Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 2024/ШЦТ/136

 

2024   11         01                             2024/ШЦТ/136

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Ням,

Улсын яллагч: Д.Алимаа,

Шүүгдэгч: Н.М, түүний өмгөөлөгч Б.Ариунжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2427000000188 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19"" оны 02 дугаар сарын 21-ний өдөр Х"""" аймгийн Т"""" суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, """ мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт """" хот """" дүүрэг 26 дугаар хороо """"" хороолол 26-1604 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, """"""""" регистрийн дугаартай, С овогт Н-н М.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.М нь 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 13-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Х""""" сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр """"""" газарт урсах Орхон голоос уурга ашиглан 3 ширхэг зэвэг загас агнаж амьтны аймагт 87,000 төгрөгийн шууд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.М нь 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 13-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Хархорин сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр Улсын тусгай хамгаалалттай газарт урсах Орхон голоос уурга ашиглан 3 ширхэг зэвэг загас агнаж амьтны аймагт 87,000 төгрөгийн шууд хохирол учруулсан буюу улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Н.М би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч Т.М-н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэгтээ: “Зөвшөөрөл өгдөггүй. Тус газар нь Улсын тусгай хамгаалалттай нутаг учир зөвшөөрөл өгдөггүй. Нөхөн төлбөрийг төлчихвөл өөр нэхэмжлэх зүйл алга...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дугаар хуудас/

Гэрч А.Ганболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Мтай Хархорин сумын Орхон гол дээр таарсан тэгээд ганц ганцаараа явж байгаа юм чинь хамт явъя гээд хамт яваал загасчилсан. Өлийн давааны цаад талын тойргоос 10 дугаар сарын 10-нд 2 ширхэг, 12-нд 1 ширхэг загас барьсан. Нийт 3 ширхэг зэвэг загас байсан. Уурга ашиглаж барьсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-21 дүгээр хуудас/,

БОХУБ-ын 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 03 дугаартай “...4.Монгол Улсын Амьтны тухай хуулийн 37 Дугаар зүйл, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 260 дугаар тогтоолоор 1 ширхэг Зэвэг загас *29.000 төгрөг үнэлгээ 87.000 төгрөгийн үнэлгээ гарч байна.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 35 дугаар хуудас/,

БОХУБ-ын    2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 05 дугаартай “...Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2 дахь заалтыг үндэслэн амьтны аймагт учруулсан хохирлын экологи эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлж ... 174.000 төгрөгийн үнэлгээ гарч байна.” гэх акт, /хавтаст хэргийн 36 дугаар хуудас/,

0рхоны Хөндийн Байгалийн Цогцолборт Газрын хамгаалалтын захиргааны 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 116 дугаартай: “Өвөрхангай аймгийн Хархорин сумын 8 дугаар баг Орхон голын ... солбицол нь Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамрагдаж байгаа болно.” гэсэн албан тоот, зураглал, /хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудас/

Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ний ӨХЦ24-74 дугаартай “...Шинжилгээний объектын 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 72.000 төгрөг /далан хоёр мянган төгрөг/-р үнэлэгдэв.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 43-44 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсанд тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүгдэгч .М нь 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 13-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Хархорин сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр Улсын тусгай хамгаалалттай газарт урсах Орхон голоос уурга ашиглан 3 ширхэг зэвэг загас агнаж амьтны аймагт 87,000 төгрөгийн шууд хохирол учруулсан буюу улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

          Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2-т хуульчилсан.

 

          Шүүгдэгч Н.М нь зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ан агнасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

         

          Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас Н.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй ба шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй.

          Иймд шүүгдэгч Н.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-т зааснаар зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ан агнасан, барьсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Н.М нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа бичгээр илэрхийлсэн байх ба шүүгдэгчид эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

 

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.

          Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 87,000 төгрөгийн хохирол учирсан болохыг байгаль орчны хяналтын улсын байцаагчийн актаар тогтоосон байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2-т учруулсан хохирлын экологи эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг 87,000*2= 174,000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч нь 174,000 төгрөгийн нөхөн төлбөрийг төлж барагдуулсан болохыг дурдав.

 

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн, хохирол төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчаас шүүгдэгч Н.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулах ялын санал гаргасан.

Шүүгдэгч улсын яллагчийн ялын саналыг зөвшөөрч байна гэв.

Прокурорын санал болгож, шүүгдэгч Н.М хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

Иймд шүүгдэгч С овогт Н-н М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 /таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэв.

Бусад асуудлаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мд оногдуулсан торгох ялыг 3 (гурав) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгч нь  энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн бичиг баримт хураагдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч С овогт Н-н М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан улсын тусгай хамгаалалттай газар нутагт амьтан агнасан, барьсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н-н М-г 5400 /таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

  1. Шүүгдэгч Б.М-н торгох ял оногдуулсан шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

 

  1. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогоогүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг журамлан хэргийн хамт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хэрэгсэл болох загасны уурга 1 ширхэг, битүүмжлэгдэн ирсэн зэвэг загас 3 ширхэг зэргийг усгахыг тус шүүхийн тамгын газрын дэргэдэх эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

  1. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.ДАГИЙМАА