| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2019/00229/И |
| Дугаар | 155/ШШ2019/00291 |
| Огноо | 2019-04-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 155/ШШ2019/00291
| 2019 оны 04 сарын 11 өдөр | Дугаар 155/ШШ2019/00291 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ****************** оршин суух хаягтай боловч, одоо Улаанбаатар хот********************* түр оршин сууж байгаа гэх Б овогт Б.З /******************/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хөвсгөл аймгийн ***************** д оршин суух, Ө овогт С.Р /***************/ -д холбогдох,
13.240.000 / арван гурван сая хоёр зуун дөчин мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч Б.З нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.З хариуцагч С.Р хариуцагчийн өмгөөлөгч Б.Ганчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Зшүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие Б.Знь С.Ринчинхандтай 7 сар хамт амьдрах хугацаанд 2018 оны 07 дугаар сарын 28-нд 5.500.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 07-нд 500.000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 23-нд 1.500.000 төгрөгийг тус тус өгсөн. Үүнээс Р найз болох Баян-Уул ХХК-ий эзэнд 1.500.000 төгрөг өгсөн. Үүнийг Р нэхэмжилж байна. Баян-Уул ХХК-ий эзэнтэй мөнгөө авъя гэхэд Ринчинхандтай хийсэн наймаа, өгөө аваа гэж тайлбар өгч байгаа. Мөн Б.Зминий өгсөн мөнгөөр Эрээн явж бараа авчиран зарж ашиг олон, өөрийн үл хөдлөх Цалгиун дэлгүүрээ 8х10 харьцаатай байхад нь 18х10 болгон нэг давхар байсныг хоёр давхар супер маркет болгосон. Үүнийг хүн бүр мэдэж байгаа. Мөнгөөр ашиг олсон доод тал нь 4.000.000 төгрөгийг нэмж нэхэмжилнэ. Миний бие Б.Знь 7 сар амьдрах хугацаанд зүгээр сууж үзээгүй, дэлгүүрийн ажил их, өглөөний 9 цагаас үдшийн 24 цаг хүртэл ажиллаж, хөдөлмөрлөдөг байсан учир өөрийнхөө хөдөлмөрөө үнэлнэ. Үүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох сарын 320.000 төгрөгөөр бодож нийт 2.240.000 төгрөгийг нэхэмжилж байна. Нийт 13.240.000 төгрөгийг С.Р гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.Зшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Знь 2018 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 5.500.000 төгрөгийг С.Рөгсөн. Энэ хүн өөрөө Цалгиун гэсэн нэртэй дэлгүүртэй. Энэ хүний бизнес дээр нь тулгуурлаад хөрөнгө оруулалт хийсэн. Тухайн үед хамтын амьдралтай болж эхэлж байсан. Би хөрөнгө оруулалтыг ингэж хийж эхэлсэн байгаа. Би энэ мөнгөө 100 хувь нэхэмжилж байгаа. Хоёрдугаар асуудал бол 1.500.000 төгрөгийг хассаныг ойлгож байгаа байх. 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 500.000 төгрөгийг Хөвсгөл аймгийн Улаан Уул сум руу явахад С.Ргэдэг хүнд найзаасаа авч өгсөн. Дараагийн асуудал нь цалин мөнгөний асуудал байгаа юм. Эхлээд бол би надаас авсан мөнгийг өгчих гэж хэлээд тохиролцъё гэж хэлэхэд энэ хүн миний утсыг блок хийчихээд надтай утсаар ярихгүй байсан. Эхлээд бол мөнгө аваагүй гэж гүрийгээд байсан. Утсанд ирсэн мессэжээр нь бол мөнгө авсан нь тодорхой болсон. Мессэж дээрээ чиний мөнгийг авсан нь үнэн. Тэгж байгаад өгнө үү дээ гэж бичсэн байдаг. Надад чиний чадал хүрвэл шүүх, цагдаагаараа яваад олж ав гэсэн. Би 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 40 хоног мессэж бичиж мөнгөө өгнө үү гэж гуйсан. Үүнээс болж би энэ хүнийг шүүхэд өгсөн юм. Бид хоёр хамтран амьдрах хугацаанд би С.Ринчинхандаар тэжээлгэж гэртээ байж үзээгүй. Өглөөнөөс оройн 24 цаг хүртэл ажиллаж байсан. Бараагаа зөөж, дэлгүүрийн кассан дээр сууж, тухайн гэрт юу л хийх байна энэ бүгдийг хийж явж байсан учраас энийг хамгийн багаар үнэлж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320.000 төгрөг байгаа учраас 7 сараар бодож 2.240.000 төгрөгийг нэхэмжилж байна. 4.000.000 төгрөгийн хувьд би эхлээд 5.500.000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг С.Рхийж, бизнесийг нь дэмжсэн. Дэлгүүрийн хувьд өмнө нь мини маркетаар хүнсний дэлгүүр нь ажиллаж байсан. Энэ бол нэг давхар хүнсний дэлгүүр байсан юм. Дэлгүүрийн ар талд 24 м2 агуулах барьсан байсан. Энийг нь задалж нийтэд нь 10м х 18м хэмжээтэй болгож бичиг хэргийн лангуу хийж өргөтгөж бараа нэмж ажилласан юм. Дэлгүүрийн дээд талын нэг давхарыг буулгаж хоёр давхар болгож өргөтгөл хийж томруулсан. Эдгээрийг ямар мөнгөөр хийсэн гэдэг асуудал гарч ирэх байх. 2018 оны 8 дугаар сарын 10-ны үеэр бид хоёр хамт Эрээн хот руу бараанд явсан. Тухайн үед сургуулийн хүүхэд хичээлдээ орох гэж байсан учраас хувцас, бичиг хэрэг авчирч зарж тухайн олсон ашгаараа дэлгүүрийг өргөтгөл хийж хоёр давхар болгосон. Энийг би хамгийн багаар бодож үүнээс 4.000.000 төгрөг нэхэмжилж байгаа юм. Ямар учраас 4.000.000 төгрөгийг нэхэмжилж байгаа гэдгээ тайлбарлахад эхлээд 5.500.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд бид хоёрын маргалдах болсон шалтгаан бол бичгээр тухайн гэрээ хийгээгүй. Амаар ингэж ярилцаж байсан учраас 4.000.000 төгрөгийг хамгийн багадаа нэхэмжилж байгаа юм. Энэ үед ашиг хэр олсон юм бэ гэхээр ашиг олсон. Дэлгүүр томорч хоёр давхар болж өнгө үзэмжийн хувьд ч гэсэн зассан байсан. Дэлгүүрийн өдрийн ашиг нь багадаа 1.000.000 төгрөгөөс 1.500.000 төгрөг байдаг. Хүнсний дэлгүүрийн ашиг 15%-аас 20%-ын ашигтай байдаг. Эрээн хотоос авчирсан бараа 30%-аас 50%-ын ашигтай байдаг. Энэ үүднээс бол олсон ашгийг үл хөдлөх дээр нэмж олсон ашгийг би гаргаж авъя гэж хамгийн багадаа 4.000.000 төгрөгийг нэхэмжилж байгаа юм. Миний гаргасан үнийн дүн ийм л байна. Ингээд нийт 11.740.000 төгрөг болж байгаа юм. Хариуцагч нь ингэж байна. 1.020.000 төгрөгийг Б.Зөгсөн гэж хэлж байна. Энэ бол ор үндэслэлгүй зүйл юм. Би өмнө нь Турк улсын Станбул хотод амьдарч байгаад ирэхдээ 40.000.000 төгрөгийн бараатай ирсэн. Энийг бол аж ахуй нэгж болон албан байгууллагуудаар би турк брэндийн хувцаснуудыг тарааж тэр мөнгийг цувуулж авдаг байсан. Би энэ хүний дансыг ашиглаж 1.000.000 төгрөгийг хийсэн. Хоёрдугаарт нь хариуцагч нь намайг 200.000 төгрөгийг хэлэхгүй авсан гэж хэлж байна. Тийм мөнгө аваагүй. Эрээн хот руу бараанд явахад хариуцагчид 4.000.000 төгрөг байгаагүй. Ор үндэслэлгүй зүйлийг яриад байна. Би энийг эсэргүүцэж байна. ... гэв.
Хариуцагч С.Ршүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: С.Рби иргэн Б.Заас Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие С.Р2017 оны өвөл Зтай утсаар холбогдон, феесбүүкээр харилцдаг болсон. 2018 оны хавраас уулзалддаг болоод 2018 оны 5 сарын сүүлчээр З би чамтай амьдарна, хайртай, дуртай гээд манайд ирж амьдарна гэсэн. З надад хэлэхдээ би амьдралд алдаад эхнэр, хүүхдээсээ салсан, дахин алдаа гаргамааргүй байна, би чамтай л амьдарвал миний амьдрал болж бүтэх гээд байна гэхээр нь би энэ хүн надад хайртай дуртай гээд ирж байхад яаж цааш түлхэх вэ гэж бодоод Мөрөн сумын 10-9-24 байх гэртээ оруулсан. З өөрийн гэсэн орон гэргүй, ажил төрөлгүй, мөнгө төгрөггүй хүн байсан. З эхлээд надад зээлийн талаар ярьж байгаагүй ба надтай амьдраад сар гарангийн дараа би банкнаас зээл авсан зээлээ төлж чадахгүй 4 сар болж байгаа их алдангитай байгаа , одоо бараг сая гаран төгрөгний алдангитай байгаа гээд чи миний зээлийн төлөгдөөгүй алдангитай байгаа зээлийг төлөөд өгөөч гэхээр нь би нэгэнт энэ хүнтэй амьдарч байгаа юм чинь зээлийг нь төлье гэж сэтгэл гаргаж 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Зын өөрийн нь 5890507778 дугаарын данс руу нь 1.020.000 төгрөгийг хийсэн.Уг мөнгийг нийгмийн даатгалын хажууд байрлах АТМ дээр З бид хоёр хамтдаа очин карт руу нь хийсэн. З надаас авсан мөнгөө Мөрөн сумын 10-1-1 тоотод байрлах хашаа, байшингаа зараад өгнө гэж байсан ба энэ хашаа байшин нь З эхнэр хүүхдээсээ салахдаа эд хөрөнгийн маргаантай байгаад шүүхээр энэ асуудлаа шийдүүлсэн байсан. Би өдөр тутам орсон орлогоо хураадаг ба уг мөнгөнөөс З надад хэлэлгүй 200.000 төгрөг хулгай хийгээд авсан байхаар нь яагаад надад хэлэлгүй мөнгө хийж авсан юм гэхэд хашаа байшингаа шилжүүлэг хийхэд мөнгө төгрөг их ордог юм байна тэгээд авлаа гэж байсан. З хашаа байшингийнхаа зөрүүнд нь 5.000.000 гаран төгрөг авлаа гэж байгаад надаас авсан 1.000.000 төгрөгөө буцаагаад өгсөн. Өөрөө хүнд 100.000 төгрөг өгөх өртэй байгаад түүнийгээ өгөөд үлдэгдэл нь 4 сая 80 гаран мянган төгрөг үлдсэн байсан. З газар авч хашаа, байшин барина гэхээр нь 4.000.000 төгрөгөөр яаж хашаа байшин барьхав дээ, хүрэхгүй шүү дээ гэхэд уг мөнгөө З байлгаад л байсан. Ингээд 2018 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Заяаржаргал бид хамтдаа БНХАУ-ын Эрээн хот руу явсан. Заас мөнгө гараагүй бүх л замын зардал болон бусад мөнгө надаас гарсан. Би урьд өмнө нь өөрөө наймаа арилжаанд явдаг байсан. Зарах хичээлийн хэрэгсэл авчирсан. Зын хүүхдэд би 200.000 орчим төгрөгөөр гар утас, 300.000 орчим төгрөгөөр хичээлийн хэрэгсэл, хувцас авч өгсөн. Зын Эрээн хот руу явсан ирэх, очих зардал, хоол унд буудлын зэрэг нь нийлээд 500.000 төгрөг болсон. Миний амьдардаг хашаа байшин нь 16х8 харьцаатай байсан. Уг хашаа байшингийн маань нэг талд дэлгүүр байрлаж үүнийгээ ашигладаг байсан нөгөө талд би амьдардаг байсан. Байшингийн мансард нь доторлогоо хийсэн бүрэн засвар үйлчилгээ хийгээгүй байсан. З нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ миний амьдарч ажиллуулдаг байсан байшинг 10x18 хэмжээтэй болгож өгсөн, нэг давхар байшинг хоёр давхар болгож өгсөн гэж худлаа бичжээ. З нь чи өөрийнхөө мөнгөн дээр миний 4.000.000 сая төгрөгийг нэмээд мансардыг засаж түүндээ өөрсдөө амьдарья гэхээр нь миний зүгээс тэгье гээд зөвшөөрч надаас нийтдээ 8.000.000 төгрөг гарч, Заас 4.000.000 төгрөг орсон. Ингээд нийтдээ хүний хөлс болон материалд 12.000.000 төгрөг зарцуулагдсан. Доторлосон байсан мансартыг бүр мөсөн буулгаж 16х8 байшин дээрээ тэр чигээр нь мансарт хийж давхарласан.Гэтэл З өөрийнх нь 4.000.000 төгрөгөөр Эрээн явж бараа авчраад зарж их ашиг олж түүгээрээ надад мансарт барьж өгсөн мэтээр бичсэн байна. Мөн мансартыг өөрөө барьсан мэтээр бичиж. Мансартыг Хадаа / 98969903 дугаарын гар утастай/ , Хадаа нь дүү болон хүргэнтэйгээ хамжиж барьсан. Би ажлын хөлсөнд нь 4.500.000 төгрөг өгсөн. Зын өөрийн нь мансард бариулахад оруулсан 4.000.000 төгрөгийг өгөхөд надад татгалзах зүйл байхгүй. Би өөрийнхөө мөнгөө авна бизээ гэхэд би чамаас илүү мөнгө нэхнэ чи харж байгаарай, би шүүхэд чам шиг хүүхнийг ялаад гараад ирнэ, би өөрийнхөө төрсөн хүүхдийг хүртэл миний хүүхэд биш гэж маргалдаж байгаад хүүхдийн тэтгэлэг төлөөгүй, чи намайг мэдэхгүй байна гэж байсан. З нь надтай 8 сар хамтран амьдрах хугацаандаа надаар тэжээлгэж, тэр тусмаа хүүхдээ манайд авчиран хувцаслуулж байсан. Миний машиныг мөргөлдүүлээд хүртэл авчирч байсан. Гэтэл би энэ байдалд нь юм хэлж байгаагүй. З их зальтай айхтар хүн байгаа юм. Зын надаас нэхэмжлээд байгаа 13.240.000 төгрөг үндэслэлгүй, харин 4.000.000 төгрөгийг миний зүгээс өгөх нь үнэн юмаа. Миний хашаа, байшин, дэлгүүр нь 16x8 хэмжээтэй байсныг гэрчлэх хүмүүс бий, мөн Зыг 4.000.000 төгрөгтэй байсныг хамаатны эгч Тогоо эмч, төрсөн ах Сайнбуян, түүний эхнэр Сайндэлгэр нар мэдэж байгаа. Мөн нэхэмжлэлд дурьдсан Баян уул ХХК-ий эзэнд 1.500.000 төгрөг өгсөн гэсэн асуудалд би хамааралгүй юм. Баян-Уул ХХК-ий захирал Энхбаяр, түүний эхнэр Нараа нарт би энэ асуудлыг хэлэхэд надаас тэр мөнгөө З авна биз гэж байсан. З их зальтай хүн гэдгийг дашрамд дурдъя гэжээ.
Хариуцагч С.Ршүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Намайг С.Ргэдэг. Энэ хүн бол 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хоёр цүнх хувцастай манайд ирж амьдарсан. Надад би чамд хайртай, би амьдралд зөндөө алдаж онож байсан. Одоо дахин алдмааргүй байна гэж хэлж гуйж байгаад миний гэр оронд байсан. Энэ хүнийг би 6 сарын хугацаанд тэжээн тэтгэж ирсэн. Би 2010 онд Цалгиун нэртэй дэлгүүрийг Есөн-Эрдэнэ 2 нэртэйгээр нээж ажиллуулж эхэлсэн. Хуучин манай дэлгүүр нь 16*8 хэмжээтэй, 10*8 болохоор дээвэр нь мансарттай байсан. Энэ хүн болохоор С.Р дэлгүүрийг 10*16 хэмжээтэй хоёр давхар болгож өгсөн гэж ор үндэслэлгүй зүйл хэлсэн байсан. Тэрийг бол хүн болгон гэрчилнэ. Нэхэмжлэгч Б.Знь над дээр ирж амьдрах хугацаанд 100 төгрөгийн орлогогүй, ажил төрөлгүй, мөнгө төгрөггүй ирж байсан. 2018 оны 7 сард Б.Знь өмнөх эхнэрээсээ шүүхээр орж гэрлэлтээ цуцлуулж, хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох хашаа байшингийн мөнгө 5.500.000 төгрөг авч ирсэн нь үнэн. Тэгэхдээ энэ хүн 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр банкны зээл нь олон сараар хоцорсон гээд би байшингаа зараад өгье гэсэн, би өдөр болгон дэлгүүрийн орлогоос мөнгө хураадаг байсан. Би тэр мөнгөнөөсөө энэ хүнд 1.020.000 төгрөгийг бэлэн өгөөд хамт АТМ-рүү очиж карт руу нь шилжүүлж байсан. Хашаа байшингаа зарж шилжүүлэхдээ миний хурааж байсан мөнгөнөөс миний зөвшөөрөлгүй 200.000 төгрөгийг аваад явсан. Би тэрийг нь мэдээд хэлсэн чинь хашаа байшин, газар шилжүүлэхэд зөндөө мөнгө хэрэг болоод тэгээд би авсан юм гэж хэлсэн. Тухайн үед нь би хэрүүл маргаан болох вий гэж бодоод дуугай орхисон. Энэ хүн хашаа байшин зараад 5.500.000 төгрөг авлаа шилжүүлэг гээд зөндөө хэдэн төгрөг үрэгдчихлээ гээд 5.100.000 юм уу 5.200.000 төгрөгтэй ирж байсан. Б.Знь надаас авч карт руу хийлгэсэн мөнгө болох 1.000.000 төгрөг бэлнээр нь миний гар дээр тавиад өгсөн. Мөн 100.000 төгрөгийг хүнд өгөх ёстой байсан. Тэрнээс өмнөх энэ хүний бүх гаргаж байгаа зарлага, энэ хүнд бүх зарцуулж байгаа бүх мөнгийг би гаргаж байсан. 4.000.000 төгрөг өөрт нь бэлнээр хадаглагдаж байсан. Би тэр мөнгийг нь надад аваад ир миний бизнес рүү хөрөнгө оруулалт хий гэж хэлээгүй. Энэ хүн тэр мөнгөөрөө хашаа худалдан авч байшин барьдаг юм уу гэж хэлж байсан. Тэр 4.000.000 төгрөгөөр тийм зүйл хийж хүрэхгүй. Би нэгэнт хоёулаа амьдрах гэж байгаа юм чинь миний хурааж байсан мөнгө болон чиний хадаглаж байгаа мөнгөтэй нийлүүлээд дэлгүүрийнхээ дээд давхарыг засаад амьдаръя гэж хэлсэн. Тэгтэл Б.Знь тэгье гэж хэлсэн. Би бараг 4.000.000 төгрөг хураасан байсан. Ингээд миний мөнгөтэй Б.Зын мөнгийг нийлүүлээд Эрээн хот руу энэ хүнийг дагуулаад явсан. Би өмнө нь өөрөө явдаг байсан. Тухайн үед Эрээн хот явахдаа тийм их хэмжээний бараа татаж аваад хүний нүдэн дээр тийм их ашиг олсон зүйл байгаа юм уу? энэ хүн надад нэг ширхэг бараа өгсөн юм уу? хаана зараад, ямар ашиг олсон юм. Баримт нь хаана байгаа юм. Тухайн үед тодорхой хэмжээний бага бараа авчирсан. Улаанбаатар хотоос бичиг хэрэг авчирч зарсан нь үнэн. Нэг дэвтэр дээр хэдэн төгрөг нэмж зарах уу? дээд тал нь 50 төгрөг нэмж зардаг. Нэг бал зарахад хэдэн төгрөгийн ашиг гарах уу гэхэд 50 төгрөгөөс 100 төгрөгийн ашиг гардаг. Тэгэхэд энэ хүн надад 1 ширхэг бал зарж өгсөн юм уу? тэглээч гэсэн манай Мөрөнд бизнес, наймаа хийж байгаа хүн хэр их билээ. Хэдэн төгрөгийн ашиг олж байгаа билээ. Энэ хүн тэр хугацаанд салсан эхнэрийнхээ хүүхдийг маань хоол, унд, хувцасгүй хэцүү байна гээд манайд авчисан. Миний амьдралд эр хүн түшиг тулгуур болох юм болов уу надад ажил хийж мөнгө төгрөг олж ирэх нь хамаагүй надад тэр нь гол нь биш юм. Нэгэнт цаашдаа амьдрах учраас Б.Зын үр хүүхдийг авчирч эцэг, эхээрээ харуулж байсан. Би Б.Зын хүүхдийг таваас зургаан ээлжийн хувцсаар хангаж, жилийн хичээлийн хэрэгцээний бэлтгэлийг нь хангаж, гар утас хүртэл авч өгч 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр гэрт нь хүргүүлж байсан. Б.Знь 100 төгрөг олж ирээд хүүхдийнхээ хэрэглээний зүйлсийг бэлдэж өгөөгүй. Б.Знь миний араас өөрөө хамт амьдаръя, болно, бүтнэ гэж хэлсэн. Тэрнээс биш би манайд ирээд амьдраач гэж хэлээгүй. Нэхэмжлэгч нь манайд ирж манай дэлгүүрт надтай гэрээ хийгээд ажиллаагүй. Ийм зүйлүүд байхгүй учраас би татгалзаж байна. 4.000.000 төгрөгийг авсан нь үнэн. 2018 оны 7 дугаар сараас хойш Б.Зын цалингийн зээл гэж сар бүр 208.000 төгрөгийг хийж байсан. 2018 оны 12 дугаар сард эхлээд 250.000 төгрөг хийчхээд дараа нь алдангитай гээд энэ хүнд 305.000 төгрөгийг нэмж өгөөд алдангийг нь дуусгаж байсан. 2018 оны 10 дугаар сард энэ хүн манай гэрт бараг байгаагүй. Эгчийнхээ ажлыг хөөцөлдөж байгаа гээд өглөө гэрээс гараад ажилд орох гэж байна гээд сар гаруй хугацаанд архи уугаад энэ тэрээ болоод явсан. 2018 оны 12 дугаар сард 500*100 ресторан дээр хөтлөгч хийж, дуу дуулж байна гээд явсан. Тэр үедээ үс засуулах, унаа тэрэгний мөнгө гээд бүх зүйл надаас гарсан. Энэ хүн надад 100 төгрөг ч авчирч өгөөгүй. Энэ хүн надад 1 ширхэг таваг хоолны мөнгө авчирч үзээгүй. Миний бизнес дээр хөрөнгө оруулалт хийж байна гэж мөнгө өгч үзээгүй. Энэ хүн үнэхээр тийм хэмжээний ашиг олсон гэж байгаа бол тэр авчирсан бараагаа хаана зарж байсан, хэдэн төгрөгийн ашиг олсон гэж надаас мөнгө нэхээд байгаа юм. Тэр баримтаа аваад ирэх хэрэгтэй. Энэ хүний явсан ирсэн зардлыг бүгдийг миний мөнгөнөөс гарсан. Б.Знь охиноо хүртэл над дээр авчирч байсан. Тэр охин нь цэцэрлэг, сургуульгүй Улаанбаатар хотод гэрт нь харах хүнгүй гээд авчирсан. Би цэцэрлэгт өгч зөөж байсан. Энэ хүн хүүхдээ цэцэрлэгт нь зөөж байсан зүйл байхгүй. Хүүхдээ халуураад байхад нь Б.Знь шөнөжин хүүхэн эргүүлж архи уугаад алга болсон. Миний эцэг, эх энэ хүний хүүхдийг хүртэл харалцаж амьдарч байсан. Би энэ хүний амьдралыг бодоод энэ бүгдийг тоохгүйгээр авчирч өгсөн мөнгийг нь бүрэн бүрэн өгье гэж хэлсэн. Тэр мөнгө нь бэлэн байгаа. Бэлдээд тавихад ирж аваагүй. Харин ч битгий хэл надад нэлээн хэд гар хүрч байсан. энэ явдлыг миний эцэг, эх, худалдагч нар ч гэсэн мэднэ. Манай удамыг доромжилж элдвээр хэлж зоддог байсан. Одоо яасан гээд ийм мөнгө надаас нэхээд байгааг ойлгохгүй байна. Өдий хүртэл тэжээн тэтгэж явсаны төлөө архи ууна машин тэрэг унаад явна, эвдлээд ирнэ, машин унаж яваад юм мөргөнө, хэдэн машин ээлжилж унаад юуч дутахгүй тансаг ганган амьтан явдаг байсан. Дэнгийн эрвээхэй шиг амьтан манай гэрт амьдарч байсан. Би энэ хүнийг юу нэхээд яагаад байгааг би үнэхээр ойлгохгүй байна. Б.Знь хоол иддэггүй юм уу? энэ хүн манай гэрт гэрээ хийгээд ажиллаж амьдарч байсан юм уу? би тэгвэл адилхан гомдолтой байна. Би бие сэтгэлээрээ хохирсон байна. Би энэ хүний араас гуйж араас нь гүйж амьдраагүй. Энэ хүн миний араас өөрөө гуйж ирж амьдарчихаад хүнээс дутахааргүй ганган хээнцэр амьдарчихаад юу нэхээд байгаа юм. Энэ хүн буудалд байгаа юм шиг хангалуун байсан. Энэ хүн ингэж байгаа бол би ч гэсэн гомдолтой байна. Тэр бүхнээ нэхэмжилмээр байна. Б.Зын 5890507778 гэсэн зээлийн дансанд нь 2018 оны 7 дугаар сард мэдэхэд 4.822.176.46 мөнгөний зээлтэй хүн байсан. 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр салбарын код нь 5916, 12 цаг 31 минутад 1.020.000 төгрөгийг би хамт очиж мөнгө хийсэн Б.Знь данс руугаа хийхгүй. Карт руугаа мөнгө хийхээр шууд татаад авчихдаг юм гээд бэлэн мөнгө хийсэн. Мөнгө хураагаагүй байсан гэж ор үндэслэлгүй зүйлийг хэлж байна. Намайг мөнгө хураадаг гэдгийг манайхан бүгд мэднэ, гэрчилнэ. Чи хүртэл нэг гэрт, нэг оронд унтаж хэвтдэг байсан. Чиний барьж явдаг хар цүнхэнд мөнгөө хураадаг байсан. Би бичиж хураадаг байсан. Чи тэр дэвтэрийг цүнхтэйгээ аваад явсан. Намайг нотлох баримтгүй гэж бодсон байх. Юун Станбул хот гэж яриад байгаа юм. Тэгвэл чи энэ зээлээ хийх нь яасан юм бэ? олон сар ажилгүй, орлогогүй байсан мөртлөө юу яриад байгаа юм бэ? өөр нэмж хэлэх тайлбар байхгүй. Б.Зыг 5.500.00 төгрөг аваад зээлрүүгээ хийж, нааш, цааш болгосныг нь ах, дүү нар нь хүртэл гэрчилж хэлнэ. Өөр гэрч хүртэл байгаа. 4.000.000 төгрөг үлдсэн. 2018 оны 7 дугаар сарын 28-ны үеэр эхнэртэйгээ шүүхээр орж гэрлэлтээ цуцлуулж авчирсан байдаг. Тэгэхдээ 5.500.000 төгрөг авчраагүй. 5.100.000 хэдэн мянган төгрөг авчирсан Б.Знь тодорхой хэмжээний засал номтой байсан. Би өөрийнхөө хөрөнгөөр Б.Ззасал ном хийлгээд хүчирхээ байгаад цаатан бөө дээр авч очиж байсан. Бөөгийн асуудлаар бид хоёр удаа явсан. Нэг асуудлаар нь миний асуудлаар явсан нь үнэн. Нөгөө явдал нь Б.Зын ажлаар явсан. Б.Зын авсан 500.000 төгрөг нь зүгээр л ирж очих бинзений үнэ. Б.Знь найзаасаа өөрөө авч зарцуулсан болохоос биш би өөрөө хувьдаа аваад зарцуулсан асуудал байхгүй. ... гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Знь хариуцагч С.Рхолбогдуулан 13.240.000 /арван гурван сая хоёр зуун дөчин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийнхээ шаардлагыг 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр багасгаж буюу хариуцагч С.Р найз хүүхэнд зээлүүлсэн мөнгийг тухайн хүнээс нь авахаар болсон учир гэж тайлбарлан хариуцагчаас 11.740.000 /арван нэгэн сая долоон зуун дөчин мянга/ төгрөгийг нэхэмжилсэн байна.
Хариуцагч С.Рнь нэхэмжлэлийн шаардлагаас 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийг төлөхийг зөвшөөрч үлдэх 7.740.000 /долоон сая долоон зуун дөчин мянга/ төгрөгийг төлөхгүй гэж маргажээ.
Нэхэмжлэгч Б.Зхариуцагч С.Рнар нь шүүхэд бичгийн нотлох баримтыг ирүүлээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах, үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан байх ба зохигчид энэ үүргээ биелүүлээгүй байна.
Хариуцагч С.Рхэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Тогоо, Сайнбуян, Бямбадэлгэр, Болд, Борхүү, Хадбаатар, Нарангэрэл нараас гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлтийг шүүхэд гаргаж уг хүсэлтийг шүүх хангажээ.
Хэрэгт Сайнбуян, Бямбадэлгэр, Болд, Борхүү, Хадбаатар, Нарангэрэл нараас гэрчийн мэдүүлэг авсан ба Тогоо нь оршин суугаа хаягтаа байхгүй утас нь холбогдохгүй, өөр орон нутагт байгаа нь бичиг хүргэгчийн тэмдэглэлээр нотлогдсон ба хариуцагч С.Рнь Тогоогоос гэрчийн мэдүүлэг авах хүсэлтээсээ татгалзсан болно.
Зохигчдын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг зэргээр нэхэмжлэгч Б.Зхариуцагч С.Рнар нь 2018 оны 5 дугаар сараас 2019 оны 01 дүгээр сарын хооронд 7 сар орчим хугацаанд хамтын амьдралтай байсан, энэ хугацаанд нэхэмжлэгч Б.Знь өмнөх эхнэрээсээ гэр бүлээ цуцлуулж өөрийн хашаа байшингаа зарснаас 5.500.000 төгрөгтэй болсон, нэхэмжлэгч хариуцагч нар Хятад улсын Эрээн хот руу явж зарах бараа авчирсан, хариуцагч С.Р ажиллуулж байгаа Цалгиун нэртэй дэлгүүрийг дээш өргөтгөж хоёр давхар болгосон зэрэг үйл баримт тогтоогдлоо.
Нэхэмжлэгч Б.Знь нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг :
1/ 5.500.000 төгрөгийг С.Рбэлнээр нь өгсөн, энэ мөнгө түүний дэлгүүрийн бараанд болон дэлгүүрийг дээш өргөтгөж хоёр давхар болгоход материал авахад зарцуулагдсан. Ийм учраас С.Рөгсөн 5.500.000 төгрөг үүн дээр наймаа хийж олсон ашиг байгаа энэ ашгийг хамгийн багаар тооцоход 4.000.000 төгрөг нийт 9.500.000 төгрөг,
2/ С.Рнь манай найзаас надаар дамжуулан 500.000 төгрөгийг зээлж авч бөөд үзүүлсэн, энэ 500.000 төгрөгийг,
3/ би өөрөө зүгээр сууж байгаагүй өглөөнөөс орой болтол дэлгүүрт нь ажиллаж байсан учраас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320.000 төгрөгийг хамт амьдарсан 7 сараар тооцоход 2.240.000 төгрөгийг нийт 11.740.000 төгрөгийг Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээ, мөн хөлсөөр ажиллах гэрээг үндэслэн нэхэмжилж байна гэж тайлбарласан.
Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ,
Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ гэж тус тус заажээ.
Зохигчдын тайлбараар нэхэмжлэгч Б.ЗС.Рнар нь 2018 оны 5 дугаар сарын 2019 оны 01 дүгээр сарыг хүртэл 7 сарын хугацаанд хамтын амьдралтай /эр эмийн харьцаатай/ байснаа нотолсноос өөрөөр тэдний хооронд хөлсөөр ажиллах, хамтран ажиллах талаар амаар болон бичгээр гэрээ, хэлцэл хийгдсэн талаар баримтгүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч Б.Знь Иргэний хуулийн 359, 476 дугаар зүйлд зааснаар хариуцагч С.Р 5.500.000 төгрөгөөр наймаа хийгээд олсон ашиг 4.000.000 төгрөг, өглөөнөөс орой болтол ажилласан хөлсөө Монгол улсад мөрдөгдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320.000 төгрөгөөр тооцож нийт 2.240.000 төгрөгийг нэхэмжилсэн нь бодит байдалд нийцэхгүй байна гэж дүгнэлээ.
Харин хамтын амьдарлын явцад нэхэмжлэгч Б.Знь тодорхой хэмжээний мөнгийг нэхэмжлэгч С.Рөөрсдийн амьдарлын ахуй нөхцлийг сайжруулах зорилгоор өгсөн /байшин барилгаа өргөтгөх, наймаа худалдаа хийх/ нь хэргийн үйл баримтаар тогтоогдож байх тул Б.ЗИргэний хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т Энэ хуулийн 119.2-т заасны дагуу бий болсон эд хөрөнгийг өмчлөх эрхийн талаар маргаан гарвал эд хөрөнгө нийлэх холилдохоос өмнө гол, эсхүл ихэнх хэсгийг өмчилж байсан этгээд шинээр бий болсон эд хөрөнгийн өмчлөгч байх бөгөөд нөгөө этгээд өөрт учирсан хохирлыг арилгуулах эрхтэй боловч эд хөрөнгийг анхны байдалд буцаан оруулахыг шаардах эрхгүй гэж зааснаар шаардах эрх үүссэн байна гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Учир нь: нэхэмжлэгч Б.Знь миний мөнгөөр байшин барилгаа өргөтгөж хоёр давхар болгосон, мөн хятадын Эрээн хот руу явж наймаа хийсэн гэж тайлбарлаж байх боловч яг хэдэн төгрөгөөр нь наймаа хийсэн, хэдэн төгрөг нь байшингийн өргөтгөлийн ямар материалд зарцуулагдсан гэх талаар тайлбарлаагүй,
Хариуцагч С.Рнь Эрээн хот руу явж наймаа хийсэн хоёулаа л мөнгөтэй явсан бүгдэд нь бараа авчраагүй, Б.Зын мөнгө бол ингэхэд зарцуулагдаагүй би бүх зардлыг өөрөөсөө гаргасан.Б.Знадад 4 сая төгрөг өгсөн нь үнэн. Энэ мөнгө нь манай дэлгүүрийн дээд давхарыг өргөтгөхөд барилгын материал болох банз, палк авахад л зарцуулагдсан би 4 сая төгрөгийг нь төлнө гэж тайлбарлаж байх тул Иргэний хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т заасан Эд хөрөнгө нийлэх, холилдох буюу зохигчдын хөрөнгө нийлсэн холилдсоны үр дүнд салгах боломжгүй дэлгүүрийн дээд давхар бий болсон байна гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч нь хариуцагчид 5.500.000 төгрөгийг бэлнээр өгсөн, 500.000 төгрөгийг найзаасаа зээлж бөөд үзүүлэхээр явахад нь өгсөн гэж мэтгэлзсэн боловч энэ талаархи нотлох баримт хэрэгт авагдаагүй, нотлогдохгүй байна.
Гэвч нэхэмжлэгч С.Р шүүх хуралдаанд гаргасан... 4.000.000 төгрөгийг авсан нь үнэн. 2018 оны 7 дугаар сарын 28-ны үеэр эхнэртэйгээ шүүхээр орж гэрлэлтээ цуцлуулж авчирсан байдаг. Тэгэхдээ 5.500.000 төгрөг авчраагүй. 5.100.000 хэдэн мянган төгрөг авчирсан... 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр салбарын код нь 5916, 12 цаг 31 минутад 1.020.000 төгрөгийг би хамт очиж мөнгө хийсэн... 5.500.00 төгрөг аваад зээлрүүгээ хийж, нааш, цааш болгосныг нь ах, дүү нар нь хүртэл гэрчилж хэлнэ. Өөр гэрч хүртэл байгаа. 4.000.000 төгрөг үлдсэн... Би өөрийнхөө хөрөнгөөр Б.Ззасал ном хийлгээд хүчирхээ байгаад цаатан бөө дээр авч очиж байсан. Бөөгийн асуудлаар бид хоёр удаа явсан. Нэг асуудлаар нь миний асуудлаар явсан нь үнэн. Нөгөө явдал нь Б.Зын ажлаар явсан. Б.Зын авсан 500.000 төгрөг нь зүгээр л ирж очих бинзений үнэ. Б.Знь найзаасаа өөрөө авч зарцуулсан болохоос биш би өөрөө хувьдаа аваад зарцуулсан асуудал байхгүй гэх тайлбар,
Гэрч Д.Борхүүгийн 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн ...Б.Знь хашаа байшин зарсан мөнгө болох 5.500.000 төгрөгөөсөө 1 сая төгрөгийг цалингийн зээлэндээ хийлээ гээд надад 100.000 төгрөгийн өрөө өгсөн юм. Ямарч байсан Хандаагийн байшингийн дээд давхрыг засуулахад З 4.000.000 төгрөгийн банз авсан, бусдыг нь Хандаа гаргаж байгаа гээд манайд ирэхдээ Хандаа, З хоёр ярьж байсан... гэх мэдүүлэг,
Гэрч Б.С2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн ... би Б.Зын төрсөн ах нь юм. ...миний дүү З надад Хандаатай хамтран амьдарч байгаа учраас дэлгүүрээ давхар болгоход нь 4.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ гэж ярьсан... гэх мэдүүлэг зэргээр хариуцагч С.Р нэхэмжлэлийн шаардлагын зөвшөөрсөн хэмжээгээр буюу 4.000.000 төгрөгийг Б.Золгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Иймд хариуцагч С.Р 4000.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Золгож нэхэмжлэлийн шаардлагаас 7.740.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224.150 төгрөгийг хэвээр үлдээж нэхэмжлэлийн хангагдсан дүн буюу 4.000.000 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 78.950 төгрөгийг хариуцагч С.Р гаргуулж нэхэмжлэгч Б.Золгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д зааснаар хариуцагч С.Р 4.000.000 / дөрвөн сая/ төгрөгийг гаргуулж Б.Золгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7.740.000 / долоон сая долоон зуун дөчин мянга / төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 224.150 /хоёр зуун хорин дөрвөн мянга нэг зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Р 78.950 /далан найман мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.З олгосугай
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА