Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 2024/ШЦТ/143

 

2024   11         11                               2024/ШЦТ/143

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа даргалж,

Нарийн бичгийн дарга: А.Баасансүрэн,

Улсын яллагч: Д.Алимаа,

Хохирогч: Б.Б,

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Хонгорзул,

Шүүгдэгч: Г.Э,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дамбийням нарыг оролцуулан шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

          Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон яллагдагч Я овогт Г-н Эт холбогдох эрүүгийн 2427001270135 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

 

            Монгол Улсын иргэн, 19"""" оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн """" суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, тусгай боловсролтой, """"" мэргэжилтэй, малчин, ам бүл 6, эх, дүү нарын хамт Өвөрхангай аймгийн """" сумын """" баг Өлзийт овоо гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, """"" регистрийн дугаартай, Я овогт Г-н Э.

 

Холбогдсон хэргийн талаар:

         

Шүүгдэгч Г.Э нь малын бэлчээр булаацалдсан асуудлаас болж үүссэн таарамжгүй харилцааны улмаас 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт Б.Бийг малын бэлчээрт байх явцад нь мотоциклтой ирж унаж явсан мотоциклийг нь мөргөж унаган Б.Бийн биед баруун тавхай ясанд хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Б.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэг болон шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би гурван хүүхдээ сундалчихсан ямааг нь туугаад явж байсан юм. Тэгсэн чинь худгаас галзуу юм давхиж байсан. Ээж нь араас нь давхиж ирсэн. Би мөргүүлээд ойчсон. Тэгсэн эдний ээж нь түлхүүрээ 3 хүүхэд рүү шидээд хохь чинь гэсэн. Хүний мал туугаад хохь чинь гэсэн. Би хохироод байхдаа яах вэ дээ. Миний хөл өвдөөд байна. Байнга өвддөг. Энэ хүн яг чигээрээ болчихсон. Би хохирсон. Гомдолтой байна. Би эдний адуунд унагатай 2 гүү тавьсан. Би азаргаа зарчихсан байсан юм. Миний 2 унагыг алчихсан. Намайг дуудсан л даа унага чинь үхлээ гээд. Тэгээ би ч нэмэргүй юм байна гээд гэрээ иртэл Э араас орж ирээд намайг заамдаад азаргаар нь ав гэж баярхсан. Өмнө нь намайг зодож байсан. Энэ цагдаагаар яваад 100,000 төгрөгөөр торгуулсан. Би ч цааш нь яваагүй. Манай өвөлжөөн дээр зун байсан ч идүүлдэг. Би цөөн хэдэн маландаа идүүлмээр байна. Би отроор явж чадахгүй. Би гомдолтой байна.

2024 оны 06 дугаар сарын 11-ний өглөө 09 цагийн үед би 3 хүүхдээ дагуулаад адуугаа услахаар гэрээс урагш 3-4 км орчим зайд байрлах Шар бүрд рүү явсан. Тэнд очоод адуугаа усалчихаад малаа хариулж байгаад үдээс хойш 15-16 цагийн үед гэртээ ирсэн чинь гэрийн ойролцоо Эрдэнээгийн хонь, ямаа нь бэлчиж байсан. Тэгэхээр нь бид дөрөв 3 /хүүхдийн хамт/ давхиж очоод Эрдэнээгийн малыг гэрээс холдуулж цааш хэсэг туучихаад зогсож байтал Эрдэнээ мотоциклтойгоо их хурдтай давхиж ирээд шууд миний унаж байсан мотоциклийг мөргөсөн, тэр үед би болон 3 хүүхэд мотоцикл дээрээ сууцгааж байсан бөгөөд би Эрдэнээгийн мөргөсөн тал руу хүүхдүүд маань нөгөө тал руу мотоциклиос унасан. Мотоцикл ч миний унасан тал руу миний баруун талын хөлийн тавхайнд дээр дарж унасан. Тэгсэн араас нь Эрдэнээгийн ээж нь машинтайгаа давхиж ирээд хажууд зогссоноо бууж ирээд миний мотоциклийн түлхүүрийг сугалж аваад “яагаад мал туугаад байгаа юм” гэж хэлчихээд мотоциклын түлхүүрийг хүүхдүүд рүү шидсэн. Тэгээд яваад өгсөн... Тухайн өдөр түргэн дуудаад эмнэлэг дээр очоод хөлийн зургаа үзүүлэхэд тавхай яс хугарсан байна гэж хэлсэн. Өөр гэмтэл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Г.М-н шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...их хурдтай ирсэн. ... Өвөөгийн хөл дээр нь шууд ирээд мотоцикл мөргөсөн. Миний толгой өвдөөд, дүүгийн толгой өвдөөд, өвөөгийн хөл өвдөөд байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Г.Н-н шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Өвөө бид нарыг хонио эргүүлээд байж байтал Сайнаагийн хүүхэд нь мотоциклтой ирээд өвөөг мөргөсөн. Тэгээд хөл нь өвдсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 116 дугаар хуудас/,

           

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлстийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд: “1. Б.Бийн биед баруун тавхай ясанд хугарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоолдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Хонгорзул шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Шүүгдэгч Э нь 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хохирогч Бийг мотоциклоор мөргөж хохирогчийн тавхай ясны хугарал гэмтэл учруулж гэмт хэрэгт холбогдсон байгаа боловч мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээгээгүй. Шүүгдэгч Э нь гэм буруугаа хүлээгээгүй боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд гэмт хэргийг шүүгдэгч Э үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж хохирогчийн өмгөөлөгчийн үзэж байна. Хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд зөрүүгүй байдаг. Хохирогчийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг нэгэнт зөрүүгүй учраас анхдагч бичгийн нотлох баримтын шаардлагыг хангасан нотлох баримт гэж үзэх бүрэн дүүрэн боломжтой байна. Мөн насанд хүрээгүй гэрч нарын мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэгтэй зөрдөггүй. Мөн бичгийн нотлох баримтын хууль ёсны шаардлагыг хангаж байна гэж харж байна. Насанд хүрээгүй гэрч нар болох М, Н нар бол өвөөтэйгөө сундалдаад мотоциклтой явж байсан чинь Сайнаагийн хүү буюу Э бид нарыг мотоциклтой ирээд мөргөсөн. Өвөө нь бэртчихсэн гэдгийг хэлсэн. Насанд хүрээгүй а гэрч нарын мэдүүлгээр Сайнхүү бол тэд нар дээр ирсэн. Гэхдээ цаг хугацааны хувьд Э, Бийг мөргөсний дараа ирсэн.  Эын дараа Сайнхүү ирээд мөн өвөөг нь загнасан гэдэг ийм үйл явдлыг насанд хүрээгүй гэрч нар мэдүүлдэг. Мөн насанд хүрээгүй гэрч Эрдэнэсүрэнгийн мэдүүлэг байгаа. Гэрчийн хувьд тухайн гэмт хэрэг болсон үйл явдалд өөрийгөө байгаагүй гэдэг. Э нь болохоор Эрдэнэсүрэн, Сайнхүү нар надаас түрүүлээд Б болон түүний 3 хүүхэд дээр очсон. Ингээд Сайнхүү буюу ээжийг нь хэл амаар доромжилсон, Эрдэнэсүрэн дүү нь уйлаад явсан гэдэг гэтэл Эрдэнэсүрэнгийн мэдүүлэг дээр Сайнхүүг Б хэл амаар доромжилсон болон Э очсон эсэх байсан талаар бол мэдүүлэгт авагдаагүй. Яагаад гэвэл Эрдэнэсүрэн тухайн үйл явдал болоход байгаагүй гэсэн мэдүүлгийг өгдөг. Мөн шинжээчийн дүгнэлтээр хохирогч Бийн биед хүндэвтэр гэмтэл учирсан. Сэтгэцэд учирсан шинжээчийн дүгнэлтээр хохирогчид 1 дүгээр зэрэглэлийн хохирол учирсан байна гэсэн байгаа. Ингээд дээрх нотлох баримтуудын хүрээнд харахад хохирогч Бийн тавхай ясны хугарал буюу хүндэвтэр гэмтлийг шүүгдэгч Э санаатайгаар учруулсан байна гэсэн ийм дүгнэлтэд хүрч байна. Дараагийн шатанд хохирол төлбөрийн асуудал яригдаж байгаа. Хохирол төлбөрийн асуудал дээр 4 сар, 5 сард өгсөн бензиний баримтыг хасъя. Хасаад 135,000 төгрөг, эмчилгээний зардлаас хасах баримт байхгүй. Яагаад хасах баримт байхгүй гэж хэлж байгаа вэ гэхээр тухайн үед Б өөрийн эхнэр болон эхнэрийнхээ хүүхэд Гантулгын хамтаар Өвөрхангай, Архангай, Хархорин гурвын хооронд явж эмчилгээ хийлгүүлсэн. Мөн шаардлагатай шинжилгээнүүдийг өгсөн. Ингээд явж байх хугацаанд настай хүний ясны бэртэл одоогоороо эдгээгүй байнга өвдөөд байсан учраас хувиараа явж эмнэлгээр үзүүлсэн. Эмчилгээний баримтаас өмгөөлөгчийн хувьд хасах баримт байхгүй байна. Шүүх өөрийн эрх хэмжээний хувьд нотлох баримтыг бүрэн дүүрэн үзээд хасах нотлох баримт байвал хасах байх. Хохирлоос  823,200 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэл 1 дүгээр зэрэглэлээр гарсан. Энэ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлэх зохицуулалттай. Хохирогчийн хувьд шүүгдэгчийн зүгээс хүн ёсны хувьд уучлалт гуйгаагүй, өдий болтол гэм буруугаа хүлээгээгүй, энэ хэргийг шийдвэрлүүлэх мөрдөн байцаалтын шат, прокурорын шатанд маш их гомдол гаргаж хэргийг удаашруулсан. Мөн эмчилгээний төлбөр зардалд нэг ч төгрөг төлөөгүй учраас сэтгэцэд учирсан гэм хорыг 5 дахин нэмэгдүүлсэн буюу 3,300,000 төгрөгийг нөхөн төлбөрт гаргуулах саналтай байна гэв.

Шүүгдэгч Г.Э шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 06 дугаар сарын 11-ний би худаг дээр мал услаад байж байсан. Гүрбазар гэдэг айл манайхаас ил харагддаг. Тэгэхэд Гүрбазар гуайнхаас нэг мотоциклтой хүн гарч ирээд Батхорлоо ахынд очсон. Төд удалгүй 3 хүүхэд сундалж гарч ирээд манай малыг элдсэн. Манай мал гэрийнхээ урд дээр байсан юм. Тэгээд нэг харсан чинь манай ээж, дүү 2 оччихсон байсан. Манай ээж өвөл нурууны хагалгаанд орчихсон хүнд юм өргөж болохгүй байгаа. Б гуай манайхыг угаасаа дээрэлхээд байдаг юм. Б гуайг согтуу байгааг нь мэдэж байсан учир ээжийн нурууг нь гэмтээчих вий гэж бодоод очсон. Би очоод олон жил саахалт байсан байж та яах гэж ингэж байдаг юм бэ гэж хэлсэн. Манайхыг ядарсан, ээж, дүү нартайгаа амьдардгийг мэднэ. Мал элдэх шаардлагагүй зүйл дээр мал элдээд байна. Хоёулаа сумын Засаг даргын тамгын газраар асуудлаа шийдье. Танай үхрийг услаад байж байна гэж хэлсэн. Би Б гуайн үхрийг байнга усалдаг. Тэгэхэд Б гуай Гүрбазар гуайтай архи уучихсан байсан. 3 хүүхэд суулгачхаад архи уусан яваад байх юм. Танай малыг услаад байж байна гэхэд ахыгаа уучлаарай. Ахыгаа зодчих гээд өөдөөс гуйгаад суугаад байсан. Би юу гэж хүн зодох вэ дээ гэсэн. Хоёулаа асуудлаа Засаг даргын тамгын газар орж хэлье, аягүй төвөгтэй, хүн амьтны амгалан байдал алдагдуулаад мал элдээд байх хэцүү байна гэсэн чинь намайг үнэхээр уучлаарай. Ахыгаа зодчих гээд суугаад байсан. Би хүн зоддог хүн биш учраас буцаад худаг руу малаа услах гээд явсан” гэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

         

            Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Эт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.

 

            Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

 

            Шүүгдэгч Г.Э нь тээврийн хэрэгслээр идэвхитэй үйлдлээр хохирогчийн биед баруун тавхай ясанд хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан мөрдөн шалгах ажиллагаанд өсгөн насанд хүрээгүй гэрч Г.Маргад-Эрдэнийн мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас/, насанд хүрээгүй гэрч Г.Нандин-Эрдэнийн мэдүүлэг /хавтаст хэргийн 116 дугаар хуудас/, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлстийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дамбийням шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүгдэгч Эт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж үзэж байгаа. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийг нотолбол зохих нөхцөл байдал бүрэн нотлоогүй гэж үзэж байна.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг яаж үйлдсэн, 1.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хэн үйлдсэн, 1.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн сэдэлт зорилго гэм буруугийн хэлбэрийг тогтоогоогүй. Мөн 1.5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн шинж чанарыг бүрэн тогтоогоогүй гэж үзэж байна. Учир нь хэрэг болсон гэх цаг хугацаанд хохирогчийн мэдүүлэгт Э маш хурдтай ирж мөргөөд мотоцикл унагасан гэж мэдүүлдэг. Тухайн мотоциклд эвдрэл гэмтэл учирсан байсан уу гэдэг асуудал дээр мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй. Тухайн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл байдаггүй. Дараагийн асуудал гэвэл хохирогчийн хохирол төлбөртэй холбоотой асуудал буюу эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 1,189,000 төгрөг нэхэмжилсэн. Эрүүл мэндийн даатгалын сангийн ерөнхий газрын цахим системийн лавлагаа дээр нийтдээ 10 гаран төрлийн эмчилгээ авсан тухай лавлагаа гарч ирдэг. Тэр дундаа 899,000 мянган төгрөгийн эмнэлгийн лавлагаа нь зах мэдрэлийн тогтолцоо гэдэг оношоор эмчилгээ хийлгэсэн гэж гарч ирсэн байдаг. Гэмтлийн тасаг нь бол тусдаа. Тухайн гэмтэл авсан хэсэг дээр эмчилгээ хийлгэсэн хэсэг нь тусдаа гарсан байдаг учраас энэ хохирол хор уршгийн шинж чанарыг бүрэн тогтоогоогүй байна гэж үзэж байна. Дараагийн асуудал нь гэрч Сайнхүүгийн мэдүүлэгт Б гуай намайг буудаж ална гэсэн гэдэг мэдүүлэг байдаг. Энэ нь яллагдагч Эын мэдүүлэгт ээжийг буудаж ална гэдэг байдлаар сүрдүүлээд байж байсан гэж мэдүүлсэн. Тэгэхээр тухайн хохирогчийн гаргаад байгаа үйлдэл заналхийлэл, гэмт хэргийн шинжтэй эсэхэд мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй. Дээрх асуудлыг шалгаж шийдвэрлэсэн баримт хавтаст хэрэгт байхгүй гэж үзэж байгаа. Дараагийн асуудал 17 дугаар хуудаст авагдсан шинжээч томилох тогтоол байгаа. Мөрдөгчийн энэ тогтоолыг яллагдагчид танилцуулаагүй байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт бол шинжээч томилсон шийдвэрийг яллагдагч, шүүгдэгчид танилцуулна. Яллагдагч, шүүгдэгчид танилцуулаад хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдол гаргах эрхтэйгээр хуульчилсан. Тэгэхээр яллагдагчийг эрхээр хангаагүй байна гэж үзэж байна. Ийм ийм нөхцөл байдлууд байгаа учраас өнөөдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Эын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллагдагчийн эрхээр хангаагүй мөн хэргийн нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй гэж үзэж байгаа учраас дээрх ажиллагааг хийлгэхээр 60 хоногийн хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн дүгнэлттэй байна гэжээ.

Г.Эын хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан насанд хүрээгүй гэрч болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байгаа ба Насанд хүрээгүй гэрч Г.Маргад-Эрдэнийн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...их хурдтай ирсэн. ... Өвөөгийн хөл дээр нь шууд ирээд мотоцикл мөргөсөн. Миний толгой өвдөөд, дүүгийн толгой өвдөөд, өвөөгийн хөл өвдөөд байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Г.Н-н шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Өвөө бид нарыг хонио эргүүлээд байж байтал Сайнаагийн хүүхэд нь мотоциклтой ирээд өвөөг мөргөсөн. Тэгээд хөл нь өвдсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 116 дугаар хуудас/ хохирогчийн ...Эрдэнээгийн малыг гэрээс холдуулж цааш хэсэг туучихаад зогсож байтал Эрдэнээ мотоциклтойгоо их хурдтай давхиж ирээд шууд миний унаж байсан мотоциклийг мөргөсөн, тэр үед би болон 3 хүүхэд мотоцикл дээрээ сууцгааж байсан бөгөөд би Эрдэнээгийн мөргөсөн тал руу хүүхдүүд маань нөгөө тал руу мотоциклиос унасан. Мотоцикл ч миний унасан тал руу миний баруун талын хөлийн тавхайнд дээр дарж унасан.... гэх мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.

 

            Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, цохих, өшиглөх, ноцолдох зэрэг идэвхитэй үйлдлээр хүндэвтэр хохирол санаатай учирснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй бөгөөд тухайн хүн өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж, хохирол зориуд хүргэсэн байхаар зохицуулсан байдаг.

          Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.Э нь мотоциклиор хохирогч Б.Бийн биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж шүүх үзлээ.

            Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна.

 

            Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан шүүгдэгч Г.Эын үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ. 

        

            Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокуророос шүүгдэгч Г.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй байна.

 

            Иймд шүүгдэгч Г.Эыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор хуульчилсан.

 

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

            Энэ хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж,

            Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-т “...энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж тус тус заажээ.

                Хууль зүй дотоод хэргийн сайд, эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгтээр гэмт хэргийн улмаас стрессийн үед үзүүлэх хэвийн хариу урвал илэрч, богино хугацаанд үргэлжлэх гэмтлээс үүдэлтэй үлдэц байгаа тохиолдолд гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэлийн Нэгдүгээр зэрэглэл хэмээн журамласан.

2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 526 дугаарт шинжээчийн дүгнэлээр хүндэвтэр гэмт хэргийн хувьд буюу сэтгэцийн эмгэгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарч байх тул сэтгэцэд учирсан хор уршигт 2,766,320 төгрөг, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 863,000 төгрөг гаргуулах хохирлын баримтын шаардлага хангасан 265,000 төгрөгийг гаргуулах, нийт 3,031,320 төгрөгийг шүүгдэгч Г.Эаас гаргуулж, хохирогч Б.Бд олгох, хохирогчид биед хүндэвтэр гэмт учруулсны улмаас эмчилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардал 899,046 төгрөгийг шүүгдэгчээс тус тус гаргуулж эрүүл мэндийн даатгалын санд оруулахаар шийдвэрлэв.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүхээс шүүгдэгч Г.Эыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

            Улсын яллагч шүүх хуралдаанд “Шүүгдэгч Эыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай үйлдэлд нь 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна. Түүнд оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна. Шүүгдэгч Эын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь нийтэд тустай ажил хийх болон зорчих эрхийг хязгаарлах, торгох эрүүгийн хариуцлага хүлээлгэх сонгох ялын санкцтай. Шүүгдэгч Эын тухайд хөдөө мал маллаж амьдардаг. Ээж, дүү нартайгаа байдаг. Хэдийгээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай боловч эрүүгийн хариуцлагын зорилгын хувьд цээрлүүлэхээс гадна нийгэмшүүлэхийн хүрээнд түүнийг ажиллаж амьдрах боломж бололцоог нь хангаж буюу нийтэд тустай ажил хийх ял оногдуулахгүйгээр, зорчих эрх хязгаарлах ял оногдуулахгүйгээр торгох ял оногдуулах нь зүйтэй байна. Нөгөө талаар шүүхээс хэрэв торгох ял оногдуулбал ял биелэгдэх боломжтой байна гэдэг нөхцөл байдлаар улсын яллагчийн зүгээс ял эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хэлж байна. Эын тухайд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй. Хэдийгээр үйлдсэн гэмт хэргээ хүлээхгүй байх нь түүний эрх хэдий ч эрүүгийн хариуцлага оногдуулахад зайлшгүй харгалзан үзэх үзүүлэлтийн нэг байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд зааснаар улсын яллагчийн зүгээс шударга ёсны зарчимд нийцүүлж ял эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хэллээ. Хохирлын тухайд шүүх шийдсэн учраас шүүхийн шийдсэн хэмжээгээр шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна. Шүүгдэгч энэ хэрэг дээр цагдан хоригдсон хоноггүй. Улсын яллагчийн зүгээс шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан байгаа. Торгох ялын санал гаргасан учраас таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналтай байна. Монгол улсын хилээр гарах эрхийг нь хязгаарлаагүй. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг дурдаж байна” гэсэн дүгнэлтийг,

            Шүүгдэгч Г.Э нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Шүүхээс шүүгдэгч Г.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын тайлбар, мэдүүлэг зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Эт 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

            Гурав: Бусад асуудлаар:

 

Шүүгдэгч Г.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, 

         

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус 3 удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Я овогт Г-н Эыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Галтын Эыг  800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Галтын Эыг оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Галтын Эыг нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

  1. Шүүгдэгч Галтын Эыг торгох ял оногдуулсан шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Эаас 3,031,320 төгрөг, гаргуулж хохирогч Бд олгуулах, шүүгдэгч Эаас 899,046 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгосугай.

 

  1. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогоогүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.ДАГИЙМАА