Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 2024/ШЦТ/68

 

                                                                                                                                                                                                                                                                                    

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа

Улсын яллагч Г.Анхбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Номин-Эрдэнэ

Шүүгдэгч Г. нарыг оролцуулан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Г.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн *******0000000069 дугаартай хэргийг *******0******* оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, оны 0******* дугаар сарын *******1-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, настай, эрэгтэй, ******* боловсролтой, мэргэжилгүй, *******, ам бүл *******, ******* хамт аймгийн Бор-Өндөр сумын дүгээр баг тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт ******* ./РД:СК800**************113/

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Г. нь согтуурсан үедээ *******0******* оны 10 дугаар сарын 05-ны өдөр 16 цагийн орчим Б. маргалдаж, улмаар хавсарч галтай зуухан дээр унагааж хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь: 

          Шүүгдэгч Г. нь согтуурсан үедээ *******0******* оны 10 дугаар сарын 05-ны өдөр 16 цагийн орчим хохирогч Б. маргалдаж, улмаар хавсарч галтай зуухан дээр унагааж хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь  дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хх-ийн 1 дүгээр хуудас),

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн *******-5 дугаар хуудас),

-Яаралтай тусламжийн хуудас (хх-ийн 13 дугаар хуудас),

-Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би *******0******* оны 10 дугаар сарын 05-ны өглөө 08 цаг өнгөрөөгөөд эгчийнхээ гэрээр ороод харьж явахад замд дэлгүүр явж байна гээд тааралдсан. Би багийн найзууд болохоор найз нь дэлгүүр хүргээд өгье гээд ******* нэртэй дэлгүүр хүргэж өгөөд гадаа нь хүлээж байхад нэг шил 0.75 литрийн Хараа нэртэй архи аваад гараад ирсэн. Бид хоёр тэр архийг нь ийн гэрт очиж уусан. Уугаад бараг дуусаж байхад гаднаас хажуу айлын залуу орж ирэхээр нь бид ******* дахиад нэг шил 0.75 литрийн Хараа нэртэй архи захисан. Нөгөө залуу оруулж өгчхөөд л гараад яваад өгсөн. Бид ******* тэр сүүлийн архиа ууж байгаад хоорондоо жоохон ам зөрж маргалдсан. Бүр *******асаа найзалсан байж нэг нэгийгээ тоохгүй байна гээд жоохон туньсан юм. Би ч нэлээн согтсон болохоор босож очоод ийг заамдаад автал намайг хавираад хажуу тийш унагаасан. Би унахдаа галтай байсан зуух дээр унаад зүүн суганы доод хэсэгт түлэгдсэн. Би эхнэр лүү яриад дуудаад тэгээд эмнэлэгт ирж боолт хийлгэсэн. Миний зүүн суганы доод хэсгээс ташаан толгой арай хүрээгүй хэсэгт өнгөц түлэгдэлт үүссэн. Өөр гэмтэл шарх учраагүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй бид ******* бол бүр багийн найзууд байгаа юм гэх мэдүүлэг (хх-ийн 8-9 дүгээр хуудас),

-Шүүхийн шинжилгээний Ерөнхий газар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч *******0******* оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 7 дугаартай: 1. биед зүүн тохойны хэсэг, зүүн далны доод хэсэг, бүсэлхийн зүүн хажуу хэсгүүдийн өнгөц түлэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. *******.Дээрх гэмтэл нь халууны үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. .Цаашид дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт (хх-ийн 1-15 дугаар хуудас),

Яллагдагч Г.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…Би биед халдаж гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа надад маргах зүйл байхгүй.” гэх мэдүүлэг (хх-ийн *******6-*******7 дугаар хуудас) зэрэг баримтууд хамаарч байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч Г.ийн  хувийн байдалтай холбоотой болон бусад баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

            Шүүгдэгч Г. нь согтуурсан үедээ *******0******* оны 10 дугаар сарын 05-ны өдөр 16 цагийн орчим хохирогч Б. маргалдаж, улмаар хавсарч галтай зуухан дээр унагааж хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн 7 дугаартай дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, мөн шүүгдэгч Г.ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Г. нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г. нь хохирогч Б. хавсарч, гал түлсэн зуухан дээр унагааж, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Иймд шүүгдэгч Г.ийг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.ийн хууль бус санаатай үйлдлийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ба хохирогч “Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн, иргэний нэхэмжлэл гаргаагүй байна.

Иймд шүүгдэгч Г.ийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Г. нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. (хх-ийн дүгээр хуудас),

Шүүгдэгч Г. нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч нь “гомдолгүй” гэх хүсэлт гаргасан.

 Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл болон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Дээрх нөхцөл байдал болон яллагдагч нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт гаргасан, прокурортой тохиролцсон ялыг биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг ойлгосноо шүүхэд илэрхийлсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан прокурортой “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 50 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” тохиролцоог хангаж, тухайн байдлаар ял оногдуулж шийтгэхээр шийдвэрлэв.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17. дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.******* дугаар зүйлийн дэх хэсэг, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******* овогт ******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

*******.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт ******* ийг 50 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 50,000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.******* оногдуулсан 50  (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 50,000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгийн торгох ялыг 3 (гурван) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г. нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г. нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.******* авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

                       

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        М.ЭНХМАНДАХ