| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2017/00203/И |
| Дугаар | 142/ШШ2017/00283 |
| Огноо | 2017-03-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 142/ШШ2017/00283
| 2017 оны 03 сарын 07 өдөр | Дугаар 142/ШШ2017/00283 | ******* |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******, Эрдэнэ багийн 44-1б тоотод оршин суух,*******,*******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,*******,д холбогдох
800,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч , хариуцагч , гэрч , , , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: миний бие 2014 оны 08 дугаар сарын 27-нд Вишнфанд ББСБ-аас 2,000,000 төгрөгийн зээл аваад үүнээс 800,000 төгрөгийг хамт ажилладаг Т.Амараад зээлдүүлсэн. Т.Амараа нь нь “ах нь хүүтэй зээлээд сар сард нь өгөөд байна” гэж хэлээд авсан. Мөнгөө зээлж авснаас хойш 6 сарын дараа ажлаасаа гарсан. Надад үндсэн мөнгө болон амаар тохирсон хүүг төлөөгүй. 2016 оны 06 дугаар сард Т.Амараа нь хүү гэж 100,000 төгрөг өгсөн. Үүнээс хойш дахин мөнгө төлөөгүй одоо болтол сураггүй байна. Гэрт нь очихоор өөрөө байхгүй охин эхнэр 2 нь байж байдаг. Утас руу нь залгахаар утасаа ч авахгүй байна. Сүүлд 6 сард надад 100,000 төгрөг өгөхдөө энэ бол миний зүгээс өгч байгаа хүү шүү би үндсэн 800,000 төгрөгийг төлнө гэж байсан. Тухайн үед мөнгө зээлдүүлснийг манай хамт олон болон манай ажлын Батцэнгэл маш сайн мэдэж байгаа. Иймээс Т.Амараагаас 800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: 2013 оны 08 дугаар сарын 27-нд надаас 800,000 төгрөг Т.Амараа ах авсан. Тэгээд 160,000 төгрөгийг надад өгсөн. Манай эхнэрт 90,000 төгрөг өгсөн байсан. Одоо үндсэн зээл 800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Т.Амараа миний бие нь оос 2014 оны 08 дугаар сарын 27-нд 800,000 төгрөг авсан нь үнэн болно. Уг миний бие 2014 оны 08 дугаар сард Эрдэнэт хотод байгаагүй. Би Улаанбаатар хотод ажиллаж байгаад цаашдаа Чойр аймар руу ажиллахаар явсан. Үүнийг гэрчлэх цуг ажиллаж байсан Доржготов овогтой Наранцэцэг мэднэ. Би 2013 оны 07 дугаар сарын 20-нд эхэлж 200,000 төгрөг авсан. Ингээд дараа нь үлдсэн 600,000 төгрөгийг 2013 оны 07 дугаар сарын 29-нд зээлж авсан. Ингээд нийтдээ 800,000 төгрөгийг бөөнд нь биш цувуулж авсан. Мөн зээлж авсныхаа дараа би ажлаасаа чөлөө авч 8 сараас 12 сарыг дуустал ажиллаагүй. 2014 оны 01 дүгээр сараас дахин орж Өмнөговь аймагт ажилласан. Ажиллаж байх хугацаандаа сар бүрийн цалингаасаа 01 дүгээр сарын 20-нд 50,000 төгрөг, 02 дугаар сард 100,000 төгрөг, 3 дугаар сард 100,000 төгрөг, 04 дүгээр сард 50,000 төгрөг өгсөн. Тэгээд Бүргэд ХХК татан буугдаж би ажилгүй болсон. Үүнээс хойш ажилгүй байж байгаад 2015 оны 07 дугаар сарын 09-нд ын эхнэрт өөрийн биеэр наадмын талбай дээр дуудаж байгаад 90,000 төгрөг өгсөн. 2015 оны 08 дугаар сард Уртын гол багийн нарийн гудамжны ажил хийж, тэр ажил дээрээ Ганболдыг авч ажиллуулсан. Тэгэхэд би өөрийн ажилласан хөлснөөсөө 100,000 төгрөг Ганболдод өгсөн. 2016 оны 03 дугаар сард Ганболдыг дуудаж Дэнжийн 3 байрны хажуугийн цэцэрлэгийн урд талд уулзаад 100,000 төгрөг өгсөн. 2016 оны 06 дугаар сард болсон сонгуулийн мөнгөнөөс 100,000 төгрөг өгсөн. Дараа нь хувьцааны мөнгө олгох үед над дээр нэг залуутай хамт ирж 100,000 төгрөг авсан. Мөн 06-01-дүгээр байр дээр хүүхэдтэйгээ ирж 100,000 төгрөг авсан. Ингээд нийтдээ 990,000 төгрөг өгсөн байна гэжээ.
Хариуцагч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Бид хоорондоо гэрээ байгуулаагүй ч мөнгө авсан нь үнэн. Би нийтдээ 840,000 өгсөн. Одоо 200,000 төгрөг өгөх саналтай байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч Т.Амараад холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн гүйцэтгэлд 800,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “.....би 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Т.Амараад 800,000 төгрөгийг зээлдүүлсэн. Т.Амараа нь хүүнд 430,000 төгрөг төлсөн боловч одоог хүртэл үндсэн зээл 800,000 төгрөгийг төлөхгүй байна” гэж тайлбарлаж байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: “.....би оос 800,000 төгрөгийг цувуулж зээлж авсан боловч цувуулаад нийт 840,000 төгрөгийг төлсөн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж тайлбарлаж байна.
Зохигчдын хооронд 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна. Зохигчид хэн аль нь 800,000 төгрөгийг зээлээр авсан, өгсөн тухайд маргаагүй бөгөөд харин нэхэмжлэгч “.......2013 оны 08 дугаар сарын 27-нд надаас 800,000 төгрөг Т.Амараа ах авсан. Тэгээд 160,000 төгрөгийг надад өгсөн. Манай эхнэрт 90,000 төгрөг өгсөн байсан. Одоо үндсэн зээл 800,000 төгрөгийг нэхэмжилнэ” гэж, хариуцагч “.....01 дүгээр сарын 20-нд 50,000 төгрөг, 02 дугаар сард 100,000 төгрөг, 3 дугаар сард 100,000 төгрөг, 04 дүгээр сард 50,000 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 09-нд ын эхнэрт өөрийн биеэр наадмын талбай дээр дуудаж байгаад 90,000 төгрөг, 08 дугаар сард 200,000 төгрөг, эхнэрт битгий хэлээрээ ахиад 100,000 төгрөг гэх мэт одоогийн байдлаар нийтдээ 840,000 төгрөгийг өгсөн” гэж маргаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах, үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.
Хариуцагч шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс нийт 800,000 төгрөгийг зээлсэн болохоо хүлээн зөвшөөрсөн, харин хариуцагч нь 840,000 төгрөг төлсөн гэж байгаа боловч үүнийгээ нотолж чадаагүй тул нэхэмжлэгчийн авсан гэж хүлээн зөвшөөрч байгаа хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна. Иймд хариуцагч Т.Амараагаас 370,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч олгох, нэхэмжлэлийн шаардлагаас 430,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.
Харин нэхэмжлэгчийн хүсэлтээр мэдүүлэг өгсөн гэрч , , нар мэдүүлэгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй, талуудын хоорондын зээлийн талаар, хэдэн төгрөг зээлж авсан, эргүүлж хэдийг өгсн, одоо хэдэн төгрөг төлөх ёстойг бүрэн дүүрэн нотолж чадахгүй байх тул түүний мэдүүлэгийг нотолгооны ач холбогдолтойд тооцож үнэлээгүй болно.
Мөн талуудын хооронд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, хүү тохиролцсон болох нь нотлогдохгүй байх тул нэхэмжлэгч хүү шаардах эрхээ алдаж байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан Т.Амараагаас 370,000 төгрөг гаргуулан од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 430,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Монгол Улсын ИХШХШТХуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн храамжинд төлсөн 23,750 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж хариуцагч Т.Амараагаас 11,750 гаргуулан нэхэмжлэгч од олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН