| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Энхмандах |
| Хэргийн индекс | 165/2024/00107/э |
| Дугаар | 2024/ШЦТ/111 |
| Огноо | 2024-11-06 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Т.Түмэнжаргал |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 2024/ШЦТ/111
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,
нарийн бичгийн дарга Ө.Б,
улсын яллагч Т.Т,
шүүгдэгч А.Ө нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт А-н Ө-д холбогдох эрүүгийн 2417001360120 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **оны 0** дугаар сарын **-нд ** аймгийн **суманд төрсөн, **настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ** мэргэжилтэй, ****ажилтай, ам бүл 4, аав ээж дүү нарын хамт *** аймгийн *** сумын ** дугаар баг, ***тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх М овогт А-н Ө /РД:**/,
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч А.Ө нь 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодож, улмаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх хугацаандаа буюу 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Петровис шатахуун түгээх станцын хажуу талын засмал зам дээр 82-86 ГСА улсын дугаартай Тоёота Приус-30 загварын тээврийн хэрэгсэлийг 0,25 хувийн согтолттойгоор жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Ө-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2417001360120 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр буюу өнгөрсөн жил согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаад эрхээ хасуулсан. Энэ оны 10 дугаар сарын 04-ний өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон. Согтолтын зэрэг 0.25 хувь гарсан. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргах зүйл байхгүй, сайн дураараа хүлээн зөвшөөрч байна гэв.
2. Шүүгдэгч А.Ө мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ:
2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 82-86 ГСА улсын дугаартай Т.Приус маркийн тээврийн хэрэгслийг Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Петровис шатахуун түгээх станцын засмал зам дээр жолоодоод явж байтал цагдаа зогсоосон. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгаж драйгер багажаар үлээлгэхэд 0.25 хувийн согтолттой гарсан юм. Тэгээд цагдаагийн байгууллага дээр ирсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр хуудас/,
3. Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр цагдаа зохицуулагч М.А-н хамт хөдөлгөөнт эргүүлийн үүргийг 1, 2, 3 дугаар багийн нутаг дэвсгэрт гүйцэтгэж байгаад Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Петровис шатахуун түгээх станцын орчим явж байсан 82-86 ГСА улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад тухайн тээврийн хэрэгслийн жолооч архи согтууруулах ундааны зүйлийг хэрэглэсэн байсан. Цагдаагийн хэлтэс дээр ирж согтолтын зэргийг шалгахад 0.25 хувийн согтолттой байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,
4. Гэрч М.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр цагдаа зохицуулагч А-н хамт хөдөлгөөнт эргүүлийн үүргийг 1, 2, 3 дугаар багийн нутаг дэвсгэрт гүйцэтгэж байгаад Сүмбэр сум 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Петровис шатахуун түгээх станцын орчим явж байсан 82-86 ГСА улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад тухайн тээврийн хэрэгслийн жолооч архи согтууруулах ундааны зүйлийг хэрэглэсэн байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,
5. Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр манай манай хүү Ө найзаараа хүргүүлээд ажил дээр ирсэн. Ээж нь хувцсаа солиод гараад ирье гэж хэлээд ажил руугаа буцаад орсон. Хоолоо өгчихөөд хувцсаа солиод гараад иртэл манай хүү Ө машин унаад явсан байсан. Ө руу залгаад хаана байгаа талаар асуухад ээж би цагдаад баригдсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би ажил дээрээс алхаад очтол цагдаа нар цуг байж байсан. Би Ө-тай цуг цагдаагийн газар ирээд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгахад 0.25 согтолттой гарсан... гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,
6. Гэрч М.Х мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
Ө төлөв даруу, нийтэч элдэв муу зан байхгүй, хийж байгаа ажилдаа хариуцлагатай, спортоор хичээллэдэг, сагс сайн тоглодог. Архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээд унтаад өгдөг. Архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож байхыг нь би мэдэхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/,
7. Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /хх-ийн 7 дугаар хуудас/,
8. Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Б-ий 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №0182445 дугаартай шийтгэлийн хуудсын хуулбар /хх-ийн 55 дугаар хуудас/,
9. Шүүгдэгч А.Ө-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг нэгтгэн дүгнээд шүүхээс шүүгдэгч А.Ө-д холбогдох гэм буруугийн асуудлыг шийдвэрлэлээ.
НЭГ. Гэм буруугийн талаарх дүгнэлт:
Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд “Шүүгдэгч А.Ө нь 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодож, улмаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх хугацаандаа буюу 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Петровис шатахуун түгээс станцын хажуу талын засмал зам дээр 82-86 ГСА улсын дугаартай Тоёота Приус-30 загварын тээврийн хэрэгсэлийг 0,25 хувийн согтолттойгоор жолоодож замын хөдөлгөөнд оролцсон болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч А.Ө-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч А.Ө гэм буруугийн шүүх хуралдаанд “хэлэх зүйл байхгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүхээс шүүгдэгч А.Ө нь 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодож, улмаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх хугацаандаа буюу 2024 оны 10 дүгээр сарын 04-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Петровис шатахуун түгээс станцын хажуу талын засмал зам дээр Тоёота Приус-30 маркийн 82-86 ГСА дугаартай тээврийн хэрэгсэлийг 0,25 хувийн согтолттойгоор жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт болсон байна гэж үзлээ.
Шүүхээс хэргийн үйл баримтад дүгнэлт хийвэл шүүгдэгч А.Ө нь Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Б-ий 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №0182445 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан “жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон;” гэх үндэслэлээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 400 000 төгрөгөөр торгуулсан байна. Шүүгдэгч А.Ө нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байхдаа дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Согтуурсан гэдэгт шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно.
Түүнчлэн шүүгдэгч А.Ө нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байхдаа дахин согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн болох нь согтолтын зэрэг шалгасан тухай тэмдэглэл, гэрч Б.А, А.А, Б.М нарын мэдүүлэг, Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Б-ий 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №0182445 дугаартай шийтгэлийн хуудсын хуулбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүхээс үзлээ.
Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч А.Ө-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А.Ө нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.
Шүүгдэгч А.Ө нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иймд шүүгдэгч А.Ө-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан.
Энэ гэмт хэргийн улмаас хохирол, хор уршиг учраагүй тул шүүгдэгч А.Ө-г гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Шүүхээс шүүгдэгч А.Ө-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнийг уг зүйлд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 2900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2 900 000 төгрөгөөр торгох ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч А.Ө эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “санал хүсэлт байхгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүхээс шүүгдэгч А.Ө-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүгдэгч А.Ө-н үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч А.Ө-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2 900 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж шүүхээс үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ө-д оногдуулсан 2900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2 900 000 төгрөгөөр торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Шүүгдэгч А.Ө нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ө-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэлээ.
Шүүгдэгч А.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт А-н Ө-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч А.Ө-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2900 /хоёр мянга есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2 900 000 /хоёр сая есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ө-д оногдуулсан 2900 /хоёр мянга есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2 900 000 /хоёр сая есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч А.Ө нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ө-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч А.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ө-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ