Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 125/ШШ2022/0026

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунгэрэл *******лж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “ ” ХХК,

Хариуцагч:  Ховд аймгийн ******* сумын ******* ******* ******* Х.,

Хариуцагч:  Ховд аймгийн ******* сумын ******* ******* Тамгын ******* ******* Г. нарын хооронд үүссэн захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирол 2639766 /хоёр сая зургаан зуун гучин есөн мянга долоон зуун жаран зургаан/төгрөг гаргуулах тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “ ” ХХК-нийн захиал Т., хариуцагч Х., Г. болон шүүх хуралдааны нарийн бичгийн ******* Ө.Мөнхтуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “ ” ХХК-ны захирал Т. нь шүүхэд Ховд аймгийн ******* сумын ******* ******* ******* Х., ******* сумын ******* ******* Тамгын ******* ******* Г. нарт холбогдуулан “хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирол 2639766 төгрөг гаргуулах”-аар нэхэмжлэл гаргаж, шүүх хуралдааны явцад ******* сумын ******* ******* ******* Х.гийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1/299 дугаар албан бичгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-д зааснаар илт хууль бус болохыг тогтоолгож, уг актын улмаас учирсан хохирол 2.639.766 /хоёр сая зургаан зуун гучин есөн мянга долоон зуун жаран зургаан/ төгрөгийг гаргуулах” гэж  нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж тодруулж, Тамгын ******* ******* Д.т холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан.

2. Ховд аймгийн ******* сумын ******* ******* 2021 оны 6 сарын 24-ны өдрийн А/107 дугаар захирамжаар Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих “Хогны машин авах” тендер сонгон шалгаруулах ажлын хэсгийг байгуулж, уг ажлын хэсэг ХОАМАСЗДТГ/202101002 дугаартай “******* сумын хог тээврийн авто машин нийлүүлэх” тухай цахим тендер шалгаруулалт зарлаж, 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 10:30 цагт уг тендерийг нээжээ.

3. ХОАМАСЗДТГ/202101002 дугаартай “******* сумын хог тээврийн авто машин нийлүүлэх” тухай цахим тендерт ганц “ ” ХХК цахим тендер ирүүлсэн ба тендерийн үнэлгээний хорооны 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 03 дугаар “Гэрээ байгуулах тухай” дүгнэлтээр “ ” ХХК-ны тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, Ховд аймгийн ******* сумын ******* ******* Тамгын ******* ******* 2021 оны 11 сарын 17-ны өдрийн 2/280 дугаар албан бичгээр “ ” ХХК-нд гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл хүргүүлсэн байна.

4. “ ” ХХК нь 2021 оны 12 сарын 04-ний өдөр хог тээвэрлэх зориулалт бүхий ISUZU ELF TRUCK маркийн авто машины Ховд аймгийн ******* сумын ******* ******* Тамгын газарт хүлээлгэж өгөхөөр Улаанбаатар хотоос Ховд аймгийн ******* суманд хүргүүлсэн ба Ховд аймгийн ******* сумын ******* ******* 2021 оны 12 сарын 06-ны өдрийн А/210 дугаар захирамжаар Хогны машин хүлээн авах ажлын хэсэг байгуулж, уг ажлын хэсгийн 2021 оны 12 сарын 07-ны өдрийн дүгнэлтээр “ ” ХХК-ны ирүүлсэн хогны машин нь захиалагчаас өгсөн ажлын даалгавар, техникийн тодорхойлолтод заасан шаардлагыг нийт 11 заалт бүхий үзүүлэлтээр хангахгүй байна гэж дүгнэжээ.

5. Улмаар Ховд аймгийн ******* ******* ******* Х.гийн 2021 оны 12 сарын 07-ны өдрийн 1/299 дүгээр албан бичгээр “ ” ХХК-ны ирүүлсэн автомашиныг худалдан авах гэрээ байгуулахаас татгалзсан мэдэгдлийг “ ” ХХК өгсөн байна.

6. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн ******* сумын ******* ******* Тамгын газраас ХОАМАСЗДТГ/202101002 дугаартай “Хогны машин худалдан авах” тухай тендер зарлаж манай компани уг тендерт Монгол улсад яваагүй, гаалийн бичигтэй, 2005 онд үйлдвэрлэгдсэн Isuzu Elf загварын автомашиныг санал болгож тендерт оролцсон ба тендерийн үнэлгээний хорооны шийдвэрээр манай тендерийг шалгаруулж, гэрээ байгуулах мэдэгдэл ирүүлсэн. Тухайн үед үнэлгээний хорооны гишүүн М.Бямбацэцэг гэх хүн надтай утсаар холбогдож, машины зураг, бичлэгийг өөрийн цахим фэйсбүүк хаягаар авсан. Манай компанид гэрээ байгуулах мэдэгдэл ирүүлсэн тул би жолооч У.Амартүвшингээр Улаанбаатар хотоос Ховд аймгийн ******* сумруу дээрх авто машиныг хүргэхээр гэрээ байгуулж 2021 оны 12 сарын 05-ны өдөр ******* суманд очсон. Энэ үед ******* сумын ******* ******* нь Улаанбаатар хотруу явсан тул хүлээж бай гээд 2 хоног хүлээлгэсний дараа ******* сумын ******* ******* ******* Х.гийн 2021 оны 12 сарын 07-ны өдрийн 1/299 дүгээр гэрээ байгуулахаас татгалзсан албан бичгийг жолооч У.Амартүвшинд өгч явуулсан байсан. Жолооч У.Амартүвшин ирээд ******* суманд очоод машин асаагүй гэж хэлсэн.

Хариуцагч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дэх хэсэгт заасныг үндэслэлгүйгээр зөрчиж Улаанбаатар хотоос Ховд аймгийн ******* суманд очсоны дараа  үндэслэлгүйгээр гэрээ байгуулахаас татгалзсаны улмаас манай компанид 2639766 төгрөгийн хохирол учирсан. Үүнд: Тендерийн материал цахимаар худалдан авахад 50,000 төгрөг, шүүхийн шийдвэх гүйцэтгэх газраас тодорхойлолт авахад 10,000 төгрөг, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тодорхойлолт авахад 10,000 төгрөг, Банкны өр зээлгүй тодорхойлолт, үлдэгдлийн баталгаа авахад 10,000 төгрөг, тендерийн бичиг баримт бүрдүүлэлтийн зардал, нотариатын төлбөр 20,000 төгрөг, Улаанбаатараас Ховд аймгийн ******* сум хүртэл ирж, очих автомашины тээврийн зардал 1 209 766, жолоочийн хөлс 1 000 000 төгрөг, жолоочийн хоол, хүнсний зардлын төлбөр 150.000 төгрөг, нийт 2639766 төгрөгийн зардал гарсан.

Ийнхүү Ховд аймгийн ******* сумын ******* ******* нь гэрээ байгуулах эрх олгож, машин худалдаж авна гэх итгэл төрүүлж Улаанбаатар хотоос Ховд аймгийн ******* сум хүртэл явж очсоны дараа ******* ******* ******* Х. нь үндэслэлгүйгээр татгалзсаны улмаас манай компани дээрх байдлаар хохироод байна.

******* сумын ******* ******* нь Г. биш тул Ховд аймгийн ******* сумын ******* ******* Тамгын ******* ******* Г.д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.

Иймд Ховд аймгийн ******* сумын ******* ******* ******* Х.гийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1/299 дугаар албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгож, захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирол 2639766 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.  

7. Хариуцагч Ховд аймгийн ******* сумын ******* ******* ******* Х. шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай сум 2021 оны Орон нутаг хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар гучин сая төгрөгийн төсөвтэй хог тээврийн авто машин худалдан авах тендер зарлаж, Улаанбаатар хотын “ ” ХХК шалгарч хог тээврийн авто машин нийлүүлэхээр ирүүлсэн боловч сумын ******* ******* захирамжаар байгуулагдсан хүлээж авах ажлын хэсэг 100 хувийн саналаар хүлээн авахаас татгалзсан тул уг хог тээврийн авто машиныг буцаасан.  Учир нь “ ” ХХК-ны ирүүлсэн уг авто машиныг хүлээж авах ажлын хэсэг 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр үзэж шалгахад уг машин асахгүй байсан ба жолоочоос яагаад асахгүй байгаа талаар асуухад, мэдэхгүй гэдгээс өөр үг хэлэхгүй байсан. Хог тээврийн автомашин авах ажил нь иргэдийн хүлээлттэй байсан бөгөөд мөн өдөр тус машиныг сонирхож ирсэн арав гаруй иргэдээс “та нар авто машин худалдаж авах биш засварлах гэж тендер зарласан юмуу, ямар ******* шахаа вэ, битүү зэв, акталсан машин юмуу...” гэх зэргээр шүүмжилсэн.

Жолооч нь тэр өдрөө асаах гээд олон янзаар үзэж, асаагүй шөнө болсон, маргааш нь буюу 2021 оны 12 сарын 07-ны өдрийн үдээс хойш уг машиныг өөр машинаар чирч асаагаад ажлын хэсгийг дахин дуудаж үзүүлсэнд машины тэвшнээс төмрийн зэв унаж, зарим төхөөрөмж нь ажиллахгүй байсан. Ингээд ажлын хэсэг хуралдаж, хүлээж авахгүй гэдэг дүгнэлтээ гаргаж, уг дүгнэлтийг үндэслэн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1/299 дугаар албан бичгийг “ ” ХХК-нд хүргүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

8. Хариуцагч Ховд аймгийн ******* сумын ******* ******* Тамгын ******* ******* Г. шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:  “ ” ХХК-ны ирүүлсэн автомашин нь анх тендерийн баримтанд дурдсан авто машины үзүүлэлттэй таарахгүй байсан. Уг авто машин нь суманд ирээд асаагүй хэд хоносон. Сумын жолооч нар нийлж хүчээр чирч асаахад хог ачих хэсэг болон бусад эд анги нь зэвэрсэн, үүний улмаас цоорсон, зарим эд анги нь ажиллагаагүй байсан.

Нэхэмжлэгч нь надтай утсаар холбогдож байгаагүй. Машинаа хүлээж авсны дараа мөнгөө шилжүүлэх ёстой боловч уг машин нь шаардлага хангаагүй тул ажлын хэсэг уг машиныг хүлээж авахаас татгалзсан дүгнэлт гаргасан тул мөнгөө шилжүүлээгүй. Бид өөр машин худалдан авсан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ХХК нь 2022 оны 2 дугаар сарын 27-ны өдөр тус шүүхэд Ховд аймгийн ******* сумын ******* ******* *******, Тамгын газарт холбогдуулан ”******* сумын ******* ******* ******* Х., ******* ******* Тамгын ******* ******* Г. нарын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирол 2.639.766 /хоёр сая зургаан зуун гучин есөн мянга долоон зуун жаран зургаан/ төгрөгийг гаргуулах” нэхэмжлэл гаргаж, шүүх хуралдаанд “ ******* сумын ******* ******* ******* Х.гийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1/299 дугаар албан бичгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бус болохыг тогтоолгож, уг актын улмаас учирсан хохирол 2.639.766 /хоёр сая зургаан зуун гучин есөн мянга долоон зуун жаран зургаан/ төгрөгийг гаргуулах” гэж  нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж тодруулсан.

2. Нэхэмжлэгч шүүх хуралдааны явцад ******* сумын ******* ******* Тамгын ******* *******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан тул татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, өөрчилж, тодруулсан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

3. Нэхэмжлэгчээс тендерт шалгарч хог тээврийн машин нийлүүлэхээр очиход захиалагч хүлээн авахаас татгалзсан тул тээврийн зардал зэрэг хохирол учирсан  гэж, хариуцагчаас тендерт тавигдсан шаардлагад нийцэхгүй байсан учраас хүлээн авахаас татгалзсан гэж тус тус тайлбарлан маргаж байна.

4. ******* сумын ******* ******* 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн А/107 дугаар захирамжаар орон нутгийн хөгжлийн сангийн 30,000,000 /гучин сая/ төгрөгийн хөрөнгө оруулалтаар хог тээврийн машин худалдан авах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог байгуулжээ. Үнэлгээний хороо нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу тендер сонгон шалгаруулалтыг явуулж, ” ” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн гэж үнэлж шалгаруулсныг сумын ******* ******* Тамгын ******* ******* 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2/280 албан бичгээр нэхэмжлэгчид мэдэгдэж, захиалагчид гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 03 тоот дүгнэлтээр хүргүүлжээ.

5. Талууд тендер сонгон шалгаруулалтын ажиллагаа, Үнэлгээний хорооны шийдвэр болон захиалагчаас Үнэлгээний хорооны дүгнэлтийг хүлээн авсан эсэх талаар маргаагүй.

6. Нэхэмжлэгчээс захиалагчтай гэрээ байгуулах, хог тээврийн машин хүлээлгэж өгөх итгэмжлэгдсэн хүнийг ******* суманд очиход сумын ******* ******* 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/210 дугаар захирамжаар байгуулагдсан хогны машиныг хүлээн авах ажлын хэсгээс хогны машиныг шалгаж үзээд “...захиалагчаас баталсан ажлын даалгавар, техникийн тодорхойлолтын дагуу шалгаж үзэхэд шалгуур үзүүлэлтийг хангахгүй, цаашид ашиглах ямар ч боломжгүй” тавигдсан шаардлагыг хангахгүй байна” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 70 дахь тал/ гаргасан байна.

7. Уг дүгнэлтийг үндэслэн тухайн үед сумын ******* ******* эзгүйд албан тушаалын бүрэн эрхийг нь хэрэгжүүлж ******* ******* *******оос 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1/299 дугаар албан бичгээр нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахаас татгалзсан хариуг өгснөөр маргаан үүсчээ.

8. Нэхэмжлэгч нь тендерт шалгарсан ажлын гүйцэтгэлээ биелүүлэх буюу хогны машин нийлүүлэх боломжгүй болсон талаар маргахгүй атлаа гэрээ байгуулахаас татгалзсан хариуг хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэх үндэслэлээр илт хууль бус захиргааны акт гэж маргаж, актын улмаас тендерт оролцсон баримт бичгийг бүрдүүлэлт, хог тээврийн машин хүргүүлсэн тээврийн хөлс, шатахууны зардал гэх мэт зардлаар хохирсон гэж тайлбарлаж байна.

9. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй тохиолдолд захиргааны акт илт хууль бус байхаар заасан ба нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Улаанбаатар хотоос Ховд аймгийн ******* суманд хогны машиныг хүргэсний дараа  захиалагч хүлээн авахаас татгалзаж, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-д заасан гэрээ байгуулах үүргээ зөрчсөн нь хууль бус бөгөөд захиргааны актын илт хууль бусад тооцох үндэслэлтэй ” гэж тодорхойлжээ.

10. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-д “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй өдрийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна.”гэжээ. Тендерийг 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр  нээж, шалгаруулалтыг хийсэн ба мөн өдрөө гэрээ байгуулах эрх олгох тухай захиалагчид, маргааш нь буюу 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр тендерт шалгарсан тухай нэхэмжлэгчид тус тус мэдэгдсэн байх тул 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хооронд гэрээ байгуулахаар байна. Харин гэрээний төслийн 6-д 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор автомашиныг нийлүүлэхээр заажээ.

11. Нэхэмжлэгч 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр жолооч У.Амартүвшинтэй Ховд аймгийн ******* сумын ******* ******* Тамгын газарт хог тээврийн автомашин хүргэж хүлээлгэх өгөх ажлыг гүйцэтгүүлэх гэрээ /хавтаст хэргийн 158-160 дахь тал/ байгуулж, 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ******* суманд хүргүүлэхдээ өөрийн гарын үсэг зурж, тамга дарсан хог тээврийн автомашин нийлүүлэх гэрээний төслийг  /хавтаст хэргийн 130-131 дэх тал/ захиалагчид явуулжээ.

12. Гэрээний төслийн 1-д гэрээнээс үүсэх харилцааг Иргэний хуулиар зохицуулахаар, 5-д гэрээнд гарын үсэг зурж хүчин төгөлдөр болсны дараа гэрээний төлбөрийг шилжүүлэхээр тусгасан байна.

13. Гэрээ нь хоёр талын тохиролцоо учраас гэрээ байгуулахаас өмнө талууд уулзаж, гэрээний гол болон бусад нөхцөлөө тохиролцох, гэрээ байгуулж хүчин төгөлдөр болсон дараа гэрээний үүргээ гүйцэтгэхийг шаардах эрх үүснэ. Өөрөөр хэлбэл гэрээ байгуулагдсаны дараагаар гэрээний зүйлийг  нийлүүлэх, төлбөрийг шилжүүлэх талаар яригдана.     

 14. Захиалагч буюу тухайн сумын ******* ******* нь  Төсвийн тухай хуулийн 14 дүгээр 14.1.20-д зааснаар тухайн шатны орон нутгийн төсвийн ерөнхийлөн захирагч тул өөрийн эрхлэх асуудлын хүрээний төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын арга хэмжээний хэрэгжилтийг удирдан зохион байгуулах хяналт тавих бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-д орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг нийтийн эрх ашигт нийцээгүй үйл ажиллагаанд зарцуулахыг хориглосон.

15. Иймд гэрээ байгуулахаас өмнө захиалагчаас томилсон захиргаа, иргэдийн төлөөлөл бүхий ажлын хэсэг шалгаж үзээд захиалагчаас өгсөн захиалга буюу ажлын даалгаварт үндэслэсэн тендерийн шаардлагад нийцээгүй хөрөнгө хүлээн авахаас  татгалзсаныг буруутгахааргүй байна.

16. Учир нь захиалагч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2-д “үнэлгээний хорооны үйл ажиллагаа, үнэлгээний дүгнэлт холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгуулах” 46.1.3-д “үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах” эрхтэй гэж заасан.

17. Мөн тендерт шалгарч нийлүүлэхээр ирүүлсэн хог тээврийн автомашин нь нэхэмжлэгчээс тендерт оролцохдоо ирүүлсэн баримт, фото зурагнаас зөрүүтэй, захиалагчаас тавьсан шаардлагад нийцэхгүй байсан нь ажлын хэсгийн дүгнэлт, гэрчүүдийн мэдүүлэг, бодит байдлыг харуулсан фото зургаар тогтоогдож байна гэж үзлээ.

 18. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д “«Хамгийн сайн» үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогч гэрээ байгуулахаас татгалзсан, эсхүл энэ хуулийн 20.7.2-т заасан нөхцөл үүссэн бол түүнд олгосон гэрээ байгуулах эрхийг захиалагч хүчингүй болгож, удаахь “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчтой энэ хуульд заасны дагуу гэрээ байгуулах бөгөөд ийм оролцогч байхгүй бол 30.4-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргана.” гэж заасан хэдий ч нэхэмжлэгчээс тендерээс татгалзсан талаар маргаж нийлүүлэх ёстой хог тээврийн автомашиныг нийлүүлэхийг шаардахгүй байгаа нь ойлгомжгүй, гэрээ байгуулахаас татгалзсаныг хүлээн зөвшөөрсөн гэж ойлгогдохоор байна.   

19. Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй.”, 102 дугаар зүйлийн 102.1-д “захиргааны актад гаргасан гомдолд захиргааны актын улмаас учирсан хохирлыг нэхэмжилж болно.“ гэжээ. 

20. Захиргааны хууль бус үйл ажиллагаа гэдэгт хууль зөрчсөн эсхүл хуульд заасан эрх хэмжээгээ хэтрүүлсэн, үүргээ биелүүлээгүй, биелүүлэхээс татгалзсан гэх зэрэг үйлдэл, эс үйлдэхүйг хамааруулж ойлгох ба уг үйлдэл эс үйлдэхүй хохирол шууд хамааралтай байж хохирол шаардах эрх үүснэ.

21. Гэтэл гэрээ байгуулахаас татгалзсанаар гэрээний зүйл нийлүүлэх боломжгүй нөхцөл үүссэн байхад тендерт оролцохдоо бүрдүүлсэн баримт бичгийн лавлагаа, баталгаажуулалтын зардал, автомашин тээвэрлэж хүргэсэн шатахуун, тээвэрлэлтийн гэх зэрэг зардлыг хохирол гэж нэхэмжилсэн нь үндэслэлгүй. 

22. Иймд ******* сумын ******* ******* ******* Х.гийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1/299 дугаар албан бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бус шинжийг агуулаагүй, уг актын улмаас 2.639.766 /хоёр сая зургаан зуун гучин есөн сая долоон зуун жаран зургаан/ төгрөгийн хохирол үүсэн гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

23. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ховд аймгийн ******* сумын ******* ******* Тамгын ******* ******* Г.ын  хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирол 2.639.766 /хоёр сая зургаан зуун гучин есөн мянга долоон зуун жаран зургаан/ төгрөгийг гаргуулах”  нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 100 дугаар зүйлийн 100.1, 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2, 46.1.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч ХХК-нийн “Ховд аймгийн ******* сумын ******* ******* ******* Х.гийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1/299 дугаар албан бичгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бус болохыг тогтоолгож, уг актын улмаас учирсан хохирол 2.639.766 /хоёр сая зургаан зуун гучин есөн мянга долоон зуун жаран зургаан/ төгрөгийг гаргуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1,  47 дугаар зүйлийн 47.1, дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл  гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ОЮУНГЭРЭЛ