Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 138/ШШ2017/00433

 

 

 

 

 

201******* оны 04 сарын 13 өдөр

Дугаар 138/ШШ201*******/00433

Дорнод аймаг

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

                    

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Алтанцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын *******-р баг, *******6 Г байрны ******* тоотод оршин суух, ЕЭ640429*******4 тоот регистрийн дугаартай, ******* ******* овогт *******гийн ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дорнод аймаг дахь Дорнод Их сургуульд холбогдох

Ажлаас халагдсаны тэтгэмж 601.059 төгрөг, нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлдийн тэтгэмж 2.240.58******* төгрөг нийт 2.841.646 төгрөгийг гаргуулах тухай

Г.ас ажил тасалсан 56 хоногийн цалин 1.529.920 төгрөг, сургуулийн нормт цагийн дутуу 340.200 төгрөг нийт 1.8*******0.120 төгрөгийг гаргуулах тухай Дорнод Их сургуулийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 201******* оны 01 сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г. Эрдэнэбат,

Нэхэмжлэгч Г. , түүний өмгөөлөгч М.Энхтуяа,

Хариуцагч байгууллагын төлөөлөгч , түүний өмгөөлөгч Д.Галтогтох нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 20******* оны 10 сарын 01-ний өдрөөс 2016 оны 9 сарын 01-ний өдрийг хүртэл Дорнод Их сургуульд багшаар ажиллаж байгаад 2016 оны 9 сарын 01-ний өдрөөс эхлэн ажлаас чөлөөлөгдсөн. Өнгөрсөн хугацаанд ажлаас чөлөөлөгдсөн тушаалаа авахаар сургууль дээр 3 удаа очсон боловч тушаал гаргахгүй байсаар байгаад 201******* оны 01 сарын 02-ны өдөр ажлаас халагдсан тушаалаа хүлээн авсан. Уг тушаалд ажлаас халагдсаны тэтгэмж олгох заалт байгаагүй. Ажлаас халагдсан тушаалаа аваад нийгмийн даатгалын хэлтэст хандаж ажилгүйдлийн тэтгэмж авахыг хүсэхэд тэтгэмж олгох хуулийн хугацаа өнгөрсөн байна гэсэн. Ажил олгогчоос шалтгаалан миний бие хохироод байна.

1. Ажлаас халагдсаны 1 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 601059 төгрөг,

2. Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмж болох 2.240.58******* төгрөг нийт 2.841.646 төгрөгийг ажил олгогч байгууллага болох Дорнод Их сургуулиас гаргуулан өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна гэж үзэж байна. Дорнод Их сургуулийн захиргаа өөрийн санаачлагаар ажилтныг ажлаас халсан байдаг. Мөн ажлаас чөлөөлсөн тушаал дээрээ ажлаас халагдсаны тэтгэмжийн талаар тусгаагүй байдаг. Тухайн байгууллага 14 хоногийн дотор ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалын нэг хувийг нийгмийн даатгалын хэлтэс рүү явуулах үүрэгтэй байсан боловч ажил олгогч энэ үүргээ биелүүлээгүй байна. Дээрх байдлын улмаас нэхэмжлэгч нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийг авах боломжгүй байдалд хүрээд байна. Мөн ажилтныг захиргааны санаачлагаар ажлаас халсан тохиолдолд ажлаас халагдсаны тэтгэмжийг хуульд зааснаар олгох тухай заалт оруулах ёстой байсан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөхийг хүсч байна гэв.

 

Хариуцагч Дорнод их сургуулийг төлөөлөгч шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа: Г. нь 20*******-2016 оны хичээлийн жилд Дорнод Их сургуульд ажилласан ба мэргэжлийн багшийн шаардлагад нийцээгүй, индекст тохироогүй, боловсролын бичиг баримт нь тус сургуульд багшлах шаардлагыг хангаагүй, Их дээд сургуульд багшлах эрхийн сертификатгүйгээр 1991 оноос хойш одоог хүртэл мэргэжлээ дээшлүүлэлгүйгээр ажиллаж ирсэн. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд эрх бүхий дээд боловсролын байгууллагын сургалтанд хамрагдаж багшлах эрх авах, магистрт суралцах эсвэл, 1981-198******* онд Монгол Улсын Их сургуулийг төгсөгчдөд олгосон эрхийн дагуу магистрын диплом авч, боловсролын зэргээ ахиулаагүй, захирлын зүгээс өгсөн үүрэг даалгаварыг зохих хэмжээнд биелүүлээгүй бөгөөд ажлын цагийн тасалдал их гаргадаг байсан. Г. нь чөлөө авч Улаанбаатар хот руу явж Авилгалтай тэмцэх газарт мэдүүлэг өгсөн байсан бөгөөд тухай бүрт манай байгууллага цалинг нь бүтнээр нь тавьж байсан. Нэг удаа чөлөө авалгүй Улаанбаатар хот явахад нь сахилгын арга хэмжээ авч байсан. Боловсролын бичиг баримт дутуу багшлах эрхгүй хүнийг багшаар ажиллуулах боломж олгосон боловч өнгөрсөн хугацаанд багшлах шаардлагад нийцүүлэн үүргээ биелүүлээгүй. 201******* оны 09 сарын 02-ны өдөр хичээлийн жил эхлэхэд Г.Цоглхагвыг ажлаас нь чөлөөлсөн. 2016 оны хичээлийн жил тарахад Г.д 201******* онд заах хичээл байхгүй талаар тодорхой хэлсэн. 2016 оны зун Улаанбаатар хотод англи хэлний сургалт зохион байгуулагдаж тэнхимийн эрхлэгч нь Г.Цоглхагвыг сургалтанд хамрагдах талаар хэлэхэд ирэх жил танай сургуульд хичээл заахгүй юм чинь надад хамаагүй гээд яваагүй байдаг. Мөн тооцооны хуудсыг хичээлийн жил эхлэхэд тарааж өгөх үед Г. байгаагүй тул салбарынх нь эрхлэгчид тооцооных нь хуудсыг өгсөн. Г. сургуульд өртэй тооцоогоо дуусгаагүй атлаа бүх бичиг баримтаа аваад явсан. Г. сургуульдаа хандан тэтгэмжийн мөнгийг минь гаргуулах хүсэлт тавьж болох л байсан. Г. нь сургуульд тооцооныхоо хуудсыг бүрэн гүйцэд бөглөж өгөөгүй байсан учир ажлаас халсан тушаалыг өгөөгүй байсан. Тооцоо дууссаны дараа тушаалыг өгөх ёстой байсан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Галтогтох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Ажлаас халагдсаны тэтгэмжид 601059 төгрөг нэхэмжилсэн байна. Ажлаас чөлөөлөгдсөн бүх хүн ажлаас халагдсан тэтгэмж авах үндэслэлгүй. Хөдөлмөрийн тухайн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3 дах хэсэгт заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн хүмүүст ажлаас халагдсаны тэтгэмжийг олгодог. Харин Г.******* ажлаас чөлөөлөгдсөн тушаалд дээрх зүйл заалтууд тусгагдаагүй байна. Мөн нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Г. нь 2016 оны 09 сарын 01-ний өдрөөс ажлаас чөлөөлөгдөх талаар мэдэж байсан. Тушаалыг надад гардуулж өгөөгүй гээд байна. Хариуцагч байгууллагын Г.Цоглхагвыг удаа дараа тооцоогоо дуусгаад ажлаас чөлөөлөгдсөн тушаалаа ав гэж мэдэгдсэн байдаг. Хэрвээ сургууль нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг гардуулж өгөөгүй бол нэхэмжлэгч нь өөрөө шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой байсан боловч тэр эрхээ эдлээгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийнхээ талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г. нь олон жил сургуульд ажилласан туршлагатай байсан учраас Дорнод Их сургууль ажилд авсан. Багш Г. ажлын цагаар 2 удаа л бичгээр чөлөө хүссэн байдаг. Г. нь ажлын өдөр 11 цаг гэж ажлаасаа гараад үдийн дараа 14 цагт ажил дээрээ ирдэг байсан. Түүний энэ байдлыг манай сургуулийн зүгээс харгалзахгүйгээр нэхэмжлэгчийн цалинг сар бүр бүтнээр нь олгодог байсан. Хүний нөөцийн мэргэжилтэн шаардлагатай үед сардаа нэг удаа багш ажилчдын ажлын цагийг бодоод нягтландаа өгдөг байсан. Г. 56 өдрийн ажил тасалсан байсан. Манай сургууль автомат цаг бүртгэгчтэй тул ирцийн бүртгэлд ямар нэгэн маргаан байхгүй. Г.гийг ажлаас чөлөөлөх болсон хамгийн гол шалтгаан нь Г. ажлын цагаар ажлын байраа орхиж явснаас болж ажлаас чөлөөлсөн байгаа. Иймд шүүхээс хүсэхэд бүтэн өгч байсан цалингийнхаа мөнгийг нэхэмжилж байна гэв.

Сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан нэхэмжлэгч байгууллагын өмгөөлөгч Д.Галтогтох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч байгууллагын зүгээс Г.д холбогдуулж 2 төрлийн сөрөг нэхэмжлэл гаргасан байгаа. Ажил тасалсан хоногийн нөхөн төлбөрийг нэхэмжилсэн байгаа. Дорнод их сургууль нь өөрөө автомат цаг бүртгэгч машинтай учраас ямар нэгэн буруу зөрүү бүртгэсэн зүйл байхгүй. Г. нь ажил олгогчоос 2 удаа л цалинтай чөлөө авсан байдаг. Г.Цоглхагвыг ажиллаж байх хугацаандаа хичээл тасалж байгааг сургуулийн удирдлага мэддэг хэрнээ цалинг нь бүтнээр нь тавьдаг байсан. Иймд шүүхээс хүсэхэд бүтэн өгч байсан цалингийнхаа мөнгийг нэхэмжилж байна. Мөн сургуулийн нормт цагийн дутуу мөнгийг гаргуулан авна гэв.

Сөрөг нэхэмжлэлийн хариуцагч Г. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шинэ багш байсан учир тухайн жилийн хичээлийн төлөвлөгөөг батлах үнэхээр завгүй байсан. Иймд миний хувьд сургуулийн нормт цагийн дутуу 340200 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин 56 хоног ажил тасалсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний хувьд зарим орой ажлаас тарахдаа цагаа бүртгүүлэхгүй мартсан байж болно. Мөн бакалаврын ангид хагас сар илүү цагаар сууж хүртэл ажиллаж байсан. Улаанбаатар хотод Авилгалтай тэмцэх газарт шалгагдаж байх хугацаандаа нийт 6 удаагийн чөлөөг захирлаас зохих журмын дагуу авсан байдаг. Тийм ч учраас миний цалинг бүтэн олгож байсан байх гэж үзэж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас сургуулийн нормт цагийн дутуу 340200 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд 56 хоног ажил тасалсан гэж 1.529.920 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан хариуцагчийн өмгөөлөгч М.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажил тасалсан гэсэн атлаа тухайн үед цалинг нь бүрэн өгсөн болох нь харагдаж байна. Ямар ч нотлох баримтгүйгээр сөрөг нэхэмжлэл гаргаад байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ажил тасалсан цагийн блансыг буруу гаргаж цалинг бүрэн олгосон ажилтан уг эрсдэлийг хариуцах ёстой. Энэ талаар ямар нэг төлбөр тогтооосон акт гараагүй байгаа. Харин сургуулийн нормт цагийн дутуу 340200 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Г.Цоглхагвыг 56 өдрийн ажил тасалсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир 1.529.920 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв .

Шүүх хэрэгт цугларсан бичгийн баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Г. нь ажилтны хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалсан тул нэг сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний ажлаас халагдсаны тэтгэмж 601059 төгрөг, нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмж 2.240.58******* төгрөг нийт 2.841.646 төгрөгийг Дорнод Их сургуулиас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Дорнод аймаг дахь Дорнод Их сургуулийн захирлын 2016 оны 08 сарын 31-ний өдрийн Б/63-1 дугаартай тушаалаар нийгэм хүмүүнлэгийн салбарын англи хэлний багш Г.Цоглхагвыг Монгол улсын Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.3 дахь заалт, Боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, Дээд боловсролын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх заалт, Боловсрол, Соёл Шинжлэх ухааны сайдын 2010 оны 26 тоот тушаалын хавсралын 2.3.3 дахь заалт, Эрдмийн зөвлөлийн 20******* оны 08 тоот тушаалын 06 дугаар зүйлийн 6.8 дахь заалтыг тус тус зөрчсөн, мэргэшлийн болон боловсролын бичиг баримтыг шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр захиргааны санаачлагаар 2016 оны 09 сарын 01-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч нь Г.Цоглхагвыг хуульд заасан үндэслэлийн дагуу ажлаас халсан, ажлын цагийн тасалдал ихээр гаргадаг, мэргэшлийн болон боловсролын бичиг баримтын шаардлага хангаагүй учир ажлаас чөлөөлсөн. Иймээс Г.д ажлаас халагдсаны тэтгэмж олгох үндэслэлгүй мөн Г. нь ажлаас халагдсаны дараа тооцооны хуудсыг өгөөгүй учир ажлаас чөлөөлсөн тушаалыг 201******* оны 01 сарын 02-ны өдөр гардуулсан гэж тайлбарлан маргадаг.

Хэрэгт авагдсан бичгийн баримтаас үзэхэд Дорнод аймаг дахь Дорнод Их Сургуулийн захирал Г.Цоглахгавыг ажлаас халсан үндэслэл нь төрийн албаны тухай 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан Төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасан ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас халах тухай шийдвэрт заах, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт заасан ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй, мөн Боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан боловсролын баримт бичиг нь тухайн иргэний эзэмшсэн боловсролын агуулгын түвшин, мэргэжлийг гэрчилсэн албан ёсны баталгаа мөн, Дээд боловсролын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан Их сургууль, дээд сургууль, коллежид үндсэн мэргэжлийн хичээлийг магистр, түүнээс дээш зэрэгтэй багш заахаар хуульд заасан гэсэн үндэслэлээр ажлаас халсан байдлаас үзэхэд Дорнод Их сургууль Г.Цоглхагвыг хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасан ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж буй ажил, албан тушаалдаа тэнцэхгүй гэсэн үндэслэлээр ажлаас халсан болох нь тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан бичгийн баримт болох тооцооны хуудас нь /хариуцагч тал бичгийн баримтаар шүүх хуралдаанд гарган өгсөн / ажлаас чөлөөлөх үед бус 2016 оны 05 сарын 24-ний өдөр багш нарыг ээлжийн амралт авах үед өгсөн тооцооны хуудас гэх баримт байх бөгөөд уг тооцооны хуудсанд Г.Цоглхагвыг ямар нэг өр төлбөртөй болох талаар тусгагдаагүй гарын үсэг зурвал зохих эрх бүхий хүмүүс гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах үед мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт зааснаар ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй байхаар заасан байна.

Дорнод Их сургууль нь Г.Цоглхагвыг захиргааны санаачлагаар ажлаас чөлөөлсөн талаар талууд маргаагүй байна.

Дорнод Их сургуулийн захиргаа нь Г.Цоглхагвыг тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага ур чадвартай мэргэшсэн байх хуулийн заалтанд нийцээгүй гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр захиргааны санаачлагаар ажлаас халсан байх тул мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч энэ хуулийн ... 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгтзаасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгохоор хуульд заасан байх тул Г.д нэг сарын цалин хөлс болох 601059 төгрөгийг Дорнод Их сургуулиас гаргуулан олгох нь зүйтэй байна.

Мөн ажил олгогч болох Дорнод Их сургууль нь Г.Цоглхагвыг 2016 оны 08 сарын 31-ний өдөр ажлаас чөлөөлөх тухай Б/63-1 дугаартай тушаалыг хууль бус үндэслэлээр хугацаа алдан 201******* оны 01 сарын 02-ны гардуулан өгсөн болох нь хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар батлагдаж байна. Ажил олгогчийн буруутай үйл ажилгаанаас болон ажлаас халагдсан тушаалыг хугацаа алдан хүлээн авсан нь нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар ажлаас халагдсан даатгуулагч ажил олгогчтой тооцоо хийж дууссанаас хойш 14 хоногийн дотор оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ хөдөлмөр эрхлэлтийн алба, нийгмийн даатгалд бүртгүүлэхээр заасныг зөрчсөн байна гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймээс Дорнод Их сургуулиас нийгмийн даатгалын сангаас олгох ёстой ажилгүйдлийн тэтгэмжийн мөнгийг гаргуулан Г.д олгох нь зүйтэй байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар ажилгүйдлийн тэтгэмжийн хэмжээг даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацааг тооцвол : Г. нь 1995 онд 9 сар, 1996 онд 11 сар, 199******* онд 11 сар, 1998 онд 8 сар, 1999 онд 12 сар, 2000 онд 12 сар, 2005 онд 04 сар, 2006 оноос 2014 онуудад 12 сар, 20******* онд 5 сар, 2016 онд 8 сар нийтдээ ******* жил, 08 сар 08 хоног нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-д зааснаар ******* түүнээс дээш жил шимтгэл төлсөн тохиолдолд тэтгэмжийг даатгуулагчийн сүүлийн 3 сарын хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогын дундажаас *******0 хувиар тооцон гаргуулах хуульд заажээ.

Нэхэмжлэгч Г. нь ажилгүйдлийн тэтгэмжид 2.240.58******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Нэхэмжлэгчийн ажиллаж байх үеийн сүүлийн 3 сарын хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогыг тооцохдоо дараах аргачлалаар тооцсон болно.

Үүнд: нэхэмжлэгч нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийг нэхэмжлэгч тооцохдоо 2016 оны 4,5,6 сарыг оруулан тооцсон нь үндэслэлүй байна. Учир нь Г. нь 6 сард ээлжийн амралт эдэлсэн учир 6 сард ээлжийн амралтын хөдөлмөрийн хөлс давхар тооцогдсон байна. Нэхэмжлэгчийн ажиллаж байх үеийн сүүлийн 3 сарын хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогыг тооцохдоо 2016 оны 3 сард 6210*******9 төгрөг, 4 сард *******53064 төгрөг, 5 сард 6480*******9 төгрөгийн хөдөлмөрийн хөлс авчээ. Дээрх 3 сарын хөдөлмөрийн хөлс нийтдээ 2.022.222 төгрөг байна. Нэхэмжлэгч нь ******* жил 5 сар, 08 хоног шимтгэл төлсөн байх тул нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийг сүүлийн 3 сарын цалингийн дундаж болох 2.022.222 төгрөгөөс *******0 хувиар тооцон 1.4*******.555.4 төгрөгийг Дорнод их сургуулиас гаргуулан Г.д олгох үндэслэлтэй байна. Нэхэмжлэлийн шаардлагаас 825.5031,6 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

2. Дорнод Их сургууль нь Г. нь ажлын цагийн тасалдал их гаргадаг байсан ба 56 хоногийн ажил тасалсан болох нь ажилчдын ирц бүртгэсэн программаас тодорхой харагдаж байна. Г. нь ажиллаж байх хугацаандаа нэг сарын 601059 төгрөгийн хөдөлмөрийн хөлс авч байсан бөгөөд үүнийг ажлын 22 хоногт хуваахад нэг өдөрт 2*******320 төгрөгийн хөдөлмөрийн хөлс авч байжээ. Түүний ажил тасалсан 56 өдрийг нэг өдрийн хөлс болох 2*******320 төгрөгөөр үржүүлэхэд 1.529.920 төгрөг болж байгаа учир уг мөнгийг Г.ас гаргуулах авах, мөн сургуулийн нормт нэг цагийн хөлс 4500 төгрөг байдаг. Г. нь -*******5,9 нормт цаг дутуу байх тул нормт цагийн дутуу 340200 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Г. нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас сургуулийн нормт цагийн дутуу 340200 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч энэ талаар маргаагүй байна. Харин ажлын цагийг 56 хоног ажил тасалсны төлбөр 1.529.920 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж маргадаг.

Сөрөг нэхэмжлэл гаргасан Дорнод Их сургуулийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд Г. нь ажлын 56 хоног тасласан учир ажил тасалсан хугацааны цалин 1.529.920 төгрөгийг гаргуулан авна гэж маргадаг. Гэвч ажлын цаг тасалсан гэх ажилтаны ирц бүртгэдэг бүртгэлээс өөр баримт ирүүлээгүй байх бөгөөд цалин илүү авсан талаар ямар нэг акт, дүгнэлт гарган ирүүлээгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар ажилтны цалин хөлсийг сард хоёр ба түүнээс дээш удаа, тогтоосон өдөр олгох, мөн хуулийн 60.2 дахь хэсэгт зааснаар ажилтны цалин хөлсийг цаг, өдөр, долоо хоногоор тооцон олгохоор заасан байх бөгөөд тухайн үед ажилтны цалинг тухайн ажилтны ажиллаж байсан танхимаас ирүүлсэн ажилласан цагийн тооцоог үндэслэн цалинг бүтэн олгосон гэж тайлбарлажээ. Ажлын цаг тасалсан бол тухайн үед нь ажлын цагийн тооцоог үндэслэн цалинг тухай бүрд нь хасч тооцох ёстой байсан гэтэл одоо ямар нэг акт тавигдаагүй байхад ирцийн бүртгэл үндэслэн ажил тасалсан гэж цалин гаргуулахаар нэхэмжлэх үндэслэлгүй байна гэж үзлээ.

Иймээс сөрөг нэхэмжлэийн шаардлагаас сургуулийн нормт цагийн дутуу 340200 төгрөгийг Г.ас гаргуулан Дорнод Их сургуульд олгож, 56 хоног ажил тасалсаны цалин 1.529.920 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогчийн санаачлагаар ажлаас халагдсаны тэтгэмж 601059 төгрөгийг Дорнод Их сургуулиас гаргуулан нэхэмжлэгч Г.д олгосугай.

2. Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйл, 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Дорнод Их сургуулиас ажилгүйдлийн тэтгэмжид авах байсан 1.4*******,555,4 төгрөгийг гаргуулан Г.д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 825031,6 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 4*******,49 дүгээр зүйлд зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 56 хоног ажил тасалсан цалингийн тооцоо 1.529.920 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сургуулийн нормт цагийн дутуу 340200 төгрөгийг Г.ас гаргуулан Дорнод Их сургуульд олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 5******* дугаар зүйлийн 5*******.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар Г.******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60416 төгрөгийг төсвийн орлогод үлдээж, Дорнод их сургуулиас улсын тэмдэгтийн хураамжинд 4*******2*******,8 төгрөгийг гаргуулан Г.д олгож, сөрөг нэхэмжлэлд Дорнод их сургуулиас төлсөн 448*******2 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Г.ас улсын тэмдэгтийн хураамжинд 10856 төгрөгийг гаргуулан Дорнод их сургуульд олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагч түүний төлөөлөгч нар эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зїйлийн 119.*******-д зааснаар мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Ш. АЛТАНЦЭЦЭГ