Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 102

 

 

 

 

 

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Түмэнчимэг,

Улсын яллагч Э.Халиун,

Шүүгдэгч М.Өнөрзаяа, түүний өмгөөлөгч Л.Бурмаа,

Хохирогч Б.Намуун нарыг оролцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Тавнангууд овогт Мөнх-Эрдэнийн Өнөрзаяад холбогдох эрүүгийн 201725020167 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

            Тавнангууд овогт Мөнх-Эрдэнийн Өнөрзаяа, Монгол улсын иргэн, 1997 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 19 настай, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9-1-9 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, /РД:РЭ97092607/;

Шүүгдэгч М.Өнөрзаяа нь Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2016 оны 11 дүгээр сард иргэн Б.Намуунаас 680.000 төгрөгийг итгэл эвдэх аргаар залилан мэхэлж авсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Өнөрзаяа мэдүүлэхдээ: Зүйл ангийг хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ шэмшиж байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Намуун мэдүүлэхдээ: Тухайн үед миний бие Орос улсаас ирээд удаагүй байсан. Өнөрзаяаг хотод амьдрах газаргүй байгаа гэдгийг сонссон. Тэгээд бид хоёр уулзаад хамт байр түрээслэх болсон. Энэ

 

хугацаанд Өнөрзаяа байрны болон хэрэглээний мөнгөө надаас авдаг байсан. Би өгсөн мөнгөө тэмдэглээд явж байсан. 11 сард Сүхбаатар дүүргийн 7 дугаар байранд байр түрээсэлж байхад авсан мөнгөө өгөхгүйгээр 11 цагийн үед ээжийн бие муудсан гэж хэлээд гараад явсан. Дараа нь ээж рүү нь залгахад хэвийн ярьж байсан. Үүний дараа миний мөнгийг өгөхгүй явж байгаад ор сураггүй алга болсон. Өнөрзаяатай эвлэрсэн тул хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

Хохирогч Б.Намуун мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…Би 2016 оны 08 сард Улаанбаатар хотод ирж эгч Эрдэнэчимэгийндээ амьдрах гэж байтал манай нутгийн найз Өнөрзаяа Улаанбаатар хотод байх газар байхгүй гадуур хонож байгаа гэхээр нь тэгвэл хоёулаа хамт байр түрээслэе гэтэл надад мөнгө байхгүй гэж хэлэхээр нь би сургалтын төлбөртэйгээ ирсэн өөр мөнгө байхгүй гэж хэлтэл тэгвэл чи надад зээлчихээ би сургалтын төлбөр нэхэгдэх үед чинь олоод өгөе тэгээд хоёулаа байр түрээслэе гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрч бас нэг өөр манай нутгийн Шижирмаа бид гурав төлбөрөө 3 хувааж төлөхөөр тохиролцож Сансарт байр түрээслээд 1 сар орчим болоод тэндээсээ гарч Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороонд байр түрээслэж байхдаа Өнөрзаяа бас төлбөрөө өгөхгүй дараа нь чамд өгөе гэж хэлэн өгөх ёстой 100,000 төгрөгөө надаар төлүүлээд маргааш өглөө нь Өнөрзаяа гэнэт манай ээж ухаан алдаад унасан байна 3 дугаар эмнэлэгийн тэнд эмч нь ирсэн байгаа гэж байна эмчтэй нь хамт Төв аймаг явлаа орой ирэе гэж хэлэзд гарч явхаар нь Өнөрзаяагын ээж рүү нь залгаад та хаана байгаа юм гэтэл ажил дэзрээ байна гэж хэлээд хэвийн ярьж байсан тзгээд Өнөрзаяа буцаж ирэхгүй байсан. Өнөрзаяа надтай хамт байх хугацаандаа хэрэгцээний мөнгөө байнга надаас зээлж аадаг байсан тэгээд уг мөнгөнүүдээ удахгүй өгнө гэх мэтээр хэлдэг байсан энгэж явсаар Өнөрзаяа надаас 680,000 төгрөг авсан байсан энгээд Өнөрзаяа эзжийн бие муудлаа гэж явснаасаа хойш буцаж ирэхгүй болхоор нь залгахад утсаа авахгүй байсан тэгхээр нь фэйсбүүкээр мөнгөө авая гэж мессеж бичтэл найз нь мөнгөгүй байгааг чинь ойпгож байна аав маргааш над руу мөнгө явуулна тэгхээр нь өгөе гэж хэлээд дахиад холбоогүй болсон тэгээд дахиад мессеж бичхэд намайг В1оск хийж миний мессежийг хүлээж авхааргүй болгосон байсан, тэгээд Өнөрзаяагын 99504774 утсаар нь залгахаар холбогдодгүй байсан тэгээд хайж үзхэд 99854732 гэсэн шинэ дугаартай болсныг мэдэж залгахад өөдөөс Өнөрзаяа гэж хүн байхгүй гэсэн хариулт өгөөд надад ерөөсөө холбогдохгүй зугтаад байсан учир цагдаагийн байгууллагад хандсан. …”   гэсэн мэдүүлэг./хх-20-21/,

Гэрч А.Шижирмаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…2016 оны 08 сарын сүүлээр Намуунаа Орос улсаас ирээд байж байхад Бөмбөгөр худалдааны төв дээр явж байхдаа Өнерзаяа Намуунаас мөнгө авч байсан яг хэдэн төгрөг гэдгийг мздэхгүй байна, Өнөрзаяагын гзрээс мөнгө ирдэггүй байсан Өнөрзаяа бид нар Намуунаагын сургалтын төлбөрийн мөнгөнөөс хэсэг хэсгээр зээлээд байсан, Намуунаа утсан дээр хүмүүст өгсөн өрнүүдээ тэмдэглэдэг байсан надад өрний бүртгэлээ 2016 оны 11 сарын эхээр үзүүлхэд хамгийн их нь Өнөрзаяагынх 780,000 төгрөг гэсэн байсан. Би ихэвчлэн байдаг байсан бид нар хамтарч амьдардаг байсан, Өнөрзаяа ямарч мөнгөгүй Намуунаа хоол хүнс хувцасны зардлыг нь өгч байсан тэгээд би ямар байнга туслаад яваад байлтай биш зээлнэ гэж хэлээд өгдөг байсан…” гэсэн мэдүүлэг /хх-22-23/,

Шүүгдэгч М.Өнөрзаяа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би 2016 оны 09 сараас эхлэн найз Намуун, Шижирмаа хоёртой Сүхбаатар дүүргийи 7 дугаар хорооны дүүргийн байрны урд талын нийтийн байранд 1 өрөө байрыг хамтарч түрээслэж байсан, тэгээд би Намуунаас төрсөн өдөр болж байна гэж хэлээд 100,000 төгрөг, хэрэгцээ гарсан үедээ 20,000 төгрөг, 30,000 төгрөгөөр авч байсан дээр нь бас хувааж төлөх ёстой байсан байрны түрээсийг бас өгөөгүй байтал Намуун намайг 680,000 төгрөг өгөх ёстой гээд байгаа юм миний бодлоор тийм их болоогүй гэж бодож байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-33-34/,

Шүүгдэгч М.Өнөрзаяагийн Нийслэлийн Улсын бүртгэлийн газраас ирүүлсэн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-41/,

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас./хх-40/,

Хувийн байдлыг тодорхойлох бусад баримтууд /хх-42-43/,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Намуунаас шинээр гаргаж өгсөн  баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч М.Өнөрзаяа нь Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2016 оны 11 дүгээр сард иргэн Б.Намуунаас 680.000 төгрөгийг итгэл эвдэх аргаар залилан мэхэлж авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

хохирогч Б.Намууны мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг./хх-20-21/, гэрч А.Шижирмаагийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-22-23/, болон шүүгдэгч М.Өнөрзаяагийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, шүүх хуралдаанаар хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

М.Өнөрзаяад прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч М.Өнөрзаяа нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа,

мөн хохирогч Б.Намуун нь шүүхийн хэлэлцүүлэгт биечлэн оролцож “….хохирлын мөнгө болох 780.000 төгрөгийг хүлээн авсан. Цаашид нэхэмжлэх зүйлгүй, бид хоорондоо эвлэрсэн учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хүсэлт зэргийг үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар М.Өнөрзаяад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

М.Өнөрзаяад бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авагдсан ба энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284,

286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Тавнангууд овогт Мөнх-Эрдэнийн Өнөрзаяаг бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас М.Өнөрзаяагийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, М.Өнөрзаяа нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

4. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.Өнөрзаяад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Өнөрзаяад авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Х.ИДЭР