Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 142/ШШ2018/00449

 

2018 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 142/ШШ2018/00449

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 8-р багт байрлах *******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Яргуйт баг овоотын *******, Жанчивсүүлэн овогт Батдалайгийн Гансүхэд /НШ86013175/холбогдох,

2 220 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгчийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Заяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Дархан бармат ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компанийн барилгын материалын дэлгүүрээс иргэн ******* нь 2015 оны 10 дугаар сарын 20, 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрүүдэд нийт 2 120 000 төгрөгийн барилгын материалыг 10 хоногийн хугацаанд төлнө гэж зээлийн гэрээ хийж авсан бөгөөд өдий болтол төлж барагдуулахгүй байгаа болно. Бид олон удаа очиж уулзаж, утсаар ярьж байсан боловч элдэв шалтаг зааж, худал хэлсээр өдий хүрсэн тул хариуцагч *******ээс материалын үнэ 2 120 000 төгрөг, Эрдэнэт рүү 2 удаа явсан тээврийн зардал 100 000 төгрөг бүгд 2 220 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Батдалайгийн Гансүх нь Дархан бармат ХХК-ийн барилгын материалын дэлгүүрээс 2 120 000 төгрөгний бараа, материал зээлээр худалдаж аваад төлбөрөө өгч чадаагүй нь үнэн болно. Энэ зээлж авсан бараа матераил болон тээврийн зардал болох 100 000 төгрөгийг төлж барагдуулна гэдгээ илэрхийлж байна. Харин надад хугацаа хэрэгтэй байх тул 2018 оны 06 дугаар сарын 01-ны дотор бүрэн төлж барагдуулна гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Дархан бармат ХХК нь хариуцагч *******эд холбогдуулан барилгын материалын үнэ гэрээний үүргийн төлбөр 628,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 20,150 төгрөг, нийт 648,150 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, зарим барилгын материалыг буцаан өгч, үлдэгдэл төлбөрийг төлөх хүсэлтэй байна.

Зохигчид 2016 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, худалдагч 628,000 төгрөгний барилгын материалыг худалдан авагчид шилжүүлэх, худалдан авагч төлбөрийг 1 долоо хоногийн дотор төлөхөөр харилцан тохиролцжээ.

628,000 төгрөгийг барилгын материал худалдан авсан, төлбөрийг төлөөгүй талаар талууд маргахгүй байна.

Гэрээний үүргээ биелүүлэхийг худалдагч тал удаа дараа шаардсан боловч худалдан авагч тал үүрэг биелэгдээгүй байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байх тул нэхэмжлэгч шаардах эрхтэй.

Иймд хариуцагчаас 628,000 төгрөгийг гаргуулж, улсын тэмдэгтийн хураамж 20,150 төгрөгийг хасч тооцох нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 20,150 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* 20,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* олгохоор заалаа.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч ******* 628,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 20,150 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 20,150 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* 20,150 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН