| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2024/0144/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/141 |
| Огноо | 2024-11-08 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 2024/ШЦТ/141
2024 11 08 2024/ШЦТ/141
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баасансүрэн,
Улсын яллагч Д.Алимаа,
Шүүгдэгч О.О,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хонгорзул нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2427000000182 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19""" оны 10 дугаар сарын 28-ны өдөр """" аймгийн """" төрсөн, 34 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, """"" мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хүүхдүүдийн хамт """"" аймийн """""" сумын 8 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, """"" регистрийн дугаартай, Б овогт О-н О.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.О нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар улсын яллагч “шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, хүсэлтийг хүлээн авч тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 (нэг) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 06 (зургаан) сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчих явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх тухай санал болгоход зөвшөөрсөн” гэж,
шүүгдэгч “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэж тус тус санал, дүгнэлт гаргаж оролцсон.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч О.О нь 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ """"" улсын дугаартай “Тоёото приүс” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийг үйлдсэн болох нь
Гэрч Б.Мөнхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2024 оны 10 дугаар сарын 04-ний 6 цагаас 22 цаг хүртэлх хугацаанд томилгооны дагуу """" сумын төвийн багт үүрэг гүйцэтгэж байхад """" сумын 2 дугаар баг Дээд өргөн чөлөөнд 22 цаг өнгөрч байх үед """"" улсын дугаартай Приүс-20 маркийн тээврийн хэрэгсэл явж байх үед зогсоож шалгасан чинь жолооч Отгонбаатар овогтой Оагаас согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Бичиг баримт байхгүй регистрийн дугаар нь шалгахад эрхээ хасуулсан байсан. Цагдаагийн хэлтсийн байранд хүргэж ирээд согтуурал шалгах драйгер багаж ашиглан согтуурлыг шалгахад 1,51 хувьтай зааж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дүгээр хуудас/,
Гэрч Д.Баасансүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 21 цаг өнгөрч байхад Оа миний гар утас руу залгаад машины дугуй хагарчихлаа дугуй данхраад авч ирээд солиод өгөөч гэхээр нь би тэгье гэсэн. Оагийн нөхөр нас барсан болохоор өөр очих хүн байхгүй байх гэж бодоод би очиж тусалсан. Би """""" сумаас такси аваад дугуй, данхраад олоод """" сумаас хойшоо гардаг Орхон голын гүүрний хойд талд Оа өөрийн эзэмшлийн """"" улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй машины дугуй нь хагарсан зогсож байсан. Тэгээд би машиных нь дугуйг сольж өгсөн. Оагийн машинд 2 ширхэг 2,5 литртэй Нийслэл нэртэй пиво байсныг Оа бид хоёр " сумын хойно б"""айрлах гүүрний хажууд Оагийн машин дотроос уучихад """"""""" сумын төвд байдаг Оагийн гэр рүү нь 22 цагийн үед явж байх Өвөрхангай аймгийн """""""" сумын 2 дугаар баг дээд өргөн чөлөөнд цагдаагийн алба хаагч зогсоогоод Оаг Цагдаагийн хэлтэс дээр очиж согтуурлын зэргийг чинь шалгана гээд аваад явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дүгээр хуудас/,
"""""""""""" Сум дундын шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 24;ний өдрийн 2024/ЗШ/467 дугаартай “...Зөрчлийн хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.3-д зааснаар зөрчилд холбогдогч Б овгийн О-н О-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжгэй тэнцэх хэмжээний буюу 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай...” гэх шийтгэврийн хуулбар /хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас/
""""""""""" Сум дундын цагдаагийн хэлтсийн алба хаагчийн согтуурлыг багажаар шалгасан “...2024 оны 10 дүгээр сарын 04-ний өдөр 22:10 минут согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор драйгер Alkotest-7510 багажаар шалгахад 1.51% согтолттой байна.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 4-5 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсанд тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч О.О нь 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн """"""""" сумын нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ """"" улсын дугаартай “Тоёото прүис” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч О.О нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа бичгээр илэрхийлсэн байх ба шүүгдэгчид эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,
мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт ”Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ прокурорын санал болгож, шүүгдэгч О.О хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 (нэг) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 06 (зургаа) сарын хугацаагаар тэнсэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч О.Ог тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Боржигон овогт Отгонбаатарын Оаг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 (нэг) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 06 (зургаа) сарын хугацаагаар тэнсэх шийтгэх оногдуулах нь зүйтэй.
Бусад асуудлаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Огийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 (нэг) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдав.
Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5,7 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.1337.1, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА