| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2017/01074/И |
| Дугаар | 135/ШШ2017/01242 |
| Огноо | 2017-12-05 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 135/ШШ2017/01242
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2017/01074/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух, М овогт ******* /регистрийн дугаар *******.../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг ******* холбогдох,
*******...захирлын 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн ****** дугаартай тушаалыг хүчингүй болгож, Ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн шимтгэлийн нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Н хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...******* миний бие тус сургуулийн ахлах тогоочоор ажиллаж байсан бөгөөд 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн..... тоот тушаалаар жирэмсний болон амаржсаны амралтаа авсан билээ.
Ажиллах хугацаандаа ямар нэгэн сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй. Гэтэл жирэмсний амралттай байх хугацаанд минь ажлаас халсан байна. Иймд маш их гомдолтой байгаа тул ******* захирлын 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн ****** тоот тушаалыг хүчингүй болгож ажилд эгүүлэн тогтоож нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн шимтгэлийн нөхөн бичилт хийлгүүлж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Дархан-Уул аймаг дахь ******* сургууль нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
... Захирлын 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн ... тоот Цайны газрыг түрээслэн ажиллуулах, ажлаас чөлөөлөх тухай тушаалыг *******тэй харилцан тохиролцсоны үндсэн дээр хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч цаашид сунгагдахгүй болсон, Цайны газрыг түрээслэн ажиллуулахаар болсон тул өөрийн хүсэлтийг нь харгалзан үзэж ээлжийн амралт, мөн жирэмсний болон амаржсаны амралт дуссаны дараа 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс ажлаас чөлөөлөхөөр болж 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн хүчингүй болгосон.
******* нь тус байгууллагын 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр туслах тогоочоор ажилд орж, 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр ахлах тогооч Б.П туслах тогооч болгон *******ийг ахлах тогоочоор томилсон байна. Тэрээр манай байгууллагад 2 жил ажилласан.
*******ийг тохиролцсоны дагуу 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-р зүйлд зааснаар орон тоо хасагдсан тул ажлаас чөлөөлсөн.
Цайны газрын үйл ажиллагааг болохгүй байна, алдагдалтай ажиллаж байна, ажиллагсад, суралцагсдад тогтмол халуун хоол хүнсээр үйлчилдэггүй, үйлчлүүлэгчдийн олон удаагийн гомдлыг харгалзан түрээслэн ажиллуулахаар шийдвэрлэсэн.
******* их сургуульд ажиллах өөр ажлын байр гаргаж өгөх гэхээр их, дээд сургууль төгссөн мэргэжлийн диплом байхгүй, үйлчлэгчийн ажлын байрыг цөөрүүлсэн тул үйлчлэгчээр ажиллуулах боломжгүй байсан.
Мөн ******* ТӨБЗГ-ын холбогдох дүрэм журмын дагуу Цайны газрыг сонгон шалгаруулалт явуулан түрээслэн ажиллуулахад татгалзах зүйлгүй гэдгээ ч удаа дараа илэрхийлж байсан.
Цайны газрыг түрээслэхээр шийдвэрлэж Цайны газрын ажилчдын ажлыг 2017 оны 05 дугаар сарын 31-нд хүлээлцэж комисс акт үйлдсэн. ******* акт дээр хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан.
Монгол улсын Засгийн газрын 2014 оны 147 тоот Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх арга хэмжээний тухай тогтоол гарсан. Үүнд шинээр орон тоо нэмэгдүүлэхгүй байх, ажлын байрны ачааллыг нягтруулж орон тоог бууруулах, сул чөлөөтэй орон тоонд томилгоо хийхгүй байх замаар цалингийн зардлыг хэмнэх үүргийг бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагчид өгсөн байдаг. Манай сургууль нь 2017 оны 11 сарын байдлаар нийт 599 суралцагсадтайгаар үйл ажиллагааг явуулж байна. Сүүлийн 4 жилийн хугацаанд оюутны элсэлтийн тоо эрс буурч оюутны төлбөрөөр санхүүжин үйл ажиллагаа явуулдаг манай сургуульд санхүүгийн хүндрэл үүсч цалингаа тавьж чадахгүй хэмжээнд хүрээд байна. 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Хаан банктай зээлийн гэрээ байгуулж багш ажилтай, ажилчдын ээлжийн амралтын мөнгө илүү цагийн хөлсийг олгосон болно.
Түүнчлэн хэдхэн хоногийн өмнө Монгол улсын Засгийн газрын 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 01 тоот албан даалгавар гарлаа. Энэхүү сахилга хариуцлага дэг журмыг чангатгах тухай албан даалгаварт төсвийн үргүй зардлыг багасган хөрөнгийг зоиулалтын дагуу үр ашигтай зарцуулж хэмнэлтийн горимыг чанд сахин ажиллах тухай заасан.
ТӨБЗГ-ын холбогдох журмын дагуу сургуулийн Цайны газрыг түрээслэснээр жилдээ зарцуулдаг 50 орчим сая төгрөгийн зардлыг бүрэн хэмнэж түрээслэснээс хойш 2017 оны 09, 10 саруудад дунджаар 1,3-1,6 сая төгрөгийн орлого орох боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.
Цаашид тус сургууль санхүүгийн хүндрэлтэй байдлаас ажилтан албан хаагчдын цалинг тавих боломжгүй татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх чадваргүй болох нөхцөл үүссэн байгаа учраас бүтэц зохион байгуулалтын арга хэмжээнүүдийг авч ажиллаж байгаа болно гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******..... сургуульд холбогдуулан тус сургуулийн ахлах тогоочийн ажилд эгүүлэн тогтоож, нийгмийн даатглын болон эрүүл мэндийн шимтгэлийн нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан болно.
Нэхэмжлэгч ******* нь тус сургуульд туслах тогоочоор 2015 оны 09 дүгээр сарын 14-ны өдөр ажилд орж, 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн тус сургуульд ахлах тогоочоор ажилласан болох нь хэрэгт авагдсан Хөдөө аж ахуйн их сургуулийн Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн захирлын 2015 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн ..... дугаар Ажилд томилох тухай тушаал, 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн *******.. дугаартай Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай тушаал, Талуудын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээ болон зохигчдын тайлбар зэрэг баримтаар тогтоогдож байна.
*******сургуулийн захирлын 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Б/40 дугаар тушаалаар ...ахлах тогооч *******т 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн ээлжийн амралтыг... /хх-21/, тус сургуулийн захирлын 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн дугаартай тушаалаар ...Ахлах тогооч *******т 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн жирэмсний болон амаржсаны амралтыг ... /хх-22/ тус тус олгосон боловч тус сургуулийн захирлын 2017 оны 09 дүгээр сарын 01-ны өдрийн Б/51 дугаартай тушаалаар ахлах тогооч *******ийг ажлаас чөлөөлж шийдвэрлэсэн байна.
*******... сургуулийн захирлын 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн . дугаартай Цайны газрыг түрээслэн ажиллуулах, ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, Ажлын хэсгийн дүгнэлт, Сангийн яамны улсын байцаагчийн 2016 оны 23/07/02 тоот албан шаардлага, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны . албан тоот, Захиргааны зөвлөлийн 2017 оны 05 дугаар сарын 30, 8 дугаар сарын 29-ний өдрийн хуралдааны шийдвэр, тэнхим нэгжийн санал гомдлыг тус тус үндэслэн
1. Цайны газрыг алдагдалтай ажиллаж байгаа, ажиллагсдад тогтмол халуун, хоол хүнсээр үйлчилдэггүй, үйлчлүүлэгчдийн олон удаагийн гомдлыг харгалзан 2017-2018 оны хичээлийн жилээс эхлэн түрээслэн ажиллуулахыг зөвшөөрч,
2. Цайны газрыг холбогдох хууль, дүрэм журмын дагуу Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын албан тоотын дагуу түрээслэн ажлуулахаар болсон тул ахлах тогооч *******ийг 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлж... тус тус шийдвэрлэжээ. /хх/
Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ дуусгавар болно, 40 дүгээр зүйлийн 40.1.1-т аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлаж болно гэж тус тус заасан байна.
Шүүх хуралдаан дээр хариуцагч тал *******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцласан үндэслэлээ ...Манай сургуульд элсэж буй оюутны тоо жилээс жилд буурч, ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй хэмжээнд хүрсэн. Манай сургуулийн цайны газар ашиггүй ажиллаж байгаа болон сургууль эдийн засгийн хүнд байдалд орсон, Засгийн газраас явуулж буй бодлогын хүрээнд манай сургууль цайны газраа татан буулгаж, цайны газрыг бусдад түрээслүүлэн ажиллуулах болсон. ахлах тогооч *******ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-т заасан аж ахуй нэгж байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, мөн хуулийн 100.1-т заасан Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно гэсэн үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцласан... гэж тайлбарласан болно.
*******.... сургуулийн захирал, ******* нарын хооронд Хөдөлмөрийн гэрээ 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр байгуулагдсан бөгөөд Хөдөлмөрийн гэрээгээр *******ийг *******.УГТХүрээлэнгийн Агроэкологи бизнесийн сургуульд ахлах тогоочоор, албан тушаалын зэрэглэл ТҮ-3, үндсэн цалин 486500 төгрөг, хөдөлмөрийн хэвийн нөхцөл, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэхээр, хөдөлмөрийн гэрээний хугацаа 2016 оны 01 дүгээр сарын 08-наас 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүртэлх хугацаагаар байгуулсан ба хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусмагц талууд гэрээг цуцлах санал тавиагүй бол анх байгуулагдсан хугацаагаар сунгасанд тооцохоор, уг гэрээнд тусгасан байна.
Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахад ажил олгогчоос гэрээг цуцлах санал тавиагүй, Хөдөлмөрийн гэрээний 2.2-т зааснаар хөдөлмөрийн гэрээний хугацаа сунгагдсан байх тул хариуцагч талын Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасан үндэслэлээр *******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцласан нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа тохиолдолд ажил, албан тушаалыг хэвээр хадгална, 40 дүгээр зүйлийн 40.5-т Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2 -т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ гэж заажээ.
Хариуцагч тал нь нэхэмжлэгч *******т хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан хугацаанд мэдэгдээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл шүүх хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...өмнө *******ийг тус сургуулийн захирлын 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/36 дугаартай тушаалаар ажлаас нь чөлөөлсөн байсан. ******* нь тухайн сургуулийн нөхцөл байдлыг мэдэж байсан ба ээлжийн болон жирэмсний амралтаа авчихмаар байна гээд захиралтай ярилцаж, тохиролцсны үндсэн дээр захирал өмнө гаргасан ******* дугаартай тушаалыг хүчингүй болгож, 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн . дугаартай тушаалыг гаргасан. Тус сургуулийн захирлын *******ийг ажлаас чөлөөлсөн тухай . дугаартай тушаал нь 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гарсан боловч уг тушаалд *******ийг 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн ахлах тогоочийн үүрэгт ажлаас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн байгаа. *******т ажлаас чөлөөлнө гэдгийг өмнө мэдэгдэж байсан... гэсэн тайлбарыг гаргаж байгаа боловч энэхүү тайлбараар хариуцагч талыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-т заасан үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй болно.
Мөн *******. цайны газрыг бусдад түрээслүүлэн ажиллуулах болсон нөхцөл байдал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан Аж ахуй нэгж байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан гэсэн үндэслэлд хамаарахгүй болно.
Иймд *******....сургуулийн захирлын 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дугаартай тушаалаар нэхэмжлэгч *******ийг ахлах тогоочийн ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
*******.....сургуулийн захирлын 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн .... дугаартай тушаалын *******тэй холбоотой зохицуулалт болох тушаалын 2,3,4 дахь заалтыг хүчингүй болгож, түүнийг урьд эрхэлж байсан тус сургуулийн ахлах тогоочийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн дэвтэрт нөхөн бичилтийг хийхийг хариуцагч талд даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******ийг *******.... сургуулийн ахлах тогтоочийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан *******ийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ..... сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА