Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 132/ШШ2021/00409

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Б******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: У*******р хот, С******* дүүрэг, 37 дугаар хороо, ******* байр, ******* тоот хаягт оршин суугаа, С******* овогт О*******ийн О******* /рд:Г*******/-ын  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б******* аймаг, Б******* сум, 2 дугаар баг, Х, тоот хаягт оршин суугаа, р овогт Жы О /рд:ФЖ8403071/-т  холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 6,535,000 төгрөг гаргуулах тухай 132/2*******1/00321И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.О*******, хариуцагч Ж.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  М.Э  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.О******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Хариуцагч Ж.О нь 2*******0 оны 06 сарын 16-ны өдөр надаас 10 сая төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай сар бүр 3,300,000 төгрөгийг хүүгийн хамт төлөх нөхцөлтэйгээр, барьцаанд нь “Дэлгэрэх” хүнсний дэлгүүрийн 20 сая төгрөг бүхий бараа материалыг барьцаалан гэрээ хийж дансаар шилжүүлэн авсан билээ. Анх зээлэхдээ мөнгө байхгүй гэхэд ээжээр минь дамжуулан 7 хоног салахгүй дагаж гуйж авсан. Мөнгө шилжүүлэхдээ зээлдүүлэв гэж бичвэл дахин зээл авахад саад болдог, махны үнэ гээд хийчих гэж гуйхаар нь тэгж шилжүүлсэн болно. Гэрээ хийсэн эхний сараас эхлүүлэн гэрээний үүргээ биелүүлээгүй бөгөөд шаардлага тавих бүрт сар бүр хүүг нь аргалж өгье гэж хойшлуулсаар байсан. Барьцаанд тавьсан 20 сая төгрөгийн гэх барааг аваагүй болно. Энэ хугацаанд сарын хүүг маань хугацаанд нь өгөхгүй болохоор нь дэлгүүрээс нь хэрэглээний бараагаа авч байсан.

 

Дахин 2*******1 оны 03 сарын 30-ны өдөр хариуцагч Ж.О нь “Үсчин Б гэдэг дүү маань 3 хувийн хүүтэй зээл хөөцөлдөж байгаа, тэр зээл нь гарвал чиний мөнгийг өгье, дүү маань 9 сая төгрөгөөр зээлээ хаах хэрэгтэй байна. Чи өдрийн 1 хувийн хүүтэй 3 хоногийн хугацаатай 9 сая төгрөг зээлээч, би дэлгүүрийнхээ гэрчилгээ, тусгай зөвшөөрөл зэргийг барьцаанд тавъя" гэсэн. Би нэгдүгээрт зээл нь гарвал миний мөнгийг өгөх байх, хоёрдугаарт дэлгүүрийнх нь гэрчилгээг барьцаанд авах юм байна гээд 9 сая төгрөгийг гэрээ хийж Оын данс руу нь шилжүүлсэн.

Гэтэл гэрээнд заасан 3 хоног өнгөрөхөд ямар ч мөнгө өгөөгүйгээр барахгүй, харин 16 хоногийн дараа 2*******1 оны 04 дүгээр 15-ны өдөр зээл нь бага гарсан гээд надад 5 сая төгрөг буцааж өгсөн. Түүнээс хойш би ямар ч хүү бөгөөд үлдсэн 4 сая төгрөгөө авч чадаагүй учраас тэр дүү нь гэх Б гэдэг хүүхэнтэй нь холбоо барьж уулзах гэсэн боловч, Ж.О нь хуурамч дугаар надад өгөх гэх мэт шалтаг хайж уулзуулахгүй байсаар олон сар болсон. Эцэст нь тэр дүүг нь олж уулзахад “Би чамаас мөнгө зээлээгүй, Ж.Оаас авах ёстой мөнгөө л авсан” гэж хэлсэн. Тэгэхээр анхнаасаа Ж.О тэр хүүхний нэрийг барьж худлаа ярьж надаас мөнгө зээлж тэр хүнийхээ өрөнд өгсөн нь нотлогдсон.

Мөн Ж.О нь “Би сум хөгжүүлэх сангийн зээл хөөцөлдөж байгаа, энэ зээлийг бүтвэл чиний мөнгийг өгнө, барьцаанд тавьсан бичиг баримтуудыг маань буцаагаад өгчих, найдвартай” гэж гуйсан учраас зээлийг нь гаргуулж, мөнгөө авахын тулд итгээд барьцаанд тавьсан бичиг баримтыг нь буцааж өгсөн. Гэтэл зээл нь гараагүйгээр барахгүй, бичиг баримтаа ч буцааж өгөөгүй. Барьцаанд тавьсан бичиг баримтаа өөр дээрээ гуйж авсныхаа дараа “Чи чаддаг юм бол шүүхдээд аваарай” гэж хэлсэн.

Ж.О нь мөнгө зээлэхдээ санаатайгаар худал хэлж мэхэлсэн, барьцаанд тавьсан бичиг баримтаа худал хэлж буцааж авсан, 2 гэрээний үүргээ биелүүлэлгүй намайг олон сар чирэгдүүлж, эцэст нь намайг чаддаг юм бол шүүхдээд аваарай гэж хөрөнгө мөнгө, сэтгэл санааны хувьд дарамтанд оруулсан тул би шүүхэд хандаж байна. Би 2*******1 оны 03 сарын 30-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээнд заасны дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 4,000,000 төгрөг, анх зээлдүүлсэн 9 сая төгрөгийн 3 хоногийн хүү 1 хувиар тооцож 270,000 төгрөг, 9 сая төгрөгний хугацаа хэтрүүлсэн 13 хоногийн алданги /гэрээний дагуу 0,5 хувиар тооцож өдрийн 45,000 төгрөг/ 585,000 төгрөг, 4,000,000 төгрөгний хугацаа хэтрүүлсэн 84 хоногийн алданги /гэрээний дагуу  0,5 хувиар тооцож өдрийн 20,000 төгрөг/ 1,680,000 төгрөг, нийт 6,535,000 төгрөгийг хариуцагч Ж.Оаас нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Ж.О нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж овогтой О би О******* овогтой О*******аас нийт 19,000,000 төгрөг авсан болно. Гэвч өнөөдрийг хүртэл О******* нийт 37,000,000 төгрөгийн бэлэн мөнгө болон бараа бүтээгдэхүүн өгсөн тул хангалттай гэж үзэж байна. О******* нь намайг эзгүй хойгуур 250,000-280,000 төгрөгийн үнэ бүхий Турк улсаас авчирч зарж байсан гуталнуудыг хямдруулан 150,000-180,000 төгрөгөөр үнэлж авч явсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.О******* нь хариуцагч Ж.От холбогдуулан 2*******1 оны 03 сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 4,000,000 төгрөг, хүү 270,000 төгрөг, алданги 2,265,000 төгрөг, нийт 6,535,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг  гаргажээ.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч О.О*******ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Талууд 2*******1 оны 03 сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч О.О******* нь зээлдэгч Ж.От 9,000,000 төгрөгийг 3 хоногийн хугацаатай, 1 хоногин 1%-ийн хүүтэйгээр зээлдүүлэхээр харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан иргэд хоорондын зээлийн гэрээний харилцаанд хамаарч байна.

Хариуцагч Ж.О нь зээлийн гэрээний дагуу 9,000,000 төгрөгийг хүлээн авсан эсэх дээр маргадаггүй ба зээлийн гэрээнд “2*******1 оны 03 сарын 30-ны өдрөөс 2*******1 оны 04 сарын *******-ны өдрийн хооронд 3 хоногийн хугацаатай 9,000,000 /есөн сая/ төгрөг хүлээлгэн өгсөн О.О*******, хүлээн авсан Ж.О” гэж дурдаж талууд холбогдох хэсэгт гарын үсгээ зурсан байна.

Иймд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасны дагуу зээлийн гэрээг байгуулсанд тооцох бөгөөд хариуцагч Ж.О нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу зээлийн гэрээний дагуу хүлээн авсан мөнгөн хөрөнгийг хэлэлцэн тохиролцсон хүүгийн хамт нэхэмжлэгч О.О*******т буцаан төлөх үүргийг хүлээнэ.

Хариуцагч Ж.О нь зээлийн гэрээний үүрэгт нийт 37,000,000 төгрөгийг төлсөн гэж тайлбарласан тайлбар нь нотлох баримтаар нотлогдохгүй байна.

Харин зээлдэгч Ж.О нь 2*******1 оны 03 сарын 30-ны зээлийн гэрээний үүрэгт 5,000,000 төгрөг, нэг бүр нь 200,000 төгрөгөөр үнэлэгдэх нийт 1,200,000 төгрөгийн үнэтэй 6 хос гутлыг зээлдүүлэгч О.О*******т тус тус өгсөн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь 1,200,000 төгрөгийн үнэ бүхий 6 хос гутлыг 4,5,6 сарын зээлийн хүүнд тооцож авсан гэж тайлбарлаж байх боловч талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ 3 хоногийн хугацаатай байх тул зээлдүүлэгч зээлийн хүүг сараар тооцож шаардах эрхгүй байна. Тиймээс дээрх 1,200,000 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцох нь хуульд нийцнэ.

 Талууд “2*******1 оны 03 сарын 30-ны өдрөөс 2*******1 оны 04 сарын *******-ны өдрийн хооронд 3 хоногийн хугацаатай, 1 хоногин 1%-ийн хүүтэйгээр зээлийн гэрээг байгуулсан нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно.”  282 дугаар зүйлийн 282.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ” гэж заасантай нийцэж байх тул нэхэмжлэгч зээлийн хүүнд 270,000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасан бөгөөд зээлдүүлэгч нь алданги тооцохоор бол алданги тооцох талаар зээлдэгчтэй тохиролцож, энэ талаар зээлийн гэрээнд тухайлан заах шаардлагатай.

 

Талын хооронд байгуулсан 2*******1 оны 03 сарын 30-ны өдрийн “Зээлийн гэрээ”-ний 5 дугаар зүйлийн 5.1-д “зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн нөхцөл зөрчсөн, зээлдэгч худал мэдээлэл өгсөн, хуурамч баримт бүрдүүлэн үээл авсан бол гэрээний үүргийг зөрчсөнд тооцож зээлдүүлэгч гэрээг цуцалж, алданги, торгууль, төлөгдөөгүй үлдсэн зээлийг төлүүлэхээр шаардах эрхтэй” гэж заасан хэдий ч тэрхүү тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т заасантай нийцэх учиртай.

 

Тодруулбал талуудын байгуулсан зээлийн гэрээнд алданги тооцох хувь хэмжээ тохироогүй, талууд зээлийн гэрээгээр алданги тооцохоор тохироогүй байх тул нэхэмжлэгч нь алданги шаардах эрхгүй байна.

Иймд хариуцагч Ж.Оаас худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 3,070,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.О*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,465,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.     Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Ж.Оаас 3.070.000 /гурван сая далан мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.О*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,465,000 /гурван сая дөрвөн зуун жаран таван мянга/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120,000 /нэг зуун хорин мянга/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас Ж.Оаас 64,070 /жаран дөрвөн мянга дал/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.О*******т  олгсугай.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б******* аймгийн эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               О.ОДОНЧИМЭГ