Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 2024/ШЦТ/161

 

 

 

 

 

    2024        12          11                                     2024/ШЦТ/161

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.*******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2404001130179 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                           С.Бат-Эрдэнэ,

Улсын яллагч                                                           Т.Түмэнжаргал,                           

Шүүгдэгч                                                                   Ц.******* нар оролцов.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1******* өдөр Төв аймгийн Мөнгөнморьт суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, хүүхдүүдийн хамт *******,******* тоотод оршин суух, урьд Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2021/ШЦТ/78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтнй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ялаар, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/80 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ялаар, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/08 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтнй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан, ******* овгийн ******* ******* (РД:*******)

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.******* нь 2024 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө 01 цагийн орчим согтуурсан үедээ *******, тоотод гийн гэрт хохирогч М.тэй тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар толгойн хэсэгт нь ногоон өнгийн лааны сууриар 1 удаа цохиж, эрүүл мэндэд нь хуйхны ил шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.*******гийн өгсөн “...би 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 22 цагийн үед *******, тоотод найз бид хоёр Сарнайгийнхаас юм очиж авна гээд тэднийд нилээн согтуу түүнтэй хамт очсон. ... гээд толгойгоо хагалуулдаг залуутай Гэрэлжаргал маргалдаад байсан. Түүнээс хойш юу болсон талаар санахгүй байна, хаа байгаа 6 сард болсон асуудлыг одоо ч санахгүй байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 62-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл)

            Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч ******* өгсөн “...тухайн асуудал болсон өдрийн урьд өдөр нь би гэх айлд хоносон. Тэгээд маргааш өглөө нь буюу 2024 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр гийн гэрт нөхөр гэх залуу, , танихгүй хэдэн хүмүүс байсан. Би тэдгээр хүмүүстэй хэдэн шил архи ууснаа санахгүй байна их согтсон. Тэгээд би тухайн айлын гэрийн хоймор хэсэгт тай цуг унтаж байхад гэнэт миний толгойны араас юмаар цохих шиг болсон. Миний толгойноос цус гарсан. ... гэх найзтайгаа уулзахад Ц.******* гэх хүүхэн чиний толгойг нэг юмаар цохисон. ...Миний эрүүл мэнд хэвийн байгаа, надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Энэ асуудалтай холбоотой зардал мөнгө гараагүй. Сэтгэл санааны хохирол үгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 36-37-р хуудас),

Гэрч гийн өгсөн “...Би хэрэг болоод цагдаа дээр бөөнөөрөө ирж шалгуулсны дараа гийн гэрт буцаж очиход надад ******* толгой руу Ц.******* хойморт байсан телевизийн хажуу талаас нэг зүйл аваад толгой руу нь цохисон гэж хэлсэн. Тэгээд бүүр сүүлд нь М.тэй тааралдаад тухайн гийн хэлсэн зүйлийг М.д хэлж байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 48-р хуудас),

Гэрч ын өгсөн “... гэрийн хоймор хэсэгт газар унтаж байсан. Түүний хажууд зэрэгцээд зүс таних М. нь бас хэвтэж байсан. Би гийн хажууд очоод сэрээх гэсэн чинь сэрэхгүй байсан. Тэгсэн хажууд нь хэвтэж байсан М. нь “яах гээд байгаа гичий вэ” гэж хэлээд өндийгөөд миний нүүр лүү 2-3 удаа цохисон. Энэ үед би нүүрээ дараад доошоо тонгойсон тэгээд өндийгөөд байж байтал М. тархи толгой хагалчихлаа цагдаа дууд барь гээд л байсан. ...Тухайн үед гэх айлын хойморт газраар М., нар хэвтэж байсан. Гэрийн баруун талын модон орон дээр гэрийн эзэн нь нөхөртэйгөө хэвтэж байсан. Ц.******* гэх найз маань миний хүүтэй цуг гийн хэвтэж байсан орны хөлд сууж байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 50-р хуудас),

Гэрч Н.Мөнхтулгын өгсөн “...Тэгээд , М. хоёрын хооронд бага зэргийн маргаан болоод байж байтал Ц.******* нь зурагтны хажуу талд байсан ногоон өнгөтэй зүйлээр ******* толгой хэсэгт нь нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 56-р хуудас),

Гэрч гийн өгсөн “...Тэгээд М. эгчийг түлхэж бариад цохих гээд дайрч давшилаад байхад нь Ц.******* М. рүү хандаад чи эмэгтэй хүнийг яаж байгаа юм бэ болиоч гээд гэрийн хоймрын стенк дээр байсан лааны ногоон өнгөтэй дэнлүүгээр толгойных нь араас 1 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 52-р хуудас),

Гэрч гийн дахин өгсөн “...Тухайн лааны дэнлүү одоо байхгүй. Сүүлд нь манай хүүхэд тоглож байгаад газар унагаад хагалчихаар нь хүүхдийн гар хөл зүсэж гэмтээх юм байна гээд би гаргаад хогийн савруу хаясан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 54-р хуудас),

Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн Ө.Шаарийбуугийн “...******* биед хуйхны ил шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх ил шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн 004 дугаартай дүгнэлт (хх-ийн 70-р хуудас)

Иргэний нэхэмжлэгч Б.Мөнхжаргалын “...иргэн М. нь 2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс хойш ойрын дуудлага 113,318 төгрөг, яаралтай тусламж 106,190 төгрөг, нийт 219,408 төгрөгийн тусламж үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулж, эмнэлэгийн тусламж үйлчилгээ авсан байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 39-р хуудас)

Шүүгдэгч Ц.*******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2021/ШЦТ/78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтнй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ялаар, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/80 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтнй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ялаар, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/08 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтнй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан...” гэсэн шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд (хх-ийн 86-110-р хуудас)

Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолууд (хх-ийн 111-113-р хуудас)

              Ц.*******н иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /хх-ийн 77-84-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

            Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

 Улсын яллагчаас “…Шүүгдэгч Ц.*******г Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна…” гэсэн дүгнэлт

            Шүүгдэгчээс “...миний буруу...“ гэсэн дүгнэлт тус тус гаргасан.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ц.*******д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

              Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:

1. Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар

Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, шүүгдэгч гэрч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр давхар батлагдсан.

            Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.

            Шүүгдэгч Ц.******* нь 2024 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө 01 цагийн орчим согтуурсан үедээ *******, тоотод гийн гэрт хохирогч М.тэй тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар толгойн хэсэгт нь ногоон өнгийн лааны сууриар 1 удаа цохиж, эрүүл мэндэд нь хуйхны ил шарх бүхий хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.******* нь гэмт үйлдэлдээ санаатай хандсан болох нь хохирогч ******* толгойн тус газарт нь лааны сууриар нэг удаа цохисон үйлдлээр нь тогтоогдсон.

Энэ үйлдлийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “******* биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарнагэсэн 114 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Шүүгдэгч Ц.*******гийн үйлдэл нь хохирогч ******* Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.

Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг шүүгдэгч, хохирогч нар согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн, уур, бухимдлаа барьж чадахгүй зэрэг байдал нөлөөлсөн байна гэж дүгнэв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад Ц.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ц.*******г дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

Хохирогч М. нь мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй байна.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ”, 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” гэж тус тус хуульчилсан бөгөөд эрүүл мэндийн даатгалын байгууллагад 219,408 төгрөгийг шүүгдэгч Ц.*******гаас гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлэх зүйтэй.  

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх талаар

Улсын яллагчаас “…Шүүгдэгч Ц.*******д Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна...” гэсэн дүгнэлт

            Шүүгдэгчээс ”...ямар нэг саналгүй....” гэсэн тус тусын дүгнэлтүүдийг гаргажээ.

            Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу, тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.      

            Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч Ц.******* нь эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, 1-15 насны 4 хүүхдүүдийн хамт амьдардаг зэрэг хувийн нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Ц.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялуудаас зорчих эрхийг хязгаарлах ял сонгон хэрэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд шүүгдэгч Ц.*******г Багануур дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнийг зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн  1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овгийн ******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.*******д хоёр /2/ сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газар болох Багануур дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар Ц.*******д нь зорчих эрхийг хязгаарлах ялийг биелүүлээгүй бол түүнийг зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч М. нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг дурдсугай.

5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.*******гаас нь эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 219,408 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /Төрийн сан 100900020080 дугаартай данс/-т төлөхийг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Ц.*******д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг  тус тус дурьдсугай.

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргахыг мэдэгдсүгэй.

 9. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           А.БЯМБАЖАВ