эвлэрүүлэн зуучлал болон шүүх хуралд ирж, очсон зардал 9800 төгрөгийг Б.ас гаргуулан авна гэв
Хариуцагч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.*******тэй 2012 оны 10 сарын 31-ний өдөр гэр бүл болон хамтран амьдарч, гэрлэлтээ батлуулсан. 2012 оны 11 сарын 22-ны өдөр хүүтэй болсон. Хүү маань одоо нас хүрсэн, эрүүл, саруул эхийн асрамжинд өсч хүмүүжиж байна. Бидний хооронд үл ойлголцол үүсч байнгын хэрүүл маргаан үүсдэг байсан учир тусдаа амьдарч байна. Гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хүүгээ эхийнх нь асрамжинд үлдээж, тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй, эд хөрөнгийн талаар маргаангүй болно гэв.
Хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь Б.ас гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Б. Д.******* нар нь 2011 оны 11 сарын 20-ны өдөр гэр бүл болж, 2012 оны 10 сарын 31-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн дугаарт бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
Гэрлэгчид 2011 оноос 2016 он хүртэл хамтран амьдрах хугацаанд 2012 оны 11 сарын 22-ны өдөр хүү Б.ийг төрүүлэн өсгөсөн болох нь дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, хүүхэд эрүүл бойжиж буй талаар ирүүлсэн эмчийн тодорхойлолт, ******* ******* дүүргийн 156 дугаар цэцэрлэгээс ирүүлсэн тодорхойлолт болон талуудын тайлбараар батлагдаж байна.
Гэрлэгчид нь гэр бүлийн таарамжгүй харьцаанаас болж 2016 оноос одоог хүртэл тусдаа амьдарч байгаа бөгөөд гэрлэгчдийн хэн аль цаашид хамт амьдрах хүсэл, сэтгэлгүй болсон зэргийг харгалзан Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эвлэрүүлэх арга хэмжээг хэрэглэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.
Гэрлэгчид хүүхдийн асрамжийн талаар хүү Б.ийг Д.*******ийн асрамжинд өгөхөөр харилцан тохиролцсон байх тул гэр бүлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.5-д зааснаар хүүхдийг эх Д.*******ийн хууль ёсны асрамжинд үлдээж, эцэг Б.ас хуульд заасны дагуу тэтгэлэг гаргуулах нь зүйтэй байна.
Гэрлэгчид эд хөрөнгийн ямар нэгэн маргаангүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Д.******* нь шүүхийн хэлэлцүүлэгийн явцад нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж шүүхэд ирж очсон зардал 9800 төгрөгийг Б.Батулгаас гаргуулах шаардлага гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д зааснаар дээрх нэхэмжлэлийн шаардлага нь шүүхийн зардалд тооцогдохгүй байх тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар овогт ын , ******* овогт *******ын ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д зааснаар Д.*******ээс Б.ас шүүх хуралдаанд ирж, буцсан зардал 9800 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар 2012 оны 11 сарын 22-ны өдөр төрсөн Б.ийг эх Д.*******ийн хууль ёсны асрамжинд үлдээсүгэй.
. Гэр бүлийн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.1.1, *******.1.2-д зааснаар 2012 оны 11 сарын 22-ны өдөр төрсөн Б.ийг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн 50 хувиар,11-16 хүртэл суралцаж буй бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн хэмжээгээр эцэг ын ас сар тутам тэтгэлэг гаргуулан нэхэмжлэгч *******ын *******д олгосугай.
5. Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураажинд төлсөн 100200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.ас улсын тэмдэгтийн хураамжинд 100200 төгрөг гаргуулан Д.*******д олгосугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц зохигчид 1 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурьдсугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардуулснаас хойш 1 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэгийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн 119. дэх хэсэгт заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Ш.АЛТАНЦЭЦЭГ