| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Баттулга |
| Хэргийн индекс | 165/2024/0108/э |
| Дугаар | 2024/ШЦТ/112 |
| Огноо | 2024-11-07 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Т.Түмэнжаргал |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 2024/ШЦТ/112
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,
нарийн бичгийн дарга Т.Дэлгэрмөрөн,
улсын яллагч Т.Түмэнжаргал,
шүүгдэгч .... нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .... овогт .... .... холбогдох эрүүгийн 2417001190114 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, ....оны ... дүгээр сарын ..-ны өдөр ..аймгийн ... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ... ..., ... хамт .... аймгийн ... сумын... дугаар баг, ... тоотод оршин суух, урьд Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 2017/ШЦТ/56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/40 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.2 дахь хэсэгт тус тус зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож 30 хоногийн хугацаагаар хорих ял болгон өөрчилж, уг ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 6 сар 30 хоногийн хугацаагаар тогтоосон, .... овогт .... .... /РД:..../,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
Яллагдагч ....нь 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодож, улмаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх хугацаанд буюу 2024 оны 09 дүгээр сарын 07-ны орой Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Гашууны 6 дугаар эгнээнд байрлах зам дээр ....улсын дугаартай Chevrolet загварын тээврийн хэрэгслийг 2.55 хувийн согтолттойгоор жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч ....шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодож тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулж, 7 хоногийн хугацаагаар баривчлагдсан. 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 41-65 Shewrolet маркийн тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодсон. Согтолтын зэргээ санахгүй байна. Ойрхон байсан болохоор машин барьсан. Ахиж согтуугаар жолоо барихгүй гэв.
2. Гэрч ....мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр би Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1, 2, 3 дугаар багт замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад Сүмбэр сумын 3 дугаар баг, Гашууны эгнээнд цагаан өнгийн машинтай согтуу хүн дэлгүүрээс архи аваад гарлаа гэх дуудлага ирсэн, хяналт шалгалт хийгээрэй гэсэн. Би ахлах ахлагч .... хамт Сүмбэр сумын 3 дугаар баг, Гашууны 6 дугаар эгнээнд хяналт шалгалт хийж байгаад цагаан өнгийн Chevrolet маркийн ....улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад ....гэх хүн согтуу байдалтай жолоо барьж явсан. Тухайн этгээдийг саатуулан эрүүлжүүлэх байранд авч ирээд драгер багажаар үлээлгэж үзэхэд 2.55 гэсэн тоон үзүүлэлт гарсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 12 хуудас/
3. Гэрч ... мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “.... нь их ажилсаг, сайхан сэтгэлтэй, даруухан, хүнд тусархуу хүн. Архи их уудаг байсан бөгөөд сүүлийн 2 жил гаран архи уугаагүй. Энэ оны 2 сараас эхлээд хаа нэг архи уугаад байх болсон. Сүүлд 6 сарын хугацаагаар хоригдоод суллагдсанаас хойш гахай, тахиа тэжээн зарж борлуулан амьдралаа авч явж байгаа. .... намайг асарч хамгаалж байгаа. Би өвчнөөрөө группэд байдаг. 2024 оны 03 дугаар сард архи ууж машин бариад эрхээ хасуулсан бөгөөд 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ....улсын дугаартай машин бариад цагдаад баригдсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 16 хуудас/
4. Цагдаагийн алба хаагчийн рапорт, согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл, жолоочийн лавлагаа мэдээлэл, Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ЗШ/121 дугаартай шийтгэврийн хуулбар, авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн лавлагаа /х.х-ийн 5, 6-8, 10, 17-18, 47 хуудас/
5. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолуудын хуулбар /х.х-ийн 27-42 хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд
НЭГ. Гэм буруугийн талаар:
Шүүхээс шүүгдэгч ....нь Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ЗШ/121 дугаартай шийтгэврээс Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах шийтгэл оногдуулсан хугацаанд дахин 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 17 цагийн орчимд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Гашууны 6 дугаар эгнээнд байрлах замаар ....улсын дугаартай Chevrolet загварын тээврийн хэрэгслийг 2.55 хувийн согтолттойгоор жолоодон замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт болсон нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.....ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч ....нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүх мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, гэрч .... мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, цагдаагийн рапорт, согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл, жолоочийн лавлагаа мэдээлэл, Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ЗШ/121 дугаартай шийтгэврийн хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон болохыг дурдлаа.
Шүүгдэгч Г..... холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн зүйлчлэл шүүгдэгчийн үйлдэлд тохирсон ба шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна гэж шүүхээс дүгнэлээ.
Мөн шүүх хуралдаанд шүүгдэгч ....нь өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлт гарган оролцсон ба гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэлтэй холбоотой маргаагүй болохыг дурдлаа.
Гэмт хэрэг гаргах болсон шалтгаан нөхцлийн тухайд архидан согтуурснаас үүдэлтэй байна.
ХОЁР. Шүүгдэгч Г..... эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч Т.Түмэнжаргал нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Шүүгдэгч Г..... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 1 жил 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, зорчих эрхийг хязгаарлах ялыг Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлалт тогтоох, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 2 сарын хугацаагаар хасах саналтай байна. Шүүгдэгч ....нь эрхэлсэн тодорхой ажилгүй, 2 хүүхэд, түүний асрамжинд байдаг эхнэрийн хамт амьдардаг зэрэг нөхцөл байдлыг харгалзаж байна гэсэн саналыг,
Шүүгдэгч ....эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Санал хүсэлт байхгүй гэжээ.
Шүүгдэгч Г..... эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч ....нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шалтгаан нөхцөл, хувийн байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын санал зэргийг харгалзан шүүгдэгч Г.....ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан хугацаанд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч ....нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч .... овогт .... ....ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.....ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г..... зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан хугацаанд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г..... шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г..... оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс тоолсугай.
6. Шүүгдэгч ....нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г..... урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТТУЛГА