| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2024/0140/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/142 |
| Огноо | 2024-11-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 2024/ШЦТ/142
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа даргалж,
Нарийн бичгийн дарга: А.Баасансүрэн,
Улсын яллагч: Д.Алимаа,
Шүүгдэгч: З.Б,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Ариунжаргал нарыг оролцуулан шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт З-н Бэд холбогдох эрүүгийн 2427001590157 дугаартай хэргийг хүлээн хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19"""" оны 02 дугаар сарын 03-ны өдөр """""" аймгийн """"" суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт "" аймгийн """"" сумын 2 дугаар баг Шартын даваа гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,
Урьд Өвөрхангай аймгийн Сум дундын шүүхийн 2000 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 1/187 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.1-д зааснаар 40,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн, """""" регистрийн дугаартай, Х овогт З-н Б.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч З.Б нь 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Бүрд сумын 2 дугаар багийн нутагт байх өөрийн гэрийн хашаандаа эхнэр Х.Бг “архи уухаа боль” гэж хэлснээс үүдэн гэрийн шүүрээр Х.Бгийн толгой, нуруунд нь тус бүр нэг удаа цохиж түүний биед хамрын нуруу, духанд зулгаралт, баруун доод, зүүн дээд, доод зовхи, зүүн хөмсөг, хамрын нуруу, зүүн бугалга, зүүн тохой, бүсэлхий нуруунд цус хуралт, баруун гарын эрхий хуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд дурдсанаар/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч З.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Трактораа янзалж байхад найз архитай ирсэн юм. Тухайн үед архи шахаад болохгүй байсан юм. Тэгтэл эхнэр ирээд уурласан. Ууж байгаад согтсон байсан. Тэгээд гэртээ байж байтал гүүгээ саачхаад орж ирсэн. Тэгээд эхнэртэйгээ маргалдсан. Намайг тракторын сэлбэгт явчхаад иртэл явчихсан байсан. Тэрнээс хойш архи уугаагүй. Эхнэрээсээ уучлалт гуйгаад гэртээ авч ирсэн. Уучихсан байсан болохоор санахгүй байна. Уухаа боль гэхээр нь уурласан юм шиг байна лээ” гэв.
Хохирогч Х.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Бүрд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт гэртээ нөхөр Б, охин Анужин нарын хамт байсан. Нөхөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Би нөхөртөө хандаж архи уухаа боль гэж хэлсэн чинь хогийн шүүр барьж аваад миний толгой хэсэгт дараа нь нуруу хэсэгт тус бүр нэг удаа цохисон...намайг гэртээ барьж байхад нөхөр дээр портертой хүн ирээд архи уугаад байхаар нь чи очоод хүн юм хийж байхад уруу татаад ажил алдагдуулаад байх юм, наад архиа боль гэж хэлчихээд гэртээ орсон. Тэгээд хэсэг хугацааны дараа намайг гүүгээ саачихаад гэртээ орох гээд хашааны үүдэн дээр очиход манай нөхөр өөдөөс гарч ирээд уурлаад хашгичаад барьж байсан нимгэн төмрөн хогийн шүүрээрээ миний нүүр лүү хоёр хөмсөгний дунд хамар хэсэг рүү нэг удаа хүчтэй цохингуут би доошоо толгойгоо гараараа дарж тонгойход миний гарын зүүн бугалга зүүн талын тохойтой хамт бүсэлхий нуруу руу нэг удаа хүчтэй цохиход манай бага охин Б.Анужин ирээд аавыгаа салгаад аваад явсан гэх” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 6-8, 11 дүгээр хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Б.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр гэртээ аав ээжтэйгээ байж байсан чинь манай гэрт 10 цагийн үед танихгүй портертой хүн ирээд трактор янзалж байсан манай аав дээр очоод архи уугаад байсан. Тэгээд өдөр 14 цагийн үед би ээжтэйгээр гүүгээ саачихаад бий ээжийн араас явж байгаад бие засчихаад хойноос нь очиход гэрийн хашааны үүдэнд ээжийг аав хогийн шүүрний ишээр цохичихсон хашгичаад ээжийн толгойноос цус гарчихсан байхаар нь би аавыг аваад гэр рүүгээ ор гэсэн...” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 13 дугаар хуудас/,
Гэрч Ч.Үнэнбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр З.Б ахын тракторыг хамт янзлах гээд 17 цагийн үед гэрт нь ирсэн чинь З.Б эхнэр Х.Бтай хэрэлдээд зодох гэж дайраад байхаар нь би салгасан, гэрт нь охин Б.Анужин тэр гурав л байсан. Би тэгээд 18 цагийн үед Х.Б ахтай тракторын эд анги авах гээд Өлзийт сум руу өөрийн машинтайгаа яваад орой 22 цагийн үед ирсэн чинь эхнэр, охин хоёр нь Улаанбаатар хот руу явсан байсан. Намайг гэрт нь очих үед Бурмаа эгчийн нүд хамар хэсэг нь хөхөрч хавдсан байсан, надад шүүрний ишээр цохиулсан гэж хэлсэн, өөр шарх сорви байгаагүй...” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 32 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Н.Төгс-Очирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х.Б нь эрүүл мэндийн даатгалын сангаас үйлчилгээ авсан эсэхийг шалгахад 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 124,762 төгрөгийн эмчилгээ, үйлчилгээ авсан байсан. Иймээс 124,762 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангийн 10090020080 тоот дансанд тушаачихвал өөр ямар нэгэн гомдол саналгүй...” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 39 дүгээр хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн №10189 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Х.Бгийн биед хамрын нуруу, духанд зулгаралт, баруун доод, зүүн дээд, доод зовхи, зүүн хөмсөг, хамрын нуруу, зүүн бугалга, зүүн тохой, бүсэлхий нуруунд цус хуралт, баруун гарын эрхий хуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо... хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт /хавтас хэргийн 11-12 дугаар хуудас/,
Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авсан лавлагаа /хавтас хэргийн 34 дүгээр хуудас/,
Хохирогч Х.Бгийн сэтгэцэд учирсан хохирлын зэрэг тогтоолгохгүй гэх хүсэлт /хавтас хэргийн 29 дүгээр хуудас/,
Хохирогч эрүүл мэндийн датагалын сангаас 124,762 төгрөгийн тусламж, үйлчилгээ авсан талаарх лавлагаа /хавтас хэргийн 34 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсанд тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2-т хуульчилсан.
Шүүгдэгч З.Б нь 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Бүрд сумын 2 дугаар багийн нутагт байх өөрийн гэрийн хашаандаа эхнэр Х.Бг “архи уухаа боль” гэж хэлснээс үүдэн гэрийн шүүрээр Х.Бгийн толгой, нуруунд нь тус бүр нэг удаа цохиж түүний биед хамрын нуруу, духанд зулгаралт, баруун доод, зүүн дээд, доод зовхи, зүүн хөмсөг, хамрын нуруу, зүүн бугалга, зүүн тохой, бүсэлхий нуруунд цус хуралт, баруун гарын эрхий хуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол” санаатай гэмт хэрэг гэж заасан.
Шүүгдэгч З.Б нь хохирогч Х.Бгийн бусдын бие махбодид хүч хэрэглэн халдвал эрүүл мэндэд нь хохирол учрах боломжтой гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа хохирогчийн биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсныг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас З.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй ба шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй.
Иймд шүүгдэгч З.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар бусдын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч З.Бийг 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Бүрд сумын 2 дугаар багийн нутагт байх өөрийн гэрийн хашаандаа эхнэр Х.Бг “архи уухаа боль” гэж хэлснээс үүдэн гэрийн шүүрээр Х.Бгийн толгой, нуруунд нь тус бүр нэг удаа цохиж түүний биед хамрын нуруу, духанд зулгаралт, баруун доод, зүүн дээд, доод зовхи, зүүн хөмсөг, хамрын нуруу, зүүн бугалга, зүүн тохой, бүсэлхий нуруунд цус хуралт, баруун гарын эрхий хуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч шүүх хуралдаанд “Шүүгдэгч З.Бийг Эрүүгийн хуульд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна. Шүүгдэгч З.Бийн холбогдсон хэрэг нь зорчих эрхийг хязгаарлах ял, нийтэд тустай ажил хийлгэх ял болон торгуулийн ялтай бөгөөд өөрийн эхнэрийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан байгаа учраас зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах үндэслэлгүй байна. Харин өдөр тутмын ажил, амьдарлаа хэвийн хийж гүйцэтгээд явах боломжийг нь бүрдүүлээд торгох ял оногдуулах нь зүйтэй байна гэж дүгнэлээ. Бусдад төлөх төлбөргүй. Иргэний нэхэмжлэгчид 124,762 төгрөгийг төлсөн байгаа. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл байхгүй. Битүүмжлэгдсэн эд зүйл байхгүй. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Шүүгдэгчид авагдсан таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх саналтай. Шүүгдэгч З.Бэд оногдуулахаар улсын яллагчийн зүгээс санал болгосон 600 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна. Хэрэв шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг төлөөгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүхийн шийтгэх тогтоолд дурдуулах нь зүйтэй байна” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүх, шүүгдэгч З.Бийг гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Шүүгдэгч З.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, гэм буруугаа хүлээн мэдүүлж, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Гурав: Бусад асуудлаар:
Шүүгдэгч З.Б нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч З.Бэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч З.Бэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус 3 удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА