Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 125/ШШ2022/0025

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Янжиндулам би даргалж,

Нэхэмжлэгч: Б.*******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ховд аймгийн ******* ******* ******* ******* даргад холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн ******* ******* ******* ******* дарга Ш.******* 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Б/25 тоот тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Ховд аймгийн ******* ******* ******* ******* албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах, ээлжийн амралтын мөнгийг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Мөнхтуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.******* нь Ховд аймгийн ******* ******* ******* ******* даргад холбогдуулан Ховд аймгийн ******* ******* ******* ******* дарга Ш.******* 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Б/25 тоот тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Ховд аймгийн ******* ******* ******* ******* албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах, ээлжийн амралтын мөнгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Ховд аймгийн ******* ******* ******* ******* дарга Ш.******* 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Б/25 тоот тушаалаар Төрийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 33 дугаар зүйлийн 33.3, 43 дугаар зүйлийн 43.3, Төрийн зөвлөлийн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 241 дүгээр тогтоолын 7 дугаар хавсралт, 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 01/1523 тоот албан бичгийг тус тус үндэслэн Ховд аймгийн ******* ******* ******* ******* Худалдан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Б.*******ийг 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

2. Нэхэмжлэгч Б.******* нь маргаан бүхий захиргааны актыг эс зөвшөөрч Төрийн зөвлөлд гомдол гаргасан бөгөөд 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 06/1721 тоот албан бичгээр гомдлын хариуг авсан байна. Улмаар тус хариуг эс зөвшөөрсөн тул 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр тус захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

3. Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2021 оны 02 дугаар сард аймгийн Худалдан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж эхэлсэн. Ховд аймгийн Засаг 2020 оны 12 дугаар сарын 31-ний А\873 тоот захирамжаар 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ******* ******* ******* газраас, Худалдан албыг салган аймгийн Засаг 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/11 тоот захирамжаар миний бие нь төрийн ерөнхий шалгалтад тэнцэн, нөөцөд бүртгэлтэй байсан учир Авлигатай Тэмцэх Газраас хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг нь хянагдаж ирэх хүртэл Худалдан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон ба 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А\69 тоот захирамжаар бүтэц, орон тоог баталсан.

Авлигатай Тэмцэх Газраас миний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг нь хянагдаж ирсэн тул Аймгийн Засаг Даргын 2021 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн Б/15 тоот захирамжаар аймгийн Худалдан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр намайг томилолт сонин.

Монгол Улсын Засгийн Газрын 2021 оны 377 дугаар тогтоолоор аймгийн ******* ******* ******* газар байхаар батлагдсан тул аймгийн Засаг 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/32 тоот захирамжаар аймгийн албыг татан буулгаж, ******* ******* ******* газрыг Худалдан байхаар өөрчлөн байгуулж, 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А\57 тоот захирамжаар бүтэц орон тоог баталсан ба орон тоог оруулж баталсан байна. Энэ захирамжийг үндэслэн намайг аймгийн Засаг 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б\07 тоот захирамжаар аймгийн Худалдан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлж, орон тоо цалингийн сантай нь хамт ******* ******* ******* ******* мэдэлд шилжүүлсэн юм.

Төрийн тухай хуулийн 62.1.3-д зааснаар төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах ..., 62.1.4 -д зааснаар төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил албан тушаалд шилжих буюу хууль тогтоомжид заасны дагуу ажлын байраар хангуулах ...заалтыг үндэслэсэн ба миний бие ажлын байрыг зарлахгүй байгаа шалтгаанаас болж, төрийн албанаас өвчний чөлөөтэй буюу ээлжийн амралттай байхад хууль бус чөлөөлөгдсөнд гомдолтой байна.

Миний бие 2022 оны 07 сарын 26-нд анхдагч Ковид тусч, 08 дугаар сарын 01-ний өдрөөс 10-ны өдрийг дуустал эмчийн акттай байсан ба 8 дугаар сарын 09-ний өдрөөс 9 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл ээлжийн амралтаа авсан юм. Гэтэл өвчний акттай, ээлжийн амралттай байгаа хугацаанд 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөс ажлаас чөлөөлсөн. Миний бие өвчний акттай, ээлжийн амралттай байх хугацаанд ажлаас чөлөөлсөн ******* ******* ******* ******* дарга Ш.******* 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б/25 тоот тушаалыг хууль бус гэж үзэж байгаа тул энэ байдлыг хянан шалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү

Би 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр шинжилгээгээр Ковид-19 халдвараар эерэг гарч, 5 хоногийн эмнэлгээс гадуур эмчилгээтэй байсан. 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдөр эмч нарын зөвлөгөөний дагуу цээжээ гэрэлд харуулахад уушгинд хатгаа авсан, дахин эмчлүүлэх шаардлагатай гэсэн тул 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл акттай байсан. 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдөр намайг ажлаас чөлөөлсөн тушаал гарсан гэж бичиг хэргийн ажилтан маань дуудсан. Тухайн өдөр очиход 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн чөлөөлөх гэсэн тушаал гарсан байна. Би уг тушаалыг хууль зөрчсөн буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 60.2-т тус тус зааснаар ээлжийн амралттай байхад намайг ажлаас чөлөөлсөн нь хууль бус гэж үзэж нэхэмжлэл гаргасан. Ховд аймгийн ******* ******* ******* ******* Худалдан үүргийг орлон гүйцэтгэгчээр Б.*******ийг тусгай шалгалт зарлах хүртэл ажиллуулах тушаал гарсан. Тусгай шалгалтыг зарлуулахаар 3 удаа төрийн зөвлөлд, ******* ******* ******* газраас 1 удаа, аймгийн Засаг дарга нэг удаа бичиг өгч байсан. Төрийн тусгай шалгалт зарлахгүй байсан тул би шалгалтанд орж чадаагүй байсан гэжээ.

4. Хариуцагч Ш.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Аймгийн ******* ******* ******* газар нь Засгийн ******* 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 9 дүгээр тогтоолоор аймгийн Засаг агентлагийн бүтэц баталсан тогтоолыг зерчин, аймгийн Засаг дарга Б. нь 2020 эрхлэх хүрээний оны 12 дугаар сарын 31-ны өдөр А/873 дугаар захирамж гарган ******* ******* ******* ******* бүтэц орон тоог өөрчлөн Худалдан бүтэц орон тоог 5 хуний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан. Засгийн ******* тогтоол давсан эрх хэмжээний захирамжийг гаргасан гэж үзэн Төрийн ******* бодлого зохицуулалтын ******* 2021 оны 02 сарын 08-ны өдрийн А-1/257 тоот албан бичгээр 2016 оны 9 дүгээр тогтоолд өөрчлөлт ороогүй байхад ******* ******* ******* газарт хууль бус бүтэц хийсэн талаар дурьдан Засгийн ******* хэрэг эрхлэх газарт албан бичиг хүргүүлсэн байна. Тухайн албан бичиг нь аймгийн Засаг дарга. ОН г-т ирүүлснийг хавсаргав. Хавсралт 2 хуудастай. Үүний мөрөөр Засгийн ******* хэрэг эрхлэх ******* 2021 оны 02 сарын 26-ны өдрийн ХЭГ/501 тоот албан бичгээр аймгийн Засаг дарга Б.Дугаржавд "Чиглэл хүргүүлэх тухай" хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Засгийн ******* 2016 оны 9 дүгээр тогтоолыг мөрдөж ажиллахыг чиглэл болгож байсан байна. Хавсрал 1 хуудастай. Мөн Монгол улсын сайд, Засгийн ******* Хэрэг эрхлэх ******* дарга Төрийн албан зөвлөлийн 72/188 дугаар хамтарсан тушаалаар байгуулагдсан хяналт шалгалтын Ажлын хэсэг 2021 оны 9 дүгээр сарын 06-наас 07-ны өдрүүдэд Ховд аймагт ажилласан. Тухайн шалгалтаар Б.*******ийг 2021 оны 02 дугаар сарын 29-ны өдөр Ховд аймгийн Худалдан албан тушаалд Төрийн тухай хуулийн 27.1, 27.2 дахь хэсэг, 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэг, 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсгийг зөрчин томилсныг тогтоон Төрийн зөвлөлийн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 241 дүгээр тогтоолоор Ховд аймгийн Засаг

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ховд аймгийн ******* ******* ******* ******* тушаалын хувьд нэхэмжлэгчид томилогдсон тушаал нь зөрчилтэй гэх шийдвэр, тогтоол удаа дараа ирж байсан. Энэ талаарх Төрийн зөвлөлийн албан бичиг ирэх үед нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөгдөнө гэдгээ мэдэж байсан. Тухайн үед бид тухайн ажлын байрандаа сонгон шалгаруулалт зарлуулж шалгалт өгөхгүй бол ажлаас чөлөөлөгдөнө гэдгээ мэдэж байсан. Төрийн зөвлөлөөс Б.*******ийг ажлаас чөлөөлөх гэсэн хугацаатай албан бичиг ирсэн. Төрийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-д зааснаар Төрийн зөвлөлийн тогтоол заавал биелэгдэнэ. Уг Төрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.5-д зааснаар тус тогтоолыг хэрэгжүүлээгүй бол холбогдох албан тушаалтныг ажлаас чөлөөлөх үндэслэл болно гэсэн. Иймд Төрийн зөвлөлийн албан бичгийн хугацаанаас хамаарч нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн. Удаа дараа уг асуудлаар албан бичиг ирж байсан. Төрийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6, 65.9-д зааснаар Төрийн зөвлөлийн албан бичиг ирж нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.*******  нь Ховд аймгийн ******* ******* ******* ******* дарга Ш.*******д холбогдуулан “Ховд аймгийн ******* ******* ******* ******* дарга Ш.******* 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Б/25 тоот тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Ховд аймгийн ******* ******* ******* ******* албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах, ээлжийн амралтын мөнгийг гаргуулах”-нэхэмжлэл гаргасан. 

2. Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар болон хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад хуралдаанд оролцогчдоос гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр  нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэх  нь үндэслэлтэй гэж үзлээ.

3. Нэхэмжлэгч  Б.******* нь “ээлжийн амралтын мөнгө гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх явцад  шүүхэд “Б.******* миний бие тус шүүхэд гаргасан ээлжийн амралтын мөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Учир нь ээлжийн  амралтын олговор 1.789.139 төгрөг миний дансанд орсон”  хүсэлт гаргасан. /хх-ийн 93 дахь тал/

4. Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй бөгөөд энэ тухайгаа бичгээр илэрхийлж, гарын үсгээ зурж,  тус маргаанаа  дуусгавар  болгож байгаа нь хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байна.

5.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.******* нь “ээлжийн амралтын мөнгө гаргуулах” нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох  хэргийг хэрэгсэхгүй болгох нь  зүйтэй байна.

6. Ховд аймгийн ******* ******* ******* ******* 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б/25 дугаар тушаалаар /хх-ийн 9-10 дахь тал/ Б.*******ийг 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн Ховд аймгийн ******* ******* ******* ******* үүргийг түр орлон гүйцэтгэгчийн үүрэгт ажлаас чөлөөлжээ.

7. Нэхэмжлэгч “... би 8 дугаар сарын 09-ний өдрөөс ээлжийн амралтаа авсан байсан. Намайг ээлжийн амралттай байх хугацаанд ажлаас чөлөөлсөн гэж, хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар “...Төрийн зөвлөлийн 241 дүгээр тогтоолыг биелүүлж Б.*******ийг ажлаас 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор  чөлөөлж, хариу мэдэгдэхийг төрийн зөвлөлөөс мэдэгдсэн албан тоот ирсэн тул ажлаас нь чөлөөлсөн гэж тайлбарлаж байна.

8. Анх нэхэмжлэгч Б.******* нь Ховд аймгийн Засаг 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/11 /хх-ийн 43-44 дахь тал /, 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/15 /хх-ийн 45 дахь тал/, 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/36 дугаар захирамжаар /хх-ийн 46 дахь тал/, Ховд аймгийн Худалдан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдож, улмаар аймгийн Засаг 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/57 дугаар “Бүтэц орон тоо батлах тухай” захирамж /хх-ийн 47-48 дахь тал/ гарсантай холбогдуулан Ховд аймгийн Засаг 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/07 дугаар захирамжаар /хх-ийн 49 дэх тал/ Б.*******ийг Худалдан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалаас чөлөөлсөн. 

9. Ингээд Ховд аймгийн ******* ******* ******* ******* 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар /хх-ийн 50 дахь тал/ Б.*******ийг  төрийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалын сонгон шалгаруулалт зохион байгуулах хүртэл хугацаанд ******* ******* *******  ******* Худалдан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн томилсон байна.

10. Монгол Улсын Төрийн зөвлөлийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 241 дүгээр “Хяналт шалгалтын мөрөөр арга хэмжээний тухай тогтоолын 7 дугаар хавсралтад /хх-ийн 80-82 дахь тал / Б.******* нь Төрийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2 дахь хэсэг, 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэг, 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсгийг тус тус зөрчсөн тул томилсон шийдвэрийг хүчингүй болгохыг томилсон эрх бүхий  албан тушаалтнуудад үүрэг болгож, тогтоолын биелэлтийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор Төрийн зөвлөлд ирүүлэхийг үүрэг болгожээ.

11. Улмаар Монгол улсын Төрийн зөвлөлийн 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 01/1523 тоот албан бичгээр /хх-ийн 76-77 дахь тал/ “...Зөвлөлийн 2021 тоны 241 дүгээр тогтоолын Б.*******эд холбогдох хэсгийн биелэлтийг 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн  дотор ханган, хэрэгжилтийг ирүүлэхийг  Ховд аймгийн ******* ******* *******  ******* даргад мэдэгдсэн байна.

12.Төрийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6-д “Зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд  тогтоол гаргана. Зөвлөлийн шийдвэрийг холбогдох  этгээд заавал биелүүлнэ” гэж заасан бөгөөд Төрийн зөвлөлийн 241 дүгээр  тогтоолыг Ховд аймгийн ******* ******* ******* ******* дарга заавал биелүүлэх үүрэгтэй.

13. Гэхдээ дээрх үүргийг биелүүлэхдээ төрийн албан хаагчийн хуулиар хамгаалагдсан эрхийг  зөрчих үндэслэлгүй байна.

14. Б.*******эд “Ээлжийн амралт олгох тухай мэдэгдэл”-ийг /хх-ийн 11 дэх тал/ 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Аймгийн ******* ******* ******* ******* дарга Ш.******* олгосон ба ээлжийн амралт 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс  2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл буюу ажлын 29 өдрөөр ээлжийн амралтын тооцохоор мэдэгдэл өгчээ.  

15. Дээрхээс үзвэл Б.*******ийн ээлжийн амралт 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөр эхэлсэн, энэ хугацаанд ээлжийн амралттай байсан гэж үзнэ.

16. Төрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-д Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна, Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д Ажилтан ажил үүргээ гүйцэтгээгүй дараах тохиолдолд ажлын байрыг нь хэвээр хадгална, 601.1-д ээлжийн амралттай гэжээ.

17. Харин ажлын байр хадгалагдаж байгаа ажилтны хувьд  мөн хуулийн 60 дугаар зүйлийн  60.3-д Аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан тохиолдолд ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлагдсанд тооцож, энэ хуулийн 82 дугаар зүйлд заасан тэтгэмж олгоно, 60.4-д Ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтны ажлын байр хасагдсан, эсхүл орон тоо нь цөөрсөн бол ажил олгогч уг ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажлын байранд ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ шинээр байгуулна гэж  хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох болон адил чанарын өөр ажилд ажиллуулах хуулийн зохицуулалттай. 

18. Өөрөөр хэлбэл ажлын байр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох үндэслэлд хариуцагчийн “...Төрийн зөвлөлийн албан бичгийг биелүүлсэн...” гэх үндэслэл хамаарахгүй байна.

19. Дээрхээс үзвэл Б.******* нь ажлаас чөлөөлөгддөг өдөр буюу 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр ээлжийн амралттай байсан ба дээрх хуульд зааснаар түүний ажлын байр нь хэвээр хадгалагдана.

20. Дүгнэвэл хариуцагч нь Төрийн зөвлөлийн тогтоолыг биелүүлэхдээ Б.*******ийн Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д заасан ээлжийн амралттай ажилтны ажлын байр хэвээр хадгалагдах заалтыг зөрчиж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул  Ховд аймгийн ******* ******* ******* ******* 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б/25 дугаар тушаалыг хүчингүй болгож, Б.*******ийг урьд эрхэлж байсан Ховд аймгийн ******* ******* ******* ******* Худалдан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

21. Харин ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

22. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д  ажил олгогч нь ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах  үүрэгтэй.

23. Нэхэмжлэгч Б.******* нь 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 09 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд ээлжийн амралттай, ээлжийн амралтын мөнгийг бодож олгосон, энэ  хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл албан журмаар төлөгддөг тул  шүүхээс ажилгүй байсан хугацаа буюу 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах үндэслэлгүй байна.

24. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн  шаардлагын зарим хэсгийг шүүхээс хангаж шийдвэрлэсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас /Ховд аймгийн ******* ******* *******  газраас/ 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.13 дахь хэсэг, 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.******* нь “ээжлийн амралтын мөнгө гаргуулах” нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох  хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Төрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 60 дугаар зүйлийн 60.1, 60.1.1 дэх хэсэгт  тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.*******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Ховд аймгийн ******* ******* ******* ******* 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б/25 дугаар “Базар овогтой *******ийг албан тушаалаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, Б.*******ийг урьд эрхлэж байсан Ховд аймгийн ******* ******* ******* ******* Худалдан үүрэг гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэлийн үлдэх шаардлага  болох ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгахыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж,  хариуцагчаас /Ховд аймгийн ******* ******* *******  газраас/ 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4.Шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар  нэхэмжлэгч нь гомдол гаргах эрхгүй.

5.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.ЯНЖИНДУЛАМ